Thursday, November 20, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Нэгдүгээр хэсэг"



Даймлер групын түүх үүсэл, анхны 3 дугуйтай машин

“Морьгүй тэрэг” бүтээх мөрөөдөл
Орчин үеийн бензин хөдөлгүүрт автомашины анхны загварыг бүтээгч нь одоогийн бенз машины эцэг Карл Бенз гэдэг герман хүн юм. К. Бенз сурахын зэрэгцээ гэрэл зураг авч, цаг засварлаж амьдралаа залгуулж байлаа. Политехникум төгссөний дараа тэр уурын тэрэгний үйлдвэрт, хожим нь Маннгейм хотын техникийн товчоонд оров. Бенз "Миний амьдралын зам, миний шинэ бүтээл" гэдэг номдоо: "Өргөх цамхаг зохион бүтээх нь хэдийгээр сонирхолтой ажил боловч, морьгүй тэрэг бүтээх мөрөөдлийг минь орлож чадаагүй юм" хэмээн дурсан бичжээ. Тэр мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулжээ. Тэрээр 1886 оны нэгдүгээр сард гурван дугуйтай өөрөө явагч машин зохион бүтээж нийтийн худалдаанд гаргаснаар анхны Бенз машин боссон түүхтэй.


Карл Бензийн овжин гэргийн ачаар...
Долоон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай, моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв.

1888 онд Бензийн овжин шаламгай гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилтийг хийхээр сэдэв. Тэд замдаа тосгоны нэгэн гуталчныд тоормосоо ширээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж амжжээ. Тэд эмийн сангаас бензин (тэр үед бензинийг арьс өнгөний өвчний эм болгон хэрэглэдэг байсан) авч хийснээр бенз маркийн 3 дугуйтай машиныг илүү боловсронгуй болгожээ.
Гурван дугуйтай машин тогтворжилт муу, донсолгоотой замаар явахдаа тааруу, мөн гурван мөртэйн дээр дөрвөн дугуйтай машинаас төдийлөн хялбар биш.

Даймлерийн 4 дугуйтай машин

Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй байжээ. Даймлер (Gottlieb Damiler) болон түүний инженер Вилхэлм Мэйбах (Wilhelm Maybach) нар Бензийн 3 дугуйтай машиныг сайжруулан орчин үеийн анхны дөрвөн дугуйтай машиныг зохион бүтээн өөрийнхөө нэрээр зохиогчийнхоо эрхээ авсан байна.
Харин Бензийг дагалдагсад XX зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2-3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машиныг хийсээр байсан.

Хотынхон айж эхлэв
Бенз болон Даймлерийн "морьгүй тэргийг" Герман оронд хэрэглэх хүн ховор байсан нь хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айдаг байв. Учир нь сонингуудаар бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Тэгээд зогсохгүй Бенз болон Даймлерт гал командыг бэлэн байдалд байлгахын тулд явах бүрдээ хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас хүртэл өгч байв. Тиймээс Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан, эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхондоо үнэмшүүлж чаджээ.

Зах зээл өргөжив
Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны турш автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн болсон. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв. XIX зууны сүүлчээр Англи, Америк хийцийн машинууд гарч ирэв.



0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008