Wednesday, April 30, 2008

"Adidas" -ын нэр болон логоны тайлбар


Adidas фирмийн үүсгэн байгуулагчийг Adolf Dassler гэдэг байжээ.1949 онд уг фирмийг үндэслэгч өөрийн нэрний эхний үеэс Adi-г хоёр дах үеэс Das хэмээх үеийг авч Adidasгэж нэрлэсэн түүхтэй юм.Харин Adidas –ын логоны учир нь Adolf Dassler 3 хүүтэй болохоор тэднийгээ төлөөлүүлэн 3 зураас эсвэл 3 дэлбээ бүхий логог зохиолгосон гэдэг.Ташуу 3 зураас нь 3 хүү насныхаа эрэмбээр байгаа санааг илэрхийлжээ.

Цааш нь...

Tuesday, April 29, 2008

"Apple" брэндийн нэрийг өгсөн түүх


Энэ үнэхээр удаан шийдвэр гаргадаг хүмүүст анхаарууштай л юм байна лээ.
Ер нь яаж ч бодсон Компьютер алим хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүй гэж хэлхэд болно. Гэтэл Стив Жобс тухайн үед өөрийн брэндийн Нэр болон Логог өөрийн маркетеруудаар олон сарын турш хийлгэж л дээ тэгээд санаанд тохирох зүйл олдохгүй байж. Тэр үед Стив Жобс бүх маркетеруудаа цуглуулаад би та нарыг маргааш өглөө 9 цаг хүртэл харья тэр хүртэл олигтой санаа гаргаж чадахгүй бол би "Apple" гэдэг нэр өгнө шүү гээд явуулжээ. маргааш өглөө нь олигтой санаа гараагүй гэж үзсэн учраас Одоо бидний сайн мэдэх "Apple" брэндийн нэрийг өгсөн түүхтэй юм байна шүү. /гэхдээ энэ шийдвэр зөв байсан байх шүү/

Цааш нь...

Monday, April 28, 2008

Маркетингийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн хэлсэн үг


2007 онд Монгол улсад "Азын маркетингийн хөгжил, дэвшил, амжилтын нууцууд" сэдэвт олон улсын маркетингийн хурал болсон билээ. Энэ хурлыг нээж Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгчийн хэлсэн үгийг та бүхэндээ хүргэж байна.
аТа дараах ликэн дээр дарж татаж авна уу.
http://share.gogo.mn/6511971209437075

Цааш нь...

Амжилтын түүх №4 "Dell" брэндийн эцэг домогт Майкал Делл


“Делл Компьютер Корп.” компанийг vvсгэн байгуулагч, эзэн тэрбээр 1965 оны хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод тєржээ.




Тvvний хєрєнгє ойролцоогоор 21.5 тэрбум доллартай тэнцэнэ.

Бага насны тvvх

Арван хоёр настайдаа шуудангийн марк цуглуулж эхлээд тэрбээр мєнгєний эх vvсвэртэй болохын тулд ойролцоох хятад хоолны газарт хоол хvргэгчээр ажилд орсон байна. Марк єдєр ирэх тусам vнэд орж байгааг ном сэтгvvлээс уншиж олж мэджээ. Тухайн vед уг нутгийн эдийн засаг цэцэглэн хєгжиж байсан учир марк цуглуулагчид идэвхжсэн байжээ. Маркны vнэ цаашид єснє гэсэн дvгнэлтэнд хvрсэн бєгєєд энэхvv боломжийг тэрээр алдахыг хvссэнгvй. Майкл ихэнхдээ маркийг дуудлага худалдаа дээрээс авдаг байлаа.
Маркны худалдааг зохион байгуулагчид vйлчилгээнийхээ хєлсєнд нэлээд мєнгє авдаг байсан байна. Тэдэнд мєнгє тєлж байхын оронд єєрийн худалдааг зохион байгуулах нь зvйтэй гэж Майкл бодов. Тvvний урьдчилсан таамгаар бол маркны vнэ цаашид ч єснє, худалдан авагчдын тоо буурахгvй гэдэг нь ойлгомжтой байлаа.Vvнийг бий болгосноор тэрээр худалдаанаас комиссын мєнгє авахаас гадна єєрийн амьдрал дахь хамгийн анхны тєслийг хэрэгжvvлж эхэлжээ. Бичгийн машинаар 12 хуудас бvхий танилцуулга цохин бэлэн болгоод орон нутгийн сэтгvvлд “Деллийн маркууд” гарчигтай зарлал єгсєн нь удалгvй 2000 доллар олсон байна.

Сургуулийн ахлах ангидаа хотын “Хьюстон Пост” сонины захиалгын хуудсыг борлуулснаар мєнгєтэй болохоор шийдсэн аж. Майкл юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Хамгийн тvрvvнд захиалагч болох магадлал бvхий хvмvvсийн нэрсийг жагсааж хvн бvрт 2 долоо хоног vнэгvй сонин захиалах эрх олгосон захидал явуулав. Уг ажлаас Делл хvv 18.000 долларын ашиг олж тухайн vед Америкт ховор байсан BMW машиныг худалдан авч унасан гэдэг.

Амжилтанд хvрэх замнал

Майкл компьютерийн сэдэвтэй сэтгvvл тогтмол уншдаг байсны дээр хамгийн сvvлийн vеийн “Apple II” компьютерийг худалдан авахын тулд мєнгє цуглуулах болов. Харин эцэг, эх нь тєрсєн єдрєєр нь уг компьютерийг бэлэглэхэд тэр даруй нэг бvрчлэн задалсан нь эцгийнх нь уурыг маш их хvргэж байсан юм. Харин Майклд бол зєвхєн яаж ажилдагийг мэдэх нь чухал байлаа. Удалгvй єєрийн компьютерийн мэдлэг дээрээ тулгуурлан компьютерийн гол болон бvрэлдэхvvн хэсгvvд болох ой санамжийн микросхем, монитор зэрэг эд ангиудыг сольж туршилт хийсэн нь амжилттай болжээ. Туршилтын дvнд мэндэлсэн “компьютерийг” Майкл маш ашигтай борлуулсан бєгєєд олсон мєнгєєрєє єєр олон эд анги худалдан авч, дахин стандартын бус компьютерийг олон тоогоор зарснаар тооцоолон бодох техник зардаг дэлгvvрvvдтэй ширvvн єрсєлдєєн хийхээ залуу бизнесч ухаарав.

1983 онд Делл Остин хотын Техасын Их сургуульд элсэн оров тvvний эцэг эх нь эмч болно гэдэгт нь найдаж байжээ. Гэвч компьютер бvтээх хvсэл эрмэлзэлдээ бvрэн автсан байсан тул удалгvй 1-р курстээ сургуулиа орхисон байна. Бусад томоохон компьютерийн компаниуд зах зээлд єндєр vнээр компьютерээ борлуулж байсан нь Майклд харьцангуй санагдсан бєгєєд “Компьютерийн зах зээл ямар ч vр ашиггvй байсныг би ухаарсан. Тvvний бvтээсэн vнэнээс борлуулалтын vнэ хамаагvй єндєр байв. Дээр нь сервис vйлчилгээ нь тун тааруу байсан юм.

Тvvний бvтээсэн компьютерийн vнэ 600 доллар хvрэх ч vгvй байхад хvмvvс персонал компьютерийг 3000 доллараар худалдан авч байхыг би харсан. “IBM” л гэхэд эдгээр ангиудын дийлэнхийг бусад vйлдвэрлэгчдээс худалдан авч vйлдвэрлээд нэг компьютерийг тvгээгч нартаа 2000 доллараар худалдаж байсан” хэмээн Майкл єгvvлжээ. Харин тvvнийг тvгээгч нар нь нэг бvрийг 3000 доллараар худалдаж ашиг олж байжээ.

Эцсийн хэрэглэгч нарт тvгээгчийг алгасан vйлдвэрлэгчээс шууд нийлvvлэх санаа тvvний толгойд орж иржээ. Майкл тvгээгч нараас агуулахад нь байгаа илvvдэл эд ангиудыг худалдан авч оюутны дотуур байрны єрєєндєє бэлэн машин угсарч эхэлсэн ажээ. Эхэн vедээ тэрээр хєрш оюутнуудад худалддаг байсан бол удалгvй сонинд зар єгсєн байна. Тэрбээр “хэрэглэгчдэд зориулагдсан” компьютеруудаа зах зээлийн vнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.

Тєдєлгvй Делл компьютеруудаа бизнесчvvд, хувиараа эмчлэгч эмч нарт болон хууль зvйн товчоонуудад амжилттай борлуулж эхэлжээ. Нэг сарын борлуулалтын хэмжээ 25.000 орчим доллар байв.

Дєнгєж 19-хєн настай байхдаа тэрээр 1984 оны 5 дугаар сарын 3-нд “Делл Компьютер Корп.”-ыг vvсгэн байгуулжээ. Делл урьдын адилаар “IBM” персонал компьютерийн суурин дээр ажиллаж тэдгээрийг тухайн цагт эрэлттэй байсан эд ангиудаар шинэчилж байв.
Майкл хотод нь байх “Интел” корпорацийн салбарт хандан тухайн цагтаа хамгийн хvчин чадал сайтай байсан 286 процессорын суурин дээр персонал компьютер угсрах чадвартай хvнээр 10 хоногийн 2000 долларын хєлстэйгээр заалгуулсан байна. Ингэж 1985 онд анхны “Делл” загварын персонал компьютер бий болсон тvvхтэй.

“Делл” сард мянган компьютер борлуулан шинэ ажилтнуудаар эгнээгээ нэгтгэж байлаа. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан юм. Шинэ компанийн ашиг орлого зогсоо зайгvй єсч эхлэв. Тvvний зарчмууд тухайн vедээ хувьсгал байлаа.

Нэгдvгээрт, бусад vйлдвэрлэгч нарыг бодвол Делл єєрийн худалдан авагчдад мєнгийг нь буцаан олгох баталгаа єгєх болов. Хоёрдугаарт, эрт орой хэзээ нэгэн цагт компьютер нь эвдэрч магадгvй гэж бодоод эвдэрсэн даруйд засах vйлчилгээ хийж єгєхєєс гадна мэргэжлийн хvний зєвлєгєєг утсаар 24 цагийн туршид авах боломжийг нээж єгсєн байна.

“Делл Компьютер Корп.” нь АНУ-ын №1 компьютерийн компани бєгєєд дэлхийд 2-рт ордог.
Тус компанийн интернэт сайтаар єдєрт 50 сая орчим компьютер борлогддог байна. “Делл” дэлхийн персонал компьютерийн 5.3 хувийг хангаж байгаа бєгєєд дэлхийн 40 орчим улсад тєлєєлєгчийн газартай аж. Тэрээр 1989 оны 10 дугаар сард Сюзан Лиебермантай гэр бvл болж, тєрєлх нутаг Остин хотноо 4 хvvхдийн хамтаар энх тунх аж тєрєн суудаг юм байна.

