Monday, February 9, 2009

Барби тавин нас хүрэв


“Энэ бүсгүй тавин нас хүрсэн ч, нүүрэндээ одоо болтол ганц ч үрчлээгүй юм. Дэлхийд нэрд гарсан Барби хүүхэлдэй хагас зуун жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Ихэд нэрд гарсан гоо бүсгүйн анхны загвар «Барби Миллисент Роберт» гэдэг нэртэйгээр 1954 онд гарчээ. Харин дашрамд хэлэхэд, цуглуулагч хүн одоо энэ хүүхэлдэйг 20 мянга гаруй еврогоор авч байна.

Түүнээс хойшхи хугацаанд Барби нүүрний хэлбэр, арьсны өнгөө нэг бус удаа сольж, харин үс нь 27 сантиметр урт болжээ. Бий болсноосоо хойш Барби дөрвөн охин дүү, түүнчлэн Кен гэдэг найз залуутай /түр/ болсон байна. 1959 онд дэлхийд 30 сантиметр өндөр анхны 300 мянган хүүхэлдэй худалдахад, түүнийг хийсэн Рут Хандлер өөрийнх нь бүтээл ийм шуугиан тарьсан амжилтад хүрэх юм хэмээн огтхон ч бодож байгаагүй ажээ.

Дэлхийд нийтдээ янз бүрийн нэг тэрбум гаруй Барби худалдсан бөгөөд 3-10 хүртлэх насны бүх охидын барагцаалвал 90 хувь нь янз бүрийн байдлаар гоёж, түүнчлэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйгээс аваад, сувилагч хүртэл янз бүрийн мэргэжлийг бэлэгдсэн зуу гаруй хувцас өмсгөж болдог ийм «найз охинтой»-г статистикийн мэргэжилтнүүд тооцоолон гаргасан байна.

2001 онд Барбид голдуу арай эгчмэд охидын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан том нүдтэй, өхөөрдөм Братц гэдэг өрсөлдөгч хүүхэлдэй гарч иржээ. Гэвч 50 настай «үргэлжийн шар үст» Барби үл гутарч, одоо болтол эзэддээ багагүй ашиг өгсөөр байна.

Я.Сүхбаатар "МОНЦАМЭ"

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008