Sunday, July 26, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 21 "W" /Weakness - Сул тал./


Want - Хүсэл. Хувь хүний зан чанар, соёлын онцлогоор тодорхойлогдох хэрэгцээгээ хангах тэмүүлэл. Хүсэл нь тухайн хэрэгцээг хангахын тулд хэрэгтэй байгаа тодорхой нэг зүйлээр илэрхийлэгддэг. Шингэн юм уух хэрэгцээ нь Монголчуудын хувьд айраг, Францчуудын хувьд усан үзэммний дарс, Америкчуудын хувьд кола уух хүслээр илрэх жишээтэй.

Weakness - Сул тал. Өрсөлдөгчидтэй харьцуулхад компаний дутагдал.

Wholesaling - Бөөний худалдаа. Бүтээгдэхүүнийг өөрчилж боловсруулалгүйгээр харьцангуй их хэмжээгээр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа худалдааны хэрэгцээнд зориулан борлуулах үйл ажиллагаа.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Friday, July 24, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 20 "V" / Viral advertising - Вирус зар сурталчилгаа. /


Variable cost - Хувьсах зардал. Үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээнээс хамааран өөрчлөгдөх зардал.

Venue Marketing - Өөрийн нэрэмжит газар, барилга байгууламжийг бий болгох ивээн тэтгэлгийн нэг хэлбэр. Жишээлбэл компани өөрийн нэрэмжит спортын танхим, хөлбөмбөгийн талбай бүтээх ажлыг ивээн тэтгэх.
Viral advertising - Вирус зар сурталчилгаа. Өвөрмөц содон хэлбэрээр хийснээр хүмүүсийн дунд өөрөө аяндаа тархах зар сурталчилгаа. Уламжлалт аргад хүмүүст зар сурталчилгааг "аваарай, үзээрэй" гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тулгадаг бол "вирус" сурталчилгаа нь хүмүүсийн анхаарлыг өөрөө татаж хүмүүсээр дамжин тархдаг.


Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Цайны дэлхийн зах зээл


Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд цай ховордох болжээ. Дэлхийн томоохон цайны нийлүүлэгч Энэтхэг, Кени болон ШриЛанк энэ онд үйлдвэрлэлээ багасгах төлөвтэй байна. Эдгээр улс орнууд нийлээд 2009 онд 40 мянган тонноор бүтээгдэхүүнээ хорогдуулах нь цайны үнэ нэмэгдэхэд хүчтэй нөлөөлөх аж.

Энэтхэгийн Цайны зөвлөлийн даргын мэдэгдэж буйгаар, Энэтхэг улс цайны экспортоо энэ онд 5 хувиар бууруулах гэнэ. Түүний ярьснаар 2009 онд цайны үнэ өнгөрсөн жилээс 15-20 хувиар нэмэгдэнэ гэж үзсэн байна. Тус улсад энэ оны 4 дүгээр сард нэг кг цай 20-25 рупи буюу 0.4-0.5 доллар байв. Дэлхийн эдийн засгийн хямрал Энэтхэгийн “Darjeeling ” цайнд хүчтэй нөлөө үзүүлжээ. Энэ цай дэлхийн цайны экспортын ихэнх хувийг эзэлдэг билээ.

Тэгвэл энэ оны 3 дугаар сард тус цайны үнэ ханш өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар буурсан байна. “Darjeeling” цай жилд 10 тонныг үйлдвэрлэдэг бөгөөд Европын Холбооны орнуудад экспортын 85 хувь нь, харин Герман улс томоохон импортлогч аж.

Эх сурвалж: www.gogo.mn

Цааш нь...

Wednesday, July 22, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 19 "U" /User - Хэрэглэгч/


User - Хэрэглэгч. хэрэглэгчийн зах зээлийн хувьд бараа, үйлчилгээг хэрэглэж буй хүн, байгууллагын зах зээлийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад ашиглах байгууллагын ажиллагчид байдаг.

Unique Selling Proposition (USP) - Борлуулалтын хосгүй санал. Бүтээгдэхүүнийг бусдаас ялгарах онцлог шинжийг нь тодорхойлон хэрэглэгчдэд санал болгох. Ихэвчлэн брэндийн уриа, зар сурталчилгааны гарчиг хэлбэрээр хэрэглэгддэг.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Monday, July 20, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 18 "T" /Target market - Зорилтот зах зээл./


Target market - Зорилтот зах зээл. Компаний үйл ажиллагаа явуулхаар сонгосон боломжит зах зээлийн хэсэг.

