Tuesday, October 19, 2010

Хямралаас жижиг бизнес аажмаар гарч байна


Жижиг бизнес бол АНУ-ын инновацийн үндсэн эх үүсвэр гэж "Deutsche Ваnк"-ны судалгааны багийнхны гаргасан "US small business post-crisis" илтгэлд тэмдэглэсэн байна. Америкийн эдийн засгийн энэ секторт нь ажиллах хүч нэлээд хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, 1993-2008 онд ажиллах хүчний 64 хувь нь жижиг бизнесийн салбарт оногдож байв.

2007 онд Америкийн экспортонд жижиг бизнесийн хувийн жин 30.2 хувьтай байсан бөгөөд томоохон компаниудтай харьцуулахад 13 дахин их жижиг компаниуд байгуулагдаж байна.

Сүүлийн эдийн засгийн хямралын үеэр 500 орчим ажиллах хүчинтэй жижиг бизнес эрхлэгчид нэлээд алдагдал хүлээсэн. Ялангуяа барилгын салбарынхан хүчтэй хямралд өртжээ. Харин одоо хямралаас гарах үйл ажиллагаа нь олигтой сайн сэргэж чадахгүй байна. Шинжээчид энэ шалтгааныг жижиг бизнест зориулсан банкны зээл нь хатуу нөхцөлтэй гэж үзсэн байна. Мөн түүнчлэн худалдааны нийт хэмжээ доогуур, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүй тодорхойгүй байна гэж дүгнэжээ.

Америкийн жижиг бизнесийн хөгжилд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан нь сөрөг нөлөө үзүүлсээр байна. Орон сууцны зах зээлийн өсөлт нь жижиг бизнесийнхэнд өнөөдөр өндийж чадахгүй байгаагийн бас нэгэн шалтгаан нь болоод байна.

Өнгөрсөн онд жижиг бизнесийг дэмжихэд төр нь тусгай хөтөлбөр боловсруулж гаргасан нь юуны өмнө
барилгын секторт хандуулсан байжээ. Тэгвэл саяхан Конгресс нь 2010 онд ажлын байр нэмэгдүүлсэн компаниудыг татвараас хөнгөлөх тухай хуулийг гаргажээ. Гэвч Германы шинжээчид энэ арга хэмжээ бол жижиг бизнест эерэг нөлөө урт хугацаанд үзүүлж чадахгүй гэж үзсэн байна.

Илтгэлд АНУ-ын жижиг бизнесийн салбарыг сайжруулах гол хөшүүрэг нь дотоодын хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн асуудлыг хөнгөлөхөд оршино гэж дурьдсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Америкт худалдан авалт нэлээд өссөн байна. Ойрын жилүүдэд хэрэглээний өсөлт тогтвортой байвал жижиг бизнесийн ашиг орлого болон худалдаа нэмэгдэхэд хөшүүрэг болно гэж шинжээчид үзжээ.

Цааш нь...

Monday, October 18, 2010

Гучин таван долларын үнэтэй компьютер


Энэтхэгт 2011 онд багтаж дор хаяж 35 ам.доллараас илүүгүй үнэтэй компьютер үйлдвэрлэх гэнэ.

Хэрвээ энэ төсөл амжилттай биелэгдэх тохиолдолд үнээ 10 долларт хүргэх боломжтой гэж мэдэгдэж байна. Энэхүү компьютер оюутнуудад зориулсан бөгөөд уг төхөөрөмжөөр интернэт рүү орох болон видео хурал хийх ач холбогдолтой аж.

Түүнээс гадна энэхүү компьютер нь нарны эрчим хүчээр тэжээгдэж, эрчим хүчний зардал өндөртэй улс оронд тохиромжтой юм байна. Энэ тохиолдолд Энэтхэгийн хэрэглэгч "Associated Press" компанид нэмэлт төлбөр төлөх гэнэ.

Энэтхэгийн Хүн амын нөөцийн яам, уг компьютер нь Массачусетын технологийн их сургуулиас 2005 онд үйлдвэрлэсэн 100 ам.долларын үнэтэй, хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд зориулагдсан компьютерт хариу барьж байгаа юм гэж хэлж байна.

Цааш нь...

Friday, October 15, 2010

Хар алтны хаан орнууд


Газрын тосны нөөц олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч улсуудыг жагсаажээ. Энэ жагсаалтыг гаргахдаа газрын тос, байгалийн хийн нөөц болон үйлдвэрлэл, экспортын хэмжээ зэргийг нь тооцон үзжээ. Тухайлбал нэг өдөрт хичнээн торх газрын тос олборлодгийг нь авч үзсэн байна. Сонирхуулахад нэг торх буюу баррель гэдэг нь 159 литр орчим хэмжээг хэлдэг байна.

1. САУДИ АРАБ
Саудийн Араб бол дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч улс юм. Үүнийг ганцхан жишээгээр тодотгоё. Саудын Арабын экспортын барааны 90 хувийг газрын тос эзэлдэг бөгөөд газрын тосноос олсон орлогынхоо ихэнхийг буюу 75 хувийг засгийн газар нь нийгмийн халамжид зориулдаг байна.

2. ОХУ
Манай хойд хөрш бурхнаас хуваарилсан их баялагтай ард түмэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнөөс үүдэн шатах, тослох бүтээгдэхүүний үнэ ч өссөн нь ийм төрлийн бүтээгдэхүүн, цахилгаан экпортолдог ОХУ-ын эдийн засгийн өсөлтөд маш их нөлөөлсөн юм. Энэ улсын дотоодын цахилгаан дулаан хэрэглэгчид байгалийн хий ашигладаг. ОХУ-ын газрын тосны нийт хэмжээ бүрэн тодорхойлогдоогүй, одоо ч шинэ орд газрууд нээгдсээр байгаа бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд аман хүзүүдэж явна.

3. ИРАН
Иран 1997 он гэхэд л 8438 километр урт нефть дамжуулах хоолойтой байв. Мөн үүнээс гадна 19161 километр байгалийн хийн хоолойтой байсан байна. Иран нь Евроазийн төвд байрладаг газар нутаг, эдийн засгийн ач холбогдол өндөртэй, супер байршилтай нутаг юм. Сүүлийн цөөн хэдэн жилд байгалийн хий, газрын тосны үйлдвэрлэл нь улам бүр өргөжин тэлж, дэлхийн тэргүүлэх экспортлогчдын нэг болоод байна.

4. МЕКСИК
Төв Америкийн бүс нутгийнхаа хүчирхэг орны нэг нь Мексик бөгөөд 1994 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (ОЕСЭ) элссэн цорын ганц Латин Америкийн орон болжээ. Тус улс 2008 онд дэлхийн хамгийн том газрын тос бэлтгэн нийлүүлэгч орнуудын жагсаалтад долдугаарт бичигдэж байв. Мексикийн газрын тосны бүтээгдэхүүний 88 хувийг нь боловсруулаагүй болон хагас боловсруулсан газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий эзэлдэг байна. Мексик улс нь энэ онд өдөрт 2.7 сая торх газрын тос боловсруулах ажээ.

5. ХЯТАД
Монгол улс газрын тосны арвин их нөөцтэй хоёр том хөршийн дунд оршдог болохоор манайд ч гэсэн энэ төрлийн бүтээгдэхүүний томоохон нөөц байх магадлалтай билээ. Хятад улс нь АНУ-ын дараа орох газрын тос үйлдвэрлэгч томоохон улсын нэг юм. Хятад нь 2010 онд өдөрт дөрвөн сая торх газрын тос гаргахаар байгаа юм. Зарим нэг эх сурвалжид дурдсанаар Хятад улсыг 16 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэжээ.

6. НОРВЕГИ
Скандиновын хойгийн Норвеги улс байгалийнхний, газрын тосны салбар сайн хөгжсөн бөгөөд шатахуун түлшний хамгийн том үйлдвэрлэгч улс юм. Норвегийн газрын тосны нөөцтэй ажээ. Энэ улсад одоо ч гэсэн байгалийн хийн ордууд шинээр илэрсээр байна. Норвегийн засгийн газар нь Баррент тэнгисийн бүс нутгийг дэмжин хөгжүүлж байна.

7. КАНАД
Канад нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 178 тэрбум торх тос олборлосноор Саудын Арабын дараа орж байсан юм. Канад улс нь 2008 онд өдөрт нэг сая торх газрын тос экспортолж байжээ. Экспортынх нь ихэнхийг АНУ авдаг байна.

8. ВЕНЕСУЭЛЬ
Өмнөд Америкийн Венесуэль нь өнгөрсөн онд 99 тэрбум торх газрын тос олборложээ. Венесуэль нь дэлхийн зах зээл дээр газрын тос бэлтгэн нийлүүлэгч томоохон улсын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд газрын тосны үйлдвэрлэл багассан аж.

9. АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ
Энэ орны өнөөгийн гайхам хөгжлийн зангилаа энэ газрын тостой холбоотой. АНЭ улс нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 97.8 тэрбум торх тос олзворлосон байна. АНЭ нь газрын тосыг түүхийгээр нь болон олон янзын боловсруулсан байдлаар экспортолдог байна.

10. КУВЕЙТ
Арабын ертөнцийн баян орнуудын нэг Кувейтийн газар нутгийн 10.35 хувь газрын тосны нөөцтэй гэсэн байна. Энэхүү бүс нутгаас 2001 онд өдөрт 22.87 сая торх газрын тос олборлосон бол 2008 онд 26.29 сая торх газрын тос олборлосон байна. Кувейт нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд гуравт ордог.

Цааш нь...

Wednesday, October 13, 2010

"Newsweek" сэтгүүлээ худалджээ


"Вашингтон Пост" Америкийн долоо хоног тутмын олны танил "Newsweek" сэтгүүлээ 91 настай тэрбумтан Сидни Харманд худалдсан байна. Ноён С.Харман нь аудио техник үйлдвэрлэдэг "Harman International Industries" компанитай юм.

