Tuesday, July 14, 2009

Рекламныхаа гол дүрт бүтээгдэхүүнээ тоглуул


Энэ санаа хичнээн хөгийн мэт санагдаж байгаа ч, сурталчилж буй бүтээгдэхүүнээ сурталчилгааныхаа гол баатар болгох хэрэгтэй. Ийн хийхэд уг бүтээгдэхүүн хүний сонирхол татаж чадахааргүй ердийн зүйл мэт санагдаж байгаа бол танд нэгэн нууцаас задлая. Муу бүтээгдэхүүн гэж байдаггүй харин муу бүтээгч л байдаг юм. Би ямар нэг бүтээгдэхүүнийг хэн нэгэн реклам бүтээгчид даалгахдаа, энэ ажилд дур сонирхолтой эсэхийг нь мэдэхээс нааш өгдөггүй. Сурталчилгааны ажил маань амжилтгүй болох бүрийд уг бүтээгдэхүүн сонирхлыг минь татаж чадаагүйд гол шалтгаан оршдог.

Сурталчилах гэж буй бүтээгдэхүүн юм уу үйлчилгээ бусад агентлагийнхаас ялгаа багатай байдаг нь агентлагуудын дийлэнхэд тулгардаг толгой өвтгөсөн асуудлын нэг. Үйлдвэрлэгчид нэг л ижил технологи ашиглаж, маркетингийн ажилтнууд ирээдүйн хэрэглэгч чухам ямар загвар, өнгө, хэмжээ, дизайн таашаадаг болохыг мөн л нэг ижил хэмжүүрээр тогтоодогтой энэ нь холбоотой юм. Ижил төрлийн бүтээгдэхүүн дундаас өөрийн барааг гаргаж ирэх шаардлага тулгарах аваас таны гол найдвар бол бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэтэй талыг өрсөлдөгчдөөсөө илүү дөхүү хэлээр тайлбарлах, мөн бүтээгдэхүүний хэв маяг, рекламны арга барилынхаа ачаар ийм хэдэн мянган бүтээгдэхүүнээс товойлгож өгөх явдал болно. Энэ нь рекламны бизнеc эрхэлж байгаагийн нэгэн төрлийн "нэмэлт" төлөөс гэж нэрлэхээс би огтхонч ичиж зовохгүй байна.

Цааш нь...

Thursday, July 9, 2009

"Хээрийн сургууль 2009" -ийн зурагнуудаас хүргэж байна 2-р хэсэг









Цааш нь...

Wednesday, July 8, 2009

Сонин шуурхай – сэтгүүл универсал


2009 он гарсаар Улаанбаатар хотод долоо хоног тутам 1-2 сэтгүүл шинээр мэндэлж байгаа ба ихэнхдээ барууны сэтгүүлүүдийн жишгийг дууриаж дизайн, өнгө, цаас зэрэг нь чанарын өндөр түвшинд хэвлэгдэж байна. Үүнийгээ дагаад тухайн сэтгүүлийг уншдаг, сонирхдог, цуглуулдаг хүмүүсийн хүрээ, зах зээл бий болсон гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилд сэтгүүлийн тоо болон борлуулалт эрс нэмэгдэх хандлагатай байна. Монголд жилд дунджаар нэг сая сэтгүүл борлогдож байгаа бөгөөд 45 хувийг сар тутмын сэтгүүл борлуулжээ .

