Monday, July 20, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 18 "T" /Target market - Зорилтот зах зээл./


Target market - Зорилтот зах зээл. Компаний үйл ажиллагаа явуулхаар сонгосон боломжит зах зээлийн хэсэг.

Threat- Аюул занал. Макро орчны зүгээс гарч ирж буй компанийн хувьд сөрөг үр дагавар авчрах үйл явдал, нөхцөл байдал.

Trade mark - Барааны тэмдэг. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд иргэн өөрийн бараа, үйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор тодорхой агуулга бүхий үсэг, тоо, дүрс буюу эдрээрийг хосолсон дүрсэн илэрхийлэл.
Total costs- Нийт зардал. Үйлдвэрлэлийн тодорхой хэмжээн дэх тогтмол ба хувьсах зардлын нийлбэр. Бүтээгдэхүүний зардалын хэмжээ нь үнийн доод хэмжээг тодорхойлно.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008