Sunday, March 29, 2009

“CITY NEWS” мэдээллийн хөтөлбөр рейтингээрээ тэргүүллээ.



“Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны цоо шинэ дугаар хэвлэгдэн харилцагчиддаа хүрлээ. Улаанбаатар хотын нийт өрхийг төлөөлөн явуулдаг энэхүү судалгааны онцлог нь хэвлэл мэдээллийн сувгийн эрчимтэй давалгааг цогц байдлаар судлан гаргадаг.
Энэ оны 2-р сард өндөр рейтингтэй эхний 100 монгол нэвтрүүлэгт МҮОНТ-ийн 27, ТВ9, C1-ийн 14, Боловсрол телевизийн 8, NTV-ийн 7 нэвтрүүлэг байсан бол ТВ5-ийн 3 нэвтрүүлэг багтжээ. Харин топ нэвтрүүлгийн жагсаалтыг UBS-ийн 20.30 цагийн “City news” мэдээллийн хөтөлбөр 18.6 хувийн рейтинг буюу 142.561 үзэгчтэйгээр тэргүүлжээ.
Рейтинг нь нийт хүн амын хичнээн хувь нь тодорхой хугацаанд тухайн сувгийн нэвтрүүлгийг үзсэнийг илэрхийлдэг учир үзэгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харуулж чаддаг юм.
Өргөн нэвтрүүлгийн 12 телевиз, Өвөр Монголын Одон телевизийн 2131 нэвтрүүлгийн рейтингийг тогтмол тогтоож үзэгчдийн тоог гаргаснаар телевизүүдийн нэвтрүүлгийн бодлого болон бизнесийн байгууллагуудын маркетингийн ажиллагаанд дэм үзүүлж хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү тайлангаас телевизийн зах зээлийн багтаамж, нэвтрүүлгийн төрөл жанрын мэдээллийг авч болох бөгөөд зар сурталчигаагаа хэрхэн хаана байршуулах сувгийн мэдээллийг ч авч болно.

Манай судалгааг ашигласнаар маркетингийн идэвхижүүлэлтийн үйл ажиллагаагаа амжилттай төлөвлөн өөрийн хэрэглэгчдэд хамгийн бага зардлаар зар сурталчилгаагаа хүргэх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэрэглэгчидээ судалсан байгууллага хөгжил дэвшилд хүрдэг. Бидний түншлэл хөгжлийг дагуулна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475


Цааш нь...

Цагаан будааны дэлхийн худалдаа


2008 онд цагаан будааны дэлхийн худалдаа өнгөрсөн оноос 6 хувиар буюу 29.3,сая тонноор буурсан байна. Харин зарим улсад цагаан будааны импорт нь өнгөрсөн жилээс илүүтэй нэмэгджээ. Тухайлбал, Ирак болон Филиппин улсыг дурьдаж болно.

Энэ жилийн хувьд цагаан будааны дэлхийн худалдаа нь импортлогч болоод экспортлогч орнуудын ургацаас нэлээд шалтгаалах аж. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, Хятад болон Энэтхэг улсад цагаан будааны үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ Энэтхэг энэ бүтээгдэхүүнийхээ экспортонд хязгаарлалт тавих юм бол дэлхийн худалдаанд тогтворгүй байдал үүсэх магадлал өндөр байна гэнэ.

Эх сурвалж: www.gogo.mn

Цааш нь...

Wednesday, March 25, 2009

Надад хурд хэрэгтэй байна


“Баян аавын зөвлөгөө” номын цуврал “Яаж залуудаа баяжиж, ажил хэргийг орхих вэ” номоос . . .

Өнөөдөр “надад байгаа”, “надад байхгүй” гэдэг баян хоосны ялгааны тухай үгэнд асар их ялгаа байхгүй болжээ. Баян ба ядуу хүмүүсийн гол ялгаа нь тэдний амьдралын төлөвлөгөөнд оршдог болсон. Та аж үйлдвэрийн зууныхаа төлөвлөгөөг яаралгүй хэрэгжүүлж байх үедээ санхүүгийн хувьд өөрсдийн үе тэнгийнхэн ба сэтгэж чаддаг, зөв чиглэлийг хурдан олж чаддаг, шинэ санаануудыг хэрэгжүүлж чаддаг харьцангуй залуу хүмүүсээс санхүүгийн хувьд бүр хол хоцордог байна. Амьдралын хурд жилд 50 мянган долларын орлого олохоор чармайн ажиллаж багйаа 50 настай хүмүүсийн хажуугаар 25 настай саятнууд олноор төрж байгаагаар тайлбарлагдаж байна. Харамсалтай нь эдгээр 50 настангууд өөрсдийн дөнгөн данган ирсэн амьдралын яг тэр галт тэргэнд суух билетийг өөрсдийн хүүхдүүдэд авч өгдөг явдал юм.

Би өөрийн 3 дахь ном “Баян аавын хөрөнгө оруулалтын гарын авлага” номондоо “Хөрөнгө оруулалт-энэ бол төлөвлөгөө” гэж бичсэн байгаа. Олон хүмүүс намайг тэтгэвэрт гарах үед миний орлого буурна гэж ярьдаг. Тэд өөрсдийгөө ядуу байлгах төлөвлөгөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд бүх л амьдралын турш өөрийн биеэр чармайн ажиллах төлөвлөгөөтэй байдаг юм. Баян аав “Хэрвээ чи баяжихыг хүсэх юм бол хурдан үйлчлэх төлөвлөгөөтэй байх хэрэгтэй бөгөөд түүний хүчээр чи бага хүч зарж, илүү баян болох ёстой” гэдэг байв.

Яаж хурдан үйлчлэх төлөвлөгөөг бий болгох вэ?
Хурдны галт тэрэг, энгийн галт тэрэг гэж байдаг шиг хурдан ба удаан санаа гэж байдаг. Ажил хэрэг, мөнгөтэй холбогдоод ирхээр ихэнх хүмүүс удаан галт тэргэнд суугаад, яаж хурдан галт тэрэг хажуугаар нь давхин түрүүлж байгааг цонхоор харж суудаг. “Хэрвээ чи хурдан баяжихыг хүсэх юм бол өндөр хурдтай санааг өөрийн төлөвлөгөөнд оруулах ёстой” гэж баян аав байнга хэлдэг.

Эхлээд та өөрийн тэтгэвэрт гарах стратегийг сонгох хэрэгтэй. Хүмүүс надаас ихэвчлэн “Би яаж хөрөнгө оруулалтыг хийж эхлэх вэ, Юунд хөрөнгө оруулах нь дээр вэ” гэж асуудаг. Би хариуд нь “Танд тэтгэвэрт гарах ямар стратеги байна вэ, Ямар насандаа та тэтгэвэрт гарахыг хүсэж байна вэ” гэж асуудаг.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж эхлэхээсээ өмнө яаж дараа нь эндээсээ гарах стратегийг эхэлж боловсруулдаг гэж баян аав дандаа хэлдэг. Тэрээр “Дандаа төгсгөлөөс нь эхэлж бай” гэж нэмж хэлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж эхлэхээсээ өмнө яаж, хаана, хэзээ, ямар мөнгөтэйгээр эндээс гарч болохоо тооцож байх хэрэгтэй юм. Жуишээ нь амралтаа төлөвлөхөд “Би эхний ээлжинд юу хийх хэрэгтэй вэ” гэж асуувал Та харин хаашаа явахыг хүсэж байна гэж асуух хэрэгтэй. Хэн нэгэн “Би юу сурах ёстой вэ” гэж асуувал Харин та төгссөнийхөө дараа хэн болохыг хүсэж байна вэ гэж асуух ёстой.
“Юунд хөрөнгө оруулахаа шийдэхийн өмнө хэзээ, хаана дүнг нь хэлэлцэхээ тодорхойлох хэрэгтэй. Дараа нь яаж гарах стратегийн мэдлэг бол хөрөнгө оруулалтын чухал дүрэм юм” гэж баян аав хэлдэг.

Хурдны галт тэрэгний билетийг авцгаа
Хэрвээ та амьдралаа юу ч үгүй тэгээс эхэлж, залуудаа баяжиж, ажил хэргээс эрт хөндийрөхгийг хүсэх юм бол тогтмол ажлаас татгалзаж, хурдны галт тэрэгний билет авч суугаарай. Үүний тулд нээлттэй оюун ухаан, уран санааг тэр дор нь хэрэгжүүлэх чадвар, хамгийн үр ашигтай бизнесийг сонгох чадвар, мөн түүнчлэн хөрөнгө оруулалтын салбар дахь боловсрол ба хурдан үйлчилгээтэй төлөвлөгөөнүүд танд хэрэгтэй юм. Тогтвортой ажил ба хөрөнгө оруулалтыг удаан хугацааны төлөвлөгөөгөөр чинээлэг амьдралд хүрэх гэсэн хүмүүс болзсон энэ газраа ирэхдээ ямар ч сэтгэлийн ханамжгүй, баян болох, асар баян болох ямар ч бэлтгэлгүй ирдэг. Магадгүй тэд мөнгөтэй ирдэг боловч энэ түвшинд хүрэх ямар ч үзэл бодолгүй байдаг. “Баян байна гэдэг бол зөвхөн их мөнгөтэй байх асуудал биш юм” гэж баян аав хэлдэг.

Эхнэр бид хоёр чинээлэг амьдралын түвшингээс дээшээ гарахаар шийдсэн. 1985 онд бид ийм зорилго тавьсан бөгөөд төгсгөлөөс нь эхэлж өөрсдийн чөлөөнд гарах стратегийг боловсруулж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулсан ба зөвхөн дараа нь л энэ бүхэн рүү орох стратегийг боловсруулсан юм. Энэ бүхнийг бэлэн болсны дараа бид юу хийх, юунаас эхлэхээ мэдэж байсан юм.

Хурдны галт тэрэгнийх шиг хатуу графикийн дагуу чармайн ажилласны дүнд эхнэр маань 37, намайг 47 настай байхад бид зорилгодоо хүрсэн. Төлөвлөгөөгөө зохиогоод хэрэгжүүлэх хүртэл бидэнд 9 жил шаардагдсан юм. 1985 онд бид төлөвлөгөөгөө боловсруулаад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1994 онд ажил хэргээс хөндийрсөн. 1985 онд бидний сонгосон төлөвлөгөө биднийг чинээлэг хүмүүсийн түвшинд хүргэсэн бөгөөд бид маш их турш­лага, боловсрол эзэмшсэн ба баян ба хэт баян хүмүүсийн түвшинд хүрэхэд хан­галттайгаар нарийн мэргэшсэн байсан юм.

Хурдны галт тэрэгний дараагийн буудал маань хэт баян хүмүүсийн түвшин бөгөөд бидний төлөвлөснөөр бид үүнд 3 жилийг зарцуулах ёстой байлаа. Онолын хувьд энэ бүх түвшинг дамжсан бидний төлөвлөгөө энгийн. Энэ нь үйлдвэрүүдийг байгуулах ба үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах юм. Бид одоо ч гэсэн энэ ажлыг эрхэлж байна. Энэ төлөвлөгөө хуучин шигээ энгийн чигээрээ үлдсэн бөгөөд бидний туршлага,б оловсролын түвшин нэмэгдсээр байгаа учраас бид хурдаа улам нэмэгдүүлж байгаа ба үйлдвэрүүдийг үүсгэн байгуулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсаар байна. Өөрөөр хэлбэл бид нар алдаа гаргаж, түүнээ засч, түүнээсээ суралцсаар байна.

Гэтэл хүн амын 90 хувь нь тэтгэвэрт гарахдаа чинээлэг амьдралын түвшингээс доогуур байдаг нь тэд ийм төлөвлөгөөгүйгээр амьдардагт оршдог. Баян, чинээлэг хүмүү­сийн түвшинд хүрэхээр оролдож, мэрийдэг, тэмүүлдэг хүмүүс байдаг ч тэд өөрсдийн төлөвлөгөөг биелүүлж чаддаггүй. Өөрийн хувийн төлөвлөгөөг бий болгох нь чухал бөгөөд өөрийн итгэл ба хүсэл, хүчтэй ба сул талдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийн төлөвлөгөөг зохиох үеийн хамгийн анхны алхмуудын нэг бол байгалийн авьяас ба ямар журмаар ажил хэргээ хөтлөн явуулбал амжилтанд хүрэх вэ гэдгийгээ тодорхойлох хэрэгтэй юм.

