Tuesday, April 28, 2009

Дэлхийн компани



Давосын эдийн засгийн дэлхийн чуулганы үеэр бизнесийн салбарт үйл ажиллагаа нь амжилттай яваа дэлхийн улс орнуудын компаниудаас шилдгийг шалгаруулж, "Global 100" рейтинг танилцуулдаг уламжлалтай юм байна.

Энэ удаагийн рейтингт одоогоос 102 жилийн өмнө байгуулагдсан нэлээд олон компаниуд орсон байна. Хамгийн эртний компаниар Финландын "Stora Enso" багтжээ. Харин хамгийн залуу компаниар 1999 онд байгуулагдсан Канадын "Telus" шалгарсан бөгөөд тус компани нь мэдээлэл технологийн бизнес эрхэлдэг аж.

"Global 100" жагсаалтанд нийт 15 улс орон багтсан байна. Тухайлбал, эхний байранд АНУ /20 компани/, Их Британи /19/, Япон /15/, Франц /8/, Герман /7/ тэргүүлжээ. Харин компаниудын хувьд "Amazon.com", "Coca-Cola", "Intel", "Dell", "Nike", Disney", "British", “Broadcasting", Glaxosmith-kline, "Unilever" шилдгээр шалгарсан байна.

Эдгээр компаниуд санхүүгийн хямралыг үл тоон бизнесийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байгаа аж.

Цааш нь...

Monday, April 27, 2009

Xerox -ийн амжилтын түлхүүр



Xerox корпорацийг амжилтанд хүргэсэн гол түлхүүр бодлого нь ажилчидтай холбоотой байсан. 1-рт үйл ажиллагаанд ажилчдын оролцох оролцоог нэмэгдүүлсэн нь хэгэлэгчийн сэтгэл ханамжинд шууд нөлөөлсөн. Хэрэглэгчийн сэтгэл ханамж ажилчдын хариуцлагатай шууд холбоотой. Ажилчид хэрэглэгчтэй тулж ажилснаар тэдний юу хүсдэгийг мэдэх боломжтой болсон. Түүнээс гадна ажилчид менежерүүдийн шийдвэрт нөлөө үзүүлж чаддаг байсан бөгөөд маш их хэмжээний мөнгө ажилчдын сургалтанд зарцууулагдаж байсан. Миний бодлоор зарцууладсан мөнгө хоёр талд ашигтай зүйл байсан. Чанарыг нэмэгдүүлэх зорилгоор том хэмжээний өөрчлөлт корпорацийн хандлагад хийгдсэн. Энэхүү том хэмжээнийн уламжлалыг өөрчлөх бодлого нь ажилчдын сургалтаар дамжин хэрэгжиж байсан.”Чанар нэмэгдэх тусам ашиг нэмэгдэнэ” гэсэн бодлогын барин ажилж байсан нь мөн үүнд нөлөөлсөн.

Түүнчлэн чанарын нэмэгдүүлэх зорилгоор шинэ хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн харилцагчидтайгаа харьцаж эхэлсэн. Мэдээж нь логикоор авч үзвэл хэрэглэгчийн хүссэн зүйлийг олгож чадахгүйгээр харилцаа тогтооно гэдэг нь боломжгүй зүйл. Энэ бүхний эцэст Xerox кордораци өөрийн эргэлтээ сайжруулан орлогоо 300%-иар нэмэгдүүлж чадсан юм.

Xerox корпораци шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх зорилгоор байгууллагыг дахин зохион байгуулсан\ судалгаа, ажилчдын хөгжил, марктингийн чадвахи\. Түүнээс гадна Xerox корпораци цэвэр бүтээгдэхүүн үйлдввэрлэлчээс мэдээллийн компанируу шилжих хэрэгтэй гэдгийг мэдсэн анхны үндсэн корпорациудын нэг юм. Internet, офиссын харилцааны холбоо зэрэг компьютерийн сүлжээнүүд салбаруудыг харилцахад илүү хялбар болгосон. Одоо корпорацид тохиолдоод байгаа үндсэн асуудлуудын нэг бол харилцааны сувгуудын хөндлөнгөөөс оролцох оролцоо юм.

Цааш нь...

Saturday, April 25, 2009

Forbes сэтгүүл дэлхийн том 10 их дэлгүүрийг танилцуулж байна.

1. South China Mall


Хятадын Донгуанд байрладаг. 2005 онд нээгдсэн. Нийт талбай нь 639 мянган ам метр. Энд салхин тээрэм, амарч зугаалахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, дэлхийд алдартай Ялалтын гулдан хаалганы дуураймал загвар байдаг.

2. Golden Resources



Хятадын Бээжинд байх энэ том худалдааны төвийг 2004 онд нээсэн. Нийтдээ 540 мянган ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг. Таван давхар өндөр энэ төвд 1000 орчим дэлгүүр байдгаас олонх нь Nike, DKNY зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг борлуулдаг. Худалдааны төвийн эргэн тойронд орон сууцны орчин үеийн шинэ хороолол, төр захиргааны байгууллагууд олноор оршдог.



3. SM Mall of Asia



Филиппиний Пасайд 378 мянган ам метр талбай бүхий энэхүү худалдааны төвийг 2006 онд нээжээ. Энд олимпийн хэмжээний уралдаан тэмцээн явуулахад тохирох том усан сан, Филиппиний анхны IMAX кинотеатр байдаг. Дөрвөн ч том барилгаас бүрддэг тул худалдан авагчдыг 20 суудалтай трамвайгаар зөөж үйлчилдэг.

4. Cevahir Istanbul



Туркийн Истамбулд байдаг Cevahir Istanbul 2005 оны аравдугаар сарын 15-нд нээгдсэн орчин үеийн худалдаа ба зугаа цэнгэлийн төв нь 348 мянган ам метр талбайтай энэхүү худалдааны төв Европын хамгийн том их дэлгүүрт тооцогддог. Хэд хэдэн IMAX театртай, усан спортын үзүүлбэрийн том талбайтай гээд дэлгүүр гэхээсээ зугаа цэнгэлийн төв болсон энэ газар нийт 342 мянган ам метр талбайтай. Дэлгүүрээр зогсохгүй гурван том 40-48 давхар тэнгэр баганадсан өндөр барилгуудын зураг төслийг 1987 онд Америкийн архитектор Минору Ямасакитай хамтран гаргаж байжээ. Барилгын суурийг 1997 онд тавьсан боловч янз бүрийн шалтгааны улмаас сунжирсаар найман жилийн дараа хаалгаа нээж байсан гэдэг.

