Friday, November 21, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Хоёрдугаар хэсэг"



Австрали охин Мерседесийн нэрээр нэрлэгдэв
Даймлерийг нас эцэслэсэний дараахан 1901 онд түүний инженер Мэйбах нэгэн машин зохион бүтээсэн нь хожим нь Мерседесийн шинэ эхлэл болсон юм.

Штутгарт хотын "Даймлер-Бенз "-ийн музейд Бенз маркийн автомашиныг нутгийн нэгэн баян хүн Эмил Елинек (Emil Jellink) 30 ширхэгийг захиалан 1902 онд түүнийгээ охиныхоо нэрийг оролцуулан "Мерседес Бенз" нэмээн нэрлэхээр гэрээлэн худалдан авчээ. Карл Бензийн машиныг Даймлер сайжруулснаар Даймлер-Бенз болсон ба цаашдаа Мерседес-Бенз гэдэг нэрээр баталгаажсан нь ийм түүхтэй байна.



Үүнээс хойш одоог хүртэл "Мерседес Бенз" хэмээх марктай автомашин дэлхийд чанар, найдварт ажиллагаагаараа ноёлж байгааг бид мэднэ. Гэтэл Карл Бенз болон Готлиб Даймлер нь авто машины нэгнэ үеийн алдарт төлөөлөгчид төдийгүй нэг хотод амьдардаг мөртлөө хоорондоо огт уулзаж байгаагүй байдаг хачирхалтай.

Даймлер групын логоны түүхэн өөрчлөлтүүд
Компаний ялалтын тэмдэг нь лавр цэцгийн хэлхээ бүхий 3 хошуу од байдаг. Түүний 3 хошуу нь газар, агаар, далайг илэрхийлэх бөгөөд аль алинаар нь ч гэсэн саадгүй зорчино гэсэн утгатай.

Даймлер груп

Өнөөдөр Даймлер груп нь дээд зэргийн чанартай жижиг тэрэг, ачааны машин, ачааны битүү тэрэг, автобус зэргийг дэлхий дахинд нийлүүлж байгаа томоохон үйлдвэрлэгч юм. Хамгийн жижиг машинаас авхуулаад хүнд даацын ачааны машин хүртэлх олон тооны хүчирхэг брэндүүдийн хамт үйл ажиллагаагаа дэлхийн бүх улсуудад явуулж байна.

Груп нь нийт 19 улсад машины үйлдвэртэй, дэлхийг хамарсан ойролцоогоор 7300 борлуулалтын төвтэй байгаагаараа хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа юм. Үйлдвэрийн болон борлуулалтын төвийн тохиромжтой байршлууд нь глобал сүлжээг бий болгосоноор олон улсын өрсөлдөөнт зах зээл дээр давуу талуудыг нэмэгдүүлж байна.
Даймлерийн 2007 оны нийт орлого нь 99,4 тэрбум евро, үүнээс 52% нь Мерседес бенз машин, 26% нь Даймлер ачааны тэрэг, 8% нь Даймлер санхүүгийн үйлчилгээний, 14% нь ачааны битүү тэрэг, автобусний үйлдвэрлэлээс орсон орлого болж байгаа юм.
2007 онд Даймлерийн ажиллах хүчин нь нийт 270,000 хүнээс бүрдэж байна.


Мерседес бенз машинд смарт брэндийн жижиг машинууд, Мерседес бенз, Мерседес AMG, Мерседес бенз McLaren брэндийн автомашинууд, Maybach –н тансаг суудлын тэрэгнүүд ордог. Эдгээрийн ихэнхийг нь Германд, мөн АНУ, Франц, Өмнөд Африк, Бразил, Энэтхэг, Вьетнам, Индонез, 2005 оноос Хятадад зэрэг нийт 17 улсад үйлдвэрлэж байна. 2007 оны байдлаар Мерседес бенз машины 27% -ийг Герман, 34% -ийг баруун Европ болон бусад зах зээл, 19% -ийг АНУ, 4% -ийг Япон зэрэг улсуудад экспортлосон байна.

Америкийн Крайслертай нэгдэж Даймлер-Крайслер корпораци гэж ерєнхий нэртэй болсон. Герман дахь тєв нь Баруун Германы Штуттгарт хотод байдаг. Дрезденд 1995 оноос худалдааны салбараа нээсэн.

1 comments:

Munkhbayar said...

3 dugaar bulegt Daimler grup iin managmentiin bodlogo, hunii nuutsiin bodlogo, borluulaltiin dun shinjilgee taamaglal zergiig opuulah bolno

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008