Tuesday, July 29, 2008

Залуу маркетер клуб хээрийн сургууль хийлээ.


Монголын Маркетингийн Холбооны дэргэдэх “Залуу Маркетер Клуб” анхны бие даасан “Хээрийн сургууль – 2008” чөлөөт өдөрлөгөө өнгөрөгч бямба гаригт амжилттай зохион байгууллаа. Энэ оны 3 сараас эхлэн залуу маркетерууд маань чөлөөт уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд харин энэ удаагийн уулзалтаа Богд хан уул туул голын хөвөөнд маш сонирхолтойгоор зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд нийт 50 орчим маркетерууд хүрэлцэн ирсэн бөгөөд монголын томооон бизнесийн байгууллагын ахмад маркетерууд маань хүндэт зочноор оролцон залуу үеийнхэндээ туршлагаа хуваалцан үнэтэй зөлвлөгөөгөө хүргэж байсан юм.

Мөн түүнчлэн клубын зүгээс хүрэлцэн ирсэн маркетерууддаа Залуу Маркетер Клубын үйл ажиллагааг танилцуулж цаашид хэрхэн яар ажиллах талаараа чөлөөт санал бодлоо солилцож байсан юм.

Энэ удаагийн уулзалтын ивээн тэтгэгчээр “Макс Импэкс” ХХК, мэдээллин ивээн тэтгэгчээр UBS телевиз, НИМ продакшн ажилласан юм.

Дашрамд дурьдхад Залуу Маркетер Клуб нь : Залуу маркетеруудаа дэмжих, хөгжүүлэх, Гадаад болон дотоодын олон нийтийн байгууллага, клуб холбоодуудтай хамтран ажиллах, Монголын тэргүүлэх клубуудын нэг болох, Монголын маркетингийн хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж байгаа юм байна. Харин гишүүн болж үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл Монголын Маркетингийн Холбооны дэргэдэх Залуу Маркетер Клубт хандаарай.

Албан ёсны и-мэйл хаяг: zaluumarketer@yahoo.com, zaluumarketer@gmail.com

Цааш нь...

Уулзалт тасархай болжээ зурагнуудаа үзээрэй

7 сарын 26 нд манайхан үнэхээр тасархай явжээ. зураг эднүүсийг нь үзлээ WoW гэхээс өөр юу гэхэв дээ бараг л сар хэрээтэй хоошилсон болхоор хүмүүсийн хүлээлт ч их байсан нь тодорхой байх Залуу Маркетер Клубын маань анхны зохион байгулсан арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Зохион байгуулсан хэддээ та нар шүү гээд хэлэх ч багаднаа хэхэ /би явж чадаа гүйдээ харамсаж байна шүү дараагийнхд яаж ч байсан явнаа/ зурагнуудыг үзээд байхад Учрал нэлээн доргио байсан юм шиг байна би чиний гитар барисан зурагыг л байнга харах юмаа дараа нэг сонсоноо. за за яваагүй байж олон юм нуршаад яахав хэхэ /за удахгүй бас бус мэдээ оруулнаа/


Цааш нь...

Monday, July 21, 2008

Реклам шиг реклам байна шүү



Энэ 2 -ийг үзээд та бүхэнд ямар мэдрэмж төрж байна вэ?

Цааш нь...

Монгол хөгжих үү? эс хөгжих үү?


“Хятад улс 2035 он гэхэд эдийн засгийн салбарт АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн урьдчилсан мэдээлэл явагдаад байна. Цаашдаа энэ зууны дунд үе гэхэд тус улсын эдийн засаг Америкаас бараг хоёр дахин давж ирнэ” гэж “Карнег Элберт Кайделийн сан” мэдэгдэл гаргасан байна.Сүүлийн 10 жилд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт дунджаар 10 хувь болсон ба ирээдүйд өсөлт үргэлжилсээр байх аж. Яагаад гэвэл экспортоос гадна улам бүр нэмэгдсээр байгаа дотоодын эрэлт хэрэгцээ түүнийг идэвхжүүлэх болно. Одоо Хятадын ДНБ нь гурван триллион доллар бол Америкийнх 14. Гэхдээ өнгөрсөн жил Хятадын ДНБ-ий өсөлт 11,4 хувь, Америкийнх 2,2 байсан юм. Тэгэхээр 2020 он гэхэд Хятадын эдийн засаг тэргүүлэгч орнуудын түвшинд хүрэх нь тодорхой. Харин 15 жилийн дараа албан ёсны валютын харьцаа тэнцвэржинэ. 2050 онд Хятадын эдийн засгийн хэмжээ 82 триллион доллар, харин Америкийнх 44 болно. Ингээд Хятад дэлхийн тэргүүн гүрэн болж, АНУ одоогийн Европын байр сууринд очих гэнэ. Хятадын гол асуудал бол ядуурал. 2050 онд нэг хүнд ноогдох орлого бага хэвээр байх тул баян хоосны ялгаа улам ихэсч, нийгэмд эсэргүүцлийн хөдөлгөөн гаарч, улмаар дэлхийн хамгийн олон хүн амтай орны хөгжилд хүчтэй нөлөөлнө гэж Элберт Кайдель үзэж байна.
харин хил залгаа хөрш орны хувьд бидний хөгжих үү? эс хөгжих үү? гэдэг бол мэдээж Хятад улсаас ихээхэн хамааралтай байна. Бид далайд гарцгүй орон гэгддэг байсан үе саяхан далайд гарцгүй байснаар бид ямар боломж алдаж байсан бэ гэхлээр дэлхийн томоохон зах зээл болох нөгөө л Америк, Европтой холбогдход хүнд бэрх байсан билээ одоо тэгүүл нэгэнт хятад гэж том хэрэглэгч /зах зээл/бий болж байна дэлхийн хөгжилийг ч тодорхойлогч болж болох зах зээлд яаж өөрийн байр суурыг эзлэх вэ? гэдгийг бид өнөөрдрөөс эхэлж бодож байх нь чухал болов уу?

