Monday, January 19, 2009

Giorgio Armani - ийн амжилтын түүх


Амжилтын замнал

1980-аад оноос Холливудын оддыг загвараа сурталчлуулах ажилдаа анх татан оруулсан хүн бол Жиоржио Армани байсан бөгөөд үүнийхээ ч ачаар дэлхийн ноймер нэг тансаг брэндүүдийн нэг болж чадсан гэж үздэг. Анх 1980 онд Ричард Гирийн American Gigolo киноны хувцсыг бүтээсэн нь амжилт авчирч, цаашид ч Batman (1989), Pulp Fiction (Emporio Armani), Ready to Wear (both 1994) зэрэг кинонуудын хувцсыг хариуцан ажилсан нь шуугиан тарьж байв.

1980 он гэхэд Арманигийн компани аль хэдийн хэд хэдэн төрлийн брэндүүдийг бий болгосон байсан нь Mani, Armani Junior, Giorgio Armani, Emporio Armani нар байв. Энэ үед жинс эд хүчээ авч байсан тул Armani болон Emporio Armani брэндийн жинсүүдийг 1980 онд гаргасан байна. Мөн Арманигийн дотуур хувцас, усны хувцасуудыг гаргаж, L'Oréal (үүсгэн байгуулагч H. Rubinstein)-тай Арманигийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх лицензийн гэрээ байгуулав (1980). Харамсалтай нь Жиоржио Арманигийн найз, компаний үүсгэн байгуулагчдын нэг, өдөр тутмын менежментийн ажлыг зохицуулдаг байсан Галлеоти 1985 онд ДОХ-ын улмаас нас нөгчиж, өөрийн 50 хувийн эзэмшлийн хувьцаагаа Арманид өвлүүлжээ. Армани энэ үед барьц алдалгүй, харин олон ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн ухаалаг алхмыг хийсэн байна. Тэр компаниа улам өргөжүүлж чадан компаний орлого 75 сая байснаа 209 сая болтлоо нэмэгдсэн байна.

1986 онд анхны Армани Жуниороо Миланд, Лондонд анхны ресторанаа 1980 онд, анхны нүдний шилээ 1988 онд Luxottica S.p.A.-тай лицензийн гэрээ байгуулж гарган, бүр өөрийн сэтгүүлээ хүртэл гаргаж байв. Энэ үед Арманиг хэд хэдэн загварын магнатууд худалдан авахыг хүссэн ч саналаас татгалзжээ.

Өрсөлдөгч компаниуд томоохон брэндүүдийг өөртөө нэгтгэх бодлого явуулж байхад Армани өөрийн зах зээлээ барих, маркетинг, менежментдээ илүү анхаарч байв. Тэр харин өөрийн нийлүүлэгч компаниуд болох Antinea S.r.l. болон Intai S.p.A.-гийн хувьцааг 1989, 1990 онуудад худалдан авсан байна.
1990-ээд он гэхэд Арманигийн орлого нь 306 саяд хүрч, үүнээс жижиглэнгийн худалдаанаас 160 сая, түрээсийн төлбөр болон лиценз зэргээс 130 сая, үйлдвэрлэлийн орлого 16 саяд хүрч байв. Эндээс цэвэр ашгийг нь олбол 54,2 сая байсан ба нийт эргэлтийн бүтээгдэхүүн нь 1,6 тэрбум доллартай тэнцэж байв. Бусад загварын хаузууд 1980 оны эдийн засгийн хямралаас болж өр зээлд баригдаж байхад Армани үнэтэй бүтээгдэхүүнүүдээ зарсан хэвээр, ямар ч өр ширгүй байв.

