Showing posts with label Маркетингийн кейс. Show all posts
Showing posts with label Маркетингийн кейс. Show all posts

Wednesday, May 6, 2009

2007 оны дэлхийн шилдэг брэнд: INDITEX групп


2007 оны дэлхийн шилдэг брэнд

Interbrand компаниас Дэлхийн хамгийн алдартай 100 брэндийн жагсаалтыг гаргажээ. 2007 оны шилдэг брэндийн жагсаалтыг мөн л Coca-Cola тэргүүлсэн байна. Тус брэнд нь сүүлийн хэдэн жил тасралтгүй энэ жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд нэр хүнд нь хурдацтайгаар өсч байгаа брэндүүдийн тоонд Google, Zara, Apple болон Nintendo багтжээ.

Zara брэндийн үүсгэн санаачлагч Inditex Group-ын талаар:

INDITEX группын товч танилцуулга:
Үүссэн он: 1963
Ажилчдын тоо: 39.760
Борлуулалт: 4.59 тэрбум евро (5.09 тэрбум доллар) 2003 оны байдлаар
Нөөцийн нийлүүлэлт: Madrid
Бүтээгдэхүүний төрөл болон үзүүлж байгаа үйлчилгээний төрөл: Эмэгтэй хүн болон охидын бэлэн хувцас, эрэгтэй хүн болон хөвгүүдийн бэлэн хувцас, нялх хүүхдийн хувцас, бөөний худалдааны нийлүүлэлт, гэр бүлийн хувцасны дэлгүүрүүд, гутлын дэлгүүрүүд, хэрэглэгчдэд зээл олгох, үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгийн агент болон зуучлагч
INDITEX групп

Inditex, Industrias de Diseсo Textil (англиар Textile Design Industries, Inc.) компани нь Испаний том корпораци төдийгүй дэлхийн хамгийн том загварын группуудын нэг. Inditex Group нь нэхмэл эдлэлийн загвар, үйлдвэрлэл, дистрибютерийн бизнесийн хамтарсан 100 гаруй компаниудыг багтаадаг.

Inditex нь дэлхий дээрх хамгийн том загварын дистрибютэр бөгөөд худалдааны найман брендтэй. Үүнд: Zara, Pull and Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Zara Home болон Kiddy's Class ордог бөгөөд нийт 68 улсад 3777 дэлгүүртэй.

Inditex нь шинэ санаачилга болон уян хатан чанарт үндэслэгдсэн удирдлагын ер бусын загварынхаа амжилтын ачаар хамгийн том загварын дистрибютерийн групп болж чадсан. Тэдний загварын философи нь:
 Бүтээлч байдал болон зах зээлийн эрэлтийн хурдан хариу үйлдлээс гаргасан загварын шинж чанар
 Олон улсын зах зээлийн түргэн өсөлтийн үр дүн болон тэдний борлуулалтын маш сайн хариу үйлдэл зэрэг болдог.
Группын шинэ загварууд болон үйлдвэрлэлүүд бараг бүх зүйл нь хоёр долоон хоногийн дотор Zara дэлгүүрүүдэд хүргэгддэг.

Inditex группын соёл нь багийн ажиллагаа, нээлттэй харилцаа болон эрэлтийн дээд зэрэглэлийн түвшингээр тодорхойлогддог. Эдгээр бодлогууд нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдал хүртэл ажилчдын хувийн үүрэг даалгаврыг чиглүүлсэн баримт юм.

Inditex группын зорилтот зах зээл болон сегментүүд:

Бизнесийн сегмент:
Inditex группын үндсэн үйл ажиллагаа нь хувцас, гутал болон айл гэрийн нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа зэрэг худалдааны ялгаатай сегментүүдийг зорилгоо болгон ажилладаг юм. Эдгээр худалдааны бүрдэл нь группын эрсдэл болон шан харамжийн туршлага дээр үндэслэгдэн бий болсон бизнесийн сегментүүдийг байдаг. Inditex-ийн 8 бизнесийн бүрдэл байдаг. Эдгээр нь Zara, Kiddy’s Class, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho and Zara Home юм. Бүрдэл бүр өөрсдийн эзэмшил сүлжээ дэлгүүр болон корпорацийн бодлогод захирагддаг.