Монголоо гэсэн зүрхтэй Эрхэм маркетерууд та бүхэн Монгол хэмээх дэлхийн брэндийг хэрхэн бий болгох талаар энэхүү блогоор дамжуулан өөрийн бодлоо хуваалцана уу?

Цааш нь...

Friday, July 18, 2008

Шинэ ном

A new book of black-and-white photography is available in all book stores now. The book contains photographs about politics, demonstrations, art and culture, urban and country life, Mongolian nomadic customs and traditional holidays. One can explore about everyday lives of Mongolians. Utas : 88824100

Цааш нь...

Thursday, July 17, 2008

Маркетер өдөрлөг – “Хээрийн сургууль 2008”


“Залуу Маркетер” клубээс зохион байгуулж буй

Маркетер өдөрлөг – “Хээрийн сургууль 2008”

6-р сарны 21 -нд зохион байгуулахаар төлөвлөсөн "Хээрийн сургууль-2008"- өдөрлөг тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас хойшлогдсоор байсан билээ. /Цаг агаарын байдал, МУ –д зарласан онцгой байдал, Улсын баяр наадам г.м/

Маркетерууд маань уулзаж, ажил төрлөө ярилгүй их уджээ.

Ингээд бид энэхүү өдөрлөгөө 2008 оны 07 сарын 26-нд

зохион байгуулахаар боллоо.

Та бүхнийг идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байгаа шүү.

Зорилго:
1. Клубын үйл ажиллагааны талаар танилцуулах

2. Маркетерууд хоорондоо танилцах
3. Санал бодлоо солилцох, ярилцах
4. Уригдан ирсэн маркетеруудын туршлагыг сонсох


Хөтөлбөр:

  • 10.00 – 11.00 УДЭТ-н урдаас хөдлөх
  • 11.00 – 11.30 Газраа хүрэх , байрлах
  • 12.00 - үндсэн үйл ажиллагаа эхлэнэ:
  • 12.00 – “Гарын 5 хуруу” танилцуулах тоглоом
  • 12.30 - Багийн тэмцээн
  • 13.00 – Клубын үйл ажиллагааг танилцуулах
  • 13.20 - Чөлөөт ярилцлага / Уригдан ирсэн Маркетеруудтай ярилцлага/
  • 14.00 – Өдрийн цай /Хорхог, Цай/
  • 15.00 – Багийн тоглоом /3 тоглоом/
  • 17.30 – 18.00 УБ хотруу хөдлөх

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88086325

Жич: Өмнө нь бүртгүүлсэн маркетерууд бидэнтэй дахин холбоо барина уу.

Цааш нь...

Tuesday, July 15, 2008

"Монголын Блогчидын Холбоо" -ны болзоонд урья


Блогчидыгоо болзоонд уръя гэсийн. Блог бичдэг, сараачдаг, уншдаг, шүүмжилдэг, хардаг, хашгирдаг алин ч болов хамаагүй бүгдэнтэй нь болзмоор байна.

Яах гэж байгаан? гэвэл: "Монголын Блогчидын Холбоо" гэж нэрэн доор эвцэлдэн, эвлэлдэн нэгд юү гэх санаатай.

Нэгдээд яахийн? гэвэл: Интернэтийн орчинд бүрэлдэн тогтсон мэдээллийн сангийн эх үүсвэрүүдийг ашиглан боловсрол танин мэдэхүйн, оюунлаг мэдээллээр иргэдийг хангах, ухамсар боловсролын төвшинг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ашгийн бус хүмүүнлэг иргэний үйл ажиллагааг дэмжигч сайн дурын холбоо болноо.

Болзоонд очоод юу хийхийн? гэвэл:
1. Холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах
2. Холбооны дүрэм журамыг хэлэлцэх
3. Холбооны тэргүүнийг сонгох
4. Нөөцөө тодорхойлох
5. Хийгдэх ажлуудын талаар санал бодлоо солилцоно нөхдөө!!!

За юу ч гэсэн очоод үзий гэвэл: 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"ийн хурлын зааланд хүрээд ирээрэй..

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008