Энэхүү сэтгүүлийн худалдаа хэдээр явагдсан тухай мэдээлэл одоогоор алга байна. Сэтгүүлийн шинэ эзэн редакцийн ихэнх сэтгүүлчдийг ажлын орон тоон дээр нь хэвээр үлдээж , харин ерөнхий редактор Жо Мичийг суудлаа тавьж өгөхийг хүсжээ. Дашрамд сонирхуулахад "Вашингтон Пост" нь 1961 оноос эхэлж "Newsweek"-ээ худалдах тухай зараа гаргаж байжээ. Түүний дагуу 70 компаниас хүсэлт ирсэн гэдэг
business times

Цааш нь...

Monday, October 11, 2010

Аз жаргал 75 мянган ам.доллараас эхэлдэг


Принстоны их сургуулийн эрдэмтэд аз жаргал 75 мянган ам.доллараас эхэлдэг гэж үзэж байна. Жилдээ энэ хэмжээний орлого олдог иргэдийн амьдрал амгалан, сэтгэлзүй ихэд өөдрөг болдог гэнэ.

Ангус Дитон, Дэниел Канеман нарын эрдэмтэд 2008-2009 онд АНУ-ын 450 мянган иргэний дунд санал асуулга явуулсны дүнд ийм шийдэлд хүрчээ.

"Жилийн орлого нь 75 мянгаас давсан гэр бүлийнхэн өдөр тутмын амьдралдаа санаа зоволгүй амьдарч эхэлдэг. Тэд даатгалаа бүрэн хэмжээгээр төлчихсөн тул гэнэтийн аюулаас ч айхгүй. Үүнийгээ дагаад амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг болдог" гэж Дитон тайлбарлажээ.

Аз жаргалын үнийг тогтоохын тулд эрдэмтэд олон судалгаа, санал асуулга явуулж байснаас энэ удаагийнх илүү бодитой болж чадсан гэж үзэж байгаа юм.

"Мөнгө хүнийг шууд аз жаргалтай болгодог гэж хэлж болохгүй. Гэхдээ хоол унд, хувцас хэрэглэл, орон сууц, эрүүл мэндийн асуудалдаа толгой өвдөхөөргүй мөнгөтэй, орлоготой болсон цагт л хүн амгалан, сэтгэл хангалуун байх боломж нээгддэг. 75 мянган ам.доллараас доош орлоготой гэр бүл өөрсдийгөө аз жаргалыг бүрэн мэдэрдэггүй гэж ойлгож болохгүй. Гэр бүл хэдэн гишүүнтэй, ямар хотод, санхүүгийн ямар нөхцөл байдлын дор амьдардаг нь энд бас хамаарна. Тэгэхээр зөвхөн 75 мянга гэсэн тоог шүтэх хэрэггүй" гэж эрдэмтэн Дитон үргэлжлүүлэн ярьжээ.

Ядуу гэр бүлийнхэн өвчлөх нь элбэг, салалт ч төдий хэмжээгээр нэмэгддэг гэнэ. Мөн амралтын өдрүүдээр биеийнхээ алжаалыг бүрэн тайлж чаддаггүй ажээ.

"Амьдрал шударга биш гэдгийг хүмүүс бүгд мэддэг. Гэхдээ бидний судалгаа үнэхээр аз жаргалын босго мөнгө байж л хүмүүс алжаалаа бүрэн тайлж, амгалан амьдарч болохыг нотолсон" гэж Дитон дүгнэлтдээ дурьджээ.

Р.Гэгээ

Цааш нь...

Friday, October 8, 2010

Гүүгл телевизийн хөгжлийг шинэ шатанд аваачна


Интернэтийн хайлтын системийн тэргүүлэгч Гүүгл компани “Гүүгл ТВ” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ энэ онд багтааж зах зээлд гаргахаар зарлаад байгаа.

Үйлчилгээний гол зорилго нь интернэт дэх видео контентуудыг ТВ дээр хялбар үзэх боломж олгох.
Энэ нь программ хангамжийн платформ бөгөөд хэд хэдэн төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтарч нэг цогц үйлчилгээ болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Программ хангамжийн хэсэг нь Андройд үйлдлийн систем дээр суурилсан, Хром броузер ашигладаг байх ба видео тоглуулагч нь Адоб Флаш тоглуулагч 10.1 байх нээ.

Харин төхөөрөмж талдаа тэд Sony, LogiTech, Dish Network, Intel компаниудтай хамтрах аж.

Тухайлбал:
-Сони нь Гүүгл ТВ систем агуулсан ТВ, Блю Рай диск тоглуулагчдаа энэ намар багтаан гаргана
-Ложитек нь Гүүгл ТВ-г дэмжих хүлээн авагч боксыг удирдлагатай нь үйлдвэрлэнэ (Андройд системтэй гар утаснаас тусгай программын тусламжтай мөн удирдаж болно)
-Диш нэтворк компани хиймэл дагуулаар хүлээн авах төхөөрөмжийг үйлдвэрлэх гэнэ.
-Харин Интел дээрх бүх төхөөрөмж дотор ажиллах Atom CE4100 чипийг бүтээх ажээ. Энэ нь HD хүртэл өндөр чанартай видеог хурдтайгаар декод хийх чадвартай гэнэ.

Мөн Best Buy онлайн худалдааны сүлжээ борлуулалт тал дээр нь хамтрах ажээ.

Ер нь Интернэт ба ТВ-г холбох нь цоо шинэ санаа биш бөгөөд өмнө нь гарч байсан санаачлагууд дампуурч байсан түүхтэй. Харин мөнгөтэй, технологийн чадавхтай Гүүгл чадах эсэхийг харах үлдлээ.

Одоо зах зээл дээр ихэнх ТВ үйлдвэрлэгчид Интернэтэд холбогддог ТВ гаргаад байгаа. Гэхдээ тэд нь зөвхөн урьдчилан тохируулсан цөөн тооны сайтуудтай холбогдож ажилладаг. Жишээ нь Youtube, Netflix, Picasa гэх мэт.

Харин Гүүгл ТВ нь дурын вебээс видео тоглуулах чадвартайгаараа онцлог.

Дашрамд дурдахад Үндэсний портал GoGo.mn-ээс удахгүй нэвтрүүлэх онлайн видео үйлчилгээ нь Гүүгл ТВ платформтой бүрэн нийцэх ажээ.

GoGo R&D team

Цааш нь...

Их хэмжээний орлоготой болгосон санаанууд


1. Million Dollar Homepage: Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пексилийг нэг доллараар зарна хэмээн зар тавьснаар нэг сая доллар олж чаджээ. Уг сайтын нийт пексил нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пексилээ зарж нэг сая ам.доллар олсон байна.

2. Santa Mail: Вуron Reese хэмээх залуу өөрийн вэб сайтандаа Санта Клаусын өмнөөс хүүхдүүдэд 10 доллараар захидал бичиж өгнө хэмээн зар тавьснаар асар баян болсон байна. 2001 оноос одоог хүртэл нийт 200 мянган захидал бичиж илгээсэн бөгөөд жилийн орлого нь нэг тэрбум болсон гэнэ.

3. Laser Monks: МС Соy хэмээх хүн принтерийн хор дуусах бүрд байнга худалдан авах нь маш үнэтэй байсан учир принтерийн хор цэнэглэх аргыг нээн гаргажээ. Энэ бизнес нь анхандаа тийм ч сайн байгаагүй ч одоо бол өдөрт 200-300 захиалга авдаг гэнэ. Жилийн орлого нь 250 мянган ам.доллар болжээ.

4. AntennaBalls: Жайсон Волл хэмээх хүн 1997онд авто машины антины үзүүрт гоёмсог бөмбөлөг хийж зарах санаа сэджээ. Тэрхүү санаа нь амжилттай болж 115 мянган ам.доллар олсон бөгөөд одоогоор 50 төрлийн антины бөмбөлөг хийж жилд дөрвөн саяыг зардаг гэнэ.

5. FitDeck: Пилл Блак гэдэг хүн биеийн тамирын үндсэн хөдөлгөөний зургийг үзүүлсэн картын цуглуулга бүтээн тэрийгээ бизнес болгожээ. Энэхүү санаа нь маш амжилттай болж жилийн турш 4.7 сая ам.долларын ашиг олсон бизнес болжээ.

6. PositivesDating.Com: Паул Грави болон Брандон Койчилин гэдэг хүмүүс ДОХ-ын вирүстай хүмүүстэй болзох хүн илүү олон байх болов уу хэмээн бодож ДОХ-той хүмүүстэй болзох болзооны сайт нээн ажиллуулжээ. Энэхүү бизнес нь маш ашигтай болж жилийн орлого нь 110 мянган ам.долларт хүрч, гишүүнээр элссэн хүний тоо нь хоёр жилийн дотор 50000-д хүрчээ.

7. Designer Diaper Bags: Гурван хүүхдийн эх 34 настай Кристи Рэйн нь хүүхдийн живхийг гялгар уутанд хийж явах нь ямар нэгэн үрэвсэлд хүргэнэ хэмээн тусгай живхний сав бүтээн хийсэн байна. Ийнхүү гоёмсог дизайнтай, цэвэрхэн хүүхдийн живхний савны бизнес нь 180 мянган ам.долларын ашиг олсон байна.

8. Picky Domains: Энэхүү бизнес нь сонин бөгөөд үйлчлүүлэгч тухайн компанид 50 ам.доллар өгөн компаниас танд олон домайн нэр явуулна. Тэр дундаас та дуртайгаа сонгож авна. Гоё нэр зохиосон хүн нь 25 ам.доллар авах бөгөөд компанийн үйлчилгээний хөлс гээд 25 ам.доллар авах юм байна. Энэхүү бизнес нь маш амжилттай болж жилийн орлого нь нэг сая ам.долларт хүрсэн гэнэ.