Газарзүйн сегмент:
Inditex группын бүх худалдааны бүрдлүүдээ өөрчлөгдөж байгаа эдийн засагтай ялгаатай зах зээлүүд, худалдааны болон хууль зүйн орчин болон түүнчлэн ялгаатай эрсдэл болон шан харамжийг судалж байж ажиллуулдаг. Групп газарзүйн 4 сегментэд хуваасан.
 Испани
 Европын зарим улсууд
 Америк
 Ази зэрэг дэлхийн бизнес нь хөгжих хамгийн боломжтой газруудыг авсан бөгөөд
эдгээр нь улс төр, эдийн засаг болон худалдааны нөхцөл байдлын ижил төсөөтэй байдалд үндэслэн товлосон. Газарзүйн сегментийн байршлыг сонгохдоо хэрэглэгчдийн орлогын түвшин болон сегментийн хөрөнгийг үндэслэсэн.

Цааш нь...

Monday, March 23, 2009

Тамирчин уу? Сурталчилгааны хэрэгсэл үү?


Энэ аварга том эрийг үндсэндээ “мөнгөний машин” буюу маркетингийн хэрэгсэл гэж ойлгож болно. Мэдээж тамирчин мөн л дөө. Гэхдээ Шанхайд төрсөн, одоо Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Яог мэргэжилтнүүд спортын ховорхон авьяастан гэхээсээ илүү 1.3 тэрбум хүн амтай, дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадыг эзэмдэх гэсэн америк брэндүүдийн сурталчилгааны хэрэгсэл гэх нь бий.
Үнэхээр ч тэр өөрөө “Яо” нэртэй брэнд болчихсон гэхэд болно. 2.3 метр өндөр, 140 кг жинтэй Яо 9-р сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэхээр Хайнан аралдаа ирэхэд зөвхөн түүнийг харах гэж ирсэн үй олон жуулчид Хайнанд ирсэн байв. Түүнийг өглөө дадсан ёсоороо гүйж, бэлтгэл хийхэд өнөөх жуулчид даган гүйж, хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авч огт зүгээр байлгасангүй.
Яогийн цэвэрхэн, даруухан төрх, үл ялиг ичимтгий инээмсгэлэл нь АНУ-ын томоохон пүүсүүдэд хятадын зах зээлд амжилттай гарах цорын ганц ашигтай, зөв зам болжээ. Яо одоо Хьюстонтой 4 жилийн хугацаатай, 18 сая ам.долларын гэрээтэй байдгаас гадна Пепси, МакДональдс, Рибок, Гаторэйд зэрэг компаниудаас жилд 15 сая долларын рекламанд тоглосны урамшуулал авч байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд Яо НБА-д тоглох эхний 10 жилдээ багтаан 300 сая долларын орлого олно гэсэн төлөвлөгөөтэй яваа юм.
Энэ тооцоог түүний ард нь ажилладаг маркетингийн баг хийжээ. Энэ баг бол хэрхэн Яог ашигтайгаар “худалдах вэ” гэдэг бодлого боловсруулдаг мэргэжлийн баг юм. Чикагогийн их сургуулийн MBA-д сурдаг хятад оюутнуудтай хамтран хийсэн энэ төлөвлөгөөгөөр Яо-маниа 2008 онд оргилдоо хүрэх аж. Одоо гэхэд 200 сая хүн орой бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө Яогийн тоглолтыг хүлээн, хөдөлгөөн, үг бүрийг нь анхааралтай ажиглан суудаг. Энэ бол АНУ-ын нийт хүн амын 70%-тай тэнцэх тоо. Үүгээрээ Яо НБА-д Жорданы дараа төрсөн дэлхийн хамгийн олон үзэгчийг байлдан дагуулсан од болжээ.
Хэдийгээр тэр Жордангийн хаана ч хүрэхгүй ч НБА-д дөнгөж орж ирүүтээ бүх оддын тоглолтод шалгарчээ. Энэ нь ч түүнийг Хятадын ард түмний дунд “баатар” болоход нь нөлөөлсөн. Өнгөрсөн хоёрхон жилийн дотор “Яогийн он жил” нэртэй баримтат кино бүтээгдсэн. Мөн амьдралынх нь тухай бичсэн “Хоёр ертөнц дээрх амьдрал” нэртэй ном худалдаанд гарсан гээд бодоход Яо хэрхэн өндрөө авсан нь харагдана. Хийрхсэн хятадууд түүнийг “АНУ болон Хятадын хоёр талт харилцааны гүүр”, “Хятадын шинэ нүүр царай”, “Эх орныхоо донор” гэх мэтээр нэрлэж байна. Алдарт МакДо­нальдс хүртэл “Дэлхий дахины брэндийн элчин сайд” гээд магтаад авсан.

