Saturday, May 31, 2008

Залуу Маркетер Клубын тухай

Нэр: Залуу Маркетер Клуб

Үүсгэн байгуулгадсан өдөр:
2008 оны 5-р сарын 29.

Эрхэм зорилго:
Гишүүдээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг маркетер болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нийгэм болон гишүүддээ чиглэсэн дараахь үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баримтална. Үүнд:
• Мэдээлэл, сургалт сурталчилгаа
• Бизнес хамтын ажиллагаа
• Зорилгодоо нийцсэн бусад арга хэмжээ

Тэргүүн: С.Мөнхбаяр

Гүйцэтгэх захирал:
Ж.Золзаяа

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Ж.Золзаяа
  • Б.Баясгалан
  • С.Мөнхбаяр
  • Э.Учрал
  • Д.Ариунтуяа
  • Н.Рагчаа
  • Д.Эрдэнэбилэг
  • Т.Мөнхбаяр
  • Б.Амарсайхан
  • Оюунжаргал
  • Эрдэнэжаргал
Албан ёсны вэб хуудас: www.zaluu-marketer.mn

Бидний зураг:

Цааш нь...

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 6\2, “Од” плаза 304 тоот

Утас: 88063319

И-мэйл: c.munkhbayar@yahoo.com


Цааш нь...

Friday, May 30, 2008

"Marlboro" брэндийн түүх Д.Ганбаатар /КтМС/


Marlboro нь зах зээл дýýð байгаа тамхийг бодвол илүү нэр хүндтэй олонд танигдсан анхдагч брэнд болж чадсан юм. Дэлхий дахинд Marlboro -г мэдэхгүй тамхи татдаг хүн гэж байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. Marlboro гэхээр Америкийн кобойчууд шууд л хүний санаанд буудаг билээ. Marlboro нь анх 1856 онд Àмерикт гарсан бөгөөд тэр үед ганц л төрөл байсан юм. Харин одоо Marlboro нь дэлхий дахинд Marlborolights, Marlborofilter гэж 2 төрөл борлогдож байна. Д.Ганбаатар багшийн ирүүлсэн мэдээллийг Та дараах линкэн дээр тарж татаж авна уу http://share.gogo.mn/18807681212163692

Цааш нь...

Thursday, May 29, 2008

Маркетингийн нэгдмэл харилцаа лекц Ч.Долгорсүрэн / СЭЗДС/


Санхүү эдийн засгийн багш Ч.Долгорсүрэн багшийн Маркетингийн нэгдсэн харилцаа лекцийг тавилаа. Та бүхэний онолын мэдлэгийг сэргээнэ гэдэгт итгэж байна. Ч.Долгорсүрэн багшийн лекцүүд цаашид цуврал байдлаар та бүхэнд хүрэх ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл авхын хүсвэл Ч.Долгорсүрэн багштай холбоо бариарай. Та бүхэнд амжилт хүсье. татаж авах

Цааш нь...

Best brand 2008 үзэсгэлэн болох гэж байгаан байна



2008 оны 5 сарын 29-31- ны хооронд Мишээл экспо-д Best Brand 2008 show болно.Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна. Утас: 88086325, 99044642

зохион байгуулагчид : Монголын Маркетингийн Холбоо , Мишээл Экспо
Дэмжигч байгууллага: Үйлдвэр худалдааны яам, СХЗҮТ

Цааш нь...

Tuesday, May 27, 2008

Бизнесийн түүх "Amazon.com"


Amazon яагаад зах зээлийг эзэлсэн компани болж чадсан бэ? Анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирж байсан энэ компани тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо? Энэ сонирхолтой асуултын хариуг олохоор би зорьлоо. Энэ нь надад ч гэсэн сонирхолтой байсан учраас би судалж эхэлсэн юм.

Шинэ боломжийг нээж өгөв. Тухайн vед онлайн гэдэг бол шинэ боломж нээж өгч байсан хэрэг. Хэрэглэгчид гэртээ сууж байгаад хvссэн номоо захиалж болно гэдэг бол Интернэтийн бидэнд олгож байсан хамгийн гол шинэ санаа байсан юм.

Зах зээл дэх хэрэгцээг зөв олж харах. Гэвч ганц вэб сайт хийгээд лут амжилтанд хvрэх нь юу л бол. Amazon-ы хамт олон тэгэхэд харин хаана ч хэний ч бий болгож байгаагvй агуу том номын агуулахыг бvрдvvлж чаджээ. Жирийн нэгэн номын дэлгvvрт хэдэн зуун сайндаа л хэдхэн мянган номын багтаамж байдаг бол Амазон энэ сул талыг нь сайжруулж хэрэглэгчдэдээ хэдэн сая төрлийн номыг санал болгож өгчээ. Анх гарч ирэхдээ хуучин, ховор, олддоггvй номуудыг зарж хvмvvсийг татаж байсан бол сvvлдээ дөнгөж зах зээлд гарах гэж байгаа шинэ номууд, гадуур худалдаалагддаггvй электрон номуудыг санал болгож эхэлжээ.

Хамгийн тvргэн шуурхай, найдвартай vйлчилгээ. Энэ тал дээр Амазон vнэхээр бодитой, нухацтай ханддаг юм. Ингэж чадсанаар онлайн бизнест байж болох сул талыг багасгасан буюу шуудангаар явах хугацааг богиносгож чадсанаар хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг олж чадсан гэдэг. Тэд зvгээр ч нэг хурдан шуурхай гэж хэлдэггvй бөгөөд таны захиалга нэг өдрийн дотор очино ч гэдэг юм уу маш бодитой байж тэрэндээ хvрдэгээрээ vйлчлvvлэгчиддээ маш таалагддаг байна.

Хэрэглэгчдийг хооронд нь холбож чадсан. Тэд онлайнаар хvмvvс юм худалдан авах маш уран аргыг хэрэглэдэг. Бодоод vз дээ, та урьд нь аливаа зvйлийг авахдаа найз нөхөд, танил талаасаа асуудаг байсан бол энэ удаа Амазон руу ороод л хvмvvс тухайн барааг юу гэж дvгнэж байгааг мэдчихнэ. Хvмvvс бараа бvтээгдэхvvнд vнэлт дvгнэлт өгч, сэтгэгдлээ бичдэг энэ систем нь одоо ч вэбийн сайн бизнесvvдийн нэгд ордог.

Хэрэглэгчдэд хэрэгтэй шинэ vйлчилгээнvvдийг үргэлж санал болгож байдаг. Амазон л анх Wish-list, 1-Click зэрэг хэрэглэгчдэд хэрэгтэй, шинэ сонин, гайхалтай vйлчилгээнvvдийн анхдагч байв. Саяхан л гэхэд захиалагч номоо захиалах vер тухайн ном нь захиалагчийн байгаа газартай ойр номын дэлгvvрт байгааг заадаг шинэ vйлчилгээ нэвтрvvлжээ. Ингэснээр захиалагч Амазоноор дамжуулан тухайн номын дэлгvvрт номоо захиалах бөгөөд удалгvй нөгөө номын дэлгvvр нь ном очиж авахад бэлэн байгааг илтгэдэг гэнэ. Энэ vйлчилгээ нь хэрэглэгчдэд тун тохитой амар хялбар ба бас шуудангийн мөнгөнд ч хэмнэлттэй юм. Хэдийгээр хэрэглэгч номоо Амазоноос биш өөр номын дэлгvvрээс авч байгаа ч гэлээ энэ бол Амазон хэрэглэгчдээ хэрхэн нэгдvгээрт тавьдаг жишээ юм.

Хэрэглэгчдийн мэдрэмж, сэтгэгдэлийг vргэлж №1-т тавьдаг. Амазон хэрэглэгчдээ анх юм сонирхон вэб сайтаар хэсvvчлэхээс авахуулаад гvйлгээ хийх, бараагаа хvлээх болон ирэхэд нь задлах хvртэл гээд бvх л хэрэглэгчдийн Амазоноор vйлчлvvлэх vйлчилгээ нэг бvрийг 360 градусаар авч vздэг байна. Тэд vргэлж vйлчилгээ нэг бvртээ туршилт явуулж байдаг ба ихэнх vйлчилгээ нь онлайн тул хэрэглэгчдийн тухайн vйлчилгээнд хандах мэдрэмжийг шууд л мэдэхэд их амар байдаг гэнэ. Мэдээж туршилтыг олон арван мэргэжлийн, маркетингийн болон статистикийн хvмvvс явуулдаг юм.

