Friday, September 18, 2009

ҮР АШИГТАЙ ХАРИЛЦАА ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТУУД


Маркетингийн харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь дараах үе шатуудаар харилцааны үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй.
  1. зорилтот хүлээн авагчаа тодруулах
  2. харилцаа тогтоох зорилгоо тодорхойлох буюу ямар хариу хүсэж буйгаа тогтоох
  3. мэдээлэлээ боловсруулж бэлтгэх
  4. мэдээлэл дамжуулах хэрэгсэлээ сонгох
  5. мэдээллийн эх үүсвэрийг сонгох
  6. Буцах холбоо харилцааны урсгалыг бүртгэн тооцож үнэлэлт өгөх

Зорилтот хүлээн авагчийг тодруулах

Маркетлогийн ажил нь чухам хэнд хандсан мэдээлэл дамжуулах вэ гэдгээ сайн судлаж тодруулахаас эхлэнэ. Зорилтот хүлээн авагч нь боломжит худалдан авагчид, одоогийн хэрэглэгчид, худалдан авах шийдвэр гаргадаг хүмүүс,эсвэл энэ шийдвэрт нөлөөлдөг хүмүүс байна.Зорилтот хүлээн авагчид нь тодорхой хүн, бүлэг хүмүүс,мэргэжилтнүүд эсвэл өргөн олон хэрэглэгчид байж болно.Хэнд зориулж мэдээлэл харилцаа тогтоох вэ гэдгийг нарийн сайн тодруулах нь чухад ямар мэдээлэлийг яаж, хэзээ, хаана, ямар байдлаар хүргэх , хэн үүнийг биечлэн гүйцэтгэх талаар тодорхой оновчтой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм.

Ямар хариу хүсэж байгаагаа тодорхойлох

Хэнд зориулж мэдээлэлээ илгээх вэ гэдгээ тодруулсаны дараагаар ямар хүсэж байгаагаа өөрөө тодорхойлох шаардлагатай.Энэ хариу нь ихэнх тохиолдолд худалдан авалт хийх шийдвэр байх бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжлэх үйл ажиллагааны үр дүн болдог. Явуулагч нь худалдан авах шийдвэр гаргахад хир бэлэн байгааг мэдэх нь чухал.Учир нь ямар хүн ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг анх таниж мэдэхээс худалдан авах хүртэлээ дараах зургаан үе шатыг дэс дараалан дамжиж байж худалдан авах шийдвэрт хүрдэг байна: мэдээлэл авах, мэддэг болох, талтай болох , эрхэмлэн үзэх, итгэл үнэмшилтэй болох, худалдан авах

Харилцааны мэргэжилтний зорилго нь хүлээн авагч тал энэ үе шатны аль үед нь байгааг тодруулж дараагийн үе шатруу дэс дараалан шилжүүлэн ахиулах явдал байдаг.Энэ зургаан үе шатыг худалдан авах бэлэн байдлын үе шатууд гэж нэрлэнэ.
Мэдээлэлтэй болох. Маркетлог нь санал болгож буй зүйлийн талаар хүлээн авагч тал хир зэрэг мэдээлэгдсэн байдлыг мэдэх нь чухал. Энэ талаар харилцагч тал нь огт мэдэхгүй эсвэл зөвхөн нэрийг нь сонссон төдий байж болох юм.Хэрэв зорилтот хүлээн авагчдын дийлэнх олонх нь компаний бараа үйлчилгээний талаар ойлголтгүй байвал бүтээгдэхүүний талаар эсвэл компаний талаар хийх рекламаас эхлэх нь зүйтэй.Зарим фирмүүд өөрийн шинэ барааг зах зээлд гаргахын өмнө бүтээгдэхүүнээ биш зөвхөн нэрийг нь хүмүүст таниж мэдүүлэх рекламаас эхэлдэг.
Мэдлэгтэй болох. Хүлээн авагч тал ийм нэг нэг компани байдаг тухай эсвэл түүний бүтээгдэхүүний тухай мэдэх боловч өөр нарийн тодорхой бараг мэдэхгүй байдаг.Ийм үед компанид боломжит худалдан авагчдын чухам хэдэн хувь нь зөвхөн энэ бүтээгдэхүүний нэрийг нь мэдэж байна, хэдэн хувь нь ямар нэг мэдээлэлтэй байна, хэдэн хувь нь бүх зүйлийг мэдэж байгаа талаар судлаж мэдэх хэрэгтэй болно.Уг барааны талаар мэдлэгтэй болгохын тулд түүний чанар нь маш сайн,мөн бусад давуу талыг тусгасан рекламын мэдээлэл хийхэд анхаарах нь зүйтэй.
Эерэг үнэлэмж талтай болох. Хүлээн авагчдын дийлэнх нь уг бүтээгдэхүүний талаар мэддэг болсон байвал тэднийг аль болох эерэг үзэл бодолтой болгоход чиглүүлэх хэрэгтэй. Хэрэв компаний буюу бүтээгдэхүүний талаар тааруу бодол ойлголттой байвал түүнийшалтгааныг тодруулж эерэг тал руу нь залж өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай .
Эрхэмлэн үзэх. Зорилтот хүлээн авагчид бүтээгдэхүүн маань таалагдаж байгаа нь тэд түүнийг эрхэмлэн үзэж байна гэсэн үг хараахан биш юм. Иймд бүтээгдэхүүнийхээ чанар,давуу талууд болон бусад ялгагдах онцлогийн талаар тодруулж тэдэнд аль болох уг барааг бусдаас эрхэмлэн үзэх үзлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй болно.

