Thursday, December 31, 2009

ЗАЛУУ-МАРКЕТЕРҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

УЛИРАН СОЛИГДОХ ЦАГИЙН ЖАМААР
УЧРАН ЗОЛГОЖ БУЙ ШИНЭ ОНДОО
БИЛИГ ОЮУН ТӨГӨЛДӨР
БИЕ СЭТГЭЛ АМГАЛАН
АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.

Цааш нь...

Tuesday, December 29, 2009

Шинэ ном- ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ

Номын тухай

Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.

Номын бүтэц
“Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.

Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно

2-р бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.

"Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.

Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.

Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.

Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.

"Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.

6-р бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.

7-р бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.

Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.

9-р бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.

Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон веб сайтуудыг багтаасан болно.

Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Цаасны хэмжээ- A4
Хуудасны тоо-290
Үсгийн шрифт-9.5
Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК
Хэвлэсэн он: 2009
Харилцах шуудангийн хаяг: Зип код 14201 Шуудангийн хаяг 46A, хайрцаг 404
Цахим шуудан: tumurbatdalkhsuren@ymail.com

Цааш нь...

Friday, December 18, 2009

Түүхэн дэх хамгийн баян хүмүүс


Жон Рокфеллер 100 мянган доллартай болж, 100 наслах юмсан гэж мөрөөдөж байсан нэгэн. Гэвч тэрбээр 98 хүрэх наснаасаа 2 cap хүрэлгүй нас нөгцсөн юм. Түүний эхний мөрөөдөл нь биелсэн билээ.

Эндрю Карнеги ган цутгах томоохон компани байгуулсан бөгөөд төмөр зам үйлдвэрлэдэг. Тэрбээр 68 настай байхдаа 298.3 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ.

Осман Али Хан, Азаф Жа VIII нь Хайдерабад болон Берар вант улсын сүүлийн хаан байсан бөгөөд удалгүй Энэтхэг тус улсыг эзлэн авсан түүхтэй. 1937 онд Азаф Жа дэлхийн хамгийн баян хүн гэж Time Magazine сэтгүүлийн эхний нүүрэнд заларч байжээ. Тэрбээр 50 настай байхдаа 210.8 тэрбумын хөрөнгөтэй байсан байна.

Николай II /Николай Александрович Романов/-Оросын сүүлчийн хаан. Тэрбээр 1894-1917 он хүртэл эзэнт улсыг захирч байв. Түүний хөрөнгө өв залгамжлагдаж ирсэн бөгөөд 49 настай байхдаа Николай хаан 235 тэрбум доллартай байсан байна.

Уильям Генри Вандербиль нь эцэг Корнелиусаас 100 сая долларын хөрөнгө өвлөж байсан гэдэг. Тэрбээр эцгийнхээ хөрөнгийг арвижуулж чадсан байна. Уильям 64 настайдаа 231.6 тэрбум доллартай байв.
Эх сурвалж: Business Times

Цааш нь...

Monday, December 7, 2009

Залуу Маркетеруудийн Шинэ Жил


ХӨТӨЛБӨР/PROGRAM

18:00-19:00 CLASSIC TIME
  • Улаан хивс, цагаан дарс, хар зураг
  • Албан ёсны нээлт
  • Ододтой бүжиглэсэн нь
  • Нэгэн зүгт хамтлаг
19:00-20:00 COOK TIME
  • Баярын зоог
  • Cook show-Тэнгис /surprise/
  • Дуучин Хонгор
20:20-21:00 TOP TIME
  • Өвлийн өвгөн, цасан охид
  • Шагнал гардуулах ёслол
  • HOT TIME / surprise/
  • Мотив хамтлаг /surprise/
  • COCTAIL SHOW
21:00-21:50 FUNNY TIME
  • TV cocktail хамтлаг
  • WHITE DANCE
  • Дуучин Одноо
  • Чөлөөт бүжиг
21:50-22:30 THE END
  • Хаалтын арга хэмжээ
  • Гэрэл сүүдэр /surprise/


Тасалбарын үнэ: 45000
Дэлгэрэнгүй мэдээллийг: 331808, 88086325

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008