Хамгийн дээд зэргийн хамт олныг бvрдvvлж чаддаг. Амазоны нэг онцлог нь тэд хvнийг ажилд анх авахдаа маш нарийн шалгаж авдаг бөгөөд тэдний шалгуурт тэнцэхгvй хvнийг гайгvй сайн хvн гэж ердөө бодож ажилд авдаггvй гэнэ. Тэд хvмvvсийг ерөнхийд нь А, В, С гэж ангилах ба зөвхөн А бvлэгт багтах хvнийг л ажилд авдаг байна. Тэдний vзэж байгаагаар бол хэрэв нэг л В бvлгийн хvнийг авах юм бол тэр нь өөртэйгээ адил цаашлаад С бvлгийн хvнийг ажилд авах магадлал өндөр байдаг гэнэ.

Цааш нь...

Monday, May 26, 2008

Амжилттай брэнд "Google"


Энэ миний хуучин бичлэг тул тоон баримтууд дээр зарим нэгэн хуучирсан мэдээлэл байх болзошгүй тул хүлцэл өчье!

Google-ийг одоо мэдэхгvй хvнгvй болжээ. Хэдхэн жилийн өмнө гарч ирсэн хэрнээ Google гэдэг brand нэр нь “google”-дэх гэж vйл vг болтлоо олны танил болсон юм. Aнх 10-хан ажилчидтайгаар эхэлж байсан энэ жижигхэн компани яаж Yahoo, MSN гэсэн аваргуудыг хол хаян интернэт дэх хайлтын системийг тэргvvлж байна вэ гэдэг нь сонирхолтой. Одоогоор 82,000,000 хvн давтагдан тоологдохгvйгээр сар бvр Google-ээр vйлчлvvлдэг гэсэн тоо байна. (2005 оны байдлаар) Энэ тооны тал хувь нь Америкаас өөр орны vйлчлvvлэгчид юм. Google oдooгooр дэлхийн 100 гаран хэл дээр орчуулагдаж vйлчилдэг бєгєєд цаашдаа ч хvрээгээ улам тэлж бусад орны хэл дээр хайлтын системээ ажиллуулах сонирхолтой байгаа билээ. Хамгийн сvvлд Хятадад єєрийн vйлчилгээг дуулиантайгаар нээсэн юм.

Интернэт бизнес, маркетинг, зар сурталчилгааг орвонгоор нь єєрчилсєн Adwords, Adsense гэх мэтчилэн мєнгийг бєєн бєєнєєр нь уудалсан бvтээгдэхvvнvvд гаргаснаараа Wall Street дээр нэгж хувьцааных нь vнэ нь $450+ болтолоо єссєн. Одоо жилийнх нь орлого хэдэн саяар биш хэдэн тэрбумаар тоологддог ч сар бvр гаргах сонирхолтой хэрэгцээтэй бvтээгдэхvvнvvд нь нийт хэрэглэгчиддээ vнэгvй хvрдэгээрээ онцлог юм. Тийм болохоор тvvний єрсєлдєгчид болох Microsoft, Yahoo гэх мэтийн том компаниудад хvндрэлтэй байдаг байна. Хэрвээ та Google –ийн цэвэрхэн нvvр хуудаснаас цааш явж vзээгvй бол та маш их юмнаас хоцорч байна. Google олон янзын бvтээгдэхvvн, vйлчилгээ, лаб ажиллуулаж, ганц хайлтын системээр хязгаарлагдахгvйгээр зар сурталчилгаа, вэб програм, software гээд тєрєл бvрт хvчээ vздэг юм.

Google ганц гайхалтай бvтээгдэхvvнvvд гаргадагаараа алдартай биш билээ. Google компани, тvvнийг анхлан байгуулагчид нь компаниа яаж удирдан зохион байгуулдаг нь тvvнийг энэ алдарт бас хvргэсэн гэхэд болно. Тийм учраас Google шиг амжилтанд хvрэхийн тулд Google болон тvvний компанийн зохион байгуулалт, шинж чанараас суралцах хэрэгтэй юм.

Google юугаараа бусдаас єєр вэ?

Єнєєдєр та ажилдаа ирээд юу хийхийг дарга чинь дээрээс тушаах биш та єєрєє шийддэг бол ямар вэ? Жирийн ажилчинаас гарах шинэ сэргэг санааг дэмжин тэд нарыг єєрсдийн project дээрээ ажиллах цаг єгдєг нь Google-ийг єнєєдєр хамгийн шинийг санаачлагч компанийн нэг болгожээ. Сар болгон шахуу шинэ сонин бvтээгдэхvvн гаргаж тvvнийг нь интернэт хэрэглэгчид vнэгvй хэрэглэж чадаж байгаа нь компанийн нэг онцлог юм. Бид Google-ийн бvх бvтээгдэхvvнийг танилцуулж тавьсаныг vзээрэй.

Яаж тэд ингэж єрсєлдєгчидєєсєє тvрvvлээд зогсохгvй гаргаж байгаа бvтээгдэхvvнvvд нь хvмvvсийн хэрэглэх дуртай нь болж зах зээлийг ингэж эзэлж чадаж байна аа?

Бид єнєєдєр таньд тэгвэл Google-ийн бvх нууцаас биш юмаа гэхэд хэдэн нууцаас єгvvлэх гэж байна. Ta анхааралтай уншаарай.

Хамгийн нэгдvгээр зэргийн гол чанар бол Google єєрсдийн инженерvvдыг vргэлж сонсдог байна. Тэр битгий хэл тэдэнд єєрсдийн бvтээл дээрээ ажиллах цаг тусад нь гаргаж єгдєг юм. Vvнийг тэд яаж хийсэн бэ? Юуны ємнє тэд ажиллах цагаа хуваарилжээ. Жишээ нь гол хайлтын системийнх нь ажил ажилчидынх нь ажиллах цагийн 70%-ийг эзэлдэг байна. Тэгээд vлдэж байгаа 30%-ийнх нь 20%-д бусад сонирхолтой бvтээгдэхvvнvvд дээр группээрээ ажилладаг бол vлдсэн 10% нь хувь хvний єєрийн бодож сэдсэн ажилдаа зориyлахаар зохицуулагджээ. Ингэж Google ажилчидынхаа санаж сэдэх санаачлагыг єдєєж, vvнийг баталгаажуулж чадсанаар тэднээс шинэ сонин бvтээгдэхvvнvvд vргэлж тасардаггvй байна.

Єєр нэг чухал зvйл бол ажилчидынхаа ажил дээрээ тавтай тухтай байх орчныг vнэхээр сайн бvрдvvлж єгч чадсан явдал юм. Vvнээс жишээ болгон бичвэл vнэгvй хоолны газар, хvvхдийн цэцэрлэг, бассейн, волейболын талбай, массажны газар, угаалгын газар гэх мэт хvний хэрэгцээнд хэрэг болох бvх л зvйлийг ажилчдынхаа тав тухтай ажиллахад зориулан хэрэгцээтэй бvхнийг бvрдvvлжээ.

Хэрэглэгчдийг шууд татаж чаддаг нь нэгдvгээрт vнэгvй хэрэглэх боломжтойгоос гадна шинээр хийж байгаа бvтээгдэхvvнvvдээ эхэлж vйлчлvvлэгчдээрээ хэрэглvvлж vзээд дараа нь тэдний сэтгэгдэл, санал зєвєлгєєгєєр шинэ бvтээгдэхvvнээ vргэлж засч сайжруулдаг явдал юм. Ингэж чадсанаар бэлэн болсон бvтээгдэхvvн хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд нийцсэн сайн бvтээлvvд болдог байна. Google-ын vйлчилгээнvvд нь хэрэглэгчдэд учирдаг тєвєгтэй асуудлуудыг шийдэхэд чиглэдэг бєгєєд vvн дээр бvх бизнесийн vйл ажиллагаагаа тєвлєрvvлдэг байна.

Цахим блогоос. . .

Цааш нь...


Маркетингийн судалгааны талаар нэлээн дэлгэрэнгүй бичигдсэн нэг e-book -ийг Горилогч блог дээрээс татаад авчихлаа та бүхэнд хэрэг болж магадгүй татаад аваарай хө. http://share.gogo.mn/81874051211819027

Цааш нь...

Friday, May 23, 2008

Үнэртдэг реклам


NTT Communications компани төрөл бүрийн үнэр гаргадаг дижитал хаяг бүтээж байна. “NTT Kaori Tsushin” хэмээх тус төхөөрөмж нь Spot Media дижитал самбарын технологи болон Kaori Tsushin үнэрийн ялгаруулах системийн нэгдэл юм. Одоогийн систем нь 12х20х6 инчийн үнэр ялгаруулагч болон 19 инчийн дэлгэцээс бүтэж байгаа гэнэ. Ийм төрлийн сурталчилгааны самбар нь ямар нэгэн ресторан дотроос бүтэн өдрийн турш нимбэг, жүрж болон хүмүүсийн дуртай ой модны үнэр зэргийг ээлжлэн ялгаруулах аж.

