Friday, September 19, 2008

МАРКЕТИНГИЙН ТУЛАЛДААН

Эл Райс, Жек Траут “Marketing Warfare” номноос

1-р бүлэг

ДАЙНЫ 2500 ЖИЛ

Дарамт учруулахуйц бөөгнөрөл үүсгэхээр хүчийг хуримтлуулах ёстой. Энэ бол суурь ойлголт. Бүх Зүйлд аль болох эртнээс блтгэх шаардлагатай.

Карл фон Клаузевиц

Маркетинг бол дайн гэж тогтсоноос хойш бид гартаа байгаа бүхнээ Зэвсэг болгон ашиглах ёстой болов. Дайны түүхийг судлахаас эхлэе. Түүхээс сурах юм их бий. Вилл ба Ариэль Дюран нарын бичсэнээс үзэхэд хүн төрөлхтөн сүүлийн 3438 жилийн түүхэндээ 268 жилийг л дайнгүй өнгөрөөжээ. Тэрнээс цаашхи түүх гэсэн дайн тулааны үргэлжилсэн жагсаалтаас бүрдэх байх. Иисус христийг төрөхөөс өмнө мэргэжлийн жанжнуудаар толгойлуулсан мэргэжлийн армиуд энэ ертөнцийн энд тэндгүй тулалдаж, үзэлцэж байсан. Тоо томшгүй олон тулалдааны явцад дайны стратеги бий болж төгөлдөржсөн юм.

Марафон: МЭӨ 490 он

15000 персүүд афины Зүүн хойно байрлах марафоны буланд буужээ. Тэдэнтэй 11000 афинчууд тулсан юм. Грекүүд тооны хувьд цөөн байсан ч Фаланги буюу гинжин хэлхээ хэмээх тактикаараа давуу байдлыг олж авчээ. Грек дайчин бүр өөрийн бамбайг хажуугийнхаа дайчны бамбайг ирмэгдүүлэн хучихаар барина. Өөрөөр хэлбэл өөрийгөө хагас хажуугийн нөхрөө хагас хамгаалахаар барина. Гэтэл нэг нэгээрээ тулалдаж сурсан персүүдийн хувьд энэ нь шинэ тулгар Зүйл болжээ. 6000 перс, 200 грек үхсэнээр уг тулаан өндөрлөсөн билээ. Сонгомол түүхэнд орсон энэ тулаан эдүгээгийн Hertz, Avis машин түрээслэх конторуудын тэмцлийн үндэс болж өгсөн юм. Марафонд анх удаа хүчийг хуримтлуулж нэгэн бодгаль болгох тактикийг хэрэглэсэн юм. Грекчүүдийн ялалтыг мэдэгдэх гэж 22 миль буюу 35 км 400 метр газар Зогсолтгүй гүйсэн эрэлхэг цэрэг Фейдиппидесийн түүхийг харин бид сайн мэддэг. Тэр афинд гүйж орж ирээд - Бид яллаа. Баярлацгаа! Гэж хэлмэгц үхэтхийн унажээ. Марафон гүйлт гэж олимпийн хамгийн хүндэт төрлийг түүний дурсгалд Зориулан өнөөг хүртэл орхиогүй юм. Орчин цагийн марафонд гүйгч 42 км 430 метр газар гүйдэг. Гүйхийн өмнө харин персүүдтэй алалдахгүй нь сайхан юм даа.

Арбела: МЭӨ 331 он

Үүнээс хойш 150 жил өнгөрөхөд ертөнц даяр Их александрын цуу түгэж байлаа. Аристотелийн шавь хомерийг шүтэн бишрэгч. Эрэлхэг, бас болгоомжтой дайчин.

Дунайн сав газруудад дараалсан ялалтууд байгуулаад Александр гэр лүүгээ яарч явав. Замд нь Дарий хаанаар удирдуулсан персийн хороо цэрэг хөндөлджээ.