Итгэл үнэмшилтэй болох.
Хэдийгээр зорилтот хүлээн авагч нь уг барааг бусдаас эрхэмлэн үзэж байгаа боловч түүнийг худалдан авах шаардлагатай эсэхэд эргэлзэж байгаа бол бүрэн итгэл үнэмшилтэй болоогүй байна гэсэн үг. Ийм үед харилцагчийн зорилго бол зорилтот хүлээн авагчийг энэ бүтээгдэхүүн нь түүнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн мөн гэдэгт итгэл үнэмшил бий болгоход чиглэгдэнэ.Энэ үед урамшуулалын бусад арга хэрэгсэлүүдийг хослуулах нь чухал үр дүнтэй болдог.Тухайлбал төлбөр тооцооны хөнгөлттэй нөхцөл, баталгаат засвар үйлчилгээний болон бусад урамшуулалын талаар реклын хэрэгсэлүүдээр мэдээлэх нь зүйтэй юм.

Худалдан авах. Зорилтот хүлээн авагчдын зарим нь уг барааг худалдан авах нь зөв зайлшгүй шаардлагатай гэдэгт эргэзэхгүй байх боловч худалдан авалт хийдэггүй.Энд тэдний худвьд шаардлагатай зарим мэдээлэл нэмж авах шаардлагатайч юмуу эсвэл төлбөр хийх хөрөнгө нь арай хүрэлцээгүй гэх мэт шалтгаанууд байдаг.Ийм үед харилцагч нь тэдэнд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, шагнал амлах зэрэг аргууд хэрэглэн туслах шаардлагатай байдаг.

Мэдээлэлээ сонгож боловсруулах
Хүлээн авагчаас ямар хариу үйлдэл хүсэж буйгаа тодруулсаны дараа харилцагч нь үр ашигтай мэдээлэлийг боловсруулах ажилдаа орно.Энэхүү мэдээлэл нь нөгөө талын анхаарлыг(attention)татаж, сонирхолыг(interest)төрүүлэн, авах дур хүсэлийг(desire )сэргээж үйлдэлд(action ) хүргэхэд нөлөө үзүүлэхээр байх ёстой.Энэ стратегийг AIDA загвар гэдэг нэрээр бид сайн мэддэг.Энэхүү загварын дагуу авч үзвэл мэдээлэлийн үр өгөөжийн шалгуурт нилээд анхаарах хэрэгтэй болно.
Мэдээлэлээ боловсруулахдаа харилцагч нь юуг яаж хэлэх вэ гэдэгт нилээд анхаарах буюу мэдээлэлийн агуулга ,бүтэц, хэлбэр гэсэн гурван зүйлд төвлөрөх шаардлагатай.

