Showing posts with label Маркетингийн онол. Show all posts
Showing posts with label Маркетингийн онол. Show all posts

Monday, June 8, 2009

Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол


Людвиг фон Мизес

Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол 1936 он

/Ludwig von Mises. The Austrian Theory of the Trade Cycle. 1936/

Энэхүү нийтлэл анх удаа “La Teorie dite Autrichienne de Cycle Economigue” нэрээр “Societe Belge d`Etudes et d`Expasion . 1936. 459464” товхимолд хэвлэгдсэн байна. Орчуулгыг “Austrian Theory of Trade Cycle. Compiled by Richard M. Ebeling. Ludwig von Mises Institute 1936”. Баримтлан “Бум, крах и будущее. М, Челябинск: Социум, 2002. стр. 103111. А.В.Фильчукийн англи орчуулгаар хийв.

Өнөө үед эдийн засгийн шинжлэх ухаанд эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онолын тухай байнга дурдах болжээ. Австрийн эдийн засагчид бидний хувьд энэ тодорхойлолт сайрхууштай зүйлсийн нэг бөгөөд бидэнд ийм өндөр нэр хүнд үзүүлсэнд талархахаас өөр замгүй. Тэглээ ч гэсэн аливаа шинжлэх ухаанд оруулсан өөр бусад хувь нэмрийн л нэгэн адил эдийн засгийн хямралын тухай орчин үеийн онол нь нэг л үндэстний эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн биш бөгөөд эдийн засгийн орчин үеийн танин мэдэхүйг бүрдүүлэгч хэсгүүдийн л нэгэн адил бидний арга ч гэсэн мөн л олон орны эдийн засгийн эрдэмтдийн хамтын хүчин чармайлтын үр нөлөө гэдгийг хэлэх нь зүйтэй.

Эдийн засгийн мөчлөгийн мөнгөн илэрхийлэл нь цоо шинэ зүйл биш ээ. Хөөрөгдлийн мөн чанарыг Английн “Мөнгөний сургааль”ийг /сургууль, чиглэл, арга барилыг/ баримтлагчид металлын /алтан/ баталгаагүй үнэт цаас ихээр гаргасны үр дүнд зээлийг өргөжүүлснээр тайлбарлахыг оролдож байлаа. Тэглээ ч гэсэн ямар ч үед чекээр шаардаж болох банкны тооцоо буюу урсгал гүйлгээ нь зээлийг өргөжүүлэхэд үнэт цаасны л нэгэн адил үүрэгтэй байдгийг мөнөөхөн сургаалийг баримтлагчид анхаараагүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн тэлэлт нь үнэт цаасыг хэт илүүдэлтэй гаргахаар үл барам гүйлгээг замбараагүй болгосноос ч үүдэлтэй. Чухамхүү энэ үнэнийг дутуу ойлгосноос эдийн засгийн дараачийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд урсгал гүйлгээгээр дамжин зээл олголтыг өргөжүүлэх явдлыг зохицуулахын оронд металлын баталгаагүй үнэт цаас гаргахыг л хориглочихвол болох нь тэр хэмээн “Мөнгөний сургааль”ийг дагагсад итгэж байлаа. 1844 оны Пилийн хууль бусад улс орнуудын энэ чиглэлийн хуулиудын нэгэн адил тооцоолсон үр дүндээ хүрсэнгүй. Үнэндээ гэвэл үүнээс болоод л эдийн засгийн мөчлөгийг мөнгөний байр сууринаас тайлбарлах гэсэн Английн сургаалийн оролдлогыг бодит нөхцөл өөрөө мухардуулчихсан билээ.

Мөнгөний сургаалийн хоёр дахь дутагдал нь гэвэл, зээл олголтыг ихэсгэх механизмд дүн шинжилгээ хийхдээ зөвхөн нэг л улсад зээлийг өргөжүүлсэн нөхцөл байдлын судалгаагаар хязгаарлагдаж, бусад улс оронд банкны бодлого консерватив чиглэлийг баримталж байсныг хайхраагүйд оршино. Ийм нөхцөлд гадаад худалдааны зүгээс сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. Дотоодын үнийн өсөлт импортыг өөгшүүлж, экспортыг сааруулдаг. Металл мөнгө хилийн чанад руу урсаж, үүний харгайгаар гүйлгээнд оруулсан эд хөрөнгөө /төлөгдөөгүй үнэт цаас, урсгал гүйлгээ/ нэхсэн шаардлагуудад банкууд дарагдаж, зээл олголтыг хязгаарлахаас өөр гарцгүй гэдгээ ойлгоход хүрнэ. Металл мөнгөний гадагш урсгал эцсийн бүлэгт нэг юм үнийн өсөлтийг зогсоож дөнгөнө. Чухамхүү мөнгөний сургаалийн алдаа нь бүх капиталист орнуудад нэгэн зэрэг ажиглагдах зээлийн тэлэлтийг тооцоогүйд оршино.

XIX зууны хоёр дугаар хагасад гарсан эдийн засгийн мөчлөгийн тухай энэхүү онол эргэлзээтэй болж, ерөөс эдийн засгийн мөчлөг гээч нь зээл болон мөнгөтэй огтоос хамаагүй гэсэн үзлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөнгөний сургаалийг цагаатгах гэсэн Викселийн оролдлого /1898001/ урт насалж чадсангүй.

Эдийн засгийн Австри сургаалийг үндэслэгч Карл Менгер, БёмБаварк, Визер нар эдийн засгийн мөчлөгийн асуудлаар оролдоогүй болохоор түүнд дүн шинжилгээ өгөх ажил Австрийн эдийн засагчдын хоёр дахь үеийнхэнд002 ноогдсон юм.

Алтны хангалттай нөөцгүй байлаа ч гэсэн алтан баталгаагүй үнэт цаас юм уу, урсгал гүйлгээний буюу фидуциар хөрөнгөний тусламжтайгаар банкууд зээл олгох үйлчилгээгээ өөрийн мэдлийн активууд хийгээд үйлчлүүлэгч нарынхаа итгэмжилсэн сангийн тусламжтайгаар тогтоосон хэмжээг хэтрүүлэн хангалттай өргөжүүлэн тэлж болно. Энэ нөхцөлд банкууд өөрсдийн бий болгосон нэмэлт зээлийн “нийлүүлэгч”ийн үүрэгтэйгээр зах зээл рүү гарснаар өөрсдийнх нь оролцоогүйгээр тогтоосон зээлийн хүүгийн хувийг мэдэгдэхүйц бууруулж чадна. Хүүг бууруулснаар эдийн засгийн идэвхийг урамшуулна. Банкуудын оролцоо ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан учир урьд нь ямар ч ашиггүйд тооцогдож байсан төслүүд “ашигтай” болон хувираад хэрэгжих боломжийг олно. Тухайн нөхцөл байдал идэвхижсэнээр үйлдвэрийн түүхий эд, ажиллах хүчний хэрэгцээ ихсэнэ. Үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ болон хөдөлмөрийн үнэлгээ өсөж, цалин нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Хэрвээ банкууд хийж амжсан зүйлдээ сэтгэл нь ханаад, ийм үйл ажиллагаанаасаа татгалзсансан бол үнийн хөөрөгдөл агшин зуур намдах байсан юм. Гэвч банкууд сонгосон арга замаасаа татгалзах нь бүү хэл, зээл олголтоо улам бүр өргөжүүлээд байх тул үнэ хийгээд цалин хөлс түүнээ даган нэмэгдсээр л байх болно.

