Wednesday, September 30, 2009

Реклам сурталчилгааны үйл ажиллагааг явуулах үе шатууд


Реклам сурталчилгааны үйл ажиллагааг дараах хэдэн үе шатаар төлөвлөж болно.Үүнд:

- Зорилгоо тодорхойлох
- зорилтот харилцагчаа тодруулах -мэдээлэл түгээх хэрэгсэлийг сонгох - төсөв зардалаа тооцох -хэрэгжүүлэгч эзнийг сонгох - Зарлал мэдээлэлийг боловсруулах -урьдчилсан туршилт хийх - үр дүнг үнэлэн дүгнэх гэсэн үндсэн ажиллагаанууд багтана.

Реклам сурталчилгааны зорилгоо тодорхойлох

Реклам сурталчилгааны ажлын зорилгыг тодорхойлохоос ажлаа эхлэнэ.Энэ зорилго нь тухайн компаний маркетингийн хөтөлбөрт тусгагдсан гол асуудлууд болох зорилтот зах зээл,бараагаа хэрэглэгчдийн ой ухаанд байршуулах арга, маркетингийн иж бүрдэл гэх зэрэг чухал шийдвэрүүдтэй нягт уялдаатай тодорхойлогдоно.
Хэдийгээр өөр өөр компаний хувьд энэхүү зорилго янз бүрээр тодорхойлогдох боловч нийтлэг зорилго нь тодорхой маркын барааны борлуулалтыг нэмэгдүүлэх явдал байдаг.Рекламын зорилгыг нарийвчлан тодорхойлохын тулд дараах хүчин зүйлсийг харгалзах нь зүйтэй.
- хэрэглэгчдийн ойлголт
- маркетингийн стратеги
- өрсөлдөгчийн байдал
- өөрийн санхүүгийн боломж буюу нөөц
Энд хэрэглэгчид гэдэгт зөвхөн уг барааны эцсийн хэрэглэгчид төдийгүй тэдний барааг авч худалдаалдаг бөөний ба жижиглэнгийн худалдаачид зуучид мөн хамаарагдана.Эдгээр бүлгүүд нь тухайн бүтээгдэхүүний талаар хир зэрэг мэдээлэлтэй байгаа болон түүний талаар эцсийн хэрэглэгчид хир зэрэг сэтгэгдэл үнэлгээтэй байгаа санал бодол, зуучдын хувьд уг барааны борлуулалтаас олох ашгийн хэмжээг хэрхэн үзэж байгаа тухай мэдээлэлийг харгалзан үзэх шаардлагатай. Эдгээр асуудлыг реклам сурталчилгааны зорилгыг тодорхойлохдоо судлаж үзэх явдал чухал ач холбогдолтой.

Маркетингийн стратеги нь рекламын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлдпдог гол үндэс болдог. Маркетингийн хольцын нэг болох урамшуулал сурталчилгаа нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд нилээд чухал үүрэгтэй. Гэвч бизнесийн байгууллагын зорилт нь өөр хоорондоо уялдаа холбоотой хэрэгжүүлэх маркетингийн арга хэрэгсэлүүд хольцын үйлчлэлээр биелэгдэнэ.Бизнесийн гол зорилтыг хангаж буйг хэмжигч үзүүлэлт нь борлуулалт юм бол маркетингийн стратеги нь уг зорилтод яаж хүрэх арга замыг тодорхойлж өгнө.Үүнийг дараах байдлаар томъёолж болох юм.

1 Үйлдвэрлэлийн өсөлтийг дагаж удаан хугацаанд борлуулалтаа тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай эсэх
2 Эсвэл бий болсон барааны илүүдлийг борлуулахын тулд богино хугацааны хүчтэй өрнөлт хийх
3 Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд шинэ дилерүүдийг татах шаардлагатай эсэх
4 Эсвэл реклам сурталчилгааны тусламжтай одоо байгаа дилерүүдийг дэмжих гэх зэрэг стратегийг баримтлаж ажиллаж болох юм.
Хэдийгээр реклам сурталчилгаа нь зорилтот харилцагчийн анхаарлыг татаж уг барааг худалдан авах хүсэл сонирхолыг бий болгох боловч жинхэн худалдан авалт нь чанартай барааг хэрэгцээт цаг хугацаанд нь шаардлагатай газарт нь боломжийн үнээр бэлэн байлгасан нөхцөлд л хийгдэнэ.

Маркетингийн хольцийн бусад төрлүүдтэй уялдаагүй хэрэгжүүлсэн реклам сурталчилгааны ажиллагаа нь уг байгууллагад хохиролтой буюу үргүй зардал гаргахад хүргэнэ. Жишээ нь реклам хийгдэх хугацаа нь барааны түгээлттэй уялдаагүй хугацааны хувьд эрт түрүүлж хийгдэх тохиолдолд уг барааны эрэлт хангахдахгүй үлдэх бөгөөд энэ үед сурталчилгааны дагуу ирсэн хэрэглэгч өрсөлдөгчийн ижил барааг худалдан авах бөгөөд үүнээс хоцорч санал болгосон эзэд нь найдваргүй түншид тооцогдох болно.

Өрсөлдөгчийн байр байдлын одоогийн ба ирээдүйн дүр төрх нь байгууллагын реклам сурталчилгааны зорилгыг хязгарлаж байдаг.Өрсөлдөөн ихтэй зах зээл дээр реклам сурталчилгааны тэгш байдал аяндаа бий болдог.Бизнесийн байгуулалгад тодорхой хэмжээний реклам сурталчилгаа хийх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэрэглэгчдийн анхаарлыг өөрийн бараанд татахын тулд хийгдэнэ.

Харин тогтсон хэмжээнээс хэтэрсэн реклам сурталчилгааны өсөлт нь өрсөлдөгчийн шуурхай үйлчлэлийг бий болгоно.Энэ нь уг байгууллагын давуу талыг тэгшитгэх зорилгоор хийгддэг.Энэ байдал нь бас тухайн байгууллагад ашигтай байдлыг бий болгоно.Учир нь зохих мэдээлэлийг өгсөнөөр хэрэглэгчдийн анхаарлыг тухайн бүтээгдэхүүнд хандуулдаг байна.
Бизнесийн байгууллагын санхүүгийн боломж буюу нөөц нь реклам сурталчилгааны зорилтын сонголтыг хязгаарлах гол үндэслэл нь болно. Санхүүгийн боломж нь реклам сурталчилгааны хамгийн бага ба дээд хэмжээнд хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлно.Иймээс амьдрал дээр ихэнх тохиолдолд төлөвлөсөн төсвийн хэмжээнд реклам сурталчилгааны зорилго үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулдаг.

Ийнхүү реклам сурталчилгааны зорилт гэдэг нь тодорхой цаг хугацааны дотор зорилтот харилцагчдад зохих мэдээлэл хүргэн нөлөөлсөний дүнд хэрэгжих тодорхой асуудал байна.
Нилээд түгээмэл тавигддаг рекламын зорилго нь тодорхой маркын барааны талаар мэдээлэх, итгүүлэн үнэмшүүлэх эсвэл сануулах үйл ажиллагаа байдаг.Тухайлбал ерөнхий мэдээлэх шинжтэй реклам сурталчилгааг гол төлөв барааг шинээр зах зээлд гаргах үед голчлон хийдэг бөгөөд энэ үеийн гол зорилго нь анхдагч эрэлтийг бий болгох явдал юм. Харин ятган итгүүлэх реклам нь өрсөлдөөн хүчтэй болох үед чухал ач холбогдолтой .Энэ үеийн рекламын зорилго нь сонгомол эрэлтийг бий болгоход чиглэгдэнэ.

Зарим үед ятган итгүүлэх реклам нь харьцуулах реклам байдлаар хийгднэ. Ийм харьцуулах реклам сурталчилгааны үед өөрийн маркыг шууд ба дам байдлаар бусадтай харьцуулж үзүүлдэг. Үүнийг нилээд болгоомжтой хийхгүй бол бусдын бүтээгдэхүүнд хэрэглэгчийн анхаарлыг хандуулахад хүрч болох юм.

Сануулах реклам сурталчилгааг амьдарлын мөчлөгийн өсөлтийн шатандаа байгаа барааны хувьд хийхэд тохиромжтой.Түүнээс гадна маркетингийн мэргэжилтнүүд нь худалдан авалт нь зөв зүйтэй сонголт болсоныг батлан итгүүлэх чиглэлтэй сурталчилгааг бас хийж байхад илүүдэхгүй гэдгийг санаж ажиллах хэрэгтэй.

Үргэлжлэл бий . . .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Tuesday, September 29, 2009

Реклам сурталчилгаа гэж юу вэ ?


Реклам гэдэг нь дуудах зарлах ( reclamar) гэсэн латин гаралтай үг бөгөөд энэ нь өнөө үед ч ямар нэг зүйлийн тухай мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх байдлаар худалдан авагчдын анхаарлыг татах эсвэл уг барааг юмуу компанийг нэрд гарган таниулах зорилгоор хийдэг үйл ажиллагаа юм.

Реклам сурталчилгаанаас хүмүүс өөртөө хэрэгцээ шаардлагатай байгаа бараа үйлчилгээ, түүнийг хаанаас олж болох, гол онцлог шинж, үйлдвэрлэгч борлуулагч газруудын талаар мэдээлэл авах боломжтой. Ялангуяа шинэ барааг зах зээлд гаргахад ямар нэг хэмжээгээр реклам хйих зайлшгүй шаардлагатай болдог.Ийнхүү реклам сурталчилгаа хамгийн хүчтэй маркетингийн урамшууллын нэг хэрэгсэлийн хувьд маш өргөн хэрэглэгдэж байна. Рекламгүйгээр ямар нэг бизнесийг төсөөлөхийн аргагүй болжээ.Ялангуяа сүүлийн 10гаруй жилийн дотор маш хурдацтай хөгжиж байгаа салбар нь реклам сурталчилгааны бизнес юм.

Реклам нь зөвхөн мэдээлэн таниулах төдийгүй бараа үйлчилгээ,тэдгээрийг үйлдвэрлэгч,борлуулагч компанийг чөлөөтэй сонгох нөхцлийг бүрдүүлж , өрсөлдөөний дүнд чанар сайжруулах болон үнийг бууруулахад ч зохих хэмжээнд нөлөөлж байдаг.

Реклам сурталчилгааны гол зорилго нь худалдан авагчдын сэтгэл зүйд нөлөөлж тэдний анхаарлыг сурталчилж буй бараа үйлчилгээндээ хандуулж эрэлтийг урамшуулан дэмжих явдал юм.