NTT энэ сарын 21-нээс эхлэн 12 дугаар сарыг дуустал Kirin City Beer Hall хэмээх газар энэхүү шинэ технологио туршиж үзэх гэж байна. Тэдний үзэж буйгаар тус газрын хажуугаар өнгөрсөн хүмүүс үнэрт нь татагдан үйлчлүүлэх аж. NTT компани болон Air Aroma Co. Ltd. нарын хамтын ажиллагааныхаа үр дүнд рестораны нөхцөлд ашиглаж болохуйц нийт 80 гаруй төрлийн үнэрийг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн Гэгээн Валентины баярын үеэр NTT компанийхан өөрийн ажлын байрандаа энэ системээ туршиж үзсэн байна. Тэд саванд дүүрэн шоколад хийн хажуугаар нь ванилины үнэр ялгаруулдаг төхөөрөмжөө байрлуулжээ. Харин үүний үр дүнд нь сайхан үнэр нь хүмүүсийг хоёр дахин илүү татаж байгааг мэдсэн байна.

Цааш нь...

Thursday, May 22, 2008

Оросын шилдэг 10 Брэнд


Оросууд өөрсдийн алдартай 10 брэндийг энд жагсаасан байна.Та бүхэн сонирхоно уу
10.Ржаны талх-Орос орон талхаараа алдартайг хүн болгон мэднэ.
9..Пельмени-за энэ ойлгомжтой
8.Баллайка-Энэ хөгжимийн зэмсэг зайлшгүй орох ёстой байхаа
7.Матрёшка-Оросын хамгийн алдартай сувинер
6.Оросын балет-Дэлхий хүлээн зөвшөөрөх байхаа
5.Икра-Харин энэ хар, улаан загасны түрсээрээ алдартай ба хоолны байнгын дагуул шүү
4.Пререстройка-80 аад оны сүүлээс энэ үг дэлхийд өөрийн ид шидийг харуулсан
3.Орос водка-Хэлэх үг алга
2.Тетрис-Алексей Пажитнов гэж орос эр зохиогоод дэлхийд түгсэн юм байна.Саяал мэдэж байна.
1.Калашниковын автомат-Үүнийг мэдэхгүй хүн гэж ч байдаггүй байлгүй дээ
За нэг ийм л дараалалтай байх юм.

Цааш нь...

Tuesday, May 20, 2008

Амжилтын түүх №5 "www.MyYearBook.com"- Катрин Күк


Энд нэгэн амжилттай яваа интернэт бизнесийн тухай өгүүлье.Америкийн өсвөр насныханд зориулсан www.MyYearbook.com. сайтыг Америкийн иргэн Катрин Кук 17 настай байхдаа анх санаачлан ажиллуулж эхэлсэн нь маш амжилттай болж одоо олон сая долларын ашгийг эзэндээ оруулаад байна.Ер нь интернэт бизнесийн акулууд болох Yahoo,Ebay,Google-ийг үүсгэн байгуулагчид нь бас оюутан байхдаа буюу 20 оос бага настай байхдаа өөрсдийн бизнесээ эхлүүлж байжээ.Интернэт бизнесийн салбарт ихэвчлэн залуу үейинхэн амжилттай ажиллаж байгаа нь тэдний шинэ соргог сэтгэлгээ,шинэ орон зайг илүү хурдан мэдэрдэгтэй нь холбоотой юм.Тэдний нэг болох Катрин Кук 17 настай байхдаа энэ сайтыг ажиллуулж эхэлснээр энэ сайт 13-22 насныханд маш их таалагдсан бөгөөд одоо сардаа 3 сая илүү зочилдог реклам сурталчилгаагаар олон сая доллар олдог болсон байна.Уг сайт нь өсвөр насныхан хоорондоо танилцах мэдээлэлээ солилцох үйлчилгээг үзүүлдэг.Анх энэ санаагаа ах Джефтээ танилцуулж өөрсдийн 250 мянган доллараар хөрөнгө оруулсанаар сайт мэндэлсэн гэнэ.Одоо энэ сүлжээ My spasce Facebook ийн дараа Америкт 3 т орж байна

Цааш нь...

Франчайзинг систем гэж юу вэ ?


Бид дэлхийн олон оронд явахдаа МсDonald’s, Burger King, Wendy’s-д орж хамбvргэр идэж, Мister Minit-эд очиж тvлхvvрээ хувилуулж эсвэл гутлаа засуулж, Hilton болон Ramada-д буудаллаж, Нertz-ээс машин хєлсєлж, Shell-ээс бензин авдаг.
Хаана ч очсон эдгээр компаниудын барааны нэр тєрєл, чанар, vйлчилгээ нь нэг л хэвийн байх агаад vйлчлэгч нарынх нь ємссєн хувцас, єлгєєтэй байгаа рекламных нь єнгє зvс хvртэл яг адилхан байдаг билээ.

Yvний учир нь юунд байна вэ?

Єнєєдєр бид „Хэрэглэгч бол хаан хэмээх” зах зээлийн алтан зарчимд захирагдаж хэрэглэгчийн нийгэмд амьдарч байна.
Иймээс ч зєвхєн хэрэглэгчийн эрх ашиг-сонирхолд нийцэх бараа нийлvvлж, vйлчилгээ vзvvлж чадах аж ахуйн нэгж, компаниуд єєрийн хvрээгээ тэлж, зах зээлээ бататган хамгаалж чадна.
Ер нь орчин vед аж ахуйн нэгж, компаниудын хувьд бизнесийн баталгаат орчиноо хангах, улмаар зах зээл, vйлдвэр, vйлчилгээний хvрээгээ тэлэх хууль эрх зvйн болон эдийн засгийн таатай орчин олон бий.
Yvний нэг нь олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн Франчизе систем юм.
Франчизе системийг єнєєдєр тvргэн vйлчилгээний газрууд, татварын зєвлєлгєє єгєх компаниуд, гоо сайхны салон-ууд, бvжгийн студvvд, эмчилгээний цэгvvд, жолооны сургуулиуд, хувийн мєрдєн байцаах газрууд, оршуулгын компаниуд, ажил жуулчлагчид, vнэртэй усны болон тавилгын дэлгvvрvvд єргєнєєр хэрэглэж байна.
Тvvнчлэн франчизе системд хамрагдах vйлдвэр, vйлчилгээний газруудын дампуурах магадлал тун бага байдаг ба дундаж Америк хvн 3 доллар бvрийнхээ нэгийг ямар нэгэн франчизе системийн худалдаа, vйлчилгээнд зарцуулдаг зэрэг нь энэхvv эдийн засаг-эрх зvйн институци тухайн улс орны хєгжил, эдийн засгийн єсєлтєд ямар их нєлєєтэй болохыг батлан харуулж байна.

