Sunday, November 23, 2008

СЭЗДС-ийн багш Ч.Долгорсүрэн "Сурталчилгааны текст бэлтгэх " лекц


Сурталчилгааны текст бэлтгэх нь хичээлийн агуулга:

1. Текстийн агуулга, утга санаа
2. Текстийн хэл зүйн найруулга
3. Текстийн бүтэц,
4. Текстийн дизайн
a. Хэмжээ
b. Фонд
c. Байршил
d. Дууны өнгө
e. Хөгжим, дууны эфект
5. Үр дүнтэй (уран бүтээлч) текст бичихий тулд

1. Текстийн агуулга, утга санаа.

• Нэг л утга санаан дээр төвлөр.
• Өвөрмөц байлга.
• “БИ”, “миний” гэсэн төлөөний үгсийг хэрэглэ.
• Энгийн үг хэллэг ашигла.
• Зөвхөн үнэнийг бич.
• Нэг хэвийн, нуршуу байхаас татгалз.
• Чөлөөтэй сэтгэ.
• Хýðýãëýã÷äèéí хувьдахь барааны үнэ цэнэт зүйлсийг дурд
• Бàðààíû байршлийн нэгдсэн бодлого
• Өөрсдийгөө магтаж болохгүй. Уншигчийн зүгээс хар.
• Хүн өөрөө өөртөө ярьж буй мэт, эсвэл найзтайгаа яриж буй мэт

2. Текстийн хэл зүйн найруулга

• Зºâ áè÷èõ ä¿ðýì, íàéðóóëãà ç¿éí õóâüä àëäààгүй
• Энгийн үг, өгүүлбэр
• Богино үг, өгүүлбэр
• Олонд танил хэлц – нэг удаагийн хараа..
• Чирээс/Bullet/-ийг оновчтой хэрэглэх
• Илүүц таслал бүү ашигла, хэрэглэгчдийг үсэргэж болохгүй
• Хурц хэллэг ашигла. (тэмдэг нэр)
• Одоо цаг, идэвхтэй байдлаар бич. өнгөрсөн цаг хэрэглэхээс татгалз

3. Текстийн бүтэц


• Хэмжээ
o ТВ 2м, Плакат 5м, Самбар 100-500м
• Фонд
o Ташуу, угалзарсан байдлаас татгалзах
o 2 дээш төрөл
• Байршил
o “Z” урсахаар
o Хөндлөн хэлбэр
• Дууны өнгө
o Олны танил дуу хоолой байх уу?
o Зөв дуудлага

4.
Текстийн дизайн
5. Үр дүнтэй текст бичихийн тулд

• Том санаа тэмдэглэ – хурдан
• Хамгийн гэсэн 1 санаагаа цох
• Нэг л зүйлийн талаар бод. Олон зүйл бодсоны хэрэггүй
• Хэрэглэгчдийн хувьдахь барааны үнэ цэнийг бич, хар
• Барааны байршлыг тунгаа
• Бичсэн үгээ чангаар унш. Сонсох, бичсэн өгүүлбэр 2-р ондоо
• Дахин бич. Хайр найргүй дахин зас, бүтэн түүхийг дахин давт, тэгээд зогс.
• Өөрийн мэдрэмжээрээ бич



Цааш нь...

Saturday, November 22, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Гуравдугаар хэсэг Менежментийн бодлого"


Даймлер AG нь стратегээ шинэ нөхцөл байдал бүрд бэлэн байх, дасан зохицоход чиглүүлдэг. Бусдыг араасаа дагуулан гүйх тамирчин мэт автомашины үйлдвэрлэлийг технологийг дэвшлээр тэргүүлэхийг эрмэлздэг. Доорх уламжлалт хүч чадал дээрээ тулгуурлан хэрэглэгчдийнхээ урам зоригийг бадраахыг хүсдэг.

Ямагт нэгдүгээр зэрэглэлийн дээд зэргийн чанарын автомашин байх. Бусад өрсөлдөгч компаниудтай өөрийн компанийг харьцуулан дүгнэх, бусдын туршлагыг судлах

Бүх зорчигч тээврийн машинууд нь тус тусын өрсөлдөөний орчиндоо хамгийн тэргүүлэгч нь байх
Бүтээгдэхүүнтэйгээ хамааралтай сайн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх
Зорилгын систем. Даймлерийн зорилго нь хэзээд ч өөрчлөгдөж байгаагүй:
Бид бүх салбар нэгж хэсгүүдийнхээ үр бүтээмжийн өсөлтийг дэмжин ажиллаж, групынхээ үнэт чанарыг улам бүр нэмэгдүүлнэ.
Даймлерийн бүхий л бизнест бат бөх үндэс суурь тавигдсан төдийгүй зах зээлийн байршлыг сегмент бүрээр нь удирддаг.
Бид дэлхийн автомашин үйлдвэрлэгчдээс нэгт зогсож, компанийхаа үнэт чанарыг өөрсдийн хэрэглэгчид, бизнесийн хамтрагчид, үнэнч ажилчдаараа хэмжихийг зорьдог.