Реклам сурталчилгааны олон янзын тодорхойлолт байдаг бөгөөд түүнээс хамгийн түгээмэл нь гэвэл “Аливаа бараа үйлчилгээний талаар тодорхой захиалагч ивээн тэтгэгчийн нэрийн өмнөөс биечилсэн бус байдлаар төлбөртэй хийдэг мэдээлэл харилцааны төрлийг реклам сурталчилгаа гэнэ”
Реклам сурталчилгааны тухай тодорхойлолтод дараах дөрвөн гол шинж агуулагдаж байна.
1 Реклам сурталчилгаа заавал зохих төлбөртэй хийгддэг мэдээлэл бөгөөд түүнийг рекламын агентлегт бэлтгэн боловсруулж, мэдээллийн хэрэгсэлүүдээр түгээхэд гарах зардлыг захиалагч тогтоосон хувиар төлнө.
2 Биечилсэн бус байдлаар гэдэг нь үйлдвэрлэгч өөрийн барааг зуучлагчаар дамжуулах байдлаар ( тухайлбал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл- ТВ,радио,сонингоор ) худалдан авагчдад санал болгох тухай ойлголт юм. Үйлдвэрлэгчийн худалдааны ажилтнууд эсвэл тэдний зуучид хэрэглэгчидтэй хийх ажил төрлийн уулзалт нь реклам сурталчилгаа биш.
3 Ямар ч тохиолдолд реклам сурталчилгаа нь боломжит худалдан авагчдад мэдээлж буй бараа үйлчилгээний эрэлтийг урамшуулах зорилготой байна. Ийнхүү реклам нь худалдаа наймааны зорилго агуулсан байдагаараа ТВ,радио сонингоор хийгддэг танин мэдэхүйн чиглэлтэй мэдээлэлээс ялгаатай.
4 Рекламыг тодорхой захиалагчийн нэрийн өмнөөс хийнэ гэдэг нь уг мэдээлэлд тодруулсан бараа үйлчилгээний тухай гол санаанаас гадна хэн түүнийг санал болгож байгаа буюу ямар компани байна түүний нэр, хаяг, утасны дугаар зэрэг мэдээлэл буюу холбоо барих сувгийн тухай заавал орсон байдаг.

Сүүлийн үед реклам сурталчилгааг хийхдээ нийт хэрэглэгчдэд биш өөрийн гэсэн чиглэсэн харилцагчдадаа хандаж тодорхой зорилготой хийх болжээ. Сонгож авсан зорилтот харилцагчиддаа ямар нэг бараа үйлчилгээгээ санал болгохдоо түүнийхээ ялгагдах онцлог талыг тодруулах замаар реклам сурталчилгааг хийдэг. Түүнчлэн сурталчилгааны агуулга нь шинэ бараа дөнгөж зах зээлд гарах үед аль болох өргөн мэдээлэл хүргэх чиглэлтэй байдаг бол хэрэглэгчдийн танил болсон сайн мэддэг барааны сурталчилгаа нь мэдээллийг гүнзгийрүүлсэн шинжтэй сануулсан байдлаар хийгдэнэ.

Реклам сурталчилгаа нь орчин үед түүнийг түгээх арга хэрэгсэлийн өргөжилттэй уялдан маш өргөн цар хүрээтэй, үр дүнтэй, нөлөөлөл ихтэй болсоор байна. Тухайлбал комьпютер, телефакс, кабелийн телевиз зэрэг мэдээлэл холбооны хэрэгсэлүүд ихээр хэрэглэгдэх болсоноор хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай ,тохиромжтой бүтээгдэхүүнийг шаардах болж энд нийцсэн шинэ маягийн реклам сурталчилгааг ч хүсэн хүлээж байна.

Цааш нь...

Monday, September 28, 2009

Идэвхжүүлэлтийн иж бүрдэлийг сонгоход нөлөөлөх хүчин зүйлс


Идэвхжүүлэлтийн иж бүрдэлийг сонгохдоо олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай.Үүндбүтээгдэхүүний анги төрөл,зах зээлийн төрөл, хэрэглэгчид,тэдний худалдан авахад бэлэн байдал, барааны амьдарлын мөчлөгийн үе шатууд зэрэгийг тооцож болно.
Барааны анги төрөл. Хэрэглэгчийн зах зээлийн бараа үйлдвэрлэдэг газрууд урамшуулал сурталчилгааны зардалын ихэнхийг реклам сурталчилгаанд зарцуулахаар төлөвлөөд дараа нь борлуулалтын урамшуулал,биечлэн хийх худалдаанд эцэст нь олон нийтийн харилцаанд зориулахаар тооцдог байна.

Өргөн хэрэглээний барааны хувьд реклам сурталчилгаа нь хамгийн чухалд тооцогдох бөгөөд энд худалдан авах шийдвэр гаргахад хүмүүсийн сэтгэл хөдлөлд нөлөөлөх явдал ихээхэн ач тустай байдаг.

Харин үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүний хувьд урамшуулал сурталчилгааны иж бүрдэлийг сонгохдоо эхлээд биечлэн хийх худалдаагаар идэвхжүүлэхд хөрөнгөө зориулаад дараа нь борлуулалтын урамшуулал, реклам сурталчилгаанд эцэст нь олон нийтийн харилцаагаар холбоо тогтооход анхаардаг байна.

Түүнээс гадна өндөр үнэтэй тансаг барааны хувьд биечлэн хийх худалдааг хэрэглэх нь тохиромжтой.

Реклам сурталчилгаа Биечлэн хийх худалдаа
Борлуулалтын урамшуулал
Биечлэн хийх худалдаа Реклам сурталчилгаа
Олон нийтийн харилцаа харилцаа

хэдийгээр үйлдвэр техникийн зориулалттай барааны хувьд биечлэн хийх худалдаагаар хийх худалдааны агентуудын үйл ажилгаа ихээхэн ач холбогдолтой боловч өргөн хэрэглээний барааны хувьд ч сайн мэргэшсэн худалдагч тал нь аль болох олон зуучид дилерүүдийн анхаарлыг татахад анхаарч тэдэнд аль болох том худалдааны талбай гаргахад нөлөөлж, тусгай өвөрмөц рекламын зарлал мэдээлэл, урамшууллыг ашиглах нь зүйтэй гэдгийг ойлгуулах замаар ажилладаг

Сүүлийн жилүүдэд компаниуд реклам сурталчилгааг багасгаж урамшуулалыг ихээр хэрэглэхэд хүрч байгаа нь үйлдвэрлэгчээс аль болох буулт хийх,урамшуулал үзүүлэхийг хүсэх болсонтой холбоотой. Эцсийн хэрэглэгч худалдан авагчид ч мөн адил борлуулалтын урамшуулал хйихийг шаардах болсон.

Бараагаа түлхэх үү эсвэл хэрэглэгчдээ татах уу? Реклам сурталчилгааг бүх орон даяар нийтийг хамарсан байдлаар хийхийн оронд тухайн бүс нутаг, хотын хэмжээнд зорилтот зах зээлийн сегментэд зориулж илүү төрөлжсөн маркетингийн хөтөлбөрийн дагуу харилцаа холбоо тогтооход анхаарч ажиллах нь үр дүнтэй байдаг. Зөвхөн рекламаар, маш өргөн сонголттой бараанаас өөрийн шаардлагатай бараагаа ялгаж худалдан авагчдад мэдээлэх нь бараг боломжгүй болсон өнөө үед тодорхой худалдааны маркыг урамшууллын янз бүрийн арга хэрэгсэлээр онцлон ялгаж мэдээлэх нь борлуулалтыг дэмжихэд илүү нөлөөтэй болоод байна.

Мөн түүнчлэн жижиглэн худалдааны цэг салбарууд улам олноор байгуулагдаж байгаа нөхцөлд хэрэглэгчдийг аль болох татах стратегийг хэрэглэн бараагаа түлхэх стратегиас татгалзах шаардлагатай болжээ.Үүнийг хэрэгжүүлэхэд маркетингийн үйлчлэл ихээхэн үр нөлөөтэй болох нь бодит амьдрал дээр тодорхой болсоор байна.
Худалдан авагчидын бэлэн байдал. Өөрийн барааг худалдан авагчдад санал болгохоос өмнө тэдгээрийн талаар ерөнхий ойлголт өгч ямар нэг анхны харьцаа тогтоож мэдүүлэхэд рекламын үүрэг нилээд их байна.Иймд ямарч харьцаагүй анхны мэдээлэл ойлголтгүй байгаа хэрэглэгчид барааг худалдан авах санал тавих нь үр ашиггүй үйлдэл болно гэдгийг бодолцох хэрэгтэй. Ямар нэг барааны талаар хангалттай мэдээлэл авч талтай болж эрхэмлэн үзээд итгэл үнэмшилтэй болоход биечлэн хийх худалдаа реклам сурталчилгаа аль аль нь ихээхэн үүрэгтэй бөгөөд харин хэлцэлийг дуусгавар болгож борлуулалт хийхэд биечлэн хйих худалдаа ба борлуулалтын урамшуулал чухал ач холбогдолтой байна.

Худалдан авагчдын худалдан авах төлөв байдлын эхний үед реклам, олон нийтийн харилцаа илүү үр дүнтэй байдаг бөгөөд биечлэн хйих худалдаагаар идэвхжүүлэх ажиллагааг худалдан авах шийдвэр гаргах сүүлийн шатанд төвлөрүүлэх нь зүйтэй юм.
Барааны амьдарлын мөчлөгийн үе шат. Идэвхжүүлэлтийн янз бүрийн арга хэрэгсэлийн үр өгөөж нь уг бүтээгдэхүүний амьдарлын мөчлөгийн үе шаттай салшгүй холбоотой байдаг.
Шинэ барааг зах зээлд гаргах үед реклам сурталчилгаа .олон нийтийн харилцаа ихээхэн шаардлагатай байхад анхны борлуулалтыг эхлэх үед борлуулалтын урамшуулалаар дэмжих нь ашигтай. Өсөлтийн шатад уг барааны реклам,олон нийтийн харилцаа хүчтэй идэвхжүүлэгч хэвээр байх бөгөөд энэ үед борлуулалтын урамшуулалын зардлыг бууруулж болох юм.

Тогтворжилтын үе шатанд борлуулалтын урамшуулал мөн чухал нөлөөтэй байх ба рекламаар худалдан авагчдад хэдий нь танил барааг худалдан авахыг сануулах чиглэлээр хийх нь зүйтэй.

Уналтын үед зөвхөн сануулах реклам хийж болно,олон нийтийн харилцааг огт хэрэглэх шаардлагагүй бөгөөд худалдагч нар бүтээгдэхүүнд тун бага анхаарал тавьдаг.Харин энэ үед ч идэвхжүүлэлтийн арга хэмжээ нь худалдааг сэргээх үйлчлэлээ үзүүлсээр байх болно гэдгийг мартах ёсгүй.


Цааш нь...

Friday, September 25, 2009

Урамшуулал сурталчилгааны хөтөлбөрийг боловсруулах нь



Урамшуулал сурталчилгааны нийт зардал төсвийн хэмжээг тогтоосны дараа үүнийг реклам сурталчилгаа,биечлэн хийх худалдаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа ба шууд маркетингийн төрлүүдэд хэрхэн яаж хувиарлах асуудлыг шийдэх хэрэгтэй болно.Нэг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулпаг компаниуд урамшууллын өөр өөр төрлүүдийг хэргэлдэг .Тухайлбал гоо сайханы бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Ревлон ( Revlon) -рекламд , Эйвон ( Avon) компани биечлэн хийх худалдаа ба шууд маркетингаар борлуулалтаа идэвхжүүлэхэд ихэнх хөрөнгөө зориулдаг байх жишээтэй.