9. Lucky Wishbone Co: Тахиа болон шувууны цээжний хэсэгт нь ийм гурвалжин яс байдаг гэнэ. Тэр ясыг хоёр талаас нь барин татаад хугарахад урт яс барьж үлдсэн хүнийх нь хүсэл биелдэг гэсэн яриа байдаг аж. Үүнийг ашиглан энэхүү гурвалжин ясыг пластикаар хийн хүмүүст зарах болжээ. Мөн л ашигтай болж жилийн орлого нь нэг сая ам.долларт хүрсэн гэнэ.
Эх сурвалж: http://www.niigmiintoli.mn/

Цааш нь...

Thursday, October 7, 2010

Хамгийн залуу тэрбумтан


500 сая хүнийг Facebook сүлжээгээр дамжуулан холбодог америк залуу Марк Зукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтанд тооцогдож байна.

Тэрээр одоо 4.3 тэрбум долларын хөрөнгөтэй ч Калифорнид сарын 3500 доллараар даруухан байр
хөлслөн амьдардаг.

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болоод буй Facebook-ийн талаарх сонирхолтой баримтыг танилцуулъя.

-2004 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Марк Зукерберг энэ сайтаа анх Харвардын их сургуулийн унтлагын өрөөнөөс нээн цацаж байжээ

-Эдүгээ 1700 гаруй ажилтантай

-70 орчим хэл дээр нэвтэрдэг

-Компанийн үнэлгээ 21.7 тэрбум

-500 сая хэрэглэгчтэй

-Хэрэглэгчид нь нэг сард 700 тэрбум минутыг Facebook-т зарцуулдаг

-Дуучин Майкл Жексоны Facebook дахь хуудас 20 сая фэнтэй болж дээд амжилт тогтоож байв.
Эх сурвалж: Зууны мэдээ

Цааш нь...

Wednesday, October 6, 2010

Японы бизнесийн орчны үзүүлэлт сайн байна


Японы бизнесийн орчны үзүүлэлт иений ханш чангарч байгаагаас үл хамааран сайжирсан дүн гарчээ. Тус улсын төв банкнаас хийсэн судалгаанд энэ талаар харуулсан байна.

Японд үйл ажиллагаагаа явуулдаг 11 мянга орчим компанийн дунд санал асуулга явуулахад тэдний дийлэнх хувь нь эерэг үнэлгээ өгсөн аж. Гэхдээ үйлдвэрлэгчдийн ихэнх нь энэ оны эцэс гэхэд эдийн засгийн үзүүлэлтүүд тааруухан болно гэх хүлээлттэй байгаа юм.

Японы "Никкей" индекс өчигдрийн байдлаар 0.6 хувиар чангарчээ. Харин ам.долларын иентэй харьцах ханш бага зэрэг суларсан байна. Токиод нэг ам.доллар 83.40 иентэй тэнцжээ. Японы үйлдвэрлэгчдийн хувьд АНУ тэргүүтэй бусад орон руу гаргах экспортдоо нэлээд найдвар тавьж байгаа.

Тийм учраас иений ханшийн өсөлтөд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Японы төв банкнаас зах зээлд гарах валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлж, оронд нь ам.доллар худалдан авах болсон.

Үүний дүнд иений ханш бага зэрэг суларч байна. Одоогоос хагас сарын өмнө нэг ам.доллар 82.33 иентэй тэнцэж байв. Японы үйлдвэрлэгчдийн хувьд энэ оны: эцэс гэхэд нэг ам.доллар 89.66 иентэй тэнцэнэ гэх хүлээлттэй байна. Харин үүнээс өмнөхөн авсан судалгаагаар тэд ирэх арванхоёрдугаар сард нэг ам.доллар 90.18 иентэй тэнцэнэ хэмээн найдаж байсан юм.

Цааш нь...

Tuesday, October 5, 2010

Дэлхий дахинд өлсгөлөнгийн аюул нүүрлэж байна


Их Британийн (Daily Telegraph) сонины хүнсний зах зээлд ээлжит донсолгоо болно гэж үзэж байна.

Орос улс төмсний ургацынхаа тал орчим хувийг алдсан бөгөөд, үр тарианы хямрал нь үргэлжилж, ирэх жилээс Засгийн газартаа хандан гадаад зах зээлээс үр тариа худалдан авах санал тавихаас өөр аргагүй байдалд хүрнэ.

Улаан буудайн үнэ энэ оны зургадугаар сараас хойш 70 хувь өссөн байна. Оросын гадаад зах зээлд нийлүүлдэг улаан буудайн дөрөвний нэг хувийг хангадаг Хар далайн орчмын бүс нутаг ган гачгийн улмаас асар их хохирол амссан юм.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага бүх зүйл есдүгээр сар гэхэд аажуу тайван байдалд орно гэж найдаж байлаа. Гэтэл тийм биш, харин хүнсний бүтээгдэхүүний үнэ улам бүр нэмэгдсээр байна.

Тус байгууллага 2008 онд үнийн үсрэлтээс шалтгаалан "Гуравдагч ертөнцөд" хүнсний дажин дэгдсэн шиг үйл явдал дахин давтагдах вий гэж айн болгоомжлох боллоо.

Тэр үед улаан буудайн үнэ 13 долларт хүрч байсан юм. Одоохондоо дэлхийн зах зээлийн үнэ дээрх их үнээс 22 хувиар доогуур байна.

Орос энэ жил 60 сая тонн хүрэхтэй үгүйтэй тариа хураан авах бөгөөд дотоодын нийт хэрэглээ нь 75 сая тонн юм. Тус улсын нөөцийн санд (intervition fund) 9,5 сая тонн улаан буудайн нөөц байгаа ч цаана нь 17 сая тонн үр тариа хэрэгтэй тул ирэх жил гаднаас импортлон авахаас өөр аргагүй.

Өөр нэг сэтгэл түгшээж байгаа зүйлд эрдэнэ шиш орж байгаа бөгөөд энэ салатны ургамлын үнэ зургадугаар сараас 40 хувь нэмэгджээ. Үүний гол шалтгаан нь АНУ-д ургац муу байсан явдал юм.

Үүнтэй зэрэгцэн Хятад улс наймдугаар сард урьд өмнө авч байгаагүй асар их хэмжээ болох 432 мянган тонн эрдэнэ шиш гаднаас худалдан авснаа мэдэгдсэн юм. Эрдэнэ шишийн дэлхийн нөөц бага хэмжээтэй бөгөөд 37 жилийн турш нэг төвшинд байгаа учраас үнэ өсөхөд хүргэж байна.

Хэрэв Орос болон Украинд ахиад нэг жил үр тариа муу ургах юм бол Дэлхийн хүнсний зах зээлийг донсолгох аюулд хүргэнэ.

Олонхи эдийн засагчид хүнсний барааны үнийн хөөрөгдөл болон алтны үнэ асар өндөр байгаа нь бүхэлдээ үнийн өсөлт инфляцийн дохио тэмдэг гэдэгт итгэлтэй байна.

АНУ болон Европын мөнгө-зээлийн хэтэрхий аядуу зөөлөн бодлого нь дэлхий дахинд бэлэн мөнгөний илүүдэл үүсгэж байгаа юм.

Орос үнийн өсөлт инфляциараа Европт гуравдугаарт орж байна. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сард 5,4 хувь байсан бол есдүгээр сарын 20-ны байдлаар зургаан хувь болжээ.

Оросын Засгийн газар эхнээсээ 2010 онд бүхэлдээ 6-7 хувьд багтаана гэж тооцоолж байв. Европ тивд үнийн өсөлтөөрөө Оросыг зөвхөн Мальт (+6,4 хувь) Румын (+5,6 хувь) улсууд гүйцэд түрүүлээд байна.

Карнеги сангийн судалгааны дүнгээр Оросын эд хэрэглээний үнийн өсөлт инфляц 8,5-9 хувьд хүрч болзошгүй байгаа бөгөөд ирэх жилийн эхний хагаст хоёр орон тоотой болох магадлал их байгаа гэж үзсэн байна.

Тус сангийн шинжээчдийн онцлон тэмдэглэснээр оросуудын хэрэглээний зардлын ихээхэн хувийг буюу 38 хувийг хүнсний бараа эзэлдэг. Ийм учраас дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нь Оросын өргөн хэрэглээний барааны үнийн индексэд хүчтэй бөгөөд түргэн үйлчилнэ гэжээ.

Жишээлбэл, 2007 онд улаан буудайн дэлхий дахины үнэ 2-3 дахин нэмэгдэхэд Орос дахь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляци 21 хувиар өссөн бол хүнсний бус бүтээгдзхүүний үнийн өсөлт 7-8 хувь байсан гэж Карнеги сангийн тойм мэдээлэлд бичжээ.

Дэлхийн төв банкууд, хүнсний бүтээгдэхүүний хомсдлын улмаас үүссэн үнийн өсөлт инфляци эсвэл мөнгөний эргэлт буурах дифляци хоёрын аль нэгийг нь сонгох хүнд хэцүү шалгуурын өмнө нь зогсч байна гэж (The Daily Telegraph) сонины шинжээчид үзэж байна.

Цааш нь...

Monday, October 4, 2010

АНУ, Хятад хоёрын хооронд худалдааны дайн эхэллээ


Юанийн дуулиан тасрахгүй л байна. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадын бодлого боловсруулагчдад хандаж, валютын ханшаа дорвитойхон шиг өсгөөд өгөөч хэмээн аргадах, уурлахын дундуур хэлсэн нь саяхан.