Threat- Аюул занал. Макро орчны зүгээс гарч ирж буй компанийн хувьд сөрөг үр дагавар авчрах үйл явдал, нөхцөл байдал.

Trade mark - Барааны тэмдэг. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд иргэн өөрийн бараа, үйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор тодорхой агуулга бүхий үсэг, тоо, дүрс буюу эдрээрийг хосолсон дүрсэн илэрхийлэл.
Total costs- Нийт зардал. Үйлдвэрлэлийн тодорхой хэмжээн дэх тогтмол ба хувьсах зардлын нийлбэр. Бүтээгдэхүүний зардалын хэмжээ нь үнийн доод хэмжээг тодорхойлно.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Saturday, July 18, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 17 "S" /Strategy - Стратеги/


Sales promotion - Борлуулалтын урамшуулал. Богино хугацаанд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх сугалаатай, бэлэгтэй, бонустай худалдаа, хямдралын эсвэл гишүүний карт, үнэгүй загвар тараах, амтлуулах, үнийн хямдрал зарлах зэрэг арга хэмжээнүүд.

Sample - Түүвэр. Маркетингийн судалгаанд тухайн зах зээлийг төлөөлүүлэн оролцуулах хүмүүсийг нэрлэнэ.

Strategy - Стратеги. Эртний грек хэлэнд "байгаа нөөцөө ашиглан дайснаа нухчин дарах ухаан" -ыг илэрхийлдэг байжээ. Менежментийн ухаанд стратеги нь байгууллагын зорилгодоо хүрэхийн тулд сонгосон арга замыг илэрхийлнэ.

Strength - Давуу тал компаний хувьд өрсөлдөгчдөөсөө илүү гарах боломжийг олгох дотоод нөөц бололцоо, хүчин чадал, онцлог.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Thursday, July 16, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 16 /Respondent - Судалгаанд оролцогч/


Reference group - Харъяалагдах бүлэг. Хувь хүний үзэл бодол, зан төлөв төлөвшихөд шууд (биечилэн харилцснаар) эсвэл шууд бус (үлгэр жишээ болсноор, харьцуулснаар) нөлөөлж буй бүлгүүд.

Releative market share - Зах зээлд эзлэх харьцангуй хувь хэмжээ. Тухайн бизнесийн нэгжийн зах зээлд эзлэх хувийг түүний хүчтэй өрсөлдөгчийн зах зээлд эзлэх хувьтай харьцуулсан харьцаа.

Respondent - Судалгаанд оролцогч

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

Цааш нь...

Wednesday, July 15, 2009

Та бидий сайн мэдэх Yahoo.com -ийн амжилтын түүх


Та биднийй єдєр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компаны захирал Жерри Янг єдгєє дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Тvvнийг хэрхэн баяжсан тvvхээс танилцуулъя. Жерри 1968 онд Тайванд тєрсєн бєгєєд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бvлээ АНУ-н Калифорни муж дахь Сан Хосе хот руу нvvлгэв...


Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бєгєєд Станфордын Их сургуульд дєрєвхєн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.

Харин тvvний багш болох Дэвид Фило АНУ-н Висконсин мужид 1966 онд тєржээ. Бага насаа аав ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд єнгєрєєсєн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход тvvний шавь нарын нэг Жерри тэр хоёрын нєхєрлєл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд, хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэх хугацаанд улам бэхэжжээ.

Уг нь 1993 онд Жерри, Девид хоёр Станфордод єєрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “Компьютерийн дизайн” сэдвээр ажиллаж байх ёстой байжээ. Харин оронд тэд єєрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан “WORLD WIDE WEB”-н ертєнцєєр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны тєсєл нь интернэтээс NBA- тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог програм байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхлыг илэрхийлэн байв.

Ингээд удалгvй Жерри, Девид хоёр маань вэб ертєнц дэх асар єргєн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд єєрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь єєрсдєд нь тєдийлєн таалагдаагvй тул “YAHOO!” гэсэн богинохон бєгєєд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь “бvдvvлэгдvv этгээд бєгєєд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бєгєєд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ.

“Yet Another Hierarchical Official Oracle”.

1994 он гэхэд хэдэн мянган хvн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Девид хоёр ч гэсэн єєрсдийн шинэ хобби–доо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэгллэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, єєрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер програм хангамж-г нь хvртэл єєрсдєє зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Станфорд их сургуулийнхаа интернет холбоосыг хэрэглэж vйл ажиллагаа явуулж байсан бєгєєд удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн єнцєг булан бvрээс єдєр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Девид хоёрт хандан vйл ажиллагаанд єєрийнхєє компьютер, интернет холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын тєлєєлєгчид Жерри, Девид хоёртой ирж уулзсан бєгєєд, 1995 онд тэд NETSCAPE –н саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.

Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Девид хоёр маань єєрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нилээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдгийг бvрэн ухаарчээ. Тэд хєрєнгє оруулалтын SEQUOLA пvvсээс 4 сая доллар зээлж єєрсдийн гэсэн компанийг байгуулав. єєрсдєд нь бизнесийн vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг тєгсєгч болох Тим Кугл (тухайн vедээ 400 сая $-н хєрєнгєтэй компани ажиллуулж байв) –г єєрсдийн даргаа болгож хєлсєлж байжээ.

1995-1999 оны хугацаанд “Yahoo!”- н жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35%-р нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан тєлбєртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж баннерийг хvн л vздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдvvлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”- н вэб хуудсанд єдєрт дунджаа 145 сая хэрэглэгч 625 сай удаа ханддаг гэсэн аварга vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь єнєєдєр интернет дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Девид хоёр ч єнєєдєр дэлхийн хамгийн баян залуусын жагсаалтанд зvй ёсоор ордог болжээ.

Цааш нь...

Tuesday, July 14, 2009

Рекламныхаа гол дүрт бүтээгдэхүүнээ тоглуул


Энэ санаа хичнээн хөгийн мэт санагдаж байгаа ч, сурталчилж буй бүтээгдэхүүнээ сурталчилгааныхаа гол баатар болгох хэрэгтэй. Ийн хийхэд уг бүтээгдэхүүн хүний сонирхол татаж чадахааргүй ердийн зүйл мэт санагдаж байгаа бол танд нэгэн нууцаас задлая. Муу бүтээгдэхүүн гэж байдаггүй харин муу бүтээгч л байдаг юм. Би ямар нэг бүтээгдэхүүнийг хэн нэгэн реклам бүтээгчид даалгахдаа, энэ ажилд дур сонирхолтой эсэхийг нь мэдэхээс нааш өгдөггүй. Сурталчилгааны ажил маань амжилтгүй болох бүрийд уг бүтээгдэхүүн сонирхлыг минь татаж чадаагүйд гол шалтгаан оршдог.

Сурталчилах гэж буй бүтээгдэхүүн юм уу үйлчилгээ бусад агентлагийнхаас ялгаа багатай байдаг нь агентлагуудын дийлэнхэд тулгардаг толгой өвтгөсөн асуудлын нэг. Үйлдвэрлэгчид нэг л ижил технологи ашиглаж, маркетингийн ажилтнууд ирээдүйн хэрэглэгч чухам ямар загвар, өнгө, хэмжээ, дизайн таашаадаг болохыг мөн л нэг ижил хэмжүүрээр тогтоодогтой энэ нь холбоотой юм. Ижил төрлийн бүтээгдэхүүн дундаас өөрийн барааг гаргаж ирэх шаардлага тулгарах аваас таны гол найдвар бол бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэтэй талыг өрсөлдөгчдөөсөө илүү дөхүү хэлээр тайлбарлах, мөн бүтээгдэхүүний хэв маяг, рекламны арга барилынхаа ачаар ийм хэдэн мянган бүтээгдэхүүнээс товойлгож өгөх явдал болно. Энэ нь рекламны бизнеc эрхэлж байгаагийн нэгэн төрлийн "нэмэлт" төлөөс гэж нэрлэхээс би огтхонч ичиж зовохгүй байна.

Цааш нь...

Thursday, July 9, 2009

"Хээрийн сургууль 2009" -ийн зурагнуудаас хүргэж байна 2-р хэсэг









Цааш нь...

Wednesday, July 8, 2009

Сонин шуурхай – сэтгүүл универсал


2009 он гарсаар Улаанбаатар хотод долоо хоног тутам 1-2 сэтгүүл шинээр мэндэлж байгаа ба ихэнхдээ барууны сэтгүүлүүдийн жишгийг дууриаж дизайн, өнгө, цаас зэрэг нь чанарын өндөр түвшинд хэвлэгдэж байна. Үүнийгээ дагаад тухайн сэтгүүлийг уншдаг, сонирхдог, цуглуулдаг хүмүүсийн хүрээ, зах зээл бий болсон гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилд сэтгүүлийн тоо болон борлуулалт эрс нэмэгдэх хандлагатай байна. Монголд жилд дунджаар нэг сая сэтгүүл борлогдож байгаа бөгөөд 45 хувийг сар тутмын сэтгүүл борлуулжээ .

