Monday, May 19, 2008

"Реклам залгигчдын шөнө" арга хэмжээ болно


Дэлхийн шилдэг рекламны шоу үзүүлбэр болох “Реклам залгигчдын шөнө” арга хэмжээ энэ сарын 24-нд болох гэж байна.

Реклам сонирхогчид, мэргэжлийнхэн төдийгүй үзэгч олны хүсэн хүлээдэг энэхүү шоунаас Та дэлхийн шилдэг гэгдэх Франц, Америк, Герман, Израиль, Англи, Финлянд, Бразил, Орос, Итали, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг дэлхийн 50 гаруй орны Европ болон Азийн рекламны шоу фестивалиудаас шагнал хүртсэн 160 гаруй рекламуудыг үзэж сонирхох боломжтой юм.

“Реклам залгигчдын шөнө” -өөр:
- Автомашины
- Инээдмийн
- Нийгмийн
- Өвөрмөц хийцтэй
- Компьютер график, анимаци
- Хөл бөмбөгтэй

төрөл бүрийн сонирхолтой рекламуудтай танилцуулах ба ердөө ганцхан удаа үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Энэ сарын 24-ны 17.00 цагт Соёлын төв өргөөнд болох уг шоунаас Та рекламны ертөнцийн гайхамшгийг мэдрээрэй. Билетийг СТӨ-ний билетийн касс, Индра хоолны газрын салбараар борлуулж байна. Мэдээллийг 1617 лавлах утаснаас авах боломжтой.

Ч.Туяа

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008