Гэвч энэхүү өсөлт зогсолтгүй үргэлжилж чадахгүй. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүч нэмэгдэхгүй. Ердөө л дээр миний тодорхойлсончлон фидуциар хөрөнгө л нэмэгдэж, мөнгөний адил үүрэг гүйцэтгэх болно. Шинэ үйлдвэрүүдэд бий болсон үйлдвэрлэлийн хэрэгсэл хийгээд ажиллах хүч бусад үйлдвэрүүдийг сульдаана. Ямар нэгэн үйлдвэрээс юу ч булаан авалгүйгээр цоо шинэ үйлдвэрүүд босгочих баялаг аль ч нийгэмд байхгүй. Зээл олголт өргөжсөөр байх нөхцөлд энэ нь хэнд ч анзаарагдахгүй боловч хязгааргүй үргэлжилж мөн л чадахгүй. Улам их зээлийн сан бий болгох замаар өсөлтийг огцом зогсоох арга хэмжээ авлаа ч гэсэн үр дүнд нь үнийн тасралтгүй өсөлт улам гаарах болно. Олон нийт юмны үнэ өсөх нь удахгүй зогсоно хэмээн найдсаар байгаа үед инфляци, үнийн хөөрөгдөл үргэлжилсээр л байх болно. Харин мөнгөний ханш тогтворжихгүй нь гэдгийг ойлгоод ирүүтээ сандралд орж эхэлнэ. Өдрөөс өдөрт алдагдалд ороод байгаа болохоор мөнгө хадгалаад байхыг хэн ч хүсэхгүй, мөнгөнөөсөө л салахын тулд хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулан, ямар үнэтэйг нь эс харгалзан яаж ийгээд хурдхан шиг бараа болгохыг чухалчилна. Мөнгөний ханшийг удаан хугацааны туршид үргэлжлүүлэн унагах бодлого барьсан Герман хийгээд бусад улс оронд тохиолдож, “Бодит үнэ рүү зугталт” хэмээх нэр авсан бүх нийтийн солиорол гэж чухамдаа бол үүнийг л хэлээд байгаа юм. Барааны үнэ, гадаад валютын ханш тэр үед зүйрлэшгүй ихээр галзуурч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш “Тэг” дээр буутал навс унасан билээ. Яг л 1923 онд Германд болсон шиг ханш нь огцом унана.

Хэрвээ мөнгөний ханшны уналтаас урьдчилан сэргийлээд банкууд хамаа намаагүй зээл олгохоо больж, хөөрөгдлийг зогсоочих юм бол зээлийн харгайгаар бий болсон “ашигт ажиллагаа”ны талаархи эндүүрэл нь зүүд, хөрөнгө оруулалт нь элсэнд асгасан ус байсныг ойлгоцгоох болно. Зээлийн хүүгийн зохиомол бууралтаар бий болж, үнийн хиймэл өсөлт дээр тогтож байгаа үйлдвэрийн газрууд хийгээд ажил хэрэгч гэгдэж байсан төслүүд ямар ч ашиггүй болно. Нэг хэсэг нь үйл ажиллагааны далайцаа багасгаж, нөгөө хэсэг нь дампууран бүрэн устагдах болно. Юмны үнэ огцом унаж, хөөрөгдлийн дараахи зогсонги байдал эхэлнэ. Тухайн үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт “түгжилт”ийнхээ хэмжээгээр алдагдал болно. Эдийн засаг цаашдаа ч үргэлжлэх эдгээр алдагдалтай эвлэрэхээс аргагүйд хүрнэ. Хамгийн түрүүнд хэрэглээгээ багасгаж, хямгатай зарцуулалтын аргаар үндсэн хөрөнгөнийхөө суурин дээр шинэ сангуудыг бий болгож үйлдвэрлэлийн удирдлагыг бодит нөхцөлд нийцүүлэх болно.
Зохиомол хөөрөгдөл гээч нь зээл олголтыг өргөжүүлсэн, арилжааны банкууд оролцсоноор зээлийн хүү буурснаас л үүсдэг юм. Харин зээл ихээр олгож байсан үед үнэн хэрэгтээ бол зээлийн хүү зохиомол хөөрөгдлийн өмнөх түвшингээс ч аажим аажмаар нэмэгдсэн нь тодорхой. Гэвч энэхүү өсөлт нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг сэргээж, эдийн засгийг муужруулсан хөөрөгдлийг зогсоож хүчрэхгүй. Яагаад гэвэл үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа зах зээл дээр хүүгийн цэвэр өсөлтийн хувийн хажуугаар нийт өсөлтөд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл байдаг. Тэр нь үнийн өсөлтийн нөхвөр юм. Юмны үнэ тасралтгүй өсөж, зээл авагч зээлсэн мөнгөөрөө бий болгосон бараагаа худалдан нэмэгдэл ашиг олж байгаа бол тэр хүн үнэ тогтвортой байх үеийнхээс ч илүү цалин, татвар төлөхөд хүрсэн байх ёстой. Үүний зэрэгцээ капиталын эзэн хүн /тухайн нөхцөлд зээл өгөгч банкир/ хүүгийн хэмжээндээ мөнгөний худалдан авах чадварын уналтаас учрах алдагдлын нөхвөрийг оруулахгүйгээр зээл өгнө гэж байхгүй. Хэрвээ банкууд хүүгийн хэмжээний тооцоондоо ийм нөхцлийг тусгахгүй бол тэдний тогтоосон хүүг “ердийн” нөхцөл, цаг үед байснаа бодвол хамаагүй өндөр ч гэлээ, урьдынхаасаа дэндүү бага түвшинд зориудаар барьж байна гэж үзэх хэрэгтэй болно. Энэ маягаар, 1923 оны зуны Герман дахь зээлийн хүүгийн хэдэн зуун хувийн хэмжээг маркийн ханшны огцом уналтын шалтгаан гэж үзэж болох юм.