Мөн тэд өөрсдөндөө санхүүгийн болзолыг уриа болгон дэвшүүлдэг. Бид автомашины бизнесийнхээ борлуулалтын 9% -г нь буцаагаад зах зээл болон бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгт зарцуулана.

Эдгээр зорилгуудыг дарааллын дагуу хийж гүйцэтгэсэнээр стратегийн шатлалт тогтолцоог тэд тодорхолжээ. Даймлерийн энэ зорилгын систем нь стратегийн 6 хэсгээс бүрдэх ба эдгээр нь сонирхол, тодорхой төлөв байдал, шударга зарчимч байдал, дээд зэргийн сахилга бат гэсэн 4 түлхүүр утган дээр үндэслэгддэг. Үүний тусламжтайгаар онцсайн гүйцэтгэл бий болдог.

Груп болон тус тусдаа салбар хэсэгүүд бүрийн бодит нөхцөл байдлыг нь тодорхойлж тус бүрт нь тохирох стратегийг боловсруулдаг.

Даймлер шагналын карт. Даймлер шагналын карт корпорацийн стратегийн хэрэгжилтэнд дэмжлэг болдог. Энэ нь зорилгын систем болон үйлчилгээний менежмент хоёрыг хооронд нь стратегийн зорилгоор холбож өгдөг. Даймлер шагналын карт нь менежментийн нэмэлт багж хэрэгсэл болон үйлчилдэг: Энэ нь санхүүгийн хяналт, санхүүгийн бус гүйцэтгэлийг тодорхойлох нэмэлт хэрэгсэл юм.

4 стратеги нь доорх үйл ажиллагаануудад чиглэж байна. Даймлер групын зорилгын стратеги нь ирэх жилүүдэд доорх үйл ажиллагаануудад чиглээд байна.

Үйлчилгээний давуу чанар ба чанартай гүйцэтгэлийг өсгөх. Гол зорилго бол хөгжил, үйлдвэрлэл, дээд зэргийн бүтээгдэхүүний борлуулалтанд хамгийн үр ашигтай байх процесийг ашиглах. Цаашдын бизнес дэхь бүтээгдэхүүний стандартчилал, загварчлалыг сайжруулахад тус болох бүтэц зохион байгуулалт болон процессийг бий болгохыг зорьж ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд саяхны жилүүдэд бүх салбар нэгжүүддээ үр ашгийн програмыг эхлүүлээд байгаа ба зарим нь аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн байна. Жишээ болгож хоёрыг дурьдвал: Мерседес бенз машинд CORE програм, Даймлер ачааны машинд Глобал давуу чанар гэсэн програмуудыг эхлүүлээд багагүй амжилт авчирсан байна. Амжилтын хувьд авч үзвэл өөрсдийнхөө машиныг сэтгэл хангалуунаар үнэхээр сайн автомашин гэдэг баталгаа өгч чадна гэдэг. Учир нь 2007 оны “Шилдэг үйлдвэрлэгч”, 2006 оны шинэ менежментийн загварыг санаачлагчаар тус тус шалгарчээ. Нэр хүндтэй корпорац болохын тулд чанартай гүцэтгэлийг өсгөх хэрэгжилтийг идэвхжүүлэх хэрэгтэй. Өндөр гүцэтгэлтэй ажилчид нь групыг амжилтанд хүргэхийн тулд юу хийх ёстойгоо мэддэг. Хэрэглэгчдийн өндөр сэтгэл ханамж нь групынх нь амжилтын үндэс болдог.