Ирээдүйг яаж харах вэ?
Лондонгоос Нью-Йоркруу онгоцоор нисэж явахдаа би ИБМ компанийн дээд удирдлагуудын нэгэнтэй зэрэгцээ суудалд таарсан юм. Танилцсаныхаа дараа би түүнээс “Ирээдүйдээ та яаж бэлтгэж байна даа” гэж асуулаа. Тэрээр “Томчуудын хийсэн алдааг л би ирээдүйгээс харж байна гэж” хэлсэн нь хүн бүр өөр өөрийнхөөрөө хардгийг харуулж байгаа юм. Яагаад хүмүүс өөрчлөлтийг олж харж чадахгүй байгаа нь энэ юм. 10 жилийн дараа дэлхий ертөнц ямар болохыг 15 настай одоогийн охид хөвгүүдийг ажигласнаар мэдэж болно. Тэдний нүдээр ертөнцийг харах хэрэгтэй. Тэгснээр та ирээдүйг харах болно. Хэрвээ та өөрийнхөө насны атгаг санаанаас салж, ертөнцийг залуу хүнийхээр харах юм бол огт өөр ертөнцийг олж харах болно. Асар их өөрчлөлт, боломжуудыг олж харах болно. Генри Фордын автомашин, Жон Рокфеллерын нээлт, Билл Гейтсийн компьютер зэргээс хамаагүй илүү баялгийг бүтээх шинэ шинэ бизнесүүд, хөрөнгө оруулалтын салбарууд, шинэ санаанууд төрөх асар их боломжууд бидний өмнө нээгдэхийг харах болно.

Яагаад өнгөрсөн цаг хугацаандаа царцаж болохгүй гэж
Хэрвээ та өнгөрсөндөө царцсан бол таны хөрөнгө оруулах, ажиллах чиг хандлага чинь бас л өнгөрсөндөө царцсан эдийн засгийн салбарлуу хандах болно. Ийм хөрөнгө оруулалт нь таныг баяжуулах битгий хэл улам доош нь чангаана. Цаг хугацаа нь өнгөрсөн үнэт цаас худалдаж авсан хүмүүсийн нэг шалтгаан нь энэ юм.

Юу болж өнгөрөх ёстой вэ?
Хэрвээ та залуудаа баяжиж ажил хэргээ эрт орхихыг хүсэх юм бол болж өнгөрсөн зүйлд биш, харин болох гэж байгаа зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ертөнцөд эртэч шувуу илүү хоол иддэг гэсэн зарчим үйлчилдэг.

Баян аав намайг “Хэрвээ та нар баяжихыг хүсэх юм бол харааны чадвараа хөгжүүлэх ёстой. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас гадна ирээдүйрүүгээ харж байх ёстой” гэж хэлдэг байв. Хэрвээ та хэтэрхий удаан хүлээх эсвэл бэлтгэлгүй байх юм бол аятай боломжийг алдах болно. Мөнгөний ертөнцөд зорилгодоо хүрэх аятайхан боломжийн цонх нь нарийхан байдаг. Хэрвээ та цаг хугацаанд царцаж, өнгөрсөнтэйгөө цавуудагдчихсан бөгөөд бизнес, хөрөнгө оруулалтын салбарт ажиллахад зайлшгүй шаардлагатай дадлагаар дутмаг байх юм бол энэ аятайхан боломжийг олж харж чадахгүй. Өнгөрсөнтэйгөө цавуудагдчихсан бол ирээдүйгээ бүрмөсөн алдана гэсэн үг.

Залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхих хүсэлдээ нээлттэй хандаж байгаа бол та одоогоор байхгүй байгаа тэр ирээдүйгээ тооцсон төлөвлөгөө зохиох шаардлагатай. Яг л Жон Рокфеллер автомашины зах зээлийн ирээдүйд бэлтгэсэн шиг, Билл Гейтс, Майкл Делл нар компьютерийн эринд бэлтгэсэн шиг та өөрийн ирээдүйн аятайхан боломжийн төлөө бэлтгэх хэрэгтэй. Хэрвээ та үүнд бэлэн биш бол ямар ч ирээдүйгүй, өнгөрсөнд хөрөнгө оруулна гэсэн үг.

Олон хүнд хуучнаасаа салж, тодорхой биш ирээдүйрүү алхам хийхэд хүнд байдаг. Олон сая хүмүүст дассан хувцас, гэр бүлийнхнийх нь дадсан зуршил, өнгөрсөн үе, хуучин бүхэн нь аюулгүй, найдвартай мэт байдаг. Ийм л учраас хүн амын таваас илүү хувь нь тэтгэвэрт гарахдаа ядуу байдаг. Тэд мөлхөх мэт удаан явагч галт тэргэнд суугаад, өөрсдийн төлөвлөгөөний хамт, өөрсдийн амьдралын эцэс хүртэл яг тэр галт тэргэндээ явсаар ирдэг.

Таны ирээдүй өнөөдөр бүтээгдэж байдаг
Баян аав “Таны ирээдүй мар­гааш юу хий­хээс чинь бус, ха­рин өнөөдөр юу хийж байгаагаар чинь бүтээгдэж бай­даг” гэж хэлдэг. Та өөрөөсөө өнөөд­рийн миний хийж байгаа бүхэн, маргаашийн миний хүсэж байгаа санхүүгийн тэр зорилгод хүргэж чадах уу гэж асуух хэрэгтэй.

Баян аав хуудас цаасан дээр том гол, намайг эрэг дээр нь зогсож байгаагаар зураад “Төлөвлөгөө бол чиний мөрөөдөлд хүргэх гүүр юм. Чиний даалгавар бол энэ төлөвлөгөө бөгөөд гүүр чинь бодит байх ёстой. Хэрвээ чиний хийсэн бүхэн чамайг энэ эрэг дээр л байлгах юм бол чиний мөрөөдөл мөрөөдөл чигээрээ үлдэнэ гэсэн үг. Эхлээд өөрийн төлөвлөгөөг бодитоор хий. Тэгвэл чиний мөрөөдөл биелэх болно” гэсэн.

1985-1994 онуудад Ким бид хоёр төлөвлөгөөгөө бодитоор хийхийг хичээсэн. Бид дайны нисгэгч нар шиг боломж, азын цонх онгоймогц хаахаас нь өмнө амжиж буудах ёстой байв. Хэдийгээр мөнгө дутагдалтай байсан ч бид хоёр яагаад хөлсний ажил хийгээгүй вэ гэвэл бидний төлөвлөгөөнд хөлсөөр ажиллах тухай байгаагүй. Үүний оронд бид семинарт суух, яаж бизнес үүсгэх, яаж үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах вэ зэрэгт суралцаж байсан. Бидэнд мөнгө байгаагүй ч бид өдөр бүр яаж үйлдвэр байгуулах, яаж үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах гэдгээр дадлага хийгээд байсан. Ядуу аавын тэтгэвэртээ гарсны дараа нийгмийн хангамжийн албанаас авдагаа нэмэгдүүлэх гэж өөр ажил эрж байсан шиг тийм төлөвлөгөө надад алга. Тэр өөрийн амьдралын замыг ямар нэг ажил хайхад бэлтгэхээс эхэлж байсан бол амьдралаа дуусгахдаа бас л ажил хайж байсан юм. 2020 онд Америкийн сая сая миний үеийн хүмүүс чөлөөнд гараад ядуу аавын хийснийг л хийх болно. Тэд нийгмийн хангамжийн албанаас авдгийгаа нэмэгдүүлэхийн тулд ажил хайх болно. Өнөөдөр хийж байгаа бүхнээ маргааш бас хийх болно.

Цааш нь...

Monday, March 23, 2009

Тамирчин уу? Сурталчилгааны хэрэгсэл үү?


Энэ аварга том эрийг үндсэндээ “мөнгөний машин” буюу маркетингийн хэрэгсэл гэж ойлгож болно. Мэдээж тамирчин мөн л дөө. Гэхдээ Шанхайд төрсөн, одоо Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Яог мэргэжилтнүүд спортын ховорхон авьяастан гэхээсээ илүү 1.3 тэрбум хүн амтай, дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадыг эзэмдэх гэсэн америк брэндүүдийн сурталчилгааны хэрэгсэл гэх нь бий.
Үнэхээр ч тэр өөрөө “Яо” нэртэй брэнд болчихсон гэхэд болно. 2.3 метр өндөр, 140 кг жинтэй Яо 9-р сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэхээр Хайнан аралдаа ирэхэд зөвхөн түүнийг харах гэж ирсэн үй олон жуулчид Хайнанд ирсэн байв. Түүнийг өглөө дадсан ёсоороо гүйж, бэлтгэл хийхэд өнөөх жуулчид даган гүйж, хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авч огт зүгээр байлгасангүй.
Яогийн цэвэрхэн, даруухан төрх, үл ялиг ичимтгий инээмсгэлэл нь АНУ-ын томоохон пүүсүүдэд хятадын зах зээлд амжилттай гарах цорын ганц ашигтай, зөв зам болжээ. Яо одоо Хьюстонтой 4 жилийн хугацаатай, 18 сая ам.долларын гэрээтэй байдгаас гадна Пепси, МакДональдс, Рибок, Гаторэйд зэрэг компаниудаас жилд 15 сая долларын рекламанд тоглосны урамшуулал авч байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд Яо НБА-д тоглох эхний 10 жилдээ багтаан 300 сая долларын орлого олно гэсэн төлөвлөгөөтэй яваа юм.
Энэ тооцоог түүний ард нь ажилладаг маркетингийн баг хийжээ. Энэ баг бол хэрхэн Яог ашигтайгаар “худалдах вэ” гэдэг бодлого боловсруулдаг мэргэжлийн баг юм. Чикагогийн их сургуулийн MBA-д сурдаг хятад оюутнуудтай хамтран хийсэн энэ төлөвлөгөөгөөр Яо-маниа 2008 онд оргилдоо хүрэх аж. Одоо гэхэд 200 сая хүн орой бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө Яогийн тоглолтыг хүлээн, хөдөлгөөн, үг бүрийг нь анхааралтай ажиглан суудаг. Энэ бол АНУ-ын нийт хүн амын 70%-тай тэнцэх тоо. Үүгээрээ Яо НБА-д Жорданы дараа төрсөн дэлхийн хамгийн олон үзэгчийг байлдан дагуулсан од болжээ.
Хэдийгээр тэр Жордангийн хаана ч хүрэхгүй ч НБА-д дөнгөж орж ирүүтээ бүх оддын тоглолтод шалгарчээ. Энэ нь ч түүнийг Хятадын ард түмний дунд “баатар” болоход нь нөлөөлсөн. Өнгөрсөн хоёрхон жилийн дотор “Яогийн он жил” нэртэй баримтат кино бүтээгдсэн. Мөн амьдралынх нь тухай бичсэн “Хоёр ертөнц дээрх амьдрал” нэртэй ном худалдаанд гарсан гээд бодоход Яо хэрхэн өндрөө авсан нь харагдана. Хийрхсэн хятадууд түүнийг “АНУ болон Хятадын хоёр талт харилцааны гүүр”, “Хятадын шинэ нүүр царай”, “Эх орныхоо донор” гэх мэтээр нэрлэж байна. Алдарт МакДо­нальдс хүртэл “Дэлхий дахины брэндийн элчин сайд” гээд магтаад авсан.

