Friday, September 25, 2009

Урамшуулал сурталчилгааны хөтөлбөрийг боловсруулах нь



Урамшуулал сурталчилгааны нийт зардал төсвийн хэмжээг тогтоосны дараа үүнийг реклам сурталчилгаа,биечлэн хийх худалдаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа ба шууд маркетингийн төрлүүдэд хэрхэн яаж хувиарлах асуудлыг шийдэх хэрэгтэй болно.Нэг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулпаг компаниуд урамшууллын өөр өөр төрлүүдийг хэргэлдэг .Тухайлбал гоо сайханы бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Ревлон ( Revlon) -рекламд , Эйвон ( Avon) компани биечлэн хийх худалдаа ба шууд маркетингаар борлуулалтаа идэвхжүүлэхэд ихэнх хөрөнгөө зориулдаг байх жишээтэй.

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд өөртөө тохирох хамгийн өгөөжтэй урамшуулал сурталчилгааны төрлүүдийг уян хатан байдлаар сонгож борлуулалтын урамшуулалд рекламаас илүү зардал төсөв зарцуулах болж байна.Энэ нь богино хугацаанд эрчимтэй борлуулалтаа нэмэгдүүлэх боломж олгодог гэж үздэг
.Урамшуулал сурталчилгааны иж бүрдэлийг сонгох нь улам бүр төвөгтэй асуудал болж байгаа бөгөөд энд интеграц маркеингийн харилцааг удирдлага болгох нь нилээд зохистой хандлага юм. Урамшуулал сурталчилгааны иж бүрдэлийг сонгохдоо тэдгээрийн онцлог шинжүүдийг тодруулж мэдэх нь чухал.

Реклам

Рекламын давуу тал:
1 Нэг хүлээн авагчид ногдох зардлын хэмжээгээр реклам нь харьцангуй хямд бөгөөд алслагдсан худалдан авагчдад нэгэн зэрэг хүргэх боломжтой.
2 Олон түмэнд хандсан байдал нь худалдан авагчдад уг рекламдаж буй бараа нь нийгмийн норм хэмжээ, хуулийн дагуу гэсэн ойлголт төрүүлдэг учраас худалдан авалт нь ямар нэг шүүмжлэлтэй тулгардаггүй.
3 Рекламын мэдээллийг олон дахин давтах боломж олгохоос гадна хүлээн авагч нь бусад өрсөлдөгчийн бараатай харьцуулж дүгнэх бололцоотой,
4 Түүнээс гадна рекламаар өөрийн бараа үйлчилгээг нилээд тодорхой дуу,дүрс өнгөний тусламжтай яруу тодоор илэрхийлэн мэдээлэх боломжтой.
Рекламын дутагдалтай тал:
1 Нэгэн зэрэг үй олон хүлээн авагчид хүрдэг боловч реклам нь тэдний хувьд ялгаваргүй нийтэд зориулагдсан учраас худалдагч биечлэн хийх ятгалгыг бодвол итгэл үнэмшил багатай.
2 Ихэнх реклам нь эзэнгүй нийт худалдан авагчдад хандсан учраас анхаарал хандуулж хариу үйлдэл үзүүлэх албагүй байдаг.
3 Реклам нь маш өндөр өртөгтэй хийгддэг. Ялангуяа телевизийн рекламд ихээхэн хөрөнгө шаардагддаг,харин радиогийн ба сонингийн реклам нь хямд тусдаг.

Биечлэн хийх худалдаа

Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүлээж аваад бусдаас эрхэмлэн үзэх, итгэл үнэмшилтэй болох , үйл ажиллагааг сэргээх үед биечлэн хийх худалдаагаар идэвхжүүлэх нь хамгийн үр ашигтай д тооцогддог.Биечлэн хийх худалдаа нь рекламтай харьцуулахад хэд хэдэн давуу талтай:

1 Хэрэгцээ шаардлага шинж байдлын хувьд адил төстэй хоёр юмуу хэд хэдэн хүмүүсийн нүүр тулсан буюу биечилсэн харилцаа үүсдэг.
2 Энд жирийн худалдагч худалдан авагчийн харилцаанаас эхлэн нилээд урт хугацааны нөхөрлөлийн харилцаа ч үүсэж болох талтай .Ийнхүү мэргэжлийн урт удаан хугацааны ажил хэрэгч харилцаа тогтоох боломжтой.
3 Биечилсэн байдлаар харьцах учраас худалдан авагчаас заавал ямар нэгэн хариу өгөхөд хүргэдэг ,энэ нь эелдэгээр илэрхийлсэн татгалзал ч байж болно.

Гэвч ийм давуу талыг олох нь компаний хувьд тийм ч амаргүй. Тухайлбал өөрийн худалдааны агентуудыг нийлээд урт хугацаатай гэрээгээр ажиллулах шаардлагатай ,мөн рекламтай адил худалдааны агентаа солих боломжгүй байна.Түүнээс гадна биечлэн хйих худалдаа нь хамгийн өндөр өртөгтэй( өндөр мэргэжлийн худалдааны ажилтан бэлтгэж сургахад урт хугацаанд ихээхэн дардал гардаг ) идэвжүүлэлтйн төрөл юм.Өөрийн үйлчлүүлэгчдээ очих нэг томилолтын зардал нь дунджаар 200$ болдог байна.