5. West Edmonton



Канадын Алберта мужийн Эдмонтон хотноо байрлах энэ моол нь 1981 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 350 мянган квадрат метр талбайтай, 20 мянга гаруй машины зогсоол, 800 гаруй дэлгүүр, 23 мянган ажилтантай. Жилд дунджаар 28.2 сая, өдөрт 60-150 мянган худалдан авагч үйлчлүүлдэг. Тус худалдааны төвийн зугаа цэнгэлийн паркийг Fantasyland гэдэг байсныг Walt Disney компани өөрийн эзэмшилд авахаар өрсөлдөж Disneyland болгож чадсан. Харин West Edmonton Mall дараа нь буцааж аваад нэринг нь сольж Galaxyland болгосон.

6.SM



Азийн бас нэг том худалдааны төв Филиппиний Metro Manila-гийн Ортигас дүүрэгт байрлах хамгийн том их дэлгүүр SM Megamall нь SM Prime Holdings-ийн мэдэлд байдаг. 1991 онд байгуулагдсан энэ их дэлгүүр 324 мянган ам метр талбайтай. Уйл ажиллагаа нь SM Megatrade-ийн гурван том барилга дотор явагддаг. Зам дагуу байрлах гүүрийг холбож барьсан. SM-ийг зорьж ирсэн хүн худалдаа наймаа хийхээс гадна боулинг тоглож, мөсөн гулгуурын талбайд наадаж, тоглоомын танхимд цагаа зугаатай өнгөрөөж болно. Мөн үсчинд орж, Манилийн эмнэлгийн эмч нарын тусламжийг авч болно

7. Berjaya Times Square



Дэлхийн хамгийн том их дэлгүүр худалдааны төвүүдийн цөөнгүй нь Азид байрладаг. Тэдний нэг нь Малайзийн нийслэл Куала Лумпурт байдаг Вег-, jaya Times Square их дэлгүүр юм. 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. 306 мянган ам метр ашигтай талбайг эзлэн оршдог. 1000 орчим дэлгүүрийг өөртөө нэптэсэн учраас ёстой нохойн битүү туурай ногоон хурганы арьснаас бусдыг эндээс олох боломжтой. Усан сан, мөсөн гулгуурын талбай, "Cosmo's World" хүүхдийн парк гээд зугаа цэнгэлийн том төв энэ их дэлгүүрийн харьяанд ажилладаг. Азидаа төдийгүй Малайздаа цор ганц IMАХ 2D & 3D театр мөн энэ худалдааны төвд ажилладаг.

8. Бээжингийн худалдааны төв



Хятадын нийслэл Бээжингийн төвөөс нэг цаг хэртэй явж хүрнэ. Хотын зах руу байгуулагдсан хамгийн анхны бас хамгийн том их дэлгүүр гэж нэрлэж болно. 2005 онд байгуулагдсан, 8000 машин өлхөн багтах дөрвөн түвшний авто зогсоол, наран шарлагын хиймэл атлаа тун тохилог газартай. Америк кино, хуурамч DVD-ний худалдаагаар алдартай.

9. Zhengjia Plaza



Топ 10-т багтсан Zhengjia Plaza мөн л Хятадынх. Гуанжоуд 2005 онд нээгдсэн энэ худалдааны төвийн нийт талбай 270 мянган ам метр. Зарим үед энэ төвөөр үйлчлүүлэгчдийн тоо өдөрт хагас сая орчимд хүрдэг. Дэлгүүрээс гадна зочид буудал, оффиссын зориулалтаар ашиглах талбай арвинтай.

10. SM City North Edsa



Филиппиний хамгийн том их дэлгүүр Квезон хотод 1985 онд байгуулагдсан. Их дэлгүүрийн ашигтай талбай нь 270 мянган ам метр. Дэлхийн хамгийн том 10 худалдааны төвийн гурав нь SM Prime Holdings-той холбоотой бөгөөд SM City North Edsa тэдний нэг. Байтуулагдсан цагаасаа хойш жил бүр өргөжсөөр одоо боулингийн талбай, хоолны газар, цэцэрлэг, зугаа цэнгэлийн төв болон 12 театртай болсон.

Эх сурвалж: Улаанбаатарын сонин - Г.Ундрам


Цааш нь...

Friday, April 24, 2009

“GLOBAL CEO 2009” ТЕЛЕВИЗИЙН УРАЛДААНТ НЭВТРҮҮЛЭГ


“GLOBAL CEO 2009” ТЕЛЕВИЗИЙН УРАЛДААНТ
НЭВТРҮҮЛЭГ

2009 оны 5-р сарын 01-ээс 6-р сарын 20
Лхагва, Ням гаригуудад “UBS” телевизээр ...

Ерөнхий Зохион байгуулагч: “ГЛОБАЛ УДИРДАГЧ” ДЭЭД СУРГУУЛЬ
Хамтран зохион байгуулагч: “UBS” Телевиз, “JCI” ТББ
Ерөнхий ивээн тэтгэгч: “CҮҮ”ХК

Нэвтрүүлгийн зорилго
  • Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадвартай, торгон мэдрэмжтэй, өндөр чадвартай, үндэстний мэргэжилтэн залуусыг нээн илрүүлэх
  • Бэрхшээлийг давж чаддаг, өөрчлөлтийг эерэгээр ашиглагч чадвартай боловсон хүчнийг компаниудад таниулах үйл ажиллагааг явуулах
  • Нэвтрүүлэгт шалгарсан өндөр чадвартай, зөв хандлагатай залуучуудаар дамжуулан хөдөлмөрийн зах зээлд үлгэр дууриалал үзүүлэх
  • Нэвтрүүлэгт оролцогч залуусын даалгавар биелүүлэх чадвар, арга ухаан, мэдлэгийн өрсөлдөөнөөр дамжуулан үзэгчдэд хэрэгцээт мэдээлэл мэдлэгийг хүргэх
Нэвтрүүлгийн тухай

