Амжилтын түүх №2 "Ухаалаг хөрөнгө оруулагч" Бенжанин Грахам
Дэлхийн №2 тэрбумтан Бэнжанин Грахамын түүх
Хорьтой байхдаа залуу Грахам Уолл Стрийт /АНУ ын Хөрөнгийн бирж/ -д самбар дээр хувьцааны үнийг шохойгоор бичдэг ажилд оржээ. Сониуч залуу маань тухайн үеэсээ л хувьцаат компаниудын тайлан балансыг шинжилж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан учир, мань эр тун удахгүй банк санхүүгийн ертөнцэд “нөлөөтэй” эрхмүүдийн анхаарлыг татаж, холбоо тогтоох замаа засчээ. 22 настайдаа тэрээр анхныхаа хөрөнгө оруулалтын пүүсийг байгуулж хөрөнгө оруулагч нарыг хайж эхэлсэн байна. Ер бусын аргаар шинжилгээ хийх чадвартай гэгдэх залуу эр хоромхон хугацаанд зуу зуун мянгаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. 1929 он гэхэд түүнд итгэж оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая долларт хүрчихсэн байсан нь түүний нэрийг алдаршуулах нэг алхам боллоо. Богино хугацаанд толгой эргэм амжилтанд хүрсэн залуу эр тэр үедээ “хашир бурхинуудын” амжилтыг ч эвдэж байлаа.
Б. Грахам
Б. Грахам нь 1894 онд Лондон хотноо Германы цагаач Еврей гэр бүлд төржээ. Түүнийг балчир ахуйд гэрийнхэн нь АНУ-д шилжин суурьшсан байна. Тун удалгүй эцэг нь нас барж, Бенжамин хүүд хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх хүнд үүрэг ногджээ. Амьдрал нь хүнд байсан ч мэдлэг, боловсролыг чухалд тооцон сургуульд явж, шамдан суралцаж байв. Хожим хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө хураасаар дээд боловсрол эзэмших санхүүгийн нөөцтэй болж авсан байна. Хэрэв дэлхийн нэгдүгээр дайн гараагүй бол Бенжамин “Грахам” биш харин “Гроссбаум” гэсэн хуучин Герман овгоо хэвээр авч үлдэх байлаа. Гэвч нэгдүгээр дайны үеэр Германы эсрэг үзэл гаарч байсан Америк оронд Герман овгуудын ихэнх нь өөрчлөгдсөн юм. Жишээ нь “Мүеллэр”-ээс “Миллер”, “Дархан Мужаан” хэмээх утгатай “Шмидт” овгоос “Смит” үүсч, “Эсгүүрчин”-ий мэргэжлийг илэрхийлэх “Шнайдер” хэмээх Герман овог Англи хэлний “Тэйлор” болон хувирчээ
Яаж алдаршив?
Тэрбээр шинжлэх ухаан, бизнесийн салбарт “тууштай байх” гэсэн үзлээрээ алдаршсан байлаа. Гэвч хувийн амьдрал нь өөрийг өгүүлнэ. Тэрээр гэр бүлийн хувьд туйлын тогтворгүйд тооцогдсон нэгэн байсан нь гурван удаа гэрлэж, салснаас нь харагддаг. Олон эхнэрүүдээс нь нийт 5 хүүхэд, 10 ач зээ нар байсан боловч тэднээс хэн нь ч түүний бизнест оролцох нь битгий хэл санхүү, биржийн талаар зөвлөгөө ч авч байсангүй гэх. 1949 онд тэрээр “Ухаалаг хөрөнгө оруулагч” хэмээх бүтээлээ туурвисан нь Цэнэ /Value/ -д тулгуурласан хөрөнгө оруулалтын онолын урсгалын эх үндэс болж өгсөн байна. “Үнийг нь төл, Цэнийг нь тунгаа” гэсэн хялбар уриагаар түүний онолын гол санааг илэрхийлж болмоор. Та хэн нэгний шаардсан үнийг төлж аливаа юмыг худалдаж авч таараа. Харин тэр зүйлээ хэр ашиглаж чадах эсэх тань цэнийг нь хэр зөв тодорхойлж чадсанаас л шалтгаалах амой.