Үүнээс нь эмээсэндээ ч юм уу үнэхээр л Хятадын төв банкнаас юанийн ханшийг хэдэн өдөр дараалан өсгөснөөр нэг ам.доллар 6.711 юаньтай тэнцэх болов. Энэ нь 2008 онд валютаа ам.доллараас уяж байсан үеийнхээс даруй 1.8 хувиар чангарсан дүн байв.

Гэхдээ зүгээр ч нэг өсгөсөнгүй. Төв банкны мэргэжилтэн, эдийн засагчид нь удаа дараалан мэдэгдэл хийж, америкчуудыг удахгүй болох сонгуульдаа бэлтгэж, хий сүржигнэн шоу хийж байна гэх утгатай зүйл ярьсан нь бий.

Барак Обамагийн засаг захиргааныхны үзэж буйгаар Хятадын бодлого боловсруулагчид юанийн ханшийг чөлөөлнө гэсэн амлалтаа биелүүлэхэд хэтэрхий хойрго хандаж байгаа аж.

Сүүлийн үед дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засаг хүндхэн байдалд ороод байгаа. Тэд дотоод зах зээлдээ түшиглэхээс илүү экспортоо нэмэгдүүлэх замаар хөл дээрээ босохыг чармайж байна. Ингэхийн тулд хямд валютаар үнэлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдах хэрэгтэй. Тиймээс хөгжингүй орнууд валютынхаа ханшийг сулруулахын тулд юу ч хийхээс буцахаа больсон гэхэд болно. Тэдний нэг нь АНУ.

Америкчууд өнгөрсөн зургадугаар сард Хятадын талтай тохиролцоонд хүрч байв. Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао юанийн ханшийг 20 хүртэл хувиар чангаруулж болно хэмээн зөвшөөрсөн. Тэгэхдээ аажим бөгөөд алгуурхан хөдөлнө гэдгээ мэдэгдсэн юм. Америкчууд үүнийг зөвшөөрсөн боловч одоо "Хэтэрхий удаан байна" хэмээн ундууцах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Б.Обама, Вэн Зябао нар ганцаарчилж уулзан юанийн ханшийн талаар нухацтай хэлэлцсэн билээ. Гэхдээ сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр шуугиад байгаа худалдааны дайны талаар ярилцаагүй аж.

Уг нь тэд аль хэдийнэ хоёр улс хоорондын худалдаандаа хориг тавиад эхэлсэн юм.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Конгресс валютын ханшаа хүчээр тогтоон барьж буй орнуудаас импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа нэмнэ хэмээн мэдэгдсэн. Үүнийгээ Конгрессын хороогоор хэлэлцэн баталжээ.

Тэдний энэ бодлого шууд Хятадын эсрэг чиглэсэн гэдгийг ажиглагчид нотолж байна. АНУ-ын Худалдааны яамнаас дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд ийм шийдвэр гаргасан гэдгийг онцолсон нь мэдээж.

Үнэхээр Хятадын талынхны шантаачилж байгаачлан Б.Обамагийн засаг захиргаа ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болох сонгуульд бэлтгэж, иргэддээ дорвитой юм хийсэн болж харагдах гэж ч байж магадгүй.

Тус улсын Сангийн сайд Т.Гайтнер хоёр долоо хоногийн өмнө Конгрессын хуралдаан дээр АНУ Их 20-ийн орнуудтай хамтарч, Хятадыг валютын бодлогоо хурдан өөрчлөхөд хүргэнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Уржигдар Бразилийн төв банкны тэргүүн Хенрик Мейриллис Т.Гайтнерийн саналыг дэмжиж, "Их 20-ийн орнууд валют арилжааны тэнцвэрт байдлыг хангах нь зайлшгүй юм" хэмээн онцолсон байна.

Хэдийгээр бусад орны санхүүгийн зохицуулагчдын зүгээс ямар нэг хариу өгөөгүй боловч АНУ Хятадыг "чангалах"-ын тулд эгнээгээ өргөтгөхөөр давших нь зайлшгүй юм.

Хариуд нь Хятадын тал ч зүгээр суусангүй. Тус улсын Засгийн газар АНУ-аас орж ирдэг тахианы маханд импортын татвар ноогдуулахаар болсон. Тус улсын Худалдааны яамны мэдэгдэлд дурьдсанаар АНУ-аас авах импортын татвар 105.4 хувиар нэмэгдэх аж. Ингэхдээ мөн л дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байна хэмээн гэмгүй сайхан тайлбарлажээ.

Уг шийдвэрээ өнгөрсөн даваа гарагаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ойрын таван жилд хүчин төгөлдөр байх аж. Энэ нь АНУ-ын тахианы махны үйлдвэрлэлийг тун хүнд байдалд оруулах нь ойлгомжтой юм.


Хоёр орны харилцааг муутгах шалтгаан ганц юань ч биш юм. АНУ Тайваньд зэвсэг нийлүүлсэн явдал,
Далай ламын айлчлал, "Google"-ийн дуулиан, хамгийн сүүлд АНУ-ын холбоотон Япон, Өмнөд Солонгостой Хятадын харилцаа муудсан нь хоёр их гүрний асуудалд нэрмээс болно уу гэхээс өөр зүйлгүй.

Үүнтэй зэрэгцээд эдийн засагчдын дунд юанийн ханшийн өсөлт нь америкчуудад үнэхээр хэрэгтэй эсэхэд эргэлзэх хүн олон байна.

Нобелийн шагналт эдийн засагч Роберт Манделл энэ талаар "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр "Б.Обамагийн засаг захиргааныхны онцлоод байгаа ажилгүйдлийн түвшний үзүүлэлт юанийн ханшийн өөрчлөлтөөс хамаарч буурахгүй" гэсэн байна. "Энэ бол зүгээр л гамшиг" хэмээн тэрбээр нэрлэжээ.

Колумбийн их сургуулийн профессор Р.Манделлийн үзэж буйгаар АНУ-ын төсвийн алдагдал 1980-аад оноос хойш зах зээлийн жамаараа өсөн нэмэгдэж эхэлсэн аж. Түүнээс Хятадын бодлого боловсруулагчид юанийн ханшийг ам.доллартай уяснаас болсон хэрэг биш юм. Одоо тэднийг валютын бодлогоо өөрчлөхийг хүчээр шахаж шаардах болсон. Гэтэл энэ нь ам.доллар, еврогийн ханшийн хэлбэлзэл дээр тоглох боломжийг Хятадад олгож байгаа аж.

Тус улс түүхий эдийн эрэлтийг дангаараа бүрдүүлж байна. Хэрэв тэднийг хүчээр юанийн ханшаа чангаруулахаас өөр аргагүйд хүргэвэл, газрын тос зэрэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар валютын ханшаа дахин сулруулж мэдэх юм. Энэ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, томоохон аюул дагуулна гэдгийг ч Нобелийн шагналт эрдэмтэн онцолжээ.

Т.Элиса

Цааш нь...

Кофены дэлхийн экспортын бууралт


Олон улсын кофены байгууллага /IСО/-ын мэдээгээр, энэ оны эхний найман сарын байдлаар кофены дэлхийн экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 8 хувиар буурч, 61.6 сая шуудай байлаа.

Тухайлбал, "арабик" сортых 7.34 хувиар, харин "робуста"-гийх 9.44 хувиар тус тус доошилжээ.
ICO-ийн дүгнэлтээр, кофены дэлхийн экспорт 2009 онд 95.5 сая шуудайд хүрч байсан бол мөнгөн дүнгээр 13.2 тэрбум доллар байв. Экспортын бууралт нь энэ Хүнсний үнийн бууралт болон нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалсан гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Кофены дэлхийн томоохон экспортлогч Энэтхэг улс энэ оны эхний найман сарын хугацаанд нийлүүлтээ 2.9 сая шуудайд хүргэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 42.64 хувиар өсгөжээ.

Цааш нь...

Tuesday, August 17, 2010

Хувь хүний мэдээллийн сайттай болно


Интернэт хайлтын "Google" компани хэрэглэгчдийг татахын тулд "Facebook", 'Twitter", "Hi5" шиг хувь хүний мэдээллийн сайт нээхээр ажиллаж байгаа гэнэ.

Тэд уг сайтын нэрийг нууцалж байгаа юм. Мөн бусад сайтаас илүү олон төрлийн үйлчилгээтэй хэмээн амлажээ. Тиймдээ ч тэдгээр сайтыг орлогогүй болгох аж.

"Google" компани шинэ сайтыг хэзээ ашиглаж эхлэхийг нууцалж байгаа аж. Ямартай ч хэрэглэгчдэд 100 хувь сэтгэл ханамжийн баталгаа олгох аж.

Сайтын хамгийн давуу тал нь өөрсдийн холбоос дахь нэг хүнтэй шууд ярьж болох гэнэ. Тайлбарлавал, та өөрийн тухай мэдээллийг уг сайтад оруулж, улмаар өөр нэгэн хүнтэй найзын холбоо тогтооно. Харин та өөрийн хуудсандаа ажиллаж байх үедээ холбоосонд байгаа найз руугаа залгах боломжтой гэсэн үг.

Цааш нь...

Monday, August 16, 2010

Билл Гейтс: Би дээд зиндааны гэж нэрлэгдсэн энгийн л хүн


“Майкрософт” компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс Испанийн Мадрид хотын “Лос 40 Принсиралес” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрөгч сард тус улсад болсон олон улсын хүмүүнлэгийн их хуралд оролцсон юм. Тухайн үед олон улсын хүмүүнлэгийн байгууллагад 50 мянган ам.доллар хандивлажээ. Түүний хувьд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг 10 гаруй жил тэргүүлсэн гэдэг.