Уралдаант шалгаруулттай “Глобал Сио” 2009 нэвтрүүлэгт тодорхой болзол хангасан, шалгаруулалтад тэнцсэн 16 /эрэгтэй-8, эмэгтэй-8/ оролцогч сар хагасын турш хасагдах журмаар өрсөлдөнө. Сонирхолтой даалгавар биелүүлж шалгарсан шилдгийн шилдэг оролцогчийг Глобал Удирдагч Дээд сургуулиас санал болгож буй Тайваны Минг Чуанийн их сургуульд 100%-ийн магистрын зэрэгт суралцуулах, шилдэг оролцогчийг Солонгосын Солбрижийн их сургуульд 100%-ийн магистрын зэрэгт суралцуулна.
Сонирхуулахад өмнөх нэвтрүүлгийн оролцогчид компаниудын өгсөн даалгаврыг биелүүлэн 2 тэрбум 250 орчим сая гаруй төгрөгийн орлого, ашгийг тухайн компаниудад оруулсан бөгөөд нэвтрүүлэгт оролцсон олон залуус ажил хэргийн санал авч, эдүгээ өндөр албан тушаал хашиж байна.

Тухайлбал:
  • “Миний дэлгүүр” сүлжээ худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх даалгавр өгч худалдан авагчдын тоо 165.4%, Борлуулалт 225% нэмэгдсэн.
  •  “Капитал” групп рестораны бизнес төлөвлөгөөтэй боловсруулах даалгавар өгч рестораны бизнес төлөвлөгөөтэй болж бодит ажил хэрэг болгоод ажиллаж байна.
  •  “Глобал СEO” Сан хөрөнгө босгох даалгавар өгснөөр 142.7 сая төгрөгийн биет болон биет бус хөрөнгө цуглуулсан юм.
  •  “Грийн тий” ХХК нэвтрүүлгийн оролцогчдод жижиглэнгийн борлуулалт хийх даалгавар өгснөөр хэдхэн хоногийн дотор 6.3 сая төгрөгний борлуулалт хийсэн үр дүн гарсан.
  •  “Монгол Даатгал” ХХК үнэт цаасны арилжааны даалгавраар 1,997,738.2 ам.долларын орлого олсон.
  •  “Монгол Шуудан” Банк шинэ үйлчилгээний маркетингийн төлөвлөгөөны даалгавар өгч Мошуба нэртэй бэлгийн карт зохиож хэрэглээнд нэвтрүүлсэн.
  •  “Моннис Интернэйшнл” ХХК гадаад худалдааны менежментийн даалгавраар NQ брендийн машиныг монголд оруулж ирэх бүх төлөвлөгөөг гаргаж бодит ажил болгож байна.
  •  “Гангар Инвест” ХХК үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн даалгавр өгч нийт 7 гэрээ байгуулж 35.7 мянган ам.доллар бэлнээр дансанд оруулж ирсэн.
  •  “Эври Дэй” интернэйшил ХХК нийгмийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлэлтийн даалгавр өгч нийгмийн хариуцлагатай шилдэг компани болохоо нийтэд харуулж чадсан.
Эдүгээ бид аливаа хөгжил дэвшилд үе үехэн тохиолддог “их сорил” болох эдийн засгийн хямралтай нүүр тулгарсан билээ. Хямрал бол байгалиар амьдрахын төлөөх тэмцлийг нэмэгдүүлдэг, нийгмээр өрсөлдөөн, шалгарлыг ахиулдаг юм. Яг л энэ үед хэн нь хэн бэ? Хэн юу хийж чаддаг вэ? гэсэн зах зээлийн эрүүл сэтгэлгээний асуулт тодроод ирдэг. Цаг үеэ ойлгож, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйдээ бэлтгэж бүтээж чаддаг хүмүүс оноод, цагаа үрж хөгжих дэвшихэд суралцаагүй хүмүүс нь суралцах, “өөрийгөө улам сайн болгох” ёстойгоо ойлгож тэмцдэг ийм цаг үе байдаг.

Аливаа хүн хаана боловсрол эзэмшсэн нь чухал бус өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, бусдаас суралцаж, багаар ажиллаж, өөдрөг итгэл өвөрлөн өндөр чадвар эзэмшсэн боловсон хүчинд ажил олддог, түүнийг өндрөөр үнэлдэг гэдгийг батлан харуулах, бусад залуус, боловсон хүчнүүдэд үлгэрлэх учиртай. Энэ үүргийг ч “Глобал СИӨ” нэвтрүүлэг өөртөө нэмж байгаа юм.

Хямралын шуурганд өртөж үйл ажиллагааны идэвхжил нь буурч, бараа бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан олон компаниуд зай эзэлсэн, цаг үрсэн олон хүмүүсээс илүүтэй өргөн мэдлэг, гүнзгий сэтгэлгээ рүү тэмүүлдэг сэтгэж чаддаг, бусдыгаа уриалан дуудаж манлайлж чаддаг, чадварлаг мэргэжилтэн ямар чухал болохыг ойлгож, эдгээр хүмүүсийг үлгэр жишээ, стандарт болгон өөрийн хүмүүсээ хөгжүүлсээр байх “ёстой”-г улам ойлгох боллоо. Яг энэ мөчид “Глобал СИӨ” нэвтрүүлэг зохион байгуулагдахаар болж нэвтрүүлэгтэй хамтран ажиллах замаар шалгарч соригдсон чадварлаг залууст өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх олон төрлийн даалгавар өгч ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж ч бас бизнесийн байгууллагуудад гарч ирээд байна.

Муухай цаг үе гэж байдаггүй, харин цаг үеэ муухай, сайхан болгочихдог хүч бидэнд байдаг болохоор хүн бид гайхалтай. Өнөө үед бизнесийн ямар их боломж бололцоо байгааг шагшсан олон боловсон хүчин нэлээдгүй үзэгдэж хичээн ажиллаж байгаа нь мэдрэгдэж, харагдах болов. Иймээс эдгээр залуусыг хүч чадал, сэтгэл ур ухааныг бусдад нь үлгэр дууриалал болгох үүргийг хэвлэл мэдээллээр дамжуулан “Глобал СИӨ” 2009 нэвтрүүлэг гүйцэтгэх бас нэг зорилт байна.