Санхүүгийн ертөнцөд хөл тавьсан түүх
Хорьтой байхдаа залуу Грахам Уолл Стрийт /АНУ ын Хөрөнгийн бирж/ -д самбар дээр хувьцааны үнийг шохойгоор бичдэг ажилд оржээ. Сониуч залуу маань тухайн үеэсээ л хувьцаат компаниудын тайлан балансыг шинжилж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан учир, мань эр тун удахгүй банк санхүүгийн ертөнцэд “нөлөөтэй” эрхмүүдийн анхаарлыг татаж, холбоо тогтоох замаа засчээ. 22 настайдаа тэрээр анхныхаа хөрөнгө оруулалтын пүүсийг байгуулж хөрөнгө оруулагч нарыг хайж эхэлсэн байна. Ер бусын аргаар шинжилгээ хийх чадвартай гэгдэх залуу эр хоромхон хугацаанд зуу зуун мянгаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. 1929 он гэхэд түүнд итгэж оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая долларт хүрчихсэн байсан нь түүний нэрийг алдаршуулах нэг алхам боллоо. Богино хугацаанд толгой эргэм амжилтанд хүрсэн залуу эр тэр үедээ “хашир бурхинуудын” амжилтыг ч эвдэж байлаа.
Хямрал, дампуурал, сургамжууд
1929 онд АНУ ын үнэт цаасны зах зээлийн индекс 15 хувиар унажээ. Уолл Стрийт дэхь энэхүү биржийн хямрал Грахамыг ч тойрсонгүй. Зэгсэн алдагдал хүлээсэн боловч Грахам өөрийн шинжилгээний аргаар сонгосон хувьцаанууд нь бусад зээллэгүүдээс илүү болохыг баталж чадсан юм. Гучаад онд санхүүгийн зах зээл сэргэж эхлэхэд өөрийн номлолдоо үнэнч Грахам 100 % хувьцаанд хөрөнгө оруулалт хийв. Энэ нь алдаа байсан болохыг 1930 оны хоёр дахь их хямрал харуулж, санхүүгийн зах зээлийн индекс 1929 оныхоос илүү хүчтэй буюу 30% иар уналаа. Грахамын хөрөнгө оруулалтын сан нийт активийнхаа 50% ийг тус хямралаар тавиад туусан тул ихэнх хөрөнгө оруулагч нар нь мөнгөө татжээ. Ийнхүү богино хугацааны дотор санхүүгийн хувьд хоёр ч удаа дампуурч үзсэн нь эрсдлээс хамгаалах стратегид тулгуурласан хөрөнгө оруулалтын номлол боловсруулах сэдлийг Грахамд өгсөн бололтой. Тэрбээр судалгаа, шинжилгээ, багшлах ажилдаа илүү цаг зарцуулахыг эрхэмлэх болсон байв.
Цэнэд хөрөнгө оруулахуй /Value Investing/
1934 онд “Үнэт цаасыг шинжихүй” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн ба тхайн үед зөвхөн бонд болон зээллэгүүд нь л “найдвартай хөрөнгө оруулалт”, харин хувьцаа нь “аз сорьсон наймаа” гэж тооцогддог байлаа. Грахам уг бүтээлээрээ тухайн цагт ноёрхож байсан түгээмэл үзэлд няцаалт өгч, хувьцаа ч гэсэн өөрийн гэсэн суурь үнэтэй санхүүгийн хэрэгсэл гэдгийг баталж чаджээ. Улмаар 1949 онд “Ухаалаг хөрөнгө оруулагч” бүтээлээрээ үнэт цаасны зах зээл нь аз туршсан наймааны талбар биш гэдгийг харуулсан байдаг. Түүний шавь Уоррен Буффет /2005 оны байдлаар дэлхийд зөвхөн Билл Гейтсын дараа ордог тэрбумтан/ энэхүү бүтээлийг нь хөрөнгө оруулалтын талаар бичигдсэн хамгийн сайн ном гэж үнэлсэн байдаг. Грахамын гол санаа нь “Таны төлж буй үнэ болон олж авах цэнэ хоёрын чинь хооронд жийрэг /эрсдэлгүйн зааг буюу Margin of Safety/ байх ёстой”. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж буй /хувьцааг нь худалдаж авч/ пүүсийн өөрийн, дотоод цэнэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс /хувьцааны үнэ/ өндөр байх ёстой. Тиймээс “байгаагаасаа” хямд үнэлэгдсэн пүүсийн хувьцааг л худалдан авах хэрэгтэй. Энэ санаагаа илүү баяжуулж хөрөнгө оруулагчдад зориулан тодорхой аргачлал боловсруулсан байна. Түүний хувьд хөрөнгө оруулалт нь урлаг биш харин математик тооцооллын нэгэн салбар байв. Тиймээс түүний боловсруулсан аргачлал нь энгийн, тодорхой зарчимд үндэслэсэн, барьцтай зэрэг давуу талтай гэж тооцогддог. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайн судал, шинжил, эрсдлийн түвшинг тодорхойл, үүний дараа хүлээгдэж буй ашиг үнэхээр боломжтой эсэхэд итгэлтэй болсон байх шаардлагатай. Грахам зөвхөн тухайн хувьцааны зах зээлийн үнэ бодит цэнээсээ /өртгөөсөө/ доогуур үед л худалдан авдаг байв. Энэ зарчмаа “Нэг Долларын төлөө 50 цент л төл” гэж илэрхийлдэг байжээ. Дараа нь зах зээл /бусад арилжаалагчид/ таны хөрөнгө оруулсан пүүсийн /хувьцааны/ жинхэнэ үнийг /цэнийг/ таних хүртэл хүлээх хэрэгтэй. Энэ санаагаа тэр өөрөө практик дээр баталж харуулсан байна. 1948 онд бүх хөрөнгийнхөө 25 хувийг “Жэйко” хэмээх даатгалын пүүсэд оруулсан бөгөөд 8 жилийн дараа энэ хөрөнгө оруулалтынх нь өгөөж 1635 % болсон гэдэг.
Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс
- Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр байсан ч гэсэн хямд пүүсүүд олдох л болно.
- Аль нэг хувьцааны үнэ өслөө, буурлаа гэх бүрт тэр хувьцааг худалдаж авах хэрэггүй.
- Нэг ширхэг хувьцааг авахдаа хүртэл бүхэл бүтэн пүүс авч байгаа мэт хямгатай ханд. Хурдан ашгийн хойноос хэзээ ч бүү хөөцөлд. Хувьцааг нь насан туршдаа хадгалж чадна гэсэн компанидаа л хөрөнгө оруул.
- Цэнэ /болон өөрийн өртөг/ ийг эрэлхийл.
- Чанарт анхаар. Тухайн компаний ашиг олон жилийн туршид өссөөр байх болно гэсэн итгэлтэй үедээ л хувьцааг нь худалдан ав.
- Хувьцаа, зээллэгийг хольж багцаа бүрдүүл. Багцны тань дор хаяж 25 % чинь бэлэн мөнгө болон бонд болон бусад зээллэгийн төрлүүд байх ёстой. Доод тал нь найман өөр хувьцаа эзэмшиж бай.
- Хамгийн чухал нь өөрөө сэтгэ, хүлээцтэй бай. Хамгийн их ашиг нь “шоовдор” гэгдэх хувьцаануудаас ирдэг бөгөөд үүний тулд дор хаяж таваас дээш жил хүлээх /дарах/ нь элбэг.
- Хувцааны өгөөж нь зээллэгүүдийн дундаж өгөөжөөс даруй хоёр дахин их байх ёстой.
- Хувьцааны одоогийн үнэ/ашигийн харьцаа нь сүүлийн таван жилийнх нь хамгийн өндөр байсан үнэ/ашгийн харьцаанаас дор хаяж 40 % доогуур байх ёстой. Өөрөөр хэлбэл урьд нь ашигтай ажиллаж байсан ч одоохондоо тэр хэмжээндээ хүрч чадаагүй сул байгаа гэсэн үг.
- Ногдол ашгийн өгөөж нь санхүүгийн зах зээл дээрхи зээллэгүүдийн дундаж өгөөжийн 66 % тай тэнцүү буюу илүү байх.
- Хувьцааны зах зээлийн үнэ нь бүртгэлийн үнийхээ 66 % иас илүүгүй байх.
- Тухайн компаний хөрөнгийн зах зээл дээрхи нийт хувьцааны үнэ нь тухайн компаний эргэлтийн цэвэр хөрөнгийн 66 хувиас илүү байх ёстой.
- Өр зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөс ихгүй байх.
- Эргэлтийн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрөөс хоёр дахин их байх.
- Нийт өр төлбөр нь тухайн пүүсийн эргэлтийн цэвэр хөрөнгийг хоёр дахин үржүүлснээс бага байх.
- Тухайн пүүсийн ашиг сүүлийн арван жилд дунджаар дор хаяж 7 % өссөн байх.
- Сүүлийн 10 жилд ашиг /5 хувиас илүү хэмжээгээр/ нь хоёроос илүү унаагүй байх.
Худалдах шалгуурууд
- Хувьцааны үнэ 50 % иас илүүтэйгээр өссөн бол
- Ногдол ашиг буурах юм уу, олгохгүй гэсэн мэдэгдэл гарвал
- Нэг хувьцаанд ногдох ашиг буурснаар хувцааны зах зээлийн үнэ буурч эхэлбэл
Та үүнийг мэдэх үү?
Түүний баримталдаг гол зарчим нь:
- Хамгийн гол нь өөрийн гэсэн зарчмаа олж, судалгаа хийж, шийдвэр гаргах техникийг өөртөө бүрдүүл.
- Түүндээ үнэнч бай.
Бичсэн номууд нь:
- Security Analysis, with David Dodd, 1934
- The Intelligent Investor, 1949
- Storage and Stability
1 comments:
зургийг бол солино биз, айн% хэхэ
Post a Comment