Уламжлалт зах зээлийн сегмент дэхь үндсэн бизнесээ өргөжүүлэх ба үндсэн орон нутаг дахь шинэ боломжуудыг ашиглах нь. Дээд зэргийн шилдэг бүтээгдэхүүнүүд болон хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ нь уламжлалт үндсэн сегментийг өсгөх эсэхийг шийдвэрлэдэг. Зорчих тээврийн зах зээлийн амжилт нь ямарваа нэгэн хугацааны доторх чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэглэгчдийн мэдрэмж, бүтээгдэхүүний сэтгэл татах байдлыг харуулдаг. Даймлер групын авсан олон олон шагналууд нь тэдний зорчих тээврийн зах зээл дээрх байр суурийг илэрхийлдэг. S –класс, SL –класс нь санал хураалтаар “Германы автомашины сэтгүүл” –д 2007 оны хамгийн сайн машинаар тодорсон. Мөн Мерседес бенз Actros нь ADAC –н “Шар сахиусан тэнгэр”, Европын аюулгүй байдлыг хангасан гэсэн шагнал авсан. Мерседес бенз, Setra –н автобуснууд нь тус тусын ангиллаар “2007 оны шилдэг автобус” –р нэр дэвшсэн. Даймлер груп нь зах зээлийг потенциалыг гүйцэд ашиглах, зах зээл тус бүрт тохирсон маркетингийг бодлогыг хийхээр төлөвлөөд байна. Саяхнаас Хятад, Энэтхэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл: Хятадад шинэ бүхээгтэй тэрэг үйлдвэрлэх суурь тавигдсан, Энэтхэгт Мерседес бенз Actros хүнд даацын ачааны машины үйлдвэрлэлийг эхлүүлээд байгаа ба Hero групын ачааны машины үйлдвэрлэлтэй хамтрахыг зөвшөөрсөн, мөн Даймлер автобус нь Энэтхэг дэхь Sutlej Motors –той хамтран ажиллахыг зөвшөөрсөн.

Цаашдын инновацийн хөгжил ба дорно зүгийн улсууд дахь хэрэглэгчдийн үйлчилгээ болон технологи. Даймлер груп нь инновацийн хөгжил дээр илүү анхааран ажиллаж байна. Дорно зүгийн хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлын дагуух технологийг бий болгохын тулд груп бүхий л бизнестээ инновацийг мэдрэмжтэйгээр ашиглаж байна. Жишээлбэл: BLUETEC –г хэрэглэдэг, дэлхийн хамгийн цэвэр дийзелийн технологи, анхны зорчих тээврийн машин, сүүлд нь зорчигчийн машиныг нэвтрүүлсэн. Ирээдүйд Групийн инновацийн дамжуулалт дахь бүхий боломжуудыг ашиглахаар төлөвлөөд байна. Ирэх жилүүдэд өвөрмөц жолоодлогын системийг нэвтрүүлэхэд судалгаа шинжилгээгээ чиглүүлээд байна. Олон төрлийн өвөрмөц жолоодлогын системүүд дээр ажиллаад “DIESOTTO” гэж нэрлэгдэх fuel-cell drive –г бүтээжээ. Энэ нь орчин үеийн газолин хөдөлгүүрийн дулаан ялгаруулалтаараа бага, эдийн засгийн хэмнэлттэй дийзел хөдөлгүүр юм. Одоо глобал зах зээл дээр зөвхөн холимог хөдөлгүүрт автобус байхаа больж fuel-cell бүхий зорчих тээврийн эрин үе эхлэх болж байна. 2010 он гэхэд fuel-cell бүхий В -классын зорчих тээврийн үйлдвэрлэлийг эхлүүлнэ.

Шинэ бизнесийн хөгжил ба инноваци. Шинээр бизнес эрхлэх улс орондоо судалгаа хийсний дүнд юу хийхийгээ төлөвлөдөг. Шинэ зах зээлийнхээ потенциалийг гүйцэд ашиглахын тулд хэрэглэгчдийн анхаарлыг татах, брэндээ сурталчлахад илүү анхаардаг. Урьдчилан мэдсэн мэдээллүүд нь урт хугацаанд ашигтай ажиллахад хэрэг болдог.


Цааш нь...

Friday, November 21, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Хоёрдугаар хэсэг"



Австрали охин Мерседесийн нэрээр нэрлэгдэв
Даймлерийг нас эцэслэсэний дараахан 1901 онд түүний инженер Мэйбах нэгэн машин зохион бүтээсэн нь хожим нь Мерседесийн шинэ эхлэл болсон юм.

