Thursday, April 8, 2010

Багаар ажиллах чадвар буюу Гэхдээ...

Монголчууд бидний хувьд энэ үг танил болоод удаж буй. Гэхдээ би л хувьдаа ЯГ юу гэсэн үг болохыг мэддэггүй.

Интернэт ухаж явтал Ж. Лувсандорж гэдэг залуу “Бидэнд багаар ажиллах чадвар дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Энэ чадвар дутмаг байдаг нь монголчууд бид эртнээс бие дааж, бор гэртээ Богд болж амьдардаг байсантай холбоотой юм болов уу. ...” гэжээ.

Үүнийгээ “1 айл өрх гэртээ бүхий л ахуйн хэрэгцээний зүйлсээ бие даагаад хийчихнэ, хувцасаа хийгээд өмсчихнө, хоолоо хийгээд идчихнэ, архиа нэрээд уучихна. Тийм болохоор бусдаас гуйгаад байх зүйл байхгүй, хамтран ажиллах шаардлага бараг гардаггүй байсан юм болов уу” гэсэн жишээгээр тайлбарлажээ.

ГЭХДЭЭ тэр нэгэн айл өрхийн бодвол аав нь олон таван үггүй лидердээд ээж, охидууд нь хувцасаа залхууралгүй хийгээд, хоолоо хийгээд, архиа нэрээд бодвол хөвгүүд нь хариуцлагатайхан шиг хонь малаа хариулдаг байсан биз. Тэгэхээр энэ бараг л баг мөн байх аа.

ТЭРГҮҮН АСУУЛТ: ҮҮНИЙГ БАГ БИШ ГЭЖ ҮЗВЭЛ ЯГ ЮУГ БАГ ГЭХ ВЭ?
Ганц хүн айл болохгүй гэсэн ардын сайхан үгэнд үндэслэн энэ бол баг юм хэмээн итгэн цааш үргэлжлүүлье. Гэхдээ учир бий.

Баг олон хүнээс бүрдэх ёстой юм бол цэргийн хороо баг мөн үү?

ГЭХДЭЭ...
3. Асуудлыг шийдвэрлэхэд бүх гишүүд оролцох
7. Харилцах, нэвтрэлцэх, хэл амаа ололцох чадвараа сайжруулах. Үүнд харилцааны соёл эзэмших, хэлний мэдлэгээ сайжруулах гэх мэт асуудал хамаарна.
Гэсэн зүйлсийг http://mergenii.blog.banjig.net/post.php?post_id=123615 –оос
уншлаа.

Гэтэл цэргийн ангид 1. Ямагт даргын зөв, 2. Даргын буруу чиний зөв санагдаад байвал нэгдүгээр дүрмийг сана гэсэн ДҮРЭМ бий. Олон тулалдаанд орж ялалт байгуулсан цэргийн хороодод энэ дүрэм бий...
Тэгэхээр багийн гишүүн зөвхөн гүйцэтгэгч байж болно.
ДЭД АСУУЛТ: БАГИЙН ДЭГЛЭМ АВТОРИТАР УУ? ТОТАЛИТАР УУ?
Бас нэгэн зөрчилдөөн байна аа.

Монголчуудыг багаар ажиллах чадваргүй гэж спорт дээр жишээ аван тайлбарлах нь түгээмэл байдаг. Бокс, сумо, жудод амжилт гаргадаг атлаа хөлбөмбөг, сагсан бөмбөгт 00 гэх зэргээр. Бодит байдал дээр тийм л дээ.

ГЭХДЭЭ...
Түвшинбаяр ганцаараа бэлтгэл хийгээд, өөрөө мөнгөө гаргаад, өөрөө бусад бүх асуудл
ыг шийдээд Олимпийн аварга болоогүй ээ. Түүний ард менежер, дасгалжуулагч, санхүүжүүлэгч, дэмжигч гэх мэт олон хүн бий. Тэдний зорилго түүнийг олимпийн л аварга болгох байсан...

Тэгвэл тэд багийн гишүүдэд орох уу?
Орохгүй гээд үзвэл нэгдсэн зорилготой хүмүүс байдаг, орно гэчихвэл дэвжээн дээр барилдаагүйгээс гадна Монголчууд бид багаар ажиллах чадвартай хүмүүс болчихлоо.

ГУТГААР АСУУЛТ: МОНГОЛЧУУДАД БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР БИЙ ЮУ?
Энэ асуулт гарсан чинь “Багаар ажиллах чадвар гэж юу вэ?” хэмээх асуудал гарч ирлээ. Онлайн буй хэдэн найзаасаа асуулаа.

Х. Хангал: Тойрч суугаад эвтэйхэн пиводох
М. Үүрийнтуяа: busdiig ayataihan ayaldan dagah hadvar.......kkkk
Ц.Ганцоож: “Эвт шаазгай буга барина" Энэ л багаар ажиллах чадвар юумуу да

За тэгвэл ямар ч байсан бусадтайгаа эв зүйгээ олоод дагаад явах чадвар гэсэн дүгнэлт энэ гурван гишүүний үгнээс гарлаа.

Арга ч үгүй биз. 5 хүнтэй “баг” хуралдаад асуудал шийдвэрлэлээ. Санал үл нийлэх нэг нөхөр бөөн бухимдал болов. Бид түүнийг “муйхар , зөрүүд” гэж нэрлэдэг.

ГЭХДЭЭ...
Нөгөө талаас Чукча нарын нэгэн тосгонд дэлхий бөөрөнхий хавтгай эсэхийг шийдвэрлэх хурал болжээ. Дийлэнхийн саналаар дэлхий хавтгай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эвт шаазгай буга барьдгийн үлгэрээр бөөрөнхий хэмээн саналаа өгсөн нөхдүүд санал нэгдлээ.

