Friday, January 30, 2009

FM РАДИО ХЭЗЭЭ ХАМГИЙН ОЛОН СОНСОГЧТОЙ БАЙДАГ ВЭ?


РАДИО ХЭЗЭЭ ХАМГИЙН ОЛОН СОНСОГЧТОЙ БАЙДАГ ВЭ?

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны нэгдүгээр сарын тайлан хэрэглэгч байгууллагууддаа хүрч байна. Энэ сарын судалгаагаар радио сонсогчдын зан үйлийн мэдээллийг түлхүү судалж, радио долгионы зах зээлийг тодорхойлжээ.

Их Британийн радио долгионы судалгааны RAJAR байгууллага Англид өглөө 6-8 цагт, өдөр 12-14 цагт, орой 16-17 цагт радио сонсогчид хамгийн олон байдгааг тогтоосон бол Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-гаар Улаанбаатар хотын өдөр 14-15 цагийн хооронд хамгийн олон хүн радио сонсож байгаа юм байна. Мэдээлэл авдаг түгээмэл эх сурвалжуудын нэг бол радио. Хамгийн сүүлд “Лавайн эгшиг 97,5”, “P-3 100,9” зэрэг радио бий болсноор нийслэлд богино долгионы 23 радио өрсөлдөж байна.

Судалгаагаар дээрх 23 радиогийн хүртээмж, сонсогчдын зан үйл болон FM радиогийн оргил цагын хүрээ гэх мэт урьд нь судлаагүй олон хэрэгцээтэй асуудлын судалжээ.

Даваа, Ням ер нь амралт, ажлын өдөр харгалзахгүй телевизийг олон хүн үздэг байхад радио сонсогчдын хувьд амралтын өдрүүдэд, ялангуяа 14 цагийн үед хамгийн их цаг заваа зарцуулдаг байна. “Life 104.0” болон “Hi Fi 98.9” радиог залуус илүү сонсож байгаа бол МҮОНР, “Гэр бүлийн радио 104.5”-ийг 40 -өөс дээш насныхан сонирхдог. Улаанбаатар хотын 12-аас дээш насны нийт хүн амын 87 хувь нь радиог ямар нэгэн байдлаар сонсдог ба өдөрт 35 орчим хувьд нь радио нэвтрүүлэг, дуу хөгжим хүрдэг байна. Эдгээр мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны 2009 оны нэгдүгээр сарын тайлангаас дэлгэрүүлж мэдэх боломжтой юм байна.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

1 comments:

khosoo said...

ikh unetei medeelel bnaa.bayarlalaa

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008