Showing posts with label Шинэ ном. Show all posts
Showing posts with label Шинэ ном. Show all posts

Tuesday, January 26, 2010

Маркетингийн удирдлага /Шинэ ном/


Монгол оронд маркетингийн ухаан үүсэн хөгжсөн арав гаруй жилийн хугацаанд олон арван эрдэмтэн, багш судлаачид энэхүү шинжлэх ухааны салбар чиглэлүүдээр Маркетингийн үндэс, Хэрэглэгчийн зан төлөв, Байгууллагын харилцааны маркетинг, Үйлчилгээний маркетинг, Аялал жуулчлалын маркетинг зэрэг олон ном, бүтээлээ туурвин олны хүртээл болгосон билээ.

Маркетингийн эрдэмтэн, судлаач багш нарын эдгээр бүтээлүүд бизнесийн байгууллагууд, тэдгээрт ажиллаж байгаа удирдах ажилтан, менежерүүд, ялангуяа зах зээлийн эрэлт хэрэгцээний цөм болж буй маркетингийн мэргэжлийг эзэмшихээр сонгосон оюутан суралцагсдад эх хэл дээрээ ашиглах гарын авлага болоход дор бүрнээ хувь нэмэр оруулсан юм. Тиймд миний бие эдгээр эрдэмтэн судлаачдын бүтээлд өчүүхэн хувь нэмэр оруулах үүднээс маркетингийн олон чухал асуудлыг онол арга зүйн хувьд судлан гаргахыг зорилго болгосон “Маркетингийн удирдлага: судалгаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт” хэмээх сурах бичгийн олон жилийн хөдөлмөр шингэсэн анхны хэвлэлийг та бүхэнд толилуулж байна.

Энэхүү сурах бичиг нь сүүлийн үеийн гадаадын болон өөрийн орны нэр хүндтэй хүмүүсийн бүтээлийг үндэс болгон бичигдсэн бөгөөд маркетингийн удирдлагын ойлголт, зах зээлийн боломжийн шинжилгээ, маркетингийн стратеги боловсруулах, маркетингийн шийдвэр гаргах, нийт маркетингийн хүчин чармайлтыг удирдах гэсэн таван үндсэн хэсэг, 22 бүлэгтэй, гадаадын болон өөрийн орны жишээтэй, нэр томъёоны тайлбар толь бүхий бүтээл тул “Маркетингийн удирдлага” сурах бичиг манай орны их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад төдийгүй бизнесийн байгууллагын ажилтнуудад гарын авлага болгон хэрэглэхэд зохих хувь нэмэртэй.

Уншигч та энэ сурах бичгийн тусламжтайгаар маркетингийн тухай үндсэн мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах олон аргачлал, арга зүйг олж авч чадна гэдэгт найдаж байна.






Цааш нь...

Tuesday, December 29, 2009

Шинэ ном- ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ

Номын тухай

Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.

Номын бүтэц
“Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.

Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно

2-р бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.

"Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.

Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.

Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.

Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.

"Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.

6-р бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.

7-р бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.

Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.

9-р бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.

Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон веб сайтуудыг багтаасан болно.

Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Цаасны хэмжээ- A4
Хуудасны тоо-290
Үсгийн шрифт-9.5
Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК
Хэвлэсэн он: 2009
Харилцах шуудангийн хаяг: Зип код 14201 Шуудангийн хаяг 46A, хайрцаг 404
Цахим шуудан: tumurbatdalkhsuren@ymail.com

Цааш нь...

Monday, January 26, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 12 "N" /Network Marketing Multi-level Marketing - Сүлжээний бизнес. Шууд борлуулалтын олон шатлалт хэлбэр.. /


Need - Хэрэгцээ. Хүнд аливаа зүйл хэрэгтэй болох нь мэдрэгдэж санаанд буух жишээлбэл, хоол идэх, шингэн юм уух, дулаацах, аюулгүй орчинд байх, хүнд хайрлуулах г.м

Network Marketing Multi-level Marketing - Сүлжээний бизнес. Шууд борлуулалтын олон шатлалт хэлбэр.