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд өөртөө тохирох хамгийн өгөөжтэй урамшуулал сурталчилгааны төрлүүдийг уян хатан байдлаар сонгож борлуулалтын урамшуулалд рекламаас илүү зардал төсөв зарцуулах болж байна.Энэ нь богино хугацаанд эрчимтэй борлуулалтаа нэмэгдүүлэх боломж олгодог гэж үздэг
.Урамшуулал сурталчилгааны иж бүрдэлийг сонгох нь улам бүр төвөгтэй асуудал болж байгаа бөгөөд энд интеграц маркеингийн харилцааг удирдлага болгох нь нилээд зохистой хандлага юм. Урамшуулал сурталчилгааны иж бүрдэлийг сонгохдоо тэдгээрийн онцлог шинжүүдийг тодруулж мэдэх нь чухал.

Реклам

Рекламын давуу тал:
1 Нэг хүлээн авагчид ногдох зардлын хэмжээгээр реклам нь харьцангуй хямд бөгөөд алслагдсан худалдан авагчдад нэгэн зэрэг хүргэх боломжтой.
2 Олон түмэнд хандсан байдал нь худалдан авагчдад уг рекламдаж буй бараа нь нийгмийн норм хэмжээ, хуулийн дагуу гэсэн ойлголт төрүүлдэг учраас худалдан авалт нь ямар нэг шүүмжлэлтэй тулгардаггүй.
3 Рекламын мэдээллийг олон дахин давтах боломж олгохоос гадна хүлээн авагч нь бусад өрсөлдөгчийн бараатай харьцуулж дүгнэх бололцоотой,
4 Түүнээс гадна рекламаар өөрийн бараа үйлчилгээг нилээд тодорхой дуу,дүрс өнгөний тусламжтай яруу тодоор илэрхийлэн мэдээлэх боломжтой.
Рекламын дутагдалтай тал:
1 Нэгэн зэрэг үй олон хүлээн авагчид хүрдэг боловч реклам нь тэдний хувьд ялгаваргүй нийтэд зориулагдсан учраас худалдагч биечлэн хийх ятгалгыг бодвол итгэл үнэмшил багатай.
2 Ихэнх реклам нь эзэнгүй нийт худалдан авагчдад хандсан учраас анхаарал хандуулж хариу үйлдэл үзүүлэх албагүй байдаг.
3 Реклам нь маш өндөр өртөгтэй хийгддэг. Ялангуяа телевизийн рекламд ихээхэн хөрөнгө шаардагддаг,харин радиогийн ба сонингийн реклам нь хямд тусдаг.

Биечлэн хийх худалдаа

Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүлээж аваад бусдаас эрхэмлэн үзэх, итгэл үнэмшилтэй болох , үйл ажиллагааг сэргээх үед биечлэн хийх худалдаагаар идэвхжүүлэх нь хамгийн үр ашигтай д тооцогддог.Биечлэн хийх худалдаа нь рекламтай харьцуулахад хэд хэдэн давуу талтай:

1 Хэрэгцээ шаардлага шинж байдлын хувьд адил төстэй хоёр юмуу хэд хэдэн хүмүүсийн нүүр тулсан буюу биечилсэн харилцаа үүсдэг.
2 Энд жирийн худалдагч худалдан авагчийн харилцаанаас эхлэн нилээд урт хугацааны нөхөрлөлийн харилцаа ч үүсэж болох талтай .Ийнхүү мэргэжлийн урт удаан хугацааны ажил хэрэгч харилцаа тогтоох боломжтой.
3 Биечилсэн байдлаар харьцах учраас худалдан авагчаас заавал ямар нэгэн хариу өгөхөд хүргэдэг ,энэ нь эелдэгээр илэрхийлсэн татгалзал ч байж болно.

Гэвч ийм давуу талыг олох нь компаний хувьд тийм ч амаргүй. Тухайлбал өөрийн худалдааны агентуудыг нийлээд урт хугацаатай гэрээгээр ажиллулах шаардлагатай ,мөн рекламтай адил худалдааны агентаа солих боломжгүй байна.Түүнээс гадна биечлэн хйих худалдаа нь хамгийн өндөр өртөгтэй( өндөр мэргэжлийн худалдааны ажилтан бэлтгэж сургахад урт хугацаанд ихээхэн дардал гардаг ) идэвжүүлэлтйн төрөл юм.Өөрийн үйлчлүүлэгчдээ очих нэг томилолтын зардал нь дунджаар 200$ болдог байна.

Борлуулалтын урамшуулал

Борлуулалтын урамшуулал нь олон арга хэрэгсэлтэй бөгөөд тэдгээрээс өргөн хэрэглэгддэг нь гэвэл эрхийн бичиг,уралдаан шалгаруулалт, үнийн хөнгөлөлт, шагнал, бэлэг, загвар зэрэг бөгөөд тэдгээр нь өөр өөрийн онцлогтой байна.

1 Урамшуулалын энэ төрлүүд нь худалдан авагчдын анхаарлыг татаж барааны тухай мэдээллээр хангасанаар түүнийг худалдан авахад дөхөм үзүүлнэ.
2 Энэ бүхэн нь худалдан авагчдад нэн даруй худалдан авах нь ашигтай хэмнэлттэй гэсэн ойлголт төрүүлэх хүчтэй хөшүүрэг болдог.
3 Борлуулалтын урамшуулал нь рекламыг бодвол түргэн хариу үйлдэлд хүргэдэг.Рекламаар “ манай барааг худалдан аваарай “гэдэг бол борлуулалтын урамшуулалаар “ үүнийг яг одоо аваарай “ гэж мэдээлдэг онцлогтой.
4 Борлуулалтын урамшуулал нь богино хугацаанд үргэлжилдэг.Худалдан авагчдаас хурдан хүчтэй хариу үйлдэлийг хийхэд уриалан дуудах замаар борлуултын урамшууллыг хийдэг.Үүнийг бүтээгдэхүүний тогтвортой эрэлтийг бүрдүүлэх зорилгоор хэрэглэж болохгүй. Иймээс өөрийн хэрэглэгчиддээ хандаж урамшууллын хөтөлбөр боловсруулахдаа сайтар төлөвлөж бүтээгдэхүүнийхээ бодит үнэт чанарыг санал болгон урамшууллын зампанит ажлаа зохион байгуулах нь зүйтэй.

Олон нийтийн харилцаа PR

Олон нийтийн харилцаа нь бусад төрлүүдийн нэгэн адил тодорхой онцлог талуудтай.
- Рекламын мэдээлэлийг бодвол энэ төрлийн мэдээлэл нь илүү бодитой үнэн зөв байдлаар хүмүүст ойлгогддог.Сонингийн өгүүлэл, мэдээллийн шинжтэй нийтлэл,найруулал зэрэг нь ердийн рекламаас илүү үнэмшилтэй мэт санагддаг.
-Олон нийтийн харилцаагаар ихэвчлэн худалдаа наймааны хүмүүстэй уулзахаас зайлсхийдэг,рекламын зар уншдаггүй тийм худалдан авагчидтай холбоо тогтоох боломжтой. Ийм хүмүүс нь мэдээллийг худалдааны реклам байдлаар биш шинэ сонин мэдээ байдлаар хүлээн авдаг.
-Олон нйитийн харилцаагаар рекламын нэгэн адил өөрийн бүтээгдэхүүн болон компаний талаар үр нөлөө ихтэй танилан сурталчилж болно.Харин маркетлогууд түүний үр өгөөжийг дутуу үнэлдэгээс гол төлөв хамгийн сүүлийн ээлжинд хэргэлдэг.
Сайтар бодож төлвөлсөн олон нийтийн харилцааны үйл ажиллагааг идэвхжүүлэлтийн бусад төрлүүдтэй хослуулан хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй хэмнэлттэй байдгийг анхаарах нь зүйтэй.

Шууд маркетинг


Шууд маркеингийн нилээд хэдэн төрөл байдаг боловч тэдгээр нь ерөнхий нийтлэг онцлог талуудтай юм.
Шууд маркеингаар хийх рекламын мэдээлэл нь тодорхой хүнд хаяглагдсан байдаг учраас хувийн шууд харилцааны суваг болдог.
Шууд маркетингийн мэдээлэл нь захиалгын өмнөхөн богино хугацаанд зорилтот хэрэглэгчдэд хандсан тэдний сонирхолд нийцсэн шинжтэй хийгддэг учраас яаралтай шуурхай харилцааны төрөл болно.
Шууд маркетингаар зөвхөн харилцагч хэрэглэгч хоёрын хооронд болох харилцан ярилцлага байдалтай холбоо тогтоох учраас худалдан авагчийн хариу үйлдлийн байдлаас хамаарч мэдээлэлээ өөрчлөн зохицуулах боломжтой,мөн өрсөлдөгчөөс мэдээллээ нууцлах боломжтой.
Шууд маркетингаар идэхжүүлэлтийг тодорхой төлөвлөх боломжтой,үр дүн нь хурдан гардаг.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Thursday, September 24, 2009

Урамшуулал сурталчилгааны төсөв зардалыг тооцож төлөвлөх нь


Аливаа бизнесийн байгууллагын хувьд нийт урамшуулал сурталчилгааны төсвийг бодитой зөв тооцох нь хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг байдаг. Амьдралаас харахад компаниуд нийт борлуулалтын орлогын 2-3%-иас 20-30% хүртэл хэмжээнд урамшуулал сурталчилгаагаа хийхээр төлөвлөдөг байна.

Энэ асуудалыг өөрийн санхүүгийн боломжоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, өрсөлдөөн,зах зээлийн байдал зэрэг олон асуудалтай уялдаатай авч үзэх шаардлагатай бөгөөд энд нарийн хэмжээг төлөлөхөд бэрхшээлтэй тул уян хатан хандах нь чухал. Урамшуулал сурталчилгааны бус хүчин зүйлүүд ч мөн борлуулалтанд нөлөөлдөгийг бас мэдэж ажиллах хэрэгтэй юм.
Маркетингийн урамшуулал сурталчилгааны нийт төсвийг боловсруулахад түгээмэл хэрэглэдэг хэдэн аргуудыг авч үзье.

Бэлэн байгаа хөрөнгөнөөс тооцох арга. Компани бүх орлогоо тооцож үзээд эхлээд зайлшгүй шаардлагатай маркетингийн зардалуудаа төлөвлөөд юу үлдэнэ түүнийг урамшуулал сурталчилгаанд зарцуулахаар тооцдог.Энэ нь нилээд дутагдалтай арга бөгөөд урамшуулал сурталчилгааны ач холбогдол нөлөөлөлд маш бага анхаардаг.Энэ аргаар төлөвлөдөг компаний хувьд идэвхжүүлэлтийн болон зах зээлийн үйл ажиллагааны урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй.
Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга. Зарим компаниуд хүлээгдэж байгаа борлуулалтын дүнгээс эсвэл худалдах үнээс хамааруулж урамшуулал сурталчилгааны зардалаа тооцдог. Хэдийгээр энэ арга нь хэргэлэхэд хялбар өрсөлдөөнийг тогтвортой байлгах сайн талтай боловч бас нилээд дутагдалтай талуудтай .

