Monday, May 11, 2009

Зар сурталчилгаа ба Үнэн худал-Япон луйвар


Луйвар 1:
Өнөөдөр эндэхийн нэг бизнесийн "луйвар" олж сонслоо. Тэр нь эдний Sharp компани эко гэсэн хөргөгч шинээр худалдаанд гаргаж гэнэ. Түүнийгээ юу гэж эрэхлаамдсан гэхээр хуучин пластикийг дахин боловсруулж хийсэн тул байгаль орчинд тустай, өөрөөр хэлбэл ЭКО хөргөгч гээд хаяж.

Гэтэл үнэн чанартаа энэ хөргөгчинд дахин боловсруулсан нэг ч зүйл байхгүй, дан шинэ эд анги орсон байсан тул хэрэглэгчийг хууран мэхэллээ хэмээн буруутгаж байна гэнэ. Шарфийн ерөнхийлөгч нь дахин хэрэглэгчдийн итгэл үнэмшлээ олж авахын тулд чармайн ажиллах болно гэж мэдэгдэж, бодвол бөхөлзсөн байх даа гэж би тааж байна.

Яах уу яагаад тэгж ЭКО гэв гэхээр, энд эко гэсэн бараа болгон асар их гүйлгээтэй байгаа гэнэ. Машин гэхэд л хайбрид гэвэл хүмүүс илүүтэй унахсан гэж боддог ч юм уу, ер нь байгаль орчинд хор нөлөөгүй, эсвэл хаягдлыг бид дахин боловсруулж байна гэвэл хэрэглэгчид илүү уярах жишээтэй байгаа энэ хандлага дээр эрхэм Шарф гуай "ажиллаж" байж баригдаж байгаа юм байна л даа.

Луйвар2:
Дээр бас эндэхийн нэг компани японд ургуулсан алимаар хийсэн алимны жүүс гэж савлагаан дээрээ бичээд жүүсээ худалдаад байсан байгаа юм. Гэтэл өнөөх нь үнэн чанартаа Хятадаас импортоор оруулж ирсэн алимаар жүүс хийж байсан нь ил болоод тэр компани газрын хөрснөөс арчигдаа. Тэр жүүс мэдээж 100%-н байсан нь ойлгомжтой, эндхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа тул, гээд гээд худал мэдээлэл л бол худал мэдээлэл.

Луйвар 3:
За бүр "хүнд гарын" луйвар нь гэхээр нэг шокладны компаны хугацаа дууссан шокаладаа шинэ шокалад хийхдээ хольж хайлуулж байгаад дахин савладаг байсан байгаа юм. Хэ хэ хэ, манайхаар бол одоо "хоносон хоол оо" идээд хаясан маягийн. Эд нар ёстой сүйд болж байгаа юм чинь, би энд сүртэй ш дээ гэж бодоод л. Тэр бас татан буугдсан.

5 comments:

Anonymous said...

Монголд маань бас ийс соёл тогтвол тун зүгээр байгаан хэрэглэгчидийг хуурах байдал манайд их л байх шиг санагддаг даанч тэрийг нь илчлээд гаргаад ч нэмэр байхгүй 2 хоноод л мартагдана хэн ч хариуцлага хүлээхгүй.

Anonymous said...

bugdeeree huurch baigaa all...

Unknown said...

gehdee manai buznesiin praktiktai haritsuulashgui baigaa biz. Zarim yumiig sonsood surtei yum l gej barag heleheer.

Anonymous said...

manaid bol huuramch ym zunduu sh dee APU-n Eruul gej hujaa spirteer hiisen arhi bna. Hujaa spirteer hiicheed mongol buudain spirt gej hulhidaad bh ym.Ene bulai luivarchid archigdana daa archigdana...

Anonymous said...

...Япончууд хэрэглэгчдийхээ өмнө хариулцлага хүлээнэ гэдгийг дээд зэргээр ухамсарладаг хүмүүс, харин манай Монголд хэрэглэгч хүдалдагч хоёрын бараг хэдалдагч н илүү хүчтэй байгаа юм биш үү. Юуугаар ч юу хийгээд зарж байсан авбал ав, авахгүй бол болихгүй юу, өөр өвөх хүн зөндөө л байна гэдэг хүмүүс...

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008