Штутгарт хотын "Даймлер-Бенз "-ийн музейд Бенз маркийн автомашиныг нутгийн нэгэн баян хүн Эмил Елинек (Emil Jellink) 30 ширхэгийг захиалан 1902 онд түүнийгээ охиныхоо нэрийг оролцуулан "Мерседес Бенз" нэмээн нэрлэхээр гэрээлэн худалдан авчээ. Карл Бензийн машиныг Даймлер сайжруулснаар Даймлер-Бенз болсон ба цаашдаа Мерседес-Бенз гэдэг нэрээр баталгаажсан нь ийм түүхтэй байна.



Үүнээс хойш одоог хүртэл "Мерседес Бенз" хэмээх марктай автомашин дэлхийд чанар, найдварт ажиллагаагаараа ноёлж байгааг бид мэднэ. Гэтэл Карл Бенз болон Готлиб Даймлер нь авто машины нэгнэ үеийн алдарт төлөөлөгчид төдийгүй нэг хотод амьдардаг мөртлөө хоорондоо огт уулзаж байгаагүй байдаг хачирхалтай.

Даймлер групын логоны түүхэн өөрчлөлтүүд
Компаний ялалтын тэмдэг нь лавр цэцгийн хэлхээ бүхий 3 хошуу од байдаг. Түүний 3 хошуу нь газар, агаар, далайг илэрхийлэх бөгөөд аль алинаар нь ч гэсэн саадгүй зорчино гэсэн утгатай.

Даймлер груп

Өнөөдөр Даймлер груп нь дээд зэргийн чанартай жижиг тэрэг, ачааны машин, ачааны битүү тэрэг, автобус зэргийг дэлхий дахинд нийлүүлж байгаа томоохон үйлдвэрлэгч юм. Хамгийн жижиг машинаас авхуулаад хүнд даацын ачааны машин хүртэлх олон тооны хүчирхэг брэндүүдийн хамт үйл ажиллагаагаа дэлхийн бүх улсуудад явуулж байна.

Груп нь нийт 19 улсад машины үйлдвэртэй, дэлхийг хамарсан ойролцоогоор 7300 борлуулалтын төвтэй байгаагаараа хэрэглэгчдэд хүрч үйлчилж байгаа юм. Үйлдвэрийн болон борлуулалтын төвийн тохиромжтой байршлууд нь глобал сүлжээг бий болгосоноор олон улсын өрсөлдөөнт зах зээл дээр давуу талуудыг нэмэгдүүлж байна.
Даймлерийн 2007 оны нийт орлого нь 99,4 тэрбум евро, үүнээс 52% нь Мерседес бенз машин, 26% нь Даймлер ачааны тэрэг, 8% нь Даймлер санхүүгийн үйлчилгээний, 14% нь ачааны битүү тэрэг, автобусний үйлдвэрлэлээс орсон орлого болж байгаа юм.
2007 онд Даймлерийн ажиллах хүчин нь нийт 270,000 хүнээс бүрдэж байна.


Мерседес бенз машинд смарт брэндийн жижиг машинууд, Мерседес бенз, Мерседес AMG, Мерседес бенз McLaren брэндийн автомашинууд, Maybach –н тансаг суудлын тэрэгнүүд ордог. Эдгээрийн ихэнхийг нь Германд, мөн АНУ, Франц, Өмнөд Африк, Бразил, Энэтхэг, Вьетнам, Индонез, 2005 оноос Хятадад зэрэг нийт 17 улсад үйлдвэрлэж байна. 2007 оны байдлаар Мерседес бенз машины 27% -ийг Герман, 34% -ийг баруун Европ болон бусад зах зээл, 19% -ийг АНУ, 4% -ийг Япон зэрэг улсуудад экспортлосон байна.

Америкийн Крайслертай нэгдэж Даймлер-Крайслер корпораци гэж ерєнхий нэртэй болсон. Герман дахь тєв нь Баруун Германы Штуттгарт хотод байдаг. Дрезденд 1995 оноос худалдааны салбараа нээсэн.

Цааш нь...

“ Эрин үеийн маркетингийн стратегиуд: шинэ хувьсал” сэдэвт маркетингийн олон улсын сертификатын сургалт


“ Эрин үеийн маркетингийн стратегиуд: шинэ хувьсал” сэдэвт маркетингийн олон улсын сертификатын сургалт

Эрхэм бизнес эрхлэгчид, Маркетерууд та бүхнийг Монголын Маркетингийн холбооны урилгаар 3 дах жилдээ уригдан ирж байгаа Франц болон Баруун Европод нэрд гарсан Профессор Dominqui Xardel лекц уншина.