Борлуулалтыг араасаа дагуулж өсгөх биш эсрэгээр үйлчлэхээр төлөвлөгдсөн,төсөвийн хэмжээ нь байгаа боломжийн хэрэгсэлээр хязгаарлагдасан бөгөөд бизнесийн хөгжлийн ирээдүйн өсөлттэй огт уялдаа холбоогүй төлөвлөгддөг. Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга нь төлөвлөгдөөгүй зардал гаргахыг зөвшөөрдөггүй ,зарим үед худалдааг өрнүүлэхийн тулд ийм төлөвлөөгүй зардал гаргах шаардлагатай байдаг. Мөн энэ аргаар урт хугацааны төлөвлөлт хийж төсөвөө тооцоход бэрхшээлтэй учир нь борлуулалт жил жил өөрчлөгдөх магадлалтай.

Өрсөлдөөний тэгш байдлыг хангах арга. Нилээд газрууд өрсөлдөөний тэгш байдлыг хангах аргыг хэргэлж урамшуулалын төсвийн хэмжээг тодорхойлдог. Ингэхдээ өөрийн гол өрсөлдөгчийн урамшуулал сурталчилгааны зардлын хэмжээг баримжаалах эсвэл өөрийн салбарын хэмжээний дундаж зардлыг үндэслэж төлөвлөдөг.Энэ нь бас тийм ч сайн арга биш учир нь өрсөлдөгчийн урамшуулал сурталчилгааны зардалыг нарийн мэдэх боломж бага, өрсөлдөгч бүрт өөрийн гэсэн өвөрмөц урамшуулал сурталчилгааны аргууд байдаг зэрэг нь энэ аргаар өрсөлдөөнийг тэнцвэртэй байлгана гэдэг нь эргэлзээтэй .

Бодлого зорилгоос үндэслэн тооцох арга. Энэ нь бусад аргуудтай харьцуулахад нилээд зөв чиглэлтэй арга юм.Яагаад гэвэл урамшуулал сурталчилгаагаар чухам юунд хүрэх вэ гэдгээс үндэслэн энэхүү төсөв зардалаа тодорхойлдог.

Энэхүү аргаар тооцохдоо эхлээд урамшуулал сурталчилгааны тодорхой зорилгоо тодруулаад дараа нь энэ зорилтоо хангахын тулд ямар тодорхой асуудлыг авч үзхээ төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлэхэд чухам хэдий хэмжээний зардал шаардлагатайг үнэлж үзнэ.

Эдгээр зардлын нийлбэр нь нийт урамшуулал сурталчилгааны төсөв зардал болно.Энэ аргаар төлөвлөхөд урамшуулал сурталчилгааны үр дүн мөнгөн зардлын уялдааг тодорхой гаргахыг шаарддаг, хэрэглэхэд хамгийн нарийн төвөгтэй, том компаниудын хэргэлэх боломжтой арга юм. Учир нь төлөвлөсөн зорилгоо хангахын тулд чухам ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг нарийн тодорхойлоход төвөгтэй.

Гэхдээ компаний удирдлагуудыг маркетингийн харилцааны төсөв зардлын асуудалд уян хатан хандахыг шаарддаг сайн талтай, урамшуулал сурталчилгааны төсвийн хэмжээ нь компаний маркетингийн зорилготой нилээд уялдаа холбоотой тогтоогддог. Энэ аргаар зардлаа төлөвлөхийн тулдхудалдан авагчийн хариу үйлдлийн бүх шатуудыг нарийн шуурхай хянаж ажиллах шаардлагатай ( рекламын мэдээлэлтэй танилцах—мэдээллийг боловсруулах—харилцааны үр дүн ба тухайн маркыг үнэлэж үзэх байршуулах— боломжит худалдан авагчидын үйлдэл) .Эдгээр үз шатуудын шилжилтийн үзүүлэлтийг үнэлэх дүгнэх чадвартай бэлэн байхыг шаарддаг учраас зөв хэргэлэхэд хэцүүарга байдаг.
Эдгээрээс гадна экспертын арга нилээд өргөн хэргэлэгддэг хамгийн хямд,хэргэлэхэд хялбар аргабайдаг.Энд компаний ажилтнууд ба удирдлагуудаас бүрдсэн 5-6 хүнтэй шинжээчдийн бүлэг өөр өөрсдийн таамаглалыг бусдаас хамааралгүйгээр ,хамт ажиллагсатай зөвлөхгүйгээр гаргаад дараа нь тэр үнэлгээг дундажлан тодорхойлно.Үүнийг хамааралгүй дундажийн таамаглал гэдэг.

Урамшуулал сурталчилгааны зардалыг тооцохдоо барааны амьдарлын мөчлөг буюу шинэ маркын бараанд хэргэлэх арга, хэргэлэгчдийн сайн мэддэг болсон маркын барааны хувьд хэргэлэх арга гэж ялгавартай хандах шаардлагатай .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн


Цааш нь...

Дахин гаргасан ”The Beatles” цомгууд худалдааны дээд амжилтыг тогтоов


"The Beatles"-ийн хуучин дуунууд ба шинээр анх удаагаа гарч байгаа цомгуудын цуглуулга Хойд Америк, Япон, Их Британид тав хоногийн дотор 2,25 сая ширхэг зарагдлаа гэж дуу бичлэгийн EMI Group PLC крмпани мэдээлжээ. The Beatles цуглуулга энэ сарын 9-нөөс худалдаанд гарсан ба 1963-1970 онд Ливерпулийн дөрвөлийн гаргасан дуунуудын 13 цомгоос бүрдэж буй. Цуглуулгийг тоон шийдлийн шинэ технологиар Лондоны "Abbey Road" студид бичсэн байна. Мөн худалдан авагчдад цуглуулгаас гадна ширхэгчилсэн дискүүд болон Xbox 360 и PlayStation 3 –д тоглож болох "The Beatles: Rock Band" гэсэн тоглоомыг санал болгож байна.
Эх сурвалж: News.mn

Цааш нь...

Monday, September 21, 2009

Facebook-ийн хэрэглэгчдийн тоо 300 саяд хүрлээ

“Facebook” найзын сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 300 сая хүрсэн байна. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас ердөө долоон саяар бага юм. Тус компанийн ерөнхий захирал Марк Цукерберг хэрэглэгчиддээ талархал илэрхийлэхийн сацуу дэлхийн бүх хүнийг холбох зорилт нь дөнгөж эхэлж байгаа тухай ярьсан байна. Тус компани долдугаар сард 250 сая хэрэглэгчтэй болсон тухай зарлаж байсан бол ердөө хоёрхон сарын дотор энэ тоо 50 саяар өссөн байна. Үүнээс харахад тус дэлхийн өнцөг булан бүрт буй найзуудыг холбоход тусладаг вэб сайтын бүртгэлтэй гишүүдийн тоо өдөрт 800 мянгаар өсч байгаа гэсэн үг юм. Судалгаанаас харахад “Facebook”-ийн нийт хэрэглэгчдийн 70 хувь нь АНУ-аас өөр оронд байдаг аж.

Хэрэглэгчид хаана байна Маркетерууд тэнд байна гэдэгчлэн Манай томоохон компаниуд ч мөн мэдээлэл технологийн сүүлийн үеийн шинэ дэвшилийг ашиглан хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаагаа олон нийтийн сайтуудыг ашиглан өөрийн сүлжээг бий болгосоор байна. Дэлхий даяар web 2.0 ийн давуу талыг ашиглан маш олон зүйл шинэ шатанд гарч байна. жишээ болгон Улуснэт ХХК-ийн Facebook -ийн найзын сүлжээг танилцуулж байна. Энд дарж сонирхоно уу?


Цааш нь...

Sunday, September 20, 2009

Үйлдвэрлэгчид тоног төхөөрөмж татваргүй оруулж ирнэ


Жижиг, дунд үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хоёр хуулийг өнгөрсөн долдугаар сарын дундуур баталсан. Үүнтэй холбоотойгоор Жижиг, дунд үйлдвэрийн газар бүх салбарын төлөөллөөс ямар төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэхийг хүсч байгаа талаарх саналыг авсан байна. Яам, агентлаг, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч гээд олон газраас 8000 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх саналаа илэрхийлжээ. Эдгээр саналыг шүүж жижиг, дунд үйлдвэрийн зориулалтад хамаарах 2400 гаруй тоног төхөөрөмжийг ялган авсан байна. Салбараар нь авч үзвэл эмнэлэгийнх 130, зам тээвэр, барилгынх 270, хөнгөн үйлдвэрийнх 280, хүнснийх 350 төрлийн тоног төхөөрөмж байгаа аж. Энэ дундаас дахин шалгаруулалт хийж, 470-500 тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын хөнгөлөлтөд гурван жилийн хугацаанд хамруулах юм. Гол шалгуур нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн тэргүүлэх чиглэлийн тоног төхөөрөмж байх ёстой аж.

Татварын хөнгөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмжийг Гаалийн ерөнхий газартай хамтран кодлоно. Уг кодын дагуу тоног төхөөрөмжийг хилээр татваргүй оруулах болно. Үйлдвэрлэл эрхлэгчид үүнд талархалтай хандаж, уг салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль үйлчилж эхлэнэ. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодрууллаа.

-Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газарт хэзээ өргөн барих вэ?
-Бүх салбараас жижиг, дунд үйлдвэрийн ямар тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх талаарх саналыг нь авсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон Сангийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Нийт 470-500 төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэх талаар ярьж байгаа. Энэ долоо хоногт жагсаалтыг бүрэн нэгтгэж дуусна. Ингээд ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барина.

-Ихэвчлэн ямар салбарын тоног төхөөрөмж татварын хөнгөлөлтөд хамрагдах вэ?
-Олон салбарынх байгаа. Энэ дундаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын салбарынх дийлэнх хувийг эзлэж байна. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг кодолсон байгаа. Үүний дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдана.

-Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлснөөр үйлдвэрлэгчдэд ямар боломж нээгдэх талаар тойм тоо бий юу?
-Мэдээж энэ нь үйлдвэрлэгчдийг дэмжиж буй том алхам. Би нэг жишээ хэлье. Аж ахуйн нэгж, иргэн 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд 15-16 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдөх юм. Эндээс том дэмжлэг гэдэг нь харагдаж байгаа байх. Бидний тооцоогоор хууль хэрэгжих гурван жилийн хугацаанд 2000-2500 жижиг, дунд үйлдвэрлэгч хөнгөлөлтөд хамрагдана. Гэхдээ энэ нь тойм тоо. Хэрэв эдийн засаг сэргээд, банкууд зээл сайн олгох юм бол үйлдвэрлэгчид илүү олон тоног төхөөрөмж оруулж ирнэ. Олон улсын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд байх болно.

Г.Батзориг

Эх сурвалж: news.gogo.mn


Цааш нь...