Академик боловсролын үүрэг хэвлэл мэдээллийн салбар руу шилжиж буй өнөө үед улс орны ирээдүйн баялаг болсон залуус, үзэгчдэд үр өгөөжтэй, амьдралд нь хэрэгтэй, бодит ажил болгож болох сайхан санаагаар бялхсан мэргэжлийн боловсролд нь үнэтэй хувь нэмэр оруулахуйц “хэрэгтэй сонирхолтой” зарчимд тулгуурласан эерэг аястай нэвтрүүлэг хийх шаардлага тулгарч байсан билээ. Тэгвэл энэ шаардлагыг хангасан нэвтрүүлгийг бид өнгөрсөн жилээс хийж эхлээд байна.

Оролцогчдод тавих шаардлага
  1. 23-37 насны
  2. Утга учиртай, ажлын туршлагатай
  3. Англи хэлний мэдлэгтэй
  4. Бакалаврын зэрэгтэй (Мэргэжил хамаарахгүй) түүнээс дээш байж болно
  5. Хүйс харгалзахгүй
  6. Монгол улсын иргэн
  7. Зорилгоо тодорхойлсон эссэ
Хаяг:

ГУДС-ийн байр, Гэрэл Төв
Их Тойруу 53, Чингэлтэй дүүрэг
УБ 210620, Монгол улс
Утас/Факс: 32-86-03
Мэдээлэл авах утас: 99092956, 99188333
Вэб: www.globalceo.mn, globalceo.banjig.net/ нэвтрүүлгийн албан ёсны веб сайт

Цааш нь...

Thursday, April 23, 2009

Zara-ийн үүсэл, түүх


Zara-ийн үүсэл, түүх

Zara-ийн үндэслэгч Amancio Ortega-ын анхны Zara дэлгүүр нь 1975 онд A Coruna-д төв гудамжинд нь байршдаг. Zara-ийн амжилт нь фирмийг томрох болон нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон.

Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодгоос гадна хувцасны загвар нь дээд зэргийх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байсан. Ortega Zara дэлгүүрээ испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан. 1980 оны эхээр Ortega хуваарилалтын загвар болон дизайны шинэ төрөл томъёолж эхлүүлчихээд байсан. Хувцасны үйлдвэр нь урт хугацааны турш бүтээгдэхүүний техникийн үйл явц болон загварыг илүүд үздэг байсан бөгөөд 6-н сарын турш хувцасны загвар болон түүнийг жижиглэн худалдаачдад түгээх үйл ажиллагааг дээшлүүлсэн. Энэ загвар нь үйлдвэрлэгч болон дистрибютерт жил бүр зөвхөн 2 эсвэл 3 цуглуулга гэж хязгаарласан нь үр ашигтай байсан. Үйлдвэрлэгч болон дистрибютерүүд нь одоогийн хэрэглэгчийн сонирхлыг урьдчилж хараагүйгээс бүтээгдэхүүн нь зарагдахгүй байх эрсдэл тулгарч байдаг.

Ortega “агшин зуурын моод” гэж нэрлэгдсэн загвар үүсгэхээр эхлэлийг нь тавьсан бөгөөд энэ загвар нь түүнд хэрэглэгчийн дур сонирхол болон шинээр гарч ирж буй хандлагад хурдан шилжих боломжийг олгосон. Ortega-ийн мөрөөдөл нь Josй Maria Castellano-той уулзах хүртэл биелэгдээгүй. Компьютерийн мэргэжилтэн Castellano нь ConAgra дахь санхүүгийн албаны дарга болохынхоо өмнө Aegon Espana-ийн мэдээллийн технологийн хэлтэст ажилладаг байсан. Castellano 1984 онд Ortega-тай нийлж хийсэн хуваарилалтын загварыг хөгжүүлэх ажил нь дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал болсон.

Castellano-ийн компьютержсэн системийн доор компани 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчилсөн. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлж компаний өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцасыг хөгжүүлж эхэлсэн. Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгосон. Энэхүү баг нь шаардлагатай бол байгаа загвартаа шинэ өнгө болон шинэ загварыг нэмж, компаний өөрсдийн хэрэглэгчийн эрэлт дээр бий болох хэрэглэгчийн хандлагад хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвартай баг байсан. Олноор бий болж байгаа үйлдвэрүүд болон дэлгүүрүүдийг компьютержсэн бүртгэлийн системээр холбосон нь хөрөнгийн зардлын өсөлт болон тулгарч болох эрсдлээс зайлсхийх боломжтай болсон.

1985 онд Industria de Diseсo Textil S.A., эсвэл Inditex-ийн нэрийг баталсан нь Испани худалдан авагчдын анхаарлыг татсан. Сүүлийн 10н жилд компани Испанид Zara-ийн 80 орчим дэлгүүрийг нээсэн. Компаний агшин зуурын загварын хэв маяг нь хоёр долоон хоног бүр нөөцийг бүр мөсөн эргэлтэнд оруулдаг байсан. Мөн түүнчлэн зарим дэлгүүрт “Z-day” гэж нэрлэгдэх болсон өдөрлөгөөр байнгын үйлчлүүлэгчдээ урамшуулдаг байсан.

1980 оны сүүлээр олон улсын зах зээлд Испанид Zara загварынх нь амжилт нь Inditex-д тэргүүлэх болсон. 1988 онд Португалийн Oporto-д анхны гадаад дэлгүүрээ нээсэн. Дараа жил нь Inditex нь Америкийн Нэгдсэн Улсруу шилжсэн. Тухайн зах зээлд амжилт нь буурсан боловч 2000 оны эхээр Америкийн Нэгдсэн Улсад зөвхөн 6 дэлгүүр ажилладаг байсан. 1990 онд Inditex нь Францад нэвтэрсэн. Компани улсын гол гол хотын төвүүдэд хурдтайгаар шинэ дэлгүүрүүдээ нэмж эхлүүлсэн.

