Sunday, December 14, 2008

Партизаны сурталчилгаа


Зураг №1

Зураг №2
Бид бизнесийн байгууллагын сурталчилгаан дунд амьдарч байгаа билээ сүүлийн үед ашигтэй байрлалд тавигдсан Billboard самбарууд дээр өвөрмөц байдлаар сурталчилгаа байрлуулах болсон билээ /Зураг№1/. харин заавал өндөр зардлаар Самбар түрээслэхийн оронд харицангуй бага зардлаар хэрэгжүүлж болох мэт санагдлаа. Энэ нь нэг талаасаа зардал багатай мөн илүү хүртээмжтэй ч байж болох юм /Зураг№2/.

Цааш нь...

The Right Game: Use Game Theory to Shape Strategy


Татах
Бэлтгэсэн: Ц.Ууганбаяр

Цааш нь...

Монгол улсын хамгийн анхны мөнгөт тэмдэгт "Доллар"


1921 онд ардын хувьсгал ялж Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ.Харин тухайн үед манай улс өөрийн мөнгөн тэмдэгтгүйн улмаас бүх арилжаа наймаа гадаад валютаар хийгддэг байсан бөгөөд маш их хэмжээний баялгаа гадаад валютын улмаас алддаг байсан.

Харин энэ үед Монгол улс хамгийн анхны мөнгөн дэвсгэртээ "доллар" гэж нэрлэн, хуучнаар ЗХУ-д 3,5 сая доллар үйдвэрлүүлж байсан аж. Энэхүү доллар нь түүхэнд "Данзангийн доллар" гэж "алдаршсан" бөгөөд тухайн үед сангийн яамны сайдаар ажиллаж байсан С.Данзанг улс төрийн хэлс хэрэгт орж нас барахад энэхүү мөнгөн тэмдэгт мөн л "хэлмэгдэж" устгагдсан юм.

Харин бидний хэрэглэж байгаа "төгрөг" нь 1925 оноос эхлэн гүйлгээнд гарч эхэлсэн юм.

Эх сурвалж: 1-р сургуулийнхан Блогын Цэнгэл

Цааш нь...

Saturday, December 13, 2008

Латерал маркетинг гэж юу ю?


Латерал маркетингийн тодорхойлолт

Латерал маркетинг нь хангагдаагүй байгаа хэрэгцээ, хэрэглээ, нөхцөл байдал, зорилтот зах зээлийг хангах цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацийг бүтээх үйл явц юм.
Тиймээс энэ үйл явц нь шинэ ангилал, шинэ зах зээлийн боломжийг дээд зэргээр нээж өгдөг.
-латерал маркетинг бол үйл явц.
-латерал маркетингийн арга зүй нь сайтар зохион байгуулагдсан дэс дарааллыг баримталдаг.
-латерал маркетингийг нь бэлэн байгаа зүйлд (бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес) хэрэглэдэг.
-латерал маркетинг нь ихэнх тохиолдолд шинэ ангилал, шинэ зах зээлийг бий болгох инновацийг өдөөдөг.

Латерал маркетингийн зорилго

Латерал маркетинг нь дараах асуудлуудад хариулт өгөх болно.
-Хэрэв бүтээгдэхүүнээ өөрчлөх гэж байгаа бол түүний хангаж болох бусад хэрэгцээг хэрхэн тодруулах вэ?
-Бүтээгдэхүүнээ өөрөөр хийхийн тулд түүн дээр яаж бусад хэрэгцээг нэгтгэж өгөх вэ?
-Бүтээгдэхүүний өөрчлөлтөөр ямар боломжит хэрэглэгчдийг татах вэ?
-Өөрийн хэрэглэгч,үйлчлүүлэгиддээ бусад ямар зүйлсийг санал болгох вэ?
-Хэрэв бүтээгдэхүүнээ өөрчлөх гэж байгаа бол түүнийг бусад ямар нөхцөл байдалд ашиглаж болох вэ?
-Манай бүтээгдэхүүний нөхцөл байдал,хэрэглээг хангаж чадах бусад ямар бүтээгдэхүүн байна вэ?
-Байхгүй бол юунд хэрэглэж болох вэ?
-Манай бүтээгдэхүүнээс болж зах зээлээс шахагдаж буй бусад ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?
-Тухайн бүтээгдэхүүний эсрэг довтлох ямар орлуулалтыг байрлуулж болох вэ?

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэбаяр

Үргэлжлэл бий . . .

Цааш нь...

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 9 " i " / Innovation - Инноваци. Зах зээл, хэрэглээнд нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүн, технологи, үйл явц/


Indirect Marketing Channel - Хувиарлалтын шууд бус суваг. Нэг ба түүнээс дээш түвшинтэй буюу завсрын гишүүдтэй хувиарлалтын суваг.

Individual marketing - Ганцаарчилсан маркетинг хэрэглэгчдэд тус бүрт тохирсон маркетингийн иж бүрдлийг санал болгох.

Industrial marketing - Бизнесийн бүтээгдэхүүн. Өөр бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход ашиглагдах бүтээгдэхүүн.

Inviator - Санаачлагч. Худалдан авалтыг санаачлагч нэгэн.

Innovation - Инноваци. Зах зээл, хэрэглээнд нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүн, технологи, үйл явц.

Цааш нь...