Франчизе ба тvvний тухай ерєнхий ойлголт

Франчизе хэмээх vг нь утгын хувьд дундад зууны vеийн Францын „chartres de franchise” гэгдэх зєвшєєрлийн бичгээс гаралтай гэгддэг.
Энгийн утгаараа Франчизинг нь нэг талаас систем худалдагч (franchisor) нєгєє талаас систем худалдан авагч (franchisee) хоёрын хооронд vvссэн худалдааны гэрээ юм.
Эрдэмтдийн дунд франчизингийн гэрээтэй холбогдохуйц онолын асар их маргаан байдаг.
Жишээ нь: Германы эрдэмтэн Бауденбахер, Велтрих нар Франчизингийн гэрээ нь бусад худалдааны гэрээнvvдийн олон элементийг агуулсан холимог шинжтэй гэрээ гэж vзсэн байхад Унгарын эрдэмтэн Мишголцы Боднар Петер Франчизинг бол vндсэн гэрээнvvдийн янз бvрийн элементvvдийг агуулсан бие даасан гэрээний хэлбэр гэж vздэг.
Ер нь Франчизингийн гэрээг дотоод агуулгынх нь хувьд vйлдвэрлэлийн, vйлчилгээний, худалдааны франчизе гэсэн гурван хэсэгт хуваадаг .
Yйлдвэрлэлийн франчизинг нь систем худалдагчаас олгосон эрхийн дагуу ямар нэгэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, борлуулахад чиглэдэг бол vйлчилгээний франчизинг нь янз бvрийн vйлчилгээг (зочид буудлын, тvргэн засварын, гоо сайхны, vс засах салоны гэх мэт) аль болох єргєн хvрээнд vзvvлэх зорилготой байдаг.
Харин худалдааны франчизинг нь зарим нэг онцлог шинжтэй бvтээгдэхvvн, бvтээгдэхvvний тєрлийг борлуулахад чиглэдэг.
Франчизингийн системд франчизее, франчизор хоёр нь эрх зvй, эдийн засгийн хувьд хэдийгээр бие даасан байдалтай авч тэдний хамтын ажиллагаа, харилцан хамаарал нь гэрээний хамгийн чухал элемент болдог байна.
Иймээс ч систем худалдан авагч (франчизее) нь бvх хариуцлагыг єєртєє хvлээж єєрийн нэр дээр франчизе системийг ажилуулах бvрэн эрхтэй ба хэрэглэгчидтэй шууд харилцаанд орж гэрээний болон хуулийн vvргийг дангаараа хариуцдаг.
Систем худалдагч (франчизор) нь систем худалдан авагчийн (франчизее) vйл ажиллагаанд хяналт таваих эрхтэй тєдийгvй шаардлагатай тохиолдолд заавар. зєвлєлгєє єгєх бvрэн эрхтэй байдаг.
Франчизор, Франчизее хоёрын хооронд гэрээнээс vvсэх удирдлагын харилцааг vндэслэн тухайн Франчизингийн системийгзєєлєн ба хатуу гэсэн хоёр хэсэгт хувааж vзэж болох юм.
Хатуу системд Франчизорын Франчизеед vзvvлэх нєлєє их байх агаад системийн шинэчилэл, маркетинг vйл ажиллагааг бvхэлд нь франчизор хариуцаж явуулах ба єргєн хvрээнд хяналт тавих, зааварчлага єгєх эрхээр хангагдсан байдаг.
Зєєлєн системд Франчизее (систем худалдан авагч) нь харьцангуй бие даасан байх бєгєєд Франчизортой зєвхєн хамтын эрх ашгийн vvднээс харилцаанд ордог байна.
Франчизингийн гэрээний дагуу франчизорын гол vvрэг нь систем худалдан авагчийг систем ажилуулахад дэмжих зорилгоор холбогдох шаардлагатай бvхий л мэдээллийг єгєх, сургалтанд байнга хамруулж байх явдал юм. Систем худалдан авагч нь системийн тєлбєрєє цаг тухай бvрд нь тєлєх vvрэгтэй бєгєєд франчизорын єгсєн зєвлєлгєє, зааврын дагуу бараа, vйлчилгээний борлуулалтыг бvрэн хариуцаж явуулдаг.
Олон улсын болон европын франчизингийн ёс зvйн дvрэмд франчизор нь системээ худалдахын ємнє франчизе системд амжилттай ажиллаж буй єєрийн гэсэн бие даасан нэгжтэй, бизнесийн тусгай концепцитой байх зайлшгvй шаардлагатай ба систем худалдан авагчдад зориулж єєрийн бизнесийн vйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл єгєх, шаардлагатай баримтыг нийлvvлэх vvрэгтэй байдаг.
Иймээс ч Франчизингийн гэрээг талууд гол тєлєв урт хугацаатай(ерєнхийдєє 1-20 жил хvртэл) байгуулдаг байна.

Ж.Батзандан

Цааш нь...

Метроны логонууд

Улс болгоны метроны эмблем янз бүрийн дүрс шийдэлтэй байдагын байна. Эндээс та бүхэн сайн ажиглаж харвал М үсэг орсон лого маш их байна. Бодуул эдгээр байгууллагууд лого эмблем бүтээхдээ маш их судалгаа шинжилгээ хийж байж л үүнийг хийсэн байх миний бодож байгаагаар хүнд хамгийн хялбараар өөрийн брэндийг хоногшуулхын тулд тухайн зүйлийн нэрээр нэрлэгдэх (тухайн зүйлийг илэрхийлэх үсэг) нь маш чухал мэт санагдлаа. та хэрэв өөрийн брэнддээ нэр өгөх гэж байгаа бол үүнийг санахад илүүдэхгүй л байх. (М үсэг орсон л бол метроны лого байж магадгүй нь байна ш дээ)

Цааш нь...

Monday, May 19, 2008

"Реклам залгигчдын шөнө" арга хэмжээ болно


Дэлхийн шилдэг рекламны шоу үзүүлбэр болох “Реклам залгигчдын шөнө” арга хэмжээ энэ сарын 24-нд болох гэж байна.

Реклам сонирхогчид, мэргэжлийнхэн төдийгүй үзэгч олны хүсэн хүлээдэг энэхүү шоунаас Та дэлхийн шилдэг гэгдэх Франц, Америк, Герман, Израиль, Англи, Финлянд, Бразил, Орос, Итали, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг дэлхийн 50 гаруй орны Европ болон Азийн рекламны шоу фестивалиудаас шагнал хүртсэн 160 гаруй рекламуудыг үзэж сонирхох боломжтой юм.

“Реклам залгигчдын шөнө” -өөр:
- Автомашины
- Инээдмийн
- Нийгмийн
- Өвөрмөц хийцтэй
- Компьютер график, анимаци
- Хөл бөмбөгтэй

төрөл бүрийн сонирхолтой рекламуудтай танилцуулах ба ердөө ганцхан удаа үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Энэ сарын 24-ны 17.00 цагт Соёлын төв өргөөнд болох уг шоунаас Та рекламны ертөнцийн гайхамшгийг мэдрээрэй. Билетийг СТӨ-ний билетийн касс, Индра хоолны газрын салбараар борлуулж байна. Мэдээллийг 1617 лавлах утаснаас авах боломжтой.

Ч.Туяа

Цааш нь...

Sunday, May 18, 2008

С.Мөнхбаяр: Залуу маркетеруудын уулзалтын талаар хэлэх хэдэн үг байна.


Хэд хоног үзэсгэлэн эднүүс гээд завгүй хэсэг хугацааг өнгөрөөлөө гэтэл Залуу маркетер клубын талаар мөн уулзалтын талаар мэргэжлийн маркетерууд ололт амжилт санал гомдол маш их илгээжээ. Би ч гэсэн тэдэнтэй нэг санаа бодолтой байгаа учраас өөрийн сэтгэгдэлийг бичье.

. . . Энэ уулалтыг анх зохион байгуулахыг санаачилж ер нь ач холбогдол болон ерөнхий агуулгыг нь төсөөлж байгаа хүний хувьд саяын 5 -р сарын 7 -ны уулзалтан дээр төрсөн сэтгэгдэлээ хүргэе уузалтанд ирсэн хүмүүсийн зарим нь дэндүү хувийн амбиц хөөсөн хүмүүс байхын./гайхав/

Би жоохон хоцороод очилоо л доо тэгсэн чинь Skytel -ийн Зоригт микрофон барисан зогсож байна ард нь тэдний компаний лого харагдлаа за тэрч яахав хэрэгтэй юм яриж байгаан болвуу гээд нэг хоосон суудал дээр очоод суугаад сонстол нэг бүтээгдэхүүний танилцуулга хийж байхын би бүр гайхаад хүмүүсрүү хартал сонсож байгаа хүн алгаа. тэгсэн манай хүн үгээ зөөгөөд яриад л байхын би уулзалтаа андуураад ороод ирэв үү ч гэж бодлоо. за тэгээд бас дуусаагүй байна өө төд удалгүй Женко -гийн Мөнхбаяр нээх сүрхий нэртэй илтэл тавидагын байна. "Монгол Брэнд"- гэнэ шүү за сонирхоод суутал яг л компаний танилцуулга бас хэдүүлээ нийлээд энэ брэндээ гаргья гээд л хөшөөний тухай л яриад байхын бүгдээрээ Женко -д ажиллах ч юм шиг санагдлаа . . . .

За тэгээд болоогүй ээ асуулт хариулт явсан чинь хэдэн P байдаг вэ? ч гэх шиг би уг нь дандаа мэргэжлийн хүмүүс цугласан хоорондоо хэрэгтэй мэдээллээ солилцоод танилцаад асуудлаа шийдээд амжилттай яваа нэгнийхээ Цэвэр маркетинг сэтгэлгээнээс гарах мэргэн үгсийг сонсох юм байх гэж бодсон чинь гудамжинд яваа худлаа үнэн маркетинг ярисан гарууд нийлээд бие биендээ хэдэн Р байдагаа яриж өгч байгаа ч юм шиг санагдлөө.