1991 онд Арманигийн гайхалтай менежментийн бодлогын талаар Форбес сэтгүүлд гарч байсан ба түүний Италийн загварын зар сурталчилгааны нарийн бодлогыг үнэлжээ.
Жиоржио Армани A/X-ийн брэндийн хувцасны дэлгүүрийг 150 болгоно гэж төлөвлөж байсан ч энэ өргөжүүлэлт нь анхнаасаа орлогоо багатай байсан тул илүү дэлгүүрүүдээ Сингапурын компанид зарсан байна. Эндээс Армани брэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоог тодорхой хэмжээнд барих ёстойг ойлгож, тийнхүү стратеги баримтлалх болсон байна. 1990 оны эхээр Alitalia Арманиг MD-11 онгоцны дотоод дизайн заслыг хийлгүүлэхээр хөлсөлсөн. Мөн 1994 онд италийн багийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох хувцсыг, 1999 онд Британий Newcastle United багийн хувцсыг тус тус зохион бүтээж байжээ.

1996 онд Армани Манхэттэн хотноо Emporio Armani-гийн нэг, бусад 4-н брэндийн нэг дэлгүүрийг, Милан, Лондон, Токиод 1997 онд анхны Collezioni Giorgio Armani дэлгүүрийг, Ромд Армани жинсний дэлгүүрийг тус тус нээж, мөн онд бугуйн цагаа анх үйлдвэрлэжээ.
1997 онд Арманиг ирэхээс өмнө Gianni Versace-гийн амийг Миамид егүүтгэсэн хэрэг гарсны дараа Жиоржио өөрийн компанийг нээлттэй хувьцаатай болгохоор шийдэж, удирдлага зохион байгуулалтаа шинэчилжээ. Мөн олон шинэчлэлтүүд хийсний дотроос анх интернет худалдаанд оролцох болж, вэбсайтаа гаргажээ.

1999 он байдлаар Арманигийн орлого 12 хувиар өссөн боловч, Луксотикад их татвар төлснөөс болж нийт ашиг нь 12 хувиар буурсан байна.

2000 онд тус компани 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн ба энэ үед үйл ажиллагааны орлого 193 сая Евро, нийт орлого 1,03 тэрбум еврод хүрсэн байв. Глобал жижиглэнгийн худалдаа нь EUR 3.6 тэрбумд хүрч, 20 хувийн өсөлттэй гарчээ. 2000 оноос хойш маш их өөрчлөлт хийснийг доорх хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав.

Үргэлжлэл бий . . .



7 comments:

Anonymous said...

en mundag humuusiin tuuh n sonirholtoi shu

Anonymous said...

ene mundag humuusiin tuuh n sonirholtoi shuu

Munkhbayar said...

tiim shuu margaash Company iinh n talaar iluu ih iig oruulnaa

Anonymous said...

Hi. zagvariin kompaniin PR-iig hiih sonirholtoi sanagdaad baidiin.

Munkhbayar said...

Hi Nuudelchin tand ene talaar sonirholtoi barimt bval opuulaarai

Munkhbayar said...

2009 оныг загварын ертөнцийнхөн тийм ч сайнаар эхлүүлсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт загварын шоунууд болсныг хэн бүхэн мэдэж байгаа байх. Гэтэл Италийн загварыг тодорхойлогч Милан алдартай брэндүүдийн дайны талбар болж хувирсан байна.

"Giorgio Armani" болон "Dolce & Gabanna"-гийн загвар зохион бүтээгчдийн хооронд үл ойлголцох байдал гарсан аж. Үнэндээ Armani, Dolce & Gabanna-г даавуун өмдний загварыг хуулбарласан байна хэмээн буруутгажээ. Италийн загвар зохион бүтээгч нь "Өнөөдөр тэд намайг хуулбарлаж байна. Маргааш тэд суралцах болно" хэмээн мэдэгдсэн аж. Харин нөгөө тал үүнийг тэр даруй няцаасан байна. "Бидэнд сурах юм их байгаа. Гэхдээ тэднээс л биш шүү. Лав л тэд биш. Armani-гийн стилиэс хэзээ ч санаа авч байгаагүй" гэжээ.

Д.Мөнхзаяа news.gogol.mn ees

scrpt said...

door husnegt gj haana n bgan

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008