Банкийн бодлого өөрчлөгдсөнийг дагаад худалдааны мөчлөгийн чиглэл өөрчлөгдөөд ирмэгц бүх зээлийг хязгаарласнаар зээл авахад маш их хүндрэл үүснэ. Гэнэтийн сандрал үүссэнээр хүүгийн хувь хэмжээ маш хурдан өснө. Хэсэг хугацааны дараа дахиад л унана. Тоон илэрхийлэл талаас нь харвал их уналтын үед тогтоосон зээлийн хүүгийн маш бага хувь хэмжээ эдийн засгийн урамшууллыг хангаж чаддаггүй нь нэгэнт ойлгомжтой болсон үзэгдэл юм. Хувь хүн болоод банкуудад бэлэн мөнгөний нөөц ихсэж, хэрэггүй активууд хуримтлагдавч зогсонги байдал үргэлжилсэн хэвээр байх болно. Одоо үүсээд байгаа /1936 он/ хямралаар энэхүү “ямар ч ашиггүй” алтны нөөцний хуримтлал нь тодорхой шалтгаанаар хэтэрсэн харьцааг /пропорцийг/ эзлэх болжээ. Янз бүрийн засгийн газруудын учруулж мэдэх девалвацаас үүсэх алдагдалд орохгүй байхыг капиталийн эзэд бүхэн чармайх нь мэдээж. Облигаци болон бусад үнэт цааснуудыг эзэмшсэнтэй холбогдон гарах мөнгөн алдагдлын хэмжээ зээлийн хүүгийн хувь хэмжээгээр нөхөгдөхгүй гэдгийг тооцоолсоны үндсэн дээр капиталын эзэд мөнгөн сангаа ханш унах магадлал багатай валютад шилжүүлэн хамгаалахыг хичээх нь мэдээж. Капиталын эзэд өнөөдөр тодорхой нэг валютын хүлээсэнд орохгүйг чармайгаад байгаагийн учир нь чухамхүү үүнд л байгаа юм. Чухамхүү үүнд л ашиг авчирч базаадаггүй ч гэсэн банкны дансаа улам өсгөн, алт болгоод байгаагийн учир оршдог. Хэдийгээр тэрхүү алт нь мөн л ашиг авчрахгүй, тэр ч байтугай хадгалах, хамгаалах гэж бөөн зардал гаргасан ч хамаагүй.

Өнөө цагийн зогсонги байдлыг уртасгаад байгаа бас нэг шалтгаан нь хөдөлмөрийн хөлс уян хатан биш байгаад оршино. Ажлын хөлс бол эдийн засгийн сэргэлтийн үед нэмэгдэж байдаг зүйл. Эдийн засгийн идэвхи буурахтай зэрэгцэн цалин хөлс зөвхөн мөнгөн илэрхийллээр ч биш, мөн бодит илэрхийллээр бас тодорхойлогдоно. Ажлын хөлсийг бууруулахын эсрэг амжилттай тэмцэж чадсанаараа Үйлдвэрчний эвлэлүүд ажилгүйдлийг бүх нийтийг хамарсан ердийн уршиг болгоод хувиргачихаж байгаа юм. Тэр ч бүү хэл, тэдний энэ бодлого нь эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй хугацаагаар хойш чангаах шалтгаан болдог. Ажлын хөлс, барааны үнэ хоёр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээтэй тохирохоос нааш байдал тогтворжихгүй.
Зохиомол хөөрөгдлийн үе төгсөж, хямрал эхлэхтэй зэрэгцэн банкны бодлогын харгай гарч ирнэ гэдгийг олон нийтийн уур амьсгал зөв дүгнэж чаддаг юм. Нөхцөл байдлыг ингэтэл нь хурцдуулахгүйн тулд банкууд авах арга хэмжээгээ хойшлуулж болох байсан нь эргэлзээгүй. Тэд зээл олгох бодлогын ажиллагаагаа хэсэг хугацаанд үргэлжлүүлж болох байсан. Гэвч тэд мөнгөний системээ бүрэн сүйрэлд оруулахгүйн тулд хэмжээ хязгааргүйгээр тэсээд байж чадахгүй л дээ. Банкны зээлийн түрэмгийллээр бий болсон хөөрөгдөл эрт, орой нэгэн цагт төгсөх л ёстой. Хэрвээ өөрсдийнх нь бодлого санхүүзээлийн системийг нь бүрэн устгаасай гэж хүсэхгүй л бол өөрсдөө бий болгосон хөөрөгдлөө сүйрэл болохоос өмнө өөрсдөө л зогсоох ёстой. Зээлийн тэлэлт сунжрах тусам, банкууд бодлогоо өөрчлөхийг яарахгүй байх тусам хөөрөгдлийн үе шатны шинж тэмдгийг илэрхийлдэг ашиггүй хөрөнгө оруулалт, ашиг хөөцөлдсөн идэвхитэй дамын наймаа улам бүр өргөжсөөр байх болно. Хямрал төдий хэрээр үргэлжилж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа руу буцан орох, түүнийгээ сэргээх хугацааг урьдчилан тодорхойлоход бэрхтэй болно.

Эдийн засгийн идэвхийг урамшуулах, “шахуурга ажиллуулж” зээлийг дахин өргөжүүлсний үндсэн дээр уналтыг зогсоох, өсөлтийг эхлүүлэх, үгүй ядахнаа урьдынх нь түвшинд эгүүлэн хүргэх тухай яриа тасралтгүй сонсогдсоор байна. Тэглээ ч гэсэн, өнөө цагийн хүндрэлийг түр зуур сааруулж чадсаны дараа тун удахгүй улам хүнд байдалтай учирна гэдгийг иймэрхүү аргыг баримтлагчид мартаад байгаа юм. Эцсийн бөлөгт, зээлийг тэлж, хүүгийн хувь хэмжээг хиймлээр бууруулах оролдлого нь түр зуурын үр дүн авчирч чадах боловч, эхэн үеийн өсөлт нь улам бүр гүнзгий хямралд байраа тавьж өгөөд, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн уналтад оруулна гэдгийг ойлгох нь чухал.
Эдийн засгийн чөлөөт харилцан үйлчлэлийн үр дүнд л зөв байр сууриа олдог барааны үнэ, цалин хөлс, зээлийн хүүгийн хувь хэмжээг зохицуулах гэсэн хөндлөнгийн оролцооны зориудын ямар ч арга хэмжээнээс бүрэн татгалзаагүй цагт эдийн засаг зохистой, өөрийн жамаар хөгжиж чадахгүй.
Зээлийг тэлэх эдийн засгийн бодлого ч юм уу, хөрөнгийн /мөнгөний/ хомсдлын үр дагаврыг арилгах үүрэг банкуудад байх ёсгүй. Эдийн засгийн хэвийн нөхцөлд шилжих боломж өнөөдөр зэвсэглэлийг өргөжүүлэх, худалдааг хязгаарлах сүйрэлт бодлого, ажлын хөлсний уян хатан бус сүлжээнээс үгүй юм гэхэд болзошгүй дайны өмнөх айдсаас болоод хойшлоод байгаа нь харамсалтай. Гэхдээ л банкуудын зүгээс авах арга хэмжээ, зээлийг тэлэхөх үйл ажиллагаагаар нөхцөл байдлыг тогтворжуулж чадахгүй ээ. Эдийн засгийн хямралын товчхон бөгөөд бүрэн бус тодорхойлолтыг миний бие санал болголоо. Энэхүү үгүүллийн хэмжээнд үүнээс илүү дэлгэрэнгүй тодорхойлж үл чадах тул сонирхсон хүмүүс доор дурдаж буй нийтлэлүүдээс нэмэлт мэдээллийг авч болох юм.

001 Wicksell K. Interest and Prices. R.F. Kann, trans. New York; Augustus M.Kelley, 1965. Америк хэвлэлийн тойм орчуулга.
002 Эдийн засгийн мөчлөгийн онолд хамаарах Австриийн эрдэмтдийн гол ажлууд /1936 оны байдлаар/: Mises L. von. The Theory of Money and Credit /New York; Foundation
for Economic Education, 1971/

Цааш нь...