учиргүй их гомдлол бичсэн д уучлаарай. гэхдээ энэ уузалтанаас бид юуг олж авч байна вэ? гээд бүгдээрээ бодоод үзье л даа тэгүүл мөнгө төгрөг төлөөд хэдүүлээ тойрч суугаад нэг компаний танилцуулга сонсоод сонин сонин асуултанд хариулаад явах завтай Маркетерууд бид чинь мөн билүү? /өөрөөсөө асуудаа/

хэн хэндээ хэрэгтэй мэдээлэл өгч маркетинг, брэнд, далд ухамсар . . . гээд мэргэжлийн зүйлсийг ярилцаж хэн хэнийхаа маркетинг сэтгэлгээнээс гарах үгсээр эрч хүч авч, мартсанаа санаж мэдээгүйгээ мэдэж явах ёстой мэргэжлийн маркетер хүмүүс бол бид шүү дээ.


  • Энэ бүхнийг бичдэгийн учир бол энэ уулзалтанд сонирхогч биш мэргэжлийн хүмүүс л ирж байгаасай гэж хэлмээр энэ бол мэргэжлийн Маркетеруудын уулзалт.
  • Залуу маркетер клуб ч байгуулагдчихлаа одоо үүнээс хойш бидний хаалга Зөвхөн мэргэжлийн маркетеруудын дунд л нээлттэй байх болно. /зорилтот зах зээл нь тодорхой болсон байх тэ/
  • Залуу маркетер клубын уулзалтаас мэргэжлийн маркетерууд хоорондоо хэрэгтэй мэдээллээ солилцож маркетер хүн бүр хувь хүний хөгжилийн хувьд өндөр түвшинд байгаасай гэж бодож байна. /уулзалтын үйл ажиллагааны чиглэл тодорхой болсон байх тэ/
Залуу маркетер клубын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. . .

Цааш нь...

Шилдэг рекламны санаа №1




Архины эсрэг сурталчилгааг дэмжиж байна шүү.

Цааш нь...

Хvнд таалагдах реклам,борлуулалт хийх реклам хоёрын ялгааг та мэдэх vv?


Яг одоо бизнес эрхлэгч таны реклам сурталчилгаа ямар ч vр дvнгvй болж борлуулалт тань унасаар байна! Таны ирээдvй vvнээс шууд хамааралтай.
Таны гэр бvлийн ирээдvй ч vvнээс шалтгаална.
Таны бvтээгдэхvvний реклам хvмvvсийн vзэх дуртай рекламуудын нэг. Гэсэн хэдий ч бvтээгдэхvvнийг борлуулах тал дээр vр дvн муутай байгаа нь хачирхалтай. Таны бvтээгдэхvvний реклам нэг л биш болоод байгааг та мэдэрнэ. Гэхдээ яаж борлуулалтаа єсгєх вэ гэж толгойгоо гашилгана.
Та дахин дахин рекамныхаа хэв маягийг єєрчилсєн ч байдал дордсон хэвээр. Мухардалд орлоо.
Гэвч бизнесмэн таны зєв юм. Энэ бvхний гарцыг олохын тулд танд маш олон тєрлийн реклам хийж, судалгаа явуулж, дvн шинжилгээ хийж vр дvнг нь бодитоор мэдрэх шаардлага vvсдэг. Vнэн хэрэгтээ та хvнд таалагдах реклам хийхийг зориод байна.
Хvнд таалагдах реклам, борлуулалт хийх реклам хоёр хоорондоо ихээхэн ялгаатай. Хvнд таалагдах реклам бvтээхийн тулд та хэн нэг алдар хvндтэй одыг тоглуулж болно. Эсвэл бvтээгдэхvvн vйлчилгээндээ зориулж ямар нэг хошигнол ч юм уу, онигоо зохиож болно. Харин "Хvмvvс алиа салбадайгаас бvтээгдэхvvн худалдаж авдаггvй" гэж Рекламны суу билэгтэн Клауд Хопкин нэгэнтээ хэлсэн байдаг. Ихэнх хошигносон сурталчилгааг хvмvvс vзэж сонсоод зугаацаж баясаад, харин бvтээгдэхvvнийг нь хэрэгсэхгvй орхих нь их. Хошигнолыг ашиглах гэж оролдох нь муурын сахлаар тоглож байгаа хулганатай адил юм. Хошигнолыг гайхамшигтаи ашиглаж vзэгчдийн сэтгэлийг гvн гvнзгий хєндєж "хэрэглэгчийн брэндийн сонголт"-ыг єєрчилж, бvтээгдэхvvнийхээ ашиг тусыг мэдрvvлж чадсан сурталчилгаа тун ховор. Тэдгээр ховорхон гайхамшигтай рекламны нэгэнд Британийн Collet Dickenson Pearse агентлагийн бvтээл болох "Hovis" талхны рекламыг дурьдаж болно. Эцэст нь анхааруулахад "хошигнол" нь сонирхогчдын тоглох тоглоом огтхон ч биш.

Харин нэр алдартай одуудын хувьд тэднийг vзэгчид сайн санаад бvтээгдэхvvнийг мартах нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Яагаад гэвэл алдартай одуудад мєнгє тєлж л тоглуулаа биз гээд хэрэглэгчид бодчихдогоос гадна хvмvvст танигдах гэж чадан ядан хичээж буй бvтээгдэхvvнтэй харьцуулахад тэд дэндvv нэр алдартай. Ийм реклам vзэгчдийн ой тогтоолтын чадварыг илvvтэй шалгадаг. Тэгвэл рекламны борлуулалт хийх чадавхийг єсгєх ямар аргууд байна вэ? Дэлхийн шилдэг рекламны агентлаг худалдан авах хvсэл сонирхолыг єдєєх олон аргуудыг олж тогтоосноос Францын нэгэн агентлаг Танил бус євєрмєц содон дvр"-ийг ашиглах аргыг сонгожээ. Тэд хэн нэгэн одыг бус хэн нэгэн хєєрхєн хvvхэнийг бус ердєє угаагчийн ажилтай 80 настай, нил vрчлээ болсон, торх шиг бvдvvн эмгэнийг угаалгын машины рекламанд тоглуулсан нь 4 хvн тутмын нэгийнх нь ой тойнд vлдсэнээс тус бvтээгдэхvvн борлуулалтаараа 4-рт бус 2-рт зогсох болсон. Энэ удаад хэрэглэгчид ядарч доройтсон, хєл гар муутай бас тун содон тєрхтэй эмгэнд угаалгын машин нь хэрхэн vнэнч туслагч нь болж байгааг сэтгэл догдлон vзжээ.

Рєкламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилвийг маш олон гайхамшигтаи санаа сэдсэн хvн гэж зvй ёсоор vздэг хэдий ч тэрбээр "Рекламны талбарт єнгєрvvлсэн миний амьдралд надаас гарсан гайхамшигтай санаа 20-иос илvv гараагvй л юм даа" гэж ярьж байна. Гайхамшигтай санаа агуулсан хэвлэлийн ганц сурталчилгаа дэлхийд алдартай брэндийн амжилтын галыг асаадаг. Тухайлбал тvvний "Цагт 60 милийн хурдтай яваа vед электрон цагны дуу л хамгаас тод дуулдана" гэсэн гарчигтай 670 vгсээс бvтсэн сурталчилгаа нь Америкт машин vйлдвэрлэлийн халуурал болж байсан чухам тэр vед Роллс-Ройсыг бусад єрсєлдєгчдєє хол хаяж єнєєдєр дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн хvлэг болгоход гол vvрэг гvйцэтгэжээ.

Телевизийн реклам нь эхний гурван секунтад л vзэгчдийг татах, цочроох vзэгдэл гаргаж чадаагvй бол vзэгч аль хэдийн шvршvvрт орохоор явчихдаг бол хэвлэлийн сурталчилгаанд зурган чимэглэл нь "зохиомжлон татах арга"-ыг хэрэглэж зургийн тайлбар, гарчиг эх мэдээлэл, амлалт гэсэн дарааллаар уншигчдыг татах техник байдаг бєгєєд гарчиг урт эсвэл богино байх ёстой юу, эх мэдээллийн хэмжээ урт байх нь ашигтай эсэхийг судалгаагаар тогтоожээ. Гол нь ашиг амласан байх ёстой атал ямар ч амлалтгvй сурталчилгаа байдаг нь хачирхалтай. Амлалт бас дахин амлалт энэ бол таны барих vндсэн чиглэл Тэрчлэн гайхамшигтай санааг агуулсан байх нь юу юунаас чухал, Гэвч гайхамшигтай санааг олох гэдэг рекламны мэргэжилтнvvдийн толгойг гашилгадаг бол гайхамшигтай санааг таних явдал нь тvvнээс ярвигтай. Судалгаа ч vvнд тус болдоггvй гэдгийг Дэвид Огилви тодорхойлжээ. Ер нь vр дvнтэй, vнэн бодит судалгаа гэдэг бол сурталчилгааны ажлын амжилтын салшгvй нэг хэсэг. Судалгаа явуулах vед зайлшгvй анхаарах зvйлс гэж байдаг байна. Эс бєгєєс та зохиомол, vнэн байдлаас хол хєндий судалгааны vр дvнтэй зууралдаж хоцроно.