Үнэхээр ч Яо брэндийн “элчин сайд” болжээ. Пепси Яогаар рекламдуулдаг болсноор хятадад борлуулалтаа 30%-р нэмсэн байх юм. Мөн түүнийг Уолт Дисней маш ихээр со­нирхож байна. Тэд Хонк Конгод 2005-2006 оны хооронд нээх шинэ цогцолбортоо Яог хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна гэж Ерөн­хий­лөгч Роберт А.Игэр хэлжээ. Цаашид видео тоглоомын сал­барт ч Яог ашиг­лаж магадгүй бө­гөөд Яо ч үүнд таа­тай байгаа. Учир нь аварга биет хүн өөрөө тоглоо­моор тоглох маш дуртай.
Яо зөвхөн гадаад брэндийг сурталчилдаггүй. Тэр Чайна Юником болон интернэт тоног төхөөрөмжийн Sohu компаниудыг АНУ-ын худалдааны картны салбарт ажилладаг Upper Deck компанитай холбож, 2 жилийн гэрээ байгуулахад нь тусалсан гавьяатай. Үүгээрээ тэр хятадын компаниудыг ч дэлхийн зах зээлд буюу АНУ-ын зах зээлд гарахад нь тусалж байна.
Яогийн баг United Airlines, Citibank, Haneywell зэрэг томоохон компаниудын маркетингийн төлөвлөгөөг боловсруулж байсан ч хувь хүний маркетингийн төлөвлөгөөг хэзээ ч боловсруулж байсангүй. Гэхдээ тэд энэ бүгдэд маш сайн суралцаж байгаа. Багийн гишүүн бүр Яогийн харилцдаг байгууллагуудыг хариуцан авч төсөл хэлбэрээр ажилладаг. Түүний NIKE-ыг хариуцсан төслийн менежер Аарон Абрахам “Бидний үйл ажиллагаа бол ямар нэгэн санхүүгийн зорилго агуулсан үйл ажиллагаа гэхээсээ илүү стратегийн үйл ажиллагаа бөгөөд бид Яог аль болох урт хугацаанд брэнд байлгахыг зорьж байна” гэжээ. Тэдний тооцоолсноор Яогийн энэ “давалгаа” нь 2008 оны Бээжингийн олимпоор төгсгөл хэсэгтээ орох бөгөөд дараагийн хүнд халаагаа өгөх аж.
Яогоос бизнесийнх нь талаар асуухад тун эвгүйцдэг. Тэр “Би өөрийн хэрэглэдэг нэг доллар бүрийнхээ төлөө хөлсөө урсгадаг. Бүх зүйл үнэ цэнэтэй. Хэрэв дараа жил миний Рокетстэй хийх гэрээний хөлс өссөн бол би Рокетст тэр хэмжээгээр илүү үнэ цэнэтэй болжээ л гэсэн үг. Тиймээс мөнгөтэй болж байгаадаа огт санаа зовдоггүй” гэж хариулдаг. Олны таамагладагаар Яо АНУ-д тоглохын тулд Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, санхүүгийн гэрээ хийсэн гэдэг. Түүний орлогоос чухам хэдий хэмжээний мөнгө нь Хятадын Засгийн газраар дамжин түүний хуучин баг болох Шанхайн Акулууд, Хятадын Сагсан бмөбөгийн холбоонд очдогийг өнөөг хүртэл хэн ч “илрүүлээгүй” байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний орлогын 30 орчим хувь нь Бээжинд очдог гэдэг.
Одоо Яо Хьюстонд өөрийн тохилог байшиндаа тайван амьдардаг. Түүний эцэг эх байнга ирж хүүгээ халамжилдаг. Тэгээд ч Яо бол айлын ганц хүүхэд. 1980 оны 9-р сарын 12-нд Шанхайд төрсөн. 2.3 метр өндөртэй Яогийн ээж нь 191 см өндөртэй бөгөөд хятадын үндэсний шигшээ багийн ахлагч байсан. Харин аав нь 2 метр гаруй өндөр, мөн л Шанхайн сагсаг бөмбөгийн багийн тамирчин байсан хүн. Яогийн найз бүсгүй нь 1.9 метр гаруй өндөр, Шанхайн сагсан бөмбөгийн баг, хятадын үндэсний шигшээ багийн тамирчин, мөн Яо шиг 11 номертой тоглодог тоглогч бий.
Тэр Toyota маркийн тэвштэй жип машинаас гадна өөрөө захиалан хийлгэсэн ардаа суудалгүй BMW-745-г унадаг. Түүний англи хэл сайжирч байгаа ч өнөөг хүртэл орчуулагчтай явахыг илүүд үздэг. Хэрэв Яо ямар нэгэн зүйлийг ойлгохгүй бол үргэлж баруун талд нь явж байдаг 30 настай орчуулагч залууруугаа зөөлөн ёвроход л болно.

Яо одоо аварга гэсэн цолыг зүүхээр зүтгэж байна.
Хьюстон Рокетст Яо ирснээс хойш Рокетсийн ивээн тэтгэлгээс ордог орлого 300%-иар нэмэгдсэн. Зарим томоохон компаниуд ивээн тэтгэлгийнхээ хэмжээг бүр 40 орчим хувиар нэмэгдүүлсэн бөгөөд Рокетсийн түүхэнд анх удаа 18.500 ширхэг тоглолтын суудлын билет худалдаалагдсан.

Эх сурвалж: http://batmunkh.blogmn.net


Цааш нь...

Friday, March 20, 2009

Сергей Брин толгойгоо зөв ажиллуулж тэрбумтан болсон залуу



Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хүндтэй “Forbes ” сэтгүүл мэдээлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байгаа. Тэрбумтан бүрийн баяжсан түүх адилгүй. Өнөөдөр хорвоогийн хамгийн баян хүн гэгдэж байгаа хүн өмнө нь сохор зоос ч үгүй нэгэн байсан байх нь цөөнгүй.

АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын Их сургуулийн сайт дээр 1996 оны намраас эхлэн “BackRub” нэртэй хайлтын нэгэн электрон хуудас ажиллаж эхэллээ. Энэ нь тус сургуулийн аспирант Сергей Брин, Ларри Пейж нарын эрдэмийн ажил байв. Харин нэг терабайтын хүчин чадалтай винчестертэй сервер сургуулийн нийтийн байран дахь Брины өрөөнд байрлаж байв. “BackRub” цоо шинэ үйлчилгээг санал болголоо. Хайлт хийхэд олдсон хуудсууд нь өөр интернэт сайт руу орж байлаа. Энэ хайлт тун амар дөхөмтэй байсан тул сургуулиас гадуур ч их алдартай боллоо.

1998 оны зун гэхэд “BackRub” өдөр бүр арван мянга гаруй хүнд үйлчилж байв. Энэ ажил эрдэм шинжилгээний хүрээнээс хэдийнэ гарч бүр их сургуулийн дотоод бичиг баримтыг хүртэл бүгдэд нээлттэй болгож өгсөн тул сургуулийн захиргаа сайтыг хааж зохиогчдыг нь “компьютерийн танхайрал” хийсэнд буруутгалаа. “Үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэх үү гэдэг сонголт нэг л өдөр миний өмнө босч ирсэн” гэж хожим нь Сергей Брин ярьсан юм. Тэрбээр “өөрийн бизнесээ” эхлэхийг сонгосон бөгөөд алдаагүй юм. Гэхдээ түүнд санаанаас өөр юу ч байсангүй. Бизнес санааг нь дэмжих, бас хөрөнгө оруулалт хийх хүн тэдэнд хэрэгтэй байлаа. Сергей Брин, Ларри Пейж хоёр “Sun Microsystems” компанийг үндэслэгчдийн нэг Энди Бехтольштаймтай уулзаж өөрийн хайлтын сайтын тухай ярьсан байна. Харин Энди “Тун сонирхолтой юм. Гэхдээ би их яарч байна. Танай компани тэгээд ямар нэртэй юм бэ дээ” гэснээ чекийн дэвтрээ гаргаж 100 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Алмайрч гүйцсэн хоёр залуу “Google Incorporated” нэрээс өөр юу ч үгүй хоосон компани бас 100 мянган долларын чектэй үлдэв. Гэхдээ мөнгийг авахын тулд яаралтай “Google Incorporated” компанийг бүртгүүлэх хэрэгтэй байлаа. Тэд сургуулиасаа академик чөлөө аваад хамаг найз нөхөд хамаатан садандаа утасдан тусламж хүсч улмаар долоо хоногийн дараа буюу 1998 оны есдүгээр сарын долоонд нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google Inc” компани албан ёсоор бий болжээ.



Вундеркинд

Америкийн иргэн Орост төрсөн еврей үндэстэн Сергей Михайлович Брин 1973 оны наймдугаар сарын 21-нд Москвад мэндэлжээ. Түүний эцэг нь Москвагийн их сургуульд математик заадаг байв. Харин 1979 онд тэдний гэр бүл АНУ руу цагаачилжээ. Зөвлөлтийн математикийн ухаан олон улсад нэр хүндтэй байсан тул эцзг Михаил Брин нь удалгүй Коллеж хотын их сургуульд багшлах болж, харин инженер мэргэжилтэй эхнэр нь АНУ-ын сансар судлалын НАСА агентлагт мэргэжилтнээр оров. Бяцхан Сережа ч шинэ нутагтаа төвөггүй дассан байна. Математикчийн хүүхэд тэрбээр тоондоо бусдаас илүү байсан нь тодорхой. Түүнийг арван нас хүрэхэд аав нь тухайн үед ховор эдэд тооцогддог байсан компьютер бэлэглэв. Сургуулийн хажуугаар Сережа гэрээрээ математик, орос хэл сурч байлаа. 1990 онд сургуулиа төгсөөд Сергей эцгийнхээ хичээл заадаг Мэрилэндийн их сургуулийн математикийн ангид элсч хугацаанаасаа өмнө улаан дипломтой төгсөв. Дараагаар нь АНУ-ын “нэр хүндтэй компьютерийн сургууль” гэгдэх Стэнфордын их сургуульд элссэн юм. Америкийн зарим сургуулиуд бакалаврын зэрэгтэй оюутнуудыг шууд докторантурт элсээд сургалтынхаа явцад магистрын диплом авахыг зөвшөөрдөг. Ингэснээр их сургуулиуд авьяаслаг оюутнуудаа ямар нэгэн төсөлд хамруулах боломжтой болж харин оюутнууд нь сурахын хажуугаар мөнгө олохын тулд өөр ажил хийж хичээлээ цалгардуулахгүй болдог аж.

“GOOGLE'’-ийн анхны офис гараашид

Сергей, Ларри хоёр Стэнфордод танилцсан байна. Тэд ямар нэгэн асуудлаар үргэлж өөр өөрийн бодолтой байдаг тул байнга маргалддаг байсан ч хагацашгүй найзууд болж чадсан гэнэ. Найзуудын эрдэм шинжилгээний ажил нь дэлхий нийтийг хамарсан интернэт сүлжээн дэх сая сая баримт материал дотроос өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн олох тухай байв. Сергей 1994 онд хайлтын нэгэн программ бий болгов. Энэ программ нь “Playboy” сэтгүүлийн сайт руу ороод автоматаар элдэв зураг хайж олдог байлаа. Гэхдээ тэдэнд зөвхөн ганц сайтан дотор хайлт хийдэг биш харин бүх интернэт сүлжээд хайлт хийдэг тийм программ сонирхолтой байлаа. Харин дээр өгүүлсэн үйл явдал өрнөж Сергей, Ларри хоёр нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google” компаниа бүртгүүлсний дараа анхны офисоо найзуудынхаа нэгнийх нь машины гараашид нээсэн юм. Тэд олсон бүх мөнгөө бизнестээ зориулав. Харин 1999 оны эхээр АНУ-ын томоохон сонин хэвлэлүүд хүмүүст маш хэрэгтэй хайлтын сайт бий болсон талаар бичиж эхэлсэн нь тэдэнд сайхан сурталчилгаа болж өгөв. Үүсэн бий болсноос хойш жил хагасын дараа “Google” ашиг орлоготой компани боллоо. Улмаар 2004 оны зун хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааг байрлуулахад Сергей Брин ч түүний компани ч нэр хүндийн оргилд нэгэнт гарсан байлаа. Хувьцаа байрлуулалт тун амжилттай болж жилийн дараа тус компанийн орлого 100 тэрбумд хүрлээ. Ташрамд хэлэхэд Америкийн сурагчдын дунд “Google хийх” гэсэн хэллэг бий. Энэ нь тодорхой бизнес төлөвлөгөөгүй мөртлөө их мөнгө олох гэсэн утгыг илэрхийлдэг. Шинэхэн тэрбумтан Сергей Брин тун даруухан амьдардаг.

Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа урьдын адил гурван өрөө байрандаа амьдардаг, бас “Мерседес”-ээр биш, харин экологийн цэвэр хөдөлгүүртэй “Toyota Prius” машин унадаг тухайгаа ярьжээ. Харин тэрбээр ажил дээрээ тансаг уур амьсгалыг бүрдүүлсэн нь гайхалтай. Ажилчдын хоолны газарт нь нэртэй тогооч нар урилгаар ажилладаг. Харин ажилтнуудын танхимд халуун кофе хүйтэн ундаа үнэгүй байдаг. Ташрамд хэлэхэд энэ уламжлалыг тэрбээр “Microsoft” компаниас зээлдсэн. Мөн компанийн ажилчдад зориулсан хэд хэдэн массажист ажилладаг. Ажил дээрээ гэрийн тэжээвэр амьтдаа авчрахыг зөвшөөрдөг. Үүнээс гадна ажлын цагийн 20 хувьд нь ажлаас өөр юу хүссэнээ хийж болох гэнэ. Нэг үгээр хэлэхэд газар дээрх диваажин л гэсэн үг. Дэлхийд нэр хүндтэй энэ томоохон компанид ажиллах нэр төрийн хэрэг. Сергей Брин, Ларри Пейж хоёр Стэнфордын их сургуулиасаа докторын зэрэг авч чадаагүй орхисон хэдий ч өөрсдийн компанидаа техникийн мэргэжлээр докторын зэрэг авсан хүмүүсийг л ажилд авдаг.