-Та хэдхэн хоногийн өмнө олон улсын хүмүүнлэгийн санд 50 мянган ам.доллар хандивласан. Энэ таны хэд дэх удаагийн хандив бэ?
-Би тоолж үзээгүй. Ямартай ч өөрийгөө хоослоогүй л байна.

-Та бүх өөрийнхөө бүх хөрөнгийг хандивлаж чадах уу?
-Магадгүй. Яахав, би нас барах хугацаагаа бүрэн мэдчихсэн тохиолдолд байж болох л юм.

-Хандив өгөх үедээ юу боддог вэ?
-Хүний харцнаас аз жаргалыг хардаг. Хүн бүхэн намайг баян гэж боддог. Би үүнд баярладаг.

-Яагаад. Зарим хүмүүс ингэж хэлэхэд дургүй байдаг шүү дээ?
-Би компаниа байгуулахдаа халаасанд минь 200 ам.доллартай л байлаа. Энэ мөнгө бол Америкийн нөхцөлд компани байгуулахад эрхийг бичиг авах л мөнгө. Тэгээд л эрхийн бичгээ авсан даа.

-Тэр үед хүндрэлтэй асуудал нь юу байв?
-Мэдээж АНУ-ын хууль чанга шүү дээ. Хүссэн хүн болгон компани байгуулчихдаггүй. Миний хувьд компанийн гэрчилгээгээ авах гэж таван долоо хоног явсан. Энэ хугацаанд гэдэс минь өлөн явж байсан өдөр ч бий.

-Харин анх удаа өөрийн гэсэн мөнгөтэй болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Миний хамгийн сайхан мөчүүдийн нэг. Учир нь 1500 ам.долларыг банкнаас авсан. Тэгээд гарч яваад цадталаа хооллосон доо.

-Та үнэхээр өлсдөг байжээ?
-Тиймээ. Олон цаг тоног төхөөрөмжүүдийн дэргэд сууна гэдэг хэцүү.

-Компьютерийн ажил эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь тарган байдаг шүү дээ?
-Таргалахын тухайд уу. Би 20 жилийн өмнө их иддэг байсан. Хүмүүс надад хандаж энэ тухай хэлдэг л байсан. Гэвч би төдийлөн ач холбогдол өгөөгүй. Яагаад би хүссэнээр идэж болохгүй гэж. Тэгээд ч би таргалахгүй. Дорныхны хэлдэгээр таргалана гэдэг хүний бодлоос хамаарна.

-Дорно дахин гэснээс Далай ламтай уулзаж байсан шүү дээ. Тэр ямар хүн бэ?
-Үнэхээр сайхан хүн. Хүн бүхэн түүнтэй хамт байхаар тайван байдаг гэж ярьдаг. Энэ үнэн юм билээ.

-Та нөлөө бүхий хүмүүстэй найз. Тэгэхээр та өөрийгөө дээд зиндааны хүн гэж боддог уу?
-Би дээд зиндааны гэж нэрлэгдсэн энгийн л хүн. Намайг дээд зиндааны гэж нэрлэдэг хүмүүс миний хэтэвчний зузааныг л харж байгаа юм. Би баян уу гэвэл тийм. Харин дээд зиндааных уу гэвэл үгүй. Би тэгэхээр энгийн нэгэн эр.

-Та олон одтой зочид буудалд буудаггүй чинь үүнтэй холбоотой юу?
-Тийм. Би зарим илүү зүйлд мөнгө үрэх дургүй. Та намайг харамч гэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Баян хүмүүс өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж үнэтэй зүйл хэрэглэдэг. Мөн өндөр үнэтэй буудалд буудаг. Учир нь өндөр үнэтэй буудал сайн хамгаалалттай байдаг юм. Тэгэхээр тэд энгийн хүмүүс дунд амьдарч чадахгүй. Тэднээс айж байгаа хэрэг.

-Та тэгвэл хэдэн одтой зочид буудалд буудаг вэ?
-Гурав, дөрөв. Зарим тохиолдолд улс төрийн эрх бүхий хүмүүс намайг урихдаа дээд зэрэглэлийн зочид буудалд буухыг санал болгодог. Түүнийг нь хүндэтгэдэг.

-Танд 1990 оны “Порше-911” байгаа шүү дээ. Өөр автомашинтай юу?
-Би “Порше-911” автомашиндаа үнэхээр хайртай. Одоо ч унадаг. Надад бас “Ройлс Ролл” бий. Гэхдээ түүнийг унахад сэтгэлд нэг л хүрэхгүй юм. Унаад явахад хэцүү. Тэгээд л дасал болсон “Порше”-гоо унана даа.

-Та гольф тоглож, виски уух дуртай юу?
-Вүүдстэй хэд хэдэн удаа тоглож байсан. Гэхдээ би нэг хожоогүй л дээ. Ер нь нэг их тоглоод байдаггүй. Нэг үгээр хэлбэл завгүй. Тэгж тоглож байхаар сангийнхаа ажлыг хийдэг. Учир нь манай санд сая сая хүн ханддаг. Тэдний захидалтай уншиж танилцдаг.

-Тэдгээр захидалд хариу өгдөг үү?
-Захидал болгонд хариу өгөх боломжгүй. Гэхдээ манай сангийн ажилчид цаг тухай бүрт нь хариу явуулахыг эрмэлздэг. Миний хувьд хамгийн хүндрэлтэй гэсэн захидлуудыг хүлээн авдаг. Хүндрэлтэй гэдэг нь амьдралын хувьд юм шүү.

-Опра таныг шоундаа урих гэж байгаа тухай сонссон энэ үнэн үү?
-Би мэдэхгүй юм байна. Хэрэв завтай үедээ болох л юм. Би дуртайяа хүлээж авна. Учир нь тэр их энэрэнгүй эмэгтэй. Түүнээс суралцах зүйл их.

-Хэрэв Опра тантай хүмүүнлэгийн асуудлаар хамтарч ажиллахыг хүсвэл?
-Би мэдээж дургүйцэхгүй. Харин ч том үйл ажиллагаа болно гэж бодож байна. Бас дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг урьж, хандив цуглуулж, тусламж хэрэгтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хандив өгөх нь сайхан ажил.

-Та хэн нэгэн гэнэтийн бэлэг барих дуртай юу?
-Үнэхээр дуртай. Би Мелиндад олон ч удаа гэнэтийн бэлэг барьсан. Тэр бүхэнд түүний сайхан инээмсэглэлийг харахыг хүсдэг. Бид учраагүй бол би өнөөдрийн түвшинд очих эсэхийг бурхан л мэдэх байх.

-Мелинда таныг сайхан инээмсэглэлээрээ өөртөө дурлуулсан гэсэн үг?
-Яг тийм. Тэр намайг байнга дэмждэгт баярладаг.

-Та хоёр хэрхэн танилцаж байв?
-Бид 1992 онд Флоридагийн нэгэн зоогийн газар танилцаж байв. Тухайн үед тэр над руу хараад л байсан. Би ч гэсэн. Тэгээд л улаан дарс бариад очсон доо. Би тэгэхэд үнэхээр их сандарч байлаа. Яагаад гэвэл түүний гайхалтай нүд намайг алмайруулсан гэхэд болно.

-Эцэг болно гэдэг таны хувьд биелэшгүй мэт санагдсан гэсэн. Яагаад?
-Тиймээ. Би жаахан хүүхдүүдийг их ядаргаатай гэж боддог байв. Гэтэл 1996 онд Женнифер төрсөн. Би тэр үед эцэг болсондоо нэг л итгэж өгөхгүй байлаа. Женнифер үнэхээр зөөлөн бас шингэн биетэй санагдсан. Тэр үе үе уйлна. Одоо дурсахад тэр үе сайхан байж.

-Та хүүхдүүддээ хөрөнгөө өвлүүлэх үү?
-Энэ их хэцүү асуудал. Өвлүүлэхгүй бол хүүхдүүд маань гомдоно. Харин өвлүүлэхээр миний сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх нь бүрхэг.

-Яагаад. Тэдний таны хүүхдүүд шүү дээ?
-Би өвлүүлэхгүй гэж яриагүй шүү дээ. Ямартай ч энэ тухай бодоход хэтэрхий эрт байна.

-Та бизнес эрхэлж байхдаа дампуурч байсан удаа бий юу?
-Дампуурал гэдэг төлөвлөгөө муутай бизнесмений сул тал. Эхэндээ төлөвлөгөө муутай байснаас дампуурч байсан удаа бий. Ер нь дахин сэхнэ гэдэг тийм ч амар биш. Хамгийн чухал нь маш сайн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Тэгвэл чи амжилтад хүрнэ.

-Өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн хямрал “Майкрософт” компанид хэр зэрэг нөлөөлсөн бэ?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Манай эдийн засагчид сайн төлөвлөгөө боловсруулсны үр дүнд хямралыг амжилттай давсан.

-Дэлхийн томоохон компаниуд мянга мянган ажилчнаа цомхотгосон. Харин танайх?
-Бид аль болох манайд итгэж, ажилд орсон хүмүүсийг цомхотгохгүйг хичээсэн. Тиймээс нэг ч ажилтнаа халаагүй.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/

Цааш нь...

Thursday, April 8, 2010

Багаар ажиллах чадвар буюу Гэхдээ...

Монголчууд бидний хувьд энэ үг танил болоод удаж буй. Гэхдээ би л хувьдаа ЯГ юу гэсэн үг болохыг мэддэггүй.

Интернэт ухаж явтал Ж. Лувсандорж гэдэг залуу “Бидэнд багаар ажиллах чадвар дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Энэ чадвар дутмаг байдаг нь монголчууд бид эртнээс бие дааж, бор гэртээ Богд болж амьдардаг байсантай холбоотой юм болов уу. ...” гэжээ.