Жирийн нэгэн Zippo асаагуурыг дэлхийд алдартай Zippo болоход нь "Барьсан цурхай загасныхаа гэдэснээс хуучин асаагуур олоод асаахад огтхон ч саадгvй ассан хачирхалтай тvvх" гарчигтай 237 vгээс бvтсэн сонин содон зурагтай, гайхамшигтай эх бvхий сурталчилгаа их нєлєєлжээ. Тэрхvv рєклам тєгсгєлдєє "Хэрвээ, хэзээ нэгэн цагт ажиллагаагvй болвол бид vvнийг vнэгvй засаж єгнє" гэж амласан нь єдєр бvр зуун зуун хуучин эвдэрсэн Zippoнууд шуудангаар ирэх болж тэднийг єдєрт нь ямар нэг тєлбєргvйгээр маш сайн засаад эзэнд нь буцааж байв. Ийнхvv алдарт Zippo мэндэлж жинхэнэ эрсийн нэр хvндийн илэрхийлэл болж чаджээ.
Реклам бол реклам шиг л байх ёстой гэсэн хууль хаана ч байдаггvй. Та рекламаа реклам шиг биш харин редакторын дvрслэл мэт харагдахаар хийвэл илvv олон хvнийг татаж чадна.

Реклам сурталчилгаа маш єртєг єндєртэй байдаг. Зах зээл єндєр хєгжсєн нийгэмд энэ нь хєгжлийнхєє дээд тvвшинд яригдана. Реклам чанаргvй муу болох нь мєнгєє салхинд сайн дураараа хийсгэсэнтэй адип. Procter&Gamble л гэхэд жилийн нийт борлуулалт 12.000.000,000$-ынхаа 700.000,000$-ыг зар сурталчилгаандаа огтхон ч эргэлзэхгvйгээр хаяж дэлхий дахин дахь єєрийн ноёрхолыг тогтоон барьдаг. Procter&Gamble болон бусад акулууд хамгийн єндєр хєлсєєр далайлгаж хамгийн шилдэг агентлагуудыг хєлсєлж байна. Рекламны агентлагуудынх нь ур чадвар тэдний тэмцлийн фронт болдог юм.
Реклам сурталчилгааг чухам мэргэжлийн тvвшинд хvргэж хийхийн тулд зєн совиндоо найдах бус зєв мэдлэг хэрэгтэй юм. Зvйрлэвэл анатомын ном уншаагvй, хvний цєс хаанаа байдгийг мэддэггvй мэс засалч нэр зvvсэн зєн совиндоо найдагчаар цєсєє авахуулахыг оролдох нь тийм сайн vр дагавар авч ирдэггvй ажээ.
Мэдээллийн эх сурвалжийг Дэвид Огилвийн шилдэг бvтээл РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗVЙномоос ашиглав.
Манай гарагийн хамгийн том рекламны агентлагийг байгуулж рекламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилви хэрэглэж ирсэн vнэ цэнэтэй арга техникvvдийнхээ нууцыг задласанд энэ номын ид шид оршдог. РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗVЙ анх удаа монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Таны бvтээгдэхvv¬ний реклам чанаржиж ашиг орлого тань арвижих болтугай!

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Цааш нь...

Sunday, May 11, 2008

Нэгдмэл санаа бодол ба багын амжилт


Монгол хэлний ятгах гэдэг үгийг тайлбар тольд: 1.Бусдад юмны учир начир, хор холбогдлыг ухуулан өгөх 2. Хүнийг буруу мууд удирдан дагуулахыг хэлнэ хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ үгийн утга учрыг өнөө үед илүү өргөн дэлгэр сайн сайхнаар тайлбарлах, хэрэглэх боллоо. Ятгаж сэнхрүүлэх нь өөрийн санаа бодлоо бусдад тулган зөвшөөрүүлэх биш, харин өөр бусадтай санаа бодлоо нэгтгэх нэгдмэл шийдвэрт хүрэх гэсэн үйл юм.

Өнөө үед мэдээ мэдээллийн өргөн боломж бий болсон нь хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж шатлан захирах ёс суларч байна. Энэ нь ажиллагсад юуг хийхээ бус яагаад хийхээ асууна гэсэн үг. Энэ яагаад гэдэг асуултанд хариу өгч чадаж байвал ятгаж чадаж байна гэсэн үг юм.

Гэтэл зарим хүн үүнийг буруу ойлгодог. Ятгах нь боложтой мөртлөө нэгдэж чадахгүй байгаа олон санаа бодлыг нэгтгэнэ гэсэн үг. Гэхдээ гуйж юмуу хуурч биш, хүчээр ч биш. Маш сайн боловсруулсан яриа, ухуулга үнэнийг илэрхийлэх баримт баталгаа, зураг схем сэлтийг түшиглэн үнэн зөв оновчтой, яруу, тухайн цаг нөхцөл, хүмүүсийн сэтгэл санааны байдлыг харгалзан ярих хэрэгтэй. Сэнхрүүлэн ярихдаа ерөнхий 3 үе шатаар ярьж болно. Ингэснээр ятгах нь нэгэн сургалтын үйл явц болно.

1. Санаа сэдвээ олох, нээх
2. Ятгах бэлтгэл хийх

3. Харилцан ярилцах


Юуны түрүүнд ятгах гэж буй хүн өөрийг нь сонсох хүмүүс болон ятгах сэдвийнхээ талаар нэлээд өргөн судалгаа төлөвлөгөө хийсэн байх хэрэгтэй. Хүмүүст ятган тайлбарлахынхаа өмнө сэдвээ өөрийн болгох ёстой.

Харилцан ярианы үеэр хүмүүсийн санаа бодол, болгоомжлол, төлөвлөгөөг нь мэдэж авч болно. Хамгийн чухал нь, тухайн зүйлийн сайн талуудыг нь ярилцаж, маргаж, дараа нь нэгдмэл нэг арга замд (шийдвэрт) хүргэх юмуу эсвэл янз бүрийн хувилбар, арга замыг олоход нь чиглүүлж чадах явдал юм. Үүний үр дүнд хүмүүс нэгдмэл нэг арга замд хүрч чадна. Энэ байдал нь бусад хүмүүсийг нэг зүгт харуулна.

Ятгах үйл явцын хэлбэрүүд Амжилттай ятгахад дараах нөхцөл хэлбэрүүд хэрэгтэй.

1. Итгэл олох
2. Бага боловч санаа нийлэх
3. Бодит жишээ харуулах
4. Хүмүүсийн сэтгэл зүйд нэвтрэх.

1. Итгэл олох
Итгэл олох нь ятгах урлагийн гол тулгуур юм. Итгэл төрүүлээгүй цагт танийг хэзээ ч хэн ч тоохгүй. Судалгаагаар зарим дарга захирал нар өөртөө нэлээд итгэлтэй, үүнийгээ хэтрүүлдэг зуршилтай болох нь харагджээ.

Итгэл төрүүлэх 2 үндэс байна:

1. Мэргэшсэн байдал
2. Харилцаа

Мэргэшсэн байдал: Баттай шийдвэр болон найдвартай саналын эх үндэс нь мэргэшсэн байдлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл та зөв санааг арван хуруу шигээ мэдэж байх хэрэгтэй.

Харилцаа: Итгэл хүлээсэн хүн нь бусдын эрх ашгийн төлөө санаа зовниж, тэдэнд эрх ашгаа хамгаалахад нь найдаж болохоор хүн мөн гэдгээ харуулах хэрэгтэй. Үнэнч шударга, тууштай итгэлтэй хүмүүс нь ятгах сэнхрүүлэхэд дээр нэлээд амжилт гаргана.

Гэхдээ мэргэшсэн байдал болон харилцаа нь хэр түвшинд байгаа нь их нөлөөтэй. Мэргэшихийг хүссэн хүн доорх 2 асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй:

* Санал болгож буй энэхүү стратеги, бараа, санал ба өөрчлөлтийн талаар хуримтлуулсан мэдлэг мэдээллийг маань хүмүүс хэрхэн хүлээж авах бол?
* Энэ талаар надад, хүмүүсийн мэддэг, тэдэнд танил болсон амжилт байгаа билүү?