Тэд 300 алтан Зоосоор демосфенийг хөлслөн авч александрын арми бут ниргэгдсэн гэсэн худал цууг тараалгаж байв. Магадгүй энэ нь анхны рекламын агентыг төрүүлсөн хэрэг байсан биз ээ.

Хоёр тал хүч тэнцэн тулсаар хэдэн жилийг үдсэний эцэст шийдвэрлэх тулалдаанд оржээ. МЭӨ 331 онд Арбела хотын дэргэд энэ тулаан болсон юм. Тэр үед ихэнх тулдадааныг маш нарийн дүрслэн бичиж баримтжуулан үлдээдэг байсан нь 2300 жилийн дараа бид хо ёр талын үйл ажиллагааг сэргээн харах боломжийг бидэнд олгож байна.( 2300 жилийн дараа P&G компанийн ядаж ганц маркетингийн төлөвлөгөөг олж үзэж чадах болов уу)

Дарий цэргүүдээ уламжлалт байрлалаар өрөв. Эхэнд нь 15 Заан, 200 тэрэгт цэрэг. Александр арай л овжин арга сэджээ. Тэр өөрийн ялалтыг хло ёр жигүүрээс хумиж дайрах морьт цэрэгт даатгаж байлаа. Уг нь тэр цагт энэ аргыг ямар нэгэн байдлаар 2000 жилийн турш хэрэглэж ирсэн байсан. Дайралтыг Александр баруун жигүүрээр эхлүүлэв. Энэ нь персүүдийг Зүүн жигүүрээ тулгаралтанд оруулахад хүргэв. Тэгмэгц александрын морьтнууд тойрог үүсгэн персийн эгнээ рүү баруун өнцгөөс нь Зүсэн оржээ.

Александ энэ тулаалдаанд гайхамшигт ялалт байгуулж стратегийн хаадын хаан гэдгээ харуулсан юм. Хх зууны цэргийн сэтгэгч Б.Г.Лиддел харт үүнийг шууд бус хандлагын онол гэж нэрлсэн юм. Сайн арми дайсныхаа хүлээгээгүй талаас нь дайрдаг юм гэж харт хэлж байна.

Метавр: МЭӨ 207 он

Цэргийн алдар гавъяаны дараачийн төв нь Рим байлаа. МЭӨ 207 онд Римчүүд өөрсдийн дайчин чадварыг Метавр гол дээр нотлон харуулсан юм.

Тэр цагт Италийг карфагений арми эзэлсэн байв. Ах дүү Ганнибал, Гасдрубал нараар удирдуулсан карфагенчууд дайралтанд тухайн үеийнхээ хуягт машин болсон зааныг ашигладаг байв. Ганнибал италийн өмнөд хэсгийг, Гасдрубал хойд хэсгийг нь хуваан Захирч байсан нь тэдний алдаа болсон юм.

Нерон жанжин тэдэнд хүчээ бөөн цул болгож хуримтлуул хэмээх цэргийн сонгомол зарчмыг ойлгуулж өгчээ. Нерон эхлээд Ганнибал руу өмнө Зүг чиглэв. Бүрий болмогч тэр цэргээ хойд Зүг рүү эргүүлжээ. Түүхэн дэх хамгийн хүнд Марш десантыг хийснээр Нерон римийн генералууд Порций, Ливиус нарын цэрэгтэй нэгдэв. Тулалдаан Арбелийн дэргэдэх тулааныг яг хуулбарлажээ. Нероны энэ ялалтнь цэрэг дайны бүхий л түүхэнд хосгүй юм. Харамсалтай нь хүмүүс ялагчаас илүүтэйгээр ялагдагчийг хайрладаг байх юм.

Өнөөдөр бидний санаанд байгаа Нерон бол жанжнаас 250 жилийн хойно хаанчилж байсан дарангуйлагч билээ. Түүнд их жанжныг хүндэтгэдэг эцэг нь нэр хайрласан юмсанж. Түүнчлэн Ганнибал болон түүний заануудын тухай ялагчаас илүүтэй ярьдаг байлаа. Худалдаачдын үгээр бол ялагчид онигоо ярьж, хожигдогсод хэвлэлийн хурал хийлгэдэг гэдэг л энэ байх.