Thursday, December 11, 2008

ТВ үзэгчидийн оргил цаг /Хэвлэлийн хүрээлэн/


Хэвлэлийн хүрээлэнгээс реклам сурталчилгааны өнгө төрх, хамгийн их хүрдэг рекламны нэр төрөл, олон үзэгчтэй реклам, реклам үзэх боломжтой цаг, сонголт зэрэгт судалгаа хийжээ. Реклам сурталчилгааг аль сувгаар яаж явуулбал илүү үр дүнд хүрэх талаар ч тэд мөн судалсан байна. Телевизээр шинэ бараа, үйлчилгээний рекламыг 18.00-20.00 цагт нэвтрүүлэг хооронд явуулбал хамгийн үр дүнтэй болох нь уг судалгаагаар харагджээ. Харин үзвэр, шоу тоглолтын рекламыг 20.00-24.00 цагийн хооронд үзэгчдэд хүргэвэл тэдэнд хүрэх магадлал өндөр гарсан байна. Хамгийн их үзэгчтэй телевизийн рекламуудыг ангилж үзвэл үүрэн телефоны, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн болон олны танил хүн тоглосон рекламууд байна. Тухайлбал, “Мобиком” корпорацийн “Bе” үйлчилгээний рекламыг 279410 үзэгчид, “Капитал” банкны рекламыг 47092 үзэгчид хамгийн их таашаан үзсэнээр өнгөрсөн сарын түгээмэл рекламны жагсаалтыг тэргүүлжээ.

Ж.Нямсүрэн

Цааш нь...

Wednesday, December 10, 2008

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 8 "G" / Horizontal Marketing System -Маркетингийн хэвтээ тогтолцоо . . ./


Habitual Buying Behavior - Заншсан зан төлөв. Хэрэглэгчийн орлцооны түвшин бага, хэрэглээний давтамж өндөр байх зан төлөв ихэнхдээ хэрэглээд заншчихсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хувьд илэрдэг. Ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний хувьд хэрэглэгч ихэнхдээ ийм зан төлөвтэй байдаг.

Hesitative Buying Behavior - Итгэлгүй зан төлөв. Хэрэглэгчийн оролцооны түвшин бага буюу тухайн бүтээгдэхүүнийг сонирхох нь бага бөгөөд ховор хэрэглэгддэг бүтээгдэхүүний хувьд яригдана. хэрэглэгч мэддэггүй эсвэл мэддэг байлаа ч худалдан авья гэж боддоггүй идэвхгүй эрэллттэй бүтээгдэхүүнд илрэнэ. Байнга хэрэлэдэггүй, бүтээгдэхүүнд илрэнэ. байнга хэрэглэдэггүй, бүтээгдэхүүний талаар мэдлэг дутмаг тул сонголт хийхдээ итгэлгүй байдаг.

Horizontal Marketing System - Маркетингийн хэвтээ тогтолцоо. Хуваарилалттын сувгийн ижил түвшний байгууллагууд хамтарч ажиллах маркетингийн тогтолцоо.

Цааш нь...

Friday, December 5, 2008

E-Marketing ба Yahoo.com -ийн Интернэт хайлт


Интернэтэд хайлтын системийг ашиглан хэрэглэгчидийн хувьд ямар мэдээлэл авхыг хүсдэг болон тэдний сонирхлыг татаж байгаа мэдээллүүдийг та бүхэн сонирхож байгаа байх Yahoo.com -ийн хайлтын системийг ашиглан хамгийн их хайлт хийсэн 10 үгийг гаргажээ.

TOP 10 SEARCHES IN 2008
  1. Britney Spears
  2. World Wrestling Entertainment
  3. Barack Obama
  4. Miley Cyrus
  5. RuneScape
  6. Jessica Alba
  7. Naruto
  8. Lindsay Lohan
  9. Angelina Jolie
  10. American Idol
Source: Yahoo.com

эх сурвалж:BBC

Интернэт хэрэглэгчид одуудын талаарх мэдээллийг маш их сонирхдог ба 10 үгийн 6 нь хувь хүний тухай мэдээлэл авхыг маш ихээр хүссэн байна гэхдээ 5 нь эмэгтэй хүн байна. рекламанд ямар хүйсийн хүмүүсийг ашиглах нь хамгийн үр дүнтэй вэ? гэдэг асуултын хариултыг та эндээс авч болхоор байна. мэдээж эмэгтэй хүнийг бүх хүйсийн хүмүүс илүү сонирхдог нь харагдаж байна. /Эмэгтэйчүүдийн 80% нь гудамжинд зөрөх сайхан бүсгүйг энэ юу өмсөж зүүсэн байна бие хаа нь ямар аятайхан юм бэ? гэж атаархан хардаг бол эрэгтэй хүн сайхан хүүхний хажуугаар 99% нь харц унагаган өнгөрдөг байна. Харин гудамжинд сайхан бие хаа зүс царайтай залуутай зөрөх эрчүүдийн 10% нь л энэ дажгүй залуу байна шүү гэж хардаг бол эмэгтэйчүүдийн 30% нь л энэ дажгүй залуу байна гэж харц шидэн өнгөрдөг байна эндээс Эмэгтэй хүнийг өөрийн бүтээгдэхүүний сурталчилгаанд ашиглах нь ямар их үр дүнтэйг мэдэж болхоор байна/

Харин 2 нь телевизийн шоу /American Idol, World Wrestling Entertainment/ нэвтрүүлэг, нэг нь хүүхэлдэйн кино/Naruto/, нэг нь компьтерийн тоглоом /RuneScape/ багтсан байна.

Энэ 10 үгийг хархад интернэт хэрэглэгчидийн насны түвшинг ч тодорхойлж болхоор байгаа ба 12 -оос 28 насныханы интернэтийн хэрэглээ өндөр байгаа нь харагдаж байна.

Цааш нь...

Thursday, December 4, 2008

Монголын хамгийн баян 10 хүн хэн бэ?