Маркетингийн Олон Улсын Сертификаттай сургалтанд урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч : Монголын Маркетингийн Холбоо
Хамтран зохион байгуулагч: Unitel ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч: UBS ТВ


Хэзээ: 2008 оны 11-р сарын 27, 28 нд
Хаана: “ Чингис Хаан” зочид буудлын лекцийн их танхимд
мэргэжлийн орчуулгатайгаар явагдана.

Сургалтын зорилго: Дэлхийн маркетингийн ноу-хоу , маркетингийн стратегийн шинэчлэл, маркетингийн зөв стратегиар амжилтад хүрсэн жишээнүүд, интернет маркетингийн хувьсгал, түүнийг хэрэгжүүлэх боломж, жижиг дунд бизнесменүүд томрон хөгжих арга ухаан зэрэг өнөөгийг эрин үеийн маркетингийн хөгжилд гарч буй шинэлэг ололтуудыг энэ сургалтаас олж авах боломжтой.
Байгууллагын ажилтнаа гадаадад олноор нь зэрэг явуулах санхүүгийн боломж манай байгууллагуудад хомс байдгийг харгалзан нарийн мэргэжлийн профессор багшийг урин ирүүлж энэ сургалтыг явуулж байгаа болно.

Бүртгэл: 2008 оны 11 сарын 24-ыг хүртэл бүртгэх тул та бүхэн яаравчлаарай.

Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.
Хаяг: “Гурван гал оффис” 613 тоот
Харилцах утас: 322933, 88086325, 99044642
Э-мэйл: mongolianmarketing@gmail.com


Цааш нь...

Thursday, November 20, 2008

Д.Ганбаатар: "Mercedes Benz -ийн амжилт, маркетингийн түүх - Нэгдүгээр хэсэг"



Даймлер групын түүх үүсэл, анхны 3 дугуйтай машин

“Морьгүй тэрэг” бүтээх мөрөөдөл
Орчин үеийн бензин хөдөлгүүрт автомашины анхны загварыг бүтээгч нь одоогийн бенз машины эцэг Карл Бенз гэдэг герман хүн юм. К. Бенз сурахын зэрэгцээ гэрэл зураг авч, цаг засварлаж амьдралаа залгуулж байлаа. Политехникум төгссөний дараа тэр уурын тэрэгний үйлдвэрт, хожим нь Маннгейм хотын техникийн товчоонд оров. Бенз "Миний амьдралын зам, миний шинэ бүтээл" гэдэг номдоо: "Өргөх цамхаг зохион бүтээх нь хэдийгээр сонирхолтой ажил боловч, морьгүй тэрэг бүтээх мөрөөдлийг минь орлож чадаагүй юм" хэмээн дурсан бичжээ. Тэр мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулжээ. Тэрээр 1886 оны нэгдүгээр сард гурван дугуйтай өөрөө явагч машин зохион бүтээж нийтийн худалдаанд гаргаснаар анхны Бенз машин боссон түүхтэй.


Карл Бензийн овжин гэргийн ачаар...
Долоон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай, моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв.

1888 онд Бензийн овжин шаламгай гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилтийг хийхээр сэдэв. Тэд замдаа тосгоны нэгэн гуталчныд тоормосоо ширээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж амжжээ. Тэд эмийн сангаас бензин (тэр үед бензинийг арьс өнгөний өвчний эм болгон хэрэглэдэг байсан) авч хийснээр бенз маркийн 3 дугуйтай машиныг илүү боловсронгуй болгожээ.
Гурван дугуйтай машин тогтворжилт муу, донсолгоотой замаар явахдаа тааруу, мөн гурван мөртэйн дээр дөрвөн дугуйтай машинаас төдийлөн хялбар биш.

Даймлерийн 4 дугуйтай машин

Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй байжээ. Даймлер (Gottlieb Damiler) болон түүний инженер Вилхэлм Мэйбах (Wilhelm Maybach) нар Бензийн 3 дугуйтай машиныг сайжруулан орчин үеийн анхны дөрвөн дугуйтай машиныг зохион бүтээн өөрийнхөө нэрээр зохиогчийнхоо эрхээ авсан байна.
Харин Бензийг дагалдагсад XX зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2-3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машиныг хийсээр байсан.

Хотынхон айж эхлэв
Бенз болон Даймлерийн "морьгүй тэргийг" Герман оронд хэрэглэх хүн ховор байсан нь хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айдаг байв. Учир нь сонингуудаар бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Тэгээд зогсохгүй Бенз болон Даймлерт гал командыг бэлэн байдалд байлгахын тулд явах бүрдээ хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас хүртэл өгч байв. Тиймээс Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан, эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхондоо үнэмшүүлж чаджээ.

