Saturday, April 25, 2009

Forbes сэтгүүл дэлхийн том 10 их дэлгүүрийг танилцуулж байна.

1. South China Mall


Хятадын Донгуанд байрладаг. 2005 онд нээгдсэн. Нийт талбай нь 639 мянган ам метр. Энд салхин тээрэм, амарч зугаалахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, дэлхийд алдартай Ялалтын гулдан хаалганы дуураймал загвар байдаг.

2. Golden Resources



Хятадын Бээжинд байх энэ том худалдааны төвийг 2004 онд нээсэн. Нийтдээ 540 мянган ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг. Таван давхар өндөр энэ төвд 1000 орчим дэлгүүр байдгаас олонх нь Nike, DKNY зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг борлуулдаг. Худалдааны төвийн эргэн тойронд орон сууцны орчин үеийн шинэ хороолол, төр захиргааны байгууллагууд олноор оршдог.



3. SM Mall of Asia



Филиппиний Пасайд 378 мянган ам метр талбай бүхий энэхүү худалдааны төвийг 2006 онд нээжээ. Энд олимпийн хэмжээний уралдаан тэмцээн явуулахад тохирох том усан сан, Филиппиний анхны IMAX кинотеатр байдаг. Дөрвөн ч том барилгаас бүрддэг тул худалдан авагчдыг 20 суудалтай трамвайгаар зөөж үйлчилдэг.

4. Cevahir Istanbul



Туркийн Истамбулд байдаг Cevahir Istanbul 2005 оны аравдугаар сарын 15-нд нээгдсэн орчин үеийн худалдаа ба зугаа цэнгэлийн төв нь 348 мянган ам метр талбайтай энэхүү худалдааны төв Европын хамгийн том их дэлгүүрт тооцогддог. Хэд хэдэн IMAX театртай, усан спортын үзүүлбэрийн том талбайтай гээд дэлгүүр гэхээсээ зугаа цэнгэлийн төв болсон энэ газар нийт 342 мянган ам метр талбайтай. Дэлгүүрээр зогсохгүй гурван том 40-48 давхар тэнгэр баганадсан өндөр барилгуудын зураг төслийг 1987 онд Америкийн архитектор Минору Ямасакитай хамтран гаргаж байжээ. Барилгын суурийг 1997 онд тавьсан боловч янз бүрийн шалтгааны улмаас сунжирсаар найман жилийн дараа хаалгаа нээж байсан гэдэг.

5. West Edmonton



Канадын Алберта мужийн Эдмонтон хотноо байрлах энэ моол нь 1981 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 350 мянган квадрат метр талбайтай, 20 мянга гаруй машины зогсоол, 800 гаруй дэлгүүр, 23 мянган ажилтантай. Жилд дунджаар 28.2 сая, өдөрт 60-150 мянган худалдан авагч үйлчлүүлдэг. Тус худалдааны төвийн зугаа цэнгэлийн паркийг Fantasyland гэдэг байсныг Walt Disney компани өөрийн эзэмшилд авахаар өрсөлдөж Disneyland болгож чадсан. Харин West Edmonton Mall дараа нь буцааж аваад нэринг нь сольж Galaxyland болгосон.

6.SM



Азийн бас нэг том худалдааны төв Филиппиний Metro Manila-гийн Ортигас дүүрэгт байрлах хамгийн том их дэлгүүр SM Megamall нь SM Prime Holdings-ийн мэдэлд байдаг. 1991 онд байгуулагдсан энэ их дэлгүүр 324 мянган ам метр талбайтай. Уйл ажиллагаа нь SM Megatrade-ийн гурван том барилга дотор явагддаг. Зам дагуу байрлах гүүрийг холбож барьсан. SM-ийг зорьж ирсэн хүн худалдаа наймаа хийхээс гадна боулинг тоглож, мөсөн гулгуурын талбайд наадаж, тоглоомын танхимд цагаа зугаатай өнгөрөөж болно. Мөн үсчинд орж, Манилийн эмнэлгийн эмч нарын тусламжийг авч болно

7. Berjaya Times Square



Дэлхийн хамгийн том их дэлгүүр худалдааны төвүүдийн цөөнгүй нь Азид байрладаг. Тэдний нэг нь Малайзийн нийслэл Куала Лумпурт байдаг Вег-, jaya Times Square их дэлгүүр юм. 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. 306 мянган ам метр ашигтай талбайг эзлэн оршдог. 1000 орчим дэлгүүрийг өөртөө нэптэсэн учраас ёстой нохойн битүү туурай ногоон хурганы арьснаас бусдыг эндээс олох боломжтой. Усан сан, мөсөн гулгуурын талбай, "Cosmo's World" хүүхдийн парк гээд зугаа цэнгэлийн том төв энэ их дэлгүүрийн харьяанд ажилладаг. Азидаа төдийгүй Малайздаа цор ганц IMАХ 2D & 3D театр мөн энэ худалдааны төвд ажилладаг.

8. Бээжингийн худалдааны төв



Хятадын нийслэл Бээжингийн төвөөс нэг цаг хэртэй явж хүрнэ. Хотын зах руу байгуулагдсан хамгийн анхны бас хамгийн том их дэлгүүр гэж нэрлэж болно. 2005 онд байгуулагдсан, 8000 машин өлхөн багтах дөрвөн түвшний авто зогсоол, наран шарлагын хиймэл атлаа тун тохилог газартай. Америк кино, хуурамч DVD-ний худалдаагаар алдартай.

9. Zhengjia Plaza



Топ 10-т багтсан Zhengjia Plaza мөн л Хятадынх. Гуанжоуд 2005 онд нээгдсэн энэ худалдааны төвийн нийт талбай 270 мянган ам метр. Зарим үед энэ төвөөр үйлчлүүлэгчдийн тоо өдөрт хагас сая орчимд хүрдэг. Дэлгүүрээс гадна зочид буудал, оффиссын зориулалтаар ашиглах талбай арвинтай.

10. SM City North Edsa



Филиппиний хамгийн том их дэлгүүр Квезон хотод 1985 онд байгуулагдсан. Их дэлгүүрийн ашигтай талбай нь 270 мянган ам метр. Дэлхийн хамгийн том 10 худалдааны төвийн гурав нь SM Prime Holdings-той холбоотой бөгөөд SM City North Edsa тэдний нэг. Байтуулагдсан цагаасаа хойш жил бүр өргөжсөөр одоо боулингийн талбай, хоолны газар, цэцэрлэг, зугаа цэнгэлийн төв болон 12 театртай болсон.

Эх сурвалж: Улаанбаатарын сонин - Г.Ундрам


2 comments:

Pearle Deppsu said...

олон хүнтэй газар аргагүй биз дээ энэ хятад

Мика /美香/ said...

Очиж байсан хэд хэдэн дэлгүүр байна..

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008