Мэдээллийн агуулга

Харилцагч нь мэдээлэлээ боловсруулахдаа сонирхолтой элемент эсвэл сэдвийг олж хүссэн хариу үйлдэлд хүргэхүйц тийм мэдээллийг бэлтгэнэ.Мэдээллийг сонирхолтой бэлтгэх гурван янзын сэдэв байдаг . Энэ нь оновчтой сэдэв, сэтгэл зүйн сэдэв, ёс суртахууны холбогдолтой сэдэв зэрэг болно.
Оновчтой сэдэв сэдэл нь хувь хүний ашиг сонирхолыг хөндсөн болон уг бараа нь худалдан авагчийн хэрэгцээг хэрхэн яаж хангах талаар тодруулсан мэдээлэлийг боловсруулахад чиглэгдэнэ.Энэхүү мэдээлэлээр уг бүтээгдэхүүний хэрэглээний гол үзүүлэлтүүд, давуу тал онцлог, аюулгүй байдал болон хэмнэлттэй байдал зэрэг асуудлыг таниилцуулсан байдаг.
Сэтгэл зүйн сэдэв нь уг барааны худалдан авалтад хүргэх ямар нэг эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгоход чиглэгдэнэ .Тухайлбал хүн бүр заавал шүдээ угаах, аюулгүй байдлаа хангахын тулд машины дугуйгаа шинэчлэх, жил бүр эмнэлгийн үзлэгт орох гэх зэрэгт хүмүүсийг дуудах эсвэл тамхи татахгүй байх, хэт их идэхээс татгалзах зэрэгт итгүүлэх зорилгоор тэднийг айлган болгоомжлуулах байдлаар мэдээлэлээ боловсруулдаг.Маркетлогууд нь мөн түүнчлэн шог хошин санаа, баяр бахдал, бахархал зэрэг эерэг сэтгэл зүйг ашиглан мэдээлэлээ боловсруулдаг.Жишээ нь “British Telecom” компаний “ Хэн нэг рүү утасдаж баярлуул” рекламын уриа нь маш их амжилт олсон байна.
Ёс суртахууны сэдэв нь хүмүүсийн шудрага үнэнч , ёс дэглэмтэй зан чанарыг эрхэмлэхтэй холбоотой,Тухайлбал ямар нэг үйл явдлын тухай зарлаж мэдээлэхдээ энэ үйл ажиллагаанд оролцсоноороо та тахир дутуу ,хорт хавдараар өвчилсөн хүмүүст туслах сангуудад хувь ханидав оруулах болно гэх байдлаар мэдээлдэг.Эсвэл хүрээлэн байгаа байгаль орчиныг хамгаалах ,нийгмийн доод бүлгийн хүмүүст туслах зэрэгт хувь нэмэр оруулах тухай сэдвийг хөндсөн мэдээлэл хийж өөрийн зорилтот хэрэглэгчдийг дэмжиж байгааг илэрхийлдэг.

Мэдээллийн бүтэц

Мэдээлэлийг боловсруулах үед бүтцийн хувьд ямар байхыг сонгохдоо гол гурван зүйлд анхаарах нь чухал байдаг.
Нэгдүгээрт, мэдээлэлдээ ямар нэг тодорхой дүгнэлт хийх үү эсвэл үүнийг хүлээн авагчид хийлгэхээр үлдээх үү гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Сүүлийн үед хийсэн судалгаагаар хүмүүст ямар барааны маркыг санал болгохдоо өөрсдөө эрэгцүүлэн бодоод дараа нь дүгнэлтээ хийх боломж олгох чиглэл нь зөв зүйтэй болохыг тодруулжээ.
Хоёрдугаарт,рекламын мэдээлэлдээ уг барааныхаа зөвхөн сайн талыг төдийгүй дутагдалтай талыг бас тусгах хэрэгтэй эсэх талаар зөв шийдвэрт хүрэх асуудал байна. Ихэнх тохиолдолд нэг талыг барьж давуу талыг голлон мэдээлэх нь үр дүнтэй болох нь худалдааны танилцуулгын үед зөв шийдэл юм.
Гуравдугаарт, хамгийн их хүчтэй сонирхол татахаар баримтыг мэдээлэлийн эхэнд үү эцэст оруулах уу гэдэг асуудал байна. Ихэнх тохиолдолд мэдээллийн эхэнд оруулах нь уншигчидын сонирхолыг сэргээж өгөх боловч бас тааруухан төгсгөлд ч оруулж болдог.
МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ХЭЛБЭР

Хэдийгээр сайн бодож боловсруулсан оновчтой сэдвийг хөндсөн мэдээлэл байвч хэвлэлийн рекламын хувьд гарчиг, агуулга, зураг дүрслэл өнгө будгийн сонголтын асуудлыг сайтар тооцох нь үр ашигтай харилцааны нэг тал юм.