Niche - Зах зээлийн сиймхий.

Nicher - Сиймхийч. Зах зээлийн сиймхий буюу маш жижиг сегментэд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг компани (зах зээлийн 10 хүртэлх хувийг эзэлдэг)

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Monday, November 3, 2008

"Жинхэнэ Саятан" Доктор профессор Л.Оюунцэцэг /КтМС/


Өнгөрсөн 5 дахь өдөр КтМС -ийн Доктор профессор Л.Оюунцэцэг багштай уулзаж шинээр орчуулсан номных нь дээжээс авсан юм. эхний 2 бүлэгийг нь уншлаа маш их таалагдлаа Энэ номонд гардаг хүү шиг саятан болох боломж ойрхон байгааг та энэ номноос уншиж болох юм байна шүү.

Жинхэнэ саятан номын танилцуулга:

АНУ-ын Чикаго хотноо төрж өссөн хар арьст жаал хүүгийн эцэг, эх, ах дүүст түүнд өгөх их мөнгө, нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон танил талын холбооны аль алин нь байсангүй. Гэвч жаал хүү өөрөө халамжлан хүмүүжүүлэчдээ олж, өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлон, мөн өөрөө мөрөөдлөө биелүүлж чадсан юм. тиймээс ч 16 насанд хүрэх үедээ аль хэдийнээ саятан болоод зогсоогүй, өөрийнхөө амжилтын түүхээр бусдад итгэл найдвар хайрлаж, тэднийг баялаг, алдар хүнд өөд уриалан дуудаж хөтөлж чаддаг өгөөмөр хүн болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91994405 дугаараас авч болох юм байна

Цааш нь...

Monday, September 29, 2008

Б.Нандин-эрдэнэ багшийн шинэ ном гарлаа


Салбар бүрийн маркетер, хүний нөөцийн менежерүүдийн анхааралд


Монголын анхны маркетинг, борлуулалтын мультимедиа сурах бичгийг Маркетер, СЭЗДС-ийн багш Б.Нандин-Эрдэнэ “Миний мэдэх маркетингийн удирдлага”, “Миний мэдэх маркетингийн судалгаа”, “Миний мэдэх борлуулалтын удирдлага” 3 цувралаар мэргэжлийн болон мэргэшсэн маркетерүүдэд зориулан гаргалаа. Мультимедиа сурах бичгийн нээлтийн үйл ажиллагаа 2008.10.01-ний өдрийн 1900 цагаас СЭЗДС-ийн 313 тоот танхимд явагдана. Нээлтэнд оролцож, сурах бичгийг худалдан авахыг хүссэн маркетер, менежерүүд 88070808, 88086325, 322933 дугаарын утсанд бүртгүүлнэ үү. Суудлын тоо хязгаартай.  

Мультимедиа сурах бичгийн товч танилцуулга 



1. “Миний мэдэх маркетингийн удирдлага” мультимедиа сурах бичиг нь нийтдээ 15 бүлэг видео хичээл болон загвар маркетингийн төлөвлөгөөтэй. Маркетингийн орчин үеийн онолын ойлголтууд , бизнесийн амьд жишээг өөртөө агуулсан мэргэжлийн маркетерүүдэд зориулсан сурах бичиг. 
2. “Миний мэдэх маркетингийн судалгаа ” мультимедиа сурах бичиг нь нийтдээ 10 бүлэг видео хичээл болон загвар маркетингийн судалгааны тайлантай. Маркетингийн судалгааны онолын ойлголтууд , маркетингийн судалгааны амьд жишээг өөртөө агуулсан мэргэшсэн маркетерүүдэд зориулсан сурах бичиг.
3. “Миний мэдэх борлуулалтын удирдлага ” мультимедиа сурах бичиг нь нийтдээ 13 бүлэг видео хичээл болон загвар орлуулалтын төлөвлөгөөтэй. Борлуулалтын орчин үеийн онолын ойлголтууд , бизнесийн амьд жишээг өөртөө агуулсан мэргэшсэн маркетерүүдэд зориулсан сурах бичиг.
Мультимедиа сурах бичгийн нэг бүрийн үнэ 20000 төгрөг бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр борлуулна.  


