Showing posts with label Хэвэлэлийн хүрээлэн. Show all posts
Showing posts with label Хэвэлэлийн хүрээлэн. Show all posts

Tuesday, September 15, 2009

Хэвлэл Мэдээллийн судалгаа яагаад хэрэгтэй вэ?


Хэвлэл Мэдээллийн судалгаа яагаад хэрэгтэй вэ?

Асуулт: Рекламныхаа хэрэглэгч, зорилтот бүлгийг оновчтой сонгож, хүртээмж болон үр нөлөөг нь дээшлүүлмээр байна уу. Ямар сувгаар, хэрхэн хүргэхээ мэдэхгүй байна уу. Та үр ашиггүй зардлаа хэмнэж, бизнесээ оновчтой төлөвлөмөөр байна уу?

Нөхцөл байдал: Монголын бизнесийн компаниудын маркетингийн бодлого-төлөвлөгөө танил тал, түншүүддээ хэт дулдуйдсан, менежерүүдийн хувийн санаа бодолд түшиглэсэн, судалгаа шинжилгээнд тулгуурлаагүй, хэрэглэгчээ бодоогүй байдаг нь бодит үнэн. Мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, нэвтрүүлгийн бодлогоо сайжруулах, зах зээлээ мэдэрч шинэ санал санаачилга бий болгох, маркетингийн бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх, хамтран ажиллах мэдээллийн хэрэгслээ сонгох, үнэлэх, хэвлэл мэдээлэлд сурталчилгаагаа оновчтой байршуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний сегментчлэл хийх зэрэг олон асуудлыг шийдэж чадалгүй хугацаа алдсаар байна.

Зөвлөгөө: Бизнесийн байгууллагууд зорилтот бүлгээ зөв тодорхойлж, хэвлэл мэдээллийн сувгаа оновчтой сонгосны дараа тухайн рекламаа бичил зах зээлд туршиж үзээд олон нийтэд хүргэе. Харин дараа нь үр дүнгээ дээшлүүлэх ажил заавал зохион байгуулж, үнэлгээ хийснээр сурталчилгааны ажил тань амжилттай болно. Эдгээр бүх шатанд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилтот хэрэглэгчдийн онцлог, тэдний ашигладаг мэдээллийн сувгийг тогтоосон судалгааны дүнг ашиглах нь хамгийн чухал юм.

Шийдэл: Бизнест өрсөлдөөн нэмэгдэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, борлуулах сурталчлахад хэрэглэгчдийн үйл хөдлөл, санаа бодлыг юуны өмнө тусгах хэрэгтэй байдаг. Энэ асуудлыг хамгийн хямд, хараат бус, бодитоор, орчин үеийн шинэ хандлага, арга зүйд тулгуурлан хийдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” цогцоор нь шийдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл манай судалгаа олон нийтийг хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудтай холбосон гүүр бөгөөд хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн санаа бодол, өөрчлөлт динамикийг цаг алдалгүй судалж иж бүрэн цогц, далайцтай мэдээллийг бүрдүүлснээр хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны сувгийн зах зээлийг тодорхойлдог.



Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649

Цааш нь...

Thursday, August 20, 2009

“Сурталчилгааны сувгийг судалгаанд үндэслэн сонгох нь”



Хэвлэлийн хүрээлэнгээс 2009 оны 8-р сарын 21-ний 16.00 цагт Шведийн хэвлэл мэдээллийн судлаач Магнус Ансхелмтэй хийх “Сурталчилгааны сувгийг судалгаанд үндэслэн сонгох нь” уулзалт зохион байгуулна. Уулзалтаар компаниудын хувьд хүндрэлтэй асуудал хэвээр байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг хэрэглэгчдэд хэрхэн яаж оновчтой хүргэж, бизнесийн үр ашгаа дээшлүүлэхийг хэлэлцэх болно.

Бизнест өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн үйл хөдлөлийг таамаглах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх, сурталчилгааны үр ашигтай суваг сонгох, реклам сурталчилгаанд цацаж буй төсвийн үр дүнг тооцох зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Эдгээрийг шийдэх арга замыг эрэлхийлэх боломжийг энэхүү уулзалт олгох юм.