Гастингс: 1066 он

Мянга орчим жилийг алгасаад английн нэгэн жижигхэн хот Гастингст ирцгээе. Энд нормандчууд Түрэмгий Вильгельмийн удирдлага дор түүхийн явцын өөрчлөсөн юм. Тэдний эсрэг харольд хааны саксууд Зогсож байлаа.

Цэргийн болоод маркетинийн аливаа тулалдаанд байдагчлан хо ёр тал аль аль нь бага Зэрэг амжилттай, бас бага Зэрэг алдаатай тулалдаж эхлэв. Гэтэл Вильгельм онц чухал гийд гаргалаа. Түүнийхээр бол нормандын цэрэг хамаг хүчээ дайсны аугаа удирдагч харольд хаан руу чиглүүлэх нь гол Зорилт болох ажээ. Тэгээд 20 рыцарыг сонгож саксуудын эгнээг нэвтлэн хааныг олзлох тушаал өгөв. (Орчин цагийнхаар бол 20 өмгөөлөгчийг 5 жилийн гэрээгээр илгээсэн хэрэг) үр дүнд нь дөрөвхөн рыцарь хөөрхий хаанд хүрч чадаад түүнийг алсан байна. Вильгелмийн Зөв байжээ. Хаан нь үхмэгц саксуудын хамгаалалт суларч нормандчууд ялалт байгууллаа.

Креси: 1346 он

Дайн бизнест байдаг шиг ямагт нэг талын бус, сөргөлдөгч талуудын тэмцлээр нөхцөлддөг. 1346 онд Креси хотод англууд Француудтай тооцоо бодохоор хүрэлцэн иржээ. Эдуард III хааны ялалтын түлхүүр нь английн том нум болсон юм. Энэ бол Зах Зээлийн тулалдаанд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхтэй адил Зүйл. XIV Зуунд тийм нумтай байна гэдэг пулеметтай цэрэг нумтай цэрэгтэй үзэлцэхтэй агаар нэгэн байлаа. Нумт цэргүүд анх удаа морьт цэргийг срөн Зогсох боломжийг олж авчээ. Том нум нь арбалетийг (хавчаахай) бодвол 6 дахин хурдан гэлээ ч шаггүй дасгал сургуулилт,

тушлага чадварыг шаардна. Том нумаар 200 ярд(183м) газар байгаа байг онож сурахад 6 жил шаардагддаг байжээ. Тийм ч учраас эртний англи эрчүүд бүтэн сайныг сүмд очиж бус сум харваж өнгөрөөдөг байсан юм.

69 жилийн дараа 1415 онд азенкурын орчимд Францчууд Кресигээс ямарч сургамж аваагүй нь тодорхой болжээ. Тэнд францын 20 000 хүнтэй армийг 5 500 англи бут ниргэсэн юм. Том нум үнэхээр морьт цэргийн эрлэг байв.

Маркетингийн тулалдаанд илүү хүчтэй өрсөлдөгчөө дарахад тань том нум шаардлагатай. Адил жишээ гэвэл Haloid компанийн том нум нь ксерографийн аппарат болсон юм. Тэд үүгээрээ Polaroid- Ын Land хэмээх бүтээгдэхүүнийг нуга дарж чаджээ.

Квебек: 1759 он

Францууд 1759 онд Квебект ахиад л ялагдсан билээ. Англичууд Жеймс вольфын удирдлагаар огт төсөөлөөгүй цэгээс нь нь дайрч оржээ. Английн явган цэрэг авирах, давах боломжгүй гэгдэж байсан хадан хавцлыг даваад Квебекийн араар урсаж байсан голыг уруудаад ороод ирсэн байна. Ингэснээр тэд ажиллах өргөн боломжийг олж авсан юм.

