Монголын хамгийн өвөрмөц сонин нэртэй ном
Монголын хамгийн өвөрмөц сонин, содон нэртэй номыг шалгаруулья
Дэлхийн улс орнуудад олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээн бишгүй нэг болдог. Тэдний нэг нь этгээд нэртэй номын уралдаан юм. Гучин жилийн өмнө буюу 1978 онд “Bookseller” гэх номын худалдаанд зориулан Британийн сэтгүүл Франк-фуртын номын яармагт ирсэн мэргэжилтнүүдийн дунд нэг нэг асуулга явуулсан байна. Тэд ер бусын нэртэй номуудын нэрсийг гаргах ёстой байлаа. Минутын амралтанд зориулан цаг зуурын зугаа өдгөө англи хэлтнүүдийн ертөнцөд хамгийн дуртай уралдаануудын нэг болжээ. Уралдаан Diargram нэртэй шангалтай болсон байна.Энэ төрлийн хамгийн анхны шагналыг 1978 онд “Нүцгэн хулганы асуудлаар явуулсан олон улсын бага хурлын материалууд” нэртэй ном авч байжээ. Дараагийн шагналтан нь “Мадам гэгч ажил хэрэгч, гэрийн биеэ үнэлэлт ба ажил төрлийн замналын удирдлага” гэсэн ном байв. Оросоос А.И.Целиков, Г.С.Никитин, С.Е.Рокотян нарын “Хөндлөгөөр өнхрүүлэх онол” нэртэй ном энэ шагналын эзэн болж байжээ. Шагналтнуудын ихэнх нь хүсэл тачаалтай холбоотой нэртэй байдаг аж. Тухайлбал “Сексийн баяр баясгалан, халаасны хэвлэл” гэсэн номыг нэрлэж болно. “Адууг бөмбөгдөлтөөс хэрхэн хамгаалах вэ”, “Бетонын түүхийн тэмдэглэлт эгшнүүд”, “Өөрчлөгдөж байгаа дэлхий дэх хогийн ургамлууд”, “Том оврын хөлөг онгоцноос хэрхэн зайлах вэ”, “ Хүн ам ба бусад асуудлууд”, “Версель” гэх мэтийн номнууд дажгүй нэртэй гэж үнэлэгджээ. “Bookseller” –ийн нэгэн редакторын хэлснээр энэ шагнал онолын ач холбогдолтойгоос гадна хэвлэх тоог нэг ширхэгээс 10 болгочих увидастай гэнэ. Учир нь этгээд, содон, сонин нэртэй тэрхүү номд юуны тухай бичсэн нь уншигчдын хорхойг хүргэдэг байна.
Монголд ч гэсэн хамгийн этгээд нэртэй номыг шалгаруулъя гэхэд болохгүй юмгүй. Ийм шагналыг хэний ямар бүтээл авах нь ихэд сонирхолтой бөгөөд хөгжилтэй байна.
Тэгүүл блогоороо дамжуулан хамгийн гачин нэртэй монгол номыг шалгаруулья гэж бодлоо
Жич: 2008 оны 11 сарын 1 ээс өмнө хэвлэгдсэн, таны сонирхлыг өөрийн өвөрмөц содон нэрээрээ татсан номнуудыг коммент дээр үлдээгээрэй
4 comments:
"Бусгаар тогтнол" гэж ном байдаг.
наа чинь тэгээд алдаатай бичсиймуу угаасаа ийм юм уу
Чандаа: Тамхины мөнгө дэвшүүллээ
энгийн хэрнээ авмаар санагдсан нэрнээс нь болж
ner n l iim yum bgan tuunees aldaatai bish
БУСГААР ТОГНОСОН МОНГОЛЧУУД шүүдээ
Post a Comment