Сергей Брин ойрын жилд хүнтэй суух төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Тэрбээр бараг бүх хүсэл мөрөөдлөө биелүүлсэн ч биелээгүй нэг мөрөөдөлтэй гэнэ. “Таны яг юу эрж байгааг мэддэг, танд хэрэгтэй үр дүнг гаргаж өгдөг тийм хайлтын сайт бий болгохыг” тэрбээр мөрөөддөг. Нэг талаас хүний хуслийг таана гэдэг үлгэрийн ид шид шаардах хэрэг. Нөгөө талаас Сергей Бриний мөрөөдөл юм чинь биелэхгүй гэх газаргүй.

Цааш нь...

Monday, March 16, 2009

"Женерал Моторс"-ын тухай таван сонирхолтой баримт


"Женерал моторс"/ЖМ/-ын тухай удахгүй үлгэр домог зохионо, энэ нь ч дэмий хэрэг биш, юу гэвэл автомашин үйлдвэрлэдэг гурван томоохон концернын хамгийн хүчирхэг нь юм. Дашрамд дурдахад, уг концерн байгуулагдаад өнгөрсөн оны есдүгээр сард 100 орчим жил болжээ. Компани оршин тогтнож ирсэн бүхий л хугацаандаа энэ жил хамгийн их хохирол хүлээсэн бөгөөд ийм аварга том үйлдвэрүүд ч мөнгөний тогтолцооны дампуурлын нөхцөлд тэсч чаддаггүй бололтой. "ЖМ"-ын хамт өөр хоёр аварга том концерн - "Форд", "Крайслер"-т бэрхшээл эхэлжээ.

Юу ч болж байсан гэсэн "ЖМ"-ын түүх бол өгсөлт, уруудалтын урт цуваа бөгөөд гэхдээ өгсөлт нь уруудалтаасаа хавьгүй их байсан нь үнэн. "ЖМ"-ын амжилттай үйл ажиллагаа олон хүчин зүйлтэй холбоотой нь мэдээж, эдгээрээс зарим нь одоо болтол тун бүрхэг байсан юм.

"ЖМ" авто-зээл гэдэг ойлголтыг анх нэвтрүүлжээ
Хүссэн машинаа худалдан авахад нь худалдан авагчдад, машинаа түргэн борлуулахад нь үйлдвэрүүдэд туслах үүднээс хүн амд зориулсан зээлийн шинэ систем нэвтрүүлэхээр бүр 1919 онд "ЖМ" компанийн удирдлага шийдвэрлэжээ. Энэ санаа нь шинэ шинэ боломж нээж, эрчимтэй хөгжих эхлэлийг компанид олгосон байна.

Удалгүй автомашин үйлдвэрлэгч олон компани буюу бараг бүгдээрээ "ЖМ"-ын жишээг дагажээ. Генри Форд болон түүний хүү Эдзель Форд нар зээлийн системийг худалдан авагчдад болон нийт эдийн засгийн хувьд хортой зүйл хэмээн үзэж байсан учир "Форд" компани энэ санааг удаан хугацаагаар эсэргүүцэж байсан байна.

"ЖМ" уурын тэргийг "алжээ"

"ЖМ" компанийн боловсронгуй болгосон дизель хөдөлгүүрийг барагцаалбал 1930 од нийтэд үзүүлсэн байна. Хөдөлгүүрийг нэг хуучин уурын тэргэнд суурилуулснаар, "Барлингтон Зепир" гэдэг зүтгүүр цагт 150 км хурдалж чадсан нь тэд үеийн хувьд үнэхээрийн ер бусын зүйл болжээ. Ийнхүү танилцуулсны дараа чимээ шуугиан, утаа тортогтой уурын тэргээр явахыг хүсэх хүн мэдээжээр байхгүй болж, дизель хөдөлгүүр маш хурдан түгэн тархжээ.

"ЖМ" компани анагаах ухааны хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна
"ЖМ" компани анагаах ухааны судалгааг дэмжиж байсан, дэмжсээр ч байгааг мэдэх хүн цөөн. Тухайлбал, тус компанийн ачаар одоо зүрхэнд мэс засал хийх нь ердийн хэрэг болсон билээ. Юу гэвэл, "ЖМ"-ын лабораторийн эрдэмтэд ердийн зүрхийг орлож чадах механик зүрх буюу зүрхэнд мэс засал хийх үед ажиллах "амьд" зүрх боловсруулж чаджээ. Энэ явдал бүр 1952 онд болсон бөгөөд түүнээс хойш олон мянган хүн гарцаагүй
үхлээс аврагдсан байна

"ЖМ" компани устөрөгчийн түлшээр ажилладаг анхны машин хийжээ

Олон хүний мэддэггүй маш олон сонирхолтой үйл явдал энэ компанийн түүхэнд байдаг. Тухайлбал, 1966 онд чухамхүү "ЖМ" компани устөрөгчөөр ажилладаг анхны автомашин хийсэн байна. Энэ машин "Электрован" гэдэг нэртэй байжээ. Анхны машин дамжлагаас гармагц л уг төслийг хаасан байна. Учир нь устөрөгчөөр ажилладаг машин ашиглахад нэлээд аюултай (наанадаж тэр үеийн машины хувьд) бөгөөд тэгэхэд машиныг устөрөгчөөр цэнэглэх хөгжингүй дэд бүтэц байгаагүй (одоо ч байхгүй), бас дээр нь овоохон гэж хэлж болох 3200 орчим кг жинтэй байжээ.

"ЖМ" компани Сар руу анх аялахад тус болжээ.
Үнэхээр чухамхүү "ЖМ" компани НАСА-гийн олон хөтөлбөрт оролцож байсан бөгөөд Сар руу хүн ниссэн нь тэр үеийн хамгийн сонирхолтой хөтөлбөр байсан байна. Сар руу нисэхийн тулд сансрын "Аполлон" хөлгийн системүүдийг улам боловсронгуй болгож, тэр үеийн зарим систем нь "Боинг" загварын нисэх онгоцнуудад хэрэглэгдэж байсан, одоо ч хэрэглэгдэж байгаа ажээ.

МОНЦАМЭ: Я.Сүхбаатар

Цааш нь...

Брэнд ба хэрэглэгч


За та бүхний мэндийг юуны түрүүнд эрэе.

Дээр би National Geographic Channel-р нэгэн мастерт сурж байгаа оюутаны судалгааны ажлын талаар гарч байсан юм, их сонирхолтой байсан тул тэрийгээ тантай хуваалцах гэж байна. Юутай ч Нэгдсэн Улсын нэгэн их сургуулийн оюутан л байсан юм даг, тийм болохоор судалгааны оролцогч хэрэглэгч нь американ айлын эзэгтэй нар. Оюутан өөрөө бас бүсгүй, ингээд нэг айлын эзэгтэйтэй 1 сарын турш супер маркет руу нь явахад дагаж явж ер нь яагаад тухайн өдөр тухайн барааг худалдан авав гэдгийг л тодорхойлох зорилготой гэх юм уу даа. Бас давхар хажуугаар нь барааны лангууны өрөлтийг манай худалдан авагч хэр зэрэг анзаарч байгаа гэх мэтийг судалж ажиглалт хийх ийм мастерийн ажлын талаар гаргаж байсан юм.

Ингээд манай оюутан айлын эзэгтэйтээгээ супер маркет явна. Хэд хэдэн өдөр явсаны дараа өнөө супер маркетанд өнөө эзэгтэйгийн дан худалдан авдаг угаалгын нунтаг нь байхгүй байж таараад. Манайхны хэлээр одоо л гоё юм эхлэх гэж байна гэдэг шиг л, энэ нөхцөлд хэрэглэгч хэрхэн дараагийн бранд руу шилжилт хийж байна гэдэг ажиглалт болох гэж байгаа юм л даа.

Өнөө эзэгтэй таньдаг бранд нь байхгүй байнгуут эхлээд худалдагчийг нь дуудан хэзээ ирэхийг нь асууж байгаа юм. Яг өнөөдөртөө ирэхгүй, бараандаа явсан гэж хэлэхэд эзэгтэй өнөөдөртөө угаалга хийх заавал шаардлагатай билүү хэмээн бодож нилээд зогсож байгаа юм. Яг цаана нь бол хар мянган угаалгын нунтаг л байгаад байгаа юм л даа даанч манай эзэгтэйн авдаг бранд дуусчихсан.

Манай эзэгтэй дараа хэзээ энд ирэх билээ хэмээн бодож үзэж байгаа юм, ингээд бодож бодож өөр брандийн угаалгын нунтаг авахаар болж байгаа юм. Тэр үед хамгийн сонин зүйл нь гэвэл ердөө энд тэндээс зурагтаар рекламаар сонссон брандээ л хайгаад байгаа юм. Ингээд хайтал 10-д брандийн угаалгын нунтаг дотроос 3-н нэрийг хаанаас ч юм хальт сонссон байгаа юм. Яг хаанаас энэ брандүүдийн талаар яаж сонссон бэ? хэмээн асуухад яг таг санахгүй, гэхдээ л юутай ч сонссон. Энэ үе шатанд бусад танигдаагүй бранд тэр чигтээ сонголтоос гараад явж байгаа юм. Ингээд сонсогдсон 3 брандийн угаалгын нунтагнаасаа авах болж байгаа юм.

Энэ үед яаж байна гээч. Өнөө эзэгтэй ойр хавийн таньдаг мэддэг хүмүүсээ санаж байгаа юм. ээж нь ч юм уу, найз бүсгүй нь ч юм уу гэх мэт хүмүүсээс энэ 3 брандийг ашиглаж байсан гэж хэлж ярьж байсан билүү гээд бодоод эхэлж байгаа юм. Бас л сонин байгаа биз. Ингэтэл нэг нь сонголтоос хасагдаж байгаа юм. Ингээд 2 бранд дээр үзээл байна үзээл байна. Бас америкийн савалгаа үнэн аварга эд шиг байгаа юм, нэг л авлаа бол бараг тэр чигтээ хэдэн сарын хэрэгцээг хангахаар юм уу хаашаа юм. Тэгэхээр бас тэгж их цаг хүч гаргасан ч байж мэднэ.

Үлдсэн 2 бранд дээрээ худалдагчаа дуудан зөвлөгөө хүсэж байсан, тэгж тэгж нэрийг нь хэлж нэг үзэж байснаа нэгийг нь сонгож авч байсан. Ингэхэд нийтдээ бараг 20-д минут зарцуулж байгаа юм.

За тэгвэл үнэхээр энэ бранд гэдэг чинь үнэхээр бүх бараан дээр яригдаад байдаг эд үү гэдэг асуулт тавиад өнөө эзэгтэйн гэрт очоод хөргөгчийг нь ухаж үзэж байгаа юм. Гэтэл яасан гээч нэг үхрийн мах хөлдөөгчнийх нь бүүр ёроолд бараг мөсөн дунд хутгалдчихсан хэвтэж байгаа юм. Янз бүр болгож мөстэй нь ноцолдож байгаад өнөө махыг гаргаад хартал 1 жилийн өмнө авсан мах байгаа юм. эзэгтэй тэрүүгээр нэг ч удаа хоол хийж үзээгүй. Яагаад энэ үхрийн махыг худалдан авсан вэ гэтэл барааны үнийн шошиго дээр нь супер хямдрал зарлачихсан үе байж байгаа юм.

Худалдан авалтаа гэж бас л үнэн сонин эд байна лээ шүү. Юутай ч би энд ирсээр нэг л зүйлийг маш их ажиглаад байгаа. Юу гэхээр би анх супер маркетаар зөвхөн талх гэж ороод л тор дүүрэн юм барьж гарч ирээд байгаагаа л ажигласан юм даг . Бас би яг яагад дан ингэж төлөвлөснөөсөө ихийг худалдан аваад байна гэж бас ажиглах гэж оролдож л байлаа.

Гэхдээ тэр талаар дараа ярия.

Цааш нь...

Sunday, March 15, 2009

Билл Гейтс тэргүүн баян цолоо эргүүлж авав


Америкийн тэрбумтан Билл Гейтс 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр “Форбс” сэтгүүлийн дэлхийн толгой баячуудын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь Биллийн хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 18 тэрбумаар багассан үзүүлэлт юм. Удаахь байрт өнгөрсөн жил жагсаалтыг 62 тэрбум ам.доллараар манлайлж Билл Гейтсийн өмнө бичигдэж байсан Уоррен Баффет бичигджээ. Түүний хөрөнгө 25 тэрбумаар багасч 37 тэрбум ам.долларын хөрөнгөөр Билл Гейтсийн дараа орсон байна. Тэргүүн баячуудын эхний гуравт Мексикийн хөрөнгөтөн Карлос Смит 35 тэрбумаар бичигджээ. Сэтгүүлийн сайтад бичсэнээр 2003 оноос хойш анх удаа тэрбумтнуудын рейтингид орсон хүний тоо цөөрсөн байна. Энэ жил дэлхийн 793 тэрбумтанг бүртгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 1125 байсан юм. Мөн баячуудын хөрөнгө 4.4 триллионоос 2.4 триллион ам.доллар болон буурчээ. Рейтингийг 373 хүн “орхисноос” 355 нь “ядуурсан” бол үлдсэн нь хорвоогийн мөнх бусыг үзсэн гэнэ. Харин жагсаалтад 38 хүн шинээр нэмэгджээ.