Магнус Ансхелм нь Швед улсын К2 судалгааны компанийн захирал, Шведийн олон нийтийн радиогийн шинжээчээр 12 жил ажилласан, хэвлэл мэдээллийн зах зээлийн судалгаагаар 20 гаруй жил дагнан ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм.

Чанартай реклам тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг 20 хувь өсгөдөг бол оновчтой байршуулалт 30 хувь ч өсгөж чадах тул Та бүхнийг энэхүү уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

ТAX: 15000 төгрөг
Жич: Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны гишүүн байгууллага үнэ төлбөргүй.

Зохион байгуулагч:
Хэвлэлийн хүрээлэн
Холбогдох утас: 70113475, 8800-8787, 96649649

Цааш нь...

Wednesday, July 8, 2009

Сонин шуурхай – сэтгүүл универсал


2009 он гарсаар Улаанбаатар хотод долоо хоног тутам 1-2 сэтгүүл шинээр мэндэлж байгаа ба ихэнхдээ барууны сэтгүүлүүдийн жишгийг дууриаж дизайн, өнгө, цаас зэрэг нь чанарын өндөр түвшинд хэвлэгдэж байна. Үүнийгээ дагаад тухайн сэтгүүлийг уншдаг, сонирхдог, цуглуулдаг хүмүүсийн хүрээ, зах зээл бий болсон гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилд сэтгүүлийн тоо болон борлуулалт эрс нэмэгдэх хандлагатай байна. Монголд жилд дунджаар нэг сая сэтгүүл борлогдож байгаа бөгөөд 45 хувийг сар тутмын сэтгүүл борлуулжээ .

Сонин бол манайд төлөвшлөө олсон зах зээл юм. Харин сэтгүүлийн зах зээлийг одоо л хөл дээрээ зогсохоор оролдож байгаа шинэ салбар гэж хэлж болно. Сонины хамгийн гол чанар нь шуурхай байдал бол сэтгүүлийн гол чанар нь универсал байдал. Долоо хоногийн дараа аваад үзсэн ч тодорхой хэмжээгээр хүнд мэдлэг өгч байдаг мэдээллийн хэрэгсэл юм. Масс бол ерөнхийдөө үнэ хямдтай, шар сонингуудыг ихээр уншдаг бол тодорхой зорилтот хэсгийн хэрэглээ бол сэтгүүл юм.
Сэтгүүлийн захиалгын дундаж үнэ 4600-5800 төгрөг бол үүргийн худалдааны үнэ 2800-4800төгрөг байдаг. Сэтгүүл өндөр өртөг зардлаар хэвлэгдэж бүтдэг, түүнийгээ дагаад борлуулах үнэ нь ч өндөр. Дундаж амьдралтай хүмүүсийн худалдан авах чадвар, боловсрол, оюуны хэрэгцээ шаардлага ямар байна гэдгээс сэтгүүлийн борлуулалт хамаатай байдаг.
Захиалагчдын тоог хэвлэл захиалгын компаниуд гаргадаг бол уншигчдын тоог Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-нд үндэслэн гаргаж байгаа юм. Монгол улсын хэмжээнд нийт 96 сэтгүүл хэвлэгдэн гарч байгаагаас хамгийн их уншигчтай 30 сэтгүүлийн уншигчдын хувийг гаргалаа. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш настай нийт хүн амын 7.6 хувь нь, сэтгүүл уншигчдын 21.6 хувь нь Гялбаа сэтгүүлийн уншиж байгаа бол “Цаг төр” сэтгүүлийг 3.5 хувь нь уншиж байна.
Сонинг цаг үеийн мэдээлэл авах зорилгоор ашигладаг бол сэтгүүлийг амралт чөлөөт цагаа өнгөрөөх, зөвлөгөө унших, реклам сурталчилгаа харах зорилгоор ашигладаг байна. “Сэтгүүлийн хүртээмжтэй байдал”, “сэтгүүлээс авдаг мэдээ мэдээллийн төрөл”, “сэтгүүл уншихад зарцуулдаг хугацаа”, “хамгийн их уншигчтай сэтгүүл” гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475 96649649

Цааш нь...