Зах зээл өргөжив
Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны турш автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн болсон. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв. XIX зууны сүүлчээр Англи, Америк хийцийн машинууд гарч ирэв.



Цааш нь...

КтМС-ийн багш Д.Ганбаатар тай хамтран Дэлхийн алдартай брэндүүдийн амжилтын түүх, маркетингийн нууцыг хуваалцахаар боллоо


Дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн амжилтын түүх, маркетингийн нууцаас та бүхэнтэй хуваалцхад бэлэн болоод байна. КтМС-ийн багш Д.Ганбаатар тай хамтран эдгээр алдартай брэндүүдийн ололт амжилтын нууцыг цуврал байдлаар хүргэх бөгөөд та бүхэн аль брэндийн амжилтыг сонирхож байгаагаа холбоо барих хаягаар мэйл явуулаарай /comment үлдээж болно/ бид хамгийн их эрэлттэй брэндийн талаар та бүхэндээ цаг алдалгүй хүргэхийг хичээн ажиллах болно. Эхний ээлжинд Алдарт Mercedes Benz -ийн түүхийг хуваалцъя. Харин та дараах брэндүүдээс сонгон саналаа өгөөрэй.

  • CANON
  • TOYOTA
  • PHILIPS
  • SEIMENS
  • HARLEY DAVIDSON
  • PHILIPS
  • NOKIA
  • MICROSOFT
  • GEORGIO ARMANI
  • NINTENDO
  • IBM
  • PORSCHE
  • ZARA
  • ADIDAS
  • TOYOTO
  • DELL
  • ROLEX
  • XEROX
  • APPLE
  • KFC
  • DISNEY
  • AMERICAM EXPRES
  • GILETTE

Цааш нь...

Wednesday, November 19, 2008

КтМС-ийн Эдийн засаг, Менежментийн салбар олон улсын шагнал хүртжээ


Франц улсын нийслэл Парис хотноо 2008 оны 11 сарын 03-06-ны өдрүүдэд Сорбоны их сургууль дээр зохион байгуулагдсан Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын дэлхийн чуулга уулзалт “Eduniversal World Convention”-д ШУТИС-ийн КтМС-ийн захирал Б.Очирбат сургуулиа төлөөлөн урилгаар оролцоод ирлээ. Тус хуралд дэлхийн 100-аад орны 150 гаруй их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцов. Тус хурлын үеэр Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийг шалгаруулж, түүнд Монгол улсаас КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар шалгарч орсон бөгөөд “Locally Strong, 1 Palme” олон улсын шагнал, ханын өргөмжлөл хүртлээ. Дэлхийн бизнес, эдийн засаг, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын холбоо “Eduniversal” байгууллага нь 9 бүсэд хуваагдаж байгаа бөгөөд манай сургууль Зүүн Азийн бүсийн гишүүнээр элслээ.Энэ нь тус сургуулийн Эдийн засаг, Менежментийн салбарын профессор, багш, ажилтан, оюутан суралцагчдын сургалт болон эрдэм шинжилгээний үйл ажиллагааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч үнэлсэн чухал арга хэмжээ боллоо. Нөгөө талаар, энэ нь тус сургуулийн эрдмийн хамт олны урам зоригийг сэргээсэн бахархалт үйл явдал болж байна. Дашрамд дурдахад, дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудад 1-5 хүртэл тооны Pаlme бүхий шагналууд олгосон ба 2008 оны бизнесийн Шилдгийн Шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль шалгарч дээд өргөмжлөл хүртсэн юм.

Эх сурвалж: http://erdenebat-chuluun.blogspot.com/

Цааш нь...

Monday, November 17, 2008

Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгааг хэрхэн хийсэн талаар жишээ зурагнууд орууллаа




































Цааш нь...