“Форбс”-ын жагсаалтад Нью-Йоркийн 55 хүн бичигдсэн нь хамгийн олон тэрбумтантай хотоор шалгарах бас нэгэн үзүүлэлт болсон байна. Харин 2008 онд манай хойд хөршийн нийслэл Москвад 74 тэрбумтан амьдарч байсан юм.

“Форбс”-ын нэр хүндтэй рейтингид “Oracle” компанийн эзэн Лоренс Эллисон 22.5 тэрбумаар дөрөвдүгээрт, тавдугаарт Шведийн “Ikea” компанийг үндэслэн байгуулагч Ингвар Кампрад 22 тэрбумын хөрөнгөөр бичигджээ. Тэрбээр одоо 83 настай.

Рейтингийн долдугаарт Германы толгой баян Карл Альбрехт оржээ. Тэрбээр 89 насыг энэ жил зооглож байна. Түүний хөрөнгийг Америкийн сэтгүүл 21.5 тэрбум ам.доллараар үнэлжээ. Долдугаарт Энэтхэгийн Мукеш Амбани 19.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдлээ. Түүний дараа нутаг нэгт, металлын магнат Лакшми Миттал, есдүгээрт Карл Альбрехт Тео орсон байна. Тэрбээр 87 настай, 18.8 тэрбумын хөрөнгөтэй. “Форбс”-ын баячуудын эхний арвыг Испанийн тэрбумтан Амансио Ортега хаажээ. Түүний хөрөнгө 18.3 тэрбум ам.доллар.

“Форбсд бичигдсэн манай хойд хөршийн тэргүүн баянаар Михаил Прохоров шалгарчээ. Тэрбээр 40 дүгээр байрт 9.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдсэн байна. Харин Британид амьдардаг, Оросын иргэншлээ солих дургүй Роман Абрамович 51 дүгээр байрт 8.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр оржээ.

“Forbes” 1982 оноос эл жагсаалтыг анх гаргаж эхэлсэн юм. Жагсаалтад орохын тулд саятан байх нь үнэхээр хангалтгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэхүү рейтингээс тодорхой харагддаг бол энэ удаа хямрал, бууралтыг ч мөн тэрбумтнуудын алдсан хөрөнгөөс харж болно. Энэ оны дүнгээс харахад хүн ам нь тэрбум давсан Энэтхэг, дотоодын нийт бүтээгдэхүүн нь мэдэгдэхүйц өсч байгаа манай хойд хөршийн бизнесмэнүүд хүч түрэн орж иржээ. Анхны рейтингид ердөө л 13 тэрбумтан байсан юм. Рейтингийг Билл Гейтс, Уоррен Баффет тэргүүтэй америкчууд 14 жил тэргүүлж байна.

Д.Баясгалан


Цааш нь...

Thursday, March 12, 2009

Дэлхийн хүн ам есөн тэрбум хүрнэ


Дэлхийн нийт хүн ам одоогийн 6,8 тэрбумаас өсч, 2012 оны эхээр долоон тэрбум хүрч улмаар энэ тоо 2050 он гэхэд есөн тэрбум болно гэж НҮБ-ын хүн амын тайланд дурджээ.

НҮБ-ын 2008 оны хүн амын тайланд дурдсанаар хөгжиж буй орнууд дэлхийн нийт хүн амыг 2,3 тэрбумаар өсгөн 1,1 тэрбум хүн нь 60-аас дээш настай, 1,2 тэрбум нь хөдөлмөрийн насны оршин суугчид эзлэнэ гэж мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсоноор 2009 онд хөгжиж буй орнуудын хүн ам 5,6 тэрбум хүрч, 2050 он гэхэд 7,9 тэрбум болжж өсөх аж.

Түүнчлэн энэ хугацаанд хөгжиж буй орнуудад 15-аас доош насны хүүхдийн тоо буурна гэж тооцоолжээ. 2009-2050 оны хооронд хөгжиж буй орнуудад хүн амын тоо жилд 2,4 сая хүнээр нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

С.Отгонбаяр Эх Сурвалж: МОНЦАМЭ

Цааш нь...

Wednesday, March 11, 2009

У.Баффет: Хямрал хамгийн муу хувилбараар өрнөж байна


Дэлхийн хамгийн баян хүний нэг Уоррен Баффет Америкийн “CNBC” телевизэд гурван цаг гаруй ярилцлага өгчээ. Тэрбээр дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал байж болох муу хувилбараар өрнөж байгаа хэмээн онцлон хэлжээ. Тэрбээр түүний хөрөнгө оруулалтын сан “Беркшир Хаттауэй” өнгөрсөн жил хямралаас болж 11.5 тэрбум ам.долларын алдагдалд орсноо ч хэлсэн байна. Уоррен Баффет таван жилийн дараа хямрал дуусна гээд Америкийн санхүүгийн систем энэ туршилтыг давахаар хангалттай хүчирхэг гэжээ. Дэлхийн хамгийн баян хүн өнөөгийн улс төрийн байдлыг “Эдийн засгийн Перл-Харбор”. Гэвч энэ дайнд бид заавал ялах ёстой” хэмээн хэлсэн байна. Тэрбээр “Америкчууд төр улс, бизнес, ер нь хэнд ч итгэхээ больсон нь дадал заншлаа өөрчилж, бүгдийг хэмнэх болсноос илт харагдаж байна. Гэтэл ямар ч систем ард түмний итгэл найдваргүйгээр оршин тогтнох, хөгжих боломжгүй” гэжээ. Баффет улс орных нь байдал төр засгаас нь авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс онц хамааралтайг дурьдаад ерөнхийлөгч Барак Обамагийн хэрэгжүүлэх арга хэмжээг бүх талаар дэмжих хэрэгтэйг уриалсан байна.

Дашрамд дурьдахад, Уоррен Баффетын хөрөнгийг янз бүрийн эх сурвалж 60 тэрбум орчим ам.доллар гэдэг юм. Тэрбээр нэг бус удаа дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлж байв.

Д.Баясгалан Эх Сурвалж: Нийгмийн толь

Цааш нь...

Saturday, March 7, 2009

Д.Трамп: Бид зэрлэг жунглийн араатнаас ч дор хүмүүс


Америкийн тэрбумтан Д.Трампийн нэрийг англи хэлнээс орчуулбал хөзөр, хөзөр дарах гэсэн утгатай.

Тэрбээр ярилцлага өгөхийнхөө өмнө Ж.Бушийг харааж, В.Путинийг магтан сайшааж байжээ. Дональд Трамп бизнест амжилттай шигээ бүсгүйчүүдийн дунд ч шаггүй нэр хүндтэй. Тэрбээр одоо гурав дахь гэргийтэйгээ амьдардаг. Өөрийгөө түүхэнд олон эхнэртэй бус харин амжилттай бизнесмэнээр бичигдэн үлдэхийг хүсдэг аж.

-Хэрвээ та ерөнхийлөгч болбол юу хийх вэ?
-Эхний ээлжинд Иракаас цэргээ гаргана. Гэхдээ би цэрэг, эх оронч, хүчирхэг хүн тул батлан хамгаалах хүчээ дэлхийд нэг номер байлгана. Яагаад гэвэл Орос шиг хүчирхэг улс биднийг үл хүндэтгэж байна. Бидний хамгаалалтдаа авсан Гүрж ямар болсныг хар даа.

-Та Иракийн дайны талаар нэг бус удаа үг хэлж байсан санагдана?
-Тэгэлгүй яахав. Миний гол шүүмжлэл бол Ирак Дэлхийн худалдааны төвийг нураагаагүй. Есдүгээр сарын 11-ний хэргийг үйлдсэн хүмүүс Саудын арабаас гаралтай террористууд. Ирак биш.

-Хусейн дайн хийх шалтаг биш байсныг олон америк хүн мэддэг болов уу?
-Саддам алан хядагчдыг үзэн ядаж, устгадаг байсан. Харин одоо Ирак террористуудын бэлтгэл хийдэг газар болж. Буш хаалгаа онож цохиогүй. Тэр санаатайгаар худлаа ярьж биднийг дайнд татан оруулсан. Гэтэл Билл Клинтон шалихгүй шалтгаанаар огцрохоо шахсан. Ардчилсан намынхан Бушийг унагаагүйд надад байж суух арга алга.

-Та Буштай танил уу?
-Би хэд хэдэн удаа уулзсан. Гэвч түүнийг мэдэхийг хүсэхгүй байна. Надад нэг удаа Дональд Рамсфельдийг (Иракт дайн эхлэхэд Батлан хамгаалахын сайд байсан) Трамп Тауэрт ирж байна гэсэн. Би уулзахгүй гэж хатуу хэлсэн. Тэдний улс орондоо хийсэн ажлыг уучлах аргагүй.






-Олон хүн В.Путинийг Бушаас илүү чадалтай гэх болж?
-Яагаад гэвэл Путин Бушийг нялх хүүхэд шиг "хуурсан". Тэд эрх барьсан цагаас хойш ОХУ дээшээ, харин манайх доошоо явсаар ирсэн. ОХУ-ын өнөөгийн байгаа байдал Путиний гавъяа.

-Хямралд өртсөн хүмүүст та юу зөвлөх бол?
-1990-ээд онд хямрал болоход би тэрбумаар нь зээл авч арай л дампуурчихаагүй. Миний олон ч найз хүнд байдалд орсон. Би "1995 он хүртэл амьдарья" гэсэн уриатай байсан. Энэ зөв байсан юм шүү. 1995 он хүртэл тэссэн нь амжилт олсон.

-Өнгөрсөн хямрал танд юу авчирсан бэ?
-Олон зүйлд. Нэгдүгээрт, би дарамт, шахалтыг тэсч гарах болсон. Би олон дажгүй залуусыг хямралын үеэр буланд сууж уйлагнаж байсныг мэднэ. Би нойргүй хонож шаналаагүй. Хамгийн гол нь эдийн засгийн хямрал мөнх үргэлжлэхгүй гэдгийг санах хэрэгтэй.


-Та хэн нэгэнд итгэдэг үү?
-Бараг л үгүй. Хүнд итгэх дургүй.

-Ядаж ганц ч хүнд гэсэн үү?
-Бид зэрлэг жунглийн араатнаас ч дор хүмүүс. Арслангууд хоол тэжээлээ олох гэж харин бид өөрсдийгөө зугаацуулахын тулд л ан хийдэг. Бусдыг өөрийг тань хүндэлдэг болгох хэрэгтэй. Хэрвээ таныг хүндлэхгүй бол танаас хулгай хийнэ, нүүр буруулна. Амьдрал ийм л дүрэмтэй.

-Та ямар хүн бэ?
-Би ухаантай. "Wharton School of Finance''-ийг сайн дүнтэй төгссөнийг тийм ч олон хүн таамагладаггүй. Бас их сайн гентэй хүн.

-Таныг архи амсдаггүй гэдэг юм билээ?
-Тийм. Дуслыг ч амсдаггүй.

-Гайхалтай. Яагаад?
-Яагаад гэвэл надад архинаас болж энэ хорвоог орхисон ах байсан. Тэр надаас 11 ах байлаа. Тэр намайг хэзээ ч архи ууж, тамхи татахгүй байхаар "шийтгэсэн". Тэр үед мансууруулах бодис моодонд байгаагүй. Тэр архи, тамхийг үзэн яддаг байсан ч эдгээр хорноос хамааралтай байсан юм.

-Та бүр кофе ч уудаггүй гэсэн?
-Тийм ээ. Гэхдээ би бүсгүйчүүдэд дуртай шүү.

-Энэ сэдэв рүү эргээд орно. Танд дээр дурьдсан зүйлийг "амсах" ч сонирхол төрдөггүй гэж үү?
-Үгүй. Би хүний амьдрал хэрхэн сүйрдгийг мэднэ. Саяхан би нэгэн банкиртай уулзсан. Тэр цагтаа амжилттай ажиллаж байв. Гэтэл түүнтэй уулзахад ширээний цаанаас хүчээр босгоход хүрсэн. Иймэрхүү хүнийг харахаар хүндэтгэл алга болдог. Та бааранд ороод өөртөө тариа хийгээд байхгүй. Харин хаана ч ууж болно. Нийгэм ч үүнийг дэмждэг.