Friday, September 18, 2009

ҮР АШИГТАЙ ХАРИЛЦАА ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТУУД


Маркетингийн харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь дараах үе шатуудаар харилцааны үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй.
  1. зорилтот хүлээн авагчаа тодруулах
  2. харилцаа тогтоох зорилгоо тодорхойлох буюу ямар хариу хүсэж буйгаа тогтоох
  3. мэдээлэлээ боловсруулж бэлтгэх
  4. мэдээлэл дамжуулах хэрэгсэлээ сонгох
  5. мэдээллийн эх үүсвэрийг сонгох
  6. Буцах холбоо харилцааны урсгалыг бүртгэн тооцож үнэлэлт өгөх

Зорилтот хүлээн авагчийг тодруулах

Маркетлогийн ажил нь чухам хэнд хандсан мэдээлэл дамжуулах вэ гэдгээ сайн судлаж тодруулахаас эхлэнэ. Зорилтот хүлээн авагч нь боломжит худалдан авагчид, одоогийн хэрэглэгчид, худалдан авах шийдвэр гаргадаг хүмүүс,эсвэл энэ шийдвэрт нөлөөлдөг хүмүүс байна.Зорилтот хүлээн авагчид нь тодорхой хүн, бүлэг хүмүүс,мэргэжилтнүүд эсвэл өргөн олон хэрэглэгчид байж болно.Хэнд зориулж мэдээлэл харилцаа тогтоох вэ гэдгийг нарийн сайн тодруулах нь чухад ямар мэдээлэлийг яаж, хэзээ, хаана, ямар байдлаар хүргэх , хэн үүнийг биечлэн гүйцэтгэх талаар тодорхой оновчтой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм.

Ямар хариу хүсэж байгаагаа тодорхойлох

Хэнд зориулж мэдээлэлээ илгээх вэ гэдгээ тодруулсаны дараагаар ямар хүсэж байгаагаа өөрөө тодорхойлох шаардлагатай.Энэ хариу нь ихэнх тохиолдолд худалдан авалт хийх шийдвэр байх бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжлэх үйл ажиллагааны үр дүн болдог. Явуулагч нь худалдан авах шийдвэр гаргахад хир бэлэн байгааг мэдэх нь чухал.Учир нь ямар хүн ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг анх таниж мэдэхээс худалдан авах хүртэлээ дараах зургаан үе шатыг дэс дараалан дамжиж байж худалдан авах шийдвэрт хүрдэг байна: мэдээлэл авах, мэддэг болох, талтай болох , эрхэмлэн үзэх, итгэл үнэмшилтэй болох, худалдан авах

Харилцааны мэргэжилтний зорилго нь хүлээн авагч тал энэ үе шатны аль үед нь байгааг тодруулж дараагийн үе шатруу дэс дараалан шилжүүлэн ахиулах явдал байдаг.Энэ зургаан үе шатыг худалдан авах бэлэн байдлын үе шатууд гэж нэрлэнэ.
Мэдээлэлтэй болох. Маркетлог нь санал болгож буй зүйлийн талаар хүлээн авагч тал хир зэрэг мэдээлэгдсэн байдлыг мэдэх нь чухал. Энэ талаар харилцагч тал нь огт мэдэхгүй эсвэл зөвхөн нэрийг нь сонссон төдий байж болох юм.Хэрэв зорилтот хүлээн авагчдын дийлэнх олонх нь компаний бараа үйлчилгээний талаар ойлголтгүй байвал бүтээгдэхүүний талаар эсвэл компаний талаар хийх рекламаас эхлэх нь зүйтэй.Зарим фирмүүд өөрийн шинэ барааг зах зээлд гаргахын өмнө бүтээгдэхүүнээ биш зөвхөн нэрийг нь хүмүүст таниж мэдүүлэх рекламаас эхэлдэг.
Мэдлэгтэй болох. Хүлээн авагч тал ийм нэг нэг компани байдаг тухай эсвэл түүний бүтээгдэхүүний тухай мэдэх боловч өөр нарийн тодорхой бараг мэдэхгүй байдаг.Ийм үед компанид боломжит худалдан авагчдын чухам хэдэн хувь нь зөвхөн энэ бүтээгдэхүүний нэрийг нь мэдэж байна, хэдэн хувь нь ямар нэг мэдээлэлтэй байна, хэдэн хувь нь бүх зүйлийг мэдэж байгаа талаар судлаж мэдэх хэрэгтэй болно.Уг барааны талаар мэдлэгтэй болгохын тулд түүний чанар нь маш сайн,мөн бусад давуу талыг тусгасан рекламын мэдээлэл хийхэд анхаарах нь зүйтэй.
Эерэг үнэлэмж талтай болох. Хүлээн авагчдын дийлэнх нь уг бүтээгдэхүүний талаар мэддэг болсон байвал тэднийг аль болох эерэг үзэл бодолтой болгоход чиглүүлэх хэрэгтэй. Хэрэв компаний буюу бүтээгдэхүүний талаар тааруу бодол ойлголттой байвал түүнийшалтгааныг тодруулж эерэг тал руу нь залж өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай .
Эрхэмлэн үзэх. Зорилтот хүлээн авагчид бүтээгдэхүүн маань таалагдаж байгаа нь тэд түүнийг эрхэмлэн үзэж байна гэсэн үг хараахан биш юм. Иймд бүтээгдэхүүнийхээ чанар,давуу талууд болон бусад ялгагдах онцлогийн талаар тодруулж тэдэнд аль болох уг барааг бусдаас эрхэмлэн үзэх үзлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй болно.

Итгэл үнэмшилтэй болох.
Хэдийгээр зорилтот хүлээн авагч нь уг барааг бусдаас эрхэмлэн үзэж байгаа боловч түүнийг худалдан авах шаардлагатай эсэхэд эргэлзэж байгаа бол бүрэн итгэл үнэмшилтэй болоогүй байна гэсэн үг. Ийм үед харилцагчийн зорилго бол зорилтот хүлээн авагчийг энэ бүтээгдэхүүн нь түүнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн мөн гэдэгт итгэл үнэмшил бий болгоход чиглэгдэнэ.Энэ үед урамшуулалын бусад арга хэрэгсэлүүдийг хослуулах нь чухал үр дүнтэй болдог.Тухайлбал төлбөр тооцооны хөнгөлттэй нөхцөл, баталгаат засвар үйлчилгээний болон бусад урамшуулалын талаар реклын хэрэгсэлүүдээр мэдээлэх нь зүйтэй юм.

Худалдан авах. Зорилтот хүлээн авагчдын зарим нь уг барааг худалдан авах нь зөв зайлшгүй шаардлагатай гэдэгт эргэзэхгүй байх боловч худалдан авалт хийдэггүй.Энд тэдний худвьд шаардлагатай зарим мэдээлэл нэмж авах шаардлагатайч юмуу эсвэл төлбөр хийх хөрөнгө нь арай хүрэлцээгүй гэх мэт шалтгаанууд байдаг.Ийм үед харилцагч нь тэдэнд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, шагнал амлах зэрэг аргууд хэрэглэн туслах шаардлагатай байдаг.

Мэдээлэлээ сонгож боловсруулах
Хүлээн авагчаас ямар хариу үйлдэл хүсэж буйгаа тодруулсаны дараа харилцагч нь үр ашигтай мэдээлэлийг боловсруулах ажилдаа орно.Энэхүү мэдээлэл нь нөгөө талын анхаарлыг(attention)татаж, сонирхолыг(interest)төрүүлэн, авах дур хүсэлийг(desire )сэргээж үйлдэлд(action ) хүргэхэд нөлөө үзүүлэхээр байх ёстой.Энэ стратегийг AIDA загвар гэдэг нэрээр бид сайн мэддэг.Энэхүү загварын дагуу авч үзвэл мэдээлэлийн үр өгөөжийн шалгуурт нилээд анхаарах хэрэгтэй болно.
Мэдээлэлээ боловсруулахдаа харилцагч нь юуг яаж хэлэх вэ гэдэгт нилээд анхаарах буюу мэдээлэлийн агуулга ,бүтэц, хэлбэр гэсэн гурван зүйлд төвлөрөх шаардлагатай.

Мэдээллийн агуулга

Харилцагч нь мэдээлэлээ боловсруулахдаа сонирхолтой элемент эсвэл сэдвийг олж хүссэн хариу үйлдэлд хүргэхүйц тийм мэдээллийг бэлтгэнэ.Мэдээллийг сонирхолтой бэлтгэх гурван янзын сэдэв байдаг . Энэ нь оновчтой сэдэв, сэтгэл зүйн сэдэв, ёс суртахууны холбогдолтой сэдэв зэрэг болно.
Оновчтой сэдэв сэдэл нь хувь хүний ашиг сонирхолыг хөндсөн болон уг бараа нь худалдан авагчийн хэрэгцээг хэрхэн яаж хангах талаар тодруулсан мэдээлэлийг боловсруулахад чиглэгдэнэ.Энэхүү мэдээлэлээр уг бүтээгдэхүүний хэрэглээний гол үзүүлэлтүүд, давуу тал онцлог, аюулгүй байдал болон хэмнэлттэй байдал зэрэг асуудлыг таниилцуулсан байдаг.
Сэтгэл зүйн сэдэв нь уг барааны худалдан авалтад хүргэх ямар нэг эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгоход чиглэгдэнэ .Тухайлбал хүн бүр заавал шүдээ угаах, аюулгүй байдлаа хангахын тулд машины дугуйгаа шинэчлэх, жил бүр эмнэлгийн үзлэгт орох гэх зэрэгт хүмүүсийг дуудах эсвэл тамхи татахгүй байх, хэт их идэхээс татгалзах зэрэгт итгүүлэх зорилгоор тэднийг айлган болгоомжлуулах байдлаар мэдээлэлээ боловсруулдаг.Маркетлогууд нь мөн түүнчлэн шог хошин санаа, баяр бахдал, бахархал зэрэг эерэг сэтгэл зүйг ашиглан мэдээлэлээ боловсруулдаг.Жишээ нь “British Telecom” компаний “ Хэн нэг рүү утасдаж баярлуул” рекламын уриа нь маш их амжилт олсон байна.
Ёс суртахууны сэдэв нь хүмүүсийн шудрага үнэнч , ёс дэглэмтэй зан чанарыг эрхэмлэхтэй холбоотой,Тухайлбал ямар нэг үйл явдлын тухай зарлаж мэдээлэхдээ энэ үйл ажиллагаанд оролцсоноороо та тахир дутуу ,хорт хавдараар өвчилсөн хүмүүст туслах сангуудад хувь ханидав оруулах болно гэх байдлаар мэдээлдэг.Эсвэл хүрээлэн байгаа байгаль орчиныг хамгаалах ,нийгмийн доод бүлгийн хүмүүст туслах зэрэгт хувь нэмэр оруулах тухай сэдвийг хөндсөн мэдээлэл хийж өөрийн зорилтот хэрэглэгчдийг дэмжиж байгааг илэрхийлдэг.