Радио рекламын хувьд үг хэллэг, дуу хөгжим,дуу хоолойн өнгө зэрэгт зохистой сонголт хийх шаардлагатай байдаг.Жишээ нь банк санхүүгийн үйлчилгээг рекламдаж байгаа нэвтрүүлэгчийн дуу хоолой нь гэрийн мебель тавилга мэт барааг рекламдаж байгаагаас ялгаатай байх ёстой.Хэрэв телевизээр мэдээлэл түгээж байвал дээрх зүйлсээс гадна реклам хийж буй хүний нүүрний хөдөлгөөн,хувцаслалт, зогсолт, үс засалт зэрэгийг анхаарах нь чухал.

Реклам нь бараан дээр байрласан байвал ( сав баглаан дээр ) харилцагч нь барааны хээ зураг, гадаргуйн байдал, үнэр,өнгө, хэмжээ хэлбэр зэрэгт ихээхэн анхаарах шаардлагатай болно.Ихэнх хүмүүсийн хувьд хүнсний бүтээгдэхүүний сонголтонд өнгө ихээхэн үүрэгтэй болохыг дараах жишээнээс үзэж болно.

Хэсэг худалдан авагчдад 4төрлийн кофены амталгаанд оролцохыг хүсээд 4аяга кофег хүрэн, улаан, шар, цэнхэр өнгийн хайрцагтай кофены дэргэд тавьж амтлуулахад тэдний 75% нь хүрэн хайрцагтай кофены дэргэд байгаа аягатай нь хамгийн хүчтэй, 85%нь улаан хайрцагтай нь хамгийн сайхан амттай, бараг бүгдэд нь цэнхэрийн дэргэдх нь сулхан, шар хайрцагтайн хажууд байгаа нь шингэн байна гэсэн дүгнэлт хийсэн байна, Иймд кофе үйлдвэрлэгчид нь хүрэн өнгийн хайрцагнаас гадна улаан өнгийн савтай гаргаж байгааг өнгөний нөлөөтэй холбож үзэх үндэстэй.
Дээрх асуудлуудыг нэгтгэн үзэж дараах дүгнэлтийг хийж болно.
- Аливаа мэдээлэл нь зорилтот хүлээн авагчийн хувьд тодорхой нэг үнэт шинжтэй үнэ цэнэтэй байх нь чухал, учир нь хүн бүрт өөрийн гэсэн бараа хэрэгцээтэй байдаг.
- мэдээлэл нь зорилтот бүлгийн сонирхолыг татахуйц байх хэрэгтэй.
- рекламын мэдээлэл нь ямар нэг шинэ зүйлийг агуулсан байх нь чухал ,хүмүүс шинэ зүйлийг илүү сонирхож анхаарал хандуулдаг.
-Рекламын мэдээлэл нь хийсэн худалдан авалтнь зөв зүйтэй болох талаар баталж гэрчилсэн дэмжин туслах шинжтэй байх хэрэгтэй.
-Рекламын мэдээлэл нь хүмүүст нөлөөлөхүйц байхын тулд хэлбэр агуулга,уран сайхны талын шийдэл сайтай байх нь чухал байна.

МЭДЭЭЛЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ СОНГОХ

Судалгаанаас үзэхэд хүлээн авагч тал нь явуулагчийг хэрхэн үнэлдэгээс түүнийг яаж хүлээж авах вэ хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь ихээхэн хамаардаг байна.Мэдээлэлийн эх үүсвэрийн үнэн зөв, сонирхол татахуйц байх нь тодруулбал компани, барааны марк, бүтээгдэхүүний үзүүлэн төлөөлөл эсвэл түүнийг рекламдаж байгаа жүжигчин энэ бүгд хамгийн жижиг зүйл хүртэлээ сайтар бодож сонголт хийсэн байх нь чухал байдаг.
Хоол хүнсний зүйл ба эмийн шинэ төрлийг рекламдахдаа үйлдвэрлэгч компаниуд эмч нарыг татан оролцуулах сонирхолтой байдаг нь хэрэглэгчдэд тэд илүү нэр хүндтэй гэдгийг тооцож байгаа юм.
Мөн олонд нэрд гарсан хүмүүс,урлаг спортын одуудыг өөрийн барааг таниулах рекламд оролцуулах замаар бүтээгдэхүүнийхээ идэхжүүлэлт урамшуулалыг хийдэг