Сонин бол манайд төлөвшлөө олсон зах зээл юм. Харин сэтгүүлийн зах зээлийг одоо л хөл дээрээ зогсохоор оролдож байгаа шинэ салбар гэж хэлж болно. Сонины хамгийн гол чанар нь шуурхай байдал бол сэтгүүлийн гол чанар нь универсал байдал. Долоо хоногийн дараа аваад үзсэн ч тодорхой хэмжээгээр хүнд мэдлэг өгч байдаг мэдээллийн хэрэгсэл юм. Масс бол ерөнхийдөө үнэ хямдтай, шар сонингуудыг ихээр уншдаг бол тодорхой зорилтот хэсгийн хэрэглээ бол сэтгүүл юм.
Сэтгүүлийн захиалгын дундаж үнэ 4600-5800 төгрөг бол үүргийн худалдааны үнэ 2800-4800төгрөг байдаг. Сэтгүүл өндөр өртөг зардлаар хэвлэгдэж бүтдэг, түүнийгээ дагаад борлуулах үнэ нь ч өндөр. Дундаж амьдралтай хүмүүсийн худалдан авах чадвар, боловсрол, оюуны хэрэгцээ шаардлага ямар байна гэдгээс сэтгүүлийн борлуулалт хамаатай байдаг.
Захиалагчдын тоог хэвлэл захиалгын компаниуд гаргадаг бол уншигчдын тоог Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд үндэслэн гаргаж байгаа юм. Монгол улсын хэмжээнд нийт 96 сэтгүүл хэвлэгдэн гарч байгаагаас хамгийн их уншигчтай 30 сэтгүүлийн уншигчдын хувийг гаргалаа. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай нийт хүн амын 7.6 хувь нь, сэтгүүл уншигчдын 21.6 хувь нь Гялбаа сэтгүүлийн уншиж байгаа бол “Цаг төр” сэтгүүлийг 3.5 хувь нь уншиж байна.
Сонинг цаг үеийн мэдээлэл авах зорилгоор ашигладаг бол сэтгүүлийг амралт чөлөөт цагаа өнгөрөөх, зөвлөгөө унших, реклам сурталчилгаа харах зорилгоор ашигладаг байна. “Сэтгүүлийн хүртээмжтэй байдал”, “сэтгүүлээс авдаг мэдээ мэдээллийн төрөл”, “сэтгүүл уншихад зарцуулдаг хугацаа”, “хамгийн их уншигчтай сэтгүүл” гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475 96649649

Цааш нь...

"Хээрийн сургууль 2009" -ийн зурагнуудаас хүргэж байна 1-р хэсэг



"Залуу Маркетер" Клуб байгуулагдсан цагаасаа эхлэн маркетеруудынхаа ур чадварыг хөгжүүлэх, хоорондын харилцаа холбоог сайжруулах чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх Шилдэг маркереруудын туршлагаас хуваалцан гишүүдийнхээ ур чадварыг өсгөхийг зорин ажиллаж байгаа билээ. Энэ ч хүрээнд бид сүүлийн 2 жил дараалан "Хээрийн сургууль" -арга хэмжээгээ амжилттай зохион байгуулаад байна.

Энэхүү арга хэмжээ нь бидний зохион байгуулдаг бусад арга хэмжээнээс өөрийн гэсэн онцлог давуу талтай бөгөөд байнгын оффис -д суудаг хүмүүс салхинд гарч алжаалаа тайлан, хөгжөөнт тоглоом тоглон бие биетэйгээ танилцан, Жил жилийн шилдэг маркетеуудтай чөлөөт ярилцалага өрнүүлдэг билээ. "Хээрийн сургууль 2009" - арга хэмжээнд нийт 54 хүн оролцсон бөгөөд очсон цагаасаа эхлэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөлөө.

Энэ жилийн арга хэмжээнд 2008 оны шилдэг маркетер Юнител корпорацийн маркетингийн албаны захирал Г.Болд ирж өөрийн ажлын туршлагаасаа хуваалцан, чөлөөт ярилцлага хийсэн нь энэхүү арга хэмжээний нэг том сюрприз байлаа.
Мөн Монголын Grand Golf -ийн холбооноос энэхүү спортын талаар танилцуулга тайлбар хийж мөн өөрийн нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа.

Үргэлжлэл бий . . .

Цааш нь...

Friday, June 26, 2009

Залуу Маркетер Клуб -ээс зохион байгуулж буй “Хээрийн сургууль 2009” өдөрлөг



“Хээрийн сургууль 2009”

2009 оны 7-р сарны 04 -нд Залуу Маркетер Клуб -ээс уламжлал болгон зохион байгуулж буй "Хээрийн сургууль-2009" өдөрлөг болох гэж байна.

Эрхэм Оюуны дайнд мөрөн зэрэгцэн тулалдаж байгаа залуу маркетерууд та бүхнийг нар хур тэгширсэн зуны налгар өдөр мэргэжил нэгтнүүдийн хуралдайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Амралтын өдрөөрөө агаар салхинд гарангаа амттай хорхог зооглон, ахмад маркетеруудын үнэтэй зөвлөгөөг сонсож, танил найзынхаа тоог нэмжь цагийг зугаатай мартагдахааргүйгээр өнгөрүүлэхийг хүсвэл ЗМК-т нэгдээрэй.