Saturday, November 15, 2008

Монголын хамгийн өвөрмөц сонин нэртэй ном


Монголын хамгийн өвөрмөц сонин, содон нэртэй номыг шалгаруулья

Дэлхийн улс орнуудад олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээн бишгүй нэг болдог. Тэдний нэг нь этгээд нэртэй номын уралдаан юм. Гучин жилийн өмнө буюу 1978 онд “Bookseller” гэх номын худалдаанд зориулан Британийн сэтгүүл Франк-фуртын номын яармагт ирсэн мэргэжилтнүүдийн дунд нэг нэг асуулга явуулсан байна. Тэд ер бусын нэртэй номуудын нэрсийг гаргах ёстой байлаа. Минутын амралтанд зориулан цаг зуурын зугаа өдгөө англи хэлтнүүдийн ертөнцөд хамгийн дуртай уралдаануудын нэг болжээ. Уралдаан Diargram нэртэй шангалтай болсон байна.
Энэ төрлийн хамгийн анхны шагналыг 1978 онд “Нүцгэн хулганы асуудлаар явуулсан олон улсын бага хурлын материалууд” нэртэй ном авч байжээ. Дараагийн шагналтан нь “Мадам гэгч ажил хэрэгч, гэрийн биеэ үнэлэлт ба ажил төрлийн замналын удирдлага” гэсэн ном байв. Оросоос А.И.Целиков, Г.С.Никитин, С.Е.Рокотян нарын “Хөндлөгөөр өнхрүүлэх онол” нэртэй ном энэ шагналын эзэн болж байжээ. Шагналтнуудын ихэнх нь хүсэл тачаалтай холбоотой нэртэй байдаг аж. Тухайлбал “Сексийн баяр баясгалан, халаасны хэвлэл” гэсэн номыг нэрлэж болно. “Адууг бөмбөгдөлтөөс хэрхэн хамгаалах вэ”, “Бетонын түүхийн тэмдэглэлт эгшнүүд”, “Өөрчлөгдөж байгаа дэлхий дэх хогийн ургамлууд”, “Том оврын хөлөг онгоцноос хэрхэн зайлах вэ”, “ Хүн ам ба бусад асуудлууд”, “Версель” гэх мэтийн номнууд дажгүй нэртэй гэж үнэлэгджээ. “Bookseller” –ийн нэгэн редакторын хэлснээр энэ шагнал онолын ач холбогдолтойгоос гадна хэвлэх тоог нэг ширхэгээс 10 болгочих увидастай гэнэ. Учир нь этгээд, содон, сонин нэртэй тэрхүү номд юуны тухай бичсэн нь уншигчдын хорхойг хүргэдэг байна.

Монголд ч гэсэн хамгийн этгээд нэртэй номыг шалгаруулъя гэхэд болохгүй юмгүй. Ийм шагналыг хэний ямар бүтээл авах нь ихэд сонирхолтой бөгөөд хөгжилтэй байна.
Тэгүүл блогоороо дамжуулан хамгийн гачин нэртэй монгол номыг шалгаруулья гэж бодлоо

Жич: 2008 оны 11 сарын 1 ээс өмнө хэвлэгдсэн, таны сонирхлыг өөрийн өвөрмөц содон нэрээрээ татсан номнуудыг коммент дээр үлдээгээрэй

Цааш нь...

" Монголын маркетингийн холбоо "ны тухай


" Монголын маркетингийн холбоо "

Монголын Маркетингийн Холбоо 1994 оны 2-р сарын 25-нд анх байгуулагдсан бөгөөд 2009 онд үүсэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Анхны Ерөнхийлөгчөөр нь МУИС-ийн ЭЗС-ийн профессор,эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж сонгогдож одоо хүртэл ажиллаж байна. Холбооны бүрэлдэхүүнд төр,бизнес, урлаг соёл шинжлэх ухааны 100 гаруй гишүүн байгуулага, төрөл бүрийн салбарын маркетингийн менежер, оюутан суралцагч, маркетинг сонирхон судлагч мэргэжилтнүүд, мэргэжлийн ангийн оюутнууд зэрэг 1000 орчим хүмүүс хамаарагдаж байна. Тус Холбоо нь 1995 оноос эхлэн Азийн Маркетингийн Эвсэлийн гишүүн байгууллага болж энэ үүднээсээ Дэлхийн Маркетингийн Холбооны гишүүн үндэсний маркетингийн байгууллага юм.

Эх сурвалж: Монголын маркетингийн холбоо

Цааш нь...

Thursday, November 13, 2008

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 7 "G" /Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгаа . . ./


Generation X - "Х" Үеийнхэн . АНУ-д 1965 - 1976 оны хооронд буюу дайны дараа гэнэт өссөн төрөлт буурах тэр цаг үед төрсөн 45 сая хүнийг ингэж нэрлэдэг.
Generation Y - "Y" үеийнхэн. АНУ-д 1977- 1994 оны хооронд төрсөн буюу "baby boomer" үүдийн хүүхэд болох 72 сая хүнийг ингэж нэрлэдэг.