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ХЭРЭГСЭЛИЙН БУЮУ ХАРИЛЦААНЫ СУВГИЙН СОНГОЛТ

Цаашид харилцагч нь ямар харилцааны сувгийг ашиглан мэдээлэлээ түгээх талаар сонголт хийнэ. Харилцааны хоёр үндсэн суваг байдаг: шууд биечилсэн ба шууд бус суваг.
Шууд харилцааны сувгууд нь хоёр юмуу хэд хэдэн хүмүүс шууд хоорондоо харилцах байдлаар ажилладаг.Үүнд хоёр хүний харилцан яриа, бүлэг хүмүүст лекц унших, утсаар юмуу захидалаар харилцах энэ бүхэн хамаарагдана.Шууд сувгийн харилцааны үед шууд биечлэн хандаад тэр даруйдаа хариу үйлдэл ямар байгааг мэдэх боломжтой тул нилээд үр дүнтэй харилцаанд тооцогддог.
Шууд харилцааны сувагт мөн тэрчлэн хамт ажиллагсад,хөршүүд,гэр бүлийн гишүүдийн аман яриа,үнэлэмж ихээхэн чухал байр суурь эзэлдэг Ихэнх хэрэглэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хийгддэг албан рекламын мэдээллэлээс илүү дээрх хүмүүсийн саналыг илүүд үзэж удаан эдэлгээтэй ,өндөр үнэтэй бараа үйлчилгээг худалдан авах сонголтоо хийдэг.Иймд компаниуд зарим үед .олон нийтэд нэр хүндтэй байгууллага,хувь хүнд бараагаа борлуулахад тусгайлан хандаж хүчин чармайлт гарган ажилладаг.Тэрчлэн өөрийн бараа үйлчилгээний рекламд нийгэмийн дунд нөлөө ихтэй хүмүүсийг оролцуулдаг.Хүмүүсийн дунд тархдаг ам дамжсан яриаг зориуд өөрийн компаний хувьд хэрэгтэй тэр асуудалд чиглүүлж компаний ба бүтээгдэхүүний тухай мэдээлэлтэй танилцуулах, сөрөг ойлголтыг засах зэргээр нөлөөлөхийг хичээдэг.

Шууд бус харилцааны сувгууд Шууд бус харилцааны сувагт шууд биечилсэн холбоо харилцаагүй нөхцөлд мэдээлэл түгээх хэлбэрүүд хамаарагдана.Тухайлбал олон нийтийн мэдээллийн хэргсэлээр хийх мэдээлэл,тусгай орчинд зохион байгуулдаг үйл ажиллагаанууд, зорилтот хүлээн авагчдад тодорхой мэдээллийг хүргэх зорилгоор хийдэг уулзалт хурал цуглаан зэрэг байж болно,

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн үндсэн төрлүүдэд хэвлэлүүд( сонин,сэтгүүл, шуудангаар шууд хаягаар хийдэг реклам)p; телевиз радиогийн нийтийн мэдээлэл, гадна талд байрлах зурагт рекламууд буюу том самбар, үзүүлэн ,зураг хөрөг зэрэг хамаарагдана.
Тусгай орчин нөхцөлд харилцагчид өөрийгөө үнэлэх хүндлэх мэдрэмж нь нэмэгдэх байдлаар мэдээллийг хүлээн авах учраас илүү үр дүнтэй байдагийг маркетлогууд тооцож үздэг.Тухайлбал банкны үйлчилгээний танхимийн дотоод тохижилт байр байдал нь үйлчлүүлэгчийн харилцааг бусдын хараанаас далдалсан, найдвартай тийм уур амьсгалыг төрүүлэхээр байх нь харилцагчдад илүү үнэлэгддэг гэдгийг тооцох хэрэгтэй.