Мэдээллийн бүтэц

Мэдээлэлийг боловсруулах үед бүтцийн хувьд ямар байхыг сонгохдоо гол гурван зүйлд анхаарах нь чухал байдаг.
Нэгдүгээрт, мэдээлэлдээ ямар нэг тодорхой дүгнэлт хийх үү эсвэл үүнийг хүлээн авагчид хийлгэхээр үлдээх үү гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Сүүлийн үед хийсэн судалгаагаар хүмүүст ямар барааны маркыг санал болгохдоо өөрсдөө эрэгцүүлэн бодоод дараа нь дүгнэлтээ хийх боломж олгох чиглэл нь зөв зүйтэй болохыг тодруулжээ.
Хоёрдугаарт,рекламын мэдээлэлдээ уг барааныхаа зөвхөн сайн талыг төдийгүй дутагдалтай талыг бас тусгах хэрэгтэй эсэх талаар зөв шийдвэрт хүрэх асуудал байна. Ихэнх тохиолдолд нэг талыг барьж давуу талыг голлон мэдээлэх нь үр дүнтэй болох нь худалдааны танилцуулгын үед зөв шийдэл юм.
Гуравдугаарт, хамгийн их хүчтэй сонирхол татахаар баримтыг мэдээлэлийн эхэнд үү эцэст оруулах уу гэдэг асуудал байна. Ихэнх тохиолдолд мэдээллийн эхэнд оруулах нь уншигчидын сонирхолыг сэргээж өгөх боловч бас тааруухан төгсгөлд ч оруулж болдог.
МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ХЭЛБЭР

Хэдийгээр сайн бодож боловсруулсан оновчтой сэдвийг хөндсөн мэдээлэл байвч хэвлэлийн рекламын хувьд гарчиг, агуулга, зураг дүрслэл өнгө будгийн сонголтын асуудлыг сайтар тооцох нь үр ашигтай харилцааны нэг тал юм.

Радио рекламын хувьд үг хэллэг, дуу хөгжим,дуу хоолойн өнгө зэрэгт зохистой сонголт хийх шаардлагатай байдаг.Жишээ нь банк санхүүгийн үйлчилгээг рекламдаж байгаа нэвтрүүлэгчийн дуу хоолой нь гэрийн мебель тавилга мэт барааг рекламдаж байгаагаас ялгаатай байх ёстой.Хэрэв телевизээр мэдээлэл түгээж байвал дээрх зүйлсээс гадна реклам хийж буй хүний нүүрний хөдөлгөөн,хувцаслалт, зогсолт, үс засалт зэрэгийг анхаарах нь чухал.

Реклам нь бараан дээр байрласан байвал ( сав баглаан дээр ) харилцагч нь барааны хээ зураг, гадаргуйн байдал, үнэр,өнгө, хэмжээ хэлбэр зэрэгт ихээхэн анхаарах шаардлагатай болно.Ихэнх хүмүүсийн хувьд хүнсний бүтээгдэхүүний сонголтонд өнгө ихээхэн үүрэгтэй болохыг дараах жишээнээс үзэж болно.

Хэсэг худалдан авагчдад 4төрлийн кофены амталгаанд оролцохыг хүсээд 4аяга кофег хүрэн, улаан, шар, цэнхэр өнгийн хайрцагтай кофены дэргэд тавьж амтлуулахад тэдний 75% нь хүрэн хайрцагтай кофены дэргэд байгаа аягатай нь хамгийн хүчтэй, 85%нь улаан хайрцагтай нь хамгийн сайхан амттай, бараг бүгдэд нь цэнхэрийн дэргэдх нь сулхан, шар хайрцагтайн хажууд байгаа нь шингэн байна гэсэн дүгнэлт хийсэн байна, Иймд кофе үйлдвэрлэгчид нь хүрэн өнгийн хайрцагнаас гадна улаан өнгийн савтай гаргаж байгааг өнгөний нөлөөтэй холбож үзэх үндэстэй.
Дээрх асуудлуудыг нэгтгэн үзэж дараах дүгнэлтийг хийж болно.
- Аливаа мэдээлэл нь зорилтот хүлээн авагчийн хувьд тодорхой нэг үнэт шинжтэй үнэ цэнэтэй байх нь чухал, учир нь хүн бүрт өөрийн гэсэн бараа хэрэгцээтэй байдаг.
- мэдээлэл нь зорилтот бүлгийн сонирхолыг татахуйц байх хэрэгтэй.
- рекламын мэдээлэл нь ямар нэг шинэ зүйлийг агуулсан байх нь чухал ,хүмүүс шинэ зүйлийг илүү сонирхож анхаарал хандуулдаг.
-Рекламын мэдээлэл нь хийсэн худалдан авалтнь зөв зүйтэй болох талаар баталж гэрчилсэн дэмжин туслах шинжтэй байх хэрэгтэй.
-Рекламын мэдээлэл нь хүмүүст нөлөөлөхүйц байхын тулд хэлбэр агуулга,уран сайхны талын шийдэл сайтай байх нь чухал байна.

МЭДЭЭЛЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ СОНГОХ

Судалгаанаас үзэхэд хүлээн авагч тал нь явуулагчийг хэрхэн үнэлдэгээс түүнийг яаж хүлээж авах вэ хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь ихээхэн хамаардаг байна.Мэдээлэлийн эх үүсвэрийн үнэн зөв, сонирхол татахуйц байх нь тодруулбал компани, барааны марк, бүтээгдэхүүний үзүүлэн төлөөлөл эсвэл түүнийг рекламдаж байгаа жүжигчин энэ бүгд хамгийн жижиг зүйл хүртэлээ сайтар бодож сонголт хийсэн байх нь чухал байдаг.
Хоол хүнсний зүйл ба эмийн шинэ төрлийг рекламдахдаа үйлдвэрлэгч компаниуд эмч нарыг татан оролцуулах сонирхолтой байдаг нь хэрэглэгчдэд тэд илүү нэр хүндтэй гэдгийг тооцож байгаа юм.
Мөн олонд нэрд гарсан хүмүүс,урлаг спортын одуудыг өөрийн барааг таниулах рекламд оролцуулах замаар бүтээгдэхүүнийхээ идэхжүүлэлт урамшуулалыг хийдэг

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ХЭРЭГСЭЛИЙН БУЮУ ХАРИЛЦААНЫ СУВГИЙН СОНГОЛТ

Цаашид харилцагч нь ямар харилцааны сувгийг ашиглан мэдээлэлээ түгээх талаар сонголт хийнэ. Харилцааны хоёр үндсэн суваг байдаг: шууд биечилсэн ба шууд бус суваг.
Шууд харилцааны сувгууд нь хоёр юмуу хэд хэдэн хүмүүс шууд хоорондоо харилцах байдлаар ажилладаг.Үүнд хоёр хүний харилцан яриа, бүлэг хүмүүст лекц унших, утсаар юмуу захидалаар харилцах энэ бүхэн хамаарагдана.Шууд сувгийн харилцааны үед шууд биечлэн хандаад тэр даруйдаа хариу үйлдэл ямар байгааг мэдэх боломжтой тул нилээд үр дүнтэй харилцаанд тооцогддог.
Шууд харилцааны сувагт мөн тэрчлэн хамт ажиллагсад,хөршүүд,гэр бүлийн гишүүдийн аман яриа,үнэлэмж ихээхэн чухал байр суурь эзэлдэг Ихэнх хэрэглэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хийгддэг албан рекламын мэдээллэлээс илүү дээрх хүмүүсийн саналыг илүүд үзэж удаан эдэлгээтэй ,өндөр үнэтэй бараа үйлчилгээг худалдан авах сонголтоо хийдэг.Иймд компаниуд зарим үед .олон нийтэд нэр хүндтэй байгууллага,хувь хүнд бараагаа борлуулахад тусгайлан хандаж хүчин чармайлт гарган ажилладаг.Тэрчлэн өөрийн бараа үйлчилгээний рекламд нийгэмийн дунд нөлөө ихтэй хүмүүсийг оролцуулдаг.Хүмүүсийн дунд тархдаг ам дамжсан яриаг зориуд өөрийн компаний хувьд хэрэгтэй тэр асуудалд чиглүүлж компаний ба бүтээгдэхүүний тухай мэдээлэлтэй танилцуулах, сөрөг ойлголтыг засах зэргээр нөлөөлөхийг хичээдэг.

Шууд бус харилцааны сувгууд Шууд бус харилцааны сувагт шууд биечилсэн холбоо харилцаагүй нөхцөлд мэдээлэл түгээх хэлбэрүүд хамаарагдана.Тухайлбал олон нийтийн мэдээллийн хэргсэлээр хийх мэдээлэл,тусгай орчинд зохион байгуулдаг үйл ажиллагаанууд, зорилтот хүлээн авагчдад тодорхой мэдээллийг хүргэх зорилгоор хийдэг уулзалт хурал цуглаан зэрэг байж болно,

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн үндсэн төрлүүдэд хэвлэлүүд( сонин,сэтгүүл, шуудангаар шууд хаягаар хийдэг реклам)p; телевиз радиогийн нийтийн мэдээлэл, гадна талд байрлах зурагт рекламууд буюу том самбар, үзүүлэн ,зураг хөрөг зэрэг хамаарагдана.
Тусгай орчин нөхцөлд харилцагчид өөрийгөө үнэлэх хүндлэх мэдрэмж нь нэмэгдэх байдлаар мэдээллийг хүлээн авах учраас илүү үр дүнтэй байдагийг маркетлогууд тооцож үздэг.Тухайлбал банкны үйлчилгээний танхимийн дотоод тохижилт байр байдал нь үйлчлүүлэгчийн харилцааг бусдын хараанаас далдалсан, найдвартай тийм уур амьсгалыг төрүүлэхээр байх нь харилцагчдад илүү үнэлэгддэг гэдгийг тооцох хэрэгтэй.

Тусгай үйл ажиллагаанд зорилтот хүлээн авагч нартаа тодорхой мэдээллийг хүргэх зорилгоор зохион байгуулдаг бага хурал, уулзалт, баярын цуглаан , нээлтийн ажиллагаа, рекламын тоглолт,уралдаан тэмцээн,үзэсгэлэн болон бусад янз бүрийн үйл явдлууд хамаарагдана.

Шууд бус харилцааны сувгаар худалдан авагчдад дам тойруу замаар нөлөөлдөг. Тухайлбал сонин хэвлэл,сэтгүүл юмуу телевиз радиогоор нийгмийн тэргүүлэгч хэсэг нэр хүндтэй хүмүүсийн санал бодлыг тодруулан гаргаад дараа нь тэр тэргүүлэгч хэсэг нь олон түмэнд өөрсдийн санал бодол,үнэлэмжийг дамжуулах байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрэглэгч хоёрыг холбож өгдөг.Ийм байдлаар шууд бус харилцааны сувгаар мэдээлэл нь хоёр үе шаттай харилцаагаар худалдан авагчдын үзэл бодол худалдан авах төлөв байдөлд нөлөөлдөг. Энэхүү хоёр үе шаттай харилцааны үзэл баримтлалын үүднээс авч үзвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хийх реклам нь шууд үзэл бодлыг тэргүүлэгч хэсэгт хандсан байдлаар хийгдэх нь зүйтэй.Эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон эм үйлдвэрлэдэг компаниуд нь олон түмэнд нөлөө бүхий нэртэй эмч нараар бүтээгдэхүүнээ идэвхжүүлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд хэрвээ тэднийг итгүүлж чадах юм бол тэдний үзэл бодол нь бусад хэрэглэгчдэд ихээхэн нөлөө үзүүлнэ.

