Tuesday, January 26, 2010

Маркетингийн удирдлага /Шинэ ном/


Монгол оронд маркетингийн ухаан үүсэн хөгжсөн арав гаруй жилийн хугацаанд олон арван эрдэмтэн, багш судлаачид энэхүү шинжлэх ухааны салбар чиглэлүүдээр Маркетингийн үндэс, Хэрэглэгчийн зан төлөв, Байгууллагын харилцааны маркетинг, Үйлчилгээний маркетинг, Аялал жуулчлалын маркетинг зэрэг олон ном, бүтээлээ туурвин олны хүртээл болгосон билээ.

Маркетингийн эрдэмтэн, судлаач багш нарын эдгээр бүтээлүүд бизнесийн байгууллагууд, тэдгээрт ажиллаж байгаа удирдах ажилтан, менежерүүд, ялангуяа зах зээлийн эрэлт хэрэгцээний цөм болж буй маркетингийн мэргэжлийг эзэмшихээр сонгосон оюутан суралцагсдад эх хэл дээрээ ашиглах гарын авлага болоход дор бүрнээ хувь нэмэр оруулсан юм. Тиймд миний бие эдгээр эрдэмтэн судлаачдын бүтээлд өчүүхэн хувь нэмэр оруулах үүднээс маркетингийн олон чухал асуудлыг онол арга зүйн хувьд судлан гаргахыг зорилго болгосон “Маркетингийн удирдлага: судалгаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт” хэмээх сурах бичгийн олон жилийн хөдөлмөр шингэсэн анхны хэвлэлийг та бүхэнд толилуулж байна.

Энэхүү сурах бичиг нь сүүлийн үеийн гадаадын болон өөрийн орны нэр хүндтэй хүмүүсийн бүтээлийг үндэс болгон бичигдсэн бөгөөд маркетингийн удирдлагын ойлголт, зах зээлийн боломжийн шинжилгээ, маркетингийн стратеги боловсруулах, маркетингийн шийдвэр гаргах, нийт маркетингийн хүчин чармайлтыг удирдах гэсэн таван үндсэн хэсэг, 22 бүлэгтэй, гадаадын болон өөрийн орны жишээтэй, нэр томъёоны тайлбар толь бүхий бүтээл тул “Маркетингийн удирдлага” сурах бичиг манай орны их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад төдийгүй бизнесийн байгууллагын ажилтнуудад гарын авлага болгон хэрэглэхэд зохих хувь нэмэртэй.

Уншигч та энэ сурах бичгийн тусламжтайгаар маркетингийн тухай үндсэн мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах олон аргачлал, арга зүйг олж авч чадна гэдэгт найдаж байна.






5 comments:

Enkhtur.G said...

үнэхээр сайн ном шүү, бизнес эрхлэгч бүрийн заавал унших номын нэг гэж бодож байна.

Anonymous said...

хаана худалдаалж байгаа вэ?

Anonymous said...

Хэвлүүлсэн спонсор нь хаанах юм бол? Санамсаргүй байдлаар энэ ногоон өнгийг сонгосон юм болов уу? хэхэ. Бас энэ онцгойрох арга нилээд л хуучирсан, үеээ өнгөрөөсөн арга шүү дээ.

Anonymous said...

Haanaas hudalgaj avah vee. Help

Anonymous said...

Ih delguurt baina lee.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008