Tuesday, July 15, 2008

"Монголын Блогчидын Холбоо" -ны болзоонд урья


Блогчидыгоо болзоонд уръя гэсийн. Блог бичдэг, сараачдаг, уншдаг, шүүмжилдэг, хардаг, хашгирдаг алин ч болов хамаагүй бүгдэнтэй нь болзмоор байна.

Яах гэж байгаан? гэвэл: "Монголын Блогчидын Холбоо" гэж нэрэн доор эвцэлдэн, эвлэлдэн нэгд юү гэх санаатай.

Нэгдээд яахийн? гэвэл: Интернэтийн орчинд бүрэлдэн тогтсон мэдээллийн сангийн эх үүсвэрүүдийг ашиглан боловсрол танин мэдэхүйн, оюунлаг мэдээллээр иргэдийг хангах, ухамсар боловсролын төвшинг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ашгийн бус хүмүүнлэг иргэний үйл ажиллагааг дэмжигч сайн дурын холбоо болноо.

Болзоонд очоод юу хийхийн? гэвэл:
1. Холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах
2. Холбооны дүрэм журамыг хэлэлцэх
3. Холбооны тэргүүнийг сонгох
4. Нөөцөө тодорхойлох
5. Хийгдэх ажлуудын талаар санал бодлоо солилцоно нөхдөө!!!

За юу ч гэсэн очоод үзий гэвэл: 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"ийн хурлын зааланд хүрээд ирээрэй..

1 comments:

gegeen said...

duulsaan. uul ni bi mgl-d amraltaaraa ochchihson, tur hugatsaand internet-gui baih uyeer tiim yum bolood ongorson bn lee

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008