Tuesday, May 20, 2008

Амжилтын түүх №5 "www.MyYearBook.com"- Катрин Күк


Энд нэгэн амжилттай яваа интернэт бизнесийн тухай өгүүлье.Америкийн өсвөр насныханд зориулсан www.MyYearbook.com. сайтыг Америкийн иргэн Катрин Кук 17 настай байхдаа анх санаачлан ажиллуулж эхэлсэн нь маш амжилттай болж одоо олон сая долларын ашгийг эзэндээ оруулаад байна.Ер нь интернэт бизнесийн акулууд болох Yahoo,Ebay,Google-ийг үүсгэн байгуулагчид нь бас оюутан байхдаа буюу 20 оос бага настай байхдаа өөрсдийн бизнесээ эхлүүлж байжээ.Интернэт бизнесийн салбарт ихэвчлэн залуу үейинхэн амжилттай ажиллаж байгаа нь тэдний шинэ соргог сэтгэлгээ,шинэ орон зайг илүү хурдан мэдэрдэгтэй нь холбоотой юм.Тэдний нэг болох Катрин Кук 17 настай байхдаа энэ сайтыг ажиллуулж эхэлснээр энэ сайт 13-22 насныханд маш их таалагдсан бөгөөд одоо сардаа 3 сая илүү зочилдог реклам сурталчилгаагаар олон сая доллар олдог болсон байна.Уг сайт нь өсвөр насныхан хоорондоо танилцах мэдээлэлээ солилцох үйлчилгээг үзүүлдэг.Анх энэ санаагаа ах Джефтээ танилцуулж өөрсдийн 250 мянган доллараар хөрөнгө оруулсанаар сайт мэндэлсэн гэнэ.Одоо энэ сүлжээ My spasce Facebook ийн дараа Америкт 3 т орж байна

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008