Ч.Баттулга


Цааш нь...

КтМС-ийн багш Д.Ганбаатар cонирхолтой судалгаа №2


Хэрэглэгчид буулт хийлгэх дуртай

АНУ-ийн судалгааны нэгэн компани дараах судалгааг хийжээ судалгаанд оролцогчидоо 2 бүлэг болгон хуваагаад тус тусд нь судалгаа хийсэн байна.

1-р бүлгээс Та 6 настай хүүхдүүдийг 8 цагийн турш түр харж өгөөч гэж гуйжээ. Судлгаанд оролцогчидийн 12% нь зөвшөөрсөн байна.

2-р бүлэг хэрэглэгчдээс Та 6 настай хүүхдүүдийг 16 цагийн турш түр харж өгөөч гэж асуухад 2% нь л зөвшөөрөн бусад нь эрс татгалзжээ татгалзсан хүмүүсээс судлаачид та ядаж 8 цагийн турш харж өгөөч гэж асуухад тэдний 38% нь зөвшөөрсөн хариулт хэлжээ.

Судалгааны дүгнэлт:

Мэдээж аливаа компани өөрийн бүтээгдэхүүний үнийг буулгахыг хүсдэггүй билээ. Гэтэл та хэрэглэгчидийн тоогоо өсгөхийг хүсвэл хэрэглэгчдийн сэтгэл зүйн онцлогт нь л тааруулж үнээ гаргах хэрэгтэй буюу дээрх судалгаанаас хархад хэрэглэгчид аль болох хөнгөлөлт эдлэхийг хүсдэг байна. Иймээс та бүхний ажилд дээрх судалгаа тус болно гэдэгт итгэж байна та бүхний ажилд амжилт хүсье.

Цааш нь...

Sunday, April 27, 2008

Амжилтын түүх №3 "Apple"-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс

Амжилтын түүх ийн цувралыг та бүхэндээ хүргэж байгаа билээ энэ удаа

Америкийн бизнесмэн. Персонал компьютерийн vйлдвэрлэл, борлуулалтын салбар дахь пионер. «Эппл Компьютер» компанийн vvсгэн байгуулагч бєгєєд анхны удирдагч. Олон сая доллараар vнэлэгдэх хєрєнгєний эзэн.Жобс нь их сургуупь тєгссєн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгvй нэгэн билээ. Гэвч тэрбээр холч хараа, итгэл, шийдэмгий зан, эрсдэл гаргах байдал нь таван жилийн дотор худалдааны хэмжээ нь 30 тэрбум долларт хvрсэн бизнесийг бий болгов чадсан байна энэ хүний амжилтаас бидэнд туршлага болгон авах зүйл их билээ .



Стив Жобс

Америкийн бизнесмэн. Персонал компьютерийн vйлдвэрлэл, борлуулалтын салбар дахь пионер. «Эппл Компьютер» компанийн vvсгэн байгуулагч бєгєєд анхны удирдагч. Сvvлд «НеКСТ» компанийг vvсгэн байгуулжээ. Олон сая доллараар vнэлэгдэх хєрєнгєний эзэн.Жобс нь их сургуупь тєгссєн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгvй нэгэн байлаа. Гэвч тэрбээр Силиконы хєндийн хvлээн зєвшєєрєгдсєн хvмvvс болох докторын тэтгэлэгтэй, олсон менежерvvдийн тvvнд хэлэх "Зvгээр, энгийн ажил хийн уран сэтгэмҗтэй зєгнєл дvvрэн битгий бай" гэсэн зєвлєгєєнєєс зєрж чадсан юм. Жобс тэдгээрийн хэлснийг сонсохоо больсон бєгєєд ирээдvйд персонал компьютерvvдийн эрин болно гэдэгт итгэж байлаа. Тvvний холч хараа, итгэл, шийдэмгий зан, эрсдэл гаргах байдал нь таван жилийн дотор худалдааны хэмжээ нь 30 тэрбум долларт хvрсэн бизнесийг бий болгов.


Энэ нь персонал компьютерийн зах зээлийг тооцоолон бодох машины хєгжин цэцэглэж буй бизнестэй адилтгасан аж, Тооцоолон бодох машины vйлдвэрлэл гучин жил тэмvvлж байсан тэр зvйлд персонал компьютерийн зах зээл ганцхан цагийн дотор хvрсэнд л гол ялгаа оршиж байлаа. Стив Жобсын хvслээр нэгэн шинэ чиглэл бий болсон бєгєєд ажил, тооцоондоо хvн тєрєлхтний хэрэглэж байсан аргачлалууд бvрмєсєн єєрчлєгдсєн билээ. Жобс 1956 оны хоёрдугаар сард Калифорни муж улсын Маунтайн Вьюд буюу ирээдvйд Силиконы хєндий хэмээн нэрлэгдсэн газар нутагт тєржээ. Хожим нь энэ газар бичил компьютерийн vйлдвэрлэл хєгжсєн юм. Стив бvтэн єнчин байсан тул тvvнийг Пол, Клара Жобсын гэр бvл vрчилж авсан байна. Тvvнийг сургуульд суралцаж байхад гэр бvл нь Сан-Франциско хотоос холгvйхэн байх Лос-Гатос гэдэг газар руу нvvсэн аж. Бага наснаасаа л Стив янз бvрийн техник зангилаа болон агрегатууд яаж ажилладгийг сонирхож эхэлсэн бєгєєд ахлах ангидаа электроникийг шимтзн сонирхох болжээ.


Долоо хоног бvр тэндхийн «Хьюлетт-Паккард"-ын салбарын инженерvvд ахлах ангийнхны ємнє лекц уншдаг байсныг Жобс алгасалгvй сонсдог байв. Нэг удаа тvvнд сургуулийн электроникийн хичээлд нь радио сэлбэг хэрэг болоход Стив шууд л Билл Хьюлетт руу утасдахаар шийджээ. Компанийн ерєнхийлєгч Жобсын зорилгодоо хvрэх гэсэн эрмэлзлийг єндрєєр vнэлэн тvvнд шаардлагатай сэлбэг хэрэгслийг гаргаж єгсний дээр зуны амралтаараа хийх ажлыг нь олж єгч туслав.Сургуульд байхдаа Жобс ахлах ангийнхантай харьцах дуртай байлаа. Тэдгээрийн нэг нь тvvний амидаа Стивен Возняк байсан бєгєєд тэд олон жил нєхєрлєсєн байна. Тэд хоёул электроникт сонирхолтой байсан тул элдэв vдэшлэгт очдоггvй нь бусдыг гайхшруулж байжээ. Радио сонирхогч хоёрын анхны амжилт бол хялбархан тєхєєрємж байсан бєгєєд тэдгээрийн ирээдvйн хамтарсан бизнесийн vндэс суурийг тавьж єгєв. 1971 оны «Эсквайр» сэтгvvлийн нэгэн дугаарт хэвлэгдсэн «Хєх хайрцагны нууц» нийтлэлтэй уншиж Жобс, Возняк хоёр «Белл» утсан харилцааны компанийн хамгаа эвдэн, тvvний vйлчилгээг vнэгvй хvртэх боломжтой тєхєєрємжийг хийхээр шийдвэрлэсэн аж.


Дєрвєн сар уйгагvй хєдєлмєрлєсний дараа тэд нэр хvндтэй электроник» сэтгvvлийн схемийг ашиглан нэгэн сигнал-генератор яасан байна. Радио сэлбэг нь 40 долларын vнэтэй байсан бєгєєд схемийг цаг хvрэхгvй хугацаа хэрэгтэй байлаа. Жобс зарлагыг даахаа, харин ашгаа тэнцvv хуваахыг санал болгожээ. Найзууд 200 гаруй ийм тєхєєрємжийг нэг бvрийг нь 150 доллараар борлуулсан аж. Аз болж тэд баригдсангvй. Жилийн дараа утасны компани єєрийн системийг боловсронгуй болгосон тул «хєх хайрцагнууд» хэрэгцээгvй болсон юм. 1972 онд сургуулиа тєгсєєд Жобс Орегон муж улсын «Рид коллеж»-д элсэн орсон боловч тэнд ганцхан улирал суралцжээ. Коллежоос хасагдсаныхаа дараа тэрбээр хоёр жил гаруйн хугацаанд гудамжинд лааз єшиглєв. Тэрбээр оюутны авангард хотхонд амьдрахдаа зэн-буддизм, коммуны vзэл санаа зэргийг судлан єєрийн гэсэн /багштай/ болсон аж. Дараа нь Стив 19-рзуунд бие махбодиосоо элдэв илvvтэй бодис, хийг гаргавал эрvvл энх, аз жаргал, сэтгэл санааны тогтвортой байдалд хvрэх болно гэж номлосон Германы эрдэмтэн А.Эретийн vзэлд автав.


Vvний сацуу залуу Жобс крэк, марихуан, янз бvрийн vзэл, махгvй хоол зэргийг амталжээ. Тэрбээр єєрийн бие хvнийг уламжлалт ёс заншил, хий хоосон зvйл, амьдралын євєрмєц хэв маягаас эрж хайсан аж. Эцсийн дvнд тэр єєрийгєє бизнест амжилт олох хувь тавилантай гэдгийг олж мэдэв.Мєнгє нь дуусангуут Стив гэртээ эргэж очоод ажил хайж эхэлсэн байна.Зар сурталчилгаа сонсоод тэрбээр «Атари» гэдэг шинэ компанийн 40 дэх ажилтан болжээ. Компани доторх уур амьсгал харьцангуй чєлєєтэй байсан боловч Жобс тvvнд хєлєє олсонгvй. Зан араншингийн хувьд тэрбээр санаасэдэгч хvн байсан тул бусад ажилтнууд тvvнийг ихэмсэг, ичгvvргvй нэгэн гэж байлаа. «Атари»-д ажиллаж байхдаа Жобс хамт ажилладаг бараг бvх хvмvvсийг єєрийн эсрэг болгосон байв. Тэгэхэд л тэрбээр ноёрхуу зан гарган тэдний дунд зогсоо зайгvй оролцох болжээ. Жобс хааш яйш хувцаслан, vс гэзэг нь єрвийчихсєн явдаг байсан аж.
Харин тvvний дарга Эл Олкорн єєрийн гэсэн хэн нэгэн байсан бєгєєд Стивыг шєнийн ээлжинд ажиллуулах болов. Жобст «Ханыг нураа» тоглоомын схемийг бvтээх даалгавар єгчээ.

