Tuesday, January 6, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 11 "M" /Marketing - Маркетинг. Зах зээлийг эзэмдэх буюу хэрэглэгчийг өөртөө татаж, хадгалж үлдэх ухаан. /


Market - Зах зээл. эдийн засагчид зах зээл гэдэг ойлголтын дор хоорондоо тодорхой төрлийн арилжаа хийх худалдагч болон худалдан авагчдын нийлбэрийг авч үздэг. тухайлбал үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг маркетеруудын хувьд зах зээл нь тухайн бүтээгдэхүүний хэрэглэгчдийг илэрхийлдэг жич: гар утасны, гутлын зах зээл г.м.
2. зах. арилжаа наймаа хийдэг газар. Олон жижиглэнгийн болон бөөний худалдаачдыг төвлөрүүлсэн зардал багатай, хямд үнэтэй худалдааны газар.

Market Research - Зах зээлийн судалгаа. Тухайн зах зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан түүний бүтэц, байршил, багтаамж, худалдааны үйл ажиллагаа, зах зээлд байгаа саад хориг, өрсөлдөөн, төлөв байдлыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа.

Marketing - Маркетинг. Зах зээлийг эзэмдэх буюу хэрэглэгчийг өөртөө татаж, хадгалж үлдэх ухаан. Ф.Котлер маркетингийг өргөн утгаар нь хүмүүсийн хүсэл, хэрэгцээг хангахад чиглэсэн, үнэт чанар бүхий бүтээгдэхүүн бүтээх, арилжин солилцох нийгмийн болон удирдлагын үйл явц, мөн бизнесийн үүднээс хэрэглэгчдэд үнэт чанар бүхий бүтээгдэхүүн бий болгож хүргэх, тэдэнтэй харилцан ашигтай, тогтвортой харилцах үйл явц гэж тодорхойлсон байна.

Marketing Manager - Маркетингийн менежер. Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллах менежер. Энэхүү тодорхойлолт нь маркетингийн иж бүрдэл болох бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт зэрэг холбогдох бүхий л асуудлуудыг хамрах боловч заримдаа маркетингийн аль нэгэн чиг үүргээр хязгаарлагдаж болдог. Жич: Брэнд менежер, Борлуулалтын менежер, Олон нийтийн харьлцааны менежер, зар сурталчилгааны менежер г.м

Mass Marketing - нийтийн маркетинг. Зах зээлийг бүрдүүлэгч хэрэглэгчдийн ялгаатай талуудыг үл харгалзан, сегментлэлгүйгээр нэг ижил бүтээгдэхүүнийг нийт зах зээлд санал болгох.

Эх сурвалж: Маркетерийн бичил судар Д.Баярмаа

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008