Friday, April 25, 2008

Амжилтын түүх №1 "SONY" брэндийг үндэслэгч Акио Морито


Эрхэм маркетерууд та бүхэнд алдартай бизнесмэн, брэндүүдийн түүхийг блогоороо дамжуулан хүргэж байхаар боллоо. Маркетер хүн бол нэг талаараа түүхч байх хэрэгтэй байдаг бөгөөд амжилтын хаалгыг нэгэнтээ татаж чадсан хүмүүс болон брэндүүдийн талаар илүү ихийг сонирхож тэдний амьдралыг судлана гэдэг нэг талаараа маш сонирхолтой байдаг ямарч байсан хамгийн эхэнд та бүхэндээ Made in Japan номын зохиогчыг танилцуулж байгаадаа таатай байна.




Sony брэндийг үндэслэгч Морита

Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зохион бүтээгч, бизнесмен гээд олон мэргэжил эзэмшжээ.
Акио Морита ба түүний хамтрагч Масару Ибуки нарын ачаар Made in Japan шошго чанарын баталгаа болж чадав. Япон улсыг дэлхий дахинд үнэлэгдсэн худалдааны марк, бренд болгоход асар их хувь нэмэр оруулсан гэж Моритаг үнэлдэг. Микрофон, видеокамер, үнэртэй ус, Японы загвар зохион бүтээгчдийн хувцас гээд Японд үйлдвэрлэв гэсэн бүхэн маш сайн зарагддаг. Энэ бол дайны дараа сүйрсэн эдийн засгаа сэргээн босгоход хүчин зүтгэсэн Акио Моита, Масару Ибуки, Тосио Юэ, Коносуке Манусита болон бусад бизнесменүүдийн гавъяа юм.
Өнөөдөр SONY corporation нь Coca Cola, Eastman Kodak, Gillette, Makdonald’s компаниудын хамт дэлхийн тэргүүлэх 5 худалдааны марк болжээ. Эдгээрээс Makdonald’s-аас бусад нь өнгөрсөн зууны сүүлээр болон 2 зууны зааг дээр үүсчээ. Харин Японы SONY корпораци дөнгөж 50 гарч байгаа ануухан.

Компаны үндэслэгчид дайны дараахан хагас нурсан Токио хотод жижигхэн засварын газраас бүхнийг эхэлжээ. Харин өнөөдөр SONY корпораци дэлхийн хурдан хөгжиж буй компаниудын нэг юм. Бүр эдийн засаг нь хямарч байхад ч энэ компаний акцууд өссөөр байсан юм. Мэргэжилтнүүд SONY-ийн хөрөнгийг 37,5 тэрбум доллараар үнэлжээ. Харрисийн төвөөс ийсэн судалгаагаар америкчууд SONY маркийг худалдааны номер 1 гэж хүлээн зөвшөөрсөн байна. Ингэж тус компани Coca Cola ба General Electric-ийг давжээ. Акио Морита гуай энэ тухай сонсоод SONY маань эцсийн бүлэгт америк марк болно гэж би мэдээд байсан юм аа гэсэн гэдэг.

