Sunday, November 29, 2009

Зах зээлийн Сегментчлэл хийх нь



1. Газарзүйн зарчим
- Голлох зах зээл нь монгол улс ирээдүйд үйлдвэрлэлээ өргөжүүлж Европ, Хойд Америкийн орнуудад эсгий бүтээгдэхүүнээ экспортлох бодолтой
- Бүс нутгаар нь хөдөө орон нутгийн, хотын хэрэглэгчдэд
- Төв суурингийн, алслагдсан сум дүүргийн хэрэглэгчид

2. Хүн ам зүйн зарчим
- Орлогоор нь хот болон аймгийн төвийн хүмүүс ихэвчлэн тогтмол орлоготой, хөдөө орон нутгийнхан мал аж ахуйгаас хамаарсан тогтмол бүс орлоготой. Эсгий бүтээгдэхүүнд зэрэглэл тогтоогоогүй учир бүс нутаг бүрт ижил үнээр худалдаалагдана.
- Нийгмийн ангиар: эсгий бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт малчид, хот суурин газарт ажилчид өргөн хэрэглэдэг

3. Сэтгэл зүйн зарчим
- Сонирхол: хямд үнэ сонирхоно
Эдэлгээний хугацаа
Бүтээгдэхүүний хэмжээ, стандарт
Ур хийц
Илчлэг байдал

4. Зан төлөвийн зарчим
- Хэрэглэгчийн байр суурь: байнгын хэрэглэгчид
Урьд нь хэрэглэж байсан
Анх хэрэглэж байгаа
Боломжит хэрэглэгч
- Худалдан авагчийн бэлэн байдлын түвшин
- бүтээгдэхүүнийг мэддэг
- бүтээгдэхүүнийг сонирходог
- хүсдэг
- худалдан авхад бэлэн
Бүтээгдэхүүнд хандах хандлага
- Эерэг хандлага
- өвөрмөц хандлага
- үл тоомсорлосон
- Санаачлагч
- Дайсагнасан

Цааш нь...

Thursday, November 19, 2009

Бизнес төлөвлөгөө хийхийн учир


Ta бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлөвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.

Энэхүү зөвлөгөөнд бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал зүйлсийг арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө тус загварын дагуу хийж болно. Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг.

Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс доорх төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна.

Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?
“Таны бизнес амжилттай байгаа үед боломжтой бол өмч хөрөнгө худалдан авах талаар бод.”

Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.
-Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
-Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
-Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
-Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.

Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн Мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.

Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа, борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг. Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй. Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.

Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй, харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.

Таны төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав
-Эрхэм зорилгын мэдэгдэл:
Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.

-Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.

-Танай бизнесийн танилцуулга:
Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.

-Эдийн засгийн үнэлгээ
Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.

-Мөнгөн гүйлгээний тайлан
Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул. Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.

-Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.

-Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр “Нөөц” гэсэн хэсэг рүү ор.

Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам
Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална, Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:

1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
З.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.
6.Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараахь хүчин зүйлс орсон эсэхийг шалга

-Эрүүл бизнесийн ойлголт
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.

-Зах зээлээ ойлгох
Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдэхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.

-Эрүүл, өсөж буй тогтвортой салбар
Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.

-Чадварлаг менежмент
Өөрийн дуртай, бахархдаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.

-Чадварлаг санхүүгийн хяналт
Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжих нь ямар чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа гаргадаг.

-Бизнесийн тууштай чиглэл
Хэрэв та тусгай бүтээгдэхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.
Эх сурвалж: Business times

Цааш нь...

Wednesday, November 18, 2009

Зах зээлийн өрсөлдөөний А.Юдановагийн онол


Тухайн зах зээлийн өрсөлдөөний сүүлийн үеийн онолын нэг нь А.Юдановын/Орос/ гаргасан онол юм. Тэрээр нэг зах зээл дээр ажилллаж байгаа нийт компаниудыг 4 үндсэн хэсэгт ангилж, хэсэг тус бүрийг биологийн системийн хувьд төрөл байдал үйл ажиллагаатай нь холбон үзсэн юм