Хөтөлбөр:
• 09.00 –УДЭТ-н урдаас хөдлөх
• 10.00 – Газраа хүрэх , байрлах / Гачуурт /
• 10.30 - Өдөрлөгийн нээлт
• 10.40 – Өглөөний дасгал
• 11.00- Баг дотроо танилцах /Өглөөний цай/
• 11.20 - Багийн тэмцээн / Буухай тэмцээн/
• 12.00 – ЗМК-ын цаг
• 12.20 - Ярилцлага / Юнител корпорацийн маркетийнгийн албаны захирал Г.Болд/
• 13.00 – Өдрийн цай /Хорхог/
• 14.00 – 3 Хөгжөөнт Тэмцээн /1- Ground golf/ . . .
• 17.00 - Чөлөөт цаг
• 19.00 УБ хотруу хөдлөх

ТАХ: 10 000₮
(Жич: хүний тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй. Шинээр элссэн гишүүддээ 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.)

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88086325

Нэмэлт мэдээлэл:
2008 оны хээрийн сургуулийн талаарх мэдээллийг ЭНДЭЭС авна уу?




Цааш нь...

Wednesday, June 24, 2009

Marketing insights from a to z

Óíøèã÷èéí õ¿ñýëòýýð àõèí îðóóëëàà. Òàíä àìæèëò õ¿ñýå.
Ìîíãîë îðîí ìàíäàí áàäðàã.

Цааш нь...

Tuesday, June 23, 2009

КтМС-ийн багш Д.Ганбаатар: "МАРКЕТИНГИЙН ТУЛААН - IV"


Нефть импортлогч компаниудын маркетингийн тулаан

Өнөөгийн нөхцөлд амжилтанд хүрэхийн тулд компани өрсөлдөгчдөөрөө баримжаалж сурах хэрэгтэй. Өрсөлдөгчийн эзэлсэн байр сууринд буй сул цэгүүдийг олж тэр лүү нь довтлох, цохилт өгөх нь чухал. Цэцэглэн хөгжсөн олонхи компанийн туршлага үүнийг нотолж байгаа юм. Жишээ нь компьютерийн зах зээл дээрх аваргууд хэрэглэгчдээ барьж байхын тулд өчнөөн саяар нь доллар үрж байхад Digital Equipment Corporation харин төчнөөнөөр нь олж байна. Учир нь тэд IBM- ийн сул цэг нь жижиг компьютерийн зах зээл болохыг олж мэдээд шургуу довтолсон хэрэг.

Хувилагч машины зах зээл дээрх жижиг, хямд машины хэрэгцээг олж хараагүй Xerox- ийн зайгаар Savin гэж жижиг компани дайрч одоо энэ талбартаа баттай байр сууриа эзлээд байна. Coca Cola-аас арай амттай ундаа хэрэгтэй байгааг харсан Pepsi дайралтаа амжилттай хийсэн нь өнөөдөр хатуу ширүүн өрсөлдөөнд эн зэрэгцэн сөрж зогсож байгаагаар харагдаж байна. Mcdonalds- ийн дарлал дор Burger King өөрийн сүлжээг хөгжүүлж чадсан нь махаа арай өөрөөр шардаг гэдгээ ойлгуулж дөнгөсөнд байгаа болов уу.

Сайн боловсруулсан маркетингийн төлөвлөгөөнд өрсөлдөгчдийн тухай бүлэг заавал байх ёстой гэж сургадаг хирнээ ёс юм шиг төслийн хамгийн сүүл хэсэгт өрсөлдөөний шинжилгээ гэсэн жижиг хэсгийг ор нэр төдий хавсаргадаг шүү дээ. Маркетингийн төлөвлөгөөний үндсэн хэсгийг зах зээлээ нэг нэгэнгүй тоочиж, сегмэнтчилэн бичих, худалдан авагчдын дунд явуулсан элдэв судалгаа статистик үзүүлэлт, асуулга, фокус бүлгийн судалгаа зэрэг зүйлсээр дүүргэдэг.

Харин орчин цагийн маркетингийн төлөвлөгөө өрсөлдөөнд илүү анхаарах болсон. Ийм төлөвлөгөөнд зах зээл дээрх гол тоглогчдыг нарийн нямбай задалж үздэг. Үүндээ өрсөлдөгчдийн давуу ба сул талуудыг жагсааж, тэдэн лүү довтлох болон хариу довтолгооноос хамгаалах төлөвлөгөөг тусгана. Боломжтой бол өрсөлдөгчдийн маркетингийн мэргжилтнүүдийн намтар, тэдний их төлөв хэрэглэх дуртай тактик, ажлын арга барилыг задалж бичих хэрэгтэй. (яг л дайны үед германууд холбоотны цэргийн удирдлагуудын талаар гаргаж байсан тодорхойлолт шиг бичих хэрэгтэй)

