Monday, February 9, 2009

Обама -гийн дүрс, зураг, нэр орсон л бол борлуулалт сайтай


Тангарагаа өргөөд удаагүй байгаа АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн зураг ёстой л "нохойн битүү туурай, ногоон хурганы арьс"-аас бусад дээр байдаг болжээ.

Усны сав, гинжнээс авахуулаад путболк, дурсгалын зүйл гээд л олон ч зүйл дээр түүний зураг эсвэл нэр зурайна. Түүний зургийг хүний хумсан дээр зурдаг салон байхад, нохойнд өмсүүлдэг цамц, нохойны идүүр байлаа. Харин хамгийн сүүлд олонд хүрээд байгаа бүтээл бол Обамаг тангараг өргөхөөс өмнөхөн гарсан углааш юм.

70 орчим доллараар зарагдаж буй энэ углааш ихээхэн борлуулалт сайтай байгаа бөгөөд Обама дэлхийн хэмжээнд "од" болж чаджээ.

Дэлгэрэнгүй зураг үзэх

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008