Маркетингийн дайнд шулуун дайралт тэр болгон сайн дайралт биш. Дайралтын өмнө өрсөлдөгчийн байрлал дор яаж нуугдвал ашигтай вэ ? Гэж өөрөөсөө асуу.

Харамсалтай нь өнөөх Жеймс вольф өөрийн армийн ялалтын туг мандахыг үзэж амжилгүй өөд болжээ. Өрсөлдөгч маркиз Луи жозеф де Монколм ч үхжээ. Энэ нь ямар ч тулалдаан гарз хохиролгүйгээр өнгөрдөггүйг ахин сануулж байна.

Банкер хилл: 1775 он

Тэр тулалдаанаас хойш 16 жилийн дараа дайн Америкт хүрч халдварлажээ. Бостоны хавьд Банкер хиллийн толгодын дунд тусгаар тогтнолын төлөө дайны хамгийн алдартай тулалдаан болсон юм.

Ичгэвтэр нь жирийн америк хүн 1) ямар нэртэй толгодод, 2) хэн гэгч ялж тэдний хувь Заяаг шийдвэрлэснийг мэддэггүй юм.

Америкууд Банкер хиллээс холгүй Брид давааны оройд байрлаж байв. Тэднийг -дайсныхаа нүдний цөцгий харагдахаас нааш битгий буудаж бай! Хэмээх үгээрээ алдаршсан Ульям Прескот толгойлжээ. Өдрийн гурван цаг гэхэд английн генерал Улиам хоугаар удирдуулсан 3000 цэрэг давшилтанд орлоо. Хатан хааны албатуудыг 50 ярд газар ойртох хүртэл нь америкчууд огт гал нээсэнгүй. Энэ бол нүсэр мал нядалгаа байлаа. Сайн бэхэлсэн дайсан луугаа шулуухан давхиад орно гэдэг ийм л төгсгөл үзэх тавилантай. Англичууд мянга гаруй цэргээ алдаж хүнд гарз хохирол амссан ч ялсан юм. Учир нь тэд цэргийнхээ тоог гурав дахин нэмж хүний олноор ааглаж байж дарж авчээ.

Трентон: 1776 он

Трэнтоны дэргэдэх тулалдааны талаар бүгд л сонссон байх. Жорж Вашингтон Зул саоын баярын шөнө Делавэрийг гатлан дийлдэшгүй гэгдэж байсан гессений хөлсний цэргүүдийг ниргэсэн билээ. Яаж ? Яахав дээ, үнэн хэрэгтээ вашингтоны цэргүүд гессенчүүдээс тооны хувьд хавьгүй илүү байсан хэрэг. 1500 цэргийн эсрэг 2000. Тэр шөнө үндсэндээ гэнэтийн довтолгооны хувилбар, тооны хувьд давуу байдал гэж хо ёр юмаар л ялсан болой.

Маркетингт клаузевицийн хүчний Зарчим гэж нэрлээд байгаа Зүйлийг дутуу үнэлж болохгүй. Ихэнх тохиолдолд тои армитай нь л ялдаг. Наполеон -Бурхан том хороодын талд л Зогсдог гэж хүртэл хэлж байсан билээ.

Аустерлиц: 1805 он

Тэгсэн хирнээ Наполеон 1805 онд Аустерлицийн орчимд хамгийн бага хороотойгоор хамгийн нөлөөтэй ялалтыг байгуулсан байдаг. Юугаар ялав аа гэхээр, хурдан шилжих хөдөлгөөнөөр. Тэр австри, оросын цэргүүдэд өөрийн баруун жигүүр лүү довтлох боломж өгмөгц Зөрж тэдний Зүүн жигүүр лүү нь хурдтай цөмхөн орсноор дайсны төвд гарсан сул байдлыг ашиглан бүрэн ялалт байгуулсан юм. Наполеоны амжилтын түлхүүр нь хурдан шилжилт. Тэрээр өөрийн цэргүүдийг дайснаа нэг миль газар хороож ядан байхад 2 миль газрыг өлхөн туулдаг гэж сайрхаж байсан удаатай. -Би тулалдаанд ялагдаж болно. Харин Ганц ч минутыг болов алдахыг тэвчихгүй гэж Наполеон айлджээ.