Буцах холбоо харилцааны урсгалыг бүртгэж тооцох нь

Харилцагч нь нөгөө талд ямар нэг мэдээлэл дамжууласаны дараа зорилтот хүлээн вагчдад уг мэдээлэл ямар үйлчлэл үзүүлэв гэдгийг судлан шинжлэх шаардлагатай.Энэ зорилгоор хүлээн авагчдын төлөөлөгчидийн дунд дараах асуудлуудлыг тодруулах маягаар асуулга явуул болно. Үүнд: явуулсан рекламын мэдээллийг үзэж сонссон эсэх,үзсэн бол яаж нөлөөлөв,чухам юугийнь тогтоож үлдэв? Хэдэн удаа үзсэн, ямар сэтгэгдэл төрөв, тэр рекламыг үзэхээс өмнөх болон үзсэний дараа уг бараанд хандах хандлага ямар болсоныг тодруулж мэдэх зэрэг асуудал багтана.Харилцагч нь уг рекламын дараа хүмүүс ямар тодорхой үйлдэл хийхэд хүрэв? Хэдэн хүн уг барааг худалдан авсан, хэдэн хүнтэй тэр барааны тухай ярилцав, хэдэн хүн дэлгүүрт ирж уг барааг сонирхов гэдэг асуудлуудыг ч тодруулах шаардлагатай юм.


Эхний жишээн дээр нийт зах зээлийн 80% нь уг барааны талаар мэдээлэл авсан бөгөөд тэдний 60% нь түүнийг худалдан авсан боловч зөвхөн 20%-д нь уг бараа таалагдсан энэ байдлаас дүгнэлт хийвэл мэдээлэл реклам сайн хийгдсэн,харин уг бараа нь шаардлага хангаж чадаагүй.Иймд компани уг бараагаа сайжруулахад анхаарах шаардлагатай,харин реклам сурталчилгаа болж байна.Хоёр дахь жишээн дээр авсан барааны сурталчилгааг нийт хүмүүсийн 40% нь хамрагдсан бөгөөд тэднээс зөвхөн 30% нь түүнийг худалдаж авахад, авч үзсэн худалдан авагчдын 80 %-д нь таалагдсан байдал нь реклам сурталчилгаагаар хийх олон нийтийн холбоог сайжруулах шаардлагатай гэдэг нь тодорхой байна.


Цааш нь...

Thursday, September 17, 2009

Тэрбумтан болох нэгэнд шивнэх үгс


Мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс олныг нуршилгүйгээр, мөнгийг жинхэнэ утгаар нь “хүүдийлж” чадсан хүмүүс буюу тэрбумтнууд энэхүү амьгүй мөртөө агуу хүчтэй зүйлийн талаар юу өгүүлснийг нь сонирхоцгооё.

Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй” гэсэн бол Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ.

Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз” гэж үзсэн бол Аристотель Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэсэн байна.

Тэгвэл Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон” хэмээн үзсэн байхад Жозеф Кеннеди “Сая доллартай болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь “ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ.

Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ.

Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг. Яагаад ингэж болохгүй гэж?” хэмээн биднээс асууж байхад, Поль Гетти “Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм” гэжээ.

Харин Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ” гэсэн бол Гарольдсон Лафайет Хант “Би амьд­­­ралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг” хэмээсэн аж.

Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна” гэсэн бол Эдди Риккенбэкер “Миний амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай” хэмээн товчхон хариулжээ. Энэ бүхний эцэст Вуди Аллен “Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ” хэмээн анхааруулсан байна.

Мөнгө тогтоох аргууд

-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй.
-Хавирган сарны туяанд мөнгөө харуулж “Сар томрох тусмаа миний мөнгийг өсгөж өгөөч” хэмээн шивнэ. Шинэ сартай үдэш буюу хавирган сартай үед мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Мөн байнга хадгалдаг зоосоо харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгал.

Цээрлэх ёсон

Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй.

Эх сурвалж: www.xacnews.mn


Цааш нь...

Wednesday, September 16, 2009

Маркетингийн харилцааны систем



Маркетингийн харилцааны системээр үр ашигтай мэдээллийг хүргэхдээ бүхэлдээ харилцааны систем хэрхэн ажиллаж байгаа талаар судлаж мэдэхээс ажлаа эхлэх нь зүйтэй.

Шаардлагатай мэдэээллийг зорьсон хэсэгтээ хүргэх үйл ажиллагаа нь дараах оролцогчдыг хамарч явагддаг. Энд үндсэн оролцогч талууд болох мэдээллийг явуулагч, хүлээн авагч хоёр гол үүрэгтэй . Мэдээллийг хүргэх хэрэгсэл ба үндсэн мэдээлэл хоёр нь харилцааны үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болдог. Харин коодлолт, тайлалт, хариу үйлдэл, буцах холбоо зэрэг нь ажлын бүрэлдүүн хэсгүүд нь юм. Энэхүү системийн хамгийн сүүлийн элемент нь системд учирч болох саад тотгор байна.Маркетингийн харилцааны системийн үндсэн элементүүдийн талаар Hewlett Packard маркын өнгөт хувилагч аппаратын рекламын жишээн дээр тайлбарлая.
* Явуулагч тал – Мэдээллийг нөгөө талд илгээж буй тал- Hewlett Packard компани
* Коодлолт- рекламын мэдээлэл эсвэл гол санааг зураг дүрслэлээр буюу тайлбар бичлэгээр дамжуулж маркетингийн мэдээлэл болгон хувиргаж байгаа уг хувилагч аппаратын компаний захиалгаар ажиллаж байгаа рекламын агентын үйл ажиллагаа
* Мэдээлэл-Явуулагчаас дамжуулж байгаа үг зураг дүрслэл тэмдэгийн цуглуулга- Hewlett Packard хувилагч аппаратын тухай үндсэн реклам
* Рекламын хэрэгсэл – Мэдээллийг явуулагчаас хүлээн авагчид дамжуулж тарааж байгаа харилцааны сувгууд буюу энэ жишээн дээр тус компани өөрийн рекламыг хэвлүүлэхээр сонгосон тусгай сэтгүүл болно.
* Тайлалт- Хүлээн авагч явуулагчаас илгээсэн тэмдэгтүүдэд тодорхой утга өгөх- Hewlett Packard хувилагч аппаратын рекламыг хэрэглэгч уншаад түүний тайлбар бичиг зураг дүрслэлийн илэрхийлэлийг нээж танилцах
* Хүлээн авагч- Нөгөө талаас явуулсан мэдээллийг хүлээн авч байгаа тал буюу Hewlett Packard хувилагч аппаратын рекламыг уншиж танилцагч хэрэглэгч
* Хариу үйлдэл-санал болгосон мэдээлэлтэй танилцаад хийх үйлдэл. Энэ үйлдэл нь маш олон янз байж болно.Жишээ нь хэрэглэгч Hewlett Packard хувилагч аппаратын шинж чанарын талаар илүү сайн ойлголттой болох; уг аппаратыг худалдан авах; эсвэл ямар ч үйлдэл хийхгүй өнгөрөх гэх зэрэг
* Буцах холбоо-явуулагчид хүлээн авагчаас үзүүлж байгаа хариу үйлдэл. Тус компаниас хийсэн судалгаанаас үзвэл зарим хэсэгт нь уг реклам таалагдсан бөгөөд тэд түүнийг тогтоож үлдсэн, харин хүлээн авагчдын зарим нь компани руу утасдаж тухайн рекламыг эсвэл бүтээгдэхүүнийг магтах эсвэл шүүмжлэх санаагаа илэрхийлсэн байдаг.
* Саад тотгор- мэдээллийг дамжуулах явцад төлөвлөгдөөгүй өөрчлөлтөөс шалтгаалж хүлээн авагч талд хүссэн мэдээлэл очихгүй эсвэл ойлгомжгүй байх буруу ойлголт авах зэрэг байдал үүсэх. Жишээ нь хэрэглэгч Hewlett Packardын рекламыг хэвлэсэн сэтгүүлийг унших үедээ анхаарал нь саринаж уг рекламыг үзэлгүй өнгөрсөн эсвэл түүний гол санаа агуулсан хэсгийг анхаараагүй байж болно.

Маркетингийн харилцааны системд оролцогч талууд

Энэхүү системээр дамжуулж байгаа мэдээллийн нөлөөллийн үр ашгийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь хүлээн авагчид аль болох танил ойлгомжтой үг хэллэг, зураг дүрслэлийг хэрэглэх явдал юм.Ийм учраас маркетингийн харилцааны мэргэжилтнүүд нь хүлээн авагчийн мэдлэг туршлагын талаар сайн мэдлэгтэй байх нь үр дүнтэй мэдээлэл түгээх чухал нөхцөл болдогийг анахаарах нь зүйтэй.

Энэхүү харилцааны загварт дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай:
-Явуулагч нь чухам хэнд зориулж мэдээлэлээ хүргэж ямар хариу хүсэж байгаагаа нарийн тодорхой мэдэх хэрэгтэй.
-Мэдээлэл нь зорилтот хүлээн авагчдад аль болох ойлгомжтой ойр дөт хэлбэр, аргаар илэрхийлэгдсэн байх нь чухал.
-явуулагч нь хүлээн авагчид тохиромжтой тийм рекламын хэрэгсэлийг сонгож мэдээлэлээ дамжуулах бөгөөд мөн үр ашигтай буцах холбоо тогтоох нөхцөлийг хангах нь өөрийн мэдээлэлийн талаар хүлээн авагч тал ямар хариу үйлдэлд хүрсэнийг үнэлэх боломжтой болох юм.

Үргэлжлэл бий . . .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Идэвхжүүлэлтийн иж бүрдэл ( promotion mix )


Идэвхжүүлэлтийн иж бүрдэл ( promotion mix ) гэдэг нь компаний зүгээс рекламын болон маркетингийн зорилгыг хангахад чиглэгдсэн реклам сурталчилгаа,борлуулалтын урамшуулал, биечлэн хийх худалдаа ба олон нийттэй тогтоох харилцааг хослуулах өвөрмөц ажиллгааны цогцолбор юм.

Реклам нь пүүсийн бараа үйлчилгээ ба шинэ санааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн биечилсэн бус байдлаар төлбөртэй хийгддэг бүхий л мэдээлэл сурталчилгаа юм. Рекламыг тодорхой захиалагчийн захиалгаар санхүүжүүлж хийдэг.
Биечлэн хийх худалдаа гэдэг нь нэг юмуу хэд хэдэн боломжит худалдан авагчдад бараагаа үзүүлж санал болгохдоо тэдэнтэй нилээд урт хугацаагаар холбоо тогтоох зорилготой хийдэг шууд биечилсэн харилцаа байдаг.
Борлуулалтын урамшуулал нь тодорхой барааны худалдан авалтыг урамшуулан дэмжихэд чиглэгдсэн богино хугацааны нэг удаагийн өдөөх шинжтэй арга хэмжээ юм. Үүнд хямдрал, бэлэг, эрхийн бичиг-ваучер, шагнал зэргийг ойлгож болно.

Олон нийтийн харилцаа PR нь компаний талаар эерэг ойлголт сэтгэгдэл бий болгоход чиглэгдсэн харилцагчидтай тогтоох харилцааны төрлүүд байдаг.Энд юуны өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдтэй холбоо тогтоох , хэрэглэгчидтэй хийх компаний удирдлагуудын уулзалт , зөвлөлгөө нь чухал үүрэгтэй байна.