Монголын хамгийн баян 10 хүн хэн бэ?

Forbes сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн шилдэг баячуудын талаар өмнө нь оруулж байсан билээ. Харин энэ удаа Монголд маань хэн гэдэг аавын хүү ээжийн охин хамгийн сайн бизнес хийж хөрөнгө хураасан талаар Өглөөний сонин дээр гарсан мэдээллийг хүргэж байна.

Энэхүү жагсаалтанд улс төрчид байсангүй. Харин бизнес эрхлэгчид байсан юм.

1. Лу.Болд 400 гаруй тэрбум төгрөг
2. Эм Си Эс Оджаргал 200 гаруй тэрбум төгрөг
3. Женко Баттулга байсан санагдана. 100 гаруй тэрбум төгрөг.

Су.Батболд 279.9 сая төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Түүний жилийн орлого 3.1 сая төг, харин гэр бүлийнх нь орлого 49.7 сая төг.Н.Баяртсайхан 402 сая төг-ийн эзэн. Өөрийнх нь орлого 9 сая, гэр бүлийнх нь 64 сая төг. Ж.Наранцацралт 356.7 сая төг-ийн хөрөнгөтэй бөгөөд түүний жилийн орлого 6.7 сая төг, гэр бүлийнхэн нь 43.3 сая төг. С.Отгонбаяр 4.9 тэрбум төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Сайдын жилийн орлого 21 сая төг, гэр бүлийнх нь 2.3 сая төг. Мөн 299.4 сая төг-ний үнэтэй байранд амьдардаг гэнэ. Эрүүл мэндийн сайд Д.Туяа 1.3 тэрбум төгрөгтэй юм байна. Түүний өнгөрсөн жилийн орлого 159.2 сая төг бол гэр бүл нь 16.8 сая төг олжээ. ХХААн сайд Д.Тэрбишдагва 12.5 тэрбум төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Түүний жилийн орлого 40.3 сая бол гэр бүл нь 194.4 сая төгрөг. Б.Эрдэнэбат 17.9 тэрбум төг-ийн хөрөнгөтэй. Жилийн орлого нь 3.3 сая төг, гэр бүлийнх нь 66.4 сая төгрөг. Гадаад хэргийн сайд Н.Энхболд 228.8 сая төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Өөрөө 3.3 сая төг олдог бол гэр бүл нь 18.8 сая төгрөгийн орлого олжээ.

Зөвхөн Женко Баттулгаар бодвол Баянгол Зочид Буудал, Талх-чихэр, Мах-Импекс, Сити-Такси, Коникагийн салбарууд, Ийгл ТВ, Касбаланка баар, Женко Тур, Женко сургууль гээд бодохлоор дээрхи тоонууд үнэнд нилээд дөхсөн тоонууд болов уу.
Тэгэхдээ эдгээр бизнес эрхлэгчид бол жинхэнэ баячууд нь биш, цаана нь жинхэнэ акулууд нь нуугдаж байгаа. Малигар шар залуугаас авахуулаад, Нямдорж, Улаан, Мөнх-оргил, Сү.Болд гэх мэтчилэн.

1-рт Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн асан Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.

2-рт, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг, харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нүдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг

3-рт “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож, “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүхдийн хамт өөрийн “Орчлон” цогцолорбн хоёр давхар хауст амьдардаг.

4-рт “НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн “Каитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.

5-рт “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггү йнь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.

6-рт “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.

7-рт “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хүнд Монголын бүх аймагт алтны үндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа үйлчилгээний “Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.

2-рт “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны төв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хөрөнгө оруулсан.Мөн “Бороо гоулд” алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг.

9-рт Монголын толгой баячуудын 9-рт 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч с.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.
10-рт “Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Энд Монголын зарим нэг толгой баячуудын яаж баяжсан талаарх түүхээс бичсэн байна.

1. Лу. Болд
Энэ хүн оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон. Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгуй ашиг олж түүгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монголын 2-т ордог банк болсон. Бас Бодь группын хамгийн том саалийн үнээ гэж хэлж болно. Бодь групп нь нэг хэсэг мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гэсэн, Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн хэргүүдэд орооцолдож байсан авч, тэгсхийгээд нам болсон. Голомт банк нь 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгуй Монголын нэгт ордог банк болж болзошгүй.

2. Улсын Их Хурлын гишүүн хадагтай Туяа
Түүний нөхрийн талаар та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм . Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. /хэдий хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй юм/ Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр тоглож /улсын хөрөнгөөр/ дундаас нь гайгүй ашиг олсон юм шиг байна лээ. Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм атгачихсан сууж байгаа.

3. Буянгийн Жагаа
Энэхүү нөхөр анх багаасаа бизнес хийсэн хүн. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн гэж би боддог юм.

4. Эрэлийн Эрдэнэбат
Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нөөц халаасанд буй ашиглаагүй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.

Одоо харин Монголын топ баячуудаас өөр хүмүүсийн талаарх мэдээлэлийг хүргэе. Эдгээр хүмүүс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мөнгөтэй болж чадсан хүмүүс байгаа юм.

