Thursday, September 24, 2009

Урамшуулал сурталчилгааны төсөв зардалыг тооцож төлөвлөх нь


Аливаа бизнесийн байгууллагын хувьд нийт урамшуулал сурталчилгааны төсвийг бодитой зөв тооцох нь хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг байдаг. Амьдралаас харахад компаниуд нийт борлуулалтын орлогын 2-3%-иас 20-30% хүртэл хэмжээнд урамшуулал сурталчилгаагаа хийхээр төлөвлөдөг байна.

Энэ асуудалыг өөрийн санхүүгийн боломжоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, өрсөлдөөн,зах зээлийн байдал зэрэг олон асуудалтай уялдаатай авч үзэх шаардлагатай бөгөөд энд нарийн хэмжээг төлөлөхөд бэрхшээлтэй тул уян хатан хандах нь чухал. Урамшуулал сурталчилгааны бус хүчин зүйлүүд ч мөн борлуулалтанд нөлөөлдөгийг бас мэдэж ажиллах хэрэгтэй юм.
Маркетингийн урамшуулал сурталчилгааны нийт төсвийг боловсруулахад түгээмэл хэрэглэдэг хэдэн аргуудыг авч үзье.

Бэлэн байгаа хөрөнгөнөөс тооцох арга. Компани бүх орлогоо тооцож үзээд эхлээд зайлшгүй шаардлагатай маркетингийн зардалуудаа төлөвлөөд юу үлдэнэ түүнийг урамшуулал сурталчилгаанд зарцуулахаар тооцдог.Энэ нь нилээд дутагдалтай арга бөгөөд урамшуулал сурталчилгааны ач холбогдол нөлөөлөлд маш бага анхаардаг.Энэ аргаар төлөвлөдөг компаний хувьд идэвхжүүлэлтийн болон зах зээлийн үйл ажиллагааны урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй.
Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга. Зарим компаниуд хүлээгдэж байгаа борлуулалтын дүнгээс эсвэл худалдах үнээс хамааруулж урамшуулал сурталчилгааны зардалаа тооцдог. Хэдийгээр энэ арга нь хэргэлэхэд хялбар өрсөлдөөнийг тогтвортой байлгах сайн талтай боловч бас нилээд дутагдалтай талуудтай .

Борлуулалтыг араасаа дагуулж өсгөх биш эсрэгээр үйлчлэхээр төлөвлөгдсөн,төсөвийн хэмжээ нь байгаа боломжийн хэрэгсэлээр хязгаарлагдасан бөгөөд бизнесийн хөгжлийн ирээдүйн өсөлттэй огт уялдаа холбоогүй төлөвлөгддөг. Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга нь төлөвлөгдөөгүй зардал гаргахыг зөвшөөрдөггүй ,зарим үед худалдааг өрнүүлэхийн тулд ийм төлөвлөөгүй зардал гаргах шаардлагатай байдаг. Мөн энэ аргаар урт хугацааны төлөвлөлт хийж төсөвөө тооцоход бэрхшээлтэй учир нь борлуулалт жил жил өөрчлөгдөх магадлалтай.

Өрсөлдөөний тэгш байдлыг хангах арга. Нилээд газрууд өрсөлдөөний тэгш байдлыг хангах аргыг хэргэлж урамшуулалын төсвийн хэмжээг тодорхойлдог. Ингэхдээ өөрийн гол өрсөлдөгчийн урамшуулал сурталчилгааны зардлын хэмжээг баримжаалах эсвэл өөрийн салбарын хэмжээний дундаж зардлыг үндэслэж төлөвлөдөг.Энэ нь бас тийм ч сайн арга биш учир нь өрсөлдөгчийн урамшуулал сурталчилгааны зардалыг нарийн мэдэх боломж бага, өрсөлдөгч бүрт өөрийн гэсэн өвөрмөц урамшуулал сурталчилгааны аргууд байдаг зэрэг нь энэ аргаар өрсөлдөөнийг тэнцвэртэй байлгана гэдэг нь эргэлзээтэй .

Бодлого зорилгоос үндэслэн тооцох арга. Энэ нь бусад аргуудтай харьцуулахад нилээд зөв чиглэлтэй арга юм.Яагаад гэвэл урамшуулал сурталчилгаагаар чухам юунд хүрэх вэ гэдгээс үндэслэн энэхүү төсөв зардалаа тодорхойлдог.

Энэхүү аргаар тооцохдоо эхлээд урамшуулал сурталчилгааны тодорхой зорилгоо тодруулаад дараа нь энэ зорилтоо хангахын тулд ямар тодорхой асуудлыг авч үзхээ төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлэхэд чухам хэдий хэмжээний зардал шаардлагатайг үнэлж үзнэ.

Эдгээр зардлын нийлбэр нь нийт урамшуулал сурталчилгааны төсөв зардал болно.Энэ аргаар төлөвлөхөд урамшуулал сурталчилгааны үр дүн мөнгөн зардлын уялдааг тодорхой гаргахыг шаарддаг, хэрэглэхэд хамгийн нарийн төвөгтэй, том компаниудын хэргэлэх боломжтой арга юм. Учир нь төлөвлөсөн зорилгоо хангахын тулд чухам ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг нарийн тодорхойлоход төвөгтэй.

Гэхдээ компаний удирдлагуудыг маркетингийн харилцааны төсөв зардлын асуудалд уян хатан хандахыг шаарддаг сайн талтай, урамшуулал сурталчилгааны төсвийн хэмжээ нь компаний маркетингийн зорилготой нилээд уялдаа холбоотой тогтоогддог. Энэ аргаар зардлаа төлөвлөхийн тулдхудалдан авагчийн хариу үйлдлийн бүх шатуудыг нарийн шуурхай хянаж ажиллах шаардлагатай ( рекламын мэдээлэлтэй танилцах—мэдээллийг боловсруулах—харилцааны үр дүн ба тухайн маркыг үнэлэж үзэх байршуулах— боломжит худалдан авагчидын үйлдэл) .Эдгээр үз шатуудын шилжилтийн үзүүлэлтийг үнэлэх дүгнэх чадвартай бэлэн байхыг шаарддаг учраас зөв хэргэлэхэд хэцүүарга байдаг.
Эдгээрээс гадна экспертын арга нилээд өргөн хэргэлэгддэг хамгийн хямд,хэргэлэхэд хялбар аргабайдаг.Энд компаний ажилтнууд ба удирдлагуудаас бүрдсэн 5-6 хүнтэй шинжээчдийн бүлэг өөр өөрсдийн таамаглалыг бусдаас хамааралгүйгээр ,хамт ажиллагсатай зөвлөхгүйгээр гаргаад дараа нь тэр үнэлгээг дундажлан тодорхойлно.Үүнийг хамааралгүй дундажийн таамаглал гэдэг.

Урамшуулал сурталчилгааны зардалыг тооцохдоо барааны амьдарлын мөчлөг буюу шинэ маркын бараанд хэргэлэх арга, хэргэлэгчдийн сайн мэддэг болсон маркын барааны хувьд хэргэлэх арга гэж ялгавартай хандах шаардлагатай .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн


0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008