-Харин та бүсгүйчүүдэд дуртай?
-Мэдээж хэрэг. Миний гайхамшигтай эхнэр Мелейниа. Хүүхдүүдийн сайн ээж. Би үнэхээр эмэгтэй хүнд дуртай.

-Та бизнес, эхнэрүүдийнхээ алинд нь илүү хайртай бол?
-Би таных шиг асуултыг нэг удаа өөр хүнд тавьж байсан юм. Тэр эхлээд "би" байх хүсч байна. Яагаад гэвэл би цорын ганц хүн гэж байсан.

-Танд эмэгтэйчүүд, мөнгөний аль нь аз жаргал авчирсан бэ?
-Би эмэгтэйчүүдтэй харилцаж чаддаггүй их олон баян хүнийг мэднэ. Хаа нэгтээ би эмэгтэйчүүдэд мөнгөнөөс гадна эр хүн чухал гэж уншиж байснаа саналаа. Миний бодлоор энэ үнэн байх.

-Хэрвээ танд 10 тэрбум ам.долларын чек өгч таван жил сексгүй амьдрах болзол тавьбал?
-Үгүй. Арван сая миний хувьд их мөнгө биш.

-Би арван тэрбум гэсэн?
-Аан, тэгвэл бодож болох л юм?

-Таван жил секс хийхгүйгээр үү?
-Арван тэрбумын төлөө яагаад үгүй гэж. Энэ мөнгөөр хийх зүйл олдоно. Миний хөрөнгийг ч хоёр дахин өсгөнө.

-Амжилттай яваа эрчүүд, ор хөнжлийн ажилд ч дажгүй байдаг гэж ярьдаг?
-Үнэний хувь бий байх шүү.

-Та америк мөрөөдлийн бэлгэ тэмдэг үү?
-Би өөрийнхөө компанийн хэн нэг ажилтантай тааралдвал хэдэн зуун доллар өгдөг. Олон хүн гайхаж магадгүй. Тэр миний компанид олон жил ажилласан байж болно. Түүнийг эхнэртэйгээ зоогийн газарт очихыг би хүсдэг. Мөнгө гол нь биш. Би зүгээр л ажилтнуудтайгаа сайхан харилцаатай байхыг хүсдэг.

-Мөнгө аз жаргал авчирдаг уу гэсэн асуултад та л хариулж чадах байх?
-Би мөнгөгүй амьдарч чадахгүй. Тэгтлээ мөнгө хэрэгцээтэй болохоор эсвэл олон сайхан байшинтайдаа биш. Зүгээр л мөнгөгүй байж чадахгүй. Мөнгөгүй бол би огт өөр хүн байх байлаа.

Мөнгө бол сурлагын дэвтэр л гэсэн үг. Хэрвээ сайн мөнгө олоогүй бол та тааруухан суралцаж байна даа. Энэ хариулт таны санаанд нийцэх болов уу.


Эх сурвалж: Нийгмийн толь

Цааш нь...

Friday, March 6, 2009

КтМС- ийн багш Д.Ганбаатар: Маркетингийн тулаан II


Маркетингийн тулаан II

Монголын зах зээлд үйл ажиллагаагаараа давамгайлж байгаа худалдааны компаниудын маркетингийн тулааныг энэ удааг уншигч танд хүргэж байна. Өнөөдөр Номин, Скай, Наран, UB Mart зэрэг худалдааны компаниуд нь энэ салбартаа голлох байр суурийг эзэлж байна.


Хэдхэн жилийн өмнө гэхэд л бид глобаль өрсөлдөөн, зах зээлийн өрсөлдөөн гэж ойлголтыг хэрэглэдэггүй, мэддэг ч үгүй байлаа. Өнөөдөр бидний хэвийн гэж үздэг технологиуд арваад жилийн өмнө бол инженерүүдийн толгойд гялалзах төдий л санаа байсан. Даяршсан бизнес, маркетинг, бренд гэдэг ойлголтууд нь үндэстэн дамнасан аварга корпорациудад л хамаатай санагдаж байсан цаг саяхан.


Гэтэл одоо бүх юм орвонгоороо эргэжээ. Өнөөгийн зах зээлийг өмнөх үетэй харьцуулшгүй. Бидний мэддэг байсан зах зээлийн тухай ойлголт одоо инээд хүргэхээс цаашгүй. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд зах зээлийн дайн өрнөж, түүнд ялахын тулд компаниуд бэлтгэнэ. Газар сайгүй хүн бүхэн ямар нэг юм борлуулахын төлөө улайрна.

Энэ бүхэн Маркетингийн тулалдаанд баримтлах арга, зарчмуудыг тодорхойлохын чухлыг харуулж байна. Компаниуд өрсөлдөгчтэйгээ хэрхэн тэмцэлдэх, өрсөлдөгчийн давуу байдлыг яаж сааруулах, сул талаа давуу байдал болгон хувиргахад суралцах хэрэгтэй. Одоо цагт та компанийхаа төлөө үхэхэд бэлэн байх нь чухал бус. Компаний чинь төлөө бусад компаниуд үхэхэд бэлэн байх боломжийг бий болгох нь чухал.



Номингийн давших стратеги

Номин электрон бараагаар анх зах зээлд гарч ирж байсан бол өдгөө хүнс, тавилга,үл хөдлөх хөрөнгийн худалдаа гээд төрөлжсөн бусад салбар луу бизнесээ өргөжүүлэх болсон. Маркетингийн стратегийн хувьд давших стратеги барьж буй. Энэ стратегийн илрэл нь орлого өндөртэй бөөний болон жижиглэнгийн компанийг эзэмших, худалдан авах явдал юм. Энэ нь Номингийн хувьд өндөр орлоготой дайсныхаа эсрэг халз тулах хамгийн найдвартай арга бөгөөд үүгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн өргөн фронтоор давшилтийг хийж байна.


Нарангийн нэр төрөл олшруулах стратеги

Нарангийн хувьд нэр төрөл олшруулах хэвтээ чиглэлийн стратеги барьж байгаа. Энэ стратегийн илрэл нь одоогийн барааны нэр төрөлтэй холбоогүй шинэ барааг одоогийн худалдан авагчдад худалдах явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн компаниар үйлчлүүлж дадсан байнгын хэрэглэгчдэд өөр нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдана. Бусад компаний дайралт давшилтууд намдсан үед зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах болно. Наран эхлээд цаг худалдаж байснаа, шоколадны үзэсгэлэн гаргаж удалгүй Адидас брэндийг оруулж ирэн өөрийн худалддаг бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж байна. Энэ нь дайны талбарт хэрэглэдэг нэг төрлийн тактик. Бусад өрсөлдөгчдийн хийгээгүй зүйлийг хийдэг. Өмнө нь зөвхөн сул талруу нь ганцхан чиглэлээр довтолдог байсан бол одоо Наран өөрийн хүчээ тэнцүү хувиарлаад олон талаас нь дайралтыг хийж хэвтээ стратеги руу шилжиж байна болно. Баяр ёслол болонгуут хэрэглэгчид шоколад худалдаж авахдаа Наранг санаж байна гэдэг бол стратеги зөв байгаагийн жишээ. Урьд нь хүмүүсийн мэддэг байсан брэндийг оруулж ирэн худалдаж байгаа нь бас энэ стратегийг илүү хүчирхэг болгож байна. Яагаад гэвэл нэгэнт урьд нь олон түмэнд танигдсан Адидас брэндийг заавал сурталчлах шаардлага байхгүй. Иймээс зардал хэмнэгдэж өөр сул талаа арилгах болон бусад зүйл рүү хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэнэ.


UB Mart-ын ухрах стратеги

Урьд нь Выставка руу хүмүүс зорьдог байсан. Энэ байршлын давуу талыг UB Mart ашигласан. UB Mart-ын борлуулалт зогсонги байдалд орсон. Зөвхөн түрээсээрээ ашиг олж байгаа. UB Mart худалдааны төв нь байршлын хувьд давуу, урьд байсан нэр хүнд туршлага дээр тулгуурлан үйл ажиллагаагаа эхэлсэн. Жижиг хэмжээний дайны талбарт ялсан баатрын дүрээр UB Mart зах зээлд орж ирсэн. Ухрах стратегийн илрэл нь нийлүүлэгчидийн зарим нэг компанийг эзэмших тэдний үйл ажиллагааг хянах эсвэл орлогоо нэмэгдүүлэхийг хэлнэ. Өөрийн нэр хүндийг өндөрт өргөх зорилгоор томоохон бренд компаниудтай хамтран ажиллаж үйо ажиллагаагаа эхэлсэн. Брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн дунд хоногших нь сул талаа нөхөх стратеги болж байгаа. Орлого нь төдийлөн нэмэгдэхгүй ч одоо байгаа түвшингээ хадгалж чаддаг. Цаашид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах тактик баримталж байна. Ингэхийн тулд мэргэжлийн төрөл бүрийн сургалт явуулан боловсон хүчнээ байнгын шинэ мэдлэгээр цэнэглэн, тэднийг илүү эрч хүчтэй байлгах зорилгоор цалингийн системийг нэмэх болно. Урьд нь манайх ялж байсан цаашид ялах болно хэмээдэг. Гэхдээ тулаанд хэн ч ялж болно. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа хэрэглэгч хэзээ ч UB Mart-ыг зорихгүй. Өнөөдрийн хувьд ухрах стратеги барьж байгаа. Ухрах стратеги барьж байгаа компани нэр төрлөө олшруулах стратегийг хослуулан хэрэглэж болно.


Скайгийн хэвтээ интеграцийн стратеги

Скай компанийн нэр хүнд өндөр байгаа. Энэ компани бүх тулаандаа ялж хүчирхэг болсон. Сүүлийн жилүүдэд эрч хүч нь буурч байгаа. Үүнийгээ ч ойлгож хуучин хүчирхэг байдалдаа эргэн орохын тулд зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж идэвхижүүлэлт хийж эхэлсэн. Интеграци нь хэвтээ болон босоо гэсэн төрөлтэй. Хэвтээ интеграци нь одоо байгаа зах зээлээ цаашид тэлэхэд зориулагдсан. Босоо интеграци нь нэг бүтээгдэхүүн дээр төвлөрч явагддаг. Тэлэх үйл ажиллагааг интеграци гэж ойлгож болно. Дайны тактикийн хувьд аваад үзэх юм бол өрсөлдөөнд орж байгаа Скай өргөн фронтоор довтолж байна. Талбайг өргөн хэмжээгээр хамарснаар бүх хэсэг рүү хүрч байгаа боловч өргөн хүчний зузаатгал бага байдаг. Өргөн фронт их талбайг хамарч байгаа мөртлөө хүч багатай гэсэн үг. Үүнийг хэвтээ интеграци гэнэ. Харин босоо интеграцийн үед нэг бүтээгдэхүүн үйлчилгээн дээр төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг учраас хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг мэддэг. Нарийн фронтын үед хамрах талбай бага боловч хүчний хувьд зузаан байдаг. Урьд нь Скай нэг төрлийн бүтээгдэхүүн дээр төвлөрч санал болгодог байсан.

Одоо гол давуу талаа дурьдаж өгөхөө болиод хэтэрхий олон зүйл рүү самгардаж эхэлсэн. Одоо өргөн фронтоор тулаанд орж байгаа учраас нэг талаас цөмрөөд ороод ирэхэд нөгөө тал нь ч цөмрөх аюултай. Өргөн фронтын үед олон тал руу самгараад байгаа учраас хүч төвлөрөхгүй. Скайгийн хувьд давуу тал тодорч илрэхгүй байгаа. Скай гэхээр бүх зүйл нь сайн юм шиг хэрнээ аль тал нь давуу байгаа вэ гэхээр ялгарах зүйлгүй болсон. Өргөн фронтоос нарийн руу шилжих ёстой. Урьд нь нарийн фронт довтолгоо хийдэг байхдаа Скай давуу талтай байсан. Нарийн фронтоо задалснаас болоод уналт руу орж байгаа. Урьдны давуу талаа гаргахын тулд гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах ёстой. Цаашид төвлөрсөн байдлаар нэр төрөл олшруулах стратеги барих хэрэгтэй. Нэг чиглэл рүү чиглэж бүтээгдэхүүнээ өргөжүүлэх ёстой. Шинэ бүтээгдэхүүн гарга гэж хэлэхгүй. Наран шинэ бүтээгдэхүүн хайж байгаа. Скайд энэ бүгд байгаа. Ингэхийн тулд одоо байгаа олон нэр төрлийн бүтээгдэхүүнээсээ гол нэр төрлийн бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийхээ давуу талыг хэрэглэгчдэд мэдрүүлж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох гэж байгаа гэдгийг хэрэглэгчдэд өргөн хэмжээгээр хүргэх ёстой. Үүрэн телефоны салбартай харьцуулахад сегментчилэл нь ондоо. Тулалдах талбар нь илүү өргөн бөгөөд өрсөлдөөн ихтэй. Тиймээс олох ашиг ч энэ салбарт өндөр.