Энэ ажлыг бие даан хийхээр тєлєвлєсєн боловч ганцаараа барахгvй гэдгээ ойлгосон гэнэ. Тийм учраас тэр тусламж эрэн сургуулийн хуучин анд Воняктаа ханджээ. Тэр нь «Хьюлетт-Паккард» компанид бичил схем хариуцсан инженерээр ажиллаж байв. Найз нь туслахаар болжээ. Тусламж vзvvлсний хариуд Жобс найздоа шагналын мєнгєнийхєє талыг єгєхєєр амласан бєгєєд тvvний хэлснээр бол тэр нь 700 доллар байлаа. «Стив ийм хvнд ажлыг ганцаар гvйцэтгэж чадахгvй байсан. Жобс тvvнийг «Атари»-д зарсанаар би єєрийн 350 долларыг авна гэж бодон тоглоомыг хийсэн. Хэдэн жилийн дараа л би vнэн хэрэг дээрээ Жобс 700 биш, харин долоон мянган доллар авсан болохыг мэдсэн» гэж сvvлд нь Возняк ярьжээ. Мєнгєє аваад Жобс ажлаа хаясан бєгєєд Орегонд байх ферм дээрх єєрийн коммун руу явав. Возняк аль сургуульд сурч байхдаа схем, техникээр оролдож байсан тул энэ авъяаслаг залуу хэрэглэх эңэ хялбархан анхны микро компьютерийг угсарсан байна. Тvvнийг уйлдвэрлэк эрхийг тэрбээр «Хьюлетт-Паккард»-ын удирдлагад санал ойлгосон боловч компани ийм машин vйлдвэрлэх сонирхолгvй байна хэмээн татгалзжээ.


Возняк татгалзсан хариуг vг дуугvй хvлээн авав. Энэ санааны боломжийг ганцхан Жобс л vнэлсэн аж. Тэрбээр энэхvv тєхєєрємжийн хэвлэх дэвсгэрийг орон нутгийн компьютерийн клубын гишvvдэд болон бусад электроник сонирхогчдод худалдах саналыг тавьсан байна. Vvний тулд Жобс 1976 оны дєрєвдvгээр сард єєрийн пvvсийг vvсгэн байгуулах саналыг тавив. Тэр нэрийг нь ч олж єгсєн юм. Утасны лавлахад «Атари»-гийн ємнє бичигдэхийн тулд Жобс єєрийн компанийг «Эппл Компьютер» гэж нэрлэхээр шийджээ. 1977 оны эхээр тvvнийгээ бvртгvvлсэн аж.Эхний зуун хэвлэх дэвсгэрийг хийхийн тулд мєнгє хэрэгтэй байлаа, Возняк єєрийн шагналд авсан тооны машиныг 500 доллараар худалдав. Хария Жобс «Ханыг нураа» тоглоомноос нь дансанд таван мянган доллар vлдсэн гэдгээ мэдэгдэхгvйн тулд єєрийн ямбий «Фольксваген» загварын ачааны тэргээ худалдсан бєгєєд ингэснээр vйлдвэрийн ашгийн талыг авах бололцоо хангажээ. Компьютерийн клуб энэхvv шинэ бvтээлийг чимээгvйхэн хvлээж авчээ.

Харин электрон сэлбэг худалддаг гурван дэлгvvртэй Пол Террел гэгдэх хvн л сонирхож буйгаа илэрхийлэв. Гэхдээ Пол єєрт нь хагас боловсруулсан бvтээгдэхvvн бус харин бэлэн бvтээгдэхvvн хэрэгтэй гэдгээ хэлсэн байна. Бэлэн болгосон нєхцєлд тэрбээр 50 ширхэг бичил компьютер авахыг зєвшєєрсєн.Стивын хувьд энэ нь бурханы хишиг хvртэхтэй адил санагдаж байсан боловч хvнд хэцvv ажил байв. Тэд зээл авч 25 мянган доллартай болоод хэвлэх дэвсгэрийг угсрах ажилдаа оржээ. Жобсын эцэг эхийн гараажийг тэд угсрах болгосон бєгєєд гэрийнхнийг нь ажилдаа туслуулахаар ятгасан аж. Тvvний охин дvv тэмдэглэгдсэн газруудад конденсатор болон резисторуудыг ялгаж суулгаж байсныхаа хєлсєнд дэвсгэр болгоноос нэг долларын хєлс єгч байв. Тэрээр явцдаа нэг цагт дєрвєн дэвсгэр угсарч сурсан бєгєєд ингэхдээ телевизор vзэж амжина. Найзууд угсралтаа дуусгавар болгоход Пол Террел явсангvй. Учир нь машинууд корпус, клавиатур, программ хангамж, диск шиг болон программ суулгах єєр хэрэгсэлгvй хэвлэлийн дэвсгэр тєдий байв. Дэлгэц ч байсангvй.

Гэсэн хэдий ч Террел зохион бvтээгчидтэй тооцоогоо хийж дєнгєсєн бєгєєд корпус хийдэг мэргэжилтнийг бие даан хєлсєєр ажиллуулсны эцэст сая л нэг компьютерvvд дvр тєрхєє олж авчээ. Гэвч «Элпл»-ын анхны бичил компьютерvvд тvvний дэлгvvрийн лангуун дээр удаан гэгч нь тоосонд дараатай хэвтсэн юм. Vvний vр дvнд залуу бизнесмэнvvд нэг жилийн дотор ердєє л 200 орчим єєрсдийн хялбар компьютерийг борлуулж амжив. Возняк авъяаслаг инженер байсан боловч сайн бизнесмэн биш байв. Харин Жобс vндсэндээ «Эппл-1» компьютерийн зохион бvтээгч биш боловч Вознякийн гайхалтай техникийн санааг хэрэгжvvлсэн нэг ёсны «загалмайлсан» эцэгт тооцогдох юм. Хэрэв тэр энэ тєслийг дэвжин дээшлvvлэхэд хvч чармайлтаа дээд зэргээр гаргаагvй бол персонал компьютерийг єєр хувь заяа хvлээж байх байсан биз ээ. Хожим нь «Эппл»-ын хэвлэлийн тєлєєлєгчєєр ажиллаж байсан Р.Маккена персонал компьютерийн vйлдвэрлэлийн хєгжилд оруулсан Жобсын хувь нэмрийг єндрєєр vнэлсэн нь тохиолдлын хэрэг биш юм. «Би Возыг сайн машин хийснийг vгvйсгэхгvй.

Гэхдээ Стивен Жобс байгаагvй бол энэ машин дэлгvvрийн лангуун дээр єнєєдрийг хvртэл хэвтэж байх байсан» гэж тэрбээр єгvvлжээ.Мэргэжилтнvvд «Эппл-1»-д итгэхгvй байсан нь тvvний ємнєх компьютер буюу 1974 онд бvтээгдсэн «Альтаир-8080» нь гадаад программыг ашиглах боломжийг олгодоггvй байсан тул техникийн сул талтай байсантай холбоотой байж болох талтай. «Альтайр-8080»-ийг сонирхогч хvн бvтээсэн бєгєєд катологоор тардаг байв. «Эппл-1 »-д хэрэглээний программчлал байгаа,Тэрээр яриангvй функцийн хувьд тэр vеийн персонал компьютерvvдийн стандартад нийцсэн анхны компьютер байсан хэдий ч мэргэжилтнvvд тvvний дэвшилттэй талуудыг зvй ёсоор vнэлээгvй билээ. Жобс, Возняк хоёр ялангуяа «Ай-Би-Эм»-ын зvгээс давшлаганд єртєж байлаа. Гэхдээ тэдний гол гавъяа бол бусад мэргэжилтнvvдийн vзэл санаанд авталгvйгээр замар явсан явдал юм. Тєдєлгvй Жобс єєрийн гойд авъяасыг нээжээ. удирдан зохион байгуулагч, эрч хvчийн эх vvсвэр гэдгээ ойлгов. Vйлдвэрлэл явуулахад шаардлагатай хєрєнгийг олохын тулд Жобс шинээр байгуулагдаж буй пvvс, компаниудад мєнгє оруулдаг нэртэй хєрєнгє оруулагч болох Доң Валентайнд хандсан байна.

Жинс, сандаал ємссєн урт ширэлдсэн vстэй, бохир Жобсыг хараад тэрбээр шууд л татгалзсан хариу єгчээ. Харин «Интел» компанийн маркетингийн менежер асан Майк Марккула гэгч хvн тэгш эрхтэйгээр хамтран ажиллахыг зєвшєєрч хувиасаа 250 мянган долларын хєрєнгє оруулалт хийв. Ноён Марккулагийн тусламжтайгәар «Эппл» компани «Бэнк оф Америка» банкнаәс зээл аван vйл ажиллагаагаа явуулсан аж.Хэрэв «Эппл-1»-ийг мэргэжилтнvvд хvvхдийн тоглоом мэтээр хvлээн авсан бол 1977 онд зохион бvтээсэн «Эппл-2» клавиатур, видео монитор, диск уншигч, тэжээлийн блок зэрэгтэй байсан нь зах зээл дээр маш эрэлт хэрэгцээтэй болжээ. «Эппл»-ын гол єрсєлдєгч болох хvчирхэг «Ай-Би-Эм» нь vvнээс хойш єєрийн загвараа «Эппл»-ыг дууриасан стандартаар vйлдвэрлэх учиртай гэж мэргэжилтнvvдийн дийлэнх нь vзэв. Гэвч, харамсалтай нь Жобсын амиа бодсон байдал болон удирдлагын дээрэнгvй хэв маяг нь ийм загварын компьютер хийхэд саад болжээ. 1980-аад оны дунд vед л Жобс єєрийн стратегийн алдаануудаа ойлгож ухаарсан боловч хэтэрхий оройтсон байлаа.

«Хэрэв «Эппл» алсын хараатай ажилласан бол єнєєдєр персонал компьютерийн зах зээл дээр гарцаагvй ноёрхох байсан» гэж Ж.Ландрам єгvvлсэн аж. «Эппл Компьютер»-ийг vvсгэн байгуулж байхдаа Жобс томоохон компанийг удирдах ямар ч туршлагагvй байлаа. Тийм учраас 1977 онд тус компанид хєндлєнгєєс менежерvvдийг урьж ажиллуулжээ. Удирдлагын тэргvvнээр М.Марккула, харин ерєнхийлєгчєєр М.Скотт томилогдов. Тэд бизнес тєлєвлєгєє зохион, маркетингийн судалгаа явуулан, хєрєнгє оруулалтыг эрж хайж байлаа. 1980-аад онуудын эхээр Майк Скотт компанийг хуваасан боловч Жобсыг удирдлагад оруулах талаар бодсон ч vгvй. Цаадах нь уурласан гэж жигтэйхэн. Компанийн дотор vvссэн vзэл бодлын эцсийн дvнд М.Скоттыг огцорсноор дуусгавар болжээ. Захирлуудын удирдлагын тэргvvний албан тушаалыг Жобст єгсєн аж. Жобс ч тэр даруй єєрийн дээрэнгvй удирдлагын хэв маягийг хэрэгжvvлэх болов. Гэсэн хэдий ч «Эппл Компьютер» дєрвєн жилийн хугацаанд ихээхэн амжилтанд хvрсэн

1980 оны эхэн гэхэд «Эппл-2» 130 мянга гаруй ширхэг борлогджээ.

