Monday, July 21, 2008

Монгол хөгжих үү? эс хөгжих үү?


“Хятад улс 2035 он гэхэд эдийн засгийн салбарт АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн урьдчилсан мэдээлэл явагдаад байна. Цаашдаа энэ зууны дунд үе гэхэд тус улсын эдийн засаг Америкаас бараг хоёр дахин давж ирнэ” гэж “Карнег Элберт Кайделийн сан” мэдэгдэл гаргасан байна.Сүүлийн 10 жилд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт дунджаар 10 хувь болсон ба ирээдүйд өсөлт үргэлжилсээр байх аж. Яагаад гэвэл экспортоос гадна улам бүр нэмэгдсээр байгаа дотоодын эрэлт хэрэгцээ түүнийг идэвхжүүлэх болно. Одоо Хятадын ДНБ нь гурван триллион доллар бол Америкийнх 14. Гэхдээ өнгөрсөн жил Хятадын ДНБ-ий өсөлт 11,4 хувь, Америкийнх 2,2 байсан юм. Тэгэхээр 2020 он гэхэд Хятадын эдийн засаг тэргүүлэгч орнуудын түвшинд хүрэх нь тодорхой. Харин 15 жилийн дараа албан ёсны валютын харьцаа тэнцвэржинэ. 2050 онд Хятадын эдийн засгийн хэмжээ 82 триллион доллар, харин Америкийнх 44 болно. Ингээд Хятад дэлхийн тэргүүн гүрэн болж, АНУ одоогийн Европын байр сууринд очих гэнэ. Хятадын гол асуудал бол ядуурал. 2050 онд нэг хүнд ноогдох орлого бага хэвээр байх тул баян хоосны ялгаа улам ихэсч, нийгэмд эсэргүүцлийн хөдөлгөөн гаарч, улмаар дэлхийн хамгийн олон хүн амтай орны хөгжилд хүчтэй нөлөөлнө гэж Элберт Кайдель үзэж байна.
харин хил залгаа хөрш орны хувьд бидний хөгжих үү? эс хөгжих үү? гэдэг бол мэдээж Хятад улсаас ихээхэн хамааралтай байна. Бид далайд гарцгүй орон гэгддэг байсан үе саяхан далайд гарцгүй байснаар бид ямар боломж алдаж байсан бэ гэхлээр дэлхийн томоохон зах зээл болох нөгөө л Америк, Европтой холбогдход хүнд бэрх байсан билээ одоо тэгүүл нэгэнт хятад гэж том хэрэглэгч /зах зээл/бий болж байна дэлхийн хөгжилийг ч тодорхойлогч болж болох зах зээлд яаж өөрийн байр суурыг эзлэх вэ? гэдгийг бид өнөөрдрөөс эхэлж бодож байх нь чухал болов уу?

Монголоо гэсэн зүрхтэй Эрхэм маркетерууд та бүхэн Монгол хэмээх дэлхийн брэндийг хэрхэн бий болгох талаар энэхүү блогоор дамжуулан өөрийн бодлоо хуваалцана уу?

4 comments:

Anonymous said...

dajgui bichleg bna

Мика /美香/ said...

Хятадууд өөрсдөө болхоор 20 жилийн дараа энэ байр суурь дээр очно гэж яриад байгаа штэ. Хятад бол нүдэн дээр л хөгжөөд байгаа айхтар үндэснтэн. Үнэхээр бидний хөгжих, хөгжихгүй нь ч бас тэднээс л хамаарна. Хэрвээ Хятад дотроо бутраад ирвэл манайд л аюултай. 1 тэрбум 300 сая бүртгэлтэй /бүртгэлгүй хүмүүс нийлбэл 1тэрбум 800 сая орчим хүнтэй гэдэг/ хүмүүсийн 3хан сая нь наашаа дүрвээд ороод ирвэл Монгол гэдэг улс мөхөж алга болно. Эдийн засгийн хувьд бас л өрөвдөлтэй улс шүү. Тиймээс Хятад хөгжидгөөрөө хөгжиөөд байвал бидэнд ашигтай, дотроо хагарахгүй эвтэй байвал бидэнд бас л ашигтай байхсан. Өнөөдөр бид тэднийг л дагаж хөгжиж байна..

Munkhbayar said...

нэгэнт хөгжих нь тодорхой улсыг дагаж тэдний хязгааргүй хэрэгцээг монголчууд бид яаж хангах вэ л гэдэг чухал байх жишээ нь: байгалийн баялагаа хэзээ ч түүхий эд байдлаар экспортлохгүй бол зүгээр байх эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах нь чухал. хэдий хүн болгон мэддэг зүйл хэдий ч энэ тал дээр маш их анхаарах хэрэгтэй миний бодлоор монголд сүүлийн жилүүдэд нийгмийн халамж талдаа хэт их мөнгө тарааж байгаа юм шиг санагддагийн энэнийх нь гол шалтгааныг бид урд нь хэзээ ч төсөвөө ашигтай гаргаж байсангүйгээс үүссэн хэрэв төсөв ашигтай гаруул юунд зарцуулахаа хэн ч мэдээгүйгээс л болж байгаа байх. хамгийн амархан арга бол зүгээр л мөнгө тараах . . . энийг л арай өөр юманд заруул дээрсэн

Unknown said...

Зүгээр л эхлээд
Хүмүүс өөрсдийхөө бөгсийг олигтойхон аваад явдаг болчих хэрэгтэй.
Дараа нь л энэ тухай ярьсан нь дээр
Тэр үеп ядаж хоосон дэмийрцгээхээ больсон байна.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008