Thursday, April 9, 2009

Реклам Сурталчилгаа ба Идэвхжүүлэлт


Сурталчилгаа гэж юу вэ?

"зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл юи.

Сурталчилгааны үүсэл хөгжил

Орчин үеийн сурталчилгааны эрин эхлэхэд нөлөөлсөн гол зүйл бол 1440 онд Johann Gutenberg-ын бүтээсэн “Хөдөлгөөнт бичгийн машин” юм. Үндсэндээ бүх төрлийн бичмэл сурталчилгааны үүсэл энэ бүтээлээс хамаарсан гэж хэлж болно. Бүх төрлийн бичмэл сонин, сурталчилгаа, мэдээлэл зэрэгт хөгжлийн шинэ хөдөлгүүр болсон байна.

Анхны зарлал
- 1472 онд Английн Лондон хотод анхны суртачилгаа гарсан нь сүмийн хаалган дээр наасан мөргөлийн ном зарах тухай зарлал байсан байна.
- 1650 онд анхны сонингийн зар Лондонгийн сонинд гарсан оргосон гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээлэл олж өгсөн хүнийг шагнах тухай зарлал байсан байна.

Сурталчилгааны зорилго
Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт онцгойрон нөлөөлөх зорилгоор явуулж буй үйл ажиллагаа болно.

4P

Бүтээгдэхүүн+үнэ+байршил+идэвхжүүлэлт=маркетингийн хольц

Тэгвэл дээрхээс харахад зар сурталчилгаа нь 4P-н чухал нэг элемэнт болж байна.

Сурталчилгаа ба маркетингийн хольц
Идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд дараах зүйлс ордог.
• Биечлэн худалдаа /Face-to-face sale/
• Олон нийттэй тогтоох харилцаа холбоо /Public relation=PR/
• Сурталчилгаа /advertise/
• Урамшуулал /Sale/

Сурталчилгааны үүрэг
1. Маркетингийн үүрэг
2. Харилцаа холбооны үүрэг
3. Боловсролын үүрэг
4. Эдийн засгийн үүрэг
5. Нийгмийн үүрэг
Одоо эдгээр үүргүүдийг нэг бүрчлэн тайлбарлая.

Маркетингийн үүрэг
Сурталчилгаа нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ оюун санааны элементүүдийг худалдан борлуулахад ашиглагддаг идэвхжүүлэлтийн онцгой хэлбэр болохын хувьд маркетингийн үүрэг нь энд илэрнэ.
Харилцаа холбооны үүрэг
Сурталчилгааны бүх хэлбэрүүд олон нийтэд мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
Эдийн засгийн үүрэг
• Нэг дор олон хүнд мэдээллийг хүргэснээр хуваарилалтын зардлыг бууруулж, биечилсэн худалдааны үүргийг хөнгөвчилж өгнө.
• Өрсөлдөгчийн талаар мэдлэгтэй болж одоогийнхоо бүтээгдэхүүнийг сайжруулах, сайн чанарын шинэ бүтээгдэхүүн гаргах явдлыг дэмждэг
• Сурталчилгаа нь ямагт хэрэглэгч, худалдан авагчдыг шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж туршаад үзэхийг санал болгодог. Ингэснээрээ сайн чанарын барааны амжилт, тааруухан барааны уналтыг түргэсгэдэг.

Нийгмийн үүрэг
• Тухайн улсын иргэдийн болон олон нийтийн амьжиргааны түвшинг сайжруулахад туслах арга хэрэгсэл болдог.
• Нийгмийн хэрэгцээнд үйлчилдэг.

Сурталчилгааны ангилал
Сурталчилгаа нь ямагт хүн амын тодорхой сегментэд чиглэдэг.
Заримдаа ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа судалгаа танд таалагддаггүй байж болно. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь ямагт хүн амын тодорхой сегментэд чиглэгдсэн байдаг.

Зар сурталчилгааг зорилтот харилцагчдаар нь ангилах:
1. Хэрэглэгчдийн сурталчилгаа
2. Бизнесийн сурталчилгаа
3. Аж үйлдвэрийн сурталчилгаа
4. Худалдааны сурталчилгаа
5. Мэргэжлийн сурталчилгаа
6. Хөдөө Аж Ахуйн сурталчилгаа


Хэрэглэгчийн сурталчилгаа
• Өөрийн болон өрх бүлийнхээ хувийн хэрэгцээнд зориулж, бараа, үйлчилгээг худалдан авах хүмүүст зориулагдсан сурталчилгаа юм.
• Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үздэг сурталчилгаануудын ихэнх нь хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаа байдаг
Бизнесийн сурталчилгаа
Бизнесийн хэрэгцээндээ зориулж, бараа үйлчилгээг худалдан авч буй хүмүүст чиглэгддэг.
Уг сурталчилгаа нь хэвлэн нийтлэл юм уу мэргэжлийн сэтгүүлүүд, шууд шуудан, худалдааны шоунд төвлөрдөг.

Бизнесийн сурталчилгааны ангилал

1. Аж үйлдвэрийн сурталчилгаа Үйлдвэрлэлийн зориулалттай барааг худалдан авч буй болон худалдан авахад нөлөөлж буй бизнес эрхлэгчид чиглэгдэнэ.
2. Худалдааны сурталчилгаа
3. Бөөний болон жижиглэнгийн худалдаачдыг идэвхжүүлэхээр зуучлагчид руу хандсан үйлдвэрлэгчдийн сурталчилгаа юм.
4. Мэргэжлийн сурталчилгаа
5. Мэргэжлийн үнэмлэхтэй бөгөөд ёс зүйн хэм хэмжээний дагуу юм уу мэргэжлийн чиглэлүүдээр ажиллаж буй хүмүүст зориулагддаг.
6. ХАА-н сурталчилгаа
7. Фермерүүдэд зориулагддаг сурталчилгаа.

Мэргэжлийн сурталчилгааны зорилго

Мэргэжилтнүүдийг ажлынхаа хэрэгцээний багаж хэрэгслийг ятгаж итгүүлэх зориогоор хийдэг.
1. Үйлчлүүлэгчид, харилцагчиддаа тодорхой бараа, үйлчилгээг зуучлах юмуу худалдан авахыг зөвлөх явдлыг урамшуулан дэмжих
2. Барааг хувьдаа авахыг ятган сэнхрүүлэх
ХАА-н сурталчилгааны зорилго
1. ХАА-н барааны тодорхой таних тэмдгийг мэдлэг болгох
2. Сурталчлагдаж буй барааг хүлээн зөвшөөрүүлэх
3. ХАА-тнуудад уг бараа нь үр өгөөжтэй, эрсдлийг багасган ашгийг нэмэгдүүлэж чадна гэдгийн харуулах замаар сэнхрүүлэх зорилготой

Сурталчилгааг газар нутгийн цар хүрээгээр ангилах нь
1. Олон улсын
2. Үндэсний
3. Бүсийн
4. Орон нутгийн
Мэдээлллийн хэрэгслээр нь
– Сонин сэтгүүл
– Радио телевиз
– Шуудан
– Зарлалын самбар
– Интернет