1990 оны турш Inditex шинэ зах зээлрүү тогтмол нэвтэрсээр байсан. Тухайн компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Malta-д, 1996 онд Cyprus-д нэвтэрсэн. 1990 оны сүүлээр Inditex нь олон улсад дэлгүүрүүдээ нэмсээр байсан. 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмсэн бөгөөд 1998 онд Аргентина, Англи болон Венесуэль рүү шилжсэн. 1998 оноос эхлэн Inditex-ийн хөгжилд дотоодын дистрибютертэй франчайзингийн гэрээ байгуулах шаардлагатай болсон. 2000 онд Inditex нь өөр улсуудруу үйлчилгээнийхээ цар хүрээг тэлсэн бөгөөд Герман, Нидерланд, Польш болон Өмнөд Европын зах зээлүүдийг агуулсан.

Цааш нь...

Wednesday, April 22, 2009

Zara Компани



Zara бол олон улсын загварын хамгийн том компаниудын нэг. Дэлхий дээрх том хуваарилалтын группуудын нэг болох Inditex-д харьяалагддаг. “Zara” нь Испаний Massimo Dutti, Pull and Bear, Stradivarius болон Bershka брендүүдийг эзэмшдэг Inditex Group –ын дэлгүүрүүдийн нэг. Энэ групп нь Испаний La Coruna, Galicia удирдагддаг бөгөөд анхны Zara дэлгүүрээ 1975 онд нээж байсан. Өнөөдөр Inditex бол магадгүй дэлхийн хамгийн хурдтай өсөж байгаа жижиглэн худалдаа бөгөөд Zara хэмээх бизнесийн загварийнх нь боломжийн үнэ, брендийнх шинж чанар зэрэг нь өрсөлдөөн болон томроход нь боломж олгож байдаг. Жишээ нь гэхэд Zara нь жил бүр 10000 шинэ дизайныг үүсгэн санаачилдаг.

Zara хувцасныхаа тал үйлдвэрлэлийг Азийн хямд өртөгтэй хувцасны үйлдвэрлэгч нарыг ашиглан хямд үнэтэйгээр үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр нь гол цуглуулгын төрлүүд болон гүйлгээтэй хувцаснууд болох ялангуяа пудволк, эмэгтэй хүний дотуур хувцас, ноосон хувцаснууд байдаг. Харин хувцасныхаа үлдсэн талыг дотооддоо эсвэл ойролцоох Zara үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр хувцаснууд нь илүү загварт захирагдсан байдаг.

Zara загвар дууриагч байсан. Энэ нь загварын үйлдвэрлэгч нарын уламжлал болгох ашигладаг via fashion шоу болон түүнтэй ижил сувгуудаар гардаг үе үеийн загварыг хандлагыг таамагласан идэвхжүүлэлтээс илүү хэрэглэгчдийн хүсэж байгаа загварын төрөлд анхаарлаа чиглүүлснийг хэлсэн.

Zara дэлгүүр
Zara дэлхий даяар 1058 салбар дэлгүүр болон 68 улсад байршдаг. Дундаж Zara дэлгүүр нь ойролцоогоор 1500м2 талбайтай. Zara жижиглэн худалдаа өндөртэй улсад дэлгүүрүүдээ нээх стратеги баримталдаг.

Америкаас түлхэгдэн гарсан үйлдвэрлэгч нар тэдэнтэй өрсөлдөхөөр ирэхэд Zara юу ч болоогүй юм шиг байдаг бөгөөд энэ нь хоёр шалтгаантай.
1. Түлхэгдсэн үйлдвэрлэгч нар Zara-ийн болон тэдгээрийн өөрсдийнх нь загвар хоёрын хооронд өвөрмөц ялгаанууд байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд удалгүй дампуурдаг.
2. Zara түлхэгдэн гарсан үйлдвэрлэгч биш гэдгээрээ давуу байдаг.

Zara-ийн хийсэн үйл ажиллагаа болон зорилгууд:
Хэрэглэгч болон дэлгүүртэй шууд холбогдсон эргэн тойрон дахь үүрэг даалгаврын үйл ажиллагаа болон цөөхөн хэдэн зорилгууд:

Дэлгүүрүүддээ:
• Бид энергийг хадгалж, экологит ашигтай дэлгүүр байх
• Бид үйлдвэрлэлийн хог хаягдлыг багасгана.
• Бидний албан хаагчид бүгд хамт үүрэг даалгавраа хуваан авч ажиллана.
(Бидний багийн гишүүд мэдэгдэхүйцээр өссөн.)
• Zara амьтны гаралтай ямар нэгэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бөгөөд мөн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээрээ зарахыг хориглосон байдаг.
• Бид хэрэглэгчид болох эмэгтэй, эрэгтэй насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүдэд өөрсдийн санал болгосон олон талын сонголтуудаасаа сонгох боломжийг олгодог. Мөн манай цуглуулгад загварын зөвлөмжийг оруулсан байдаг.

Бүтээгдэхүүндээ:
• Бид экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж, органик хөвөн даавууг ашигладаг.
Zara бүтээгдэхүүнийхээ сонгосон төрлийнхөө үйлдвэрлэлд цэвэр органик хөвөн даавуу ашигладаг бөгөөд хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэмждэг. Энэ нь бүтээгдэхүүнийх шошгон дээрээс тодорхой харагддаг.
• Бид биед чөлөөтэй хувцас үйлдвэрлэдэг.

Хэрэглэгчдийн үйлчилгээнд:
• Бид хэрэглэгчиддээ худалдаж авсан бүтээгдэхүүнийг нь өөрсдийн цаасан уутанд хийж өгдөг.
• Бид сайжруулсан хуванцар уутыг ашигладаг.
• Бид эргэх холбоо бүхий мэдээллийг гаргадаг.

Тээвэрлэлтэндээ:
• Бид биодизель түлш хэрэглэдэг

Гол өрсөлдөгчид: Gap компани, Hennes & Mauritz AB болон H&M, Benetton Group S.p.A.; Vivarte; Gruppo Coin S.p.A.; Kiabi S.A.; La Redoute; Charles Vogele Holding AG; Peek und Cloppenburg KG; Somfy International S.A.; Cortefiel SA; Mango S.A зэрэг болно

H&M болон Inditex хоёрын 1998 оноос 2004 оны борлуулалтын харьцуулалт:
H&M компани нь Шведийн компани бөгөөд Inditex группын хамгийн том өрсөлдөгч. H&M нь 2004 оны байдлаар 19 улсад 950-иад дэлгүүрүүдтэй байсан.