Цааш нь...

Friday, September 5, 2008

Маркетингийн бичил судар гэж тасархай ном гарсан байна


Хэдэн сар сайхан амарлаа бичлэг ч оруулсангүй харин саяхан нэг багштайгаа ярьсан чинь шинэ ном гаргасан тухай хэлэээд надад нэгийг бэлэглэсэн юм аа уншсан чинь маш гоё ном байна. Англи хэлний нэр томьёо нуудыг мэргэжлийн хэллэгээр нь хэрхэн орчуулж ойлгож болох тухай маш сайхан судар гарсан байна. Сүүлийн 7 хоног л байн байн эргүүлж уншлаа. Ямар ч байсан манай мэргэжилийн нөхдүүдэд бол хэрэг болохоор ном байна шүү хө.

Ийм сайхан ном гаргасанд Маш их баярлааа Баярмаа багшаа та шүү

За гарчигыг нь та нар сонирхож байгаа байх. Энэ ном гурван бүлэгтэй ба эхний бүлэгт Маркетингийн нэр томьёоны тайлбар толь хоёрдугаар бүлэгт Маркетингийн гуру нарын тухай Гуравдугаар бүлэгт Маркетинг ба зар сурталчилгааны талаарх өгүүллэг багтсан маш сайхан ном.

Маркетингийн бичил судар номны хэсэгээс . . . .

. . . Таны мэдэлд 10 секунд л бий. зар сурталчилгаанд эхнээсээ үзэгчдийн анхаарлыг татаж дүрст сюрпризээр эхлэх нь цаашид ч тэдний анхаарлыг хадгалж үлдэх боломжийг нэмэгдүүлдэг гал унтраах хөөс рекламдаж байгаа бол дүрэлзэн асч буй галнаас эхэл.

Дэвид Огильви

. . . Зар сурталчилгаа хийлгүйгээр бизнес эрхлэнэ гэдэг тас харанхуйд таалагдсан охинруугаа нүдээ ирмэхтэй ижил. Чамаас өөр хүн дохиж байгааг чинь мэдэхгүй.

Стюарт Хендерсон Бритт


Цааш нь...

Saturday, April 19, 2008

Миний шинэ танилын Ном та бүхний сонирхлыг татна


Би нэг шинэ танилтай боллоо нэрийг нь Наранбат гэдэг бид 2 мессенжерээр танилцан хууч хөөрч байтал Нараа ном орчуулдаг яг одоо нэг ном орчуулаад дууссан хэвлэлтэнд өгч байна гэлээ номынх нь нэрийг асуутал "Зар сурталчилгааны уналт, PR ийн сэргэн мандал" гэдэг байгаа сонирхол татаад явчих нь тэр шүү тэгээд мэргэжил, сонирхол нэгт нөхөд та бүхэндээ хэрэг болно гэж бодоод юу ч гэсэн номных тухай бага сага дуулснаа хүргэе.

Энэ номонд бичснээр бол
. . .Та шинэ брэнд гаргалаа гэхэд үүнийгээ сурталчилгаагаар амилуулж чадахгүй. Яагаад гэвэл сурталчилгаа үнэмшил төрүүлэхгүй. Сурталчилгаа бол борлуулалтдаа санаа зовсон компанийн өөртөө тохируулсан дуу хоолой. Та шинэ брэндийг зөвхөн олон нийтийн харилцаа буюу ПиАр-аар л хүмүүст хүргэж чадна. Yлгэрээ хөндлөнгийн этгээдээр, гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриулах нь ПиАр-ын зорилго байдаг.ПиАр бол үнэмшил төрүүлдэг. Харин сурталчилгаа тийм биш. ПиАр эерэг сэтгэгдэл үлдээдэг. Харин зөв хандсан сурталчилгаа түүнийг нь давуу тал болгох боломжтой.
ямар ч шинэ маркетингийн хөтөлбөр олон нийтэд танилцуулахаас эхэлнэ, ПиАр аар зорилгодоо хүрсний дараагаар зар сурталчилгаа руу шилжээрэй гэсэн утгатай юм байна. за тэгээд сурталчилгааны соёлд автчихсан маркетеруудын сэтгэхүйд энэ бол эрс хувьсгал харин маркетеруудын хувьд маркетингийн сэтгэлгээний ердийн хувьсал гэжээ . . .