Барааны болон барааны бус сурталчилгаа

Барааны сурталчилгаа нь бараа үйлчилгээг идэвхжүүлэх зорилготой байхад барааны бус сурталчилгаа нь санааг худалдах төлөвлөгөөтэй.
• Тодорхой бараанаасаа илүү эрхэм зорилго, философи сурталчилж байвал энэ нь барааны бус сурталчилгаа юм.
Арилжааны болон арилжааны бус сурталчилгаа
Арилжааны сурталчилгаа гэдэг нь ашиг олох зорилго бүхий бизнесийн байгууллагын бараа, үйлчилгээний сурталчилгааг хэлнэ.
Арилжааны бус сурталчилгаа нь олон нийтийн байгууллагууд нам, эвсэл хөдөлгөөн, хүмүүнлэгийн болон шашны байгууллагуудын зүгээс хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой
Сурталчилгаа эдийн засгийн түвшинд нөлөөлөх нь
1. Бүтээгдэхүүн болон мэдээллийн хэрэгсэлд
2. Өрсөлдөгчид
3. Хэрэглэгчид
4. Бизнесийн орчинд
Бүтээгдэхүүний үнэ цэнэд нөлөөлөх нь
– Яагаад олонх хүмүүс Coca-Kolaг сонгодог вэ?
– Яагаад эмэгтэйчүүд Estee Lauder-г сонгодог вэ?
– Сурталчилсан бүтээгдэхүүн нь илүү сайн байдаг юм уу?
Бүтээгдэхүүний үнэ цэнэд нөлөөлөх нь
Магадгүй. Гэхдээ заавал тийм байдаггүй.
Сурталчилгаа нь хэрэглэгчдийн оюун санаан дахь бүтээгдэхүүний бодитой үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Өрсөлдөгчид нөлөөлөх нь
• Кока Колагийн сурталчилгааг хараад бусад ундаа үйлдвэрлэгчид шинээр орж буй уг компаниас сүрдэж цочирдож эхэлсэн.
• Тэдний цочрол нь үнээ тэднийхээс бага тогтоох, илүү ихээр сурталчилгаа явуулах, эсвэл юу ч хийлгүй зүгээр хараад суух зэргээр илэрсэн

Хэрэглэгчид нөлөөлөх нь

Кока Колаг гарч ирэхээс өмнө хүмүүсийн сонголт тэр үед байсан ундаагаар байсан хязгаарладаг байсан. Шинэ ундааг сурталчилагдаж эхэлсэн мөчөөс эхлэн хэрэглэгчид сонголт хийх өргөн боломжтой болсон.
Бизнесийн орчинд нөлөөлөх нь
Кока Кола компаний гаргасан жилийн тайланд зарим орнуудад шинээр шилний үйлдвэр, барилга байгууламжийг барьсан тухай тусгайлан харуулсан байдаг
Бизнесийн цикл дэх сурталчилгааны нөлөө
Эрдэмтэн Charls-ийн хийсэн судалгаагааар үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувиас сурталчилгааны зардлын өсөлт 1%-иар илүү байхад хэрэглээ 1%-иар өснө гэсэн дүгнэлт гаргажээ

Цааш нь...

Saturday, February 14, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 14 "P" /Positioning - Хоногшуулалт. Тухайн бүтээгдэхүүн өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад ямар давуу тал/


Public Reletions /PR/- Олон нийтийн харилцаа. Байгууллагын төрөл бүрийн харилцагчидтай зөв зохистой харилцснаар эерэг сэтгэгдэл үлдээх байгууллагын дүр төрхийг (Имиджийг) бүрдүүлэх, таниулах, нэр хүндийг өргөх, элдэв таагүй үйл явдал, цуу яриаг зохицуулан шийдвэрлэх, үйл ажиллагаа.

Perceptual Map
- Хоногшилтын бүдүүвч. тухайн бүтээгдэхүүн тодорхой үзүүлэлтүүдээс хамааран бусадтайгаа харьцуулахад ямар байр суурь эзэлж байгааг харуулж тодорхойлох бүдүүвч зураг.

Personal Selling - Биечилсэн борлуулалт. Компаний борлуулалтын ажиллагчдын хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор тэдэнтэй биечилэн уулзаж харилцах үйл ажиллагаа.

Positioning - Хоногшуулалт. Тухайн бүтээгдэхүүн өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад ямар давуу талтай, хэрэглэгчийн ухамсарт ямар байр суурь эзэлж байгааг, ямар сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлнэ.

Promotion Mix - Идэвхжүүлэлтийн иж бүрдэл. Зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, Олон нийтийн харилцаа, биечилсэн борлуулалт болон шууд маркетинг зэрэг идэвхжүүлэлтийн арга хэрэгсэлүүд.


Цааш нь...

Thursday, January 22, 2009

Бенчмаркингийн тухай


Энэ ойлголтыг мэргэжлийн түвшинд оруулж ирсэн хүмүүс бол бизнесийн зөвлөгөө өгөгчид. Тэд зөвлөгөө авч байгаа компаниуддаа юуг яаж хийх вэ, яаж ажиллах вэ, өрсөлдөгчөөс хоцрохгүйн тулд, тэднийг гүйцэхийн тулд яах вэ гэдгийг зөвлөж бенчмаркинг хийж эхэлсэн байна.

Гол санаа нь өөрийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг маш амжилттай яваа бусад байгууллагынхтай харьцуулж, түүний давуу талаас суралцах. Энэ ам-жилттай яваа байгууллага нь ихэвчлэн танай өрсөлдөгч байх болов уу.

Бенчмаркинг нь үндсэндээ мэдээлэл олох, тэдгээрээ үнэлэх, бусдаас суралцах, илүү сайжруулан сэтгэх, илүү өндөр түшинд ажиллах зэрэг олон цогц үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Бенчмаркинг хийхдээ хамгийн түрүүнд танайхаас илүү амжилттай яваа бизнесийг олж тогтоон, түүний амжилтын нууцыг олж мэдээд, хэрэгтэй гэсэн зүйлүүдээ өөрийнхдөө нэвтрүүлэн илүү сайжруулж, өндөр түвшинд ажиллахаас эхэлнэ.

Анх энэ аргыг Rank Xerox компани 1979 оны үед хямралд орж дампуурах дөхөж байхдаа ухаалгаар ашиглажээ. Тэд Японы компаниудтай өөрийн үйл ажиллагааг харьцуулснаар зардалдаа анализ хийж, бүтээгдэхүүний чанараа сайжруулж чадсан гэдэг.

Бенчмаркинг нь үндсэндээ 4 үе шаттай судалгааны хэсгээс эхэлдэг.

1.Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх
2. Бусад компанийн үйл ажиллагаанд нарийвчилсэн шинжилгээ хийх
3. Өөрийнхийг бусдынхтай харьцуулж үнэлгээ өгөх
4. Алдагдлыг багасгахад зайлшгїй хийгдэх ёстой шинэчлэлүүдийг тодорхойлох.
Үүний дараа та ямар хэлбэрийн бенчмаркинг хийхээ тодорхойлно.