Үнэхээр ч Яо брэндийн “элчин сайд” болжээ. Пепси Яогаар рекламдуулдаг болсноор хятадад борлуулалтаа 30%-р нэмсэн байх юм. Мөн түүнийг Уолт Дисней маш ихээр со­нирхож байна. Тэд Хонк Конгод 2005-2006 оны хооронд нээх шинэ цогцолбортоо Яог хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна гэж Ерөн­хий­лөгч Роберт А.Игэр хэлжээ. Цаашид видео тоглоомын сал­барт ч Яог ашиг­лаж магадгүй бө­гөөд Яо ч үүнд таа­тай байгаа. Учир нь аварга биет хүн өөрөө тоглоо­моор тоглох маш дуртай.
Яо зөвхөн гадаад брэндийг сурталчилдаггүй. Тэр Чайна Юником болон интернэт тоног төхөөрөмжийн Sohu компаниудыг АНУ-ын худалдааны картны салбарт ажилладаг Upper Deck компанитай холбож, 2 жилийн гэрээ байгуулахад нь тусалсан гавьяатай. Үүгээрээ тэр хятадын компаниудыг ч дэлхийн зах зээлд буюу АНУ-ын зах зээлд гарахад нь тусалж байна.
Яогийн баг United Airlines, Citibank, Haneywell зэрэг томоохон компаниудын маркетингийн төлөвлөгөөг боловсруулж байсан ч хувь хүний маркетингийн төлөвлөгөөг хэзээ ч боловсруулж байсангүй. Гэхдээ тэд энэ бүгдэд маш сайн суралцаж байгаа. Багийн гишүүн бүр Яогийн харилцдаг байгууллагуудыг хариуцан авч төсөл хэлбэрээр ажилладаг. Түүний NIKE-ыг хариуцсан төслийн менежер Аарон Абрахам “Бидний үйл ажиллагаа бол ямар нэгэн санхүүгийн зорилго агуулсан үйл ажиллагаа гэхээсээ илүү стратегийн үйл ажиллагаа бөгөөд бид Яог аль болох урт хугацаанд брэнд байлгахыг зорьж байна” гэжээ. Тэдний тооцоолсноор Яогийн энэ “давалгаа” нь 2008 оны Бээжингийн олимпоор төгсгөл хэсэгтээ орох бөгөөд дараагийн хүнд халаагаа өгөх аж.
Яогоос бизнесийнх нь талаар асуухад тун эвгүйцдэг. Тэр “Би өөрийн хэрэглэдэг нэг доллар бүрийнхээ төлөө хөлсөө урсгадаг. Бүх зүйл үнэ цэнэтэй. Хэрэв дараа жил миний Рокетстэй хийх гэрээний хөлс өссөн бол би Рокетст тэр хэмжээгээр илүү үнэ цэнэтэй болжээ л гэсэн үг. Тиймээс мөнгөтэй болж байгаадаа огт санаа зовдоггүй” гэж хариулдаг. Олны таамагладагаар Яо АНУ-д тоглохын тулд Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, санхүүгийн гэрээ хийсэн гэдэг. Түүний орлогоос чухам хэдий хэмжээний мөнгө нь Хятадын Засгийн газраар дамжин түүний хуучин баг болох Шанхайн Акулууд, Хятадын Сагсан бмөбөгийн холбоонд очдогийг өнөөг хүртэл хэн ч “илрүүлээгүй” байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний орлогын 30 орчим хувь нь Бээжинд очдог гэдэг.
Одоо Яо Хьюстонд өөрийн тохилог байшиндаа тайван амьдардаг. Түүний эцэг эх байнга ирж хүүгээ халамжилдаг. Тэгээд ч Яо бол айлын ганц хүүхэд. 1980 оны 9-р сарын 12-нд Шанхайд төрсөн. 2.3 метр өндөртэй Яогийн ээж нь 191 см өндөртэй бөгөөд хятадын үндэсний шигшээ багийн ахлагч байсан. Харин аав нь 2 метр гаруй өндөр, мөн л Шанхайн сагсаг бөмбөгийн багийн тамирчин байсан хүн. Яогийн найз бүсгүй нь 1.9 метр гаруй өндөр, Шанхайн сагсан бөмбөгийн баг, хятадын үндэсний шигшээ багийн тамирчин, мөн Яо шиг 11 номертой тоглодог тоглогч бий.
Тэр Toyota маркийн тэвштэй жип машинаас гадна өөрөө захиалан хийлгэсэн ардаа суудалгүй BMW-745-г унадаг. Түүний англи хэл сайжирч байгаа ч өнөөг хүртэл орчуулагчтай явахыг илүүд үздэг. Хэрэв Яо ямар нэгэн зүйлийг ойлгохгүй бол үргэлж баруун талд нь явж байдаг 30 настай орчуулагч залууруугаа зөөлөн ёвроход л болно.