Маркетингийн мэргэжилтнүүд тулалдаанд ороход бэлэн байх ёстойг хэлж байна. Маркетингийн амжилттай ажиллагаа улам бүр дайн тулааны шинж төрхтэй болж ирлээ. Иймд стратегийн төлөвлөлт бүхнээс чухлаар тавигдаж байна. Бизнес эрхлэгчдэд өрсөлдөгчөө довтлох, жигүүрийг нь хумих, партизаны дайн өрнүүлэх дадал эзэмших шаардлагууд эрхгүй тулгарах болов. Тэгэхээр өрсөлдөгчийн явуулах гэж байгаа ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах өөрөөр хэлбэл тагнах шаардлага ч урган гарч ирнэ. Маркетингийг хөтлөн явуулах удирдагчдад ч гэсэн агуу их жанжнуудын шинж чанар: эр зориг, тууштай, үнэнч чанарыг үзүүлэх зорилт тулгарна.


Монголын зах зээлд нефть импортлогч компаниудаас “Петровис”, “МТ”, “Сод Монгол”, “Шунхлай” гэсэн дөрвөн компани гол байр суурь эзлэж байгаа. Маркетингид зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг эзэлж байгаа байр сууриас нь хамааруулж манлайлагч, тэмцэгч, дагагч гэсэн 3 түвшинд авч үздэг. Үүнийг тооцохдоо зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээ, компаний нэр хүнд, хэрэглэгчийн тоо, борлуулалт зэрэг үзүүлэлтүүдээр тооцдог. Уг зах зээл болон бүтээгдэхүүн нь өөрөө онцлог. Импортоос шууд хараат учраас тухайн зах зээл дээр маркетингийн хольц болох үнэ болон бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломж байхгүй. Иймээс хувиарлалт, идэвхижүүлэлтийг сайн хийснээр зах зээлд амжилттай ажиллах боломжтой.

“Петровис” бүтээгдэхүүнээр зах зээлийг хөгжүүлэх стратеги

Петровис нефтийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлагчийн байр суурь эзэлж байгаа. Өмч хувьчлалын үеэр НИК компанитай Петровис нэгдсэн учраас нефть импортлогч компаниуд дотроо хамгийн хүчирхэг нь болсон. Өөрөөр хэлбэл НИК компанийн хувиарлалтын сувгийн давуу талыг өөрийн болгосон нь хувиарлалтын сувгаараа бусад компаниудаас илт давуу байх боломжтой болсон. Монголын дөрвөн зүг найман зовхисийн бүх аймаг сумдад салбартай. Сүлжээ нь өргөжсөн учраас хэрэглэгчдийн сэтгэл зүйд “найдвартай” гэсэн тодотголоор хүрдэг. Манлайлагчийн байрь суурин дээр байгаа учраас үндсэн стратеги нь бүтээгдэхүүнээр зах зээлийг өргөжүүлэх байдаг. Энэ стратегийн илрэл нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд илүү танил болгохыг зорьдог. Тиймээс өөрийн бензин колонкуудынхаа дэргэд тос тосолгооны материал зарж, шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танил болгох зорилгоор автомашины жижиг хэрэгслийн дэлгүүрүүд нээж байгаа. Манлайлагч компаниудын хувьд шинэ бүтээгдэхүүнийг зах зах зээлд оруулж ирэн хэрэглэгчдэд танил болгох нь нэр хүндээ хадгалах, мөн идэвхижүүлэлтийн гол хэрэгсэл болдог. Ингэснээр өөрийн зах зээлээ хамгаалах, улмаар давуу талаа илүү хүчирхэг болгодог.
Тэмцэгч компаний стратегийг “МТ” болон “Шунхлай” компани хэрэгжүүлж байгаа. Нефтийн бүтээгдэхүүнд үнийн болон чанарын ялгаа бараг илрэхгүй.

“МТ” манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги

МТ–ийн байр суурь бол манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох. Тиймээс компанийхаа нэр хүндийг өргөх зорилгоор бүтээгдэхүүнээ чанартай гэсэн ойлголтыг хэрэглэгчдэд төрүүлэхийг зорьж байгаа. Үнийн хувьд бусад нефть импортлогч компаниас ялгарахгүй. Өрсөлдөөнд хүчтэй орохоор хоногшуулалт, урамшууллыг хэрэглэхгүй байгаа. Гэхдээ салбараа өргөжүүлж байгаа нь хувиарлалтын стратегийг хэрэгжүүлж байгаагийн илэрц.