Үүнийгээ “1 айл өрх гэртээ бүхий л ахуйн хэрэгцээний зүйлсээ бие даагаад хийчихнэ, хувцасаа хийгээд өмсчихнө, хоолоо хийгээд идчихнэ, архиа нэрээд уучихна. Тийм болохоор бусдаас гуйгаад байх зүйл байхгүй, хамтран ажиллах шаардлага бараг гардаггүй байсан юм болов уу” гэсэн жишээгээр тайлбарлажээ.

ГЭХДЭЭ тэр нэгэн айл өрхийн бодвол аав нь олон таван үггүй лидердээд ээж, охидууд нь хувцасаа залхууралгүй хийгээд, хоолоо хийгээд, архиа нэрээд бодвол хөвгүүд нь хариуцлагатайхан шиг хонь малаа хариулдаг байсан биз. Тэгэхээр энэ бараг л баг мөн байх аа.

ТЭРГҮҮН АСУУЛТ: ҮҮНИЙГ БАГ БИШ ГЭЖ ҮЗВЭЛ ЯГ ЮУГ БАГ ГЭХ ВЭ?
Ганц хүн айл болохгүй гэсэн ардын сайхан үгэнд үндэслэн энэ бол баг юм хэмээн итгэн цааш үргэлжлүүлье. Гэхдээ учир бий.

Баг олон хүнээс бүрдэх ёстой юм бол цэргийн хороо баг мөн үү?

ГЭХДЭЭ...
3. Асуудлыг шийдвэрлэхэд бүх гишүүд оролцох
7. Харилцах, нэвтрэлцэх, хэл амаа ололцох чадвараа сайжруулах. Үүнд харилцааны соёл эзэмших, хэлний мэдлэгээ сайжруулах гэх мэт асуудал хамаарна.
Гэсэн зүйлсийг http://mergenii.blog.banjig.net/post.php?post_id=123615 –оос
уншлаа.

Гэтэл цэргийн ангид 1. Ямагт даргын зөв, 2. Даргын буруу чиний зөв санагдаад байвал нэгдүгээр дүрмийг сана гэсэн ДҮРЭМ бий. Олон тулалдаанд орж ялалт байгуулсан цэргийн хороодод энэ дүрэм бий...
Тэгэхээр багийн гишүүн зөвхөн гүйцэтгэгч байж болно.
ДЭД АСУУЛТ: БАГИЙН ДЭГЛЭМ АВТОРИТАР УУ? ТОТАЛИТАР УУ?
Бас нэгэн зөрчилдөөн байна аа.

Монголчуудыг багаар ажиллах чадваргүй гэж спорт дээр жишээ аван тайлбарлах нь түгээмэл байдаг. Бокс, сумо, жудод амжилт гаргадаг атлаа хөлбөмбөг, сагсан бөмбөгт 00 гэх зэргээр. Бодит байдал дээр тийм л дээ.

ГЭХДЭЭ...
Түвшинбаяр ганцаараа бэлтгэл хийгээд, өөрөө мөнгөө гаргаад, өөрөө бусад бүх асуудл
ыг шийдээд Олимпийн аварга болоогүй ээ. Түүний ард менежер, дасгалжуулагч, санхүүжүүлэгч, дэмжигч гэх мэт олон хүн бий. Тэдний зорилго түүнийг олимпийн л аварга болгох байсан...

Тэгвэл тэд багийн гишүүдэд орох уу?
Орохгүй гээд үзвэл нэгдсэн зорилготой хүмүүс байдаг, орно гэчихвэл дэвжээн дээр барилдаагүйгээс гадна Монголчууд бид багаар ажиллах чадвартай хүмүүс болчихлоо.

ГУТГААР АСУУЛТ: МОНГОЛЧУУДАД БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР БИЙ ЮУ?
Энэ асуулт гарсан чинь “Багаар ажиллах чадвар гэж юу вэ?” хэмээх асуудал гарч ирлээ. Онлайн буй хэдэн найзаасаа асуулаа.

Х. Хангал: Тойрч суугаад эвтэйхэн пиводох
М. Үүрийнтуяа: busdiig ayataihan ayaldan dagah hadvar.......kkkk
Ц.Ганцоож: “Эвт шаазгай буга барина" Энэ л багаар ажиллах чадвар юумуу да

За тэгвэл ямар ч байсан бусадтайгаа эв зүйгээ олоод дагаад явах чадвар гэсэн дүгнэлт энэ гурван гишүүний үгнээс гарлаа.

Арга ч үгүй биз. 5 хүнтэй “баг” хуралдаад асуудал шийдвэрлэлээ. Санал үл нийлэх нэг нөхөр бөөн бухимдал болов. Бид түүнийг “муйхар , зөрүүд” гэж нэрлэдэг.

ГЭХДЭЭ...
Нөгөө талаас Чукча нарын нэгэн тосгонд дэлхий бөөрөнхий хавтгай эсэхийг шийдвэрлэх хурал болжээ. Дийлэнхийн саналаар дэлхий хавтгай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эвт шаазгай буга барьдгийн үлгэрээр бөөрөнхий хэмээн саналаа өгсөн нөхдүүд санал нэгдлээ.

Мэдээж буруу дүгнэлт. Хэрвээ өмнө хэлснийг багаар ажиллах чадвар гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол “Дэлхий бөөрөнхий” хэмээн хэлсэн нөхдүүд итгэл үнэмшилдээ үнэнч байсныхаа төлөө “муйхар , зөрүүд” болж таарч байна.

СҮҮЛИЙН АСУУЛТ: Тэгэхээр өөрийн саналдаа үнэнч байх нь багаар ажиллах чадвар уу? Бүлгийн саналыг дагах нь багаар ажиллах чадвар уу?
Б.Жавхаа

Цааш нь...

Monday, April 5, 2010

5 сарын 08- нд “Дэв” уран сайхны кино нээлтээ хийнэ


Синебокс арт группын залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл “Дэв” сэтгэлзүйн аймшгийн кино удахгүй үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөгийн нийгэмд өсөж дэвжиж яваа залуусын нийгэмд эзэлж буй байр суурь, амжилт, архидалт, садар замбараагүй амьдралаас болж хэрхэн амьдрал нь нуран унаж байгааг киноны турш гарах олон үйл явдлаар үзүүлсэн.

2010 оны 05 сарын 06 –ны 12.00 цагт Хэвлэлийн хүрээлэн хэвлэлийн бага хурал болох юм байна.
“ДЭВ” уран сайхны киноны гол дүрд УДЭТ –ын жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал мөн жүжигчин Э.Тамир, Б.Энх-Дөлгөөн, Б.Мөнхжин нар тоглолоо. Кино 2010 оны 5 сарын 08-нд Тэнгис, Өргөө, Соёмбо, М-Cinema кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байгаа юм байна. Мөн Соёмбо кино театрын 12.00 цагийн нээлтийн арга хэмжээнд эхний ирсэн 100 үзэгчдэд урилга өгөх болно.

Уг кино нь зураглал, дуу шумны хувьд маш өндөр түвшинд хийгдсэн ба Монголын кино урлагт мартагдаад байсан киноны хөгжим гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь бүтээн туурвижээ. Хөгжмийн зохиолыг Пүрэвсүх бичиж Арга Билэг хамтлагийн тоглосон 8 бүрэн хэмжээний хөгжим бүхий СD 5 сарын 8-нд киноны нээлттэй зэрэгцэн худалдаанд гарах ба Улаанбаатар хотын бүх СD шопуудаас худалдан авах боломжтой юм.

2009 оны 8 сараас эхэлсэн энэхүү кино төслөө хамгийн шилдэг болгохын тулд маш чадварлаг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан нь Синебоксын залуусын хийсэн ажлаас нь бэлхэн харагдаж байлаа. Уг кинонд зөвлөх найруулагчаар Ардын Жүжигчин Г.Жигжидсүрэн, хөгжмийн зохиолчоор A-Sound, Арга Билэг хамтлагийн төгөлдөр хуурч Пүрэвсүх, дууны инженерээр “Prosounds” Студийн Баттуваан, Рагу нар ажиллажээ. Мөн Залуу Маркетер Клуб ТББ киноны маркетингийн ажлыг хариуцан ажиллаж байна.

Орчин үеийн Монголын кино урлагт үзэгчид ам муутай байдаг тэр ойлголтыг өөрчлөн үнэхээр том тэсрэлт хийхээр ДЭВ киног бүтээсэн тухайгаа залуу уран бүтээлчид онцолж байсан. Юутай ч 5 сарын 8- наас эхлэн үзэгчдийн дунд шуугиан тарих сэтгэхүйн аймшгийн кино гарч эхлэх нь ээ.
www.gogo.mn

Цааш нь...

Tuesday, March 23, 2010

Ялгааг ол

www.shuud.mn

www.news.mn


www.shuud.mn хотын төвийн зам дагуул гэрэлт самбаруудад дээр Түс Тас уриатай шинэхэн вэб хуудасны танилцуулга гарсан байсныг та бүхэн уг нь анзаарсан байх. Өчигдөр шөнө нээлтээ хийсэн энэ сайт саяхан өөрчлөгдсөн www.news.mn сайттай их л төсдөө болчиж.

Уг нь www.news.mn хуучин загварыг хархаар www.time.com санаанд ордог байсан юм л даа.

гадны сайтуудаас санаа авах нь байж болох ч жижигхэн зах зээл дээр нэг дор төстэй 2 сайт бүр төөрөгдүүлчихлээ. гэхдээ юм болгоныг шууд үзүүлвэл сайхан л байх гэхдээ л уриа үгийг нь сонсхоор наалдан пад санагдаад байхын.


www.news.mn бол монголын www.cnn.com юм байна.

Цааш нь...