Generic Brand - "Брэндгүй брэнд" ямар нэг брэндийн нэр ашиглалгүйгээр бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах. АНУ- д 80- аад оны үед гарч ирсэн ойлголт. Брэндийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хямд бөгөөд маркетинг болон зар сурталчилгааны зардал дээр хэмнэдэг.

Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгаа. Уламжлалт болсон зардал ихтэй зар сурталчилгаанаас татгалзаж, хэний ч урьд нь хийж байгаагүй шинэлэг, өвөрмөц тэгсэн мөртөө хямд төсөр аргаар бүтээгдэхүүнийг сурталчилж таниулах.

Эх сурвалж: Маркетингийн бичил судар Д.Баярмаа

Цааш нь...

Ноос, Ноолуурын зах зээлийн талаар



Ноолуур нь Монгол Улсын албан ёсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох бүтээгдэхүүн бөгөөд 2,6 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог байна. Албан мэдээнээс үзвэл 2005 онд 1,03 сая ширхэг бүтээгдэхүүн, 2006 онд 1,13 сая ширхэг бүтээгдэхүүн, 2007 онд 1,15 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголын ноос ноолуурын салбарт 50 гаруй аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс Гоёо, Буян, Говь, Ээрмэл компаниуд анхан шатны боловсруулалтаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг.


Гоёо ХХК нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Герман, Итали, Англи, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон анхан шатны боловсруулах, будах, ээрэх, сүлжих 4 үйлдвэртэй. Энэ жил технологио сайжруулах шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зорилтуудын хүрээнд будах үйлдвэртээ Щвейцарь улсын DataColor фирмийн өнгө мэдрэх өндөр хүчин чадалтай машин, сүлжих үйлдвэртээ дэлхийн шилдэг брэнд Германы STOLL компанийн 2008 оны компьютерын удирдлагатай автомат сүлжих машин 23 ширхэгийг нэмж суурилууллаа. Тус компани нь фэйшин компаниудын жишгээр үйл ажиллагаагаа явуулж жилдээ 1000 гаруй шинэ болон шинэчлэгдсэн загварыг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ хүнд төдийгүй байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарч ажллаж байна.

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй зарим ноос, ноолуурын компаниудын борлуулалтыг 2008 оны эхний 9 сарын байдлаар авч үзвэл нийт борлуулалтын 39%-ийг Гоёо, 26%-ийг Буян, 23%-ийг Говь, 12%-ийг Ээрмэл компани тус тус эзэлж байна.


Түүнчлэн Гоёо компани нь Европ, Хойд Америк, Азийн орнуудын 40 гаруй захиалагч компани, 10 орчим дистрибютер компаниудаараа дамжуулан ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүн, утас гадаад зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд жил бүр экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Монголын ноолуурын экспортын бүтцийг БНХАУ-ын ноолуурын экспорттой харьцуулан үзвэл:


Хятад улсын экспортын 67,7%-тай харьцуулахад Монголын экспортын зөвхөн 28%-ийг бэлэн бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа нь цаашид бэлэн бүтээгдэхүүний экспортын нэмэгдүүлэх өргөн боломж бололцоо байгааг харуулж байна.

Ноолууран бүтээгдэхүүний чанар нь түүхий эдийн чанараас ихээхэн шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд түүхий ноолуурын нийлүүлэлтийн хэмжээ өсөх хирээр чанар муудаж байгаа нь Монголын ноос ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Гоёо ХХК нь Монгол ямааны ноолуурын чанарыг сайжруулахад онцгой анхаарч энэ онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчдад сайн үүлдрийн 5 цагаан ухныг бэлэглэлээ.

Гоёо ХХК-ний үйл ажиллагааг Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өндрөөр үнэлж “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Үндэсний үйлдвэрийн тэргүүлэгч энтрепренёр”, “Шилдэг 99 бүтээгдэхүүн”, “Шилдэг загвартай, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчийн танил болсон байгууллага” зэрэг шагнал өргөмжлөлөөр удаа дараалан шагнасан байна.

Мэдээллийн эх сурвалж:
Гаалийн ерөнхий газар
Үндэсний статистикийн хороо
Татварын ерөнхий газар
Ноос, ноолуурын гадаад, дотоод зах зээлийн тойм (МҮХАҮТ-ийн дэргэдэх зах зээлийн сургалт судалгааны төв)
Бусад эх сурвалжууд

Эх сурвалж: GoGo.mn



Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008