Яо одоо аварга гэсэн цолыг зүүхээр зүтгэж байна.
Хьюстон Рокетст Яо ирснээс хойш Рокетсийн ивээн тэтгэлгээс ордог орлого 300%-иар нэмэгдсэн. Зарим томоохон компаниуд ивээн тэтгэлгийнхээ хэмжээг бүр 40 орчим хувиар нэмэгдүүлсэн бөгөөд Рокетсийн түүхэнд анх удаа 18.500 ширхэг тоглолтын суудлын билет худалдаалагдсан.

Эх сурвалж: http://batmunkh.blogmn.net


Цааш нь...

Monday, March 2, 2009

American Express Компани


19-р зууны дундуур АНУ-д хүмүүс ийш тийшээ аялахдаа төмөр зам ашигладаг байв. Ингэж аялахдаа одоогийнх шиг travel agency гэх мэт дамжлагагүйгээр шууд provider-тай харилцдаг байжээ. Гэтэл тухайн үед бэлэн мөнгө, илгээмж, банкны бичиг баримтууд, алт гэх мэт үнэ цэнтэй зүйлсийг яаж хотоос хотруу явуулах хүндрэлтэй асуудалын нэг байсан байна. Тэр үед алт, газрын тосны орд газар ихээр олдож хүмүүс мөнгөтөи болчихоод байсан үе юм. Тиймээс ч одоогийн бидний үзэх дуртай техаын дээрэмчинтэй кинонууд гарсан байх.
Энэ хэрэгцээнээс үүдээд Henry Wells гэх хүн 1841 онд бэлэн мөнгө болон санхүүгийн бичиг баримтуудыг хотоос хотруу хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлсэн байна. Манай хүний business томорч 1845 оноос шуудангийн үйлчилгээ явуулж эхлэв. Тухайн үедээ АНУ-ын засгийн загрын харьяа байсан шуудан 25 центээр захиа явуулдаг байхад Wells 19 центээр явуулдаг байсан учраас их амжилт олж байсан боловч улс үнээ 3 цент хүртэл унаган business-ээ буцаан Wells-ээс авчээ.
1850 онд өөрийн гол өрсөлдөгч компани болох William Fargo (Livingston, Fargo & Company)-тэй нийлэж American Express Co.-г байгуулсанаар тухайн салбартаа тэргүүлэгч болжээ.

1881 онд James C. Fargo American Express-ийн ерөнхийлөгч болсон бөгөөд түүний удирдсан 33 жилийн хугацаанд салбартаа дэлхийн хэмжээнд болж чадсан байна.
1892 оноос American Express өөрийн боломжиндоо тулгуурлан аялагчидад зориулан маш нарийн систем байгуулсан нь Аялалын Чек байв. 1901 он гэхэд жилд 6 сая доллартай тэнцэх хэмжээний аялалын чек худалдаанд гаргаад байв. Аялалын Чек гаргасан нь American Express-ийг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд гарах тулах цэг болж өгчээ. 1895 онд Европод анхны салбраа Парист нээсэн байна. Энэ нь эхний үед зөвхөн илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол яваандаа галт тэрэгний билет зарах болжээ. 1909 оноос АНУ-аас Европруу аялал зохион байгуулах болсон байна.
American Express-ийн үүрэг дэлхийн 1,2-р дайны үед ч маш чухал байв. Цэргүүдийн захиа, мөнгө болон илгээмжийг цаг алдалгүй хурдан шуурхай хүргэж байв.

