Tuesday, January 20, 2009

Маркетерууддаа гэж хэлэхэд



Маркетерууддаа гэж хэлэхэд

1 дүгээр хэсэг:

Энүүхэндээ гэж хэлэхэд маркетер байна гэдэг нэг бодлын хүн болгоны мэддэг, мэдээжийн юмыг хийгээд байгаа юм шиг хирнээ маш нарийн торгон мэдрэмж шаардсан, цаг ямагт толгойдоо элдвийг бодож байдаг, нэг утас алдвал нилээд зүйл алддаг, үргэлж мэдээлэлээр чихцэлдэж байдаг, нэг тийм байнга чамайг малтаж татаж чангааж байдаг сонирхолтой хэр нь ядаргаатай ажил . “Маркетерууд ер нь нэг тийм анивчуур хүмүүс байдаг” гэж хэн нэг нь хэлэхийг сонссон юм байна хэхэ .., Цаг үргэлж гэгэлзэж, шинийг эрэлхийлж, амжих гэж гүйж, унтахдаа хүртэл шинэ санаа зүүдлээд байхаар яадаргаа наад зах нь АНИВЧУУР болж илэрч байгаа юм л даа.

Тэгэхээр өөрөө ч мэдэлгүй энэхүү яадаргаа, стресс, нервт орчихдог эсвэл ороход амархан андууддаа зориулаад, стрессээ чөлөөт цагаараа тайлах буюу нөгөө мундаг сэтгэл зүйн номууд дээр байдаг аргуудаар стрессийг тайлах зав гарахгүй байгаа нөхдүүдэд ажлаа хийнгээ хэрхэн стресс тайлах, хэрхэн ажлаасаа кайф авах талаар нэг ийм арга байдаг юм шүү, өөрийн биеэр туршсан тул эргэлзэх хэрэггүй нэг арга санал болгоё оо.

Мэргэжил нэгт нөхөддөө хандаж хэлэхэд бусдын мөнгийг үржүүлэх гэж ивээн тэтгэлэг, идэвхижүүлэлт, олон нийтийн арга хэмжээ, брендинг, нэрийн маркетинг гэх мэт олон ажлуудыг цаг наргүй хийж зүтгэдэг дээ. Тухайн эвэнтийнхээ багахан хувийг их дээд сургуулиудийн олимпиадууд, өнчин хүүхдүүдийн болон өндөр настны асрамжийн газар, хөдөлмөрийн чадваргүй болон чадваргүй хэр нь хөдөлмөр эрхлэгчид, хүнд өвчнөөр өвдсөн хүмүүс, авьяастай хэр нь гарах гарцаа олохгүй байгаа нэгэн гэх мэт маш олон эмзэг сувгийн хүмүүст бага ч гэлээ нэмэр болж багахан зардлыг тэдэнд зориулж ажиллая. Тэд нар ямар их баярладаг гэж санана. Чин сэтгэлээсээ баярлаж байгаа хүн өөр юм билээ шүү, баярын нулимс, халуун гар атгалт, чин сэтгэлээсээ чамайг тэд чанга тэврээд бяцлах шахахаар чи өөрөө ч чин сэтгэлээсээ уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг болоод хамрын чин самсаа шархиран цээж өөдөө тань нэг юм огшоод ирэмз... Үүнээс сайхан кайф, стресс тайлах арга гэж ховор шүү нөхдөө..,
Үргүй зардал гээд удирдлага чин дурамжхан байж болох л юм, тэгэхдээ бид чинь юун төлөө маркетерууд билээ, хариуд нь байгууллага, удирдлагынхаа хийсэн энэхүү гавьяатай ажлын ГАВЬЯА-г нь нэг сайн дуудаад өгөх хэрэгтэй.., бүгд л нэр хүндэд дуртай шүүдээ...

Товчхондоо тэнүүн яваад нь тэмээгээр тусалсанаас
Тэвдэж яваад нь тэвнээр тусал гэж сайхан үг бий...

Тэр бүр хийгээд байдаггүй ч гэлээ боломж олдвол би нэг ч гэсэн ядарсан нэгэнд мөнгөн болон мөнгөн бус хандив, тэтгэлэг өгчих юмсан гэж боддог юм, тэгснээрээ би сэтгэлийн асар их кайф авч, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж, нэг их цэнэглэгддэг юм гэхүү дээ.., Иймээс энэхүү сайхан мэдрэмжээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Буян хураа гэх нь хаашаа юм хэхэ


Маркетерууддаа гэж хэлхэд – Жишээ

2-р хэсэг:

За давс хийвэл уустал гэж... Илүү бодитой болгохын тулд сэтгэлдээ үлдсэн хамгийн дурсамжтай хандивийн ажлаа бас л тантай хуваалцмаар санагдлаа