Маргаан:
Zara swastika загвартай хатгамал оёсон цүнхийг дэлгүүрүүддээ түгээн дэлгэрүүлснээрээ тэд маргаанд хамрагдаж байсан. Түүнээс болж тэд тун удалгүй буцаан татсан. Энэ хэрэг явдлын дараа 2007 оны 9 сард зөвхөн долоон хоногийн дараа Zara Английн дэлгүүрүүддээ урд талдаа жоохон охины зурагтай пудволкийг тавьсан.

Үргэлжлэл бий . . .

Цааш нь...

Friday, April 17, 2009

Marketing and Selling - Contemporary Research In E-Marketing, /Цахим ном цуврал/


Та бүхэнд заавал хэрэг болох ном гэж үзлээ. Татаж аваад судлаад байгаарай. Мөн цаашид ямар чиглэлийн ном илүү хэрэгцээтэй байгаагаа comment байдлаар үлдээгээрэй.

Монгол орон мандан бадраг.

Цааш нь...

Zara -гийн нууц



Компаний амжилт нь бизнесийнх нь хэсэг бүрийн нийт удирдлага болон тэдний өөрсдийнх нь дизайн, бүтээгдэхүүнүүд, болон хуваарилалтаас нь харагдаж байдаг.

Бүх зүйл нь Испаний La Coruna болон Sabon-Arteixo дахь үйлдвэрийн хөрөнгөөр болон түүний удирдах газраас зохицуулагдсан байдаг.
Удирдлага үйлдвэрээс дэлгүүрийн лангуу хүртэлх цэвэр үйл явцыг удирддаг боловч Zara нь өөрчлөгдөж байгаа загварын хандлага болон хэрэглэгчдийг дур сонирхол, Европт дэлгэрч байгаа шинэ зүйлийг харгалзаж үзэж хариу үйлдэл үзүүлж чаддаг. Тэд La Coruna-д хувцасаа хийж дуусгаад хоёр долоон хоногт бүх дэлгүүрүүд рүүгээ илгээдэг.

Inditex-ийн удирдах албан тушаалтан Jose Maria Castellano “ Хөрөнгө оруулагч банкнууд энэ загвар ажиллахгүй гэж хэлдэг байсан. Гэвч бид үйлдвэрлэл, борлуулалт болон нөөцийн удирдлага маань бидэнд илүү ихийг өгдөгийг харуулж чадсан.” гэж хэлж байсан.

Худалдан авагч нар Zаra брэндийг тэдний улсын дэлгүүрүүдэд ирээд тэд мэддэг болонгуутаа хар тамхинд ордог шиг л худалдан авдаг. Тэдний хувцасны орон зай нь үргэлж өссөөр байгаа. Мөн ганц хоёрхон нэрд гараагүй бүтээгдэхүүний төрөл нь тэдний ашигт харшилдаг бөгөөд худалдан авагч нар тэдний дэлгүүрүүдэд ирэх бүртээ шинэ бараа харахыг хүсдэг.

Zara дэлгүүрүүдийн менежерүүд нь өдөр бүр юу зарагдсан болон юу зарагдаагүйг La Coruna дахь загвар зохион бүтээгч нарт мэдээлдэг. Энэ мэдээлэлд тулгуурлан ямар бүтээгдэхүүн хийх, өнгөө хадгалж үлдэх үү эсвэл өөрчилөх үү болон шинэ бүтээгдэхүүн бүтээх үгүйгээ шийддэг.

Компани энэ системийн үр ашигаараа нөөцийн хомсдолыг зохицуулснаар зардлаа бууруулж чаддаг. Түүний загвар зохион бүтээгч нарын баг нь жилд ер бусын 11.000 ялгаатай загварыг гаргадаг. Хэрэглэгчид мөн адил загвар зохион бүтээгч нарт санал хүсэлтээ илгээж байдаг.

Castellano үүнийгээ “загварын ардчилал” гэж нэрлэсэн.

Цааш нь...

Tuesday, April 14, 2009

Хүн амын амьжиргааны 2009 оны доод түвшин


Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 3-р сарын 25-ны өдрийн 01/35 тоот тушаалаар "Хүн амын амьжиргааны 2009 оны доод түвшин"-ий хэмжээг шинэчлэн батлав...

Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар

Бүс нутаг Хамрагдах аймаг Амьжиргааны доод
түвшин, төг
1. Баруун бүс 1. Баян-Өлгий
2. Говь-Алтай
3. Завхан
4. Увс
5. Ховд
96100
2. Хангайн бүс 1. Архангай
2. Баянхонгор
3. Булган
4. Өвөрхангай
5. Хөвсгөл
6. Орхон
90600
3. Төвийн бүс 1. Говьсүмбэр
2. Дорноговь
3. Дундговь
4. Өмнөговь
5. Сэлэнгэ
6. Төв
7. Дархан-Уул
91200
4. Зүүн бүс

1. Дорнод
2. Сүхбаатар
3. Хэнтий

86300
5. Улаанбаатар
1. Улаанбаатар

101100


Цааш нь...

Thursday, April 9, 2009

Реклам Сурталчилгаа ба Идэвхжүүлэлт


Сурталчилгаа гэж юу вэ?

"зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл юи.

Сурталчилгааны үүсэл хөгжил

Орчин үеийн сурталчилгааны эрин эхлэхэд нөлөөлсөн гол зүйл бол 1440 онд Johann Gutenberg-ын бүтээсэн “Хөдөлгөөнт бичгийн машин” юм. Үндсэндээ бүх төрлийн бичмэл сурталчилгааны үүсэл энэ бүтээлээс хамаарсан гэж хэлж болно. Бүх төрлийн бичмэл сонин, сурталчилгаа, мэдээлэл зэрэгт хөгжлийн шинэ хөдөлгүүр болсон байна.

Анхны зарлал
- 1472 онд Английн Лондон хотод анхны суртачилгаа гарсан нь сүмийн хаалган дээр наасан мөргөлийн ном зарах тухай зарлал байсан байна.
- 1650 онд анхны сонингийн зар Лондонгийн сонинд гарсан оргосон гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээлэл олж өгсөн хүнийг шагнах тухай зарлал байсан байна.

Сурталчилгааны зорилго
Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт онцгойрон нөлөөлөх зорилгоор явуулж буй үйл ажиллагаа болно.

