Thursday, October 22, 2009

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд 2009

1.Автомашин үйлдвэрлэгч "BMW фирмийн өв залгамжлагч Сюзанне Клаттен энэ оны дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр шалгарлаа.

Даруухан төлөв энэ эмэгтэйн баялаг 10 тэрбум ам.долларт хүрсэн.


2. 0пра Уинфрей нь хамгийн алдартай төдийгүй, 2,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйн тоонд зүй ёсоор орж байна.

Бага насаа ядуу тарчиг амьдрал дунд өнгөрөөсөн хөдөөний охин телевизийн нэвтрүүлэгч, шоу мейстер болсноор алдар хүндийн оргилд хүрсэн ажээ.


З. Израилийн "Хапоалим" банкийн эзэн Шари Арисон дэлхийн тэргүүн баяны тоонд ордог. Тэрбээр жинхэнэ еврей ухаантай гэгддэг бөгөөд ус нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч ажээ.

Түүний хөрөнгө 2,7 тэрбум ам.доллар.

4. Хувцас загварын "Zara" фирмийг охид эмэгтэйчүүд сайн мэддэг билээ. Тус фирмийн эзэн хатагтай Розалина Мера маш өгөөмөр.

Тэрбээр хөрөнгийнхөө нэлээдгүй хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, хорт хавдрын шинжилгээний ажилд зориулдаг ажээ. Мера хатагтайн хөрөнгө 2,6 тэрбум ам.доллар.

5. Хятадын баячуулын тоо хямралын үед ч өссөөр байгаа. Түүний нэг үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн Цан Шин бүсгүй 1,6 тэрбум ам.доллартай.

Хатагтай Шин сайн санааны үйлст ихээхэн хандив өргөдөг буянтай нэгэн гэнэ.

6 .Дахиад л хувцас загвар. Өнгө алаглуулсан соргог эвтэйхэн хувцасны "Benetton" брэндийн эзэн Жулиана Бэнеттон 1,5 тэрбум ам.доллартай дэлхийн чинээлэг эмэгтэй.

Харин Жулиана уг фирмийг өөрийн гурван ахын хамт байгуулж байжээ.


7.Чү Лам Юү бүсгүй 1,5 тэрбум ам.доллараа үнэрт бодисын тусламжтайгаар олж авсан байна. Түүний нээсэн үнэрт бодисыг тамхи, гоо сайхны бараанд ашигладаг.

"Форбс" сэтгүүлийн мэргэжилтнүүд Юүгийн хөрөнгө үүнээс ч илүү өснө хэмээн таамаглаж байгаа.

8. Интернэт сүлжээг анх арилжаанд ашигласан хүн бол Мэг Уитман. Дэлхийд зартай "Ebay" компанийг үндэслэгч тэрбээр Арнольд Шварцнеггерын дараа Калифорнийн амбан захирагч болохыг хүсдэг гэнэ.

Нийгэм, олон нийтийн ажилд өглөгийн гараа харамгүй сунгадаг Уитман хатагтай 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.

9."Харри Поттер" цуврал романы зохиолч Ж.К.Роулинг. Энэ эмэгтэй ажилгүйдлийн тэтгэмжээр амь зууж байсан нь саяхан.

Гэтэл зөгнөлт адал явдалт зохиолууд нь түүнийг саятан болгосон юм. Харин түүний ашиг орлого энэ жилд нэг тэрбум ам.доллар болсныг "Форбс" сэтгүүл зарлалаа.


Б.Түвшин

4 comments:

Anonymous said...

Goe bichleg bna

ЗОРИГТ8 said...

Ж.К.Роулинг л аугаа түүхтэй зохиолч доо

A. Mend-Orshikh said...

Энэ өдрийн мэнд залуусаа! Юуны түрүүнд Та бүгдийн сонирхолтой мэдээлэл бэлтэгдэг баярлаж байдаг. Гэхдээ заримдаа ямар эх сурвалж орчуулж нийтлэл бичсэн талаараа тавьж байвал уншигч биднийг хүндэтгэсэн хэрэг болох юм шиг. Нэгэнт л Та бүгдийн хийгээгүй судалгаагаас хойш уншигч нартаа эх сурвалжийг нь ил тод байлгах хэрэгтэй. Надад угаас дэлхий дээр хэн нь баян байна хэн нь баян биш байна гэдэг мэдээлэл яаж ч байсан сонирхол төдий л харах мэдээлэл. Гэтэл энэ удаагийн Б.Түвшин-ын мэдээлэл дэлхийн хамгийн баян хүүхэн гэсэн гарчигтай мөртөө "Billionaire Women We Admire" мэдээлэл орчуулсан юм шиг байхын. Жишээлбэл дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг гэвэл Liliane Bettencourt $22.9 billion ормоор л юм. Эсвэл АНУ-ын хамгийн баян эмэгтэйчүүд баясымуу? Бас Christy Walton $20 billion, бусд эмэгтэйчүүд нь: энд байна. Хажуу тийшээгээ солигдох байдлаар харагдаж байна лээ Шүүмжлэл эрж хариулт өгөөгүй шүү, сонирхолтой мэдээлэл санагдаад хайгаад үзтэл л өөр үзүүлэлт гарч ирлээ. Орчуулгын эх сурвалжаа уншигчиддаа нээлттэй болговол тэднийг нэг ёсондоо хүндэтгэж цаг хугацааг нь ч гэсэн хэмнэх болов уу. За амжилт залуусаа!

Ч.Өнөрбаяр said...

Опра бол жинхэн домог биздээ. Хар багаасаа л амьдралын хатуу, хүтүүг амсаж өссөн нэгэндээ 12той байдаа бэлгийн дарамтанд орж жирэмсэн болж байсан гэдэг. Тэрээр сургуульд явах дуртай сургуулийнхаа тэргүүны сурлагтай сурагч байсан гэдэг гэр нь их ядуу байсан учир таар шуудайгаар хувтас хийж өмсдөг байсан юм билээ. Одоо бол АНУ-д ч төдийгүй дэлхийд нэртэй хадагтай болсон түүнд энэ их амжилтанд хүрхэд зөвхөн түүний гайхалтай хурц ухаан сэрэглэн зан чанар нь л нөлөөлсөн юм.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008