Аав маань насаараа шахуу... МУИС-МКС-д Математикийн багш хийж байгаад намайг жаахан байхад хүнд өвчнөөр бурхан болсон юм. 9 жилийн дараа намайг ажил дээрээ байхад “ Улсын математикийн олимпиад” ивээн тэтгээч гэсэн хүсэлт ирсэн. / Ноос ноолуурын Монголдоо л урдаа барьдаг томоохон хүчтэй компанид ажиллаж байсан/ Надад зүгээр л МАТЕМАТИК гэдэг үг нь нөлөөлж би захиралдаа 500,000 төгрөгийн хандив өвлийн арга хэмжээнд хавсарган барьсаар орлоо. Харин захирал :- Ийм хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө үрж байхаар хөл бөмбөгийн тэмцээн болно, тэрэнд арын стенд хийх мөнгөнд нь 2,000,000 төгрөг хандив болго гэж лүндэн буулгалаа. Шалихгүй юманд шар хөдөлж нилээн өөрийнхөөрөө зүтгэж байж 200,000 цохуулж авлаа. / 10 дахин бага ч гэлээ өгсөн нь их юм болсон шүү хэхэ/ Захирал маань хөл бөмбөгийн хоббитой нэгэн байсан юм. Хүний сонирхолыг бас хүндлэлгүй яахав ..

За тэгээд Олимпиад болох өдөр нь ХААИС дээр болж тэнд нь очиж гардуулах юм боллоо. Тэнд зүс мэдэх маш олон нэртэй Доктор, Проффесор багш нар бас жаахаан юм байж зузаан зузаан хүнд хүнд рамтай, 4-н нүдтэй туулайн бүжингүүд энд тэнд сандарч гүйлдээд хөөрхөн юм билээ хэхэ ... өхөөрдмөөр санагдав

Миний барьж очсон 200,000 хаа очиж гайгүй өндөртөө орж байна шүү харин нүүр улайж байсан гайгүй болчихсон. Хараад байхнээ зохион байгуулж буй хэлбэр, шагнал урамшуулал, хангалт тун муу тарчиг гэж хэлхэд муухай ч тиймхэн байгаа нь анзаарагдсан. Эд нар чин оюуны урдаа барьдаг хүмүүс биздээ? Ирээдүйн суутнууд биздээ? Гомдолтой л харагдаж байлаа нуух юун...

За тэгээд хандив шагнал гаруулж эхэлхэд надад баярлаж гарыг мин жинхэнэ бяц атгах шахаж, өвгөн багш нар духан дээр мин үнэрлэж : Буянтай хүүхэд байна гэх юм. / Байгууллагын мөнгө л дөө ууг нь хэхэ / Намайг бол хэн ч танихгүй байлаа, Харин би нэг өвгөн багшийг таниж байсан юм. Тэр багшийг Дашдорж гэдэг... - Би яагаав тэр багшийн охин ш дээ. гээд аавыгаа дурсаад хальт хэлчихсэн. Тэгэхэд тэр багш намайг тэврээд, үнсээд, бусад багш нартаа хэлээд танилцуулаад, тайзан дээр дуудаж ирээд ингэж хэлсэн :- Энэ хүүхэд аав нь бидэн шиг хүн байсан болхоор биднийг ойлгоод, өдий олон жил өнгөрсөн ч гэлээ хэн ч танихгүй байхад өөрөө сэтгэлээрээ ирсэн байна, бид нар маш их баярлаж байна. Гээд нулимс унагааж бусдыгаа уруу татхаар нь миний сандарсан гээ хэлээд юухэв... Арай л уйлчаагүй ...

Тэгэхдээ өр мин хөндүүрлэж сэтгэл эмзэглэж, энэ хүмүүс ямар их хайраар, халамжаар дутаа вэ? Зөвхөн өөрийн бор зүрхээрээ дэнжигнэж утга учрыг нь, үндэсийг нь тасалчихгүй тулд хичээж яваа ямар сайхан сэтгэл вэ ? Нийгэм өдрөөс өдөрт хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсээсээ холдож байгаа нь харваас илт байсан...

Эндээс би хүн хүнээрээ, сэтгэлээр, хандиваар ямар их дутдагийг ойлгосон, тэндээс гарахдаа би ойрд сэтгэл хөдлөөгүйгээрээ хөдлөж цаанаа л нэг ёстой л инээмээр ч юм шиг дуулмаар ч юм шиг хэсэгтээ аз жаргалтай санагдсан, одоо ч эргээд бодохнээ инээмсэглэл төрдөгийн... тэгээд үүнээс хойш иймэрхүү мөнгөн болон мөнгөн бус хандив тэтгэлэгт боломж олдвол бага бага гэлтгүй оролцож тэр хэрээрээ бусдыг баярлуулж, сэтгэлийн асар их кайф авч, ингэж бусдыг баярлуулах боломж олгосон мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг... чин сэтгэлээсээ...

Та бас оролдоод үзээрэй, маш амархан


Тука 2009/01/20



3 comments:

Лхагваа said...

Хүнд туслах ч сайхан кайфтай шүү...

Жавхлан said...

Тука анд ч бас сайхан бичжээ.

Anonymous said...

Undur huuhen munuu chi

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008