1982 онд худалдааны хэмжээ 700 мянган ширхэгт хvрэв. Ингэснээр эппл персонал компьютерийн зах зээлийг тодорхойлогч болсон аж. Тэрний нэг ширхэг хувьцаа 22 долларын vнэтэй байсан бол хувьцааны мєнгєнд оногдох орлогын тvвшнээр Жобсын пvvсийг гучин жилийн ємнє цэцэглэн хєгжиж байсан Фордын vйлдвэртэй харьцуулж болох байлаа. «Эппл» нь «форчун-500» хит парадад дээгvvр байрыг дэлхийн аль ч компаниас хурдан эзэлсэн юм. Ямар ч талаараа хэрэглэхэд эвтэйхэн тvvний бvтээгдэхvvн график болон текст редакторуудын зах зээл дээр ноёлох болжээ.Гэтэл 1980 он Жобсын компанид анхны бvтэлгvйтлийг авчрав. Найдвартай ажиллагааг хангаагvйн улмаас «Эппл-3»-ыг хэрэглэгчид vгvйсгэсэн бєгєєд шинэ загварын 14 мянган компьютерийг техникийн дутуу дулимаг байдлын улмаас эгvvлэн татсан аж. Vvнээс гадна «Ай-Би-Эм» зах зээл дээр єєрийн харьцангуй чанартай персонал компьютерийг гаргаж ирсэн нь тэр даруй энэ салбартаа стандартыг тодорхойлогч бєгєєд «Эппл»-ын ширvvн єрсєлдєгч болсон байна.

Тэгтэл Жобс шинэ компьютер гаргахаар шийджээ. Тvvнийг нь «гаражийн он жилvvдэд єргєн очсон» компьютер гэж нэрийдэв. Нэгэн зэрэг Захирлуудын зєвлєлиин дарга болон тєслийн удирдагч байсан тул Стив хамт ажиллагсдынхаа зvгээс айхтар эсэргvvцэлтэй тулгарсангvй. Тэрбээр єєрийн бvх хvчээ «Макинтош» компьютерийг зохион бvтээхэд зарцуулав. «Макинтош» машин сая сая хvмvvсийн ажлын хэв маягийг єєрчилнє гэж тзрбээр vзжээ. Гэрбээр єєрийн энэ тєсєєлєлдєє хэт итгэн ажилтнуудаа бvрэн дайчилж ажиллуулсан аж. Vvний зэрэгцээ компанийн хэсэг мэргэжилтнvvд «Лайза» компьютерийг зохион бvтээхээр шамдаж байлаа. Тэдний ажил харьцангуй хурдан урагшилж байсан тул Жобс мєрийгєє алдан тэдэнд таван мянган доллараа «Лайза» компьютер нь анх 1983 онд олон нийтэд толилуулагдсан бєгєєд тvvнийг зохион бvтээсэнд зориулагдсан хэвлэлийн бага хурал дээр Жобс энэ машиныг аппаратын хангамжинд гарсан шинэ хувьсгал гэж нэрийдэв.Эппл компанийн энэхvv анхны график компьютер мєн л алдагдал хvлээжээ.

Энэ машины эзэн болохын тулд 10 мянган доллараар хэтэвчээ нимгэлэхэд цєєн хvн бэлэн байлаа. Жобс тvvнийг хоёр, гурав дахин хямдаар авахыг санал болгосон боловч компанийн засаг захиргаа єєрєєр 1983онд нийтэд толиулагдсан бєгєєд тvvний vр дvнд эхний жилд 20 мянга орчим ширхэгийг борлуулжээ. гэсэн компани урьдын адил «Эппл-2»-ын борлуулалтан дээр л оршин тогтнож байв. Тэрбээр энэ загварынхаа хvчинд нэг тэрбум олсон байна. Загварыг сайжруулах ажил зогсоо зайгvй хийгджээ. Тvvний шинэ бvтээгдэхvvн болох «Макинтош» зах зээл дээрх компанийн байдал сайн тал руугаа єєрчилнє гэдэгт Жобс итгэлтэй байв. Энэ компьютерийг 1984 онд олон тvмэнд дэлгэн vзvvлсэн юм. Тэр нь хоёр стандарт программ 128 килобайтын хэмжээтэй санамжтай бєгєєд хэрэглэхэд их энгийн, хялбап байлаа. 2500 долларын vнээр тvvнийг хялбархан худалдаж авах боломжтой байв. Гэхдээ офист ашиглахад «Макинтош» хэд хэдэн дутагдалтай байжээ.
Тvvний єєрийн vйлдлийн систем дэндvv хvнд хэцvv, дээр нь компьютер удаан «толгойгоо ажиллуулна», программ хангамж нь муу, мєн «Ай-Би-Эм»-ийн персонал компьютерт холбох боломжгvй байсан тул «Макинтош»-ийг тодорхой худалдан авагчид сонирхохоос бус ажил хэргийн ертєнцийн хvмvvсийн эрэлт хэрэгцээг бvрэн хангахгvй байлаа.Стивен Жобс хэдийгээр удирдлагын дарангуйлагч маягийн хэв загвараар амжилтанд хvрсэн ч гэлээ олон тооны дайсантай болсон юм. Энэ «эрч хvч нь цалгисан эзэрхэг хvн» хvнд сурталд автсан удирдагчдын уур хилэнг бадруулж байсан гэдэг. Дээр нь Жобсын дэндvv єєртєє итгэлтэй байдал нь компани дотор элдэв асуудлыг vvсгэв. «Эппл-2»-ыг тэрбээр зєвхєн бизнесмэнvvдэд зориулагдсән персонал компьютер гэж vзэхгvй байсны дээр ажиллаж байсан менежерvvдийг элдвээр шахан хавчиж байжээ. Ингэж Жобс гvйцэтгэх албаны даргын хувиар «Эппл Компьютер»-ийн ашиг сонирхолд харшлах болсон тул компанид хэрэггvй болсон юм. Тvvний vйл байдал нь ямар ч байгууллагыг нураан бусниулах шинжтэй болж ирэв.

1983 онд компанид Жон Скалли ирснээр єєртєє дэндvv итгэлтэй Жобсын тєгсгєл ирсэн гэхэд болно.Тvvнийг 1985 онд компанийн удирдлагаас буулгасан аж. Тvvний хувийн орлого тэр vед 486 сая доллартай тэнцэж байлаа. Хэдийгээр Стив «Эппл Компьютер»-ээс гарсан боловч тэрбээр шинэ компьютер бvтээх талаар мєрєєдєл хэвээр байв. Огцорсоноо нэг их юманд бодолгvй Жобс шууд л шинэ концепт боловсруулах ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрбээр цоо шинэ микрко процессорын технологлйг боловсролын системд нэвтрvvлэхээр шийдсэн Жобс «НеКСТ» компьютерийг vйлдвэрлэж эхлэв. Тэр нь сурагч, оюутнуудад зориулагдсан эд байлаа. Жобсын эрч хvчтэй занг vнэлдэг зарим нэг «Эппл Компьютер»-ийн ажилтнууд тvvнийг дагав. Гэхдээ шинэ пvvсээ байгуулах явцад олж авсан хамгийн том амжилт бол хєрєнгє оруулагчдын мєнгє юм. Стив єєрєє л гэхэд vлгэр дууриалал болон, хувиасаа 15сая долларыг пvvсдээ оруулсан байна. Хэд хэдэн амжилттай цуврал гэрээ хийснээр Жобс бизнесийн ертєнцийг алмайруулж орхижээ. Vvн дотор Перотой хийсэн 20 сая долларын гэрээ, Японы «Кэнон» концерны 100 сая долларын хєрєнгє оруулалт, хэдэн арван сая доллар оруулсан «Ай-Би-Эм»-тэй хийсэн гэрээ зэрэг бас бус хєрєнгє оруулалтыг нэрлэж болно.

Тэрбээр мєн Стэнфорд, Карнеги-Меллон зэрэг нэр хvндтэй их сургуулиудын дэмжлэг туслалцааг авснаар санхvvгийн хvрээнийхэн дунд хvлээн зєвшєєрєгдєв.Vvнээс гадна «НеКСТ»-ийг ирээдvйн бvтээгдэхvvний 100 сая долларын єртєгтэй сvлжээтэй байгуулжээ. Энэ нєр их ажлыг бизнесмэн эр гуравхан жилийн дотор хийж гvйцэтгэсэн юм. Ингээд 1988 онд тэрбээр Сан-Франциско хотноо єєрийн шинэ компьютерийг олонд дэлгэсэн байна.Жобс хэдийгээр vлэмж зардал, нєр их хєдєлмєр зарцуулсан ч гэлээ тvvний шинэ ажлыг эхэндээ тун тааруухан хvлээн авав. Борлуулалтын хэмжээ хvсэн хvлээж байсанд хvрсэнгvй, 1990 оны сvvл гэхэд «НеКСТ» компани бvр мєсєн дампуурна гэж олон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бичиж байлаа. Гэтэл 1991 оны дунд vеэс илvv хvчтэй, хурдтай компьютерvvдийн эрин эхэлсэн бєгєєд Жобс шинэ vзэл санаанд бvрэн нийцсэн єєрийн бvтээгдэхvvнийг гайхалтайгаар борлуулж эхлэв. Тvvнчлэн бизнесмэн эрийн хувийн амьдралд ч гэсэн тодорхой єєрчлєлтvvд гарсан байна. 1991 оны гуравдугаар сарын 20-нд Йослит цэцэрлэгт хvрээлэнд Стивен Жобс болон Стэнфордын оюутан бvсгvй Лора Пауэллын хурим болсон юм.
Тєдєлгvй охин Лайза нь хорвоод мэндэлжээ. Жобсын шинэ компанийн амжилтууд тvvнийг «Ньюсуик» болон «Бизнесуик» сэтгvvлvvдийн тэргvvн нvvрэнд залрахад хvргэв. Ажил хэргийн ертєнцєд тэрбээр «Ноён Чип» /ноён Микросхем/ гэдэг нэрээр алдаршлаа.Энэ «Инк» сэтгvvл Жобст «Арван жилийн ажил хэрэгч хvн» хvндтэй цолыг олгосон аж.Бизнесээ 20 настайдаа эхлvvлсэн Жобс 25-тайдаа 250 сая долларын хєрєнгэтэй болсон байлаа. Харин 30 насандаа тэр бvх юмыг шинээр эхлvvлэн амжилтанд хvрсэн билээ. 1993 онд Жобс аппаратын технологио «Кэнон»-д худалдсан бєгєєд бvх анхаарлаа программ хангамж зохион бvтээхэд анхаарах болсноор Билл Гейтсын нэгэн єрсєлдєгч болсон аж. Тэрбээр адил єєртєє, єєрийн хvч чадал, бололцоо, мэдрэмждээ итгэн эрэл хийж ажлаа vргэлжлvvлсээр байна. Жобсын дуртай «Хэзээ ч зах зээлийн мэргэжилтнvvдийн vгийг бvv сонс!» уриа нь хэвээр байгаа гэнэ. Амьдралд тэр єєртєє итгэлтэй байдал, хатуу зориг, тачаал зэргийг удирдлага баттай юм.Стив Жобс vнэхээр анхдагч нь байлаа. Тэр яриангvй «хэрэгтэй газ» хэрэгтэй цагт єєрийн євєрмєц бvтээгдэхvvнийг санал болгосон» билээ.