Thursday, March 11, 2010

ШУТИС, КтМС-ийн профессор док(ScD)., проф. Л. Оюунцэцэгийн товч намтар


Овог: Ишгомбо
Эцгийн нэр: Лувсандондов
Нэр: Оюунцэцэг
Төрсөн он: 1963-11-16
Төрсөн газар Улаанбаатар хот
Жил: Туулай
Ам бүл: Нөхөр, 3 хүүхэдтэй
Төгссөн сургууль:
1971-1981, Завхан, Улиастай, 10 жил
1981-1982, Эрхүү, Улсын Их сургуулийн бэлтгэл курс
1982-1987, Эрхүү, Улс Ардын Аж Ахуйн Дээд сургууль
1994-1998, МУИС-ийн Аспирантур
2004-2007, ОХУ-ын Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн
академийн докторантур

Мэргэжил: Хөдөлмөрийн эдийн засагч

Эрдмийн зэрэг, цол: 1998, Эдийн засгийн ухааны доктор(PhD)
2009 Эдийн засгийн шинжлэх ухааны доктор(ScD)
2003 Дэд профессор
2006 Профессор

Албан тушаал: ШУТИС-ийн профессор

Хамгаалсан сэдэв: 1998 он, ”Бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох нь.
(Монгол улсын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын жишээн дээр)”
2009 он, “Үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэх онол- арга зүйн
үндэс (Монгол улсын жишээн дээр)”

Ажилласан байдал:
1987-1988 Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, Мэргэжилтэн
1988-1992 Дорноговь, НААҮУГ, хөдөлмөрийн эдийн засагч
1992-2001 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургуульд багш, ахлах багш
2001-2002 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Үйлдвэрлэл технологийн
удирдлагын тэнхимийн эрхлэгч
2002 -2004 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Үйлдвэрлэл, бүтээмжийн
удирдлагын тэргүүлэх профессор
2003 оноос ШУТИС-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа,
сургалтын төвийн захирал
2004-2007 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Маркетинг, үйл
ажиллагааны удирдлагын тэргүүлэх профессор
2008 оноос Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Маркетинг, үйлдвэрлэлийн багийн профессор


Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 Зардал бууруулах арга зам, удирдлагын бүртгэл, ОХУ-ын Г.В.
Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн Улаанбаатарын салбар
2007 Байгууллагын өөрчлөн байгуулалт, инновацийн удирдлага, ОХУ-ын
Менежментийн олон улсын хүрээлэн
2007 Бүтээмжийн хэмжилт, шинжилгээ(BSС), ҮБХТ, Улаанбаатар
2006 Олон улсын маркетинг, Сургалт-семинар, Улаанбаатар, ММХ
2003 Бизнесийг инкубацийн хөгжил, Семинар, АББ, Тайван, Тайпей
2002 Жижиг ба том бизнесийг уялдуулан хөгжүүлэх асуудал, Сургалт
семинар, АББ, Тайван, Тайпей
2001 Үйлдвэрлэлийн менежмент, Аж үйлдвэрийн инженеринг, Чанарын
менежмент, Бизнес консальтинг, Модулийн сургалт, Тайван, Чао
Янгийн Технологийн их сургууль
2001 ISO 9000 ба ISO 14000, Сургалт семинар, ОУСБ, СХҮТ, Улаанбаатар
1999 Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, АББ, Энэтхэг, Шинэ Дели
1998 Эдийн засаг, менежментийн модулийн сургалт, Австрали, Перт,
Куртины Технологийн их сургууль
1998 Бизнесийн англи хэлний курс, Австрали, Куртины Технологийн их
сургууль
1995 Бизнесийн англи хэлний 6 сарын курс, ТЗАХИ
1992 Бизнесийн удирдлагын дээд курс, ТЗУХИ

Эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл:
Инновацийн удирдлага
Бүтээмж, чанар, үйлдвэрлэлийн менежмент
Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн хөгжил, төлөвшил
Технологи бизнесийн инкубаци, аж үйлдвэрийн парк
Брэндийн удирдлага, маркетингийн инноваци
Эдийн засгийн онол, сэтгэлгээний түүх
Дээд боловсролын менежмент

Мэргэшин заадаг хичээл:
Бүтээмжийн менежмент(бакалавр)
Чанарын менежмент(бакалавр)
Бүтээмжийн судалгаа ба шинжилгээ(магистр)
Чанарын шинжилгээ ба хяналт(магистр)
Инновацийн удирдлага(магистр)
Бизнесийн зөвлөгөө(магистр)
Брэндийн удирдлага(магистр)
Бүтээмжийн удирдлагын онол, парктикийн асуудлууд(доктор)
Чанарын удирдлагын онол, парктикийн асуудлууд(доктор)
Инновацийн удирдлагын онол, парктикийн асуудлууд(доктор)

Эрдэм шинжилгээний бүтээл:
эрдэм шинжилгээний өгүүлэг: 78
эрдэм шинжилгээний илтгэл: 63
төсөл, гэрээт ажил: 17
сургалт арга зүйн материал 33
монограф, ном, сурах бичиг, гарын авлага 14
эмхэтгэж хэвлүүлсэн, редакторласан ном бүтээл 14

Хэвлүүлсэн гол бүтээлүүд:

1. Формирование национальной инновационной системы: проблемы теории и практики /монография. –УБ, ”Бемби сан”, 2009, -541 c., 33.8 пл. ISBN 978-99929-77-71-X
2. Ф. Грей, Ф. Харрис, Жинхэнэ саятан /орч. Л. Оюунцэцэг, -УБ., “Бемби сан” хэвлэлийн үйлдвэр, 2008, -330 х.
3. Оюунцэцэг Л. Бүтээмжийн менежментийн онол арга зүйн асуудал, -УБ., “Бемби сан” хэвлэлийн үйлдвэр, 2003, -170 х.
4. Оюунцэцэг Л., Шүрчулуу П. Аж ахуйн нэгж байгууллагад бүтээмжийн удирдлагын боловсронгуй болгох нь. –УБ, “Эрдэм” хэвлэх үйлдвэр, 1999, -187 х.
5. Оюунцэцэг Л. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн төсөл боловсруулах аргачилсан зөвлөмж, -УБ, “Бемби сан” хэвлэх үйлдвэр, 2003, -64 х.
6. Оюунцэцэг Л. Бүтээмжийн мөн чанар агуулга/ гарын авлага. –УБ, КтМС-ийн хэвлэл, 2000, -37 х
7. Швандер В.А., Праслова В. П. Үйлдвэрийн газрын эдийн засаг: тест, бодлого, нөхцөл. / Орч. Б. Цэрэндорж, Д. Алтанцэцэг, Л. Оюунцэцэг. –УБ.: ТИС-ийн хэвлэх үйлдвэр, 1999, 5.5 хх.
8. Д. Речмен, М. Мескон ба бусад. Орчин үеийн бизнес. II дэвтэр / Орч. Б: Даваасүрэн, Б. Нарангэрэл, Л. Оюунцэцэг. –УБ.: Есөн эрдэнэ, 1997, -144 х.
9. Д. Речмен, М. Мескон ба бусад. Орчин үеийн бизнес. I дэвтэр / Орч. Б: Даваасүрэн, Б. Нарангэрэл, Л. Оюунцэцэг. –УБ.: Есөн эрдэнэ, 1997, -141х.

Төсөл, гэрээт болон судалгааны ажил гүйцэтгэсэн, оролцсон байдал:

2007 “Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” шалгаруулах уралдаан
2006-2007 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэсийн
бүтээмжийг дээшлүүлэх нь
2006-2007 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн хэмжилт шинжилгээний
нэгдсэн аргачлал нэвтрүүлэх нь
2005-2006 ШУТИС-д Хоолны үйлчилгээний сүлжээ нэвтрүүлэх боломж, ШУТИС,
ШУТ-ийн сан
2005-2006 ШУТИС-д технологи бизнесийн инкубацийг хөгжүүлэх боломж, ШУТИС,
ШУТ-ийн сан
2004-2005 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн хэмжилт шинжилгээний
нэгдсэн аргачлал нэвтрүүлэх нь, Баяжуулах фабрик
2003-2004 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн шинжилгээ, Баяжуулах
фабрик
2004 Төмөр замын Олон улсын тээвэр зуучлалын төвийн үйл ажиллагаа,
бүтээмжийн судалгаа, ТЗОУТЗТ
2002-2003 Дунд орлоготой бүлгийг ядуурлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаархи
судалгаа, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, “MON/01/U01” Төсөл
2002-2003 Шинжлэх ухаан-Боловсрол-Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны
уялдаа холбоог хангах зохистой хувилбар, ШУТ-ийн төсөл, БСШУЯ
2002-2003 Ноос, ноолуурын салбарын жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төсөл,
ШУТИС, Нэхмэлийн хүрээлэн, GTZ
2001-2002 Барилгын мэргэжил олгох сургалт, төсөл, “БАБ импекс” ХХК
1998-2000 Компаний бизнес төлөвлөгөө боловсруулах, бизнесийн зөвлөлгөө, “БАБ
импекс” ХХК
1996-1999 Сүрлэн барилга барих төсөл, НҮБХХ, Отгонтэнгэр трейд ХХК
1996-1998 Компаний үйл ажиллагааг сайжруулах төсөл, судалгаа, зөвлөлгөө, МОН ТБ
импекс ХХК
1994-1997 Монголын аж үйлдвэрийн салбарын бүтээмжийн судалгаа (ноос, ноолуур,
нэхмэл, оёдол, гутал, арьс шир боловсруулах үйлдвэрлэл)
1992- 1994 Бүтээмж, чанар, үйлдвэрлэлийн менежментийн онол, парктикийн судалгаа,
ТИС
1988- 1991 Хөдөлмөрийн нормчлолын судалгаа, ХНХУХ, Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын төв
1985- 1987 БНМАУ-ын хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, оновчтой байршуулах асуудал
1982- 1984 Хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрийн газрын ажиллагчдын хөдөлмөрийн
бүтээмжинд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа, Оюутны эрдэм
шинжилгээний дугуйлан, Эрхүү хот, УАААДС

Гавъяа шагнал
2007 Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг
2007 ШУТИС-ийн чансаа өндөртэй профессор
2006 ШУТИС-ийн Тэргүүний профессор
2005 БСШУЯ-ны Жуух бичиг
2005 КтМС-ийн Тэргүүний профессор
2004 КтМС-ийн Шилдэг судлаач багш
2004 ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал
2003 КтМС-ийн Тэргүүний судлаач багш
2001 Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдэг
2000 КтМС-ийн Сургалтын тэргүүний багш
1998 КтМС-ийн Тэргүүний судлаач багш

Хэлний мэдлэг:

 Орос хэл - онцсайн
 Англи хэл - сайн

Док(Sc.D)., проф. Л. Оюунцэцэг

E-mail: loyuns@csms.edu.mn,

Цааш нь...