4P

Бүтээгдэхүүн+үнэ+байршил+идэвхжүүлэлт=маркетингийн хольц

Тэгвэл дээрхээс харахад зар сурталчилгаа нь 4P-н чухал нэг элемэнт болж байна.

Сурталчилгаа ба маркетингийн хольц
Идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд дараах зүйлс ордог.
• Биечлэн худалдаа /Face-to-face sale/
• Олон нийттэй тогтоох харилцаа холбоо /Public relation=PR/
• Сурталчилгаа /advertise/
• Урамшуулал /Sale/

Сурталчилгааны үүрэг
1. Маркетингийн үүрэг
2. Харилцаа холбооны үүрэг
3. Боловсролын үүрэг
4. Эдийн засгийн үүрэг
5. Нийгмийн үүрэг
Одоо эдгээр үүргүүдийг нэг бүрчлэн тайлбарлая.

Маркетингийн үүрэг
Сурталчилгаа нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ оюун санааны элементүүдийг худалдан борлуулахад ашиглагддаг идэвхжүүлэлтийн онцгой хэлбэр болохын хувьд маркетингийн үүрэг нь энд илэрнэ.
Харилцаа холбооны үүрэг
Сурталчилгааны бүх хэлбэрүүд олон нийтэд мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
Эдийн засгийн үүрэг
• Нэг дор олон хүнд мэдээллийг хүргэснээр хуваарилалтын зардлыг бууруулж, биечилсэн худалдааны үүргийг хөнгөвчилж өгнө.
• Өрсөлдөгчийн талаар мэдлэгтэй болж одоогийнхоо бүтээгдэхүүнийг сайжруулах, сайн чанарын шинэ бүтээгдэхүүн гаргах явдлыг дэмждэг
• Сурталчилгаа нь ямагт хэрэглэгч, худалдан авагчдыг шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж туршаад үзэхийг санал болгодог. Ингэснээрээ сайн чанарын барааны амжилт, тааруухан барааны уналтыг түргэсгэдэг.

Нийгмийн үүрэг
• Тухайн улсын иргэдийн болон олон нийтийн амьжиргааны түвшинг сайжруулахад туслах арга хэрэгсэл болдог.
• Нийгмийн хэрэгцээнд үйлчилдэг.

Сурталчилгааны ангилал
Сурталчилгаа нь ямагт хүн амын тодорхой сегментэд чиглэдэг.
Заримдаа ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа судалгаа танд таалагддаггүй байж болно. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь ямагт хүн амын тодорхой сегментэд чиглэгдсэн байдаг.

Зар сурталчилгааг зорилтот харилцагчдаар нь ангилах:
1. Хэрэглэгчдийн сурталчилгаа
2. Бизнесийн сурталчилгаа
3. Аж үйлдвэрийн сурталчилгаа
4. Худалдааны сурталчилгаа
5. Мэргэжлийн сурталчилгаа
6. Хөдөө Аж Ахуйн сурталчилгаа


Хэрэглэгчийн сурталчилгаа
• Өөрийн болон өрх бүлийнхээ хувийн хэрэгцээнд зориулж, бараа, үйлчилгээг худалдан авах хүмүүст зориулагдсан сурталчилгаа юм.
• Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үздэг сурталчилгаануудын ихэнх нь хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаа байдаг
Бизнесийн сурталчилгаа
Бизнесийн хэрэгцээндээ зориулж, бараа үйлчилгээг худалдан авч буй хүмүүст чиглэгддэг.
Уг сурталчилгаа нь хэвлэн нийтлэл юм уу мэргэжлийн сэтгүүлүүд, шууд шуудан, худалдааны шоунд төвлөрдөг.

Бизнесийн сурталчилгааны ангилал

1. Аж үйлдвэрийн сурталчилгаа Үйлдвэрлэлийн зориулалттай барааг худалдан авч буй болон худалдан авахад нөлөөлж буй бизнес эрхлэгчид чиглэгдэнэ.
2. Худалдааны сурталчилгаа
3. Бөөний болон жижиглэнгийн худалдаачдыг идэвхжүүлэхээр зуучлагчид руу хандсан үйлдвэрлэгчдийн сурталчилгаа юм.
4. Мэргэжлийн сурталчилгаа
5. Мэргэжлийн үнэмлэхтэй бөгөөд ёс зүйн хэм хэмжээний дагуу юм уу мэргэжлийн чиглэлүүдээр ажиллаж буй хүмүүст зориулагддаг.
6. ХАА-н сурталчилгаа
7. Фермерүүдэд зориулагддаг сурталчилгаа.

Мэргэжлийн сурталчилгааны зорилго

Мэргэжилтнүүдийг ажлынхаа хэрэгцээний багаж хэрэгслийг ятгаж итгүүлэх зориогоор хийдэг.
1. Үйлчлүүлэгчид, харилцагчиддаа тодорхой бараа, үйлчилгээг зуучлах юмуу худалдан авахыг зөвлөх явдлыг урамшуулан дэмжих
2. Барааг хувьдаа авахыг ятган сэнхрүүлэх
ХАА-н сурталчилгааны зорилго
1. ХАА-н барааны тодорхой таних тэмдгийг мэдлэг болгох
2. Сурталчлагдаж буй барааг хүлээн зөвшөөрүүлэх
3. ХАА-тнуудад уг бараа нь үр өгөөжтэй, эрсдлийг багасган ашгийг нэмэгдүүлэж чадна гэдгийн харуулах замаар сэнхрүүлэх зорилготой

Сурталчилгааг газар нутгийн цар хүрээгээр ангилах нь
1. Олон улсын
2. Үндэсний
3. Бүсийн
4. Орон нутгийн
Мэдээлллийн хэрэгслээр нь
– Сонин сэтгүүл
– Радио телевиз
– Шуудан
– Зарлалын самбар
– Интернет

