Wednesday, January 7, 2009

Амжилттай худалдааны зарчим ба Дэлгүүрийн дизайн


Амжилттай худалдааны зарчимууд
Жижиглэн худалдаа мянга гаруй жилийн түүхтэй. Энэ бүх хугацаанд яаж худалдан авагчдыг татах вэ? Гэсэн асуулт л худалдагчдын санааг зовоодог байсан. Өнөөдөр дэлгүүрүүд болон бусад жигжиглэнгийн худалдаа эрхэлж байгаа байгууллагуудын хувьд худалан авагчдыг татах, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх тал дээр илүү анхаарах болжээ.
Дэлгүүрийн дизайн
Дэлгүүрийн дизайн нь имидж бүрдүүлэх гол хүчин зүйл юм. Limited дэлгүүрийн сүлжээ залуучуудад хаяглагдсан байдаг бол Lerner’s - зах зээлийн арай ахимаг насны сегментед зориулан имидж бүрдүүлдэг. Энэ хоёр дэлгүүрийн сүлжээ нэг хүн эзэмшдэг ч чиглэсэн зах зээл нь өөр өөр байдаг байна. Худалдааг бүрэн утгаар нь явуулахын тулд жижглэнгийн худалдаачин өөрийн дэлгүүрийн дизайны философийг бүрэн ухамсарлаж дэлгүүрийн имиджээ бүрдүүлэх ёстой. Харин имидж нь зорилтот сегментийн нийгмийн хэрэгцээг хангах ёстой. Нийгмийн хэрэгцээг хайрын хэрэгцээ, хүндэтгэлийн хэрэгцээ, харилцааны хэрэгцээ, имижийн хэрэгцээ, амьдралын тодорхой хэв маягийн гэх зэргээр ойлгодог. Үнэ, стиль, нас зэрэг нь нэмэлт шаардлагууд юм. Мөн хүйс, сэтгэл хөдлөлийн онцлог зэргийг тооцоолох хэрэгтэй.

Их дэлгүүрүүдэд эрчүүдийн хувцасны 80 хувийг хүүхнүүд эрчүүдэд зориулан авдаг байна. Гэхдээ худалдааны төвүүдэд байрласан, залуучуудад чиглэсэн дэлгүүрүүд хувцасныхаа 80 хувийг шууд эрчүүдэд худалддаг.

Залуу хүмүүс хувцсаа өөрсдөө худалдаж авахыг илүүд үздэг байна. Тэд стилээ өөрсдөө сонгохыг хүсдэг бөгөөд размераа зөв сонгоход их санаа тавидаг. Худалдааны төвүүдэд байрласан дэлгүүрүүдийн хүртээмжтэй байдал нь залуучуудыг татдаг аж. Тийм учраас залуу хүмүүсийн сэтгэл хөөрлийн онцлогуудыг тооцоолж дэлгүүрийн имижийг бүрдүүлэхээс гадна имиджээ тод өнгө, хурц гэрэл зэргийг тусгаж өгөх ёстой. Гэхдээ цаг хугацааны дараа залуу хүмүүсийн зах зээл өөрчлөгдөнө. Тийм учраас имидж ч гэсэн өөрчлөгдөх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв Wall-Mart дэлгүүрийн сүлжээ Bloomingdale’s шиг байсан бол худалдан авагчдыг татахад хэцүү байх байсан. Wall Mart -аар үйлчлүүлэгчдийн толгойг эргүүлж болохгүй. Дэлгүүрийн гадаад болон дотоод имиджийг бүрдүүлж, дэлгүүрийн “хэрэгтэй дүр төрхийг” бүтээхийн тулд олон жил шаардагддаг. Имиджийг бүрдүүлэх ажлыг худалдааны ажилтнууд болон дэлгүүрийн зөвлөхүүд төлөвлөн хийдэг. Зарим тохиолдолд удирдлагын шинэ баг “гэрийн даалгавар”-аа биелүүлэхийн оронд өөрсдөө дур мэдэн шийдвэр гаргаж дэлгүүрийн имиджийг өөрчилдөг. Тэд алдаа гаргаж, нэг хоёр жилийн дотор бизнесээ сүйтгэж ч болох юм.

Иймд та өөрийн дэлгүүрийн имидж илүү их анхаарах хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: Роберт Колборны “Марчандайзинг – Амжилттай худалдааны зарчимууд” номноос

2 comments:

ntsetsbold said...

Иймэрхүү чиглэлээр суралцаг, иймэрхүү зүйлд сонирхолтой хүүхдүүдийн хувьд маш хэрэгтэй блог байна. Зарим нэгэн юмсыг тайлбарлан бичсэн чинь их таалагдлаа.

Амжилт! :)

Anonymous said...

I think you can translate into english!!!

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008