Хулганууд
Эдгээр нь жижигхэн ба уян хатан зах зээлийн өөрчлөлтөнд маш хурдан зохицох чадвартай. Эдгээр нь гол төлөв орлуулах бараа бүтээгдэхүүн ба дуурайлгаж хийсэн зүйлсийг зах зээл дээр гаргадаг. Үйл ажилллагааны тогтсон чиглэл үгүй. Түүний уян хатан бөгөөд хурдан зохицох чадвар нь өрсөлдөөний стратегийн үндэс суурь нь болдог
Үнэгнүүд
Энэ нарийн мэргэшсэн, өндөр эрэлттэй зах зээлийн нэгэн хэсгийг бүрэн эзэмшсэн , их том биш компаниуд байдаг. Эдгээрийн өрсөлдөөний стратеги нь мэргэжлийн өндөр түвшин, бага зардал, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтэнд тулгуурладаг.
Заан ба арслангууд
Энд том хэмжээний компаниуд орох ба эдгээр нь зах зээлийн ихээхэн хэсгийг эзэмших учраас зах зээлд хяналт тавих боломжтой. Эдгээрийн өрсөлдөөний стратеги нь үйлдвэрлэлийн хэмжээ их байгаатай холбоотой зардлын бага түвшин , ихэнхи хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаг байдал зэрэгт үндэслэдэг.
Эрвээхэйнүүд
Эдгээрийн өрсөлдөөний стратеги нь шинэ санаачлага, шинэ технологи нь шинэ бүтээгдэхүүн байдаг боловч зах зээлтэй холбогдох чадвар муу, зах зээлийг эзэмшихэд шаардлагатай хөрөнгө хүрэлцээгүй байдаг.

Цааш нь...

Monday, November 16, 2009

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог


Хүйсийн ялгаа

  • Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол нүүрний хувирал бүхий зургийг сайн ойлгодог.
  • Эрчүүд хамгийн эхэнд эмэгтэй хүнтэй зургийг олж хардаг. Давраад шалдан нүцгэн зураг байвал илүү сонирхно.
  • Эмэгтэйчүүд хэн нэгэн хүн нь хэн нэгэнтэй байгаа зургийг илүү сонирхдог.
гэж үзсэн байна та бүхэн энэ талаар өөрсдийн бодол, саналаа коммент хэсэг дээр бичиж үлдээгээрэй.
Эх сурвалж: www.sanakae.com

Цааш нь...

Монгол улсын эдийн засгийн байдал (2009 оны эхний 10 сарын байдлаар)


Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 10 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсийнхээс 1.8 хувь өсчээ. Хүнсний бараа, ундаа, ус болон орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгээс бусад бүлгийн үнэ дүнгээрээ 1.4-20.2 хувь нэмэгдсэн нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өмнөх оны жилийн эцсийнхээс 1.8 хувь өсөхөд нөлөөлжээ.

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 10 дугаар сарын эцэст 2671.0 тэрбум төг болж өмнөх сарынхаас 17.6 тэрбум төг буюу 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 313.3 тэрбум төг буюу 13.3 хувиар өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт оны эхнийхээс 401.0 тэрбум төг буюу 17.7 хувиар нэмэгдэхэд бараг мөнгө 439.6 тэрбум төг буюу 27.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 10 дугаар сарын эцэст 359.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.8 тэрбум төг буюу 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 30.3 тэрбум төг буюу 9.2 хувиар нэмэгджээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 10 дугаар сарын эцэст 2618.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 12.9 тэрбум төг буюу 0.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 73.3 тэрбум төг буюу 2.7 хувиар тус тус буурсан байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 10 дугаар сарын эцэст 200.9 тэрбум төг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 2.6 тэрбум төг буюу 1.3 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 141.9 тэрбум төг буюу 3.6 дахин нэмэгджээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 406.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 15.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 8.4 тэрбум төг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 322.9 тэрбум төг буюу 4.9 дахин нэмэгдсэн байна

