Wednesday, April 9, 2008

Хэвлэлийн сурталчилгааг яаж хийх вэ?


Таныг хэвлэлийн сурталчилгааг ашиглан мэдээллээ үр дүнтэй хүргэхэд эдгээр зөвлөмж тусална.

  • Гарчиг нь хэвлэлийн зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг байдаг. Энэ нь уншигчийг улам их зүйл уншихад хүргэдэг зүйл юм. Зар сурталчилгаагаа гаргахдаа цаг зарцуулж зөв хийх хэрэгтэй. Партизаны маркетингийн мэргэжилтэн Жэй Лэвинсон "Хэрэв та зар сурталчилгаагаа хийхэд 10 цаг зарцуулдаг бол 9-ийг нь гарчгаа бүтээхэд зарцуулах ёстой" гэж хэлсэн.
  • Гарчиг нь санаа дамжуулах буюу уншигчид илүү их зүйл мэдэх сонирхол төрүүлэх ёстой. Хэрэв таны гарчиг асуултын хэлбэртэй бол...ТАНЫ ЦАЛИН БАГА БАЙНА УУ?...хариулт нь дандаа ТИЙМ гэж байх ёстой!!!
  • Боломжтой бол өнгө хэрэглэ. Өнгөт зар сурталчилгааны хариулах түвшин хар цагаан зар сурталчилгааныхаас нэлээд их байдаг.
  • Таны зар сурталчилгааны урт нь бүтээгдхүүн эсвэл мэдээтэй зохицож байх ёстой. Урт зар сурталчилгаа мэдээлэл сайтай харагддаг. Тиймээс техникийн бүтээгдхүүнд ашигтай байж болно. Богино зар сурталчилгаанд зураг их зай эзэлдэг бөгөөд богинохон мэдээ байдаг; хэрэв та имиж сурталчилж байвал үүнийг хэрэглэ.
  • Мэдээгээ товч байлга. Уншигч таны зар сурталчилгааг уншихад их цаг зарцуулна гэж бодож болохгүй. Зар сурталчилгаагаа энгийн байлга. Ашиг тусыг тодотгож өг. Борлуулалтын онцгой чанараа цохон тэмдэглэ. Тойруулах юм уу хэт ухаантай байх гээд хэрэггүй. Гол санаагаа гарга. Хошигнолыг хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Уншигч болгон таны хошигнолыг ойлгохгүй.
  • Төвөгтэй, этгээд үг хэллэг бүү хэрэглэ. Этгээд үг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг бодох хэрэгтэй...хэрэв та 100000 хувь гардаг сонинд зар сурталчилгаагаа тавьж байгаа гэж бодвол уншигчдийн 5% нь л таны зар сурталчилгааны үгийг ойлгохгүй бол та чадавхитай 5000 худалдан авагчийг өөрөөсөө холдуулж байна гэсэн үг.
  • Таны зар сурталчилгаа боломжит худалдан авагчдад чиглэсэн байх ёстой. Тиймээс тэдний тухай бүү март. Зар сурталчилгаандаа "бид"-ийн оронд "та" гэсэн үг хэрэглэ. Та тэдний ямар онцгой хэрэгцээг хангадгаа бод. Үүний зэрэгцээ зар сурталчилгаа бол боломжит худалдан авагчидтайгаа "нэгэн зэрэг" ярих хэрэгсэл гэж бодохыг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь уншигчдийг нэг бүрчлэн итгүүлэх ёстой.
  • Үйл ажиллагаанд уриалан дуудахаа мартаж болохгүй. Зар сурталчилгааг уншиж дуусангуут нь та уншигчаар юу хийлгэмээр байна. Тэднээр бүү таалга...шууд хэл - Илүү их мэдээлэл авахыг хүсвэл захидал бич эсвэл утсаар ярь; Үнэ төлбөргүй шалгуулъя гэвэл хүрч ирэгтүн; Өнөөдөр манайд ир, Хямдрал Бямба гаригт дуусна. Хямдралаа дуусгах үедээ энэ талаар бод.
  • Хүчтэй зураг хүчтэй мэдэгдэл хийдэг. Тэдний анхаарлыг мэдээндээ тат. Зарим зар сурталчилгааны мэргэжилтнүүд "гуравны нэгийн дүрэм" -ийг баримтлахыг зөвлөдөг. Энэ дүрмийн дагуу зар сурталчилгааны гуравны нэг нь зургийн элемент, гуравны нэг нь текст, үлдсэн гуравны нэг нь хоосон зай (ямар ч текст, зураг байхгүй) байх ёстой юм.
  • Зар сурталчилгаандаа хэт их зүйл байлгах нь дэндүү шахуу харагдуулдаг. Ийм зар анхаарал татахгүй. Уншигчид таны мэдээг уншихаас зайлсхийнэ. Бага зүйл оруулахад анхаарал их татах нь олонтаа.
  • Зар сурталчилгааныхаа харагдах байдлыг нэг хэвийн байлга. Хэрэв та текстээ тогтмол өөрчилдөг бол зар сурталчилгааныхаа харагдах байдлыг бүү өөрчил. Та уншигчид тасралтгүй, тогтвортой байдлыг үзүүлснээр үр нөлөөтэй имижийг бий болгож чадна.
  • Ямар ч байсан таны зар сурталчилгаа таны өрсөлдөгчдийн зар сурталчилгаатай адилхан харагдаж болохгүй. Та компанийхаа өвөрмөц шинж чанарыг бий болгох хэрэгтэй. Хэрэв таны зар сурталчилгаа танай өрсөлдөгчийнхтэй адилхан харагдвал уншигч та нарын хэнийх нь зар сурталчилгааг уншиж байна бодох бол?

1 comments:

Мика /美香/ said...
This comment has been removed by the author.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008