Тусгай үйл ажиллагаанд зорилтот хүлээн авагч нартаа тодорхой мэдээллийг хүргэх зорилгоор зохион байгуулдаг бага хурал, уулзалт, баярын цуглаан , нээлтийн ажиллагаа, рекламын тоглолт,уралдаан тэмцээн,үзэсгэлэн болон бусад янз бүрийн үйл явдлууд хамаарагдана.

Шууд бус харилцааны сувгаар худалдан авагчдад дам тойруу замаар нөлөөлдөг. Тухайлбал сонин хэвлэл,сэтгүүл юмуу телевиз радиогоор нийгмийн тэргүүлэгч хэсэг нэр хүндтэй хүмүүсийн санал бодлыг тодруулан гаргаад дараа нь тэр тэргүүлэгч хэсэг нь олон түмэнд өөрсдийн санал бодол,үнэлэмжийг дамжуулах байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрэглэгч хоёрыг холбож өгдөг.Ийм байдлаар шууд бус харилцааны сувгаар мэдээлэл нь хоёр үе шаттай харилцаагаар худалдан авагчдын үзэл бодол худалдан авах төлөв байдөлд нөлөөлдөг. Энэхүү хоёр үе шаттай харилцааны үзэл баримтлалын үүднээс авч үзвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хийх реклам нь шууд үзэл бодлыг тэргүүлэгч хэсэгт хандсан байдлаар хийгдэх нь зүйтэй.Эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон эм үйлдвэрлэдэг компаниуд нь олон түмэнд нөлөө бүхий нэртэй эмч нараар бүтээгдэхүүнээ идэвхжүүлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд хэрвээ тэднийг итгүүлж чадах юм бол тэдний үзэл бодол нь бусад хэрэглэгчдэд ихээхэн нөлөө үзүүлнэ.

Буцах холбоо харилцааны урсгалыг бүртгэж тооцох нь

Харилцагч нь нөгөө талд ямар нэг мэдээлэл дамжууласаны дараа зорилтот хүлээн вагчдад уг мэдээлэл ямар үйлчлэл үзүүлэв гэдгийг судлан шинжлэх шаардлагатай.Энэ зорилгоор хүлээн авагчдын төлөөлөгчидийн дунд дараах асуудлуудлыг тодруулах маягаар асуулга явуул болно. Үүнд: явуулсан рекламын мэдээллийг үзэж сонссон эсэх,үзсэн бол яаж нөлөөлөв,чухам юугийнь тогтоож үлдэв? Хэдэн удаа үзсэн, ямар сэтгэгдэл төрөв, тэр рекламыг үзэхээс өмнөх болон үзсэний дараа уг бараанд хандах хандлага ямар болсоныг тодруулж мэдэх зэрэг асуудал багтана.Харилцагч нь уг рекламын дараа хүмүүс ямар тодорхой үйлдэл хийхэд хүрэв? Хэдэн хүн уг барааг худалдан авсан, хэдэн хүнтэй тэр барааны тухай ярилцав, хэдэн хүн дэлгүүрт ирж уг барааг сонирхов гэдэг асуудлуудыг ч тодруулах шаардлагатай юм.


Эхний жишээн дээр нийт зах зээлийн 80% нь уг барааны талаар мэдээлэл авсан бөгөөд тэдний 60% нь түүнийг худалдан авсан боловч зөвхөн 20%-д нь уг бараа таалагдсан энэ байдлаас дүгнэлт хийвэл мэдээлэл реклам сайн хийгдсэн,харин уг бараа нь шаардлага хангаж чадаагүй.Иймд компани уг бараагаа сайжруулахад анхаарах шаардлагатай,харин реклам сурталчилгаа болж байна.Хоёр дахь жишээн дээр авсан барааны сурталчилгааг нийт хүмүүсийн 40% нь хамрагдсан бөгөөд тэднээс зөвхөн 30% нь түүнийг худалдаж авахад, авч үзсэн худалдан авагчдын 80 %-д нь таалагдсан байдал нь реклам сурталчилгаагаар хийх олон нийтийн холбоог сайжруулах шаардлагатай гэдэг нь тодорхой байна.


1 comments:

www.MonKey.mn said...

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008