Саке ба физик
Акио Морита 1921 оны 1 сарын 26-нд Нагоя хотод төржээ. Тэднийх 15 үе дамжин, цагаан будааны архи-саке үйлдвэрлэж байлаа. Иймээс эцэг эх нь гэр бүлийн бизнесээ хүүдээ өвлүүлэхээртөлөвлөж байсан гэдэг. Акио айлын том хүү байсан бөгөөд тэр үед Японы худалдаачид, наймаачдын үр хүүхдүүд эцэг өвгөдийн замаар замнадаг уламжлалтай байв. Харин Акио математик, физик сонирхож байлаа. Хачирхалтай нь түүний эцэг эх нь хүүдээ өөрийн замаар явахыг зөвшөөрөв. Акио Осака хотын улсын их сургуулийн физик-техникийн факультетийг 1944 онд төгсөж цэрэгт татагдав. Тэр тэнгисийн цэргийн офицер цол авчээ. Хэдэн сарын дараа тэр нисэх хүчний судалгааны лабориторид ажиллах урилга авав.
Цэргийн захиалга
Масару Ибуки 1908 оны 4 сарын 11 нд Никко хотод төржээ. Тэр 1933 онд Токиогийн Их сургуулийн дэргэдэх Инженерийн урлагийн сургуулийг төгссөн. Энд түүнийг суут зохион бүтээгч гэж хочилдог байв. Ибуки оюутан байхаасаа олон том нээлт хийж бүр төгсөх жилдээ Парисийн дэлхийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнгээс шагнал авч байжээ. Дараа нь тэр кино, фото хальсны компанид ажиллаж байгаад хувийн компаниа байгуулав. Түүний компани цэргийнхэнд зориулж шөнө харах төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг байв. Тэр Моритатай хамтран их үр дүнтэй ажиллав. Энэ үед Япон улс дайнд ялагдав. Токиод америк цэргүүд орж ирэх үед батлан хамгаалах яамны үйлдвэрүүд хаагдаж дампуурахад Масару Ибукийн компани мөн өртжээ. Харин АкиоМорита Токиогийн Технологийн Сургуульд лекц уншив. Гэтэл түүнийг цэргийн офицер ийм ажил хийж болохгүй гээд халлаа. Ингээд Ибуки электрон тоног төхөөрөмжийн засварын газар ажилд оржээ.
Бүхнийг эхнээс нь
SONY корпорацийн түүх 1946 оны 5 сарын 7-нд Токио хотын бэлэн хувцасны бөмбөгдөлтөд өртсөн дэлгүүрийн 2-р давхраас эхэлжээ. Нэг удаа Масару Ибуки ба Акио морита нар гудамжинд тааралдав. Тэд 2 талаас мөнгө нийлүүлэхээ болоход Морита саке нэрсээр байсан эцгээсээ мөнгө зээлж 84500 иен буюу 375 доллартай, 20 хүнтэй ажлаа эхлэв. Тэд компаниа “Токио Цусин Кабусики Кайса” буюу “Токиогийн телекоммуникаци инженерийн компани” гэж нэрлэсэн ч юун өндөр технологи мантай будаа жигнэгч, вольтметр, цахилгаан халаагуур үйлдвэрлэж байв. Харин 1949 онд Ибуки дуу бичлэгийн соронзон туузны зохиогчийн эрх авав.
Дараа нь тэд G-type магнитофон үйлдвэрлэсэн нь орчин үеийн стереосистемийн өвөг болсон юм. Western Electric компаний транзистор үйлдвэрлэх лиценз худалдан авсны ачаар тэд амжилтанд хүрэв. 1954 оны 5 сард анхны япон транзистор үйлдвэрлэжээ. Дараа нь тэд анхны жижиг радио хийв. Ингээд тэд өөрийн гэсэн марктай болов. Транзисторын радио маш эрэлт хэрэгцээтэй байсан тул Ибуки түүнийг ашиглан 8 дюимийн телевизор, видео магнитофон бүтээв.
1956 онд Акио морита фирмдээ Рэйон /Лео/ Эсакийг урив. Одоо тэр дэлхийн хамгийн нэртэй физикчдийн нэг болжээ. Тун удалгүй компани Америкийн зах зээлд гарч ирлээ.
Дууны студийн түүх