5. Нэр нь Х
Энэ хүн зүгээр л нэг жирийн албан хаагч байсан бөгөөд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Түүнд нэг хуучин танил нь 40 сая төгрөгөөр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хүнд ямар ч мөнгө байгаагүй ч гэсэн очиж үзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож үхэх дөхсөн юм байна лээ. Энэ үед Солонгост ажилладаг дүү нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та өөрт байгаа нөгөө барилгаа үзүүлээч гэж ээ. Нөгөө эр дүүгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нөгөө найзаасаа 30 сая төгрөг зээлж аваад барилгаа шувууны фермэрхүү болгож тохижуулсан байна. Тэгээд нөгөө Солонгосууд ирээд барилгыг нь үзээд шууд 250,0 мянган ам доллар өгөөд авсан гэж байгаам даа. Одоо энэ хүн мөнгөө банкинд хадгалуулчихаад хүүгээрээ амьдарч байгаа сурагтай.
Анх би үүнийг сонсоод итгээгүйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хүнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.

6. Женко Баттулга.
Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм .
Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгүй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хүртэл тэр анх монголд байгуулж байсан.
Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК зэрэг монголын үндэсний томоохон компаниуд түүнийх бөгөөд түүнд хийж үзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн.
АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хүртэл түүнийх.
Гэхдээ түүний хямдханаар авсан томоохон Монголын компаниудаас гайгуй ажиллаж байгаа нь Баянгол зочид буудал бөгөөд бусад нь дөнгөн данган ажиллаж байгаа сурагтай. Тийм болохоор энэ нөхөр бизнесийн удирдлагын талдаа нэлээн нойл хүн гэдэг нь эндээс харагдаж байна. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн үйлдвэр нь түүний бусад бизнесээ дэмжих саалийн үнээ болж өгдөг гэж сонссон юм байна.

7. Бридж группын Ганхуяг
Энэ хүн Японд дээд сургууль төгсөж ирсэн соц-ын үеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бөгөөд эндээс ноолуур хэмээх бизнесийн үнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд төгсөж ирсэн хэсэг нөхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ нь товчооноосоо анхны мөнгөний хуримтлалаа олсон бөгөөд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. Говь-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгүй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй өөрөө захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол ашгийн эх үүсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-11 ны алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч үүндээ нэг их алзаагүй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч

8. Номингийн Баярсайхан
Ардчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсүрэн УИХ-ын гишүүн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байжээ.
Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын хувьцааг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа

Эх сурвалж: Өглөөний сонин






Цааш нь...

Sunday, November 23, 2008

СЭЗДС-ийн багш Ч.Долгорсүрэн "Сурталчилгааны текст бэлтгэх " лекц


Сурталчилгааны текст бэлтгэх нь хичээлийн агуулга:

1. Текстийн агуулга, утга санаа
2. Текстийн хэл зүйн найруулга
3. Текстийн бүтэц,
4. Текстийн дизайн
a. Хэмжээ
b. Фонд
c. Байршил
d. Дууны өнгө
e. Хөгжим, дууны эфект
5. Үр дүнтэй (уран бүтээлч) текст бичихий тулд

1. Текстийн агуулга, утга санаа.

• Нэг л утга санаан дээр төвлөр.
• Өвөрмөц байлга.
• “БИ”, “миний” гэсэн төлөөний үгсийг хэрэглэ.
• Энгийн үг хэллэг ашигла.
• Зөвхөн үнэнийг бич.
• Нэг хэвийн, нуршуу байхаас татгалз.
• Чөлөөтэй сэтгэ.
• Хýðýãëýã÷äèéí хувьдахь барааны үнэ цэнэт зүйлсийг дурд
• Бàðààíû байршлийн нэгдсэн бодлого
• Өөрсдийгөө магтаж болохгүй. Уншигчийн зүгээс хар.
• Хүн өөрөө өөртөө ярьж буй мэт, эсвэл найзтайгаа яриж буй мэт

2. Текстийн хэл зүйн найруулга

• Зºâ áè÷èõ ä¿ðýì, íàéðóóëãà ç¿éí õóâüä àëäààгүй
• Энгийн үг, өгүүлбэр
• Богино үг, өгүүлбэр
• Олонд танил хэлц – нэг удаагийн хараа..
• Чирээс/Bullet/-ийг оновчтой хэрэглэх
• Илүүц таслал бүү ашигла, хэрэглэгчдийг үсэргэж болохгүй
• Хурц хэллэг ашигла. (тэмдэг нэр)
• Одоо цаг, идэвхтэй байдлаар бич. өнгөрсөн цаг хэрэглэхээс татгалз

3. Текстийн бүтэц


• Хэмжээ
o ТВ 2м, Плакат 5м, Самбар 100-500м
• Фонд
o Ташуу, угалзарсан байдлаас татгалзах
o 2 дээш төрөл
• Байршил
o “Z” урсахаар
o Хөндлөн хэлбэр
• Дууны өнгө
o Олны танил дуу хоолой байх уу?
o Зөв дуудлага

4.
Текстийн дизайн
5. Үр дүнтэй текст бичихийн тулд

• Том санаа тэмдэглэ – хурдан
• Хамгийн гэсэн 1 санаагаа цох
• Нэг л зүйлийн талаар бод. Олон зүйл бодсоны хэрэггүй
• Хэрэглэгчдийн хувьдахь барааны үнэ цэнийг бич, хар
• Барааны байршлыг тунгаа
• Бичсэн үгээ чангаар унш. Сонсох, бичсэн өгүүлбэр 2-р ондоо
• Дахин бич. Хайр найргүй дахин зас, бүтэн түүхийг дахин давт, тэгээд зогс.
• Өөрийн мэдрэмжээрээ бич



Цааш нь...

Saturday, November 22, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Гуравдугаар хэсэг Менежментийн бодлого"


Даймлер AG нь стратегээ шинэ нөхцөл байдал бүрд бэлэн байх, дасан зохицоход чиглүүлдэг. Бусдыг араасаа дагуулан гүйх тамирчин мэт автомашины үйлдвэрлэлийг технологийг дэвшлээр тэргүүлэхийг эрмэлздэг. Доорх уламжлалт хүч чадал дээрээ тулгуурлан хэрэглэгчдийнхээ урам зоригийг бадраахыг хүсдэг.

