Tuesday, September 29, 2009

Реклам сурталчилгаа гэж юу вэ ?


Реклам гэдэг нь дуудах зарлах ( reclamar) гэсэн латин гаралтай үг бөгөөд энэ нь өнөө үед ч ямар нэг зүйлийн тухай мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх байдлаар худалдан авагчдын анхаарлыг татах эсвэл уг барааг юмуу компанийг нэрд гарган таниулах зорилгоор хийдэг үйл ажиллагаа юм.

Реклам сурталчилгаанаас хүмүүс өөртөө хэрэгцээ шаардлагатай байгаа бараа үйлчилгээ, түүнийг хаанаас олж болох, гол онцлог шинж, үйлдвэрлэгч борлуулагч газруудын талаар мэдээлэл авах боломжтой. Ялангуяа шинэ барааг зах зээлд гаргахад ямар нэг хэмжээгээр реклам хйих зайлшгүй шаардлагатай болдог.Ийнхүү реклам сурталчилгаа хамгийн хүчтэй маркетингийн урамшууллын нэг хэрэгсэлийн хувьд маш өргөн хэрэглэгдэж байна. Рекламгүйгээр ямар нэг бизнесийг төсөөлөхийн аргагүй болжээ.Ялангуяа сүүлийн 10гаруй жилийн дотор маш хурдацтай хөгжиж байгаа салбар нь реклам сурталчилгааны бизнес юм.

Реклам нь зөвхөн мэдээлэн таниулах төдийгүй бараа үйлчилгээ,тэдгээрийг үйлдвэрлэгч,борлуулагч компанийг чөлөөтэй сонгох нөхцлийг бүрдүүлж , өрсөлдөөний дүнд чанар сайжруулах болон үнийг бууруулахад ч зохих хэмжээнд нөлөөлж байдаг.

Реклам сурталчилгааны гол зорилго нь худалдан авагчдын сэтгэл зүйд нөлөөлж тэдний анхаарлыг сурталчилж буй бараа үйлчилгээндээ хандуулж эрэлтийг урамшуулан дэмжих явдал юм.

Реклам сурталчилгааны олон янзын тодорхойлолт байдаг бөгөөд түүнээс хамгийн түгээмэл нь гэвэл “Аливаа бараа үйлчилгээний талаар тодорхой захиалагч ивээн тэтгэгчийн нэрийн өмнөөс биечилсэн бус байдлаар төлбөртэй хийдэг мэдээлэл харилцааны төрлийг реклам сурталчилгаа гэнэ”
Реклам сурталчилгааны тухай тодорхойлолтод дараах дөрвөн гол шинж агуулагдаж байна.
1 Реклам сурталчилгаа заавал зохих төлбөртэй хийгддэг мэдээлэл бөгөөд түүнийг рекламын агентлегт бэлтгэн боловсруулж, мэдээллийн хэрэгсэлүүдээр түгээхэд гарах зардлыг захиалагч тогтоосон хувиар төлнө.
2 Биечилсэн бус байдлаар гэдэг нь үйлдвэрлэгч өөрийн барааг зуучлагчаар дамжуулах байдлаар ( тухайлбал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл- ТВ,радио,сонингоор ) худалдан авагчдад санал болгох тухай ойлголт юм. Үйлдвэрлэгчийн худалдааны ажилтнууд эсвэл тэдний зуучид хэрэглэгчидтэй хийх ажил төрлийн уулзалт нь реклам сурталчилгаа биш.
3 Ямар ч тохиолдолд реклам сурталчилгаа нь боломжит худалдан авагчдад мэдээлж буй бараа үйлчилгээний эрэлтийг урамшуулах зорилготой байна. Ийнхүү реклам нь худалдаа наймааны зорилго агуулсан байдагаараа ТВ,радио сонингоор хийгддэг танин мэдэхүйн чиглэлтэй мэдээлэлээс ялгаатай.
4 Рекламыг тодорхой захиалагчийн нэрийн өмнөөс хийнэ гэдэг нь уг мэдээлэлд тодруулсан бараа үйлчилгээний тухай гол санаанаас гадна хэн түүнийг санал болгож байгаа буюу ямар компани байна түүний нэр, хаяг, утасны дугаар зэрэг мэдээлэл буюу холбоо барих сувгийн тухай заавал орсон байдаг.

Сүүлийн үед реклам сурталчилгааг хийхдээ нийт хэрэглэгчдэд биш өөрийн гэсэн чиглэсэн харилцагчдадаа хандаж тодорхой зорилготой хийх болжээ. Сонгож авсан зорилтот харилцагчиддаа ямар нэг бараа үйлчилгээгээ санал болгохдоо түүнийхээ ялгагдах онцлог талыг тодруулах замаар реклам сурталчилгааг хийдэг. Түүнчлэн сурталчилгааны агуулга нь шинэ бараа дөнгөж зах зээлд гарах үед аль болох өргөн мэдээлэл хүргэх чиглэлтэй байдаг бол хэрэглэгчдийн танил болсон сайн мэддэг барааны сурталчилгаа нь мэдээллийг гүнзгийрүүлсэн шинжтэй сануулсан байдлаар хийгдэнэ.

Реклам сурталчилгаа нь орчин үед түүнийг түгээх арга хэрэгсэлийн өргөжилттэй уялдан маш өргөн цар хүрээтэй, үр дүнтэй, нөлөөлөл ихтэй болсоор байна. Тухайлбал комьпютер, телефакс, кабелийн телевиз зэрэг мэдээлэл холбооны хэрэгсэлүүд ихээр хэрэглэгдэх болсоноор хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай ,тохиромжтой бүтээгдэхүүнийг шаардах болж энд нийцсэн шинэ маягийн реклам сурталчилгааг ч хүсэн хүлээж байна.

1 comments:

Anonymous said...

dajgui shu

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008