Номингийн давуу хийгээд сул тал

Номин, Наран Скай компани хоорондоо байр сууриа сэлгэх магадлалтай. Сэлгэхийн тулд одоо байгаа стратегиа өөрчлөх хэрэгтэй болно. Номин зах зээлд нэгэнт өсч яваа учраас Номин давших стратегиэ баримтлаад явсан нь илүү үр дүнтэй. Гэхдээ давших стратегийн сул тал нь илүү олон салбар луу өргөжөөд эхлэхээрээ хүч нь тарамдаад нурах аюул нүүрлэж эхэлнэ. Хуучин Номинг электрон бараагаар мэддэг байсан бол одоо олон салбар луу орсон. Тэр хэрээр аль нь хамгийн сайн гэдгийг хэлэхэд хэцүү. Электрон бараа тавилга талаас нь хүмүүс илүү мэддэг BSB компани зөв давшилт хийх юм бол хүчирхэгжиж болно. Гагцхүү хэрэгжилтийн механизм дээрээ алдаа гаргадаг тал ажиглагддаг. Номингийн хувьд тансаг болон масс хэрэглэгч хосолсон байгаа. Өөрөөр хэлбэл тансаг хэрэглэгч 50 масс хэрэглэгч нь 50 гэсэн ерөнхий харьцаатай явж байгаа. Орлого 50:50-иар бүрдэнэ. Номингийн хувьд одоохондоо сул тал ажиглагдахгүй байна. Номин бараг бүх салбарт хүч үзэж байна. Nокia гар утсыг хүн бүр мэднэ. Яагаад Nокia телевизор байж болохгүй гэж. Брэндийнхээ хүчийг сулруулахгүй байх маркетингийг илүү барьж байгаа болохоор тэр. Тэгэхээр хамаагүй их давшилт хийх нь сөрөг үр дагавар авчирч брэндийн хүчийг сулруулдаг гэдгийг сана. Маркетингийн зардал бол батлан хамгаалах зардал.


Скайгийн давуу хийгээд сул тал

Скай өмнө нь хэрэглэгчдээ автобусаар зөөж, өдөрлөг зохион, үзэсгэлэн худалдаа гаргадаг байсан. Энэ нь төвлөрсөн цогц үйлчилгээг үзүүлж нарийн фронт руу довтолж байсны илрэл. Өргөн фронтын довтолгоо хийх болсноор Скайгийн давуу талыг нэрлэж чадахаа больсон. Олон төрлийн бүтээгдэхүүн дунд хэрэглэгч аль нь чухал, чухал бишийг харьцуулж чадахаа больдог. Скай масс хэрэглэгчдийг авах нь чухал биш. Орлого ихтэй хэрэглэгчийг татахыг зорьдог. Скай, Наран, UB Mart-ын гурвын хувьд хэрэглэгчид ижил түвшинд хүрсэн. UB Mart тодорхой брэндийг нэг дор төвлөрүүлж чадсан нь давуу тал болж байгаа. Скай илүү зар сурталчилгаа хийдэг байснаа зогсоосон. Маркетингийн энэхүү давуу талаа ашиглаж чадахгүй байгаа нь сул тал болсон.

Нарангийн давуу хийгээд сул тал

Наран одоо байгаа байр сууриа өсгөхийн тулд нэр төрлөө олшруулах стратегийг баримтлах болсон. Мөн өөр салбар луу орж байгаа жишээлбэл “Наран моторс” давших стратегийн жишээ. Цаашид Наран электрон бараа, спорт хувцас гэж төвлөрүүлбэл давших стратеги руу аажимдаа орох болно. Наран орлого 70:30-аар бүрдэж байгаа. 30 хувийн тансаг хэрэглэгч эзэлдэг бол 70 хувийг масс хэрэглэгч эзэлдэг. Нарангийн сул тал нь гол нэрийн бүтээгдэхүүндээ төвлөрч чадахгүй байгаа. Нарангийн хувьд хоёр өөр салбарыг хослуулах нь төдийлэн зохимжтой биш. Хувцас гэр ахуйн электрон бараа гэхээр ойр хэрнээ хувцас автомашин гэхээр хол сонсогдоод байгаа. Магадгүй Наран салбараа сонгож авахдаа алдаа гаргасан байж магадгүй.


UB Mart-ын давуу хийгээд сул тал

UB Mart-ын хувьд нэр төрөл олшруулах шаардлагатай. Супермаркет нээвэл давуу талыг бий болгоно. Ганцхан бэлэн хувцас худалдан авах чиглэлээр хэрэглэгчид UB Mart –ыг зарьдог. Номин, Скай, Наран гэсэн гурван компани хүнстэй болсон.


MetroMall өрсөлдөгч болж чадах уу

MetroMall-ын хувьд брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дор төвлөрүүлж байгаа боловч гол брэндүүдийг түүж авч чадаагүй. Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа боловч яг Монголд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд гэж юуг хэлээд байгааг хэлэхэд хэцүү. MetroMall ч Монголд хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдэд судалгаа хийгээгүй. Шууд брэнд оруулсан учраас сул тал ажиглагдаж байгаа.


Цаашид яах вэ?

Шинээр энэ салбарт олон худалдааны төвүүд нээгдэх гэж байгаа нь сул талыг бүрдүүлж болзошгүй. Тэгэхээр зах зээлд байр сууриа эзэлсэн компаниуд улам хүчирхэг болоод шинэ компани орж ирэх боломжийг хаах ёстой. Өнөөдөр тав зургааг л нэрлэж байна. Цаашид арав хорь болж болзошгүй. Улам өрсөлдөөн нэмэгдэх болно. Автомашины салбар гэхэд 100 хол давсан брэнд нэрлэж чадна. UB Mart батлан хамгаалах зардал байхгүй учраас гадны олон халдлагад өртөж байгаа. Тэгэхэд Номин аль хэдийнээ маркетингийн зардлаа нэмэгдүүлэн хамгаалалтанд буюу хориглолтын стратегид шилжихээр бэлдэж байна. Харин Наран урьд нь нэлээд хүчирхэг хамгаалалттай байсан боловч энэ хамгаалалт сэтрэхэд бэлэн болох хэмжээнд очсон. Санхүүгийн хямралын үед хүний өдөр тутмын хэрэглээний бараа илүү борлуулалттай байна. Та өлсөж байгаа тохиолдолд хоол авах үгүйгээ шийдэж чадахгүй. Харин автомашиныг бол авахгүй байж болно. Тэгэхээр барааны салбарт уналт үүсч болно. Харин хүнсний салбар уналт үүсэх магадлал бага. Компаниуд хүнснээс олсон ашгаараа нөгөө салбараа тэжээгээд байх боломжтой.


Цааш нь...

Дүрдэг цайг санамсаргүйгээр зохион бүтээжээ


Дүрдэг цайг санамсаргүйгээр зохион бүтээжээ
1908 онд Нью – Иоркийн цайны худалдаачин Томас Сулливан санамсаргүйгээр дүрдэг цайг зохион бүтээжээ.
Энэ нь одоо их Британийн 24 сая гэр бүл төдийгүй дэлхий дахинаа хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ болтлоо түгэн дэлгэрчээ.
Хэдэн будилуу Америк энэ хэрэгт оролцоогүйсэн бол бид өдийд дүрдэг цай гэдгийг мэдэх ч үгүй сууж байх байсан бизээ.
Сулливан зардал хэмнэх үүднээс хэрэглэгчдэд цайгаа амтлуулахаар жижиг торгон уутнуудад савлаж явуулсан байна. Харин сурталчилгааны цайг хүлээн авсан америкчууд учрыг нь сайн ололгүй торгон ууттай чигээр нь халуун усанд хийж эхлэснээр дүрдэг цай үүссэн байна.
Хэрэглэгчид уг цайны уутны торго хэтэрхий нягт байна гэж гомдоллосон тул Сулливан түүнийг арай сиймгэр торгомсог даавуугаар хийснээр орчин үеийн дүрдэг цайны уутыг бий болгох нөхцөл бүрджээ.
1953 онд хүртэл дүрдэг цайг зөвхөн амталгааны зориулалтаар л хэрэглэдэг байв.
Харин 1953 онд Британы цай үйлдвэрлэгч ТЭТЛИ компани дүрдэг ууттай цайны худалдааны ач холбогдлыг анх олж харжээ. Ингэснээр ТЭТЛИ компани дүрдэг цайг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
Тэтли нь долоо хоног бүр 200 сая уут дүрдэг цайг үйлдвэрлэдэг компани юм. Эднийх 1964 онд уутыг жижиг нүхтэйгээр хийх болсон нь борлуулалтыг эрс өсгөсөн байна.
1989 онд Тэтли стандарт буюу тэгш өнцөгт хэлбэртэй уутны оронд дугуй маягийн уут ашиглаж эхэлжээ. Харин хэдэн жилийн дараа мушгиж хандалж болдог уут зохион бүтээв.
Их Британийн цайны зөвлөлийн дарга Вильям Горман “Дүрдэг уут нь цайны үйлдвэрлэлийг аварсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй” гэж үнэлсэн байдаг.
ТЭТЛИ цай Монголд 2009 оны 1 сараас эхлэн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд ТЭТЛИ та бүхний амтархан уух дуртай цайны нэг болно гэдэгт гүнээ итгэлтэй байна.
ТЭТЛИ - Хүн бүрийн уух дуртай, Английн номер 1 цай


Цайны түүх, сонин хачин
• Цайг хятадууд одоогоос 5000 жилийн өмнө хэрэглэж эхэлжээ. Их Британид XVII зуунд ургамлын гаралтай эм болгон хэрэглэсэн
• Хүмүүс анх хандалсан цайны навчийг зажлахаас цааш хэтэрдэггүй байв
• Тэтли 7 хоногт хөл бөмбөгийн 128 талбайг бүрж чадах хэмжээний материалаар дүрдэг уут хийдэг
• Жирийн дүрдэг уутанд 2000 орчим жижиг нүх байдаг
• Дүрдэг уутны боломжит бүх л хэлбэр нь патентлагдсан байна. Жишээ нь цилиндр хэлбэрийн уут хүртэл байдаг байна.
• Хүн өдөрт дунджаар 4 аяга цай уудгийн 96 хувь нь дүрдэг цай байдаг ажээ
• Дүрдэг уутанд дунджаар 2,5 гр цай савлагдсан байдаг.

Цааш нь...

Thursday, March 5, 2009

Financial Times: Америкийн байр суурь Орос дээр

Би FT-с уншсан нэг буланд өөрийн тайлбараа хийе. Миний л бодлоор АНУ одоо л Орос Улстай зөв харьцаж байх шиг санагдаж байна. Хуучин чинь яг Оросын хажууд Польш, Чехт пуужингаас хамгаалах систем барина гэж Оросыг архируулаад байдаг байлаа.

Обамагийн захиргаа болохоор Орост маш ухаалаг санал тавьж байна гэж би ойлголоо. Энэхүү пүүжингийн хамгаалах системийг нэг бол барья Иран цаана чинь манай холбоотонуудыг айлгах гээд байна гэдэг утгаар, эсвэл танайх Ираныг цөмийн зэвсэгжүүлэхгүй байх тал дээр бидэнтэй хамтар гэх маягийн санал тавьжээ.

Ухаалаг бас асар дипломатч байгаа биз?

Дэлхийн асар том гүрэн Оростой ингэж л ярина уу гэхээс "Чоно гуай чоно гуай галаа өгөөч таны толгойг хага харвая" гээд байвал архираад байна биз дээ.

Ноён Баавгай ч гэсэн пүүжин хамгаалах системийг Оросын хажууд байгуулах ямарч яриа байхгүй гэдгээ мэдэгдсэн ч АНУ ядаж бидэнтэй хамтрах санал болгож байгаа нь бидний хувьд нааштай хүлээн авах нөхцлийг бүрдүүлж байна аа гэх маягаар хэлжээ.