Ямагт нэгдүгээр зэрэглэлийн дээд зэргийн чанарын автомашин байх. Бусад өрсөлдөгч компаниудтай өөрийн компанийг харьцуулан дүгнэх, бусдын туршлагыг судлах

Бүх зорчигч тээврийн машинууд нь тус тусын өрсөлдөөний орчиндоо хамгийн тэргүүлэгч нь байх
Бүтээгдэхүүнтэйгээ хамааралтай сайн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх
Зорилгын систем. Даймлерийн зорилго нь хэзээд ч өөрчлөгдөж байгаагүй:
Бид бүх салбар нэгж хэсгүүдийнхээ үр бүтээмжийн өсөлтийг дэмжин ажиллаж, групынхээ үнэт чанарыг улам бүр нэмэгдүүлнэ.
Даймлерийн бүхий л бизнест бат бөх үндэс суурь тавигдсан төдийгүй зах зээлийн байршлыг сегмент бүрээр нь удирддаг.
Бид дэлхийн автомашин үйлдвэрлэгчдээс нэгт зогсож, компанийхаа үнэт чанарыг өөрсдийн хэрэглэгчид, бизнесийн хамтрагчид, үнэнч ажилчдаараа хэмжихийг зорьдог.

Мөн тэд өөрсдөндөө санхүүгийн болзолыг уриа болгон дэвшүүлдэг. Бид автомашины бизнесийнхээ борлуулалтын 9% -г нь буцаагаад зах зээл болон бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгт зарцуулана.

Эдгээр зорилгуудыг дарааллын дагуу хийж гүйцэтгэсэнээр стратегийн шатлалт тогтолцоог тэд тодорхолжээ. Даймлерийн энэ зорилгын систем нь стратегийн 6 хэсгээс бүрдэх ба эдгээр нь сонирхол, тодорхой төлөв байдал, шударга зарчимч байдал, дээд зэргийн сахилга бат гэсэн 4 түлхүүр утган дээр үндэслэгддэг. Үүний тусламжтайгаар онцсайн гүйцэтгэл бий болдог.

Груп болон тус тусдаа салбар хэсэгүүд бүрийн бодит нөхцөл байдлыг нь тодорхойлж тус бүрт нь тохирох стратегийг боловсруулдаг.

Даймлер шагналын карт. Даймлер шагналын карт корпорацийн стратегийн хэрэгжилтэнд дэмжлэг болдог. Энэ нь зорилгын систем болон үйлчилгээний менежмент хоёрыг хооронд нь стратегийн зорилгоор холбож өгдөг. Даймлер шагналын карт нь менежментийн нэмэлт багж хэрэгсэл болон үйлчилдэг: Энэ нь санхүүгийн хяналт, санхүүгийн бус гүйцэтгэлийг тодорхойлох нэмэлт хэрэгсэл юм.

4 стратеги нь доорх үйл ажиллагаануудад чиглэж байна. Даймлер групын зорилгын стратеги нь ирэх жилүүдэд доорх үйл ажиллагаануудад чиглээд байна.

Үйлчилгээний давуу чанар ба чанартай гүйцэтгэлийг өсгөх. Гол зорилго бол хөгжил, үйлдвэрлэл, дээд зэргийн бүтээгдэхүүний борлуулалтанд хамгийн үр ашигтай байх процесийг ашиглах. Цаашдын бизнес дэхь бүтээгдэхүүний стандартчилал, загварчлалыг сайжруулахад тус болох бүтэц зохион байгуулалт болон процессийг бий болгохыг зорьж ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд саяхны жилүүдэд бүх салбар нэгжүүддээ үр ашгийн програмыг эхлүүлээд байгаа ба зарим нь аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн байна. Жишээ болгож хоёрыг дурьдвал: Мерседес бенз машинд CORE програм, Даймлер ачааны машинд Глобал давуу чанар гэсэн програмуудыг эхлүүлээд багагүй амжилт авчирсан байна. Амжилтын хувьд авч үзвэл өөрсдийнхөө машиныг сэтгэл хангалуунаар үнэхээр сайн автомашин гэдэг баталгаа өгч чадна гэдэг. Учир нь 2007 оны “Шилдэг үйлдвэрлэгч”, 2006 оны шинэ менежментийн загварыг санаачлагчаар тус тус шалгарчээ. Нэр хүндтэй корпорац болохын тулд чанартай гүцэтгэлийг өсгөх хэрэгжилтийг идэвхжүүлэх хэрэгтэй. Өндөр гүцэтгэлтэй ажилчид нь групыг амжилтанд хүргэхийн тулд юу хийх ёстойгоо мэддэг. Хэрэглэгчдийн өндөр сэтгэл ханамж нь групынх нь амжилтын үндэс болдог.