“Шунхлай” манлайлагч руу гэнэтийн довтолгоон хийх стратеги

Шунхлайн үндсэн стратеги бол манлайлагч руу гэнэтийн довтолгоон хийх. Энэ стратегийн илрэл нь манлайлагч үнээ хямдруулбал дагаж буулгах, борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс урамшуулал явуулбал дагаж хийх зэргээс харагддаг. Харин бүтээгдэхүүний эрэлт ихтэй үед хэрэглэгчдэд купоны урамшуулал өгч, зар сурталчилгаа хийдэг. Мөн азтай хэрэглэгч шалгаруулж бүтээгдэхүүнийхээ лого бүхий үзэг, бал, пудволк бусад шагнал өгдөг. Энэ нь манлайлагч руу гэнэтийн довтолгоо хийж тэмцэгчийн стратегийг хэрэгжүүлж байгаагийн жишээ юм. Өөрөөр хэлбэл урамшууллыг санал болгож идэвхижүүлэлтээр ялгарч байгаа.

“Сод Монгол” дагах стратеги

“Сод Монгол” зах зээл дээр дагагчийн байр суурин дээр байгаа бөгөөд дагах стратегийг баримталж байгаа. Бусад өрсөлдөгч компаниуд маркетингийн ямар идэвхижүүлэлт хийж байна түүнийг дагадаг. “Сод Монгол” картаар бензин авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа. Хэрэглэгчид авсан бензиний дүнгээр оноо цуглуулан шагнал авах боломжтой. Гэхдээ энэ идэвхижүүлэлтээр зах зээлийг тэлэх боломжгүй. Зөвхөн үндсэн хэрэглэгчдээ алдахгүй байхад зориулагдсан. Брэндийн нэр хүндийн ялгарал илрэхгүй байгаа. Хэрэглэгчдэд картаа таниулах гэж оролдон зах зээлд давуу тал бий болгох гэж оролдож байгаа боловч зах зээл дээр хоногшуулалт хийх чадахгүй байна.

“Петровис” алдаа

Маркетингийн хүчирхэг бодлого хэрэгжүүлж зах зээлд гарч ирсэн. Шинэ урамшуулал, шинэлэг уур амьсгалыг хэрэглэгчдэд санал болгосон. НИК-тэй нэгдэн хуваарлалтын сувгын давуу талыг олж авсан бөгөөд үүндээ найдан маркетингаа сайжруулах алхам төдийлан хийхгүй банйа. Олон жилийн туршлага, давуу талаа ашиглан шинэ бүтээгдэхүүн санал болгохгүй зогсонги байдалд оруулсан. Ерөнхий гол бодлогоо барьж байгаа боловч бүтээгдэхүүнээр зах зээлийг хөгжүүлэх стратегийг төдийлөн хүчтэй хийхгүй байна.

“МТ” алдаа


Нэр хүндтэй, найдвартай гэсэн давуу талыг олж чадсан. Гэхдээ энэ давуу талаа хадгалах улмаар зах зээлийг тэлэхийг зорихгүй байгаа. Эзэлсэн талбартаа сэтгэл ханасан байдал ажиглагдаж байна. Маркетингийн үйл ажиллагааг сайжруулан идэвхижүүлэлт болон бүтээгдэхүүний бодлогоо сайжруулж чадвал өрсөлдөгч компаниудтай байр сууриа сэлгэх боломжтой.

“Шунхлай” алдаа

Маркетингийн үйл ажиллагааг төвлөрүүлж буй. “Doctor” авто сүлжээтэй хамтарч бүтээгдэхүүнээ төвлөрүүлэхэд анхаарч байгаа. Засварын газар нээснээр зарим талаараа борлуулалтын үйл ажиллагааг сайжруулсан. Гэхдээ зөвхөн өөрсдөдөө зориулсан идэвхижүүлэлт хийдэг. Энэ нь маркетингийн үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд таниулж сурталчилдаггүй чимээгүйхэн хийдэг. Ингэснээр идэвхижүүлэлтийн үйл ажиллагаа нь оновчгүй болдог. Хэрэглэгчдэд мэдээллээ хүргэж чаддаггүй дутагдалтай. Мэдээлэл сайн хийвэл урагш ахих боломж бүрдсэн.


“Сод Монгол” алдаа

Дагах стратеги барьж байгаа. Шинэ карт санал болгосон ч салбаруудтайгаа уялдуулж өгөөгүй. Сурталчилаад байгаа оноог хэрэглэгчид цуглуулж урамшуулал авахад хүнд. Урамшуулалын систем хийж эхэлсэн боловч суурь нөхцөлөө сайн бүрдүүлээгүй алдаа ажиглагдаж байгаа. Урамшууллын картыг цөөн колонкод уншдаг. Картыг банк болон өөр газараас цэнэглэх боломжгүй. Шинэ үйлчилгээ нээх урамшууллын систем зөв боловсруулах хэрэгтэй.