Монгол улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2010 оны эхний 2 сарын байдлаар...



I.Нийгмийн үзүүлэлт

-Ажил эрхлэлтийн байдал-
Үндэсний статистикийн газраас ажиллах хүчний судалгааг явуулсан байна. Судалгаанд нийт 3204 өрхийг хамруулсан байна.

Судалгааны дүнгээр 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1120.3 мянга байгаагийн 53.2 хувь нь эрэгтэй, 46.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 977.4 мянга нь ажиллагчид, 142.9 мянга нь ажилгүй иргэд байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оны 4-р улиралд улсын хэмжээнд 12.8 хувь, хотод 16.5 хувь, хөдөөд 7.9 хувьтай байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээгээр 19.5 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувийг эзэлж байгаа юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 2010 оны эхний 2 сарын байдлаар 3000 хүн ажилд орсон байна. Үүний 18.1 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 81.9 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 349.1 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 368.3 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Нийгмийн даатгалд 2010 оны эхний 2 сард 353.3 мян.хүн хамрагдаж, шимтгэл төлж байгаагийн 59 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын, 41 хувь нь төсөвт байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас 2010 оны эхний 2 сард нийт 55.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 2010 оны эхний 2 сард 172.7 мянган хүнд олгож, 7.9 тэрбум төгрөг зарцуулжээ.

-Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3000 хүн нас баржээ-
Улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 2010 оны эхний 2 сард 11253 болж, өмнөх оны мөн үеийнхээс 983 хүүхдээр, амаржсан эх 11219 болж, 991 эхээр хувиар нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 243 болж, өмнөх оны мөн үеийнхээс 25 хүүхдээр,1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 64 болж, 33 хүүхдээр нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 7 болж, 4 эхээр буурсан байна.

Халдварт өвчнөөр 2010 оны эхний 2 сард 4.9 мянган хүн өвчилжээ. Салхин цэцэг, вируст хепатит, тэмбүүг, цусан суулга, трихомониаз зэрэг халдварт өвчний тохиолдол буурсан байна. ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2010 оны эхний 2 сард хоёр бүртгэгдэж, 65 тохиолдол болжээ.

Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3000 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 576 хүн буюу 23.9 хувиар өссөн байна. Эмнэлэгт нийт 111.5 мянган хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мянган хүн буюу 5.6 хувиар нэмэгдэв.

-Гэмт хэрэг-
Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3175 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 191 хэргээр буюу 5.7 хувиар буурчээ. Зарим төрлийн гэмт хэрэг өссөн ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 4.9-53.3 хувиар буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл 38.9 хувь нь гэр, орон сууцанд, 18.0 хувь нь гудамж талбайд, 14.2 хувь нь олон нийтийн газарт, 1.3 хувь нь нийтийн тээвэрт, 2.7 хувь нь төрийн байгууллагад, 2.1 хувь нь төрийн бус байгууллагад, 4.4 хувь нь аж ахуйн нэгжид, 4.5 хувь нь авто зам дээр, 13.9 хувь нь бусад газарт үйлдэгджээ.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 1.5 хувь, гэр ахуйн тавилга, барааных 1.1 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.1 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 8.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 2.9 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 1.0 хувиар тус тус өсчээ.
Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, тээврийн бүлгийнх 0.9 хувиар буурч, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад Өмнөговь аймагт 0.2 хувиар буурсан бөгөөд бусад 20 аймаг, Улаанбаатар хотод 0.3-7.7 хувиар өссөн байна.

-Банкуудын чанаргүй зээл 442,5 тэрбум төгрөгт хүрчээ-
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт 2010 оны 2 дугаар сарын эцэст 2960.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 89.0 тэрбум төг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 645.2 тэрбум төг буюу 27.9 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 2 дугаар сарын эцэст 352.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төг буюу 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 45.0 тэрбум төг буюу 11.3 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 2 дугаар сарын эцэст 2682.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 7.6 тэрбум төг буюу 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.3 тэрбум төг буюу 0.1 хувиар буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 2 дугаар сарын эцэст 142.8 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 20.3 тэрбум төг буюу 16.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 тэрбум төг буюу 0.1 хувиар тус тус өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 2 дугаар сарын эцэст 442.5 тэрбум төг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхаас 15.7 тэрбум төг буюу 3.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 243.9 тэрбум төг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна.

-Төсвийн алдагдал 36,6 тэрбум байна-
Үнэт цаасны арилжаа 2010 оны 2 дугаар сард 18 удаа явагдаж, 1.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 3.8 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Арилжигдсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 2.8 сая ш буюу 3.7 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 8.5 сая ш буюу 3.2 дахин буурчээ. Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 1.3 тэрбум төг буюу 3.0 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 тэрбум төг буюу 39.0 хувиар өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхний 2 сард 326.7 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 378.1 тэрбум төг болж, нийт тэнцэл 51.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 60.8 тэрбум төгрөгөөр буурахад төсвийн орлогын өсөлт зарлагынхаас 53.8 пунктээр их байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 311.8 тэрбум төг, урсгал зардал 348.4 тэрбум төг болж,урсгал тэнцэл 36.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 119.9 тэрбум төг буюу 74.8 хувиар өсөхөд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 37.0 тэрбум төг буюу 227.4 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 33.5 тэрбум төг буюу 2.2 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварынх 14.4 тэрбум төг буюу 34.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

-Манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 184,5 сая ам.доллар байна-
Хөрөнгө ба санхүүгийн данс 2009 оны IV улиралд 363.3 сая ам.долларын ашигтай гарч, 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.0 сая ам.доллар буюу 17.8 хувиар өссөн байна. 2009 оны IV улиралд 284.1 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 157.5 сая ам.доллар буюу 2.2 дахин өсчээ. Үүнд манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 184.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.2 сая ам.доллар буюу 1.4 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Манай улс 2010 оны эхний 2 сард дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 607.6 сая ам.доллар, үүнээс экспорт 311.7 сая ам.доллар, импорт 295.8 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 169.4 сая ам.доллар буюу 38.7 хувь, үүний дотор экспортын хэмжээ 79.3 сая ам.доллар буюу 34.1 хувь, импортын хэмжээ 90.0 сая ам.доллар буюу 43.7 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 2 сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч, өмнөх оны мөн үеийнхээс 10.6 сая ам.доллар буюу 40.0 хувиар багасав.

Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд зэсийн баяжмалын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8 дахин, үнийн дүн 8.0 дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн нь 3.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт

-Улсын хэмжээнд 3 сая 397,4 мянган мал хорогджээ-
Улсын хэмжээгээр 2010 оны эхний 2 сарын байдлаар 2.1 мянган тэмээ, 110.7 мянган адуу, 186.4 мянган үхэр, 1196.2 мянган хонь, 1901.9 мянган ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 7.7 хувьтай тэнцэх 3397.4 мянган том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын дийлэнх буюу 56.0 хувийг ямаа эзэлж байна. Том малын хорогдол 2010 оны эхний 2 сард 2002 оноос хойшхи онуудын бүтэн жилийн хорогдлоос давсан байгаа бөгөөд дээрх хугацааны жилийн дундаж хорогдолтой харьцуулахад 3.7 дахин их байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт 2010 оны эхний 2 сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 266.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38.7 тэрбум төг буюу 17.0 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 17.0 хувиар өсөхөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал болон цайр, хайлуур жоншны баяжмал, нүүрс, газрын тос, бүх төрлийн малын мах, гурил, архи, дарс, пиво, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2010 оны эхний 2 сард 507.3 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

-Төмөр зам болон агаарын тээврийн салбарын орлого 51,1 тэрбум болжээ-
Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард нийт 3.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 2.6 тэрбум төгрөг буюу 66.3 хувь нь дотоодын, 1.3 тэрбум төгрөг буюу 33.7 хувь ньгадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.

Төмөр замын тээврээр 2010 оны эхний 2 сард давхардсан тоогоор 549.4 мянган зорчигч зорчиж, 2425.5 мян.т ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 36.3 мян.хүн буюу 7.1 хувь, тээсэн ачаа 424.4 мян.т буюу 21.2 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2010 оны эхний 2 сард давхардсан тоогоор 43.9 мянган зорчигч зорчиж, 237.0 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 9.9 мян.хүн буюу 29.0 хувь, тээсэн ачаа 53.8 тонн буюу 29.4 хувиар өсчээ.

Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2010 оны эхний 2 сард 51.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 тэрбум төгрөг буюу 22.2 хувиар өсчээ.

Аюулт үзэгдэл, осол 2010 оны эхний 2 сард 563 удаа гарсны улмаас 53 хүн амь насаа алдаж, 2.9 сая мал хорогджээ. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 522 удаа, хүчтэй цасан болон шороон шуурга 8 удаа, газар хөдлөлт 2 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 157.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008