Энэ нь маркетингтай яаж уялдах вэ? Зах Зээлээ судлах, турших, төлөвлөх Зэрэгт хайран цаг, минут, өдөр хоногоо, сар жилээ алдах хэрэг байна уу? Үнэт цагийг бид их төлөв хоосон өнгөрөөдөг. Үр дүнд нь үргэлж л ялагдаж, амжилтаа алдаж байдаг шүү дээ.

1812 онд Бородинод Наполеон аустирлицынхаа амжилтыг мартжээ. Зөвлөхүүдын сануулгыг эс тоон гол хүчээ оросуудын эсрэг шууд дайралтанл оруулсан юм. 30000 Франц эр амт үрэгдэж хөлдүүс болжээ. Хожим нь энэ дүр Зураг адольф Гитлерийн цэргүүд дээр давтагдсан ажгуу.

Ватерлоо: 1815 он

3 жилийн дараа Бельгийн жижиг тосгон Ватерлоод түүний төгсгөл иржээ. Герцог Артур Веллингтон наполеоны нэр алдраа эгүүлэн авах замыг хөндөлдөн Зогслоо. Тэр тулаанд уг нь Наполеон тооны хувьд ялимгүй давуу байсан. Веллингтоны 67000 цэргийн эсрэг түүний 74000 цэрэг. Веллингтон хүлээж, Наполщон давшлаа. Наполеон англичуудад Пруссаас нэмэлт хүч ирж явааг мэдэж байсан учраас өрсөхөөр яарчээ.

Тулалдааныг хөтлөн явуулах клаузевицийн хо ёрдугаар Зарчим бол хамгаалж байгаа талд давуу тал буй. Маш сайн хамгаалалтыг давах маш хэцүү. Үүнд үндэслээд хэлэхэд өрсөлдөгчдийн Зарцуулах мөнгөний хэмжээ, авч явуулах арга хэмжээнээс үл шалтгаалан макдональдс хамгийн том хурдан хоолны сүлжээ байсаар л байх болно.

1815 оны 6 сарын 18 ны 19 цаг 30 минутанд бүрий харуйн дунд Наполеон эр Зоригоо шавхан эзэн хааны гвардийн 10 хороог англичуудын төв рүү халз дайралтад орохыг тушаалаа. Эр Зориг гэж эр Зоригийг л хэлнэ гэж тэр хэлсэн байна. Клаузевиц тэр тулааныг дүгнэж -Бонапарт ялах боломжгүйг мэдсээр байж ялах горьдлого өвөрлөн сүүлчийнхээ нөөцийг шавхсан юм. Үгүйрэн хоосорсон хирнээ л сүүлчийн Зоосоо дайны талбар луу чулуудсанаар титмээ бас чулуудчихсан юм гэж бичжээ.

Детройтын Aмерикан моторз энэ тулаанаас ямар сургамж авч болох вэ? Тэд суудлын жижиг тэрэгний үйлдвэрлэлээ Зогсоож, Jeep брэндээс орж байгаа ашгаасаа татгалзаж болох уу?

Бууж өгөх гэдэг шившиг биш. Ухаантай генерал сайн шатарчин шиг хожигдох нь тодорхой болчихсон өргийг үргэлжлүүлэхээс татгалзаж, амьд үлдсэн цэргүүдээ аврах замыг сонгодог.

Балаклава: 1854 он

Балаклава хэмээх газар лорд Регланаар удирдуулсан англичууд хэн нэгнээр толгойлуулсан оросуудтай тулгарчээ. Ялагчийг хэн ч анзаардаггүй, санадаггүй. (General Motors, P&G -ийн ерөнхийлөгч хэн гэдгийг та санаж байгна уу?)