Мэдээж буруу дүгнэлт. Хэрвээ өмнө хэлснийг багаар ажиллах чадвар гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол “Дэлхий бөөрөнхий” хэмээн хэлсэн нөхдүүд итгэл үнэмшилдээ үнэнч байсныхаа төлөө “муйхар , зөрүүд” болж таарч байна.

СҮҮЛИЙН АСУУЛТ: Тэгэхээр өөрийн саналдаа үнэнч байх нь багаар ажиллах чадвар уу? Бүлгийн саналыг дагах нь багаар ажиллах чадвар уу?
Б.Жавхаа

12 comments:

Anonymous said...

Өөрийн санал бодлоо бусаддаар хүлээн зөвшөөрүүлж нотолж чадах чадвар багаар ажиллах чадвар.

Чалва Палва said...

Чиний санаа бодол 100% зөв байж чадах уу?

Anonymous said...

tegeed?

budweiser said...

minii bodloor bagaar ajillah chadwar gedeg zuiliig 2 yanzaar oilgodog.
1. Bagaar ajilluulah chadwar ene ni busdiig idewhijuulj uursdiin hussen ur dundee hureh, uuruur helbel end bagaar ajillah chadwar hereggui, bagaar jilluulah chadwar l shaardlagatai
2. Umnuhuu sain hiih chadwar- eniig oilgohdoo, hj chadah zuilee saih hiij bagt huwi nemree oruulah, hamgiin gol ni togtson hugatsaandaa chanartai guitsetgelteigeer shuu
za iim bh shiw

Tsogtoo said...

One. Bag gej yu be gedgees asuudlaa ehliye. Medeej bag gedeg ni todorhoi neg zorilgod hurheer zohion bguulagdsan 2 ba tuunees deesh huni hamtral yum.

Two. Harin bagaar ajillah chadvar gedeg ni iluu tsogts shinjtei oilgolt baij taarna.
Tuhailbal uund:

1. Bagin busad gishuudee sonsoh, uzel bodloo hangalttai sain ilerhiileh bolomj olgoh, tuund ni demjleg uzuuleh;
2. Uurin uzel, sanaagaa busaddaa zuv oilguuleh, busdaas demjleg awah;
3. 1 ba 2-r chadvaraa zuv hosluulj tuhain nuhtsul baidald baij boloh hamgin sain huvilbart hurch, bagin gishuun bur setgel hanamjtai uldeh bolomjig burduuleh chadvartai baih geh met olon zuiliig hamruulj boloh bolov uu!

Ta buhend amjit husiye

*Mongolin buteelch, bagaar ajillah chadvartai zaluuchuud mash olon bolog* !

eliya said...

тэр чукча нарт багаар ажиллах чадварийн талаар болон, дэлхий өнөөдөр бөөрөнхий юу хавтгай юу гэсэн бүхэл бүтэн дөрвөн жилийн лекц уншиж байж чадварыг нь үнэл!

нэр said...

Ердөө 5хан хүн хариу өгч чадаж бга юм уу?
"М. Үүрийнтуяа: busdiig ayataihan ayaldan dagah hadvar.......kkkk" <--- энийг уншаад гутрав. Үнэндээ нийтлэг дүр төрх нэг иймэрхүү.

Багаар ажиллах чадвар гэдэг нь тухайн багийн (цогтоогийн баг гэсэн үгийн тодорхойлол зөв гэж бодож бна) зорилгод хамгийн бүтээмжтэй, үр дүн өндөр гүйцэтгэлд хүрэхийн тулд бүх гишүүд нэг нэгнийхээ санал бодолыг харилцан хүндэтгэн авч хэлэлцүүлэхийг хэлнэ.

engunee said...

багаар ажиллах чадвар дутуу гэж би ч гэсэн боддог байлаа. гэтэл үгүй ч юмуу гэж санагдажийн шүү.

Ocean Qahan said...

hariult mash engiin shde, ersdeliig olon talaas harna gdg ersdeh %iig ali boloh bagasgah, mergejiltei, mergejilgui bh n hamagui, gar niildeg, neg zorilgiin tuluu bh l chuhal. olula heleltswel buruugui, olnii ug ortoi, olnii sanaa olomgui dalai gdg de. zorilgo hna chiglej bna gdg l chuhal, massd uu? tsuunhud uu? iim l bna. bagaar ajillana gdg, tsewerlegch n tsewerlegchiin ajlaa gololgui hariutslagatai hiij, zahiral n zahiraliin ajlaa omoggui guitsetgehiig l helne gj bodoj bna.

22 said...

Bagaar ajillah gedeg ni mini bodloor neg zorlogtoi 2 ba tuunees deesh hunii heleltseliin ur dun gj bodoj bn l daa ucher ni hvn bolgon adilgvi holog bolgon joroogui gedeg shig bagiin buh gishvvdiin sanaliin negdmel dvn ym bolow uu

bayasaa said...

deerh comment bichsen humuus 1 bag. enehuu bagiin commentuudiig bazaad negtgeed dugnelt heleh hen negen bna uu? ta buhen bol negen bag bolj chadjee. bayar hurgeye.

walker said...

Negdsen neg zorilgo tavin aliva asuudliig olon talaas n avch uzej buruu zoviin olnii sanlaar zovshiltson yaritsaj zov shiidvert hurch busdiinhaa uguug sonsoj chaddag 2 ba tuunees humuusiig l bag gene biz de. Mongolchuudad bagar ajillah chadvar bgaa harin %-ia bodson chanar n ih

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008