Saturday, June 6, 2009

Оновчтой байршуулалт + оновчтой цаг = оновчтой реклам




Реклам сурталчилгааны зах зээл улам хvрээгээ тэлж, эрэлт хэрэгцээ үүсч, нөгөө талаас реклам сурталчилгаа хийдэг мэргэжлийн байгууллага, агентлаг олноор бий болж байгаа өнөө vед гарцаагvй анхаарах ёстой нэг зvйл бол реклам сурталчилгааг оновчтой байршуулах, түгээх, хэрэглэгчдэд хүргэх явдал. Чанартай реклам, сурталчилгаа нь тухайн бараа бvтээгдэхvvний борлуулалтыг 20 хувь єсгєдєг бол оновчтой байршуулалт 30 хувь ч өсгөж чадна.

Телевизийн реклам сурталчилгаа гэдэг товч тодорхой, чанар сайтай байхаасаа гадна оносон цагтаа эфирээр дамжиж байж хэрэглэгч, үйлчлүүлэгчид мэдээлэл єгч, итгэл vнэмшил төрүүлдэг байх хэрэгтэй. Нèéò үзэгчдийн 60 гаруй хувь нь нэвтрүүлэг дундуурх, нэвтрүүлгээс нэвтрүүлэг хооронд гардаг рекламыг үздэг. Харин 25 îð÷èì хувь нь рекламыг 1-2 минут үçдэг бол 33 хувь нь рекламыг 3-4 минут áóþó íýâòð¿¿ëýã õîîðîíä á¿òýí ¿çäýã хэмээн хариулжээ. Харин 4-ººñ äýýø минóòààð гарсан рекламыг тэвчдэггүй суâгаа øóóä сольдог гэж нийт массын 40 орчим хувь нь хариулжээ.

“Реклам эхний 3 секундэд үзэгчдэд хүрч чадахгүй бол тухайн сурталчилж буй бараа нь амжилт олдоггүй” гэсэн онол байдаг. Тэгвэл дараах агуулга, хэв шинжийг агуулсан реклам үзэгчдэд нөлөөлдөг аж. Үүнд: Õýðýãëýã÷èéí ºөрийн хэрэгцээ шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүний сурталчилãàà мөн олон давтамжтай рекëамууд õýðýãëýã÷äýä íºëººëäºã áàéíà. Үзэгчдийн хамгийн их үзсэн 3 рекламаар "Skytel" êîìïàíû “íýãæèéí çýýëийн” ¿éë÷èëãýэний, "Unitel" корпорацийн “Play call” үйлчилгээний, "Таванбогд косметикс” компаны гоо сайхны бүтээгдэхүүний рекламууд шалгарчээ.

“Ямар суваг, ямар мэдээллийн хэрэгслээр рекламаа оновчтой хүргэх”, “хэрхэн хаана байршуулах”, “хэрэглэгчид ямар хэлбэр агуулгатай рекламыг сонирхдог”, “ямар реклам олны таашаалд нийцсэн талаарх цогц шинэ мэдээллийг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас авах боломжтой. Реклам сурталчилгаа гэдэг ур хийц, бvтээл талаасаа урлаг бол “хэзээ, яаж хvргэх вэ” гэдэг нь бvхэл бvтэн шинжлэх ухаан гэдгийг хэн нь ч мартаж болохгvй.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475 96649649

Цааш нь...

Thursday, May 7, 2009

Сонины зах зээл хийгээд сонин уншигчид



Саяхан “Нийслэл таймс” сонин шинээр гарсанаар өдөр тутмын сонины тоо 16-д хүрлээ. Сүүлийн үеийн судалгаагаар өдөр тутмын болон 7 хоног тутмын сонины тоо нэмэгдэж, түүнээс бага давтамжтай сонины тоо буурах хандлага ажиглагдлаа. Мөн сонины борлуулалтын тоо өмнөх жилээс гурван сая гаруй ширхэгээр буурсаныг интернэтийн хэрэглээ нэмэгдсэнээр сонины хэрэглээ буурч байгаа, залуучуудаас илүү дунд насныхан сонин уншдаг учир шинэ залуу уншигчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа, мөн шар болон сенсаацитай мэдээлэл бүхий чөлөөт сонины эрэлт эрс буурсан зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна

Дэлхийн сонины зах зээлийг ажиглахад өдөр тутмын сонины ноёрхол бий болж, өндөр хөгжилтэй улс орны сонины борлуулалтын 80-90 хувийг өдөр тутмын сонинууд эзэлж байна. Энэ үзэгдэл ч манайд давтагдаж жилдээ 24,5 сая ширхэг сонин борлогддогоос 1,6 сая буюу 70 орчим хувийг өдөр тутмын 15 сонин борлуулж байгаа юм.

