Friday, July 24, 2009

Цайны дэлхийн зах зээл


Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд цай ховордох болжээ. Дэлхийн томоохон цайны нийлүүлэгч Энэтхэг, Кени болон ШриЛанк энэ онд үйлдвэрлэлээ багасгах төлөвтэй байна. Эдгээр улс орнууд нийлээд 2009 онд 40 мянган тонноор бүтээгдэхүүнээ хорогдуулах нь цайны үнэ нэмэгдэхэд хүчтэй нөлөөлөх аж.

Энэтхэгийн Цайны зөвлөлийн даргын мэдэгдэж буйгаар, Энэтхэг улс цайны экспортоо энэ онд 5 хувиар бууруулах гэнэ. Түүний ярьснаар 2009 онд цайны үнэ өнгөрсөн жилээс 15-20 хувиар нэмэгдэнэ гэж үзсэн байна. Тус улсад энэ оны 4 дүгээр сард нэг кг цай 20-25 рупи буюу 0.4-0.5 доллар байв. Дэлхийн эдийн засгийн хямрал Энэтхэгийн “Darjeeling ” цайнд хүчтэй нөлөө үзүүлжээ. Энэ цай дэлхийн цайны экспортын ихэнх хувийг эзэлдэг билээ.

Тэгвэл энэ оны 3 дугаар сард тус цайны үнэ ханш өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар буурсан байна. “Darjeeling” цай жилд 10 тонныг үйлдвэрлэдэг бөгөөд Европын Холбооны орнуудад экспортын 85 хувь нь, харин Герман улс томоохон импортлогч аж.

Эх сурвалж: www.gogo.mn

1 comments:

Orshikh said...

Би нэг сонирхолтой мэдээлэл саяхан уншлаа, энэ сэдэвтэй бага зэрэг холбоотой санагдаад. Зөвхөн цай сонирхохчдийн social network гарсан байна. Миний уншсан мэдээн дээр 8 сарын 3 [http://bit.ly/WuiwP] гэж байна. Цайны үнэн сонирхолтой бол найз нөхөд бас эндээс олж болохнээ: [http://bit.ly/19GVDK] Ерөнхий зарчим нь хэрэглэгч нээж тэндээ блог нээх энэ тэр гээд л, харин энгийн дизайн мөн цайны компаниудад тун тустай community бий болж байгаан таалагдлаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008