Wednesday, November 19, 2008

КтМС-ийн Эдийн засаг, Менежментийн салбар олон улсын шагнал хүртжээ


Франц улсын нийслэл Парис хотноо 2008 оны 11 сарын 03-06-ны өдрүүдэд Сорбоны их сургууль дээр зохион байгуулагдсан Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын дэлхийн чуулга уулзалт “Eduniversal World Convention”-д ШУТИС-ийн КтМС-ийн захирал Б.Очирбат сургуулиа төлөөлөн урилгаар оролцоод ирлээ. Тус хуралд дэлхийн 100-аад орны 150 гаруй их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцов. Тус хурлын үеэр Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийг шалгаруулж, түүнд Монгол улсаас КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар шалгарч орсон бөгөөд “Locally Strong, 1 Palme” олон улсын шагнал, ханын өргөмжлөл хүртлээ. Дэлхийн бизнес, эдийн засаг, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын холбоо “Eduniversal” байгууллага нь 9 бүсэд хуваагдаж байгаа бөгөөд манай сургууль Зүүн Азийн бүсийн гишүүнээр элслээ.Энэ нь тус сургуулийн Эдийн засаг, Менежментийн салбарын профессор, багш, ажилтан, оюутан суралцагчдын сургалт болон эрдэм шинжилгээний үйл ажиллагааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч үнэлсэн чухал арга хэмжээ боллоо. Нөгөө талаар, энэ нь тус сургуулийн эрдмийн хамт олны урам зоригийг сэргээсэн бахархалт үйл явдал болж байна. Дашрамд дурдахад, дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудад 1-5 хүртэл тооны Pаlme бүхий шагналууд олгосон ба 2008 оны бизнесийн Шилдгийн Шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль шалгарч дээд өргөмжлөл хүртсэн юм.

Эх сурвалж: http://erdenebat-chuluun.blogspot.com/

1 comments:

Anonymous said...

Goye yumaa

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008