Цааш нь...

ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ ДҮРМҮҮД


Өглөөний 9 цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу? Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе.

Өдөр болгон цагаа төлөвлө

· Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ.

· Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа тогтоо.

· Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл.

· Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд эхлэхгүй байх болно.

Өөрийн хэмнэлээ ол

Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур. Хронобиологичид бага үд бол (мэдээлэл хүлээн авах чадвартай байдаг цаг) уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг; үд дунд (адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад тохиромжтой цаг гэж итгэдэг. Оройн 6 цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны даралт, судасны цохилт багасдаг.

Хийх ажлын жагсаалт гарга

Хийх ажлын жагсаалт гаргах нь (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа. Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих.

Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө

Жагсаалтаа шалга: Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг бичиж тэмдэглэ.

Цаг үрэгчдээс зайлсхий

Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та өөрөөсөө “ эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу” гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.

Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг шалгадараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв блогоор тэнэхгүй, , ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд.

Зааг тогтоо

Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг (таныг завгүй байхад) бол бүтээлчээр зааг тогтоо. Хамт ажиллагчиддаа яаралтай хийх ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно.

Ачааллаа хуваалц

Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ өөрийнхөө хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй.

Өөртөө цаг гарга

Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй ажиллана.

Snapper Media

Цааш нь...

Маркетингийн үндсэн ойлголт онол:№1


Маркетинг гэдэг нь зах зээл судлах ухаан юм. Үйлдвэрлэл хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээг жолоодох амьдралын шаардлагаар маркетинг үүсэж хөгжжээ. Эрэлт хэрэгцээг хангах үүднээс үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүнээ зохистой хугацаанд тохиромжтойгазар боломжийн үнээр борлуулахад чиглэгдсэн хүмүүсийн үйл ажилалгаа бие даасан хэлбэрийг маркетинг гэж хэлж болсон. Дэлхийд анх XIX зууны сүүлч XX зууны эхээс маркетинг гэдэг нэр томьёо гарч ирсэн. Манай улсад 1990-д оноос эхлэн үйлдвэрлэл пүүс компаниудад энэ мэргэжилийн нэр томьёо орж ирсэн Маркетинг гэдэг нь: Арилжаа солилцоогоор дамжуулан хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн хүний үйл ажилгааний идэвхитэй хэлбэр юм. Дараах үндсэн 7 ухагдахуун нь маркетинг гэдэг нэр томьёог тод томронгуу харуулж өгнө.

1.Хүсэл шаардлага: Энэ нь маркетингийн үндсэн дээр бий болж байгаа анхдагч санаа юм. Хүсэл шаардлага гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн зүйл үгүйлэгдэх буюу хэрэгтэй болох нь шууд мэдрэгдэж санаанд буухийг хэлнэ. 1. Физиологийн хүсэл шаардлага 2. Нийгмийн хүсэл шаардлага гэж 2 ангилна

2. Хэрэгцээ: маркетингийн үндэс болох хоёрдогч санаа юм. Тухайн хүний зам байдал, мэдлэг соёлын түвшин, орлого зэрэгээс шалтгаалаад өвөрмөцөөр илэрдэг хүсэл шаардлагын онцгой хэлбэр юм.

3. Эрэлт: хүмүүсийн хэрэгцээ хязгааргүй; Харин түүнийг хангах эх үүсвэр нь хязгаарлагдмал байдаг. Иймд хүн нарийн мөнгөнйи боломждоо захирагдан хамгийн ойрийн хэрэгцээгээ хангах зүйлээ сонгож авна. ӨХ эрэлт нь хүний худалдан авах чадвараас хэмжигдсэн хэрэгцээ юм.

4. Бараа бүтээгдэхүүн: Хүний хүсэл шаардлага сонирхол хэрэгцээ эрэлт нь бараа бүтээгдэхүүний бий болгох үндэс болдог. Иймээс бусдын хэрэгцээг хангах зорилгоор зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүхэн бараа бүтээгдэхүүн болдог. Бараа гэдэг нь хүний хэрэгцээг хангах чадвар бүхий физик химийн зохих шинжүүдийг агуулсан бэлэн зүйл юм. Бүтээгдэхүүн гэдэг бол бараанаас өргөн хүрээтэй ойголт юм. Тодорхой биет бараанаас гадна оюуны бүтээгдэхүүн, байгалийн баялаг, түүхий эд, үйлчилгээ бүгд бүтээгдэхүүн юм.

5. Солилцоо: Хүмүүс хүссэн зүйлээ хэнээс ч хамаагүй юугаар ч хамаагүй сольж авах үйл ажилалгаа юм. Ер нь хүн хүссэн зүйлээ олж авах 4 арга байдаг. өөрийгөө хангах, дээрэм, гуйлба, солилцоо

6. Арилжаа: Солилцоотой адил гэхдээ тэнцүү үнэ цэнэ бүхий зүйлсийг сольж авах үйл ажиалгаа юм. Өөрөөр хэлбэл солилцооны мөнгөн илэрхийлэл юм. Солилцоо арилжааны нөхцөлийг тодорхойлогч гол зүйл бол хэлцэл байдаг. Хэлцэл нь 2 талын сонирхолд хийцсэн нөхцөлд хийгддэг.

7. Зах зээл: зах зээл гэдгийг зөвхөн арилжаа наймааны хүрээнд сонгох нь явцуу ойголт юм.

Цааш нь...

Saturday, April 26, 2008

Амжилтын түүх №2 "Ухаалаг хөрөнгө оруулагч" Бенжанин Грахам


Дэлхийн №2 тэрбумтан Бэнжанин Грахамын түүх
Хорьтой байхдаа залуу Грахам Уолл Стрийт /АНУ ын Хөрөнгийн бирж/ -д самбар дээр хувьцааны үнийг шохойгоор бичдэг ажилд оржээ. Сониуч залуу маань тухайн үеэсээ л хувьцаат компаниудын тайлан балансыг шинжилж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан учир, мань эр тун удахгүй банк санхүүгийн ертөнцэд “нөлөөтэй” эрхмүүдийн анхаарлыг татаж, холбоо тогтоох замаа засчээ. 22 настайдаа тэрээр анхныхаа хөрөнгө оруулалтын пүүсийг байгуулж хөрөнгө оруулагч нарыг хайж эхэлсэн байна. Ер бусын аргаар шинжилгээ хийх чадвартай гэгдэх залуу эр хоромхон хугацаанд зуу зуун мянгаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. 1929 он гэхэд түүнд итгэж оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая долларт хүрчихсэн байсан нь түүний нэрийг алдаршуулах нэг алхам боллоо. Богино хугацаанд толгой эргэм амжилтанд хүрсэн залуу эр тэр үедээ “хашир бурхинуудын” амжилтыг ч эвдэж байлаа.


Б. Грахам

Б. Грахам нь 1894 онд Лондон хотноо Германы цагаач Еврей гэр бүлд төржээ. Түүнийг балчир ахуйд гэрийнхэн нь АНУ-д шилжин суурьшсан байна. Тун удалгүй эцэг нь нас барж, Бенжамин хүүд хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх хүнд үүрэг ногджээ. Амьдрал нь хүнд байсан ч мэдлэг, боловсролыг чухалд тооцон сургуульд явж, шамдан суралцаж байв. Хожим хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө хураасаар дээд боловсрол эзэмших санхүүгийн нөөцтэй болж авсан байна. Хэрэв дэлхийн нэгдүгээр дайн гараагүй бол Бенжамин “Грахам” биш харин “Гроссбаум” гэсэн хуучин Герман овгоо хэвээр авч үлдэх байлаа. Гэвч нэгдүгээр дайны үеэр Германы эсрэг үзэл гаарч байсан Америк оронд Герман овгуудын ихэнх нь өөрчлөгдсөн юм. Жишээ нь “Мүеллэр”-ээс “Миллер”, “Дархан Мужаан” хэмээх утгатай “Шмидт” овгоос “Смит” үүсч, “Эсгүүрчин”-ий мэргэжлийг илэрхийлэх “Шнайдер” хэмээх Герман овог Англи хэлний “Тэйлор” болон хувирчээ

Яаж алдаршив?

Тэрбээр шинжлэх ухаан, бизнесийн салбарт “тууштай байх” гэсэн үзлээрээ алдаршсан байлаа. Гэвч хувийн амьдрал нь өөрийг өгүүлнэ. Тэрээр гэр бүлийн хувьд туйлын тогтворгүйд тооцогдсон нэгэн байсан нь гурван удаа гэрлэж, салснаас нь харагддаг. Олон эхнэрүүдээс нь нийт 5 хүүхэд, 10 ач зээ нар байсан боловч тэднээс хэн нь ч түүний бизнест оролцох нь битгий хэл санхүү, биржийн талаар зөвлөгөө ч авч байсангүй гэх. 1949 онд тэрээр “Ухаалаг хөрөнгө оруулагч” хэмээх бүтээлээ туурвисан нь Цэнэ /Value/ -д тулгуурласан хөрөнгө оруулалтын онолын урсгалын эх үндэс болж өгсөн байна. “Үнийг нь төл, Цэнийг нь тунгаа” гэсэн хялбар уриагаар түүний онолын гол санааг илэрхийлж болмоор. Та хэн нэгний шаардсан үнийг төлж аливаа юмыг худалдаж авч таараа. Харин тэр зүйлээ хэр ашиглаж чадах эсэх тань цэнийг нь хэр зөв тодорхойлж чадсанаас л шалтгаалах амой.