Үнэт цаасны арилжаа 2009 оны 10 дугаар сард 22 удаа явагдаж, 3.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 3.8 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ. Арилжаалсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 3.4 сая ширхэг буюу 47.4 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 сая ширхэг буюу 20.2 хувиар буурчээ. Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 1.4 тэрбум төгрөг буюу 75.4 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум буюу 3.2 дахин өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2009 оны эхний 10 сард 1519.6 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1855.6 тэрбум төг болж, нийт тэнцэл 336.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Төсвийн алдагдал 2009 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 265.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогынхоос 14.9 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ Төсвийн урсгал орлого 1504.3 тэрбум төг, урсгал зардал 1401.5 тэрбум
төг болж, урсгал тэнцэл 102.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 315.8 тэрбум төг буюу 20.2 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 226.4 тэрбум төг буюу 65.2 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 61.3 тэрбум төг буюу 27.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10.4 тэрбум төг буюу 3.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 57.1 тэрбум төг буюу 28.6 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 61.5 тэрбум төг буюу 3.1 дахин, навигацийн орлого 10.3 тэрбум төг буюу 68.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний 10 сард 1855.6 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 10.0 тэрбум төг буюу 0.5 хувиар өсчээ. Үүнд цалин, хөлсний зардал 32.7 тэрбум төг буюу 7.5 хувь, татаас, шилжүүлэг 55.0 тэрбум төг буюу 9.6 хувиар өссөн, түүнчлэн хөрөнгийн зардал 26.8 тэрбум төг буюу 8.0 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2009 оны эхний 10 сард 309.5 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.8 тэрбум төг буюу 8.0 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардлын бууралт нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 30.4 тэрбум төг буюу 9.5 хувиар багассанаас голлон шалтгаалжээ. Манай улс 2009 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 113 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3192.1 сая ам.доллар, үүнээс экспорт 1487.0 сая ам.доллар, импорт 1705.2 сая ам.доллар боллоо.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 10 сард 218.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 335.8 сая ам.доллар буюу 2.5 дахин буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1663.7 сая ам.доллар буюу 34.3 хувь, үүний дотор экспортын хэмжээ 663.9 сая ам.доллар буюу 30.9 хувь, импортын хэмжээ 999.8 сая ам.доллар буюу 37.0 хувиар тус тус буурчээ.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын үнийн дүн 49.2 хувь; цайрын баяжмалын биет хэмжээ 4.3 хувь, үнийн дүн 38.9 хувь; боловсруулаагүй алтны биет хэмжээ 36.7 хувь, үнийн дүн нь 34.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт

2009 оны эхний 10 сарын байдлаар 15.0 сая эх мал буюу нийт төллөх эх малын 81.0 хувь нь төллөсөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар 1535.0 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 59.1 мянгаар буюу 4.0 хувиар нэмэгдлээ.

Улсын хэмжээгээр 2009 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 370.6 мян.т үр тариа, 149.5 мян.т төмс, 75.5 мян.т хүнсний ногоо хурааж, 873.7 мян.т өвс, хадлан, 21.9 мян.т гар тэжээл, 2.6 мян.т дарш бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хураасан үр тариа 170.6 мян.т буюу 85.3 хувь, төмс 16.6 мян.т буюу 12.5 хувь, хүнсний ногоо 1.1 мян.т буюу 1.5 хувь, бэлтгэсэн дарш 1.7 мян.т буюу 2.7 дахин их байна. Харин бэлтгэсэн өвс 135.1 мян.т буюу 13.4 хувь, гар тэжээл 3.9 мян.т буюу 15.3 хувиар бага байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний 10 сарын байдлаар (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1306.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 152.1 тэрбум төг буюу 10.4 хувиар буурлаа. Энэхүү бууралтад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 31.8 тэрбум төг буюу 3.9 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 119.5 тэрбум төг буюу 24.6 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарынх 0.7 тэрбум төг буюу 0.5 хувиар буурсан нь нөлөөллөө.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс буурахад зэсийн баяжмал 35 хувийн агуулгад шилжүүлснээр, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0-66.6 хувиар багассан нь нөлөөлжээ. Нарийн боов, талх, хиам, катодын зэс, тамхи, шохой, хивс, металл бэлдэц, спирт, самнасан ноолуур, амтат ус, ундаа, металл цувимал, бетон зуурмаг, цул бетон, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5-91.7 хувиар буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 24.6 хувиар буурахад голлон нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 10 сард нийт 159.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 138.3 тэрбум төгрөг буюу 86.5 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 21.5 тэрбум төгрөг буюу 13.5 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэв. Төмөр замын тээврээр 2009 оны эхний 10 сард 11487.0 мян.т ачаа, давхардсан тоогоор 2692.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 729.4 мян.т буюу 6.0 хувь, зорчигчдын тоо 1062.5 мян.хүн буюу 28.3 хувиар буурлаа. Төмөр замын тээврээр зорчигчдын тоо буурахад дотоодын зорчигчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 1007.6 мян.хүн буюу 28.0 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр 2009 оны эхний 10 сард 1079.7 тонн ачаа, давхардсан тоогоор 264.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 515.4 тонн буюу 32.3 хувь, зорчигчдын тоо 58.7 мян.хүн буюу 18.2 хувиар буурлаа Зочид буудал, зоогийн газрын салбарын нийт орлого 2009 оны эхний 9 сарын байдлаар 37.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 тэрбум төгрөг буюу 10.5 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 2009 оны эхний 9 сарын байдлаар 15 аж ахуйн нэгж, байгууллага даатгалын үйл ажиллагаа
явуулж, даатгалын хураамжаас 17.5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 3.8 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс даатгалын хураамжийн орлого 512.6 сая төгрөг буюу 3.0 хувиар, даатгалын нөхөн төлбөр 424.3 сая төгрөгөөр буюу 12.7 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж. Монгол Улсын статистикийн газар


Цааш нь...