Өрсөлдөөнд ялахын тулд


Нефть импортлогч компаниудын хувьд хэрэглэгчдийн санал гомдлыг авч, байнгын харилцагч нартайгаа уулзан, үйлчлүүлэгч нартайгаа эелдэг харьцан жижиг гэхгүй үйлчилгээг үзүүлж болно. Жишээ нь: шил арчих, шалавч цэвэрлэх, дугуй солих гэх мэт. Мөн колонкийн хувьд гол зүйл нь байршил мөн гадна талын тохижилт, орчин бүрдүүлсэн байдал нэн чухал. Түгээгч нарын хувцас жигдрэлт, өнгө, дизайн үүнд хамаатай. Сүүлийн жилүүдэд дуудлагаар цэнэглэдэг колонкийн үйлчилгээ нэвтэрч байна. Энэ нь хөдөлгөөнгүй том оврын тээврийн хэрэгслүүд мөн түлш нь дууссан машин зэрэгт очиж түлшээр хангадаг. Тодорхой үнийн нэмэгдлээс ашиг олдог. Мөн байнгын үйлчлүүлэгчийн картын санал болгодог. Ингэснээр зарим үед дуудлагаар үнэгүй гэртээ хүргүүлэх, машин эвдрэх, түлш дууссан болон хомсдол үүссэн үед давуу талыг эдэлдэг. Бусад салбартай хамтарч ажиллах нь чухал. Жишээ нь банкны АТМ-ийн үйлчилгээ, интернэтээр бензиний картаа хэрэглэгчид цэнэглэдэг болвол борлуулалт нэмэгдэж цаг хугацаа орон зайг хэмнэх боломжтой. Манай улсад хэрэглэгчийн мөнгөн дүнд тохирсон бензин шахалт хийж байгаа эхэсэд хэрэглэгчид эргэлздэг учраас компаниуд борлуулалтаа нэмэгдүүлье гэвэл стандартын газруудад хандан “Нэг ч дуслыг үлдээхгүй” шахдаг гэдгээ нотлох гэрчилгээ авах боломжтой. Ингэснээр найдвартай гэсэн давуу талыг олж авна. Мөн бензин колонкуудынхаа дэргэд авто засварын болон хэрэглэгчдийн өргөн хэрэглээний барааны дэлгүүр, авто угаалга, дугуй засвар зэрэгийг нээж хэрэглэгчдэд нэг дороос цогц үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал юм.





Цааш нь...

Monday, June 22, 2009

Хамгийн хамгийн . . .


