Миний шинэ танилын Ном та бүхний сонирхлыг татна
Би нэг шинэ танилтай боллоо нэрийг нь Наранбат гэдэг бид 2 мессенжерээр танилцан хууч хөөрч байтал Нараа ном орчуулдаг яг одоо нэг ном орчуулаад дууссан хэвлэлтэнд өгч байна гэлээ номынх нь нэрийг асуутал "Зар сурталчилгааны уналт, PR ийн сэргэн мандал" гэдэг байгаа сонирхол татаад явчих нь тэр шүү тэгээд мэргэжил, сонирхол нэгт нөхөд та бүхэндээ хэрэг болно гэж бодоод юу ч гэсэн номных тухай бага сага дуулснаа хүргэе.
Энэ номонд бичснээр бол . . .Та шинэ брэнд гаргалаа гэхэд үүнийгээ сурталчилгаагаар амилуулж чадахгүй. Яагаад гэвэл сурталчилгаа үнэмшил төрүүлэхгүй. Сурталчилгаа бол борлуулалтдаа санаа зовсон компанийн өөртөө тохируулсан дуу хоолой. Та шинэ брэндийг зөвхөн олон нийтийн харилцаа буюу ПиАр-аар л хүмүүст хүргэж чадна. Yлгэрээ хөндлөнгийн этгээдээр, гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриулах нь ПиАр-ын зорилго байдаг.ПиАр бол үнэмшил төрүүлдэг. Харин сурталчилгаа тийм биш. ПиАр эерэг сэтгэгдэл үлдээдэг. Харин зөв хандсан сурталчилгаа түүнийг нь давуу тал болгох боломжтой.
ямар ч шинэ маркетингийн хөтөлбөр олон нийтэд танилцуулахаас эхэлнэ, ПиАр аар зорилгодоо хүрсний дараагаар зар сурталчилгаа руу шилжээрэй гэсэн утгатай юм байна. за тэгээд сурталчилгааны соёлд автчихсан маркетеруудын сэтгэхүйд энэ бол эрс хувьсгал харин маркетеруудын хувьд маркетингийн сэтгэлгээний ердийн хувьсал гэжээ . . .
Эрхэм маркетер та арай байнга сурталчилгаа л хийгээд гүйгээд байдаг юм биш биз? энэ номноос та юу хийх хэрэгтэй болон яаж хийж болох арга замаа олно гэдэгт итгэж байна . . .
Орчуулагчтай нь удахгүй ярилцлага хийж blog дээрээ тавихаар тохирсон ямар асуулт асуулгамаар байгаагаа соmment бичэээд үлдээгээрэй.
4 comments:
сайхан ном байна лэ.
nomiin neelten deer ni ochij 10% uneer avsan. ene nomiin tuhai www.pr.bblog.mn deer bichsen bna le.
hi nice blog bna thanks harin Naranbat gdg shine taniltai chin yaj holboo barih vee bi ene daruu diplomiin ajlaa bichij bgaa yumaa tuslaach sula_930@yahoo.com hayag ruu yaj holbogdoj bolohiig ilgeererei
hi. bi bas ene chiglekeer diplomiin ajil ajil bichij bgaa yumaa. ene nomiig haanaas awj boloh we bi law nomiin delgvvrvvdeer haigaad oloogui tuslaach
Post a Comment