Хэвлэлийн хүрээлэнгийн 2009 оны дөрөвдүгээр сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар хэвлэл уншигчдын тухай мэдээлэлд голлон анхаарч, энэ талын мэдээллийг түлхүү оруулсан байна.

Нийслэлчүүдийн тал хувь нь дор хаяж 7 хоногт нэг удаа сонин уншдаг бол сэтгүүлийг 29 хувь нь тогтмол уншиж байна. Гэвч өдөр тутам сонин уншдаг хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар буурч харин сэтгүүлийг өдөр бүр ашигладаг хүмүүсийн тоо 3,5 хувиар өсжээ.

Нийт уншигчдын 15 хувь буюу 113 мянга орчим уншигчтайгаар “Өдрийн сонин” тэргүүлсэн бол удаах байранд “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинууд оржээ. Чөлөөт сониноос “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинуудын уншигчдын тоо харьцангуй сайн байна.

Түүнчлэн интернэт хэмээх технологийн дэвшлээр өдөр тутмын сонинууд онлайн хэлбэрээр давхар гарч хэвлэл мэдээллийн салбар шинэ шатруу ахисаар байна. Сонин сэтгүүлийг хэн, хаана, яагаад хамгийн их уншдаг, аль сонин бусдаасаа тэргүүлж байгаа, ямар мэдээлэл уншихыг хүсдэг зэрэг хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй, цогц мэдээллийг манайхаас аваарай.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

Цааш нь...

Tuesday, April 7, 2009

Интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь интернет кафед суудаг



Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар нийслэлийн интернет хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг тандлаа.

Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхитэй хэрэглэж байна.

Интернет хэрэглэгчдийн 20 орчим хувь буюу 147 мянга орчим хүн www.gogo.mn – ийг ямар нэгэн хэлбэрээр ашиглаж байна. Энэ удаагийн манай судалгааны нэг онцлог нь мэдээллийн хоёр томоохон сайт www.olloo.mn www.gogo.mn –ний хэрэглэгчдийн хувь нэлээд ойрхон гарсан явдал юм. Энэ нь www.olloo.mn онлайнаар англи хэлийг сурах боломжийг, www.gogo.m сайт уран зохиол, дуу хөгжмийн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбоотой.

12 болон түүнээс дээш насны интернет хэрэглэгчдийн 58.4 хувь нь интернет кафед суудаг ажээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ тоо 20 орчим хувиар дээшилсэн нь интернетийн хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм. Нийслэлд интернет кафе олширч, үйлчилгээний үнэ хямдарсан, интернетийн үйлчилгээ түгээгч байгууллагын тоо өссөнтэй дээрх өөрчлөлт холбоотой.

Мэдээллийн эрин зуунд олон нийтийн мэдээлэл авах хамгийн том эх сурвалжийн нэг нь интернет юм. Тэнд хэн хамгийн их зочилдог, аль веб сайт илүү их хүртээмжтэй, ямар төрлийн мэдээ, мэдээлэл авдаг гэх мэт цахим ертөнцийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй мэдээллийг манай судалгаанаас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

Цааш нь...

Sunday, March 29, 2009

“CITY NEWS” мэдээллийн хөтөлбөр рейтингээрээ тэргүүллээ.



“Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны цоо шинэ дугаар хэвлэгдэн харилцагчиддаа хүрлээ. Улаанбаатар хотын нийт өрхийг төлөөлөн явуулдаг энэхүү судалгааны онцлог нь хэвлэл мэдээллийн сувгийн эрчимтэй давалгааг цогц байдлаар судлан гаргадаг.
Энэ оны 2-р сард өндөр рейтингтэй эхний 100 монгол нэвтрүүлэгт МҮОНТ-ийн 27, ТВ9, C1-ийн 14, Боловсрол телевизийн 8, NTV-ийн 7 нэвтрүүлэг байсан бол ТВ5-ийн 3 нэвтрүүлэг багтжээ. Харин топ нэвтрүүлгийн жагсаалтыг UBS-ийн 20.30 цагийн “City news” мэдээллийн хөтөлбөр 18.6 хувийн рейтинг буюу 142.561 үзэгчтэйгээр тэргүүлжээ.
Рейтинг нь нийт хүн амын хичнээн хувь нь тодорхой хугацаанд тухайн сувгийн нэвтрүүлгийг үзсэнийг илэрхийлдэг учир үзэгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харуулж чаддаг юм.
Өргөн нэвтрүүлгийн 12 телевиз, Өвөр Монголын Одон телевизийн 2131 нэвтрүүлгийн рейтингийг тогтмол тогтоож үзэгчдийн тоог гаргаснаар телевизүүдийн нэвтрүүлгийн бодлого болон бизнесийн байгууллагуудын маркетингийн ажиллагаанд дэм үзүүлж хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү тайлангаас телевизийн зах зээлийн багтаамж, нэвтрүүлгийн төрөл жанрын мэдээллийг авч болох бөгөөд зар сурталчигаагаа хэрхэн хаана байршуулах сувгийн мэдээллийг ч авч болно.

Манай судалгааг ашигласнаар маркетингийн идэвхижүүлэлтийн үйл ажиллагаагаа амжилттай төлөвлөн өөрийн хэрэглэгчдэд хамгийн бага зардлаар зар сурталчилгаагаа хүргэх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэрэглэгчидээ судалсан байгууллага хөгжил дэвшилд хүрдэг. Бидний түншлэл хөгжлийг дагуулна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475


Цааш нь...

Friday, January 30, 2009

FM РАДИО ХЭЗЭЭ ХАМГИЙН ОЛОН СОНСОГЧТОЙ БАЙДАГ ВЭ?


РАДИО ХЭЗЭЭ ХАМГИЙН ОЛОН СОНСОГЧТОЙ БАЙДАГ ВЭ?

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны нэгдүгээр сарын тайлан хэрэглэгч байгууллагууддаа хүрч байна. Энэ сарын судалгаагаар радио сонсогчдын зан үйлийн мэдээллийг түлхүү судалж, радио долгионы зах зээлийг тодорхойлжээ.

Их Британийн радио долгионы судалгааны RAJAR байгууллага Англид өглөө 6-8 цагт, өдөр 12-14 цагт, орой 16-17 цагт радио сонсогчид хамгийн олон байдгааг тогтоосон бол Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-гаар Улаанбаатар хотын өдөр 14-15 цагийн хооронд хамгийн олон хүн радио сонсож байгаа юм байна. Мэдээлэл авдаг түгээмэл эх сурвалжуудын нэг бол радио. Хамгийн сүүлд “Лавайн эгшиг 97,5”, “P-3 100,9” зэрэг радио бий болсноор нийслэлд богино долгионы 23 радио өрсөлдөж байна.

Судалгаагаар дээрх 23 радиогийн хүртээмж, сонсогчдын зан үйл болон FM радиогийн оргил цагын хүрээ гэх мэт урьд нь судлаагүй олон хэрэгцээтэй асуудлын судалжээ.

Даваа, Ням ер нь амралт, ажлын өдөр харгалзахгүй телевизийг олон хүн үздэг байхад радио сонсогчдын хувьд амралтын өдрүүдэд, ялангуяа 14 цагийн үед хамгийн их цаг заваа зарцуулдаг байна. “Life 104.0” болон “Hi Fi 98.9” радиог залуус илүү сонсож байгаа бол МҮОНР, “Гэр бүлийн радио 104.5”-ийг 40 -өөс дээш насныхан сонирхдог. Улаанбаатар хотын 12-аас дээш насны нийт хүн амын 87 хувь нь радиог ямар нэгэн байдлаар сонсдог ба өдөрт 35 орчим хувьд нь радио нэвтрүүлэг, дуу хөгжим хүрдэг байна. Эдгээр мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны нэгдүгээр сарын тайлангаас дэлгэрүүлж мэдэх боломжтой юм байна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008