1958 онд “Токио Цусин Кабусики Кайса”компани нэрээ SONY гэж өөрчиллөө. Морита дэлхийн зах зээл дээр гарахын тулд энгийн, богино, дуудахад хялбар нэр хэрэгтэй гэж аль хэдийнээс ярьж байжээ. Ибуки, Морита нар нэг толь бичгээс “sonus” - дуу авиа гэсэн утгатай латин үг олов. Ингээд жаахан хувирган SONY гэж нэрлэв. Энэ нь англи хэлний sonny буюу хүү гэдэгтэй төстэй төстэй сонсогдож байлаа. 1963 онд SONY компани өөрийн акцаа Нью-Йоркийн фондын бирж дээр зарав. Тэр NYSE (New york Stock Exchange) жагсаалтанд багтсан анхны япон компани болж чадав. Акио Морита ажлаа сайн явуулахын тулд гэр бүлээрээ АНУ-д нүүж очжээ. Тэрээр америк маягаар амьдран америк бизнес, зах зээлийн онцлог, уламжлал, тэдний зан авирыг ойлгохыг хичээв. Барууны бизнесийг шинэ өнцгөөс харж, дотроос нь судалснаар МоритаДорно, Өрнийн туршлагыг ажилдаа хослуулж, японы хэрсүү бодлого, төвлөрсөн удирдлагыг европын нээлттэй байдалтай хослуулж чадав. 1968 онд SONY-ийн лабораторид анхны өнгөт телевизор болох Тринитрон-ыг хийв. Дараа нь АНУ, Англи, Герман зэрэг оронд худалдааны газраа нээжээ. Мөн Сан Диего, Брижендэд үйлдвэрээ байгуулав. Одоогийн байдлаар SONY компаний үйлдвэрүүдэд 173 мянган хүн ажилладаг байна.
Рок-н роллын эрин үе
Морита маш хөдөлмөрч, ажилдаа бүхнээ зориулдаг бөгөөд ажилчиддаа мөн тийм шаардлага тавьдаг байв. Үүний зэрэгцээ тэр уран зураг, хөгжим, ялангуяа Бетховенийг сонирхдог бөгөөд спортоор хичээллэж, алдарт одон бөмбөгчдийнтоглолтыг ихэд шохоорхон үздэг байсан. Тэр мөн Япондүйлдвэрлэв: Акио Морита ба SONY зэрэг хэд хэдэн ном бичжээ. 1960-аад оны эхээр Рок-н роллын урсгал үүсч залуус төдийгүй томчуул ч их сонсдог болов. Энэ үед буюу 1970-аад оны сүүлчээр “Walkman player” зах зээл дээр гарч ирэв. 1982 онд SONY анхны компакт дискээ бүтээв. 1980-аад оны сүүлчээр дэлхийн шоу-бизнес, кино үйлдвэрлэлд орж ирэв. SONY 1988 оны 1-р сард дуу бичлэгийн CBS Records Inc студийг худалдаж аван SONY music Entertainment гэж нэрлэжээ. Мөн саяхан Америкийн хамгийн том кино студи болох Columbia Pictures-ийг авсан юм.
SONY-ын гүн ухаан
Хэрэв Ибуки томоохон зохион бүтээгч, сайн инженер, гайхалтай онолч, практик хүн бол Акио Морита жинхэнэ ажил хэрэгч, суут менежер. Ибуки зах зээлийн хэрэгцээг нарийн мэдэрч, тухайн үед яг эрэлт хэрэгцээтэй зүйлийг зохион бүтээж байхад Морита шинэ нээлт, бүтээлээ зах зээлд гаргах талаар хөөцөлддөг байв. Тэрээр 30 гарсан хойноо ангди хэл сурсан бөгөөд богио хугацаанд гадаад түнш нартайгаа англиар чөлөөтэй ярьж ойлголцдог болжээ. Тэр онолын физикч хэрнээ менежмент, маркетингийн дипломтой мэргэжилтнүүдээс дутуугүй ажил хэрэгч, төрөлх мэдрэмжээ харуулж чадсан. Акио Морита шиг хүнийг баруунд visionary гэдэг. Энэ үг олон утгатай, мөрөөдөгч, уран сэтгэмжтэй, мистик, кзөнч гэх мэт. Компаний түүхэнд онигоо гэмээр олон түүх бий, тухай бүрт Морита зөн совин, эрүүл ухааны ачаар мухардмал байдлаас гарч аятай боломжийг бүрэн ашигладаг байв. 1946 онд Ибуки дүрмийг нь бичиж Морита сайшаасан SONY компаний дүрэм одоо болтол хүчин төгөлдөр хэвээр.