-Карибын хямрал гээчийг Америкчууд Кубын хямрал гэдэг бол эрх чєлєєний арлынхан vvнийг “Октябрийн хямрал” гэдэг аж.
-Дэлхийн хамгийн богино хугацаанд vргэлжилсэн тулаанд Их Британи болон Занзибарын дайн тооцогддог юм. 1896.08.27-нд болсон уг зэвсэгт мєргєлдєєн ердєє 38 минут vргэлжилжээ.
-Орост ирсэн хамгийн анхны Япон хvнийг Денбей гэдэг. Тэр Осакагийн нэгэн худалдаачны хvv гэнэ. Тvvний худалданы онгоц 1695 онд Камчаткийн эргийн ойролцоо сvйрчээ. Тэрээр 1701 он гэхэд л Москвад ирсэн байна. Оросын хаан Перт I тvvнтэй уулзаад дээдсийн хvvхдvvдэд япон хэл заахыг тушаажээ.
-Немецийн агуу физикч Альберт Эйншетейн сvллчийн гэрээс vгээ єєртэйгєє хамт аван нєгєє ертєнц рvv оджээ. Учир нь яг нас барахад нь дэргэд нь байсан сувилагч тvvний герман хэлнээс нэг ч vгийг нь ойлгоогvй гэдэг.
-Суут жанжин Суворовын шарилны чулуун дээр зvгээр л ”-Энд Суворов нойрсож байна” гэсэн бичиг л байдаг.
-Дэлхийн хоёр дайны хооронд Франц орон 40 удаа засаг тєрєє єєрчилжээ.
-10 зуунд Персийн агуу их визирь Абдул Кассим Исмаил номын сангаа vргэлж авч явдаг байжээ. Тэр хаашаа номын сан тийшээ. Гэхдээ 117 мянган боть номыг 400 орчим тэмээнд ачаалаад аялана шvv дээ. Ингэхдээ тусгай дугаартай тэмээнvvдэд номнуудыг цагаан толгойн vсгийн дарааллаар ачдаг байж.
-Автомашинй хамгийн анхны дугаарыг 1901 онд Берлиний герцог Рудольф Герцог єєрийн тємєр хvлэгтээ “наажээ”. Дугаар нь ердєє “IA1” гэсэн байв. /IA нь залуухан эхнэр Иоганна Анкерийн нэрний эхний vсэг. Харин 1 гэдэг нь эхнэр нь тvvний цорын ганц хайр гэсэн утга агуулж байсан гэдэг.
-1914 онд Германы колонийн хvн ам 12 саяд хvрсэн бол Британийнх 400 сая болоод байжээ.
-Тайландын vндэсний сvлд дуулалыг 1902 онд Оросын хєгжмийн зохиолч Петр Щуровский бичиж єгчээ.
-МЭЄ 5000 онд манай дэлхийн нийт хvн ам ердєє таван сая байсан гэдэг.
-Сталины тєрсєн єдєрт зориулан єгсєн бэлэгний жагсаалтыг ЗХУ-ын сонин хэвлэл 1949-1953 он хvтэл тасралтгvй хэвлэн гаргажээ.
-МЭ-ний 79.08.24-нд дэлбэрсэн Везувия галт уул Помпей хотоос гадна Геркуланум, Стабий хотуудыг ч vнс нурмаараа хучсан.
-Эртний Римийн дайчид аян замд нэг майханд 10, 10-аараа байрладаг байж. Тэгвэл майхан болгон ахлагчтай бєгєєд тvvнийгээ “декан” гэж нэрлэдэг байжээ.
-Америкийн Холбооны мєрдєх товчооны мєрдєгчид энэ байгууллагыг байгуулагдснаас хойш 26 жилийн дараа буюу 1934 оноос биедээ зэвсэг авч явдаг эрхтэй болжээ.
-МЭЄ 213 онд Хятадын эзэн хаан Цинь Ши Хуанди албатууддаа эх нутагтаа байгаа бvх номыг шатаан устгах заолиг єгч байв.
-Римийн эзэн хаан Нерон єєрийн нэгэн зарц болох Скорус хэмээх эртэй гэрлэж байлаа.
-1361 он хvртэл Англид шvvхийн бvх шатны ажиллагаа франц хэл дээр явагддаг байсан гэнэ.
-Мексикийн Парикутин хэмээх галт уул бvтэн есєн жил оргилжээ. /1943-1952/. Энэ хугацаанд галт уулын конус 2774 м-ийн єндєрт хvрчээ.

Цааш нь...

“Canon” корпорацийн философи- Kyosei


Канон корпорацын философи Kyosei бөгөөд энэ нь тухайн байгууллагын брэнд, бизнес болон нийгмийн бүхий үйл ажиллагаанд мөрдөргдөж байдаг. Kyosei гэдэг нь сайн сайхны төлөө хамтдаа ажиллаж амьдрах гэсэн утгатай япон үг бөгөөд Canon-ний бүх ажилтанууд энэ үзэл баримтлалыг үндсэн зарчмаа болгон ажилладаг.

Уг үзэл баримтлалаар “бүх хүмүүс үндэс угсаа, шашин шүтлэг болон ёс заншлыг үл харгалзан ирээдүйд хамтдаа эвтэй найртай ажиллаж амьдрах болно” гэж тодорхойлдог. Энэ нь Canon корпорацын эрхэм зорилго болон үнэт зүйлсийг тодорхойлдог байна. Нөгөө талаас Kyosei нь компанийг нэгдмэл чанартай байлгаж дэлхийн даяар үйл ажиллагаагаа амжилттай явуулахад нөлөө үзүүлдэг. Тэд бусадтайгаа нийтэч сайн иргэн байх нь хамгийн чухал зүйл бөгөөд манай компаний үйл ажиллагаа бидний хэрэглэгч, ажилчид, хамтран ажиллагчид болон дэлхийн эргэн тойронд хэрхэн нөлөөлж байгааг сайтар анхаарч байх хэрэгтэй гэж үздэг.