Санхүүгийн ертөнцөд хөл тавьсан түүх

Хорьтой байхдаа залуу Грахам Уолл Стрийт /АНУ ын Хөрөнгийн бирж/ -д самбар дээр хувьцааны үнийг шохойгоор бичдэг ажилд оржээ. Сониуч залуу маань тухайн үеэсээ л хувьцаат компаниудын тайлан балансыг шинжилж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан учир, мань эр тун удахгүй банк санхүүгийн ертөнцэд “нөлөөтэй” эрхмүүдийн анхаарлыг татаж, холбоо тогтоох замаа засчээ. 22 настайдаа тэрээр анхныхаа хөрөнгө оруулалтын пүүсийг байгуулж хөрөнгө оруулагч нарыг хайж эхэлсэн байна. Ер бусын аргаар шинжилгээ хийх чадвартай гэгдэх залуу эр хоромхон хугацаанд зуу зуун мянгаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. 1929 он гэхэд түүнд итгэж оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая долларт хүрчихсэн байсан нь түүний нэрийг алдаршуулах нэг алхам боллоо. Богино хугацаанд толгой эргэм амжилтанд хүрсэн залуу эр тэр үедээ “хашир бурхинуудын” амжилтыг ч эвдэж байлаа.

Хямрал, дампуурал, сургамжууд

1929 онд АНУ ын үнэт цаасны зах зээлийн индекс 15 хувиар унажээ. Уолл Стрийт дэхь энэхүү биржийн хямрал Грахамыг ч тойрсонгүй. Зэгсэн алдагдал хүлээсэн боловч Грахам өөрийн шинжилгээний аргаар сонгосон хувьцаанууд нь бусад зээллэгүүдээс илүү болохыг баталж чадсан юм. Гучаад онд санхүүгийн зах зээл сэргэж эхлэхэд өөрийн номлолдоо үнэнч Грахам 100 % хувьцаанд хөрөнгө оруулалт хийв. Энэ нь алдаа байсан болохыг 1930 оны хоёр дахь их хямрал харуулж, санхүүгийн зах зээлийн индекс 1929 оныхоос илүү хүчтэй буюу 30% иар уналаа. Грахамын хөрөнгө оруулалтын сан нийт активийнхаа 50% ийг тус хямралаар тавиад туусан тул ихэнх хөрөнгө оруулагч нар нь мөнгөө татжээ. Ийнхүү богино хугацааны дотор санхүүгийн хувьд хоёр ч удаа дампуурч үзсэн нь эрсдлээс хамгаалах стратегид тулгуурласан хөрөнгө оруулалтын номлол боловсруулах сэдлийг Грахамд өгсөн бололтой. Тэрбээр судалгаа, шинжилгээ, багшлах ажилдаа илүү цаг зарцуулахыг эрхэмлэх болсон байв.


Цэнэд хөрөнгө оруулахуй /Value Investing/

1934 онд “Үнэт цаасыг шинжихүй” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн ба тхайн үед зөвхөн бонд болон зээллэгүүд нь л “найдвартай хөрөнгө оруулалт”, харин хувьцаа нь “аз сорьсон наймаа” гэж тооцогддог байлаа. Грахам уг бүтээлээрээ тухайн цагт ноёрхож байсан түгээмэл үзэлд няцаалт өгч, хувьцаа ч гэсэн өөрийн гэсэн суурь үнэтэй санхүүгийн хэрэгсэл гэдгийг баталж чаджээ. Улмаар 1949 онд “Ухаалаг хөрөнгө оруулагч” бүтээлээрээ үнэт цаасны зах зээл нь аз туршсан наймааны талбар биш гэдгийг харуулсан байдаг. Түүний шавь Уоррен Буффет /2005 оны байдлаар дэлхийд зөвхөн Билл Гейтсын дараа ордог тэрбумтан/ энэхүү бүтээлийг нь хөрөнгө оруулалтын талаар бичигдсэн хамгийн сайн ном гэж үнэлсэн байдаг. Грахамын гол санаа нь “Таны төлж буй үнэ болон олж авах цэнэ хоёрын чинь хооронд жийрэг /эрсдэлгүйн зааг буюу Margin of Safety/ байх ёстой”. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж буй /хувьцааг нь худалдаж авч/ пүүсийн өөрийн, дотоод цэнэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс /хувьцааны үнэ/ өндөр байх ёстой. Тиймээс “байгаагаасаа” хямд үнэлэгдсэн пүүсийн хувьцааг л худалдан авах хэрэгтэй. Энэ санаагаа илүү баяжуулж хөрөнгө оруулагчдад зориулан тодорхой аргачлал боловсруулсан байна. Түүний хувьд хөрөнгө оруулалт нь урлаг биш харин математик тооцооллын нэгэн салбар байв. Тиймээс түүний боловсруулсан аргачлал нь энгийн, тодорхой зарчимд үндэслэсэн, барьцтай зэрэг давуу талтай гэж тооцогддог. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайн судал, шинжил, эрсдлийн түвшинг тодорхойл, үүний дараа хүлээгдэж буй ашиг үнэхээр боломжтой эсэхэд итгэлтэй болсон байх шаардлагатай. Грахам зөвхөн тухайн хувьцааны зах зээлийн үнэ бодит цэнээсээ /өртгөөсөө/ доогуур үед л худалдан авдаг байв. Энэ зарчмаа “Нэг Долларын төлөө 50 цент л төл” гэж илэрхийлдэг байжээ. Дараа нь зах зээл /бусад арилжаалагчид/ таны хөрөнгө оруулсан пүүсийн /хувьцааны/ жинхэнэ үнийг /цэнийг/ таних хүртэл хүлээх хэрэгтэй. Энэ санаагаа тэр өөрөө практик дээр баталж харуулсан байна. 1948 онд бүх хөрөнгийнхөө 25 хувийг “Жэйко” хэмээх даатгалын пүүсэд оруулсан бөгөөд 8 жилийн дараа энэ хөрөнгө оруулалтынх нь өгөөж 1635 % болсон гэдэг.


Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс

- Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр байсан ч гэсэн хямд пүүсүүд олдох л болно.

- Аль нэг хувьцааны үнэ өслөө, буурлаа гэх бүрт тэр хувьцааг худалдаж авах хэрэггүй.
- Нэг ширхэг хувьцааг авахдаа хүртэл бүхэл бүтэн пүүс авч байгаа мэт хямгатай ханд. Хурдан ашгийн хойноос хэзээ ч бүү хөөцөлд. Хувьцааг нь насан туршдаа хадгалж чадна гэсэн компанидаа л хөрөнгө оруул.

- Цэнэ /болон өөрийн өртөг/ ийг эрэлхийл.

- Чанарт анхаар. Тухайн компаний ашиг олон жилийн туршид өссөөр байх болно гэсэн итгэлтэй үедээ л хувьцааг нь худалдан ав.

- Хувьцаа, зээллэгийг хольж багцаа бүрдүүл. Багцны тань дор хаяж 25 % чинь бэлэн мөнгө болон бонд болон бусад зээллэгийн төрлүүд байх ёстой. Доод тал нь найман өөр хувьцаа эзэмшиж бай.

- Хамгийн чухал нь өөрөө сэтгэ, хүлээцтэй бай. Хамгийн их ашиг нь “шоовдор” гэгдэх хувьцаануудаас ирдэг бөгөөд үүний тулд дор хаяж таваас дээш жил хүлээх /дарах/ нь элбэг.
- Хувцааны өгөөж нь зээллэгүүдийн дундаж өгөөжөөс даруй хоёр дахин их байх ёстой.
- Хувьцааны одоогийн үнэ/ашигийн харьцаа нь сүүлийн таван жилийнх нь хамгийн өндөр байсан үнэ/ашгийн харьцаанаас дор хаяж 40 % доогуур байх ёстой. Өөрөөр хэлбэл урьд нь ашигтай ажиллаж байсан ч одоохондоо тэр хэмжээндээ хүрч чадаагүй сул байгаа гэсэн үг.
- Ногдол ашгийн өгөөж нь санхүүгийн зах зээл дээрхи зээллэгүүдийн дундаж өгөөжийн 66 % тай тэнцүү буюу илүү байх.

- Хувьцааны зах зээлийн үнэ нь бүртгэлийн үнийхээ 66 % иас илүүгүй байх.
- Тухайн компаний хөрөнгийн зах зээл дээрхи нийт хувьцааны үнэ нь тухайн компаний эргэлтийн цэвэр хөрөнгийн 66 хувиас илүү байх ёстой.

- Өр зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөс ихгүй байх.

- Эргэлтийн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрөөс хоёр дахин их байх.
- Нийт өр төлбөр нь тухайн пүүсийн эргэлтийн цэвэр хөрөнгийг хоёр дахин үржүүлснээс бага байх.

- Тухайн пүүсийн ашиг сүүлийн арван жилд дунджаар дор хаяж 7 % өссөн байх.
- Сүүлийн 10 жилд ашиг /5 хувиас илүү хэмжээгээр/ нь хоёроос илүү унаагүй байх.

Худалдах шалгуурууд

- Хувьцааны үнэ 50 % иас илүүтэйгээр өссөн бол

- Ногдол ашиг буурах юм уу, олгохгүй гэсэн мэдэгдэл гарвал

- Нэг хувьцаанд ногдох ашиг буурснаар хувцааны зах зээлийн үнэ буурч эхэлбэл

Та үүнийг мэдэх үү?


Түүний баримталдаг гол зарчим нь:

- Хамгийн гол нь өөрийн гэсэн зарчмаа олж, судалгаа хийж, шийдвэр гаргах техникийг өөртөө бүрдүүл.

- Түүндээ үнэнч бай.

Бичсэн номууд нь:

- Security Analysis, with David Dodd, 1934

- The Intelligent Investor, 1949

- Storage and Stability



Цааш нь...

Friday, April 25, 2008

Амжилтын түүх №1 "SONY" брэндийг үндэслэгч Акио Морито


Эрхэм маркетерууд та бүхэнд алдартай бизнесмэн, брэндүүдийн түүхийг блогоороо дамжуулан хүргэж байхаар боллоо. Маркетер хүн бол нэг талаараа түүхч байх хэрэгтэй байдаг бөгөөд амжилтын хаалгыг нэгэнтээ татаж чадсан хүмүүс болон брэндүүдийн талаар илүү ихийг сонирхож тэдний амьдралыг судлана гэдэг нэг талаараа маш сонирхолтой байдаг ямарч байсан хамгийн эхэнд та бүхэндээ Made in Japan номын зохиогчыг танилцуулж байгаадаа таатай байна.