Тухайлбал:

-Дотоод - компанийхаа нэгж хэсгүүдийн ажлыг хооронд нь харьцуулах
-Өрсөлдөгчийн - өөрийнхийг өрсөлдөгчтэй харьцуулах
-Ерөнхий - өөрийнхийг шууд бус өрсөлдөгчтэй харьцуулах.

Өөрөөр хэлбэл та махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байлаа гэхэд сүүн үїтээгдэхүүний үйлдвэрлэгчээс түүний борлуулалтаа хийх аргыг нь суралцаж, нэвтүүлж болно гэсэн үг.

Бенчмаркинг бол зөвхөн нэг удаа хийгдээд өнгөрөх анализ биш гэдгийг сайтар ойлгоорой. Амжилтанд хүрэн хүртлээ байнга өөрчлөлт шинэчлэл хийж болно. Тэгэхээр энэ бол байдаг л нэг тагнуулын, санаа хулгайлах ажил биш, харин нарийн мэдрэмж шаардсан урлаг байгаа биз. Тийм ч учраас энэ ойлголтыг зөвхөн бизнесийн компаниудаас гадна төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, агентлагууд хүртэл ашиглаж байна.

ҮЕ ШАТУУД

Бенчмаркинг хийхдээ стратеги төлөвлөлт хийх бөгөөд ингэхдээ өрсөлдөгчийн баримталж буй бодлого, стратегид нэлээд хүчтэй суурилах юм. Юуны өмнө тухайн салбарын єсєлт, өрсөлдөөний нөхцөл байдал, хэтийн хандлагыг судлана. Салбарт ажиллаж байгаа компаниудын өрсөлдөөний шинж чанар, салбарын бусдын анхаарлыг татах хэмжээ, бүтээгдэхүүнийг орлуулах боломж, ер нь салбар өсөх хандлага байна уу, ашгийн хувь нь хэр зэрэг вэ гээд л бүгдийг тооцно. Ингээд салбар чинь өсөх хандлагатай, та өрсөлдөж чадмаар санагдвал дараагийн шинжилгээг хийж эхэлнэ. Энэ бол өрсөлдөөний шинжилгээ.

Үүнд томоохон өрсөлдөгчдийн хэтийн төлөв, өрсөлдөх арга барилыг анхаарна. Хэрэв өрсөлдөгч хямд үнээр өрсөлдөх хандлагатай бол түүний санхүүгийн байдал хэр баталгаатайг судлаарай. Энэ нь тэр хэдий хугацаанд тэсч чадахыг илэрхийлнэ.

Энэ аргыг та ч ашиглаж болно шүү дээ. Хэрэв өрсөлдөгч тань дөнгөж хөл дээрээ дэнжигнэж байгаа, санхүүгийн ар тал нь баталгаагїй байвал та хямд үнийн стратеги баримталж тэднийг зах зээл дээр оршин тогтнох аргагүй болгож болно. Харин өрсөлдөгч санхїїгийн хувьд баталгаатай бол ингэж үнийн дайн” хийх хэрэггүй. Өрсөлдөгч ямар давуу талтай, яагаад хэрэглэгч тэднийг сонгодог болохыг судал. Магадгүй түүнд үнэхээр чадвартай боловсон хүчин, эсвэл маш найдвартай хямд түүхий эд байж болно. Өрсөлдөгч эдгээр дээрээ төвлөрөх гэж байгаа бол та ч хоцорч болохгүй шүү.

Ингээд хангалттай мэдээлэлтэй болсны дараа та хүрэх гэж буй зорилгоо тодорхойлж үүндээ хүрэхэд ямар стратеги баримталж, хэрхэн ажиллах төлөвлөгөөг гаргах юм. Танайх ямар давуу талаа ашиглаж өрсөлдөх вэ гэдгээ шийдсэнээр илүү сайжруулах түвшиндээ орж байна гэсэн үг.

Хэрэв сайн техниктэй бол олноор, бага өртгөөр үйлдвэрлэж хямд үнээр өрсөлдөж болно, эсвэл маш сайн борлуулалтын сүлжээг үүсгэх, шинэ зүйл нэвтрүүлэх, эсвэл өвөрмөц маркетингийн арга хэрэглэж ч болно. Ингээд танай компани ухаалаг өрсөлдөгчид боллоо.
БЕНЧМАРКИНГ ЯАГААД АМЖИЛТ ОЛОХ БОЛОВ

Консалтинг компаниуд сүүлийн хоёр жилд бенчмаркингийг маш сайн ашиглах болсон. Учир нь энэ бол бага зардал, бага эрсдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах шилдэг арга юм. Яагаад бенчмаркинг ийнхүү амжилт олж байгаа шалтгааныг олон улсын бенчмаркингийн хүрээлэн судалж үзжээ.

Глобаль өрсөлдөөн
Бизнес глобальчлагдахын хэрээр өрсөлдөөн маш хурдацтай хөгжих болсон. Энэ үед цоо шинэ зүйл бодож олох гэж суухын оронд сайн ажиллаж байгаа компаниас суралцах нь илүү хурдан, хялбар.

Чанарын урамшуулал
Амжилттай бөгөөд шилдэг бизнесмэн, компаниудыг шалгаруулж байгаагаас харахад шинэ санаа гаргасаныг нь биш, харин өрсөлдөөнийг сайн даван туулж байгааг нь шалгаруулах болсон.

Туршлага үнэ цэнэтэй болох
Техник, технологийн ололтууд богино хугацаанд бүх оронд нэвтрэх болсон учир бизнесийн арга барилууд ерөнхийдөө ижил болсон. Ийм үед гагцхүү бага зардлаар үр ашигтай ажилласан нь хожиж байгаа учир туршлага маш чухал.

АМЖИЛТАНД ХҮРЭХЭД ХЭН ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хэрэв өрсөлдөгчийн тань зах зээлд эзлэх хувь нэмэгдээд байгаа бол тэр таны ямар нэг сайн тал, эсвэл сул талыг чинь мэдчихжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл танай компанийн давуу, сул тал, зах зээл, хэрэглэгчдийг сайтар судлаад, дүгнэлт хийж чаддаг менежер, маркетологууд түүнд байна. Харин та түүнээс суралцахад танд сайн мэргэжилтэн, зөвлөгчид хэрэгтэй болно.
Дэлхий дээрх хамгийн сайн бенчмаркинг хийгчдийг япончууд гэдэг. Тэд бусдын санаан дээр ажиллах, ажиглахдаа гярхай. Европ, америкийн зах зээл, бараа үйлчилгээ, тэдний сул давуу тал, онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага зэргийг сайтар судалж байгаад илүү шинэлэг, сайн зүйлийг хямд үнээр гаргахдаа гарамгай.

Дээр өгүүлсэн XEROX компанийхан борлуулалт нь яагаад буурч байгаадаа иж бүрэн шинжилгээ хийхдээ FUJI-гээс суралцжээ. Тэд Японд очиж техникийн үзүүлэлт, менежментийн арга барил, боловсон хїчнээ яаж сонгодог, цалинжуулдаг, урамшуулдаг зэргийг бүгдийг судласан. Иймээс ч тэд үргүй зардлуудаа бууруулж үр ашгаа нэмэгдүүлж чаджээ. Одоо хїртэл бенчмарк бол XEROX-ын бизнес-стратеги байдаг юм.