Уламжлалт зах зээлийн сегмент дэхь үндсэн бизнесээ өргөжүүлэх ба үндсэн орон нутаг дахь шинэ боломжуудыг ашиглах нь. Дээд зэргийн шилдэг бүтээгдэхүүнүүд болон хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ нь уламжлалт үндсэн сегментийг өсгөх эсэхийг шийдвэрлэдэг. Зорчих тээврийн зах зээлийн амжилт нь ямарваа нэгэн хугацааны доторх чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэглэгчдийн мэдрэмж, бүтээгдэхүүний сэтгэл татах байдлыг харуулдаг. Даймлер групын авсан олон олон шагналууд нь тэдний зорчих тээврийн зах зээл дээрх байр суурийг илэрхийлдэг. S –класс, SL –класс нь санал хураалтаар “Германы автомашины сэтгүүл” –д 2007 оны хамгийн сайн машинаар тодорсон. Мөн Мерседес бенз Actros нь ADAC –н “Шар сахиусан тэнгэр”, Европын аюулгүй байдлыг хангасан гэсэн шагнал авсан. Мерседес бенз, Setra –н автобуснууд нь тус тусын ангиллаар “2007 оны шилдэг автобус” –р нэр дэвшсэн. Даймлер груп нь зах зээлийг потенциалыг гүйцэд ашиглах, зах зээл тус бүрт тохирсон маркетингийг бодлогыг хийхээр төлөвлөөд байна. Саяхнаас Хятад, Энэтхэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл: Хятадад шинэ бүхээгтэй тэрэг үйлдвэрлэх суурь тавигдсан, Энэтхэгт Мерседес бенз Actros хүнд даацын ачааны машины үйлдвэрлэлийг эхлүүлээд байгаа ба Hero групын ачааны машины үйлдвэрлэлтэй хамтрахыг зөвшөөрсөн, мөн Даймлер автобус нь Энэтхэг дэхь Sutlej Motors –той хамтран ажиллахыг зөвшөөрсөн.

Цаашдын инновацийн хөгжил ба дорно зүгийн улсууд дахь хэрэглэгчдийн үйлчилгээ болон технологи. Даймлер груп нь инновацийн хөгжил дээр илүү анхааран ажиллаж байна. Дорно зүгийн хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлын дагуух технологийг бий болгохын тулд груп бүхий л бизнестээ инновацийг мэдрэмжтэйгээр ашиглаж байна. Жишээлбэл: BLUETEC –г хэрэглэдэг, дэлхийн хамгийн цэвэр дийзелийн технологи, анхны зорчих тээврийн машин, сүүлд нь зорчигчийн машиныг нэвтрүүлсэн. Ирээдүйд Групийн инновацийн дамжуулалт дахь бүхий боломжуудыг ашиглахаар төлөвлөөд байна. Ирэх жилүүдэд өвөрмөц жолоодлогын системийг нэвтрүүлэхэд судалгаа шинжилгээгээ чиглүүлээд байна. Олон төрлийн өвөрмөц жолоодлогын системүүд дээр ажиллаад “DIESOTTO” гэж нэрлэгдэх fuel-cell drive –г бүтээжээ. Энэ нь орчин үеийн газолин хөдөлгүүрийн дулаан ялгаруулалтаараа бага, эдийн засгийн хэмнэлттэй дийзел хөдөлгүүр юм. Одоо глобал зах зээл дээр зөвхөн холимог хөдөлгүүрт автобус байхаа больж fuel-cell бүхий зорчих тээврийн эрин үе эхлэх болж байна. 2010 он гэхэд fuel-cell бүхий В -классын зорчих тээврийн үйлдвэрлэлийг эхлүүлнэ.

Шинэ бизнесийн хөгжил ба инноваци. Шинээр бизнес эрхлэх улс орондоо судалгаа хийсний дүнд юу хийхийгээ төлөвлөдөг. Шинэ зах зээлийнхээ потенциалийг гүйцэд ашиглахын тулд хэрэглэгчдийн анхаарлыг татах, брэндээ сурталчлахад илүү анхаардаг. Урьдчилан мэдсэн мэдээллүүд нь урт хугацаанд ашигтай ажиллахад хэрэг болдог.


Цааш нь...

Friday, November 21, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Хоёрдугаар хэсэг"



Австрали охин Мерседесийн нэрээр нэрлэгдэв
Даймлерийг нас эцэслэсэний дараахан 1901 онд түүний инженер Мэйбах нэгэн машин зохион бүтээсэн нь хожим нь Мерседесийн шинэ эхлэл болсон юм.

Штутгарт хотын "Даймлер-Бенз "-ийн музейд Бенз маркийн автомашиныг нутгийн нэгэн баян хүн Эмил Елинек (Emil Jellink) 30 ширхэгийг захиалан 1902 онд түүнийгээ охиныхоо нэрийг оролцуулан "Мерседес Бенз" нэмээн нэрлэхээр гэрээлэн худалдан авчээ. Карл Бензийн машиныг Даймлер сайжруулснаар Даймлер-Бенз болсон ба цаашдаа Мерседес-Бенз гэдэг нэрээр баталгаажсан нь ийм түүхтэй байна.



Үүнээс хойш одоог хүртэл "Мерседес Бенз" хэмээх марктай автомашин дэлхийд чанар, найдварт ажиллагаагаараа ноёлж байгааг бид мэднэ. Гэтэл Карл Бенз болон Готлиб Даймлер нь авто машины нэгнэ үеийн алдарт төлөөлөгчид төдийгүй нэг хотод амьдардаг мөртлөө хоорондоо огт уулзаж байгаагүй байдаг хачирхалтай.

Даймлер групын логоны түүхэн өөрчлөлтүүд
Компаний ялалтын тэмдэг нь лавр цэцгийн хэлхээ бүхий 3 хошуу од байдаг. Түүний 3 хошуу нь газар, агаар, далайг илэрхийлэх бөгөөд аль алинаар нь ч гэсэн саадгүй зорчино гэсэн утгатай.