Сонин бол манайд төлөвшлөө олсон зах зээл юм. Харин сэтгүүлийн зах зээлийг одоо л хөл дээрээ зогсохоор оролдож байгаа шинэ салбар гэж хэлж болно. Сонины хамгийн гол чанар нь шуурхай байдал бол сэтгүүлийн гол чанар нь универсал байдал. Долоо хоногийн дараа аваад үзсэн ч тодорхой хэмжээгээр хүнд мэдлэг өгч байдаг мэдээллийн хэрэгсэл юм. Масс бол ерөнхийдөө үнэ хямдтай, шар сонингуудыг ихээр уншдаг бол тодорхой зорилтот хэсгийн хэрэглээ бол сэтгүүл юм.
Сэтгүүлийн захиалгын дундаж үнэ 4600-5800 төгрөг бол үүргийн худалдааны үнэ 2800-4800төгрөг байдаг. Сэтгүүл өндөр өртөг зардлаар хэвлэгдэж бүтдэг, түүнийгээ дагаад борлуулах үнэ нь ч өндөр. Дундаж амьдралтай хүмүүсийн худалдан авах чадвар, боловсрол, оюуны хэрэгцээ шаардлага ямар байна гэдгээс сэтгүүлийн борлуулалт хамаатай байдаг.
Захиалагчдын тоог хэвлэл захиалгын компаниуд гаргадаг бол уншигчдын тоог Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд үндэслэн гаргаж байгаа юм. Монгол улсын хэмжээнд нийт 96 сэтгүүл хэвлэгдэн гарч байгаагаас хамгийн их уншигчтай 30 сэтгүүлийн уншигчдын хувийг гаргалаа. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай нийт хүн амын 7.6 хувь нь, сэтгүүл уншигчдын 21.6 хувь нь Гялбаа сэтгүүлийн уншиж байгаа бол “Цаг төр” сэтгүүлийг 3.5 хувь нь уншиж байна.
Сонинг цаг үеийн мэдээлэл авах зорилгоор ашигладаг бол сэтгүүлийг амралт чөлөөт цагаа өнгөрөөх, зөвлөгөө унших, реклам сурталчилгаа харах зорилгоор ашигладаг байна. “Сэтгүүлийн хүртээмжтэй байдал”, “сэтгүүлээс авдаг мэдээ мэдээллийн төрөл”, “сэтгүүл уншихад зарцуулдаг хугацаа”, “хамгийн их уншигчтай сэтгүүл” гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475 96649649

Цааш нь...

"Хээрийн сургууль 2009" -ийн зурагнуудаас хүргэж байна 1-р хэсэг



"Залуу Маркетер" Клуб байгуулагдсан цагаасаа эхлэн маркетеруудынхаа ур чадварыг хөгжүүлэх, хоорондын харилцаа холбоог сайжруулах чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх Шилдэг маркереруудын туршлагаас хуваалцан гишүүдийнхээ ур чадварыг өсгөхийг зорин ажиллаж байгаа билээ. Энэ ч хүрээнд бид сүүлийн 2 жил дараалан "Хээрийн сургууль" -арга хэмжээгээ амжилттай зохион байгуулаад байна.

Энэхүү арга хэмжээ нь бидний зохион байгуулдаг бусад арга хэмжээнээс өөрийн гэсэн онцлог давуу талтай бөгөөд байнгын оффис -д суудаг хүмүүс салхинд гарч алжаалаа тайлан, хөгжөөнт тоглоом тоглон бие биетэйгээ танилцан, Жил жилийн шилдэг маркетеуудтай чөлөөт ярилцалага өрнүүлдэг билээ. "Хээрийн сургууль 2009" - арга хэмжээнд нийт 54 хүн оролцсон бөгөөд очсон цагаасаа эхлэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөлөө.

Энэ жилийн арга хэмжээнд 2008 оны шилдэг маркетер Юнител корпорацийн маркетингийн албаны захирал Г.Болд ирж өөрийн ажлын туршлагаасаа хуваалцан, чөлөөт ярилцлага хийсэн нь энэхүү арга хэмжээний нэг том сюрприз байлаа.
Мөн Монголын Grand Golf -ийн холбооноос энэхүү спортын талаар танилцуулга тайлбар хийж мөн өөрийн нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа.

Үргэлжлэл бий . . .

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008