Өөр нэгэн компани бенчмаркинг хийхдээ хэлтэс тус бүртээ өрсөлдөгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цуглуул гэсэн үүрэг өгдөг байж. Цугларсан бїх мэдээллүүд дээр дарга нар нь нэгдсэн шинжилгээ хийх бөгөөд цаашид яаж ажиллах баримжаагаа авдаг байна. Одоо тэдний туршлагаас судлахаар өрсөлдөгчид нь ирдэг бөгөөд тэд ч мэдээллээ дэлгэдэг.

Тэд “Ололт амжилт, мэдээллээ нууснаар хөгжил удааширна, өрсөлдөөн зогсонги байдалд орно. Тиймээс бид амжилтаа бусдаас нуудаггүй” гэж байлаа.

Эх сурвалж: http://yaruuhan.blog.banjig.net (Лука даа баярлалаа)

Цааш нь...

Sunday, November 9, 2008

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХИ ТОВЧ ТАЙЛБАР



2. БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХИ ТОВЧ ТАЙЛБАР

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм.
Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:

1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ бизнес хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр шаардагдах вэ?



Бизнес төлөвлөгөөны ач холбогдол:

• Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох жишээлбэл компаний удирдлагын баг, ерөнхий гүйцэтгэх ажилтан нь төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлвэл бизнестээ амжилт гаргахад илүү тустай.
• Бизнес төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй. Бизнес төлөвлөгөөг нягт нямбай, зөв хийх нь алдаа гаргаж алдагдалд орохоос сэргийлнэ.
• Санхүүгийн жил бүр /1 жил/ бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах гол үндэс нь болдог.
• Жил бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жилд хийх үйл ажиллагааг төлөвлөсөн стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар төсөөлөлтэй байх нь бизнес эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнест хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой.
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судлаж шалгах төлөвлөх шаардлагатай.
• Бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
• Зардлууд нь бодитой, хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг аль болох нарийн гаргавал зохино.

Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд:

Төлөвлөгөө 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бизнес төлөвлөгөөний хураангуй бөгөөд бусад бүлгүүдийг бичсэний дараа бичиж одоогийн бизнес болон шинэ бизнесийн төслийн ерөнхий дүр зургийг уншигчид харуулдаг. Хоёрдугаарх нь одоогийн бизнесийн тухай өгүүлнэ. Үүний дараа шинэ бизнес явагдах орчныг тодорхойлон бичсэн зах зээлийн тухай байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх хэрэглэгч байгаа бөгөөд тэд тухайн компанид ашигтай үнээр түүнийг өрсөлдөгчдийнхөөс сонгох илүү сонирхолтой байгааг харуулах тул энэ хэсэг нь хамгийн чухал байдаг. Эцэст нь шинэ бизнесийн тухай дэлгэрэнгүй бичсэн хэсэг бий. Энд удирдлага зах зээлийг харгалзаж үзсэний дагуу тухайн бизнесийг нэвтрүүлж явуулах хамгийн оновчтой арга замыг сайтар бодож төлөвлөснийг дэлгэрэнгүй үзүүлнэ.


Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага татаж авах

Эх сурвалж: Голомт банк, Б.Баярцэцэг

Цааш нь...

Wednesday, November 5, 2008

Маркетингийн судалгаагаа хийцгээе


Цааш нь...

Tuesday, June 10, 2008

Маркетингийн мэдээлэл судалгааны систем


Маркетингийн мэдээлэл сурталчилгааны системийн талаар онолын материалыг "Хаан" банкны маркетингийн менежер Цэцэгсайхан -ы ирүүлсэнээр тавилаа татаад аваарай. Татах

Цааш нь...

Tuesday, May 20, 2008

Франчайзинг систем гэж юу вэ ?


Бид дэлхийн олон оронд явахдаа МсDonald’s, Burger King, Wendy’s-д орж хамбvргэр идэж, Мister Minit-эд очиж тvлхvvрээ хувилуулж эсвэл гутлаа засуулж, Hilton болон Ramada-д буудаллаж, Нertz-ээс машин хєлсєлж, Shell-ээс бензин авдаг.
Хаана ч очсон эдгээр компаниудын барааны нэр тєрєл, чанар, vйлчилгээ нь нэг л хэвийн байх агаад vйлчлэгч нарынх нь ємссєн хувцас, єлгєєтэй байгаа рекламных нь єнгє зvс хvртэл яг адилхан байдаг билээ.

Yvний учир нь юунд байна вэ?

Єнєєдєр бид „Хэрэглэгч бол хаан хэмээх” зах зээлийн алтан зарчимд захирагдаж хэрэглэгчийн нийгэмд амьдарч байна.
Иймээс ч зєвхєн хэрэглэгчийн эрх ашиг-сонирхолд нийцэх бараа нийлvvлж, vйлчилгээ vзvvлж чадах аж ахуйн нэгж, компаниуд єєрийн хvрээгээ тэлж, зах зээлээ бататган хамгаалж чадна.
Ер нь орчин vед аж ахуйн нэгж, компаниудын хувьд бизнесийн баталгаат орчиноо хангах, улмаар зах зээл, vйлдвэр, vйлчилгээний хvрээгээ тэлэх хууль эрх зvйн болон эдийн засгийн таатай орчин олон бий.
Yvний нэг нь олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн Франчизе систем юм.
Франчизе системийг єнєєдєр тvргэн vйлчилгээний газрууд, татварын зєвлєлгєє єгєх компаниуд, гоо сайхны салон-ууд, бvжгийн студvvд, эмчилгээний цэгvvд, жолооны сургуулиуд, хувийн мєрдєн байцаах газрууд, оршуулгын компаниуд, ажил жуулчлагчид, vнэртэй усны болон тавилгын дэлгvvрvvд єргєнєєр хэрэглэж байна.
Тvvнчлэн франчизе системд хамрагдах vйлдвэр, vйлчилгээний газруудын дампуурах магадлал тун бага байдаг ба дундаж Америк хvн 3 доллар бvрийнхээ нэгийг ямар нэгэн франчизе системийн худалдаа, vйлчилгээнд зарцуулдаг зэрэг нь энэхvv эдийн засаг-эрх зvйн институци тухайн улс орны хєгжил, эдийн засгийн єсєлтєд ямар их нєлєєтэй болохыг батлан харуулж байна.