Даймлер груп

Өнөөдөр Даймлер груп нь дээд зэргийн чанартай жижиг тэрэг, ачааны машин, ачааны битүү тэрэг, автобус зэргийг дэлхий дахинд нийлүүлж байгаа томоохон үйлдвэрлэгч юм. Хамгийн жижиг машинаас авхуулаад хүнд даацын ачааны машин хүртэлх олон тооны хүчирхэг брэндүүдийн хамт үйл ажиллагаагаа дэлхийн бүх улсуудад явуулж байна.

Груп нь нийт 19 улсад машины үйлдвэртэй, дэлхийг хамарсан ойролцоогоор 7300 борлуулалтын төвтэй байгаагаараа хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа юм. Үйлдвэрийн болон борлуулалтын төвийн тохиромжтой байршлууд нь глобал сүлжээг бий болгосоноор олон улсын өрсөлдөөнт зах зээл дээр давуу талуудыг нэмэгдүүлж байна.
Даймлерийн 2007 оны нийт орлого нь 99,4 тэрбум евро, үүнээс 52% нь Мерседес бенз машин, 26% нь Даймлер ачааны тэрэг, 8% нь Даймлер санхүүгийн үйлчилгээний, 14% нь ачааны битүү тэрэг, автобусний үйлдвэрлэлээс орсон орлого болж байгаа юм.
2007 онд Даймлерийн ажиллах хүчин нь нийт 270,000 хүнээс бүрдэж байна.


Мерседес бенз машинд смарт брэндийн жижиг машинууд, Мерседес бенз, Мерседес AMG, Мерседес бенз McLaren брэндийн автомашинууд, Maybach –н тансаг суудлын тэрэгнүүд ордог. Эдгээрийн ихэнхийг нь Германд, мөн АНУ, Франц, Өмнөд Африк, Бразил, Энэтхэг, Вьетнам, Индонез, 2005 оноос Хятадад зэрэг нийт 17 улсад үйлдвэрлэж байна. 2007 оны байдлаар Мерседес бенз машины 27% -ийг Герман, 34% -ийг баруун Европ болон бусад зах зээл, 19% -ийг АНУ, 4% -ийг Япон зэрэг улсуудад экспортлосон байна.

Америкийн Крайслертай нэгдэж Даймлер-Крайслер корпораци гэж ерєнхий нэртэй болсон. Герман дахь тєв нь Баруун Германы Штуттгарт хотод байдаг. Дрезденд 1995 оноос худалдааны салбараа нээсэн.

Цааш нь...

“ Эрин үеийн маркетингийн стратегиуд: шинэ хувьсал” сэдэвт маркетингийн олон улсын сертификатын сургалт


“ Эрин үеийн маркетингийн стратегиуд: шинэ хувьсал” сэдэвт маркетингийн олон улсын сертификатын сургалт

Эрхэм бизнес эрхлэгчид, Маркетерууд та бүхнийг Монголын Маркетингийн холбооны урилгаар 3 дах жилдээ уригдан ирж байгаа Франц болон Баруун Европод нэрд гарсан Профессор Dominqui Xardel лекц уншина.

Маркетингийн Олон Улсын Сертификаттай сургалтанд урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч : Монголын Маркетингийн Холбоо
Хамтран зохион байгуулагч: Unitel ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч: UBS ТВ


Хэзээ: 2008 оны 11-р сарын 27, 28 нд
Хаана: “ Чингис Хаан” зочид буудлын лекцийн их танхимд
мэргэжлийн орчуулгатайгаар явагдана.

Сургалтын зорилго: Дэлхийн маркетингийн ноу-хоу , маркетингийн стратегийн шинэчлэл, маркетингийн зөв стратегиар амжилтад хүрсэн жишээнүүд, интернет маркетингийн хувьсгал, түүнийг хэрэгжүүлэх боломж, жижиг дунд бизнесменүүд томрон хөгжих арга ухаан зэрэг өнөөгийг эрин үеийн маркетингийн хөгжилд гарч буй шинэлэг ололтуудыг энэ сургалтаас олж авах боломжтой.
Байгууллагын ажилтнаа гадаадад олноор нь зэрэг явуулах санхүүгийн боломж манай байгууллагуудад хомс байдгийг харгалзан нарийн мэргэжлийн профессор багшийг урин ирүүлж энэ сургалтыг явуулж байгаа болно.

Бүртгэл: 2008 оны 11 сарын 24-ыг хүртэл бүртгэх тул та бүхэн яаравчлаарай.

Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.
Хаяг: “Гурван гал оффис” 613 тоот
Харилцах утас: 322933, 88086325, 99044642
Э-мэйл: mongolianmarketing@gmail.com


Цааш нь...

Thursday, November 20, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Нэгдүгээр хэсэг"



Даймлер групын түүх үүсэл, анхны 3 дугуйтай машин

“Морьгүй тэрэг” бүтээх мөрөөдөл
Орчин үеийн бензин хөдөлгүүрт автомашины анхны загварыг бүтээгч нь одоогийн бенз машины эцэг Карл Бенз гэдэг герман хүн юм. К. Бенз сурахын зэрэгцээ гэрэл зураг авч, цаг засварлаж амьдралаа залгуулж байлаа. Политехникум төгссөний дараа тэр уурын тэрэгний үйлдвэрт, хожим нь Маннгейм хотын техникийн товчоонд оров. Бенз "Миний амьдралын зам, миний шинэ бүтээл" гэдэг номдоо: "Өргөх цамхаг зохион бүтээх нь хэдийгээр сонирхолтой ажил боловч, морьгүй тэрэг бүтээх мөрөөдлийг минь орлож чадаагүй юм" хэмээн дурсан бичжээ. Тэр мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулжээ. Тэрээр 1886 оны нэгдүгээр сард гурван дугуйтай өөрөө явагч машин зохион бүтээж нийтийн худалдаанд гаргаснаар анхны Бенз машин боссон түүхтэй.