Юутай ч Балаклавад дэлхийн хамгийн үр дүнтэй хамгийн цуутай дайралтыг хийжээ. Цуутай гэдэг нь -Шуурхай бригадын давшилт сүйрсэн юм. Лорд Кардиган 600 цэргээ дайсны давуу хүчний суман дор чанх урагш давшуулснаас тэдний хүүрээр Зам Засчээ. Хамгийн үр дүнтэй гэхийн учир нь -хүнд бригадын дайралт мөн адил төгсгөл амсчээ. Шуурхай бригад хүнд бригадын давшилтыг хангаж чадаагүй нь регланы тушаалыг Кардиган бүруу ойлгосноос үүдэлтэй байжээ.

Геттисберг: 1863 он

Хүмүүсийн нэрс л солигдохоос бус түүх давтагдаж байдаг. 1863 онд Роберт Э.Ли бас нэгэн мартагдсан ялагчийг сөрөн тулалджээ. Ялсан жанжны нэрийг санахгүй байна. Лав л Улисс С.Грант биш. Түүнийг Жорж Ж.Миад гэдэг байсныг мартагдсан ялагчдын урт жагсаалтаас харж болно.

Тэрхүү Иргэний дайны шийдвэрлэх тулааны талаар хэдэн Зуун ном бичгдсэн. Ли арай эрт дайрчихсан бол яах байсан болоо ? Пикет өөрийн дайралтыг цаг хугацаанд хийсэн бол яах байсан бол? Гэж Зөндөө л бичсэн. Тооны хэлээр ярьцгаая. Ли генералд 75000 цэрэг, Миадад 88000 црэг байжээ. Хойд талынхан яагаад ялсныг ойлгохын тулд тэр олон балай номыг унших хэрэггүй байгаа биз дээ.

Дайныг хөтлөн явуулах анхдагч Зарчим үүнийг тодорхой харуулдаг. Хүчний Зарчим бол суурь санаа. Боломж байвал аль болох эртнээс байгаа тодруулж шийдвэрлэх мөчид байлдааны нэгжүүдийг байж болох их тоогоор нэмэгдүүл гэж клаузевиц сургажээ. Тэр түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байлдаануудыг бүгдийг судалж үзээд дайснаасаа тооны хувьд бага байсан хирнээ ялалт байгуулсан хо ёрхон тохиолдлыг олжээ. Бусдад нь хүч илүүтэй нь ялсан байв.

Геттисбергт Миад өрсөлдөгчөөсөө 13000 цэргээр илүү байсан билээ.

Сомма: 1916 он

Бүх дайнуудад цэг тавих учиртай дайн үхлийн шинэ Зэвсэг пулемет бий болсноор эхэлжээ. Энэхүү техникийн нээлт нь хориглож байгаа талын боломжийг нэмэгдүүлсэн юм.(50, 60 аад онд ТВ гарч ирснээр маркетингт юу тохиолдсонтой адил)

7 сарын 1нд долоо хоногийн их бууны бэлтгэл хийсний дараа англи францын цэргүүд нуувчнаас гарч өргөн Фронтоор довтолжээ. Тэднийг германууд пулеметын шөргөн галаар угтав. Холбоотнуудын хохирол тулааны эхний өдөр гэхэд л 50000 хүнд хүрчээ. Тулаан харин 140 өдөр үргэлжилсэн юм. Ийм аймшигтай нядалгааг ертөнц Соммагаас өмнө ч , хойно ч ахиж үзээгүй билээ. Газрын хөрсийг цусаар дэвтээн байж ердөө л 5 миль газар эзэлжээ.

Хойтон жил нь англичууд Камбрт танк хэмээх нууц бүтээлээ гаргаж ирсэн ч ач холбогдлыг нь 20 орчим жил үнэлээгүй юм. Явган цэргүүд Соммад 5 миль газрыг эзлэх гэж ядарч байсан байхад танк эхний өдрөө л эзэлчихэж. Харамсалтай нь цэргүүд эзэлсэн газар нь бэхжиж амжаагүйгээс англичууд давуу байдлаа тэр дор нь алджээ.