Sony брэндийг үндэслэгч Морита

Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зохион бүтээгч, бизнесмен гээд олон мэргэжил эзэмшжээ.
Акио Морита ба түүний хамтрагч Масару Ибуки нарын ачаар Made in Japan шошго чанарын баталгаа болж чадав. Япон улсыг дэлхий дахинд үнэлэгдсэн худалдааны марк, бренд болгоход асар их хувь нэмэр оруулсан гэж Моритаг үнэлдэг. Микрофон, видеокамер, үнэртэй ус, Японы загвар зохион бүтээгчдийн хувцас гээд Японд үйлдвэрлэв гэсэн бүхэн маш сайн зарагддаг. Энэ бол дайны дараа сүйрсэн эдийн засгаа сэргээн босгоход хүчин зүтгэсэн Акио Моита, Масару Ибуки, Тосио Юэ, Коносуке Манусита болон бусад бизнесменүүдийн гавъяа юм.
Өнөөдөр SONY corporation нь Coca Cola, Eastman Kodak, Gillette, Makdonald’s компаниудын хамт дэлхийн тэргүүлэх 5 худалдааны марк болжээ. Эдгээрээс Makdonald’s-аас бусад нь өнгөрсөн зууны сүүлээр болон 2 зууны зааг дээр үүсчээ. Харин Японы SONY корпораци дөнгөж 50 гарч байгаа ануухан.

Компаны үндэслэгчид дайны дараахан хагас нурсан Токио хотод жижигхэн засварын газраас бүхнийг эхэлжээ. Харин өнөөдөр SONY корпораци дэлхийн хурдан хөгжиж буй компаниудын нэг юм. Бүр эдийн засаг нь хямарч байхад ч энэ компаний акцууд өссөөр байсан юм. Мэргэжилтнүүд SONY-ийн хөрөнгийг 37,5 тэрбум доллараар үнэлжээ. Харрисийн төвөөс ийсэн судалгаагаар америкчууд SONY маркийг худалдааны номер 1 гэж хүлээн зөвшөөрсөн байна. Ингэж тус компани Coca Cola ба General Electric-ийг давжээ. Акио Морита гуай энэ тухай сонсоод SONY маань эцсийн бүлэгт америк марк болно гэж би мэдээд байсан юм аа гэсэн гэдэг.

Саке ба физик
Акио Морита 1921 оны 1 сарын 26-нд Нагоя хотод төржээ. Тэднийх 15 үе дамжин, цагаан будааны архи-саке үйлдвэрлэж байлаа. Иймээс эцэг эх нь гэр бүлийн бизнесээ хүүдээ өвлүүлэхээртөлөвлөж байсан гэдэг. Акио айлын том хүү байсан бөгөөд тэр үед Японы худалдаачид, наймаачдын үр хүүхдүүд эцэг өвгөдийн замаар замнадаг уламжлалтай байв. Харин Акио математик, физик сонирхож байлаа. Хачирхалтай нь түүний эцэг эх нь хүүдээ өөрийн замаар явахыг зөвшөөрөв. Акио Осака хотын улсын их сургуулийн физик-техникийн факультетийг 1944 онд төгсөж цэрэгт татагдав. Тэр тэнгисийн цэргийн офицер цол авчээ. Хэдэн сарын дараа тэр нисэх хүчний судалгааны лабориторид ажиллах урилга авав.
Цэргийн захиалга
Масару Ибуки 1908 оны 4 сарын 11 нд Никко хотод төржээ. Тэр 1933 онд Токиогийн Их сургуулийн дэргэдэх Инженерийн урлагийн сургуулийг төгссөн. Энд түүнийг суут зохион бүтээгч гэж хочилдог байв. Ибуки оюутан байхаасаа олон том нээлт хийж бүр төгсөх жилдээ Парисийн дэлхийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнгээс шагнал авч байжээ. Дараа нь тэр кино, фото хальсны компанид ажиллаж байгаад хувийн компаниа байгуулав. Түүний компани цэргийнхэнд зориулж шөнө харах төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг байв. Тэр Моритатай хамтран их үр дүнтэй ажиллав. Энэ үед Япон улс дайнд ялагдав. Токиод америк цэргүүд орж ирэх үед батлан хамгаалах яамны үйлдвэрүүд хаагдаж дампуурахад Масару Ибукийн компани мөн өртжээ. Харин АкиоМорита Токиогийн Технологийн Сургуульд лекц уншив. Гэтэл түүнийг цэргийн офицер ийм ажил хийж болохгүй гээд халлаа. Ингээд Ибуки электрон тоног төхөөрөмжийн засварын газар ажилд оржээ.
Бүхнийг эхнээс нь
SONY корпорацийн түүх 1946 оны 5 сарын 7-нд Токио хотын бэлэн хувцасны бөмбөгдөлтөд өртсөн дэлгүүрийн 2-р давхраас эхэлжээ. Нэг удаа Масару Ибуки ба Акио морита нар гудамжинд тааралдав. Тэд 2 талаас мөнгө нийлүүлэхээ болоход Морита саке нэрсээр байсан эцгээсээ мөнгө зээлж 84500 иен буюу 375 доллартай, 20 хүнтэй ажлаа эхлэв. Тэд компаниа “Токио Цусин Кабусики Кайса” буюу “Токиогийн телекоммуникаци инженерийн компани” гэж нэрлэсэн ч юун өндөр технологи мантай будаа жигнэгч, вольтметр, цахилгаан халаагуур үйлдвэрлэж байв. Харин 1949 онд Ибуки дуу бичлэгийн соронзон туузны зохиогчийн эрх авав.
Дараа нь тэд G-type магнитофон үйлдвэрлэсэн нь орчин үеийн стереосистемийн өвөг болсон юм. Western Electric компаний транзистор үйлдвэрлэх лиценз худалдан авсны ачаар тэд амжилтанд хүрэв. 1954 оны 5 сард анхны япон транзистор үйлдвэрлэжээ. Дараа нь тэд анхны жижиг радио хийв. Ингээд тэд өөрийн гэсэн марктай болов. Транзисторын радио маш эрэлт хэрэгцээтэй байсан тул Ибуки түүнийг ашиглан 8 дюимийн телевизор, видео магнитофон бүтээв.
1956 онд Акио морита фирмдээ Рэйон /Лео/ Эсакийг урив. Одоо тэр дэлхийн хамгийн нэртэй физикчдийн нэг болжээ. Тун удалгүй компани Америкийн зах зээлд гарч ирлээ.
Дууны студийн түүх
1958 онд “Токио Цусин Кабусики Кайса”компани нэрээ SONY гэж өөрчиллөө. Морита дэлхийн зах зээл дээр гарахын тулд энгийн, богино, дуудахад хялбар нэр хэрэгтэй гэж аль хэдийнээс ярьж байжээ. Ибуки, Морита нар нэг толь бичгээс “sonus” - дуу авиа гэсэн утгатай латин үг олов. Ингээд жаахан хувирган SONY гэж нэрлэв. Энэ нь англи хэлний sonny буюу хүү гэдэгтэй төстэй төстэй сонсогдож байлаа. 1963 онд SONY компани өөрийн акцаа Нью-Йоркийн фондын бирж дээр зарав. Тэр NYSE (New york Stock Exchange) жагсаалтанд багтсан анхны япон компани болж чадав. Акио Морита ажлаа сайн явуулахын тулд гэр бүлээрээ АНУ-д нүүж очжээ. Тэрээр америк маягаар амьдран америк бизнес, зах зээлийн онцлог, уламжлал, тэдний зан авирыг ойлгохыг хичээв. Барууны бизнесийг шинэ өнцгөөс харж, дотроос нь судалснаар МоритаДорно, Өрнийн туршлагыг ажилдаа хослуулж, японы хэрсүү бодлого, төвлөрсөн удирдлагыг европын нээлттэй байдалтай хослуулж чадав. 1968 онд SONY-ийн лабораторид анхны өнгөт телевизор болох Тринитрон-ыг хийв. Дараа нь АНУ, Англи, Герман зэрэг оронд худалдааны газраа нээжээ. Мөн Сан Диего, Брижендэд үйлдвэрээ байгуулав. Одоогийн байдлаар SONY компаний үйлдвэрүүдэд 173 мянган хүн ажилладаг байна.
Рок-н роллын эрин үе
Морита маш хөдөлмөрч, ажилдаа бүхнээ зориулдаг бөгөөд ажилчиддаа мөн тийм шаардлага тавьдаг байв. Үүний зэрэгцээ тэр уран зураг, хөгжим, ялангуяа Бетховенийг сонирхдог бөгөөд спортоор хичээллэж, алдарт одон бөмбөгчдийнтоглолтыг ихэд шохоорхон үздэг байсан. Тэр мөн Япондүйлдвэрлэв: Акио Морита ба SONY зэрэг хэд хэдэн ном бичжээ. 1960-аад оны эхээр Рок-н роллын урсгал үүсч залуус төдийгүй томчуул ч их сонсдог болов. Энэ үед буюу 1970-аад оны сүүлчээр “Walkman player” зах зээл дээр гарч ирэв. 1982 онд SONY анхны компакт дискээ бүтээв. 1980-аад оны сүүлчээр дэлхийн шоу-бизнес, кино үйлдвэрлэлд орж ирэв. SONY 1988 оны 1-р сард дуу бичлэгийн CBS Records Inc студийг худалдаж аван SONY music Entertainment гэж нэрлэжээ. Мөн саяхан Америкийн хамгийн том кино студи болох Columbia Pictures-ийг авсан юм.
SONY-ын гүн ухаан
Хэрэв Ибуки томоохон зохион бүтээгч, сайн инженер, гайхалтай онолч, практик хүн бол Акио Морита жинхэнэ ажил хэрэгч, суут менежер. Ибуки зах зээлийн хэрэгцээг нарийн мэдэрч, тухайн үед яг эрэлт хэрэгцээтэй зүйлийг зохион бүтээж байхад Морита шинэ нээлт, бүтээлээ зах зээлд гаргах талаар хөөцөлддөг байв. Тэрээр 30 гарсан хойноо ангди хэл сурсан бөгөөд богио хугацаанд гадаад түнш нартайгаа англиар чөлөөтэй ярьж ойлголцдог болжээ. Тэр онолын физикч хэрнээ менежмент, маркетингийн дипломтой мэргэжилтнүүдээс дутуугүй ажил хэрэгч, төрөлх мэдрэмжээ харуулж чадсан. Акио Морита шиг хүнийг баруунд visionary гэдэг. Энэ үг олон утгатай, мөрөөдөгч, уран сэтгэмжтэй, мистик, кзөнч гэх мэт. Компаний түүхэнд онигоо гэмээр олон түүх бий, тухай бүрт Морита зөн совин, эрүүл ухааны ачаар мухардмал байдлаас гарч аятай боломжийг бүрэн ашигладаг байв. 1946 онд Ибуки дүрмийг нь бичиж Морита сайшаасан SONY компаний дүрэм одоо болтол хүчин төгөлдөр хэвээр.
- Бид хэзээ ч буруу аргаар ашиг орлого олох гэж хөөцөлдөхгүй, бид нийгэмд ашиг тустайнарийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд анхаарах болно. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ механик ба электрон гэж англахгүй, гэхдээ өөрсдийн мэдлэг туршлагыыг энэ 2 салбарын аль алинд ашиглахыг хичээнэ.
Манайхтай хамтран ажиллаж буй байгууллагуудад бид бүрэн эрх чөлөө олгож харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэхийг хичээнэ. Бид ажилтнаа ур чадвар, хувийн чанарыг нь үндэслэн сонгож авна. Мана компанид албан ёсны албан тушаал гэж байхгүй. Бид ажилтнуудаа тэдний үйл үйл ажиллагаанаас олсон орлоготой дүйцэхүйц шагнал олгож тэднийг сайн сайхан амьдруулахын тулд хамаг бүхнээ зориулна.Энэ дүрэм дэмий хоосон үг биш. SONY компаний бодлого үүнийг баталж байна. Жишээлбэл SONY компаний төлөөлөгчид шинэ ажилтан авахдаа түүний диплом, сурлагын дүнг харгалзаж үздэггүй. Акио Морита хүний хувийн чанар, авъяас билгийг сурлагын дүнтэй холбох шаардлагагүй гэсэн чиг шугам баримталдаг байв. Морита эхний үед ажилд орохоор ирсэн хүмүүстэй бүр өөрөө биечлэн уулздаг байжээ. Ажлын ийм арга барил Азийн бизнест цоо шинэ зүйл болсон. Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг оронд ажил хэргийн хүрээнд ажилтан шинээр авахад маш чанга, тогтсон систем үйлчилж байв.
Нэгдүгээрт: хөндлөнгийн хүнийг ажилд авахаас шууд зайлсхийж зөвхөн хамаатан садан, танилтайгаа ажиллахыг эрмэлздэг байв. Тэр тусмаа удирдах албан тушаалтнуудын хувьд бүр ч
Хоёрдугаарт: албан ёсны дүн үзүүлэлтүүд жишээлбэл диплом, сертификат, хуучинавч байсан цалин зэрэг их чухал үүрэгтэй байв Акио Моритагийн гавъяа бол энэ тогтсон зарчмыг эвдсэн. SONYкомпаний сул орон тоон дээр нээлттэй өрсөлдөөн явагддаг боль. Хожим нь бусад бизнесменүүд Моритагийн менежментэд суралцаж эхэлсэн. Акио Моритагийн баримталдаг зарчим бол Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсч буй авъяаслаг мэргэжилтнүүдэд юуны өмнө ажлын зохих, тааламжтайнөхцөл бүрдүүлэх тухайд санаа тавих ёстой. Хэрэв бид бүх ажилтнаа нэгэн бүхэл цогц болгож нэгтгэж чадвал төгс боловсронгуй техник хэрэгсэлгүй ч мөн ажиллах хүч хүрэлцээгүй байсан ч хамтдаа гялалзсан амжилтанд хүрч чадна. Тэд үнэхээр үүнийг хийж чаджээ. SONY компани үүссэн цагаасаа л цэвэр япон чанарыг /хэрсүү бодлоготой алхам, ажилд ёс төдий хандахаас зайлсхийх, зөв удирдлага, өөрт болон бусдад шаардлагатай хандах, шургуу хөдөлмөрч байх/ барууны нээлттэй байдал, чөлөөтэй дотоод бүтэц, бонусын систем, санаачилгыг хөхүүлэн дэмжих уламжлалтай амжилттай хослуулж сонгодог системийг протестант ажил хэрэгч чанартай нэгтгэсэн нь үр дүнгээ өгчээ.