- Бид хэзээ ч буруу аргаар ашиг орлого олох гэж хөөцөлдөхгүй, бид нийгэмд ашиг тустайнарийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд анхаарах болно. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ механик ба электрон гэж англахгүй, гэхдээ өөрсдийн мэдлэг туршлагыыг энэ 2 салбарын аль алинд ашиглахыг хичээнэ.
Манайхтай хамтран ажиллаж буй байгууллагуудад бид бүрэн эрх чөлөө олгож харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэхийг хичээнэ. Бид ажилтнаа ур чадвар, хувийн чанарыг нь үндэслэн сонгож авна. Мана компанид албан ёсны албан тушаал гэж байхгүй. Бид ажилтнуудаа тэдний үйл үйл ажиллагаанаас олсон орлоготой дүйцэхүйц шагнал олгож тэднийг сайн сайхан амьдруулахын тулд хамаг бүхнээ зориулна.Энэ дүрэм дэмий хоосон үг биш. SONY компаний бодлого үүнийг баталж байна. Жишээлбэл SONY компаний төлөөлөгчид шинэ ажилтан авахдаа түүний диплом, сурлагын дүнг харгалзаж үздэггүй. Акио Морита хүний хувийн чанар, авъяас билгийг сурлагын дүнтэй холбох шаардлагагүй гэсэн чиг шугам баримталдаг байв. Морита эхний үед ажилд орохоор ирсэн хүмүүстэй бүр өөрөө биечлэн уулздаг байжээ. Ажлын ийм арга барил Азийн бизнест цоо шинэ зүйл болсон. Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг оронд ажил хэргийн хүрээнд ажилтан шинээр авахад маш чанга, тогтсон систем үйлчилж байв.
Нэгдүгээрт: хөндлөнгийн хүнийг ажилд авахаас шууд зайлсхийж зөвхөн хамаатан садан, танилтайгаа ажиллахыг эрмэлздэг байв. Тэр тусмаа удирдах албан тушаалтнуудын хувьд бүр ч
Хоёрдугаарт: албан ёсны дүн үзүүлэлтүүд жишээлбэл диплом, сертификат, хуучинавч байсан цалин зэрэг их чухал үүрэгтэй байв Акио Моритагийн гавъяа бол энэ тогтсон зарчмыг эвдсэн. SONYкомпаний сул орон тоон дээр нээлттэй өрсөлдөөн явагддаг боль. Хожим нь бусад бизнесменүүд Моритагийн менежментэд суралцаж эхэлсэн. Акио Моритагийн баримталдаг зарчим бол Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсч буй авъяаслаг мэргэжилтнүүдэд юуны өмнө ажлын зохих, тааламжтайнөхцөл бүрдүүлэх тухайд санаа тавих ёстой. Хэрэв бид бүх ажилтнаа нэгэн бүхэл цогц болгож нэгтгэж чадвал төгс боловсронгуй техник хэрэгсэлгүй ч мөн ажиллах хүч хүрэлцээгүй байсан ч хамтдаа гялалзсан амжилтанд хүрч чадна. Тэд үнэхээр үүнийг хийж чаджээ. SONY компани үүссэн цагаасаа л цэвэр япон чанарыг /хэрсүү бодлоготой алхам, ажилд ёс төдий хандахаас зайлсхийх, зөв удирдлага, өөрт болон бусдад шаардлагатай хандах, шургуу хөдөлмөрч байх/ барууны нээлттэй байдал, чөлөөтэй дотоод бүтэц, бонусын систем, санаачилгыг хөхүүлэн дэмжих уламжлалтай амжилттай хослуулж сонгодог системийг протестант ажил хэрэгч чанартай нэгтгэсэн нь үр дүнгээ өгчээ.





2 comments:

Battur Sanchin said...

Lee Iacocca бил үү хэн билээ, мундаг нөхрийн Крайслерийг босгосон түүхээс уншмаар байна. Энэ талаар нэг тэмдэглэл бичээч гэж хүсэх байна....

Anonymous said...

.doc file-s nom unshina gedeg ch ketsuu ed bdiim bnda, end doc-> pdf gej program bn, daraa doc nom tavihaasa umnu eniig neg turshaad uzvel te

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008