1950-аад оны үед АНУ-д хүмүүсийн амьдрал боломжын болж их цалин, их чөлөөт цагтай болсноос үүдээд аялал жуулчлалын салбарт тэсрэлт үүссэн байна. Энэ үед ч бас American Express томорч байв. Тэд 1948 оноос Charge Card-ний үйлчилгээ, 1958 оноос шинэ үйлчилгээ болох зээлийн картны үйлчилгээ явуулах болжээ. American Express Card бол жуулчидад зориулж гаргасан , буудал, мотел, шатахуун түгээх станц, ресторануудад хэрэглэгддэг карт юм. Одоо энэ карт дэлхийн бараг бүх улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
Charge Card-худалдаа хийх зорилгоор гаргасан маш богино хугацааны (1 сар) зээлийн карт юм. Сарын дараа карт эзэмшигч бүх өрөө төлж дуусгах ёстой.
Эх сурвалж: http://oluul.blogspot.com



Цааш нь...

Thursday, January 29, 2009

Giorgio Armani S.p.A. компаний - Менежментийн бодлого


Менежментийн бодлого

Үйлдвэрлэл, үйл ажиллагаа. Армани групп нь өөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бодлого явуулдаг ба иймээс ч удаа дараалан өөрийн нийлүүлэгч компаниуд болох Intai S.p.A., Simint S.p.A., Guardi S.p.A., Borgo 21 S.p.A. нарын хувьцааг худалдан авч, өөрийн болгосон. Одоо Армани груп нь 13 үйлдвэр, 300 гаруй дэлгүүрүүдийг ажиллуулдаг, хувьцаат компани юм. Мөн саяхнаас дэлхий даяар онлайн дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа: www.giorgioarmani.com

Гол үйл ажиллагаандаа баримталдаг бодлогууд нь
1. Хэзээд чанартай, өөрийн гэсэн онцлогтой, моод хөөгөөгүй хувцас үйлдвэрлэх,
2. Ажиллагсадтайгаа сайн харьцах, тэднийг сургах, мотивацжуулахад анхаарах,
3. Хэрэглэгч бол хаан ба тэдэнд худалдан авах тансаг орчинг бүрдүүлэн, сайхан харилцах,
4. Өөрийн брэндийн онцлогийг хаа ч байсан хадгалах

Нийлүүлэлт, хуваарилалт. Бүтээгдэхүүний байршуулалтаа дэлхийн томоохон, баян чинээлэг хотуудад хийдэг, хэзээ ч жижиг лангуун дээр бүтээгдэхүүнээ тавьдаггүй нь компаний имижийн нэг онцлог юм.

Нийлүүлэлтийг үйлдвэрлэгч төвүүдээс дэлхий даяар тараан байршуулах маягаар хийдэг ба хэд хэдэн орчин үеийн систем болох CRM зэргийг ашигладаг. Мөн бүтээгдэхүүний чанар, хадгалалтанд гойд анхаарч, жишээ нь Хятад болон Азийн орнуудад төв үйлдвэрээс бүтээгдэхүүн нийлүүлэхдээ тусгай компани хөлсөлдөг нь Crown юм. Өөр хэд хэдэн компанитай хамтарч ажилладаг.

Хэрэглэгч нь бүтээгдэхүүнийг жижиглэнгээр нэрийн дэлгүүр эсвэл их дэлгүүрээс худалдан авдаг буюу жижиглэнгийн худалдааны бодлого баримталдаг. Хэзээ ч бүтээгдэхүүнээ бөөнддөггүй. Зах зээл дээр байрлах бүтээгдэхүүнийхээ тоог нарийн тооцдог нь түүний АНУ-н томоохон хотууд дах дэлгүүрүүдээс харж болно.



Цааш нь...