Франчизе ба тvvний тухай ерєнхий ойлголт

Франчизе хэмээх vг нь утгын хувьд дундад зууны vеийн Францын „chartres de franchise” гэгдэх зєвшєєрлийн бичгээс гаралтай гэгддэг.
Энгийн утгаараа Франчизинг нь нэг талаас систем худалдагч (franchisor) нєгєє талаас систем худалдан авагч (franchisee) хоёрын хооронд vvссэн худалдааны гэрээ юм.
Эрдэмтдийн дунд франчизингийн гэрээтэй холбогдохуйц онолын асар их маргаан байдаг.
Жишээ нь: Германы эрдэмтэн Бауденбахер, Велтрих нар Франчизингийн гэрээ нь бусад худалдааны гэрээнvvдийн олон элементийг агуулсан холимог шинжтэй гэрээ гэж vзсэн байхад Унгарын эрдэмтэн Мишголцы Боднар Петер Франчизинг бол vндсэн гэрээнvvдийн янз бvрийн элементvvдийг агуулсан бие даасан гэрээний хэлбэр гэж vздэг.
Ер нь Франчизингийн гэрээг дотоод агуулгынх нь хувьд vйлдвэрлэлийн, vйлчилгээний, худалдааны франчизе гэсэн гурван хэсэгт хуваадаг .
Yйлдвэрлэлийн франчизинг нь систем худалдагчаас олгосон эрхийн дагуу ямар нэгэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, борлуулахад чиглэдэг бол vйлчилгээний франчизинг нь янз бvрийн vйлчилгээг (зочид буудлын, тvргэн засварын, гоо сайхны, vс засах салоны гэх мэт) аль болох єргєн хvрээнд vзvvлэх зорилготой байдаг.
Харин худалдааны франчизинг нь зарим нэг онцлог шинжтэй бvтээгдэхvvн, бvтээгдэхvvний тєрлийг борлуулахад чиглэдэг.
Франчизингийн системд франчизее, франчизор хоёр нь эрх зvй, эдийн засгийн хувьд хэдийгээр бие даасан байдалтай авч тэдний хамтын ажиллагаа, харилцан хамаарал нь гэрээний хамгийн чухал элемент болдог байна.
Иймээс ч систем худалдан авагч (франчизее) нь бvх хариуцлагыг єєртєє хvлээж єєрийн нэр дээр франчизе системийг ажилуулах бvрэн эрхтэй ба хэрэглэгчидтэй шууд харилцаанд орж гэрээний болон хуулийн vvргийг дангаараа хариуцдаг.
Систем худалдагч (франчизор) нь систем худалдан авагчийн (франчизее) vйл ажиллагаанд хяналт таваих эрхтэй тєдийгvй шаардлагатай тохиолдолд заавар. зєвлєлгєє єгєх бvрэн эрхтэй байдаг.
Франчизор, Франчизее хоёрын хооронд гэрээнээс vvсэх удирдлагын харилцааг vндэслэн тухайн Франчизингийн системийгзєєлєн ба хатуу гэсэн хоёр хэсэгт хувааж vзэж болох юм.
Хатуу системд Франчизорын Франчизеед vзvvлэх нєлєє их байх агаад системийн шинэчилэл, маркетинг vйл ажиллагааг бvхэлд нь франчизор хариуцаж явуулах ба єргєн хvрээнд хяналт тавих, зааварчлага єгєх эрхээр хангагдсан байдаг.
Зєєлєн системд Франчизее (систем худалдан авагч) нь харьцангуй бие даасан байх бєгєєд Франчизортой зєвхєн хамтын эрх ашгийн vvднээс харилцаанд ордог байна.
Франчизингийн гэрээний дагуу франчизорын гол vvрэг нь систем худалдан авагчийг систем ажилуулахад дэмжих зорилгоор холбогдох шаардлагатай бvхий л мэдээллийг єгєх, сургалтанд байнга хамруулж байх явдал юм. Систем худалдан авагч нь системийн тєлбєрєє цаг тухай бvрд нь тєлєх vvрэгтэй бєгєєд франчизорын єгсєн зєвлєлгєє, зааврын дагуу бараа, vйлчилгээний борлуулалтыг бvрэн хариуцаж явуулдаг.
Олон улсын болон европын франчизингийн ёс зvйн дvрэмд франчизор нь системээ худалдахын ємнє франчизе системд амжилттай ажиллаж буй єєрийн гэсэн бие даасан нэгжтэй, бизнесийн тусгай концепцитой байх зайлшгvй шаардлагатай ба систем худалдан авагчдад зориулж єєрийн бизнесийн vйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл єгєх, шаардлагатай баримтыг нийлvvлэх vvрэгтэй байдаг.
Иймээс ч Франчизингийн гэрээг талууд гол тєлєв урт хугацаатай(ерєнхийдєє 1-20 жил хvртэл) байгуулдаг байна.

Ж.Батзандан

Цааш нь...

Friday, May 2, 2008

Инноваци бол маркетингийн шинэ гарц



КтМС-ийн багш О.Бат-Ундрах өөрийн судалгаанаас та бүхэндээ хүргэж байна

Орчин үеийн маркетинг

  • · Бизнесийн бий болгох хөгжүүлэх, үйл ажиллагааны ИННОВАЦИ
  • · Зах зээлийг тотоон барих/уургалах
  • · Стандарт бус
  • · Бүтээлч хандлага

Орчин үеийн маркетинг ба инноваци

  • · Инноваци
  • · Технологи
  • · Сав баглаа боодол
  • · Байршуулалт
  • · Идэвхжүүлэлт
  • · Үнэ тогтоолт
  • · Зар сурталчилгаа Аdvertising
  • · Борлуулалт
  • · Зохион байгуулалт
  • · Мэдээлэл сурталчилгаа publicity

Орчин үеийн маркетингийн уриа

  • · Шинэчлэгд эсвэл АРИЛ
  • · Хэрэглэгчээ БАЯСГА
  • · Хүргэлтийн хугацааг БАГАСГА
  • · Гаднаас туслалцаа АВ
  • · Хэрэглэгчээ БҮҮ АЛД

Глобал брэндийн амжилт:

Амжилтын 6 зарчим

  • 1. Үндсэн орц: Нэгдмэл байдал
  • 2. Сав баглаа боодлоо зөв сонгох, зөв баг бүрдүүлэх
  • 3. Хэрэглэгчээ гүнзгий мэдэх
  • 4. Хэрэглэгчийн амтны мэдрэмж, сонирхлыг судлах
  • 5. Мэдрэхүйн эрхтэнүүдээ сайн ажиллуулах
  • 6. Байнгын инноваци хийх

Инновацийн мөн чанар, агуулга


Цааш нь...

Wednesday, April 16, 2008

Брэндийн дүр төрх


Бараа бүтээгдэхүүнд хүний адил өөрийн гэсэн зан араншин, онцлог байдаг тул энэ нь амжилтын үндэс, эсвэл эсэргээрээ борлуулалтын зах зээлд бүрэн сүйрэл авчрах магадлалтай. Бүтээгдэхүүний араншин гэдэг нэр, баглаа, үнэ, рекламны дүр, хамгийн чухал зүйл болох барааны өөрийнх нь үндсэн шинж зэрэг олон хүчин зүйлээс эвлэлдэн бүрдэх өнгөт дүр зураг юм. Реклам бүр брэндийг бүрдүүлэгч нэгээхэн хэсэг болох учиртай. Энэ нь таны реклам жилээс жилд нэг л имиж дүр төрхөө хадгалсаар байх ёстой гэсэн үг юм.
Үргэлжлэлийг та эндээс татаж аваарай. http://share.gogo.mn/33270571208355515

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008