Monday, November 9, 2009

Зар сурталчилгаа гэж юу вэ?



Тодорхойлолт: тодорхой ивээн тэтгэгчээр төлөгдсөн байгууллага, бараа, үйлчилгээ, санааны тухай хувийн биш мэдээллийн хэлбэр

Давуу тал

Сул тал

· Их тооны үйлчлүүлэгчдэд үр ашигтайгаар хүрч чаддаг

· Олон төрлийн дүрс тэмдэг ашиглаж, сэтгэлиийн хөдөлгөөнтэйгөөр илэрхийлэгддэг

· Энэ нь бололцоотой худалдан авагчдад юу хэлж чадахаа хянах боломж ихтэй

· Зар суртчилгааны үр ашгийг үнэлэхэд хэцүү

· Ихэнх зар сурталчилгаа нь маш их үнэтэй байдаг

· Тодорхой зорилтот үзэгчдэд хүрэхгүй байх магадлалтай

· Олон тооны зар сурталчилгаан дундаас хэрэглэгчдэд ялгарч хүрэхэд хэцүү

Зар сурталчилгааны төрлүүд

Бүтээгдэхүүний

product

Байгууллагын

institutional

Эхлэлийг тавих буюу мэдээллийн

Pioneering(or informational)

Хамгаалах зар сурталчилгаа

advocacy

Өрсөлдөх буюу нөлөөлөх

competitive

Эхлэлийг тавих байгууллагын

зар сурталчилгаа

Сануулах

reminder

Өрсөлдөж байгаа байгууллагын

зар сурталчилгаа

Сануулах

Зар сурталчилгааны шийдвэр гаргах процесс

Plannning

Зар сурталчилгааны хөтөлбөрийн хөгжүүлэлт нь 4w-д анхаарлаа хандуулдаг

p Who is the target audience?

p What are the advertising objectives, the amounts of money that can be budgeted for the advertising program, and the kinds of copy to use?

p Where should the advertisements be run?

p When should the advertisements be run?

Зар сурталчилгааны зорилгоо тодоройлох

· Awareness- хэрэглэгчийн брендийн нэр болон бүтээгдэхүүнийг таних чадвар

· Interest- бренд болон бүтээгдэхүүний онцлогийг мэдэх гэсэн хэрэглэгчийн хүсэл сонирхлын өсөлт

· Evaluation- бүтээгдэхүүн болон брендийн чухал сайн талуудад өгсөн хэрэглэгчийн үнэлгээ

· Trial- хэрэглэгчийн бренд болон бүтээгдэхүүний эхний бодит худалдан авалт буюу хэрэглээ

· Adoption- эхний худалдан авалт, хэрэглээ нь таалагдсаны улмаас хэрэглэгч уг бүтээгдэхүүн болон брендийг дахин худалдан авах

Зар сурталчилгааны зорилго нь дараахь гурван чанартай байна

· Сайн тодорхойлогдсон зорилтот үзэгчдэд зориулагдсан байх

· Хэмжигдэхүйц байх

· Тодорхой хугацааны турш үргэлжлэх

Зар сурталчилгааны төсөвөө тодорхойлох

· Борлуулалтын хувь(persentage of sales)

· Өрсөлдөгчтэй хувь тэнцүү байх(competitive parity)

· Боломжийнхоо хирээр(all you can afford)

· Үүрэг ба зорилго(objecive and task)

Цааш нь...

Зар сурталчилгааны хэрэгсэлээ сонгох нь




Зар сурталчилгааны дизайн

  1. Мэдээллийн хэсэг
  2. Ятгасан хэсэг
  3. Айх сэрэмжлэх хандлага
  4. Дур булаам байх хандлага Хөгжилтэй хандлага

Мэдээллийн хэрэгслийн сонголтууд

1. Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл

2.Зурагт

3.Радио

4.Кино

5.Гадаа, гудамж

6.Интернет

Сурталчилгааны хуваарь гаргах нь ----Нөлөөлөх хүчин зүйлүүд

1. Худалдан авагчийн эргэлт

2. Худалдан авалтын давтамж

3.Марталтын түвшин

Хуваарийн хэлбэрүүд

1. Тогтвортой хуваарь

2. Нислэгийн хуваарь

3. Судасны цохилт хуваарь


Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008