Canon нь уламжлалт зан заншил, үнэт зүйлс, байгалийн баялагаа удаан хугацаанд хадгалан хамгаалж ирснээрээ бахархдаг. Тэд бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа орчинтойгоо зохицон явуулж, улс орны эдийн засгийн сонирхлыг тэргүүнд тавьдаг бөгөөд энэ тэнцвэрт байдал нь ирээдүйн хөгжил цэцэглэлтийн гол үндэс суур гэж үздэг. Тус байгууллага нь глобал байгууллага гэдэг утгаараа бүхий л салбар нэгж байгууллагын үйлдвэрлэл үйл ажиллагаа, судалгаа хөгжил, маркетинг, борлуулалт, хуваарилалтандаа олон нийтийн болон хүрээлэн буй орчны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа сайн биелүүлдэг. Тэдний гол зорилгуудын мөн чанар нь бизнесийн үйл ажиллагааны эрдлийг багасгаж, баялгыг нэмэгдүүлэх юм.

Kyosei үзэл баримтлал нь мөн тухайн компанийг зөвхөн хэрэглэгчидтэй нь бус бүхий газрын бүхий хүмүүстэй сайхан харилцаа тогтоох үүрэг даалгаварыг удирдан зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Энэ тэдний корпорацын философи бөгөөд энэ нь компаний бүх ажилчдыг хүн төрөлхтөний хөгжил цэцэглэлт болон дэлхий ертөнцийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахад нь нэгтгэж чаддаг байна.

Цааш нь...

Friday, June 19, 2009

“Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр


Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд 2009.06.23-ны 19 цагаас эхэлнэ.

Америк, Австрали, Англи улсад төгсөгчидтэй уулзан харилцан мэдээлэл солилцон, танилын хүрээгээ өргөтгөхийг хүсвэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. 91000433, 88088142, 99742431. gegeen@yahoo.com , erbold_e@yahoo.com , http://www.gegeen.com

“Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын нээлтийн

үйл ажиллагааны хөтөлбөр

Цаг

Үйл ажиллагаа

19.00-19.30

Зочид хүлээн авах

19.30-19.35

Хөтлөгч хөтөлбөр танилцуулах

19.35-19.45

Морин хуур, уртын дуу /Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга/

19.45-19.55

Нээлтийн үг (Э.Эрболд “Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын тэргүүн)

19.55-20.00

Тууз хайчлах ёслол

20.00-20.10

Урлагийн тоглолт

20:10-20:25

Урилгаар ирсэн хүмүүсийг танилцуулах

20.25-20.45

“ Харвардад багшилсан миний түүх” илтгэл / Ж.Амарсанаа (Харвардын их сургуулийн докторын дараах сургалтын эрдэмтэн, Токиогийн их сургуулийн доктор) /

20.45-21.00

“Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын төлөвлөгөө, танилцуулга

21:00-21.20

“Австралид хэрхэн тэтгэлэгээр суралцах вэ ?” илтгэл /Австралид төгсөгчдийн холбоо /

21.20-21.45

Хөгжөөнт хөтөлбөр /Voice Box нэвтрүүлэг /

21.45-22.15

“АНУ-ын сургалтын онцлог” илтгэл / Америкт төгсөгчдийн холбоо /

22.15-22.30

Хөгжөөнт хөтөлбөр / Гадаад хэлны сургалтын төвд суралцах эрх олгох /

22.30-22.55

Мэдээлэл солилцох цаг / Зочид хоорондоо танилцан мэдээлэл солилцох /

22.55-23.00

Урлагийн тоглолт /WE ARE THE WORLD/

23.00-23.05

Хаалтын үйл ажиллагаа

Урилгаар:

1. Америкийн EIL-ийн их сургуулийн төгсөгч, Стэйнфордын их сургуулийн магистр Хатагтай Т.Оюунгэрэл
2. Амеркийн нэгдсэн улсын элчин сайдын яам
3. Их британы элчин сайдын яам
4. Канадын элчин сайдын яам
5. Англид сургууль төгсөгчид
6. Америкт сургууль төгсөгчид
7. Австралид сургууль төгсөгчид
8. Австралын залуу лидер хөтөлбөрийн австраличууд
9. Оюуны спортын дэлхийн мөнгөн медалт Хатанбаатар
10. Shark төвийн захирал Даваахүү
11. Хартфорд дээд сургуулийн Англи, Индонез, Сингапур улсын бизнесийн удирдлагын багш нар
12. Англи, Америк мэргэжилтэнгүүд оролцоно.
ТАХ: 8000 төгрөг
/Тасалбарын тоо: 200 ширхэг/
/хөнгөн зууш, ус, жүүс, пиво, улаан дарснаас сонгон уух боломжтой/
Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд 2009.06.23-ны 19 цагаас эхэлнэ.
Америк, Австрали, Англи улсад төгсөгчдтэй уулзан харилцан мэдээлэл солилцон, танилын хүрээгээ өргөтгөхийг хүсвэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
Таслбарыг: 91000433, 88088142, 99742431 авна уу

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008