Sunday, November 9, 2008

Маркетингийн сонирхолтой кейс "Атари корпорацийн жишээ"


Атари корпорацийн жишээ

1983 оны байдлаар Ворнер Коммуникейшн компанийн Атари салбар нь маш бат бөх байдалтай байсан. Тэр нь маш хурдан өсөж байгаа гэрийн видео тоглоомын зах зээлийн 70 хувийг эзэлж, нийт орлого нь 2 тэрбум доллар хүрч байлаа. Жил хүрэхгүй хугацааны дараа байдал эрс өөрчлөгдөж 1983 оны 7 сард Ворнер компани 2 улирлын дүнгээр 283 сая долларын алдагдалд орсон нь компаний түүхэнд хамгийн муу үзүүлэлт байсан. үүний дүнд Атари 1000 ажилчин халах төлөвлөгөөтэй байлаа.

Ийм гүн хямарлын гол шалтгаан нь юу байв. үүнд: компаний дотоод, гадаад олон хүчин зүйлс нөлөөлсөн. Дотоодын хамгийн том бэрхшээл нь дээд удирдлагуудын хоорондын уялдаа холбоо муу байсантай холбоотой. Мөн үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хэсэг, дамжилгуудын хооронд удирдлагын хяналт алдагдсанаас болжээ. Гэвч нийт зах зээл өсөж байгаа тохиолдолд иймэрхүү төрлийн бэрхшээлүүд компаний худалдааны хэмжээнд нэг их нөлөөлөхгүй. Атаригийн жишээн дээр хамгийн том хүчин зүйл нь эдийн засгийн гадаад орчны өөрчлөлт юм. Нэг талаас бусад гэрийн видео тоглоом үйлдвэрлэдэг өрсөлдегчдийн өрсөлдөөн эрс нэмэгдсэн. Маттел, Коллеко ба бусад үйлдвэрлэгчид еерийн тоглоомуудаа маш давшингуй үйлдвзрлэж байлаа. Мен үүний зэрэгцээгээр бусад үйлдвэрлэгчдийн гэрийн компью-терууд, видео тоглоом тоглох бололцоотой учир худалдан авагчид Атари ба бусад үйлдвэрлэгчдээс зөвхөн тоглоомын зориулалттай төхөөрөмжийг авахаас зайлсхийсэн.

Гадаад орчны өөр нэг нөлөө нь нийт эдийн засгийн байдал байлаа. 1982 оны сүүлч 1983 оны эхээр эдийн засгийн хямрал гүнзгийрсэн учир өндөр цалинтай хүмүүс видео тоглоомын төхөөрөмж мэтийн өргөн хэрэгцээний бус барааг худалдан авахаас татгалздаг байлаа. Ихэнх үйлдвэрлэгчдийн нийлүүлсэн тоглоом нь зөвхөн нүд, гарын хөдөлгөөнийг шаарддаг болохоос биш .еренхий мэдлэгийн түвшинг шалгасан, мэдлэгийн хүрээг дээшлүүлсэн зүйл байгаагүй. Дээрх терлийн тоглоомуудыг эцэг эхчүүд хүүхдүүд хүглээж авахдаа боловсролд нелөөлөх шинж чанарыг нь тооцож , худалдан авах эрмэлзлэлийг төрүүлж болох юм.

Мен өөр нэг боломжит гадаад хүчин зүйл нь технологи юм. Хамгийн эхний ондоо тоглоомууд нь их үнэтэй бөгөөд бүдүүлэг байсан боловч маш түргэн боловсронгуй болж ирсэн , иймээс зарим худалдан авагчид илүү өндөр чанартай тоглоомыг удалгүй үйлдвэрлэж эхлэхийг түр хүлээсэн байж болох юм. үүний зэрэгцээ үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнийг илүү үр ашигтай , хямд хийж сурна гэдгийг мэдээд үнэ буурахыг хүлээсэн байж магадгүй. Эдгээр хүчин зүйлс 1982-1983 онд наанадаж нэг хэсэг хүмүүсийг худалдаж авахаас татгалзахад нөлөөлжээ.

Асуулт.
1. Худалдаалалтын хэмжээнд нөлөөлөхүйц нийгэм, соёлын эсвэл улс төр хууль зүйн еерчлөлтүүд байна уу?
2. Атари пүүс нь дээрх өөрлөлтүүдийг урьдчилан таамаглаж , тэр асар их алдагдлын ядаж талийг нь багасгах бололцоо байсан уу?
3.1983 оны сүүлчээр Атарид үйл ажиллагааны ямар альтернатив чиглэл нээгдсэн бэ? Маркетингийн ямар стратегийг ашиглавал болох байсан бэ?

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008