Wednesday, January 28, 2009

Giorgio Armani S.p.A. компаний тухай - КтМС-ийн багш Д.Ганбаатар


Giorgio Armani S.p.A. компаний тухай
Төрөл : Хувийн
Байгуулагдсан он: 1975, Милан
Үүсгэн байгуулагч: Giorgio Armani болон Sergio Galeotti
Төв Милан, Итали
Ерөнхийлөгч : Giorgio Armani
Салбар:Загвар ба чөлөөт
Орлого:$1.69 тэрбум (2005)
Ажиллагсад: 4,700
Website: www.giorgioarmani.com


Армани группийн тухай товч:
Армани груп нь дэлхийн тэргүүлэгч загварын, тансаг хувцас, эдлэлийн групын нэг бөгөөд 4600 гаруй ажиллагсадтай,13 үйлдвэртэй италийн компани юм. Энэ нь хувцас, хэрэгсэл, нүдний шил, бугуйн цаг, үнэт эдлэл, гэрийн дотоод засал, сүрчиг ба гоо сайхны бүтээгдэхүүнийг эдгээр брэнд нэрүүдийн дор үйлдвэрлэх, хуваарилах, жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг эрхэлдэг.
  • Giorgio Armani
  • Armani Collezioni
  • Emporio Armani
  • AJ | Armani Jeans
  • A/X Armani Exchange
  • Armani Junior
  • Armani Casa
  • Armani Privè
  • Armani Cosmetics
  • Armani Hotels
  • Armani/Air

Групийн жижиглэнгийн сүлжээ нь 59 Жиоржио Армани, 11 Armani Collezioni, 122 Emporio Armani, 71 A/X Armani Exchange, 13 AJ | Armani Jeans, 6 Armani Junior, 1 Giorgio Armani Accessori, 17 Armani Casa дэлгүүрүүдийг 37 оронд ажиллуулдаг.


Компаний эрхэм зорилго
Giorgio Armani SpA-гийн гол зорилго нь загварын гайхалтай төгс бүтээл болсон хувцас болон хэрэгслүүдийг хэрэглэгчдэд зориулан бүтээх явдал юм. Арманигийн хувцаснууд нь байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг дэлхий дээр удаан хугацаанд чанар, үнэ цэнээ алдахгүй, модноос хальсан бүтээгдэхүүн байна.

Компаний стратеги ба зорилт
Арманигийн баримталдаг стратеги нь цаг хугацаанд хуучирч, загварын ертөнцийн нийтлэг хуулийг дагахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгддэг. Ойрын ирээдүйд шинэ технологи, дэд бүтэц болон салбарууддаа хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. 2005 оноос Армани груп нь доорх зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна:
  • Шинээр үүсэн, хурдацтай хөгжиж байгаа зах зээлүүд дээр өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулж, дэлгүүрүүдээ нээх. 42 дэлгүүр эхний ээлжинд нээж, 30 франчайзингийн гэрээ байгуулах.
  • Ирээдүйд борлуулалт нь өсөлттэй байх цаг, үнэт эдлэл, нүдний шил зэргийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  • Гутал болон савхин бүтээгдэхүүнийхээ борлуулалтын өсөлтийг хэвээр хадгалан, үйл ажиллагаагаа өргөжүүлэх
Компаний салбар нэгж хэсгүүд, тэдгээрийн
үйл ажиллагаа
Тус групп нь нийт 13 үйлдвэр, 300 гаруй жижиглэнгийн худалдааны дэлгүүртэй. Гол салбарууд нь : Antinea S.r.l.; Giorgio Armani Corporation (U.S.A.); Giorgio Armani Asia Pacific Limited (Hong Kong); Giorgio Armani Japan (85%); Intai S.p.A.; Simint S.p.A. (53.24%); Trimil (51%).

Групийн бүтцийг схемчлэн харуулбал:
Компаний амжилтын нууцууд

Армани групын амжилтын гол түлхүүр нь түүний эзэн Жиоржио Арманигийн ухаан, авъяас чадвар, заль мэхд оршдог. Түүнийг өдгөө загварын ертөнцийн хаан, италийн загварын ертөнцийн эцэг гэж нэрлэж байгаа нь түүний авъяас чадвар ямар их үнэлэгдэж байгааг гэрчилнэ. Энэ бүх амжилтынхаа нууцыг тэрбээр “Би өөрийнхөөрөө бүхнийг хийж, өөрийн гэсэн байр сууриа олж авсанд оршиж байгаа юм” гэж тайлбарласан байдаг. Үнэхээр ч тэр бүгдийг өөрийнхөөрөө хийдэг. Хувцасны загварын моод хөөлгүй, сонгодог, хэзээ ч хуучрахгүй загварын хувцаснууд үйлдвэрлэх, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэйлэг, чөлөөтэй болгосон, Холивудын оддыг анх хувцас рекламандаа ашигласан гээд л бүгд түүний санаа, эдгээр нь ч амжилтанд хүрснийг бид харж байна.

Жиоржио Армани өөрийнхөө амжилтанд хүргэсэн 10 зарчмыг ийнхүү танилцуулжээ:
1. Өөрийнхөө бодлыг хэзээ ч бүү алд
2. Шинэ авъяастай хүмүүс хөлслөх гэж хөөцөлдсөнөөс байгаа ажилчдаа үнэлж сур
3. Амжилт суутан байхыг шаарддаггүй. Харин хөдөлмөрч бай
4. Өөрийнхөө итгэж байгаа зүйлээ л хий, бусад чинь галзуу гэж дуудсан ч хамаагүй
5. Шинэ зах зээлд орж байгаа үедээ тэр зах зээлд хэтэрхий уусч болохгүй, өөрийнхөө бусдаас ялгарах онцлогийг хадгал.
6. Загвар зохион бүтээгч байна гэдэг нь хэвлэлийнхний нүдэнд үргэлж ашиггүй бүтээгдэхүүний борлуулалттай болж харагдана гэсэн үг. Чи үүний эсрэг юу ч хийж чадахгүй гэдгээ сана.
7. Загварын сэтгүүлчил үргэлж шинийг эрэлхийлж байдаг, үүнийг ч гэсэн ч яаж ч чадахгүй
8. Загварын хэвлэлийнхэн чиний загварыг бусдад яг хүссэнээр чинь танилцуулна гэж үгүй
9. Бусдаас зээл, тусламж авахаасаа битгий татгалз.
10. Өөрийн ямар ч бүтээгдэхүүний эцсийн эрхийг хэн нэгэнд битгий өг.

Үргэлжлэл бий . . .

Маргааш та бүхэндээ Армани -гийн Менежментийн бодлого, Маркетингийн бодлого, Хүний нөөцийн бодлогын талаар танилцуулах болно

Эх сурвалж: Дэлхийн шилдэг брэндүүдийн талаарх мэдээлэл өгсөн КтМС-ийн багш Д.Ганбаатардаа Баярлалаа

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008