Шууд маркетинг гэдэг нь хэрэглэгчидээс даруйхан хариу авах зорилгоор мэдээлэл харилцааны хэрэгсэлээр хийдэг шууд холбоо харилцаа юм.Энэ харилцаанд оролцогчид нь газар зүйн байршилын хувьд хаана ч байж болох бөгөөд интернет,телефон, факс зэрэг холбоо харилцааны орчин үеийн хэрэгсэлүүдийг ашигладаг тул хамгийн богино хугацаанд харилцаа тогтоож бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой байдаг онцлогтой.

Эдгээр маркетингийн харилцааны хэрэгсэл төрлүүд нь өөр өөрийн гэсэн арга хэлбэрээр хэрэгждэг.Тухайлбал зар сурталчилгааг хэвлэл, радио телевиз, гадна гудамжны самбар гэх зэрэгт байрлуулж болно.Харин биечлэн хйих худалдаа нь барааны танилцуулга/ презентац/ үзэсгэлэн яармаг, тусгай урамшууллын арга хэмжээ гэх зэрэг хэлбэртэй хийгддэг. Борлуулалтын урамшуулал нь бараа худалдаалах газарт хийх реклам, шагнал, үнийн хямдрал, эрхийн бичиг, тусгай реклам зэрэг арга хэлбэртэй байдаг.

Шууд маркетингийн хэрэгсэлүүдэд каталоги, телемаркетинг , факс , интернет зэрэг хамаарагдана.Мэдээллийн шинэ технологи нь пүүс компанийг олон нийтэд хандсан ялгаваргүй хийгддэг сурталчилгаанаас тодорхой нарийвчилсан чиглэлтэй бүр тодорхой нэг хэрэглэгч харилцагчид чиглэгдсэн харилцаанд шилжихэд хүргэж байна.

Маркетингийн харилцаанд нилээд чухал үүрэгтэй төрлүүд нь рекламын харилцаа ба урамшуулал хоёр юм.

Рекламын харилцааны үндсэн зорилго нь хэрэглэгчдийн бодол санааг өөрийн санал болгож байгаа зүйлийг худалдан авахад чиглүүлэх явдал байдаг.Тэгвэл урамшуулалын гол зорилго гэвэл худалдан авагчдыг нэн түргэн худалдан авах хүсэл сонирхол төрүүлэхэд чиглэгдсэн байна.Тодруулбал богино хугацаанд үнийн хямдрал, бэлэг, шагнал сугалаа зэрэг урамшуулал зарлаж явуулсанаар тодорхой маркын бүтээгдэхүүний борлуулалтыг идэвхжүүлэн сайжруулах боломжтой.

Орчин үед маркетингийн харилцааны арга хэрэгсэлүүдийг тус тусд нь салангид хэрэглэсэнээс тэдгээрийг хослуулах замаар нэгдсэн маркетингийн харилцаагаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулж мэдүүлэхийг илүү үр дүнтэйд тооцох боллоо.

Нэгдсэн маркетингийн харилцаа гэдэг нь тодорхой худалдааны маркын хувьд харилцааны нэгдмэл нэг зорилгод чиглэгдсэн рекламын болон урамшууллын арга хэрэгсэлүүдийг хослуулж хэргэлэхдээ худалдан авагчдын цаг хугацаа сонирхолыг харгалзан түүнд тохируулан явуулах цогцолбор үйл ажиллагаа гэж ойлгож болно.Нэгдсэн маркетингийн харилцааг хэрэгжүүлэхтэй уялдаж реклам, урамшууллын төлөвлөлтөнд хэд хэдэн өөрчлөлт хийгдэх болдог. Ялангуяа энэ үед рекламын агентлагын биш реклам захиалагчийн зохицуулалт, үүрэг хариуцлага нилээд их болдог.

Эдгээрээс гадна маркетингийн харилцааны бусад хэрэгэсэлүүд ч үйлчилдэг. Үүнд: барааны гадаад дүр төрх, түүний үнэ, гадаад ерөнхий байдал, сав боодлын өнгө,худалдаалж байгаа дэлгүүр энэ бүхэн нь худалдан авагчдад мэдээлэл түгээх арга хэрэгсэл болох тул эдгээрт анхаарах шаардлагатай.

Үргэлжлэл бий . . .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Tuesday, September 15, 2009

Ярих соёл


-Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?

Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдлыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.

Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.

Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа
Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
…Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.

…Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

…Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг
-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.

Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.

-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. “Амны бэлэгээс ашдын бэлэг” гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. “Юу ч үгүй хоосон” гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг “мэндийн зөрөө” гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхлыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.

-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл
-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас “хүн” хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.
-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.

-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад “ам нь халж”, хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж “хадуурдаг” муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.

-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.

-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биеийнхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэгчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: “Сайн байна уу? намайг ……. гэдэг. Би ……тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ……тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл
Монголчуудын “тавхан үгэндээ танигдана” гэдэг хэллэгээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.

Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэм.

Эх сурвалж: Нийгмийн толь - Г.Галбадрах

Цааш нь...

Хэвлэл Мэдээллийн судалгаа яагаад хэрэгтэй вэ?


Хэвлэл Мэдээллийн судалгаа яагаад хэрэгтэй вэ?

Асуулт: Рекламныхаа хэрэглэгч, зорилтот бүлгийг оновчтой сонгож, хүртээмж болон үр нөлөөг нь дээшлүүлмээр байна уу. Ямар сувгаар, хэрхэн хүргэхээ мэдэхгүй байна уу. Та үр ашиггүй зардлаа хэмнэж, бизнесээ оновчтой төлөвлөмөөр байна уу?

Нөхцөл байдал: Монголын бизнесийн компаниудын маркетингийн бодлого-төлөвлөгөө танил тал, түншүүддээ хэт дулдуйдсан, менежерүүдийн хувийн санаа бодолд түшиглэсэн, судалгаа шинжилгээнд тулгуурлаагүй, хэрэглэгчээ бодоогүй байдаг нь бодит үнэн. Мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, нэвтрүүлгийн бодлогоо сайжруулах, зах зээлээ мэдэрч шинэ санал санаачилга бий болгох, маркетингийн бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх, хамтран ажиллах мэдээллийн хэрэгслээ сонгох, үнэлэх, хэвлэл мэдээлэлд сурталчилгаагаа оновчтой байршуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний сегментчлэл хийх зэрэг олон асуудлыг шийдэж чадалгүй хугацаа алдсаар байна.

Зөвлөгөө: Бизнесийн байгууллагууд зорилтот бүлгээ зөв тодорхойлж, хэвлэл мэдээллийн сувгаа оновчтой сонгосны дараа тухайн рекламаа бичил зах зээлд туршиж үзээд олон нийтэд хүргэе. Харин дараа нь үр дүнгээ дээшлүүлэх ажил заавал зохион байгуулж, үнэлгээ хийснээр сурталчилгааны ажил тань амжилттай болно. Эдгээр бүх шатанд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилтот хэрэглэгчдийн онцлог, тэдний ашигладаг мэдээллийн сувгийг тогтоосон судалгааны дүнг ашиглах нь хамгийн чухал юм.

Шийдэл: Бизнест өрсөлдөөн нэмэгдэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, борлуулах сурталчлахад хэрэглэгчдийн үйл хөдлөл, санаа бодлыг юуны өмнө тусгах хэрэгтэй байдаг. Энэ асуудлыг хамгийн хямд, хараат бус, бодитоор, орчин үеийн шинэ хандлага, арга зүйд тулгуурлан хийдэг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа” цогцоор нь шийдэж чадсан юм. Өөрөөр хэлбэл манай судалгаа олон нийтийг хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудтай холбосон гүүр бөгөөд хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн санаа бодол, өөрчлөлт динамикийг цаг алдалгүй судалж иж бүрэн цогц, далайцтай мэдээллийг бүрдүүлснээр хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны сувгийн зах зээлийг тодорхойлдог.



Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649

Цааш нь...

Monday, September 14, 2009

Маркетингийн урамшуулал сурталчилгааны тухай ойлголт


Маркетингийн урамшуулал сурталчилгаа буюу идэвхжүүлэлт нь маркетингийн иж бүрдэлийн нэг чухал төрөл нь бөгөөд өнөө үед үүрэг ач холбогдол нь улам ихсэх боллоо. Хэрэглэгчдэд өөрийн бараа үйлчилгээгээ таниулж борлуулалтаа дэмжих болон компаний нэр хүндийг сайжруулах чиглэлээр хийж байгаа бүхийл харилцааг маркетингийн урамшуулал сурталчилгаа гэнэ.

Өнөө үед урамшуулал сурталчилгаагүйгээр аливаа бизнест амжилт олно гэхэд бэрхшээлтэй болсон. Учир нь бараа үйлчилгээний нэр төрөл түргэн шинэчлэгдэн зах зээл шинэ төрлийн бүтээгдэхүүнээр улам сайн хангагдаж өрсөлдөөн хүчтэй болсон тул хэн түрүүлж хэрэглэгчдэд мэдээлэл хүргэж урамшуулал амлаж байгаа нь борлуулалт хийх боломжтой болсон байна. Түүнээс гадна уламжлалт худалдааны арга технологоор амжилт олох боломж багасаж худалдаа наймааны буюу борлуулалтын шинэ арга технологи ихээр нэвтэрч байгаа нь урамшуулал сурталчилгаанд хандах хандлагыг мөн өөрчлөхөд хүрлээ.

Борлуулалтын албаны мэргэжилтэн болон байгууллагын удирдлагууд маркетингийн урамшуулал сурталчилгааны талаар зохих мэдлэг эзэмшихэд шаардлагатай үндсэн суурь ойлголтыг энэ номноос авч болно.

Маркетингийн урамшуулал сурталчилгааны үндсэн ойлголтууд буюу түүний төрлүүдэд реклам сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, биечлэн хийх худалдаа ба олон нийтийн харилцаа – PR гэсэн дөрвөн янзын харилцааг хамааруулан авч үздэг. Эдгээрээс нилээд чухал түгээмэл хэргэлэгддэг төрөл нь реклам сурталчилгаа, борлуулалтын урамшуулал хоёр бөгөөд сүүлийн жилүүдэд шууд борлуулалтын үед болон шууд маркетингийн харилцаанд хэрэглэгддэг шинэ арга хэрэгсэлүүд ч нилээд өргөжих хандлагатай боллоо.

Практик маркетингт рекламын харилцаа ба барааны борлуулалтын урамшуулалыг бараа үйлчилгээний тухай одоо байгаа болон боломжит худалдан авагчддаа мэдээлэл хүргэх, тэднийг худалдан авалт хийхэд итгүүлэх арга замын талаар хийгддэг нягт уялдаа холбоотой өвөрмөц хоёр арга хэрэгсэл гэж үздэг. Энэ хоёр ойлголтын уялдаа холбоотой тал гэвэл эдгээр нь хоюулаа харилцааны үйл явцад үндэслэгдсэн арга хэрэгсэл юм. Ялангуяа идэхжүүлэлтийн үйл ажиллагаа нь нэгдсэн маркетингийн харилцаанд тулгуурлаж байх тохиолдолд тэдгээр нь ихэвчлэн хослон хэрэглэгддэг.

Үргэлжлэл бий . . .

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Saturday, September 12, 2009

Шинэ цахим ном.

За та бүхэн заавал унших ном. За тэгээд амжилт хүсэе.

Монгол орон мандан бадраг.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008