Карл Бензийн овжин гэргийн ачаар...
Долоон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай, моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв.

1888 онд Бензийн овжин шаламгай гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилтийг хийхээр сэдэв. Тэд замдаа тосгоны нэгэн гуталчныд тоормосоо ширээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж амжжээ. Тэд эмийн сангаас бензин (тэр үед бензинийг арьс өнгөний өвчний эм болгон хэрэглэдэг байсан) авч хийснээр бенз маркийн 3 дугуйтай машиныг илүү боловсронгуй болгожээ.
Гурван дугуйтай машин тогтворжилт муу, донсолгоотой замаар явахдаа тааруу, мөн гурван мөртэйн дээр дөрвөн дугуйтай машинаас төдийлөн хялбар биш.

Даймлерийн 4 дугуйтай машин

Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй байжээ. Даймлер (Gottlieb Damiler) болон түүний инженер Вилхэлм Мэйбах (Wilhelm Maybach) нар Бензийн 3 дугуйтай машиныг сайжруулан орчин үеийн анхны дөрвөн дугуйтай машиныг зохион бүтээн өөрийнхөө нэрээр зохиогчийнхоо эрхээ авсан байна.
Харин Бензийг дагалдагсад XX зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2-3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машиныг хийсээр байсан.

Хотынхон айж эхлэв
Бенз болон Даймлерийн "морьгүй тэргийг" Герман оронд хэрэглэх хүн ховор байсан нь хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айдаг байв. Учир нь сонингуудаар бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Тэгээд зогсохгүй Бенз болон Даймлерт гал командыг бэлэн байдалд байлгахын тулд явах бүрдээ хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас хүртэл өгч байв. Тиймээс Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан, эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхондоо үнэмшүүлж чаджээ.

Зах зээл өргөжив
Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны турш автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн болсон. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв. XIX зууны сүүлчээр Англи, Америк хийцийн машинууд гарч ирэв.



Цааш нь...

КтМС-ийн багш Д.Ганбаатар тай хамтран Дэлхийн алдартай брэндүүдийн амжилтын түүх, маркетингийн нууцыг хуваалцахаар боллоо


Дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн амжилтын түүх, маркетингийн нууцаас та бүхэнтэй хуваалцхад бэлэн болоод байна. КтМС-ийн багш Д.Ганбаатар тай хамтран эдгээр алдартай брэндүүдийн ололт амжилтын нууцыг цуврал байдлаар хүргэх бөгөөд та бүхэн аль брэндийн амжилтыг сонирхож байгаагаа холбоо барих хаягаар мэйл явуулаарай /comment үлдээж болно/ бид хамгийн их эрэлттэй брэндийн талаар та бүхэндээ цаг алдалгүй хүргэхийг хичээн ажиллах болно. Эхний ээлжинд Алдарт Mercedes Benz -ийн түүхийг хуваалцъя. Харин та дараах брэндүүдээс сонгон саналаа өгөөрэй.

  • CANON
  • TOYOTA
  • PHILIPS
  • SEIMENS
  • HARLEY DAVIDSON
  • PHILIPS
  • NOKIA
  • MICROSOFT
  • GEORGIO ARMANI
  • NINTENDO
  • IBM
  • PORSCHE
  • ZARA
  • ADIDAS
  • TOYOTO
  • DELL
  • ROLEX
  • XEROX
  • APPLE
  • KFC
  • DISNEY
  • AMERICAM EXPRES
  • GILETTE

Цааш нь...

Wednesday, November 19, 2008

КтМС-ийн Эдийн засаг, Менежментийн салбар олон улсын шагнал хүртжээ


Франц улсын нийслэл Парис хотноо 2008 оны 11 сарын 03-06-ны өдрүүдэд Сорбоны их сургууль дээр зохион байгуулагдсан Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын дэлхийн чуулга уулзалт “Eduniversal World Convention”-д ШУТИС-ийн КтМС-ийн захирал Б.Очирбат сургуулиа төлөөлөн урилгаар оролцоод ирлээ. Тус хуралд дэлхийн 100-аад орны 150 гаруй их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцов. Тус хурлын үеэр Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийг шалгаруулж, түүнд Монгол улсаас КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар шалгарч орсон бөгөөд “Locally Strong, 1 Palme” олон улсын шагнал, ханын өргөмжлөл хүртлээ. Дэлхийн бизнес, эдийн засаг, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын холбоо “Eduniversal” байгууллага нь 9 бүсэд хуваагдаж байгаа бөгөөд манай сургууль Зүүн Азийн бүсийн гишүүнээр элслээ.Энэ нь тус сургуулийн Эдийн засаг, Менежментийн салбарын профессор, багш, ажилтан, оюутан суралцагчдын сургалт болон эрдэм шинжилгээний үйл ажиллагааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч үнэлсэн чухал арга хэмжээ боллоо. Нөгөө талаар, энэ нь тус сургуулийн эрдмийн хамт олны урам зоригийг сэргээсэн бахархалт үйл явдал болж байна. Дашрамд дурдахад, дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудад 1-5 хүртэл тооны Pаlme бүхий шагналууд олгосон ба 2008 оны бизнесийн Шилдгийн Шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль шалгарч дээд өргөмжлөл хүртсэн юм.

Эх сурвалж: http://erdenebat-chuluun.blogspot.com/

Цааш нь...

Monday, November 17, 2008

Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгааг хэрхэн хийсэн талаар жишээ зурагнууд орууллаа




































Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008