Дараа нь хүмүүст хэр их итгэл төрүүлдгээ мэдэхийн тулд өөрөөсөө доорх асуултыг асуугаарай:

* Ятгах гэж байгаа хүмүүс намайг үнэхээр өөрсдөд нь ашигтай зүйл хийхээр, тэднийг дэмжихээр итгэлтэй хүн гэж боддог уу?
* Энэ сэдвээр намайг өөрсөдтэй нь сэтгэл болон үзэл санааны хувьд тохирно гэж үзэж байна уу?

Эдгээр асуултууд таныг сул талаа олоход тусална. Гэхдээ эдгээр асуултанд зөвхөн өөрөө биш дотно байдаг хамтран ажилладаг найзаараа ч хариулуулж болно.

Мэргэшсэн байдлыг сайн эзэмшиж чадаагүй хүмүүс доорх зүйлсийг хийх хэрэгтэй.

* Өөрийн итгэж буй тэр сэдвийнхээ талаар мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж судлах хэрэгтэй.
* Өөрийн дадлага туршлагатай бол.
* Мэргэжлийн зөвлөхөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн компанийхаа мэргэжилтнүүдээс ч зөвлөгөө авч болно.
* Гадаадын хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоог ашиглаж болно. Шинэ зүйл бодож олоод түүнийгээ туршиж үзэх хэрэгтэй. Харин харилцааны талаар дулимаг байгаа хүмүүс эдгээрийг хийх хэрэгтэй:
* Ятгах гэж байгаа бүх хүмүүстэйгээ ганцаарчлан уулзах нь маш чухал юм. Таны ятгах гэж байгаа хүмүүстэй сайн харилцаатай, тантай адил боддог, таныг дэмждэг ажлын газрын найзыгаа ч гэсэн энэ ажилдаа хамруулах хэрэгтэй.

2. Бага боловч санаа нийлэх зүйл олох
Та хүмүүст хэчнээн итгэл төрүүлсэн байлаа ч гэсэн тэдэнд бусад талаараа нөлөөлөхүйц байдалтай байх нь чухал. Энд хамгийн гол зүйл нь тантай юун дээр санаа нийлэх вэ гэдгийг олох.

Заримдаа үүнийг олох нь хялбар биш. Ийм үед ятгах чадвар сайтай хүмүүс өөр арга сонгодог. Яагаад гэвэл хамгийн чухал нь санаа нийлэх зүйл олох юм. Тиймээс эдгээр хүмүүсийг сайн таньж мэдэх хэрэгтэй.

Ятгах чадвар сайтай хүмүүс нь эсрэг талын хүний бүхий л юмыг нь ёстой л нэг ба бээгүй судалсан байдаг. Тиймээс ч ятгах гэж байгаа хүмүүстээ тохирсон таатай орчинг бэлдэж өгнө.

3. Бодит жишээ харуулах
Судалгаанаас харахад сайн ятгагч нарын хамгийн гол чадвар нь ярих аливаа хэлний яруу хэрэглүүрийг жишээ татах, адилтгах, харьцуулах, жиших гээд л олон талаар ашигладаг. Мөн судалгаанаас харахад ямар нэг тоон дүн, баримт их нөлөөлдөг байна.

4. Хүмүүсийн сэтгэл зүйд нэвтрэх
Хүмүүс ажил хэргийн холбогдолтой шийдвэр гаргахдаа ухаанаараа тунгаан бодож шийдвэр гаргадаг байх гэж бид боддог. Гэвч энэ шийдвэрээ гаргахдаа сэтгэл хөдлөлөө ч тусгасан байдаг. Сайн ятгадаг хүмүүс ч үүнийг мэддэг. Ятгаж байхдаа: сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган, ямар ч сэдэв байсан хамаагүйгээр сонсогчдийн хүлээж авах чадвар болон нөхцөл байдалд зохицуулж тохируулна.

Ямар ч ятгалт сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр амжилттай болохгүй. Харин сэтгэлийн хөдөлгөөнийг дэндүү ихээр ил гаргах нь ажлын тань үр дүнг багасгаж магадгүй.

Ятгах нь итгүүлж зөвшөөрүүлэх биш, сурах ярилцах юм гэдгийг ойлгох нь хамгийн чухал нь юм. Судалгаанаас харахад ихэнх удирдагчид ятгахдаа маруухан байдаг. Тэдний алдааг тодорхойлбол:

1. Янз бүрийн үзэл санааг хүчээр зөвшөөрүүлэх гэж оролдох.
2. Заавал тохиролцоонд хүрэх гэж мэрийх
3. Ятгахыг үнэнийг ил гарган хэлэх мэтээр ойлгоно.
4. Ятгахыг нэг л удаагийн оролдлого мэтээр ойлгоно.

Дүгнэлт:
Ятгах нь өөрийн санаа бодлоо бусдад зөвшөөрүүлэх биш, харин өөр бусдаас сурах, нэгдмэл санаа бодлоор шийдвэрт хүрэх үйл явц юм. Ятгах урлагийг буруу хэрэглэсэн тохиолдолд хүмүүст хуурамч амжилт ялалт авчрах бөгөөд зөв хэрэглэвэл хүмүүсийн хооронд сайн харилцаа тогтоон, илүү амжилт гаргах үндэс болно.

Бичгээр болон яриагаар ятгах тактикууд
Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1- г нь үгээр, 3/2- г нь бусад үйл хөдлөлөөр ойлгуулдаг байна.

* Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүст маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ.
* Дуу хоолойны өнгө, үгийн баялаг, хүнийг татах байдал нь маш чухал. Та ярьж буй сэдвээ дэс дараа, эмх замбараа, төлөвлөгөөтэй ярих нь чухал. Сэдэв нь шалтгаан, үр дүн, түүх, давуу тал, сул тал, асуудлыг шийдэх арга барил, ерөнхий сэдэвтэй байвал зүгээр. Таны ойлгуулах гэсэн санаа чинь тодорхой байх ёстой. Гэхдээ олон сэдэв биш байвал сайн.
* Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй.
* Та яагаад энэ сэдвийг сонгох болсноо, яагаад таны анхаарлыг татсаныг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээд тодорхой үе шатны дагуу сайн ойлгогдохоор тайлбарлах хэрэгтэй.
* Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй.
* Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.
* Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны ойлгуулж байгаа зүйлээс шалтгаалан тэдний бодол санаанд нь хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ.
* Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс, мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилахад нөлөөлнө.
* Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юмуу товчлол хийх хэрэгтэй.

Цааш нь...

Friday, May 9, 2008

5 -р сарын 7 ны уулзалтын зургууд №2

Цааш нь...

5 -р сарын 7 ны уулзалтын зургууд №1

Цааш нь...

Wednesday, May 7, 2008

Өнөөдөр Залуу Маркетеруудын уулзалт болно


Сар бүр зохион байгуулагдаж байгаа Залуу Маркетеруудын уулзалт өнөөдөр буюу 5 сарын 7 ны өдөр Брау хаус ийн 2 давхарт байрлах Рондо ресторанд болно. Энэ удаагийн уулзалт нь Залуу Маркетеруудын 3 дахь удаагийнх нь юм. Өмнөх уулзалуутад тус бүр 60 гаруй байгууллага байгууллагын төлөөлөл болсон маркетерууд уулзаж байсан. Энэ удаагийн уулзалтанд оролцохыг хүссэн маш олон хүмүүс бидэнтэй холбогдож байна. Уулзалтын талаарх мэдээллийг та: 88086325 дугаарын утсаар авна уу.

Цааш нь...

Маркетеруудад маш хэрэгтэй шинэ BLOG сайт нээгджээ


Маркетингийг сонирхогч судлаач мэргэжилтнүүдийн хувьд телевизийн реклам хийнэ хийлгэнэ гээд маш их асуудал гардаг. Аль студи ямар реклам хийсэн байна аль компани шинэ реклам гаргасан байна хэр чанартай хийгдэж бэ рекламны санаа нь ямар байсан гээд өө ер нь бидэнд бусдаасаа суралцаж харах зүйл зөндөө л байдаг энэ бүгдийг нэгтгэсэн шинэ блог сайт-ыг танилцуулж байгаадаа таатай байна. Та бүхэн Монголын шинэ, шилдэг бүхий л рекламуудыг эндээс л үзэж болно. http://monreklam.blogspot.com/ дээр дараарай.

Цааш нь...

Монголын маркетингийн мэдээлэл судалгааны систем ямар түвшинд байна вэ?


Маркетингийн мэдээлэл судалгааны системийн талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаатай танилцана уу.