Эргээд Обама ч Ноён Баавгайжав гуайд өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгуулах орон зайг өгч байгаа биз. Яг энэ байгаа нөхцөлд хэрэв Обама өнөө алдарт пуужингийн хамгаалах систем бариулж дөнгөлгүй, тэгээд ираныг цөмийн зэвсэгжүүлчүүл би нуман тулгуурт орох гээд байна тэгэхээр энэ хоёр хувилбарын аль нэгийг л би барина гэдэгээ маш ухаалаг илэрхийлж байна гэж би ойлгож байна. Мэдээж Орос гүрний ерөнхийлөгчид ийнхүү "учтр зовлонгоо" ярьвал "Эр хүн эр хүндээ хайртай" биз дээ энэ чинь одоо. Тэгээд ч Иран цөмын зэвсэгтэй болох нь яг үнэндээ Оросын л проблэм ш дээ, яг үнэндээ бол.

Яаж ч бодсон Орос хажуудаа, тэгээд исламын ертөнцөнд цөмийн зэвсэгтэй улс шинээр төрүүлэхийг хүсэхгүй л дээ. Орост Чечень байгаа гэдгийг Обама үнэн ухаалаг харж байгаа биз? Бас Орос чинь баруун европт хийгээ зарж байж овоо хэдэн доллар цохьдог улс биз дээ? Орост баруунтай хонзогнож, пуужиндаа тултал үзэлцэх яг ямар сонирхол байна?

Аа тийм бас Путинтай биш Баавгайжав гуайтай ерөнхийлөгчийн ёсоор харьцаж байгаа нь их зүгээр санагдлаа.Тэгэлгүй яахын гэж та бодож байж магадгүй. Гэтэл байна аа, Японы ерөнхий сайд Аса Таро сая Оросын ерөнхийлөгч Путин гэж мэдэгдэж байвал яах уу? Мккайн байна, Герман улсын ерөнхийлөгч Путин гэж хэлээд бас баларсий ш д. Энэ дэлхийн томчуул чинь ажилаа ба хулхи хийдэг юм билээ, гээд л үү.

http://www.ft.com/cms/s/0/dbb54b80-0801-11de-8a33-0000779fd2ac.html

Цааш нь...

Wednesday, March 4, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 15 "Q" /Quantity discount – Худалдан авалтын хэмжээнээс хамаарах хийгдэх үнийн хямдрал/


Qualitative research – Чанарын судалгаа. Оролцогчдын хувийн бодлыг олж мэдэх зорилготой бөгөөд үр дүн нь гол төлөв тоогоор илэрхийлэгдэх боломжгүй байдаг судалгаа.

Quantitative research – Тоон судалдаа. Үр дүн нь тоогоор илэрхийлэгдэх, статистик боловсруулалт (дундаж, хувийг тооцох, регресс, кореляцийн шинжилгээ г.м) хийх боломжтой судалгаа

Quantity discount – Худалдан авалтын хэмжээнээс хамаарах хийгдэх үнийн хямдрал.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Monday, March 2, 2009

Бизнесийн алтан дvрмvvд


1. Удирдагч хvн АЛДААГАА УУЧЛАХ ЭРХГVЙ ...

АНУ-ын "Женерал моторс"-ын зарчим

2. Hard work is Worth more than gold. Шаргуу хєдєлмєр алтнаас ч vнэтэй,
"Эрэл" компанийн уриа

3. Удирдана гэдэг: эцсийн эцэст хvмvvсийн идэвхийг єрнvvлэхэд л оршино.
Америкийн нэрт менежер Ли Якокка

4. Хvмvvс таслах, хазах зvйлийг дэмий л зажилах юм: жирийн нэг удирдагч ажиллахыг хvсээгvй хvмvvстэй зууралдахаа л эн тэргvvнд бодох юм.
Атерикийн нэрт менежер Ли Якокка

5. Ямар ч эрсдэлгvй зvйл гэж vгvй: "За яахав, цагийн дараа эхэлье" гэж хэлж чадах хvн л бодит нєхцєлд хэрэгтэй байна.
Америкийн нэрт менежер Ли Якокка

6. Чанар - эхний зорилт! Ашиг єєрєє ирдэг.
Японы менежментийн зарчим

7. Таны тvншид компаний чинь талаархи сэтгэгдэл ЭХНИЙ УТАС ЦОХИХ VЕД Л ТЄРНЄ.

8. ХVНИЙГ НЭГДVГЭЭРТ ТАВЬСАН VЕД та ямар ч цагт: бvр мєнгєє хуваахдаа ч алдахгvй.
"Маркс энд Спенсер"-г vндэслэгч Майкл Маркс

9. Бага ярьж, оновчтой зарцуулж ихийг бvтээ
"Женко" компаний уриа

10. Чи санамсаргvй алдвал.., чамайг уучилна. Хэрвээ КОМПАНИЙН ЁС ЗVЙГ ЭВДСЭН ЗЄРЧИЛ ГАРГАВАЛ ЧАМД ЄРШЄЄЛ VГVЙ.
Японы "Мацусита Дэнки" компанийн боловсон хvчин бэлтгэх vндсэн зарчим

11. Хэрэв хэн нэгэн бvтэлгvйтээд байвал тэр ажлаа арай л бага хийгээд байна... гэсэн vг
"SONY" фирмийн захиргааны албаны дарга Акино Морита

12. Хєдєл! Даруй хєдєл!
Атерикийн компаниудын уриа

13. Америкийн IBM (Ай Би Эм) корпорацийн ИТГЭЛИЙН ГУРВАН БАГАНА:
1. Хувь хvнийг хvндэтгэх
2. Тvншдээ анхаарал тавих
3. Ажлын єндєр чанар

14. УДИРДЛАГЫН МЄРДЄХ 10 НОМЛОЛ:
1. Vнэнч шударга байх
2. Ёс зvйг эрхэмлэх
3. Хувь хvнийг хvндлэх
4. Хамт олны ажилд чадварлаг байх
5. Судалгаанд сvслэдэг байх
6. Шинийг санаачлах
7. Ажлын чанарт анхаарах
8. Зохицох чадвартай байх
9. Иргэний мэдрэмжтэй байх
10. Vр ашигтай байх
АНУ-ын "УЭЛКОМБЕРРОУЗ" компаний удирдлагадаа мєрдєх зарчим

15. Хэрэв ажилчид бахархаж болохоор 10 машин vйлдвэрлэсэм бол чанаргvй 100 машин гаргаснаас ч илvv єєрсдийгєє хvндлэх болно.
АНУ-ын Фримонтийн автомашины vйлдвэрийн захирал Глувис

16. Vйлдвэр гэдэг: боловсон хvчин.
Японы автомашины "НИССАН" фирмийн уриа

17. АЖИЛЧДАА УДИРДАНА ГЭДЭГ НЬ: ЄЄРИЙГЄЄ УДИРДАНА ГЭСЭН VГ. Хvмvvсийн дунд алдаж болохгvй.
Японы албаны хYрээнийхний уриа

18. Хамгийн гол нь удирдах бус хєдєлмєрлєх нєхцєл л хvмvvсийг ажиллахаас єєр аргагvйд хvргэдэг байх ёстой.
Японы менежер Войти Хасимото

19. Захирагдах уу? Эсвэл халагдах уу?
Удирдлагын зарчим

20. Миний vг - Миний vvрэг
Лондонгийн Биржийн уриа

21. Хэцvv ажлыг биелvvлэхийн тулд хоёр хvнийг єдєєж єгєх хэрэгтэй. Энэ нь их мєнгє олох нэг зорилгын тєлєє хоёулаа гэдэгт бус: ердєє л єєрийнхєє давуу талыг харуулах боломж байгаад л гол нь байгаа юм.
Америкийн алдарт менежер Чарльз Швеб

22. Ажил гэдэг автомашин л гэсэн vг. Уулын уруу єєрєє л єнхєрчихнє.
Америкийн менежментийн зарчим

23. Хvн алдаж болно. Харин манай фирм алдах эрхгvй.
Америкийн менежментийн зарчим

24. Хэрэв та намайг зєвшєєрєхгvй байгаа бол миний vгийг сонсоогvй гэсэн vг.
Менежментийн зарчим

25. Та асуудлыг шийдэж буй эсэх нь бус, харин хариуцлагыг хэнд оногдуулж байна вэ? гэдэг нь чухал.
Менежментийн зарчим

26. Удирдана гэдэг бол: бусдыг ажиллуулж сургах урлаг.
Менежментийн зарчим

27. Хvмvvс бие биенээ сайн сонсдог байсан бол: тун бага ярьдаг байхсан.
Менежментийн зарчим

28. Итгэ... тэгээд шалга.
Менежтентийн зарчим

Эх сурвалж: Амьдралын алтан ном-1

Цааш нь...

American Express Компани


19-р зууны дундуур АНУ-д хүмүүс ийш тийшээ аялахдаа төмөр зам ашигладаг байв. Ингэж аялахдаа одоогийнх шиг travel agency гэх мэт дамжлагагүйгээр шууд provider-тай харилцдаг байжээ. Гэтэл тухайн үед бэлэн мөнгө, илгээмж, банкны бичиг баримтууд, алт гэх мэт үнэ цэнтэй зүйлсийг яаж хотоос хотруу явуулах хүндрэлтэй асуудалын нэг байсан байна. Тэр үед алт, газрын тосны орд газар ихээр олдож хүмүүс мөнгөтөи болчихоод байсан үе юм. Тиймээс ч одоогийн бидний үзэх дуртай техаын дээрэмчинтэй кинонууд гарсан байх.
Энэ хэрэгцээнээс үүдээд Henry Wells гэх хүн 1841 онд бэлэн мөнгө болон санхүүгийн бичиг баримтуудыг хотоос хотруу хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлсэн байна. Манай хүний business томорч 1845 оноос шуудангийн үйлчилгээ явуулж эхлэв. Тухайн үедээ АНУ-ын засгийн загрын харьяа байсан шуудан 25 центээр захиа явуулдаг байхад Wells 19 центээр явуулдаг байсан учраас их амжилт олж байсан боловч улс үнээ 3 цент хүртэл унаган business-ээ буцаан Wells-ээс авчээ.
1850 онд өөрийн гол өрсөлдөгч компани болох William Fargo (Livingston, Fargo & Company)-тэй нийлэж American Express Co.-г байгуулсанаар тухайн салбартаа тэргүүлэгч болжээ.

1881 онд James C. Fargo American Express-ийн ерөнхийлөгч болсон бөгөөд түүний удирдсан 33 жилийн хугацаанд салбартаа дэлхийн хэмжээнд болж чадсан байна.
1892 оноос American Express өөрийн боломжиндоо тулгуурлан аялагчидад зориулан маш нарийн систем байгуулсан нь Аялалын Чек байв. 1901 он гэхэд жилд 6 сая доллартай тэнцэх хэмжээний аялалын чек худалдаанд гаргаад байв. Аялалын Чек гаргасан нь American Express-ийг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд гарах тулах цэг болж өгчээ. 1895 онд Европод анхны салбраа Парист нээсэн байна. Энэ нь эхний үед зөвхөн илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол яваандаа галт тэрэгний билет зарах болжээ. 1909 оноос АНУ-аас Европруу аялал зохион байгуулах болсон байна.
American Express-ийн үүрэг дэлхийн 1,2-р дайны үед ч маш чухал байв. Цэргүүдийн захиа, мөнгө болон илгээмжийг цаг алдалгүй хурдан шуурхай хүргэж байв.

1950-аад оны үед АНУ-д хүмүүсийн амьдрал боломжын болж их цалин, их чөлөөт цагтай болсноос үүдээд аялал жуулчлалын салбарт тэсрэлт үүссэн байна. Энэ үед ч бас American Express томорч байв. Тэд 1948 оноос Charge Card-ний үйлчилгээ, 1958 оноос шинэ үйлчилгээ болох зээлийн картны үйлчилгээ явуулах болжээ. American Express Card бол жуулчидад зориулж гаргасан , буудал, мотел, шатахуун түгээх станц, ресторануудад хэрэглэгддэг карт юм. Одоо энэ карт дэлхийн бараг бүх улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
Charge Card-худалдаа хийх зорилгоор гаргасан маш богино хугацааны (1 сар) зээлийн карт юм. Сарын дараа карт эзэмшигч бүх өрөө төлж дуусгах ёстой.
Эх сурвалж: http://oluul.blogspot.com



Цааш нь...

Японд үнэгүй "iPhone" тарааж эхэлжээ


Японы "Softbank Mobile" үүрэн телефоны оператор найман гигабайтын багтаамжтай "iPhone" утас үнэгүй тарааж эхэлжээ. Гэхдээ утсыг авсан хэрэглэгч энэ оператортой хоёр жилийн хугацаанд үйлчлүүлэгч болох гэрээ хийж байгаа аж.

"Softbank Mobile" нь Японд "iPhone" худалдах онцгой эрх эдэлж байгаа юм.

Эх сурвалж: GoGo

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008