Борлуулалтын урамшуулал

Борлуулалтын урамшуулал нь олон арга хэрэгсэлтэй бөгөөд тэдгээрээс өргөн хэрэглэгддэг нь гэвэл эрхийн бичиг,уралдаан шалгаруулалт, үнийн хөнгөлөлт, шагнал, бэлэг, загвар зэрэг бөгөөд тэдгээр нь өөр өөрийн онцлогтой байна.

1 Урамшуулалын энэ төрлүүд нь худалдан авагчдын анхаарлыг татаж барааны тухай мэдээллээр хангасанаар түүнийг худалдан авахад дөхөм үзүүлнэ.
2 Энэ бүхэн нь худалдан авагчдад нэн даруй худалдан авах нь ашигтай хэмнэлттэй гэсэн ойлголт төрүүлэх хүчтэй хөшүүрэг болдог.
3 Борлуулалтын урамшуулал нь рекламыг бодвол түргэн хариу үйлдэлд хүргэдэг.Рекламаар “ манай барааг худалдан аваарай “гэдэг бол борлуулалтын урамшуулалаар “ үүнийг яг одоо аваарай “ гэж мэдээлдэг онцлогтой.
4 Борлуулалтын урамшуулал нь богино хугацаанд үргэлжилдэг.Худалдан авагчдаас хурдан хүчтэй хариу үйлдэлийг хийхэд уриалан дуудах замаар борлуултын урамшууллыг хийдэг.Үүнийг бүтээгдэхүүний тогтвортой эрэлтийг бүрдүүлэх зорилгоор хэрэглэж болохгүй. Иймээс өөрийн хэрэглэгчиддээ хандаж урамшууллын хөтөлбөр боловсруулахдаа сайтар төлөвлөж бүтээгдэхүүнийхээ бодит үнэт чанарыг санал болгон урамшууллын зампанит ажлаа зохион байгуулах нь зүйтэй.

Олон нийтийн харилцаа PR

Олон нийтийн харилцаа нь бусад төрлүүдийн нэгэн адил тодорхой онцлог талуудтай.
- Рекламын мэдээлэлийг бодвол энэ төрлийн мэдээлэл нь илүү бодитой үнэн зөв байдлаар хүмүүст ойлгогддог.Сонингийн өгүүлэл, мэдээллийн шинжтэй нийтлэл,найруулал зэрэг нь ердийн рекламаас илүү үнэмшилтэй мэт санагддаг.
-Олон нийтийн харилцаагаар ихэвчлэн худалдаа наймааны хүмүүстэй уулзахаас зайлсхийдэг,рекламын зар уншдаггүй тийм худалдан авагчидтай холбоо тогтоох боломжтой. Ийм хүмүүс нь мэдээллийг худалдааны реклам байдлаар биш шинэ сонин мэдээ байдлаар хүлээн авдаг.
-Олон нйитийн харилцаагаар рекламын нэгэн адил өөрийн бүтээгдэхүүн болон компаний талаар үр нөлөө ихтэй танилан сурталчилж болно.Харин маркетлогууд түүний үр өгөөжийг дутуу үнэлдэгээс гол төлөв хамгийн сүүлийн ээлжинд хэргэлдэг.
Сайтар бодож төлвөлсөн олон нийтийн харилцааны үйл ажиллагааг идэвхжүүлэлтийн бусад төрлүүдтэй хослуулан хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй хэмнэлттэй байдгийг анхаарах нь зүйтэй.

Шууд маркетинг


Шууд маркеингийн нилээд хэдэн төрөл байдаг боловч тэдгээр нь ерөнхий нийтлэг онцлог талуудтай юм.
Шууд маркеингаар хийх рекламын мэдээлэл нь тодорхой хүнд хаяглагдсан байдаг учраас хувийн шууд харилцааны суваг болдог.
Шууд маркетингийн мэдээлэл нь захиалгын өмнөхөн богино хугацаанд зорилтот хэрэглэгчдэд хандсан тэдний сонирхолд нийцсэн шинжтэй хийгддэг учраас яаралтай шуурхай харилцааны төрөл болно.
Шууд маркетингаар зөвхөн харилцагч хэрэглэгч хоёрын хооронд болох харилцан ярилцлага байдалтай холбоо тогтоох учраас худалдан авагчийн хариу үйлдлийн байдлаас хамаарч мэдээлэлээ өөрчлөн зохицуулах боломжтой,мөн өрсөлдөгчөөс мэдээллээ нууцлах боломжтой.
Шууд маркетингаар идэхжүүлэлтийг тодорхой төлөвлөх боломжтой,үр дүн нь хурдан гардаг.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008