Барааны болон барааны бус сурталчилгаа

Барааны сурталчилгаа нь бараа үйлчилгээг идэвхжүүлэх зорилготой байхад барааны бус сурталчилгаа нь санааг худалдах төлөвлөгөөтэй.
• Тодорхой бараанаасаа илүү эрхэм зорилго, философи сурталчилж байвал энэ нь барааны бус сурталчилгаа юм.
Арилжааны болон арилжааны бус сурталчилгаа
Арилжааны сурталчилгаа гэдэг нь ашиг олох зорилго бүхий бизнесийн байгууллагын бараа, үйлчилгээний сурталчилгааг хэлнэ.
Арилжааны бус сурталчилгаа нь олон нийтийн байгууллагууд нам, эвсэл хөдөлгөөн, хүмүүнлэгийн болон шашны байгууллагуудын зүгээс хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой
Сурталчилгаа эдийн засгийн түвшинд нөлөөлөх нь
1. Бүтээгдэхүүн болон мэдээллийн хэрэгсэлд
2. Өрсөлдөгчид
3. Хэрэглэгчид
4. Бизнесийн орчинд
Бүтээгдэхүүний үнэ цэнэд нөлөөлөх нь
– Яагаад олонх хүмүүс Coca-Kolaг сонгодог вэ?
– Яагаад эмэгтэйчүүд Estee Lauder-г сонгодог вэ?
– Сурталчилсан бүтээгдэхүүн нь илүү сайн байдаг юм уу?
Бүтээгдэхүүний үнэ цэнэд нөлөөлөх нь
Магадгүй. Гэхдээ заавал тийм байдаггүй.
Сурталчилгаа нь хэрэглэгчдийн оюун санаан дахь бүтээгдэхүүний бодитой үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Өрсөлдөгчид нөлөөлөх нь
• Кока Колагийн сурталчилгааг хараад бусад ундаа үйлдвэрлэгчид шинээр орж буй уг компаниас сүрдэж цочирдож эхэлсэн.
• Тэдний цочрол нь үнээ тэднийхээс бага тогтоох, илүү ихээр сурталчилгаа явуулах, эсвэл юу ч хийлгүй зүгээр хараад суух зэргээр илэрсэн

Хэрэглэгчид нөлөөлөх нь

Кока Колаг гарч ирэхээс өмнө хүмүүсийн сонголт тэр үед байсан ундаагаар байсан хязгаарладаг байсан. Шинэ ундааг сурталчилагдаж эхэлсэн мөчөөс эхлэн хэрэглэгчид сонголт хийх өргөн боломжтой болсон.
Бизнесийн орчинд нөлөөлөх нь
Кока Кола компаний гаргасан жилийн тайланд зарим орнуудад шинээр шилний үйлдвэр, барилга байгууламжийг барьсан тухай тусгайлан харуулсан байдаг
Бизнесийн цикл дэх сурталчилгааны нөлөө
Эрдэмтэн Charls-ийн хийсэн судалгаагааар үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувиас сурталчилгааны зардлын өсөлт 1%-иар илүү байхад хэрэглээ 1%-иар өснө гэсэн дүгнэлт гаргажээ

Цааш нь...

Tuesday, April 7, 2009

Интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь интернет кафед суудаг



Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар нийслэлийн интернет хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг тандлаа.

Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхитэй хэрэглэж байна.

Интернет хэрэглэгчдийн 20 орчим хувь буюу 147 мянга орчим хүн www.gogo.mn – ийг ямар нэгэн хэлбэрээр ашиглаж байна. Энэ удаагийн манай судалгааны нэг онцлог нь мэдээллийн хоёр томоохон сайт www.olloo.mn www.gogo.mn –ний хэрэглэгчдийн хувь нэлээд ойрхон гарсан явдал юм. Энэ нь www.olloo.mn онлайнаар англи хэлийг сурах боломжийг, www.gogo.m сайт уран зохиол, дуу хөгжмийн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбоотой.

12 болон түүнээс дээш насны интернет хэрэглэгчдийн 58.4 хувь нь интернет кафед суудаг ажээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ тоо 20 орчим хувиар дээшилсэн нь интернетийн хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм. Нийслэлд интернет кафе олширч, үйлчилгээний үнэ хямдарсан, интернетийн үйлчилгээ түгээгч байгууллагын тоо өссөнтэй дээрх өөрчлөлт холбоотой.

Мэдээллийн эрин зуунд олон нийтийн мэдээлэл авах хамгийн том эх сурвалжийн нэг нь интернет юм. Тэнд хэн хамгийн их зочилдог, аль веб сайт илүү их хүртээмжтэй, ямар төрлийн мэдээ, мэдээлэл авдаг гэх мэт цахим ертөнцийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй мэдээллийг манай судалгаанаас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

Цааш нь...

Thursday, April 2, 2009

BMW-гийн цэвэр ашиг 90 хувиар буурчээ


Дэлхийн эдийн засгийн доройтол, автомашины эрэлт хэрэгцээ багассан зэрэг шалтгааны улмаас Германы автомашин үйлдвэрлэгч BMW компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 90 орчим хувиар багасч, 330 сая еврод хүрсэн байна. Үр өгөөжгүй зээл, хувийн зардал, эрсдэл зэрэг нэмэлт зардлын улмаас компани өнгөрсөн онд 2.4 тэрбум евро алджээ.

Европын хөрөнгө оруулалтын банкнаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор BMW-д 400 сая еврогийн зээл олгоод байгаа. Европын хөрөнгө оруулалтын банкнаас Европын авто үйлдвэрлэлд нийт гурван тэрбум еврогийн зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд тэр мөнгийг Герман, Итали, Франц болон Шведийн авто үйлдвэрлэгчдэд олгох ажээ. Түүнчлэн тус бакнаас ирэх дөрөв болон тавдугаар сард нэмж 2.8 тэрбум еврогийн зээл олгохоор ярилцаж байгаа ажээ.

BMW-гийн хувьд дэлхийн санхүүгийн хямралд өртөж, ашиг нь буураад буй цорын ганц авто үйлдвэрлэгч биш юм. “Volkswagen” өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэл хийж, компанийн борлуулалт 2009 оны нэг болон хоёрдугаар сард 15 хувиар буурсан тухай зарласан. Харин хүндхэн байдалд ороод буй “Saab” Швед дэх салбарын 750 ажилчдаа халах шийдвэр гаргаад байна.

BMW-гийн цэвэр ашиг илэрхий хэмжээгээр буурсан талаарх мэдээлэл цацагдсаны дараа компанийн хувьцааны үнэ тэр даруй найман хувиар буурч, 21.04 евро болжээ.

Эх сурвалж: www.news.mn

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008