Цааш нь...

Wednesday, April 23, 2008

Залуу маркетеруудын чөлөөт уулзалт болно

Цааш нь...

Sunday, April 20, 2008

Хэрэглэгчид ирээдүйн үнэ цэнийг хэрхэн үнэлдэг вэ?


КтМС-ийн маркетингийн багш Д.Ганбаатар хэрэглэгчид ирээдүйн үнэ цэнийг яаж үнэлдэг талаар нэгэн сонирхолтой судалгааг надад өглөө та бүхэнд лав хэрэг болох байх шүү.

. . . АНУ-ын нэгэн даатгалын компани хэрэглэгчидээсээ нэгэн сонирхолтой судалгаа авчээ. Судалгаанд оролцох хэрэглэгчидээ 3 тэнцүү болгон хуваагаад

  • "А" бүлгийн хэрэглэгчид рүү судалгааны анкет болон 5$ -ийг тугтуунд нь хийн шуудангаар явуулсан бөгөөд захиандаа бичихдээ: та дээрх судалгааг бөглөн бидэн лүү явуулснаар энэ мөнгө таных болно гэж бичжээ.
  • "B" бүлгийн хэрэглэгчид рүү судалгааны анкет болон 50$ -ийн эрхийн бичгийн хамт явуулсан бөгөөд захиандаа: Та дээрх судалгааг бөглөн бидэн лүү явуулснаар 50$-ийг өгнө гэж бичжээ.
  • "C" бүлгийн хэрэглэгчид рүү судалгааны анкетыг та бидэнд бөглөж өгнө үү гэж явуулжээ.
Судалгааны үр дүн:
  • "А" бүлгийн хэрэглэгчидийн 52% нь хариу захиаг илгээн 5$ авсан
  • "B" бүлгийн хэрглэгчидийн 21% нь хариу захиаг илгээн 50$ авсан
  • "C" бүлгийн хэрэглгэчидийн 15% нь хариу захиаг илгээжээ
Судалгааны дүгнэлт:
Компани тооцоолохдоо "B" бүлгийн хэрэглэгчидийг хамгийн их хариу явуулна гэж бодсон ч "А" бүлгийн хэрэглэгчид хамгийн их хариу явуулсанаас хархад хэрэглэгчид ирээдүйн зүйлд бус харин өнөөдрийн бодит зүйлд дуртай байдаг ажээ. Иймд эрхэм маркетер та хэрэглэгчидэдээ амлалт өгөх гэж байгаа бол тийм ч үр дүнтэй арга биш байж болох юм.
Мөнхбаяр: Энэ судалгааны үр дүнг хараад надад жоохон харамсалтай бодол төрлөө сонгууль ч ойртож байна манай улс төрийн хүчнүүд сонгогчиддоо мөнгө тарааж санал авах байдал их гарна даа . . .

Цааш нь...

Saturday, April 19, 2008

Миний шинэ танилын Ном та бүхний сонирхлыг татна


Би нэг шинэ танилтай боллоо нэрийг нь Наранбат гэдэг бид 2 мессенжерээр танилцан хууч хөөрч байтал Нараа ном орчуулдаг яг одоо нэг ном орчуулаад дууссан хэвлэлтэнд өгч байна гэлээ номынх нь нэрийг асуутал "Зар сурталчилгааны уналт, PR ийн сэргэн мандал" гэдэг байгаа сонирхол татаад явчих нь тэр шүү тэгээд мэргэжил, сонирхол нэгт нөхөд та бүхэндээ хэрэг болно гэж бодоод юу ч гэсэн номных тухай бага сага дуулснаа хүргэе.

Энэ номонд бичснээр бол
. . .Та шинэ брэнд гаргалаа гэхэд үүнийгээ сурталчилгаагаар амилуулж чадахгүй. Яагаад гэвэл сурталчилгаа үнэмшил төрүүлэхгүй. Сурталчилгаа бол борлуулалтдаа санаа зовсон компанийн өөртөө тохируулсан дуу хоолой. Та шинэ брэндийг зөвхөн олон нийтийн харилцаа буюу ПиАр-аар л хүмүүст хүргэж чадна. Yлгэрээ хөндлөнгийн этгээдээр, гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриулах нь ПиАр-ын зорилго байдаг.ПиАр бол үнэмшил төрүүлдэг. Харин сурталчилгаа тийм биш. ПиАр эерэг сэтгэгдэл үлдээдэг. Харин зөв хандсан сурталчилгаа түүнийг нь давуу тал болгох боломжтой.
ямар ч шинэ маркетингийн хөтөлбөр олон нийтэд танилцуулахаас эхэлнэ, ПиАр аар зорилгодоо хүрсний дараагаар зар сурталчилгаа руу шилжээрэй гэсэн утгатай юм байна. за тэгээд сурталчилгааны соёлд автчихсан маркетеруудын сэтгэхүйд энэ бол эрс хувьсгал харин маркетеруудын хувьд маркетингийн сэтгэлгээний ердийн хувьсал гэжээ . . .

Эрхэм маркетер та арай байнга сурталчилгаа л хийгээд гүйгээд байдаг юм биш биз? энэ номноос та юу хийх хэрэгтэй болон яаж хийж болох арга замаа олно гэдэгт итгэж байна . . .

Орчуулагчтай нь удахгүй ярилцлага хийж blog дээрээ тавихаар тохирсон ямар асуулт асуулгамаар байгаагаа соmment бичэээд үлдээгээрэй.

Цааш нь...

Friday, April 18, 2008

Маркетеруудаа Нэрийн хуудас хэрэглэх соёлоос


Бид уулзалт болгон дээрээ л нэрийн хуудас солилцон бие биетэйгээ танилцдаг харин энэ нэрийн хуудас солилцох хэрэглэх соёлын талаар та бүхэндээ сонирхуулья. Нэрийн хуудасны голд болон баруун дээд буланд товчилсон үгс захидлыг төлөөлөх явдал их түгээмэл байдаг эдгээр товчилсон бичиг нь франц хэлний үгс бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг юм байна. Жишээ нь:
• p.f.(pour feliciter) - аз жаргал хүсч баяр хүргэх
• p.r.(pour remercier) - талархал илэрхийлэх
• p.c.(pour condoler) - эмгэнэл илэрхийлэх
• p.p.p.(pour prendre part) - эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх
• p.p.c.(pour prendre conge) - уучлал хүсэх (уулзаж чадалгүй явчих гэх мэт тохиолдолд)
• p.f.n.a(pour feliciter nouvel an) - шинэ жилийн баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсэх
• p.c, p.p.c, p.r гэж бичсэн нэрийн хуудсанд хариу илгээхгүй.
• p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй бол өөрийн нэрийн хуудсан дээр “баярлалаа” гэсний илэрхийлэл болгон p.r гэж бичиж явуулна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. http://share.gogo.mn/98164261208569918

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008