Эрхэм маркетер та арай байнга сурталчилгаа л хийгээд гүйгээд байдаг юм биш биз? энэ номноос та юу хийх хэрэгтэй болон яаж хийж болох арга замаа олно гэдэгт итгэж байна . . .

Орчуулагчтай нь удахгүй ярилцлага хийж blog дээрээ тавихаар тохирсон ямар асуулт асуулгамаар байгаагаа соmment бичэээд үлдээгээрэй.

Цааш нь...

Tuesday, April 15, 2008

Котлерийн Маркетинг Менежмент ном


Маркетингийн ШУ-ны загалмайлсан эцэг гэгддэг Филлип Котлер ийн бичсэн Маркетинг менежмент номыг электрон ном хэлбэрээр та бүхэнд танилцуулж байна. Эрхэм маркетер таны оюунд бага ч болтугай тус нэмэр болно гэдэгт итгэж байна.

Та энд дарж татаж авна уу! http://share.gogo.mn/16302421208270670

Цааш нь...

Tuesday, April 1, 2008

Брэнд бүтээх 22 зарчим /Д.Баярмаа/

Брэнд гэж юу вэ?
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим

1. Өргөжих зарчим
The Law of Expansion
Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг.
Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулн имиджийг аюулд учруулдаг.

2. Төвлөрөх зарчим
The Law of Contraction
Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно.
Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.

3. Таниулах зарчим
The Law of Publicity
Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал.
Ихэнхи компани брэндчилэх стратегиэ рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.

4. Рекламын зарчим
The Law of Advertising
Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг.
Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртөгийг нэмэгдүүлснээр "хашааны гадна" үлдээдэг.

5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим
The Law of Word
Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг.
Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.

6. Хоногшуулахын зарчим
The Law of Credentials
Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.

7. Чанарын зарчим
The Law of Quality
Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй.
Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүний нэр төрлийн зарчим
The Law of the Category
Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.
Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.

9. Нэрний зарчим
The Law of the Name
Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм.
Брэнд гэдэг нь компаний мөн чанар юм. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.

10. Брэндээ өргөжүүлэх зарчим
The Law of Extensions
Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм.
Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ ав!

11. Нөхөрлөлийн зарчим
The Law of Fellowship
Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамрах хэрэгтэй.
Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)

12. Ерөнхий нэрний зарчим
The Law of the Generic
Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.

13. Компаний зарчим
The Law of the Company
Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай.
Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ бол энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг байдлаар.

14. Доод брэндийн зарчим
Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг.
Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй.
Хялбар сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.

15. Ах дүүгийн зарчим
The Law of Siblings
Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.
Ах дүүгий зарчимууд:
-Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгож ав.
-Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав.
-Брэндүүдийг хооронд нь ялгаж өг.
-Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг.
-Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байвал "дүүтэй" бол.
-Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.

16. Хэлбэрийн зарчим
The Law of Shape
Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.
Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1нэгж өндөр х 2.25 нэгж өргөн

17. Өнгөний зарчим
The Law of Color
Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.
Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.

18. Хил хязгаарын зарчим
The Law of Borders
Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй.
Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдлог.

19. Өөртөө үнэнч байх зарчим
The Law of Consistency
Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй.
Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.

20. Өөрчлөлтийн зарчим
The Law of Change
Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.
Өөрчлөх нөхцөлүүдэд:
-Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол
-Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл
-Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.

21. Мөнх бусын зарчим
The Law of Mortality
Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.

22. Нэг имиджтэй байхын зарчим
The Law of Singularity
Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.

Монгол хэл дээр орчуулсан: КтМС- багш Д.Баярмаа -д талархал илэрхийлье



Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008