Судалгааны ажлын зорилго

  • Томоохон бизнесийн байгууллагуудын маркетингийн мэдээлэл судалгааны системийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх
  • Маркетингийн мэдээлэл, судалгааны системийг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөмжийг боловсруулах замаар Монголын маркетингийн хөгжилд хувь нэмрээ оруулахад энэхүү судалгааны зорилго оршино.
Сонирхолтой судлагааг хийсэн судлаачид:

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын тэнхмийн багш Б.Нандин-Эрдэнэ

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын хөтөлбөрийн 4 курсийн оюутан Б.Батмөнх

СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын хөтөлбөрийн 4 курсийн оюутан О.Эрдэнэзул


Татаж авах файл нь .doc өргөтгөлтэй байгаад уучлаарай .pdf болгож амжсангүй ээ юу ч гэсэн цаг алдалгүй энэ судалгаатай танилцаарай.

Цааш нь...

Sunday, May 4, 2008

Амжилттай TV реклам хийх үндэс


Та телевизийг том компанийн зар сурталчилгааны цайз гэж бодож болох юм. Гэвч кабелийн телевиз хөгжиж, тодорхой бүс нутагт телевизийн нэвтрүүлэг цацах боломжтой болсонтой холбогдуулан, жижиг бизнесүүд ч телевизийн зар сурталчилгааг үр дүнтэй ашиглаж чадахаар болсон. Телевизийг болгоомжтой ашиглах ёстой. Учир нь телевизийг буруу хэрэглэхэд амархан байдаг. Муу зар сурталчилгаа таныг тэнэг харагдуулаад зогсохгүй цаашилбал худалдан авагчдаа алдахад хүргэнэ.

Эдгээр зөвлөмж зар сурталчилгааг зөв хэрэглэхэд тусална.

Телевиз бол дүрсээр үзүүлэх хэрэгсэл. Та өөрийн талаархи мэдээг дүрсээр үзүүлэх хэрэгтэй болдог - зар сурталчилгаа дуугүй байсан ч дүрсээр нь юу хэлэх гээд байгааг нь үзэгч ойлгож чадах ёстой. Тиймээс дүрс таны зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг болно. Телевизийн сурталчилгааны үеэр хэрэглэх үг хамгийн ач холбогдол багатай хэсэг юм.

Телевизийн амжилттай зар сурталчилгаа сэтгэл хөдлөлөөр дамжуулан борлуулж чаддаг. Телевиз үзэгчид зар сурталчилгааг нарийвчлан санах нь ховор байдаг. Харин тухайн зар сурталчилгаа тэдэнд ямар мэдрэмж төрүүлснийг санадаг. Танай зар сурталчилгааг үзсэний дараа тэд өдөөгдсөн байх ёстой.

Гол санаагаа гарга. Та хоёр секунд орчим хугацаанд телевиз үзэгчийн анхаарлыг татах ёстой. Тиймээс эхлэхдээ хүчтэй гарчгийн дүрсээр үзүүлэх хувилбар болох хүчтэй имижийг хэрэглэ. Дараа нь таны зар юуны тухай өгүүлж буйг хэлэхэд нийтдээ таван секунд орчим хугацаа зарцуулна. Хэрэв энэ нь тодорхой биш байвал та үзэгчээ алдана гэсэн үг.

Мэдээллээ энгийн байлга. Ашиг тусаа тодотгож өг. Гэхдээ ашиг тусаа дүрсээр тодотгох ёстойгоо сана. Та ингэхдээ ямар ямар ашиг тус байгааг зүгээр л "хэлснээс" "үзүүлсэн" нь дээр.

Нэрээ дүрсээр хэлж өгөх ёстой. Нэрээ дэлгэцийн дээд талд эмблем, хаяг, утасны дугаарын хамт тавь. Үүнтэй зэрэгцэн диктороор нэр, хаяг, утсаа хоёр дахин чанга дуугаар хэлүүлэх хэрэгтэй.

Үйл ажиллагаанд уриалан дуудахаа бүү март. Үзэгчид юу хийхийг нь хэлж өг - Одоо утасд!!!; Орон нутгийнхаа дилер дээр оч; Үнийг нь харьцуул; Бидэнтэй ирж уулз; г.м.

Цааш нь...

Friday, May 2, 2008

Инноваци бол маркетингийн шинэ гарц



КтМС-ийн багш О.Бат-Ундрах өөрийн судалгаанаас та бүхэндээ хүргэж байна

Орчин үеийн маркетинг

  • · Бизнесийн бий болгох хөгжүүлэх, үйл ажиллагааны ИННОВАЦИ
  • · Зах зээлийг тотоон барих/уургалах
  • · Стандарт бус
  • · Бүтээлч хандлага

Орчин үеийн маркетинг ба инноваци

  • · Инноваци
  • · Технологи
  • · Сав баглаа боодол
  • · Байршуулалт
  • · Идэвхжүүлэлт
  • · Үнэ тогтоолт
  • · Зар сурталчилгаа Аdvertising
  • · Борлуулалт
  • · Зохион байгуулалт
  • · Мэдээлэл сурталчилгаа publicity

Орчин үеийн маркетингийн уриа

  • · Шинэчлэгд эсвэл АРИЛ
  • · Хэрэглэгчээ БАЯСГА
  • · Хүргэлтийн хугацааг БАГАСГА
  • · Гаднаас туслалцаа АВ
  • · Хэрэглэгчээ БҮҮ АЛД

Глобал брэндийн амжилт:

Амжилтын 6 зарчим

  • 1. Үндсэн орц: Нэгдмэл байдал
  • 2. Сав баглаа боодлоо зөв сонгох, зөв баг бүрдүүлэх
  • 3. Хэрэглэгчээ гүнзгий мэдэх
  • 4. Хэрэглэгчийн амтны мэдрэмж, сонирхлыг судлах
  • 5. Мэдрэхүйн эрхтэнүүдээ сайн ажиллуулах
  • 6. Байнгын инноваци хийх

Инновацийн мөн чанар, агуулга


Цааш нь...

2007 оны дэлхийн шилдэг 100 брэндийг та мэдэх үү?

Дэлхийн шилдэг брэндүүдийг тодруулхын тулд INTERBRAND -ынхан маш шургуу ажилдаг гэдэгтэй эргэлзэхгүй байна та бүхэн дэлхийн шилдэг брэндүүдийг хэрхэн тодруулдаг талаар мэдхийг хүсвэл мөн 2007 оны шилдэг брэндийн жагсаалтад ямар брэндүүд орсон талаар мэдэж болно. миний хувьд эдгээр брэндүүдийн өсөлтийн хувийг харж байхад IT технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий компаниудын өсөлт хамгийн өндөр байна лээ шүү.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орон татаж аван уу.
http://share.gogo.mn/61232951209781366

Цааш нь...

Сонирхолтой судалгаа №2 КтМС-ийн багш Д.Ганбаатар


Кодакийнхан шинэ зургийн аппрат гаргахдаа нэгэн шинэ төрлийн судалгаа авхыг хүссэн байна. Уг судалгаагаандаа хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй буюу хүйсэээр нь бүлэг болгожээ.

Судалгаа №1

  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эрэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 48% худалдан авалт хийсэн байна.
  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эрэгтэй хүн тоглуулан эмэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 42% худалдан авалт хийсэн байна.

Судалгаа №2

  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эмэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 12% худалдан авалт хийсэн байна.
  • Сурталчилгааныхаа гол дүрийн баатараар эмэгтэй хүн тоглуулан эрэгтэй хүмүүст зориулан сурталчилгаа хийжээ. Үр дүнд нь 8% худалдан авалт хийсэн байна.

Дүгнэлт:

Аливаа зар сурталчилгааг хийхдээ сурталчилгааныхаа гол дүрийг хэрхэн сонгохоо сайн бодох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Худалдан авагч нар эсрэг хүйсийн хүний тоглосон сурталчилгааг илүү хүлээж авдаг байна. Мөн зарим бүтээгдэхүүний хувьд хэрэглэгч нь эрэгтэй байхад худалдан авагч нь эмэгтэй байдаг. Жишээлбэл эрэгтэй дотуур хувцасны худалдан авагчийн 80% нь эмэгтэй байдаг. Тэгэхлээр сурталчилгааны шийдэл нь илүү эмэгтэй хүнд хандсан байдлаар явуулах хэрэгтэй. Ижил төрлийн зар сурталчилгаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэгэхлээр эмэгтэй хүнд эрэгтэй хүн тоглосон, эмэгтэй хүнд эрэгтэй хүн тоглосон сурталчилгааг хийх нь илүү оновчтой.

Хамгийн товчоор бол: Хэрэглэгчид эсрэг хүйстнийхэндээ тааламжтай ханддаг.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008