Wednesday, September 16, 2009

Маркетингийн харилцааны систем



Маркетингийн харилцааны системээр үр ашигтай мэдээллийг хүргэхдээ бүхэлдээ харилцааны систем хэрхэн ажиллаж байгаа талаар судлаж мэдэхээс ажлаа эхлэх нь зүйтэй.

Шаардлагатай мэдэээллийг зорьсон хэсэгтээ хүргэх үйл ажиллагаа нь дараах оролцогчдыг хамарч явагддаг. Энд үндсэн оролцогч талууд болох мэдээллийг явуулагч, хүлээн авагч хоёр гол үүрэгтэй . Мэдээллийг хүргэх хэрэгсэл ба үндсэн мэдээлэл хоёр нь харилцааны үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болдог. Харин коодлолт, тайлалт, хариу үйлдэл, буцах холбоо зэрэг нь ажлын бүрэлдүүн хэсгүүд нь юм. Энэхүү системийн хамгийн сүүлийн элемент нь системд учирч болох саад тотгор байна.Маркетингийн харилцааны системийн үндсэн элементүүдийн талаар Hewlett Packard маркын өнгөт хувилагч аппаратын рекламын жишээн дээр тайлбарлая.
* Явуулагч тал – Мэдээллийг нөгөө талд илгээж буй тал- Hewlett Packard компани
* Коодлолт- рекламын мэдээлэл эсвэл гол санааг зураг дүрслэлээр буюу тайлбар бичлэгээр дамжуулж маркетингийн мэдээлэл болгон хувиргаж байгаа уг хувилагч аппаратын компаний захиалгаар ажиллаж байгаа рекламын агентын үйл ажиллагаа
* Мэдээлэл-Явуулагчаас дамжуулж байгаа үг зураг дүрслэл тэмдэгийн цуглуулга- Hewlett Packard хувилагч аппаратын тухай үндсэн реклам
* Рекламын хэрэгсэл – Мэдээллийг явуулагчаас хүлээн авагчид дамжуулж тарааж байгаа харилцааны сувгууд буюу энэ жишээн дээр тус компани өөрийн рекламыг хэвлүүлэхээр сонгосон тусгай сэтгүүл болно.
* Тайлалт- Хүлээн авагч явуулагчаас илгээсэн тэмдэгтүүдэд тодорхой утга өгөх- Hewlett Packard хувилагч аппаратын рекламыг хэрэглэгч уншаад түүний тайлбар бичиг зураг дүрслэлийн илэрхийлэлийг нээж танилцах
* Хүлээн авагч- Нөгөө талаас явуулсан мэдээллийг хүлээн авч байгаа тал буюу Hewlett Packard хувилагч аппаратын рекламыг уншиж танилцагч хэрэглэгч
* Хариу үйлдэл-санал болгосон мэдээлэлтэй танилцаад хийх үйлдэл. Энэ үйлдэл нь маш олон янз байж болно.Жишээ нь хэрэглэгч Hewlett Packard хувилагч аппаратын шинж чанарын талаар илүү сайн ойлголттой болох; уг аппаратыг худалдан авах; эсвэл ямар ч үйлдэл хийхгүй өнгөрөх гэх зэрэг
* Буцах холбоо-явуулагчид хүлээн авагчаас үзүүлж байгаа хариу үйлдэл. Тус компаниас хийсэн судалгаанаас үзвэл зарим хэсэгт нь уг реклам таалагдсан бөгөөд тэд түүнийг тогтоож үлдсэн, харин хүлээн авагчдын зарим нь компани руу утасдаж тухайн рекламыг эсвэл бүтээгдэхүүнийг магтах эсвэл шүүмжлэх санаагаа илэрхийлсэн байдаг.
* Саад тотгор- мэдээллийг дамжуулах явцад төлөвлөгдөөгүй өөрчлөлтөөс шалтгаалж хүлээн авагч талд хүссэн мэдээлэл очихгүй эсвэл ойлгомжгүй байх буруу ойлголт авах зэрэг байдал үүсэх. Жишээ нь хэрэглэгч Hewlett Packardын рекламыг хэвлэсэн сэтгүүлийг унших үедээ анхаарал нь саринаж уг рекламыг үзэлгүй өнгөрсөн эсвэл түүний гол санаа агуулсан хэсгийг анхаараагүй байж болно.

Маркетингийн харилцааны системд оролцогч талууд

Энэхүү системээр дамжуулж байгаа мэдээллийн нөлөөллийн үр ашгийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь хүлээн авагчид аль болох танил ойлгомжтой үг хэллэг, зураг дүрслэлийг хэрэглэх явдал юм.Ийм учраас маркетингийн харилцааны мэргэжилтнүүд нь хүлээн авагчийн мэдлэг туршлагын талаар сайн мэдлэгтэй байх нь үр дүнтэй мэдээлэл түгээх чухал нөхцөл болдогийг анахаарах нь зүйтэй.

Энэхүү харилцааны загварт дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай:
-Явуулагч нь чухам хэнд зориулж мэдээлэлээ хүргэж ямар хариу хүсэж байгаагаа нарийн тодорхой мэдэх хэрэгтэй.
-Мэдээлэл нь зорилтот хүлээн авагчдад аль болох ойлгомжтой ойр дөт хэлбэр, аргаар илэрхийлэгдсэн байх нь чухал.
-явуулагч нь хүлээн авагчид тохиромжтой тийм рекламын хэрэгсэлийг сонгож мэдээлэлээ дамжуулах бөгөөд мөн үр ашигтай буцах холбоо тогтоох нөхцөлийг хангах нь өөрийн мэдээлэлийн талаар хүлээн авагч тал ямар хариу үйлдэлд хүрсэнийг үнэлэх боломжтой болох юм.

Үргэлжлэл бий . . .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008