Седан: 1940 он

Чиний гавъяаг найзуудаас чинь илүүтэй өрсөлдөгчид чинь үнэлж чадна. 1917 онд Камбрт англичуудын хийсэн танкны туршилтын борлуулалт 1940 онд арденны ой, Седанд чухал үүрэг гүйцэтгэжээ. Өнөө цагт сонгомол хэмээн үздэг тэр тулаанд Фон ранштедын танкын цувуу холбоотнуудын хамгаалалтын сул цэгээр нэвтэрч Франц, англичуудын хооронд завсар гаргасан юм.

Квебекийн хацлыг нэвтэршгүй хэмээн алмайрч суусан тэр хүмүүсийн удам бололтой францын цэргийн эрхтнүүд Арденнд танк хэрэглэх боломжгүй гэж онолдон байтал германы танкууд гараад иржээ. Боломжгүй гэгдэж байсан танкууд гараад ирмэгц англичууд францыг хамгаалах гэж улайрах нь утгагүй болсныг ойлгож британыг хамгаалахад бэлтгэж эхэлсэн ажээ.

Ла Маншийн хоолой тэдний туслагч болсноос германууд англитай хийх тулааныг Зөвхөн агаарт явуулахад хүрсэн юм. Төрөлх английнхаа тэнгэр торнадо, спитфайрууд Герингийн мессершмиттэй эн Зэрэгцэн өрсөлдөж байлаа.

Хэдэн жилийн дараа холбоотнуудад туслахаар америкийн арми Дуайт Д.эйзенхауэраар удирдуулан ирсэн бөлгөө. Энэ бол ихэнх тулааныг ялалтанд хүргэдэг нууц болох хүчний давуу байдлын Зарчим хүрэлцэн ирсэн хэрэг байлаа. Хэрвээ арми бизнес хо ёрын нэгдлийг бэлгэдэх учиртай хүн байх ёстой бол тэр нь ухаант генерал Дуайт Д.эйзенхауэр мөнөөс мөн байсан юм. Тэр ажлын өрөөндөө л ажилладаг. Түүний өрөөнд гаднаас ирсэн бичиг баримт, гадагшаа явсан бичиг баримт гэсэн хоёр хавтас байдаг. Бас нарийн бичгийн дарга үүдэнд нь суудаг. Тэр үргэлж том бизнесийн хэлээр ярьдаг байсан. Европ руу хөдлөхийн өмнө тэр цэргүүддээ -хэрвээ би та бүхэнд биечлэн тушаагаагүй л бол онцын шаардлагагүй үед амиараа дэнчин тавих гээд байх хэрэггүй гэж хэлжээ.

Дэлхий II дайны Фронт бид ялсан ч бидний дайсан байсан герман, япончууд маркетинийн Фронт дээр биднийг ялчихаад байна. XXI зууны маркетингийн дайны ялагчид нь хэн бэ? Дайны түүхэн сургамжуудыг ухамсарласан, Их Александр шиг төлөвлөж чаддаг, Наполеон Бонапарт шиг уян хатан шилжилттэй, Жорж Паттон шиг шаргуу тулалддаг маркетингийн генералууд л ялалт байгуулна.

Нэгдүгээр бүлэг төгсөв.

Үргэлжлэл бий...


3 comments:

Anonymous said...

tasarhai bichleg bna

Ochko said...

Наад номыг чинь хэн бичсэн юм бэ. Манай монголын жанжнуудын хийсэн гайхамшигтэй тулаануудын талаар яагаад байхгүй байна. Дайны талаар тийм ч их мэдлэгтэй биш бололтой дог оо.

Anonymous said...

Тиймээ, Энд цөөн хүчээр ялсан түүхэнд 2хон тулаан байгаа гэж бичжээ. Монголын 100 мянган хөх цэрэг дэлхийг ялж, эзлэж байсныг бүгд мэдэх биш үү.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008